Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
Хэргийн индекс | 102/2016/02365/И |
Дугаар | 184/ШШ2017/01025 |
Огноо | 2017-05-04 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 184/ШШ2017/01025
20******* оны 05 сарын 04 өдөр | Дугаар 184/ШШ20*******/01025 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Б.Хишигбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “ ” /- дүүрэг, дугаар хороо, нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******-******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД: ******* ******* /-д холбогдох
Гэм хорын хохиролд 2.944.76 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., иргэдийн төлөөлөгч Х., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.- нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.******* нь “ ” -ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа сууц өмчлөгчдийн холбооны мөнгө, сууц өмчлөгчдөөс холбоонд төлсөн мөнгийг хувьдаа завшиж, нийт 27.667.*******6 төгрөгийн гэм хорын хохирол учруулсан. Үүний дараа 4.200.900 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нэхэмжлэлийн үндэслэл нь - дүүргийн дугаар хороонд энэхүү нь үйл ажиллагаа явуулдаг. 29, 0, 1, 2, , 4 гээд нийт 5 байрны 60 айлын оршин суугчдаас сонгогдсон холбоо юм. Ц.******* нь 201 оны 6 сарын 01-ний өдрөөс 2015 оны 5 сарын 29-ний өдрийг хүртэл ажиллахдаа нэг ч удаа санхүүгийн тайлан, аудитийн дүгнэлт гаргуулж байгаагүй. Бид аудитын компаниар санхүүгийн тайлан болон баримт материалууд дээр дүгнэлт гаргуулсан. Энэ дүгнэлтээр нийт 25.950.976 төгрөгийн хохирол гарсан байдаг. Энэ дүгнэлт нь 2015 оны 7 сарын 06-ны өдрийн дүгнэлт юм. Үүн дээр үндэслээд Ц.*******д холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж өгөөчээ гэж - дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаад үүний дагуу эрүүгийн хэрэг үүсгэсэн ажиллагаа хийгдэж байгаад - дүүргийн прокурорт хэрэг нь шилжсэн. Гэтэл 2015 онд Өршөөлийн хууль гарч Ц.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч 2015 оны 12 сарын 02-ны өдөр сэжигтний мэдүүлэг өгсөн байдаг. Энэ мэдүүлгийн дагуу - дүүргийн прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэргийг хэрэгсэхгүй болгохдоо юуг үндэслэсэн гэхээр Ц.*******ы “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, надад одоо санхүүгийн баримт байхгүй тул олж бүрдүүлэн санхүүгийн баримттай тооцоо нийлж өрийг барагдуулна...” гэсэн хүсэлт гаргасан нь 2015 оны Өршөөлийн хуульд хамрагдаж байх тул Өршөөлийн үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол гарсан. Өршөөлийн тухай хуулийн 7.1, 8.1, 4.1, 4.2-т зааснаар энэ хуульд хамрагдсан нь учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэсэн байдаг. Цаашид иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн байгаа. Иймд Өршөөлийн тухай хуулийн 8.1-д зааснаар бид нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай нийлээд нийт 2.944.76 төгрөг нэхэмжилж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ц.******* нь “ ” -ны захирлаар 201 оны 6 сарын 01-ний өдрөөс 2015 оны 5 сарын 20-ныг хүртэл ажиллахдаа холбогдох хууль тогтоомжийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан. Энэ хугацаанд “ ” -ны оршин суугчид, удирдах зөвлөлөөс ажлаа зүй бусаар хийсэн гэсэн шаардлага хүргүүлж байгаагүй. 2015 оны 5 сарын 20-ны өдөр удирдах зөвлөлийн дарга н.Аззаяа тэргүүтэй хүмүүс өрөөнд нь дайран орж холбогдох баримт бичгийг хураан авч, өрөөнөөс нь хөөн гаргасан. Аудитын дүгнэлтээр хэдэн төгрөгийн хохирол учирсан талаар, мөн Эрүүгийн хуулиар Ц.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэдэг. Нэхэмжлэгч талаас холбогдох гишүүдийн хурал, хяналтын зөвлөлийн хурлын тогтоолууд гарсан байдаг. “ ” нь хэдэн оршин суугчтай, нэг хүнээс хэдэн төгрөгийн төлбөр авдаг зэрэг нотлох баримт хангалттгүй байдаг. Аудитын шалгалтыг хэний зөвшөөрлөөр хийсэн, үнэн зөв гарсан эсэх, юун дээр үндэслэсэн эсэх зэрэг эргэлзээтэй зүйл байгаа. Аудитын баримтаар ирсэн дутуу бичигдсэн дэвтрээс өөр зүйл байдаггүй. Нотлох баримтын шаардлага хангадаггүй. Хариуцагч Ц.