Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2015/0601/З |
Дугаар | 221/МА2016/0770 |
Огноо | 2016-12-07 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2016/0770
Б.М-, Д.Э- нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Б.М-, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.М-, нэхэмжлэгч Д.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-, гуравдагч этгээд МА-ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О-, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.А- нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 659 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, иргэн Б.М-, Д.Э- нарын нэхэмжлэлтэй, СБДдүүргийн Засаг дарга болон СБДдүүргийн Өмч, газрын харилцааны албанд холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 659 дүгээр шийдвэрээр: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.М-, Д.Э- нарын СБДдүүргийн Засаг дарга болон СБДдүүргийн Өмч, газрын харилцааны албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, СБДдүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай А/225 дугаар захирамжийн Б.М-, Д.Э- нарт холбогдох хэсгийг хүчингүйболгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгантамир давж заалдах гомдолдоо: Иргэн Б.М-, Д.Э- нарын нэхэмжлэлтэй, тус дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/225 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай, тус шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 659 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Тухайн маргаан бүхий газартай холбоотой асуудлаар 2007 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд МА-ХХК нь нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчид 2007 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 01/2007 тоот эвлэрлийн гэрээг байгуулж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 235 дугаар шүүгчийн захирамжаар эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Дээрх шүүгчийн захирамжийн дагуу Дружба зуслангийн эзэмшлийн газрын эргэн тойрон бүхий 500 м.кв газрыг шүүхийн шийдвэр гарсан өдрөөс бусдад шинээр газар ашиглах, эзэмших эрх олгохгүй байхаар дурдсан.
Нийслэлийн шүүхийн шүүгчийн 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай 982дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгасан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас тухай бүр шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардсан.
Дүүргийн Засаг дарга шүүхийн шийдвэрийг холбогдох хуулийн дагуу биелүүлсэн. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6 дахь хэсэгт нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хариуцагчийн гэм буруугийн талаар ... түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу... шүүгчийн захирамж байгаа гэж заасан.
Гэтэл анхан шатны шүүх нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан газар эзэмших эрхийг хүчингүй болгох нөхцөлийг заагаагүй гэдгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй дүгнэсэн. Учир нь Засаг даргын А/225 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг баримтлаагүй, 2007 оны шүүхийн шийдвэрийг биелүүлэх 235 дугаар шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэл болгон гаргасан захирамж юм.
Мөн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 982 дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай захирамжийн үндэслэх хэсгийг анхан шатны шүүх буруу тайлбарлан шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан байна. Албадан биелүүлэх тухай 982 дугаар шийдвэр нь 2007 оны 235 дугаар захирамжийн биелэлтийг албадан хангуулах зорилготой болохоос биш тус үйл явдлыг 2012 онд шийдвэрлэсэн асуудал бус бөгөөд шүүх үүнийг андуурч хэрэглэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийхэд хүргэсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу 2006 оны шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас удаа дараа шаардлага тавьж байсны үр дүнд тус захирамжийг гаргасан. Шүүхийн шийдвэрийг андуурч ойлгосон мэтээр шүүх дүгнэсэн нь ойлгомжгүй, холбогдох хуулийг буруу хэрэглэсэн байна.
Иймд маргаан бүхий газрын талаарх асуудалд урьд нь шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үүгэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О- давж заалдах гомдолдоо: Б.М-, Д.Э- нарын нэхэмжлэлтэй, СБДдүүргийн Засаг дарга, СБДдүүргийн Өмч, газрын харилцааны албанд холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 659 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс давж заалдах гомдлыг гаргаж байна.
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1984 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Газар эдлүүлэх тухай 30 дугаар тогтоолоор тухайн үеийн Улаанбаатар хотын Гачуурт хороо буюу одоогийн СБДдүүргийн 15 дугаар хороо Шарга морьтын амны төгсгөлд байрлах ЗСБНХУ-ын өмчлөлийн Дружба нэртэй хүүхдийн зуслангийн газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, Газар эдлэх эрхийн үнэмлэх-ийг олгосон байдаг.
