Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2017/01209

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 02 өдөр         Дугаар 181/ШШ2017/01209           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-уул дүүрэг, 11-р хороо, 6 дугаар хэсэг, ХААИС 3 дугаар байр, 220 тоот хаягт оршин суух, Жамбарай овогт Ойдовын Ганхүү/РД: ПИ71062116/-ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-11, Авто тээврийн яамны урд өргөтгөлд байрлах, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-т холбогдох,

 

Тэтгэмжид 4 500 000/дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал, хариуцагчийн итгэжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун, нарийн бичгийн даргаар Т.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч О.Ганхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч О.Ганхүү миний бие 2015 онд Статистик мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр ажилд ороод өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллахдаа ямар нэгэн сахилгын шийтгэл авагдаж байгаагүй. Гэтэл удирдлага солигдсоноос болоод 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Б/20 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн боловч уг тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д зааснаар халагдах бол тус хуулийн 42 дугаар зүйлд зааснаар ажил олгогч ажилгүйдлийн тэтгэмжийг нэг сараар өглөө. Гэтэл тус хуулийн зохицуулалтаар нэг cap буюу түүнээс дээш гэсэн байгаа бөгөөд түүнээс дээш гэдгийг тухайн байгууллагын хамтын гэрээ, хэлэлцээрт зааснаар өгөх ёстой атал ажил олгогч өгсөнгүй.

2013-2014 онд хэрэгжүүлэх Хамтын хэлэлцээрийн 2.2-д 3 сарын дундаж цалин хөлснөөс доошгүй тэтгэмж олгоно гэж заасны дагуу гомдлоо гаргаад ажлаас халагдсанаас хойш байгууллагын захиргаа болон холбогдох байгууллагад хандаж уг тэтгэмжийг тус хэлэлцээрт зааснаар 6 сартай тэнцэх хэмжээгээр өгөөч гэсэн гомдлоо гаргасан.

Гэтэл байгууллага нэг сартай тэнцэхийг 900 000 төгрөгөөр тооцон өглөө. Үүнийг хүлээн зөвшөөрөхболомжгүй гэж үзээд манай байгууллага дээр ХМТК байхгүй тул ХМШЦСХороонд хандсан бөгөөд түүнээс 2017 оны 02 дугаар сарын 09 -ний өдөр 02 тоот зөвлөмж гарсан ч мөн адил биелүүлсэнгүй.

Иймд тус хэлэлцээрийн заалтанд зааснаар 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/20 тоот тушаалд заасан нэг сарын тэтгэмжийн хэмжээ болох 900 000 төгрөгөөр тооцоод 5 сарын дундаж цалин буюу нийт 4 500 000 төгрөгийн тэтгэмжийг ажил олгогчоос гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ойдов овогтой Ганхүү 5 сарын дундаж цалин буюу 4500000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Тус үйлдвэрийн газар нь Хөдөлмөрийн хуулийн “42.1.Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажпаас халагдсан ажилтанд нэг cap, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно.” гэж заасны дагуу ажилгүйдлийн тэтгэмжийг үйлдвэрийн газрын санхүүгийн байдлыг харгалзан нэг сараар олгосон.

Мөн Автотээврийн салбарын хамтын хэлэлцээр нь 2013-2014 онд хэрэгжүүлэх хэлэлцээр ба “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ыг УТҮГ байхад буюу төрийн албан байхад байгуулсан одоо Автотээврийн үндэсний төв нь төрийн алба бус өөрөө өөрийнхөө үйл ажиллагаанаас санхүүждэг аж ахуйн тооцоот төрийн өмчит үйлдвэрийн газар юм.

Иймд О.Ганхүүгийн нэхэмжлэлийг шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Чөлөөлөх үед нэхэмжлэгч маань ажлаас үндэслэлгүй халсан талаар маргаагүй, нэхэмжлэлтэй холбоотой маргаж байна. Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйл 40.2-т заасны дагуу нэгээс гурван сарын тэтгэмж олгох талаар яригдсан. Нэхэмжлэгч маань хамтын хэлэлцээний 2.2-т гурваас доошгүй сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмж гээд нийт зургаан сарын цалин нэхэмжлээд байгаа. Хамтын хэлэлцээний 1.1 дээр Монгол Улсын авто тээврийн салбарын засвар үйлчилгээний салбарт гэж тодотгож өгсөн байдаг. О.Ганхүү маань засвар үйлчилгээний хэлтэст ажиллаж байсан уу гэвэл үгүй байгаа. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.2-т заасны дагуу нэг сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгосон байгаа.” гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Ганхүү нь хариуцагч “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-т холбогдуулан тэтгэмжид 4 500 000/дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас ажлаас халагдсаны таван сарын хугацааны тэтгэмжид 4 500 000/дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид Статистик мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан талаар зохигчид маргахгүй байх ба нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтад заасныг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ажлаас халсан болох нь б/20 дугаар тушаалын/хх-6/ хуулбараар тогтоогдож байна.