******* нь хохирол гарч ирвэл би тооцоо нийлж байгаад төлье гэсэн болохоос хохирол учруулсан гэж нэг ч удаа яриагүй. Холбооны захирлыг томилох, чөлөөлөх эрх нь холбооны удирдах зөвлөлд байдаг. Гүйцэтгэх захирал эрхээ хэтрүүлэн хэрэглэвэл өөрийн хувийн өмчөөс гаргуулан төлнө. Харин Ц.*******ыг ажиллуулж байхдаа ямар эрх хэмжээг олгосон талаар нотлох баримт байхгүй. Мөн нягтлан бодогч ямар үүрэг хүлээж байсан, анхан шатны баримтуудыг захирлаас хүлээж авсан эсэх, -ны эрх үүрэгт холбооны санхүүгийн болон бусад эрхтэй холбоотой эрх нь хяналтын зөвлөлд байдаг. Хэний шийдвэрээр аудитын шалгалт хийгдсэн зэрэг нь үндэслэлгүй байна. Удирдах зөвлөлийн өөрсдийн ажилд хариуцлагагүй хандсаныг Ц.******* хүлээх учиргүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ ” Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид гэх/ нь хариуцагч Ц.*******д холбогдуулан гэм хорын хохиролд 28.9*******.*******6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4.200.900 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 2.944.76 төгрөг хэмээн тодруулан тайлбарлав.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
“ ” нь тус холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.*******д холбогдуулан гэм хорын хохиролд 2.944.76 төгрөг гаргуулахаар шаардсан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “эрүүгийн хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, Өршөөлийн хуульд хамрагдсан, Ц.*******д холбогдох хэргийг Прокуророос хэрэгсэхгүй болгосон тул эрүүгийн хэргийн улмаас учирсан хохиролыг гаргуулна...” хэмээн тайлбарлав.
Хариуцагч “...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” хэмээн маргав.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн /цаашид ЭЗБНЗОСБДӨЭХТХ гэх/ 4 дүгээр зүйлийн 4.1.-т “сууц өмчлөгчдийн холбоо гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог...” хэлнэ гэж заажээ.
Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байна” гэж заасан тул хуулийн этгээдийн эрхгүй байгууллага болох “ ” нь иргэний эрх зүйн харилцааны оролцогч байж болохоор байна.
Ц.******* нь 201 оны 6 сараас 2015 оны 05 сар хүртэл “ ” -ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ба талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй хэдий боловч гүйцэтгэх захиралын ажил үүргийг гүйцэтгэж байсан талаар зохигчид хэн аль нь маргаагүй.
-ны гүйцэтгэх захирал нь ЭЗБНЗОСБДӨЭХТХуулийн 12 дугаар зүйлийн 12.4.1-т зааснаар “...хөрөнгийг холбооны дансанд төвлөрүүлэх”, 12.4.-т “холбооны мөнгөн хөрөнгийг…зориулалтын дагуу захиран зарцуулах”, 12.6-д “холбооны эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаарх ... эрхээ хэтрүүлэх буюу урвуулан ашиглах зэрэг үйл ажиллагаанаас холбоонд хохирол учруулсан бол уг хохирлыг өөрийн хувийн өмчийн эд хөрөнгөөр барагдуулах” үүргийг хуулиар хүлээсэн.
ЭЗБНЗОСБДӨЭХТХуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д холбооны удирдах зөвлөл “хуулийн 12.6-д заасан асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах” эрхтэй ба мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д холбооны хяналтын зөвлөл “дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашиглан шамшигдуулсан, үрэгдүүлсэн, бусад хэлбэрээр хохирол учруулсан гэж үзвэл хохирлыг арилгахыг шаардах, эсхүл эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх” эрхтэй гэж заасны дагуу “ ” -ны удирдах болон хяналтын зөвлөлийн шийдвэрээр тус холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.*******д холбогдуулан хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас үүссэн хохирлыг шаардсан бөгөөд нэхэмжлэгч нь шаардлага гаргах эрхтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Ц.*******ыг бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн сэжигтнээр тооцсон байх ба - дүүргийн Прокурорын газрын 2015 оны 12 сарын 02-ны өдрийн *******4 дүгээр тогтоолоор түүнд холбогдох хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай Мон Улсын 2015 оны 08 сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон нь тогтоогдсон.
Ийнхүү хариуцагч нь эрүүгийн хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэнтэй холбогдуулан хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэрэгсэхгүй болгосон байх тул нэхэмжлэгч “ ” нь өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс нэхэмжилсэн нь хуульд нийцсэн байна.