ОХУ 2004 онд Дружба зусланг хувьчлах шийдвэр гаргасны дагуу МА-ХХК тус хүүхдийн зусланг худалдан авч өмчлөх эрх үүссэн болно.
Улмаар МА-ХХК-иас 2004 онд СБДдүүргийн Засаг дарга болон Газрын албанд хандаж, Газрын тухай хуулийн31 дүгээр зүйлд заасны дагуу эзэмших эрхийг 26 га-аар баталгаажуулахаар хүсэлт гаргасныг Өргөдөл хүсэлтийн дэвтрийн 2628дугаарт бүртгэж авсан болно.
Энэ хүсэлтийг үндэслэн СБДдүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай"154 дүгээр захирамжаар МА-ХХК-д хүүхдийн зуслангийн зориулалтаар 26 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр баталгаажуулж, Газрын албанаас 2004 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 0046464 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож,326 дугаартай Газар эзэмших, ашиглах гэрээ байгуулан, эдэлбэр газрын баталгаажилтын схем зураг /масштаб 1:5000/ хийсэн болно.
Дээрх ажиллагаанууд нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасны дагуу явагдсан хууль ёсны ажиллагаа бөгөөд манай компани уг хугацаанаас хойш уг 26 га газрыг гэрээ гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж, газрын төлбөрийг жил бүр төлж ирсэн.
Гэтэл 2007 оноос Олон улсын эрх зүйн баримт бичиг болох НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенци болон дотоодын эрх зүйн баримт бичиг болох Хүүхдийн эрхийн тухай хуулиар хамгаалагдсан хүүхэд эрүүл, аюулгүй орчинд өсч, сурч, хүмүүжих, амрах эрх-ийг төрөөс хангах үүргээ биелүүлэлгүй хүүхдийн зуслангийн эргэн тойронд давхцуулан газар олголтууд ихээр хийгдэж эхэлсэн.
Манай компанийн зүгээс хүүхдийн зуслан, түүний орчны эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор хүүхдийн зуслангийн орчны ойн сан бүхий газрын байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах тухай гурвалсан 11/1 тоот гэрээг СБДдүүргийн Засаг дарга, Нийслэлийн байгаль хамгаалах газрын дарга, МА-ХХК-ийн хооронд 2007 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулан хамтран ажилласан.
Улмаар 2007 онд захиргааны хэргийн шүүхэд энэ асуудлаар манай талаас нэхэмжлэл гаргасныг хүлээн авч хэрэг үүсгэн шалгах явцад 2007 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр СБДдүүргийн Засаг дарга, МА-ХХК-ийн хооронд эвлэрлийн 01/2007тоот гэрээ байгуулж улмаар 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 235 дугаар захирамжаар хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн билээ.
2007 оны шүүхийн шийдвэрийг хариуцагч СБДдүүргийн Засаг дарга, Газрын алба биелүүлэхгүй байсан тул бид гүйцэтгэх хуудас бичүүлэхээр захиргааны шүүхэд хүсэлтээ гаргасныг шүүх хүлээн авч тус хэргийг шийдвэрлэсэн хэргийн шүүгч 2012 оны 06дугаар сарын 20-ны өдөр Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай 982 дугаар захирамж гарган, 2007 оны 235 дугаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг СБДдүүргийн Засаг даргад үүрэг болгосон.
СБДдүүргийн Засаг даргад хүлээлгэсэн үүргийн дагуу 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай А/225 дугаар захирамжаар иргэн Б.М-, Д.Э- нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг нэхэмжлэгч нараас эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 659 дүгээр шүүхийн шийдвэр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон шүүх хуралдааны дэг, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зэрэг зарчмуудыг зөрчиж гарсан шийдвэр болох нь дараах байдлаар илэрч байна. Үүнд:
1. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүгч Д.Чянцалням дүгнэхдээ иргэн Б.М- тус дүүргийн Засаг даргын 2014 оны А/239 дүгээр захирамжаар 700 м.кв, Д.Э- 2012 оны 260 дугаар захирамжаар 700.м.кв газруудыг эзэмших эрхтэй болжээ боловчгэх мэт үг үсгийн алдаатай бичвэр хэрэглэж мөн дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/225 дугаарзахирамжаар газар эзэмших эрхийг цуцалсан гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Дүүргийн Засаг даргын А/225 дугаар захирамж нь 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 235 дугаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 982 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай захирамжийн дагуу гүйцэтгэх хуудсыг үндэслэн гарсан нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамж байхад шүүхээс газар эзэмших эрхийг цуцалсан захирамж байна хэмээн үндэслэлгүй хийгээд утга агуулгын хувьд ойлгомжгүй дүгнэлт хийсэн байна.
