Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2017/01577

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 31 өдөр         Дугаар 181/ШШ2017/01577           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 15-р хороолол, 22 дугаар хороо, 82 дугаар байр, 24 тоотод оршин суух, Бодонгууд овогт Хүрэлбаатарын Ганболд/РД:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                КГ84081116/,

 

Хамтран нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаа 23-р гудамж, 54 тоотод оршин суух, Сумъд овогт Намчингийн Мөнхбаяр/РД: ЧП83100876/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 22 дугаар хороо, Сүхбаатарын гудамж, Метро бизнес төв, 10 давхарт байрлах, “Ай Эм Өү Си” ХХК/РД: 5613299/-д холбогдох,

 

Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х.Ганболд, хамтран нэхэмжлэгч Н.Мөнхбаяр нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд Х.Ганболд, Н.Мөнхбаяр нарын нэхэмжлэлтэй “Ай Эм Өү Си” ХХК-д холбогдох иргэний хэрэг хянагдаж байгаа билээ.

Нэхэмжлэгч Х.Ганболд, Н.Мөнхбаяр нар Ажлын байрны түрээсийн гэрээ цуцлах, түрээсийн төлбөрт төлсөн 1 800 000 төгрөг, барьцаанд төлсөн 1 800 000 төгрөг, Түрээсийн байранд засвар үйлчилгээ хийсэн, ажлын хөлсний зардал 2 248 800 төгрөг, нийт 5 480 800 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдпаар өөрчилж байна. Үүнд:

1.“Ай Эм Өү Си” ХХК болон иргэн Х.Ганболд, Н.Мөнхбаяр нарын хооронд 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Ажлын байрны түрээсийн гэрээ байгуулагдсан.

Дээрх гэрээгээр Түрээслүүлэгч нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу 29 байрны 27 тоот хаягт байрлах 80 м.кв талбай бүхий байрыг Ажлын байрны зориулалтаар Түрээслэгчид түрээслүүлсэн байдаг.

Энэхүү 27 тоот байр нь үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар бус орон сууцны зориулалтаар баригдсан байр мөн барилга байгууламжийг ашиглагчдын аюулгүй байдлыг хангах наад захын шаардпага хангаагүй байгаа нь хэргийн материалд авагдсан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр батлагдсан байгаа.

Анх бид харилцан тохиролцож гэрээ байгуулахдаа үйлчилгээний зориулалтаар үйл ажиллагаа явуулах болохоо хэлэхэд санаа зоволтгүй манайх ажлын байрны дүгнэлт, галын дүгнэлт зэргийг гаргаад өгнө. Угаасаа үйлчилгээний зориулалтаар ашигладаг байр гэх зэргээр тайлбарлаж байсан хэдий ч энэхүү түрээсийн байр нь үйлчилгээ явуулах биш хүн амьдрахад хүртэл чанарын шаардлага хангахааргүй байр болохыг олж мэдсэн зэргээс үзэхэд Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.3-д “хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар төөрөгдсөн” мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т “Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй” гэх заалтуудаар гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ”, 318.4-д “Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заасан байдаг.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаа “Ай Эм Өү Си” ХХК болон иргэн Х.Ганболд, Н.Мөнхбаяр нарын хооронд 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан Ажлын байрны түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргаж байгаа.

Тус объект нь ямар нэг үйлдвэр, үйлчилгээ явуулах зориулалтын бус объект. Гэрээнд 80 м.кв гэсэн боловч хүрдэггүй, хууль бусаар өргөтгөл хийсэн. Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын газраас ажлын байрны дүгнэлт гарч, тусгай зөвшөөрөл олгохгүй гэсэн.” гэв.

 

Хариуцагч “Ай Эм Өү Си” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баясгалан шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус дүүргийн шүүхэд хянагдаж буй Х.Ганболд, Н.Мөнхбаяр нарын нэхэмжлэлтэй “Ай Эм Өү Си” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчаас дараахь хариу тайлбарыг гаргаж байна.