“ ” нь 2015 оны 08 сарын 04-ний өдөр “Конфиденсе Аудит” ХХК-иар холбооны санхүүгийн үйл ажиллагаанд /201.06.01-2015.04.0 хоорондох/ дүгнэлт гаргуулсан байх ба энэхүү дүгнэлтээр 27.667.*******6 төгрөгийн дутагдал илэрсэн талаар дүгнэжээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 10 сарын 06-ны өдрийн *******8 дугаар шинжээчийн дүгнэлтээр “...Конфиденсе аудит ХХК-ийн дүгнэлт үндэслэлтэй, .... 204.000 төгрөг нь баримтгүй тул хасагдаж 27.462.400 төгрөгийн төлбөр тогтоогдсон бөгөөд үүнээс 580.000 төгрөгийг мөрдөн байцаалтаар тогтоох шаардлагатай, ... -д нийт 26.88.400 төгрөгний дутагдал илэрсэн...” гэсэн дүгнэлт гарсан байна.
Нэхэмжлэгч нь дээрх дүгнэлтүүдийг үндэслэн Ц.*******аас нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хамт 1.664.76 төгрөг, эрүүгийн хэрэгт хийлгэсэн шинжээчийн зардал 280.000 төгрөг, аудитын дүгнэлт хийлгэхэд гарсан зардал 1.000.000 төгрөг, нийт 2.944.76 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн 2016 оны 07 сарын 21-ний өдрийн 184/ШТ2016/00041 дүгээр тогтоолоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилжээ.
Шүүхээс томилсон шинжээч болох Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн нь нэхэмжлэгч хариуцагч нараас ирүүлсэн баримт материалуудыг үндэслэн шинжилгээ хийсний үндсэн дээр “...шинжилгээгээр -д 18.876.000 төгрөгийн орлогыг данс бүртгэлд тусгаагүй, хаана юунд зарцуулсан талаар ямар нэгэн баримтгүй байна. 201 оны 06 сарын 01-наас 2015 оны 05 сарын 09-ний хооронд гүйцэтгэх захирлаар Ц.******* ажиллаж байсан...” гэсэн дүгнэлтийг ирүүлсэн.
Дээрх шинжээчийн дүгнэлтүүдээс үзэхэд Ц.******* нь ЭЗБНЗОСБДӨЭХТХуулийн 12 дугаар зүйлийн 12.4.1, 12.4.-т заасан үүргийг зөрчиж, холбооны мөнгөн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан болох нь нотлогдов. Тиймээс Ц.*******аас “ ” -д учруулсан хохиролыг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалсаны үндсэн дээр “ ” -д учирсан хохирлыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 сарын 27-ны өдрийн *******9 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 18.876.000 төгрөг гэж тооцов. Учир нь нэхэмжлэгч талаас үндэслэсэн “Конфиденсе Аудит” болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 10 сарын 06-ны өдрийн *******8 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нь “ ” -ны хүсэлтээр нэг талын гаргасан баримтыг үндэслэж дүгнэлт гаргасан гэж үзэхээр байгаа ба шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлт 2 талын гаргаж өгсөн нотлох баримтад үндэслэн хийгдсэн тул үндэслэл бүхий эргэлзээгүй, бодитой байх зарчимыг хангасан гэж үзэв.
Хариуцагч Ц.*******аас хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нотлох баримтаар 29 хуудас баримтыг гаргаж өгсөн бөгөөд эдгээр баримтаар хохирлоос хасч тооцох боломжгүй байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 сарын 27-ны өдрийн *******9 дугаартай шинжээчийн дүгнэлтэд Ц.*******аас ирүүлсэн баримтуудыг үндэслэн хохиролыг хасч тооцсон байх ба энэхүү шинжээчийн дүгнэлт гарах үед хариуцагч дээрх баримтуудыг яагаад өгөөгүй нь ойлгомжгүй, эргэлзээ түрүүлж байх бөгөөд нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүх үнэлэхгүй орхих нь зүйтэй.
Нэхэмжлэгчээс аудитын төлбөрт 1.000.000 төгрөг, эрүүгийн хэргийн шинжээчийн зардалд 280.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан ба аудитын дүгнэлт нь “ ” -ны хүсэлтээр хийгдсэн бөгөөд эрүүгийн хэрэгт хийгдсэн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зардал нь зайлшгүй зардал гэж үзэх боломжгүй тул хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.
Дээрх үндэслэлээр хариуцагч Ц.*******аас 18.876.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ ” -д олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлд зааснаар зохигчдод хувиарлан хариуцуулах нь зөв байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.*******аас 18.876.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ ” -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14.068.76 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86.500 төгрөгийг улсын орлого хэвээр үлдээж, хариуцагчаас 252.0 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ
ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН
Б.ХИШИГБААТАР