2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүхээс 2007 онд маргаан бүхий газартай холбогдуулан МА-ХХК Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2007 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 235 дугаар захирамжаар эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Тус эвлэрлийн гэрээний талууд болох ... хавтаст хэрэгт авагдсан гээд 2007 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийнНэхэмжлэгч хариуцагч нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гэсэн шал өөр захирамжийг шийдвэрийн үндэслэх хэсэгт бичсэн нь ойлгомжгүй байна.
Мөн 2012 оны дээрх захирамжийг албадан биелүүлэх тухай 982 дугаар захирамж гарсныг дурдаад түүний үндэслэх хэсэгт ... 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 235 дугаар шийдвэрээр МА-ХХК-иас гаргасан Оросын хүүхдийн Дружба зуслангийн эзэмшил газар болон ойн сан бүхий эргэн тойрон эрүүл ахуйн халдвар хамгааллын 500 м хүртэл газарт газар олгож буй СБДдүүргийн Засаг даргад цаашид шинээр газар олгохгүй байх талаар зохих акт гаргахыг даалгах, ойн сан бүхий газарт хашаа сууц барьсан иргэдэд зуслангийн газар хувьчлах талаарх асуудлыг зогсоолгох тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Дээрх шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл биелэгдээгүй ба нэхэмжлэгч МА-ХХК нь уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргасан байх тул Нийслэлийн захиргааны хэргийн 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 235 дугаар шийдвэрийг албадан биелүүлэх нь зүйтэй гэж... тайлбарласныг дүгнээгүй бөгөөд тус захирамжийг бичих болсон зөвхөн 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Мон-Анаилик ХХК-ийн хүсэлтийг шүүхийн шийдвэрт үндэслэл болгосон байх ба энэхүү хүсэлт хэрэгт цугларсан нотлох баримтад огт байхгүй байхад үнэлэлт дүгнэлт өгсөн нь буруу байна.
2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 29 дүгээр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн гүйцэтгэх хуудасны Төлбөр авагчид олговол зохих төлбөрийн төрөл, хэмжээ хэсэгт зааснаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын26-ны өдрийн 235 дугаар шийдвэрийг үндэслэн МА-ХХК-ийн гаргасан Оросын дружба зуслангийн эзэмшил газар болон ойн сан бүхий эргэн тойрон эрүүл ахуйн халдвар хамгааллын 500 м хүртэл газарт газар олгож буй СБДдүүргийн Засаг даргад цаашид шинээр газар олгохгүй байх талаар зохих акт гаргахыг даалгах, ойн сан бүхий газарт хашаа сууц барьсан иргэдэд зуслангийн газар хувьчлах талаарх асуудлыг зогсоолгох тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэх гэж зааж тус шүүхийн шүүгч Х.Батсүрэн гарын үсэг зурж, шүүхээс баталгаажуулж тэмдэг дарсан байхад буруу тайлбарлаж шийдвэрийг хазайлгаж дүгнэжээ.
Ийнхүү дүгнэснээ шүүхээс 2007 оны шүүхийн шийдвэрийг үндэслэн СБДдүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/225 дугаар захирамжийг гаргасан гэж тайлбарлаж байгаа нь, мөн энэ үндэслэлээр СБДдүүргийн Засаг дарга, Нийслэлийн байгаль хамгаалах газрын дарга, Оросын Дружба зуслан нөхөрлөлийн дарга, МА-ХХК-ийн ерөнхий захирал нарын 2007 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Ойн сан бүхий газрын байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа үй ажиллагаа явуулах 4/01 дүгээр гэрээ нь ... гэж дурдсан байдаг. Гэтэл хэдийгээр 2007 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гурвалсан гэрээ байгуулагдсан боловч шүүхийн үндэслэх хэсэгт дурдсан 4/01 гэж гэрээ огтоос байхгүй билээ. Харин Н/01 гэдэг дугаар гэрээ л байдаг. Ийм утга агуулгын зөрчилдөөнтэй, ойлгомжгүй шийдвэр гаргажээ.