 

Зохигчид нэхэмжлэгчийг ажлаас халсан үндэслэл болон ажилтнуудыг бөөнөөр халсан талаар маргахгүй байх ба нэхэмжлэгч нь хамтын хэлэлцээрт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид ажлаас халагдсаны тэтгэмжид 5/тав/ сарын хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгох үүрэгтэй гэж тайлбарлаж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах .... энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ.”, 42 дугаар зүйлийн 42.1-т “Ажил олгогч нь энэ хуулийн .... 40.1.1 .... 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно.” гэж заасан.

 

2013-2014 онд хэрэгжүүлэх авто тээврийн салбарын хамтын/тариф/-ын хэлэлцээрийн/цаашид “2013-2014 оны хэлэлцээр” гэх/ 1-ийн 1.2-т “Энэхүү хамтын/тариф/-ын хэлэлцээр нь .... 2 жилийн хугацаанд хүчинтэй ба хэлэлцээрийн хүчин төгөлдөр хугацаа дуусахаас өмнө шинэ хэлэлцээр байгуулаагүй, нэмэлт өөрчлөлт оруулаагүй бол талуудын дараачийн хэлэлцээр батлан бүртгүүлэх хүртэл үргэлжлүүлэн мөрдөнө.”, 2-ын 2.2-т “Хувьчлал, бүтцийн өөрчлөлтийн явцад цомхотголд орсон ажилтнуудад 3 сарын дундаж цалин хөлснөөс доошгүй хэмжээний тэтгэмж олгох ....” гэж заасан болох нь 2013-2014 оны хэлэлцээрийн/хх-9-19/ хуулбараар тогтоогдож байна.

 

2013-2014 оны хэлэлцээрийн 2-ын 2.2-т хариуцагчийн олгох тэтгэмжийн доод хэмжээг тогтоосон байх ба хариуцагч нь уг хэмжээнээс бага тэтгэмж олгохгүй байх үүрэг хүлээсэн байх боловч хариуцагчийн олгох тэтгэмжийн дээд хязгаарыг заагаагүй болох нь 2013-2014 оны хэлэлцээрийн хуулбараар тогтоогдож байна.

 

2013-2014 оны хэлэлцээрийн 2-ын 2.2-т зааснаар хариуцагч нь 3/гурав/ сараас дээш тухайлан тогтоосон хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгох үүрэг хүлээгээгүй болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 2013-2014 оны хэлэлцээрт зааснаар нэхэмжлэгчид 3/гурав/ сараас доошгүй хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгох үүрэг хүлээсэн байх боловч 1/нэг/ сарын хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгосон болох нь б/20 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байх тул хариуцагчаас үлдсэн 2/хоёр/ сарын хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

          Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцоход нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин 991 500/985500+994500+994500=2974500, 2974500:3=991500/ /есөн зуун ерэн нэгэн мянга таван зуу/ төгрөг болох нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

 

          Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 2/хоёр/ сарын хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжид 1 983 000/991500х2=1983000/ /нэг сая есөн зуун наян гурван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 2 517 000/хоёр сая таван зуун арван долоон мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

          Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 42 дугаар зүйлийн 42.1, 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-с тэтгэмжид 1 983 000/нэг сая есөн зуун наян гурван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Ганхүүд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 2 517 000/хоёр сая таван зуун арван долоон мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 42 дугаар зүйлийн 42.1, 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-с тэтгэмжид 1 983 000/нэг сая есөн зуун наян гурван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Ганхүүд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 2 517 000/хоёр сая таван зуун арван долоон мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч О.Ганхүү улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-с улсын тэмдэгтийн хураамжид 46 678 төгрөгийг гаргуулан улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611016627 тоот дансанд оруулсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.ХИШИГБАТ