Ажлын байрны түрээсийн гэрээг цуцлах тухайд:

“Ай Эм Өү Си” ХХК болон иргэн Х.Ганболд, Н.Мөнхбаяр нарын хооронд 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Ажлын байрны түрээсийн гэрээ” байгуулагдсан. Уг гэрээгээр Түрээслүүлэгч тал 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Түрээслэгч нь Түрээслүүлэгчийн өмчлөлийн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу 29 дугаар байрны 27 тоот хаягт байрлах, 80 орчим м.кв талбайтай Ажлын байр /Ү-2203000073/-ыг хүлээлгэн өгөх үүрэг хүлээж, үүргээ биелүүлсэн.

Түрээслэгч тал уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 2.2-т “2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаатай түрээслэнэ”, 3 дугаар зүйлийн 3.1-т “Ажлын байрны нэг сарын төлбөр 1 800 000 /Нэг сая найман зуун мянга/ төгрөг байна”, 3.2-т Түрээслэгч нь 1 /нэг/ сарын ажпын байрны түрээсийн төлбөртэй тэнцэх төгрөгийн барьцаа төлбөр мөн 1 сарын түрээсийн төлбөрийн хамт гэрээнд гарын үсэг зурсан өдөр Түрээслүүлэгчид төлөх ба гэрээг дуусгавар болоход орон сууц, тавилга бусад эд зүйлс бүрэн бүтэн ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй болохыг актаар хүлээлцэж, мөн Түрээслэгч түрээсийг бүрэн төлж барагдуулсан, ашиглалтын төлбөрүүд бүрэн төлөгдсөн эсэхийг баримтаар хүлээлцсэн тохиолдолд барьцаа мөнгийг Түрээслэгчид буцаан олгоно.” гэсэн үүрэг хүлээсэн.

Гэтэл түрээслэгч талаас 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр санал хүсэлт тавьсан бөгөөд манай зүгээс уг саналыг шийдвэрлэх боломжгүй, гэрээнд тусгагдаагүй асуудал байсан тул 11 дүгээр сарын 19-ний өдөр уулзаж гэрээг 11 дүгээр сарын 25-ны өдрөөр тасалбар болгон гэрээг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон.

Түрээслэгч ажлын байрыг хүлээлгэн өгөлгүй ажпаа хэвийн үргэлжлүүлж байсан тул 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр манай компаниас түрээслэгч талд хандан түрээсийн гэрээ хэвийн үргэлжилж байгааг, төлбөр тооцоо гэрээний дагуу үргэлжлүүлэн тооцогдож байгааг мэдэгдсэн бөгөөд энэ асуудлаар түрээслэгчдээс ямар нэгэн хариу мэдэгдээгүй болно.

Тус компанийн ажилтан Б.Аззаяа, С.Цогтбаатар нар 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ажлын байр хүлээлцэхээр очиход түрээслэгч тал байрыг суллаж, нүүж байсан тул цахилгаан, хэрэглээний халуун ус, хүйтэн усны тоолуурын заалтуудыг харилцан хоёр тал бичиж, тэмдэглэн хүлээлцсэн боловч түрээслэгч тал ажлын байрны түлхүүрийг хүлээлгэн өгөөгүй, өгөхөөс татгалзсан.

Иймд 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан “Ажпын байрны түрээсийн гэрээ” 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөр тасалбар болгон дуусгавар болсон учраас дахин цуцлах боломжгүй.

Нэг сарын түрээсийн төлбөр 1 800 000 төгрөг, барьцаа төлбөр 1 800 000 төгрөг гаргуулах тухайд:

Бидний хооронд Монгол улсын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 -дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгө түрээслэх гэрээ байгуулагдсан бөгөөд энэ гэрээ нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтанд аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохиролцсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн юм. Мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулах ба үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх хуулийн шаардлага хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байхаар тусгасан хэдий ч Иргэний хуулийн 196 дугаар зййлийн 196.1.1 дэх хэсэгт зааснаар уг гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийн шилжүүлсэн байх тул бидний хооронд түрээсийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Монгол улсын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам үйлчлэхээр заасан байх тул Монгол улсын Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг нэхэмжлэгч Х.Ганболд, Н.Мөнхбаяр нар хүлээсэн .