Шүүхээс 2007 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн гурвалсан гэрээний хугацаа 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд байгуулагдсан ба энэхүү гэрээ сунгагдаагүй байхад иргэн Б.М-, Д.Э- нарын гэрчилгээг хүчингүй болгосон нь буруу гэж тайлбарласан байна.
2007 оны шүүхийн шийдвэр болон 2012 оны шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжуудад тус тус 2007 оны05 дугаар сарын 01-ний өдрийн гурвалсан гэрээг дурдаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хазайж дүгнэлт өгчээ.
3. Иргэн Б.М-, Д.Э- нар тухайн газарт амьдардаггүй бөгөөд шүүхийн үзлэгт хэргийн оролцогчдыг заавал байлцуулж байж үзлэг хийх ёстой байтал шүүхээс гуравдагч этгээдийн эрхийг хязгаарлаж байлцуулалгүйгээр үзлэг хийж хууль бус дүгнэлт хийсэн. Маргаан бүхий газрын үзлэгт Б.М-, Д.Э- нарыг жилийн 4 улиралд амьдардаг, энэ талаар талууд маргадаггүй гэсэн нотлох баримт авагдаагүй байхад хууль бус дүгнэлт хийж, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 болон 35 дугаар зүйлийн 35.3-т заасан үндэслэлүүдийг дурдсан байдаг. Гэтэл хэрэгт авагдсан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 201.8.25-ны өдрийн 141 дүгээр тогтоолын 4 дүгээр зүйлийн 4.1-т Нийслэлийн ногоон бүсэд газар ашиглах, эзэмших, зөвшөөрөл олгохдоо тухайн жилийн газар зохион байгуулалтын болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Байгаль орчны дүгнэлтийг үндэслэнэ, дүүргийн Засаг дарга нь 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар Ногоон бүсэд зуслангийн газар олгохдоо байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ дүгнэлтийг үндэслэн газар эзэмших, ашиглах гэрчилгээ олгоно гэж заасан журмыг зөрчсөн байхад буруу дүгнэлт хийсэн байна.
4. МА-ХХК 2004 онд газар эзэмших гэрчилгээ авч, гэрээ байгуулснаар Газрын тухай хуульд заасны дагуу 26 га газар эзэмших эрхтэй болсон бөгөөд уг эзэмшил газрын хилийн заагийг Газрын баталгаат хэмжээ тогтоосон актаар тогтоосон талаар дээр дурдсан билээ.
2007-2008 оны үед нийслэл, дүүргийн Газрын албад кадастрын мэдээллийн сан үүсгэж байгаатай холбогдуулан компаниудыг кадастрын зургаа гарган ирүүлэхийг мэдэгдсэний дагуу манай компани 2008 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Топсурвэй ХХК-тай Кадастрын зургийн ажил гүйцэтгэх тухай аж ахуйн гэрээ байгуулж, тус компаниар өөрийн эзэмшил газрын кадастрын зургийг гэрээ, гэрчилгээнд заасны дагуу 26 га-аар зуруулан СБДдүүргийн Газрын албанд өгсөн юм.
Гэтэл одоо байгаа газрын кадастрын мэдээллийн санд манай компанийн эзэмшил газрыг 117289 м.кв /11,7 га/ хэмжээтэй байхаар оруулсан байсан.
Ийнхүү манай компани хуулийн дагуу гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж байгаа 26 га газрын хэмжээг ямар нэг үндэслэлгүйгээр 14,2 га-аар багасган мэдээллийн санд оруулсан, хэрэв уг газар нь мэдээллийн санд бүрэн хэмжээгээр орсон бол нэхэмжлэгч нарыг эзэмшил газар нь МА-ХХК-ийн эзэмшил газартай бүрэн хэмжээгээр давхацсан байгаа нь тогтоогдох юм.
Анхан шатны шүүх энэ талаар гуравдагч этгээд МА-ХХК-ийг хуралдаан дээр нотлон тайлбарлах, мэтгэлцэх боломж олгоогүй гуравдагч этгээдийг байлцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн атлаа шүүх энэ байдал, үйл баримтад огт дүгнэлт өгөөгүй байна.
Хэрэв гуравдагч этгээд МА-ХХК-ийг шүүгч анхан шатны шүүх хуралдаанд оролцуулсан бол энэ талаар тайлбарлах, мэтгэлцэх боломжтой байсан боловч энэ эрхээр минь хангаагүй, шүүх энэ талаар дүгнэлт өгөх үүргээ биелүүлээгүй тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй.
б. Эвлэрлийн гэрээний зүйл заалтаар хуулийн дагуу, эрхийн доголдолгүй газар эзэмшиж буй иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, эвлэрлийн гэрээг тэд тохиролцоогүй асуудлаар нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж шүүхээс дүгнэсэн тухайд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийгбаталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж хуульд заасан. Эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох эрх зөвхөн захиргааны хэргийн шүүхэд л байдаг. Тухайн үед бидний байгуулсан эвлэрлийн гэрээг хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж шүүхээс тогтоосон учир Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 235 дугаар захирамжаар маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. Хэрэв одоогийн шүүхээс дүгнэж байгаагаар эвлэрлийн гэрээний зүйл заалтаар хуулийн дагуу, эрхийн доголдолгүй газар эзэмшиж буй иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, эвлэрлийн гэрээг тэд тохиролцоогүй асуудлаар нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хариуцагч болон гуравдагч этгээдийг буруутгах нь зүй бус байна.
6. Шүүхээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг үндэслэл болгон нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгох ёстой гэх байдлаар тайлбарлажээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж, 32.3-т Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг санаатай биелүүлээгүй, эсхүл биелүүлэхэд нь зориуд саад учруулсан этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж, 32.4-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна гэж;
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн 9.2.10-т шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн статистик мэдээлэлд хяналт тавьж, холбогдох байгууллагад шаардлага тавих гэж тус тус заасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ, 69 дүгээр зүйлийн 69.2-тЭнэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь шүүхийн шийдвэр...ийн үндсэн дээр олгогдсон гүйцэтгэх хуудас байна, 186 дугаар зүйлд шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудсыгшүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шууд хүргүүлэх нөхцөлийг, 187 дугаар зүйлд гүйцэтгэх хуудаст тусгагдсан байвал зохих зүйлүүдийг тус тус зааж өгчээ.
Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг захиргааны байгууллага, албан тушаалтан сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 183-188 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу албадан биелүүлэхээр хуульд заажээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь иргэний болон захиргааны хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр, эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийтгэх тогтоол, хуульд заасан тохиолдолд бусад байгууллагын шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна гэж заасан.
Иймд хариуцагч заавал Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг үндэслэл болгон нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгох шаардлагагүй ба нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 201 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 141 дүгээр тогтоолын холбогдох хэсгийг зөрчиж газар олгосон дүүргийн Засаг даргын 2014 оны А/239 болон 2012.260 дугаар захирамжууд анхнаасаа хууль бусаар олгогдсон газар байна.
7. Дээрх маргаантай хэргийн шүүх хуралдаан 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр товлогдон хуралдахаас өмнө гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О- тус шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэдгээ бичгээр илэрхийлж, мөн нотлох баримт шүүхээс гаргуулахаар хүсэлтээ гаргасан. Мөн түүний өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан талаар бичгээр илэрхийлж, нотлох баримтыг шүүхэд бичгээр хүргүүлсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн аравдугаар бүлгийн 91 дүгээр зүйлийн 91.4-т Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан. Гэтэл гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаж хүсэлт гаргасныг шүүхээс авч хэлэлцэлгүй шийдвэрлэсэн нь шүүх хуралдааны дэгийг зөрчиж байна.