Талуудын хооронд түрээсийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан боловч нэхэмжпэгч Х.Ганболд, Н.Мөнхбаяр нар нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл уг гэрээний дагуу түрээсийн үйл ажиллагаа явуулж байсан.

Харин нэхэмжлэгч тал уг түрээсийн гэрээг өөрийн санаачлагаар цуцлах санал гаргасан нь Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.4-т зааснаар Түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахад 320 дугаар зүйлийн 320.3-т заасан журам үйлчлэх юм.

“Ажлын байр түрээслэх гэрээ’’-ний 3 дугаар зүйлийн 3.4-т “Энэхүү гэрээний 3.1 дүгээр зүйлд заасан “Төлбөр”-т телефон утас, кабелийн телевиз, интернет, хэрэглэсэн халаалт, ус, цахилгаан, хог хаягдал, дулаан, бохир ус болон сууц өмчлөгчдийн холбооны төлбөр зэрэг ашиглалтын төлбөрүүд багтаагүй болно”, 3.6-д “Түрээслэгч нь гэрээ дуусгавар болж цуцлагдах өдөр хүртэлх орон сууцыг ашиглахтай холбогдох бүх төлбөрийг хариуцана”, 4.5-д “Түрээслэгч нь гэрээний хугацаа дуусч, ажил үйлчилгээг зогсоохдоо байрны төлбөр бусад өр авлагыг бүрэн барагдуулсан байна гэж тус тус заасан.

Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжпэгчээс гэрээнээс татгалзсантай холбоотойгоор учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 зааснаар гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелэснээс хойш олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь түрээсийн үйл ажиллагаа явуулж олсон ашгаасаа хариуцагчтай байгуулсан түрээсийн гэрээний дагуу хариуцагч талаас хэрэглээний төлбөр буюу 2 сарын хугацааны ус, дулаан, цахилгааны төлбөрийг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй учраас бидний зүгээс сөрөг нэхэмжпэл гаргах болно.

Засвар үйлчилгээнд хийгдсэн зардал, ажлын хөлсний нийт зардал 2 248 800 төгрөг гаргуулах тухайд:

Түрээслэгчийн зүгээс тодорхой хугацаанд засвар үйлчилгээ хийж ажлын байраа бэлтгэсэн тул бид түрээсийн төлбөр тооцоог 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тооцсон. Түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т Барилгын зориулалт, хийц хэсгийг өөрчлөх, ханыг буулгах, багана босгох, хаалга гаргах зэргээр өөрчлөх болон бусад засвар тохижилтонд хөрөнгө оруулахдаа Түрээслүүлэгчийн зөвшөөрлийг бичгээр урьдчилан авсан байна” гэж заасан ч Түрээслэгч талаас бичгээр зөвшөөрөл авсан зүйлгүй болно.

Иймд нэхэмжлэгч Х.Ганболд, Н.Мөнхбаяр нарын хариуцагч “Ай Эм Өү Си” ХХК-д холбогдуулан гаргасан ажпын байрны түрээсийн гэрээ цуцлах, 1 сарын түрээсийн төлбөр 1 800 000 төгрөг, барьцаа төлбөр 1 800 000 төгрөг, засвар үйлчилгээнд хийгдсэн зардал, ажлын хөлсний зардал 2 248 800 төгрөг, нийт 5 848 800 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл түрээсийн төлбөр төлөхгүй гэж тохиролцсон. Засвар хийх шаардлагатай гэсэн. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-т заасны дагуу түрээсийн гэрээ байгуулсан.

Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Төлбөр гаргуулахын тухайд Гэрээний 8 дугаар зүйлийн 8.4-т зааснаар түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан тохиолдолд барьцаа хөрөнгийн 3 хувийг суутгаж аван гэсний дагуу суутгаж авна.” гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                            

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

          Нэхэмжлэгч Х.Ганболд, хамтран нэхэмжлэгч Н.Мөнхбаяр нь хариуцагч “Ай Эм Өү Си” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

          Хариуцагч “Ай Эм Өү Си” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

          Зохигчид 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Ажлын байрны түрээсийн гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ байгуулсан болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

          Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах .... зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

          Гэрээний 1-ийн 1.1, 3-ын 3.2-т зааснаар хариуцагч нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, 29-р байр, 27 тоот орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэх, нэхэмжлэгч нь 1/нэг/ сарын түрээсийн төлбөрт 1 800 000/нэг сая найман зуун мянга/ төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байх ба тус хэлцэл нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан Түрээсийн гэрээний шинжтэй байна.

 

Гэрээний 2-т зааснаар зохигчид Гэрээг 12/арван хоёр/ сарын хугацаатай байгуулан, нэхэмжлэгч нь 27 тоот орон сууцад засвар хийж, түрээсийн хугацааг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тооцохоор харилцан тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Гэрээний 3-ын 3.1, 3.2-т зааснаар хариуцагчид 27 тоот орон сууцны нэг сарын түрээсийн төлбөрт 1 800 000/нэг сая найман зуун мянга/ төгрөгийг, барьцаа төлбөрт 1 800 000/нэг сая найман зуун мянга/ төгрөгийг төлж, 27 тоот орон сууцад засвар хийсэн болох нь Хаан банкны 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн болон 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн орлогын мэдүүлэг, 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 20-ны өдөр хүртэлх зарлагын баримтуудын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т “.... үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ.”, 318 дугаар зүйлийн 318.4-т “Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар зохигчид Гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй талаар маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т “Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна:”, 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих  этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл;” гэж заасан.

           

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт зааснаар зохигчид Гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байх тул тус Гэрээ нь хүчин төгөлдөр бус байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчийн барьцаа төлбөрт төлсөн 1 800 000/нэг сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 27 тоот орон сууцыг түрээслэсэн болох нь Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1478 дүгнэлтээр тогтоогдож байх тул хариуцагчаас 1/нэг/ сарын түрээсийн төлбөрт төлсөн 1 800 000/нэг сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Гэрээ байгуулснаас хойш 27 тоот орон сууцны засварын ажилд нийт 2 248 800/хоёр сая хоёр зуун дөчин найман мянга найман зуу/ төгрөгийг зарцуулсан гэж тайлбарлаж байх боловч засварын ажилд нийт 1 348 800/нэг сая гурван зуун дөчин найман мянга найман зуу/ төгрөгийг зарцуулсан болох нь 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх зарлагын баримтуудын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т “Хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж .... нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас засварын зардал 1 348 800/нэг сая гурван зуун дөчин найман мянга найман зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 900 000/2248800-1348800=900000/ /есөн зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8, 56.5, 318 дугаар зүйлийн 318.1, 318.3, 318.4, 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт зааснаар 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Ажлын байрны түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагчаас түрээсийн барьцаа төлбөр 1 800 000/нэг сая найман зуун мянга/ төгрөгийг, засварын зардал 1 348 800/нэг сая гурван зуун дөчин найман мянга найман зуу/ төгрөгийг, нийт 3 148 800/1800000+1348800=3148800/ /гурван сая нэг зуун дөчин найман мянга найман зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, үлдсэн 2 700 000/1800000+900000=2700000/ /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

          Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 318 дугаар зүйлийн 318.1, 318.3, 318.4, 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Ажлын байрны түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч “Ай Эм Өү Си” ХХК-иас нийт 3 148 800/гурван сая нэг зуун дөчин найман мянга найман зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Ганболд, Н.Мөнхбаяр нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 2 700 000/хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

  1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 318 дугаар зүйлийн 318.1, 318.3, 318.4, 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Ажлын байрны түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч “Ай Эм Өү Си” ХХК-иас нийт 3 148 800/гурван сая нэг зуун дөчин найман мянга найман зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Ганболд, Н.Мөнхбаяр нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 2 700 000/хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Х.Ганболдын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ай Эм Өү Си” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 65330 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Ганболд, Н.Мөнхбаяр нарт олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