Мөн шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нотлох баримт гаргуулах болон шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулж өгөх талаар хүсэлт гаргасныг шүүх хуралдаанаар хуулийн 96дугаар зүйлийн 96.1-т зааснаар шүүх даруй шийдвэрлэх ёстой байсан боловч өмгөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр бүр шүүх анхан шатны шүүх хуралдаанд авч хэлэлцэлгүйгээр, хуралдааны тэмдэглэлд ч тусгалгүйгээр уг хэргийг шийдвэрлэсэн нь буруу юм.
Иймд дээрх үндэслэлээр Б.М-, Д.Э- нарын нэхэмжлэлтэй, СБДдүүргийн Засаг дарга, СБДдүүргийн Өмч, газрын харилцааны албанд холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 659 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3, 118.4-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
СБДдүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай А/225 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 235 дугаар захирамж, шүүгчийн 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай 982 дугаар захирамжийг тус тус үндэслэн тус дүүргийн Засаг даргын Зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай ...2012 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 260..., ...2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/239 дүгээр... захирамжуудын иргэн ...Д.Э-, Б.М-... нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч иргэн Д.Э-, Б.М- нараас дээрх маргаан бүхий захирамжийг эс зөвшөөрч .... МА-ХХК-д хуулийн дагуу газар эзэмших эрх олгогдоогүй, хүүхдийн зуслангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй ... нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох Газрын тухай хуульд заасан үндэслэл байхгүй, маргаан бүхий газрыг орон нутгийн хамгаалалтад авсан шийдвэр гараагүй, хариуцагч Эвлэрлийн гэрээг буруугаар тайлбарлаж, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн... гэх үндэслэлээр хүчингүй болгуулахаар, хариуцагчаас ...шүүхийн шийдвэр биелүүлсэн, хууль зөрчөөгүй... гэж тус тус маргажээ.
Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ хангалттай биелүүлээгүй байна. Тухайлбал,
Маргаан бүхий актын үндэслэл болох Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 235 дугаар захирамжаар баталсан Эвлэрлийн гэрээгээр СБДдүүргийн Засаг дарга, Газрын алба нь МА-ХХК-ийн Дружба зуслангийн эзэмшил 26 га газар болон түүний эргэн тойрон эрүүл ахуй, халдвар хамгааллын 500 метр хүртэл газарт 2007 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш бусдад газар олгохгүй байхаар тохиролцжээ.
Гэтэл СБДдүүргийн Засаг дарга 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 260, 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/239 дүгээр захирамжуудаар иргэн Д.Э-, Б.М- нарт тус бүр 700 м.кв газрыг СБДдүүрэг, 19 дүгээр хороо, Шарга морьт гэх байршилд зуслангийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгч нарт эзэмшүүлсэн газар нь дээрх эвлэрлийн гэрээгээр 2007 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш бусдад олгохгүй гэж тохиролцсон газрын байршилтай давхцаж буй эсэх, давхацсан бол хичнээн хэмжээгээр давхацсан эсэх нь тодорхойгүй, шүүх энэ талаар шаардлагатай нотлох баримтыг цуглуулж, түүнд дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээдээс ...МА-ХХК 2004 оноос хойш 26 га газрыг хууль ёсны дагуу эзэмшиж ирсэн..., ...эвлэрлийн гэрээ байгуулснаас хойш нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлсэн... гэж маргаж байхад шүүх энэ талаар холбогдох нотлох баримтыг цуглуулаагүй атлаа ... хариуцагч газар эзэмших эрх үүсээгүй гуравдагч этгээд МА-ХХК-ийн үндэслэлгүй шаардлагаар бусад ямар нэгэн эрхийн доголдолгүй газар эзэмшиж байгаа иргэдийн эрхийг хязгаарласан... гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн ... 32.6 ...дахь хэсэгт заасан болон гуравдагч этгээдийг оролцуулахаас татгалзсан тухай шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд бичгээр гарсан өдрөөс нь хойш долоо хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно гэж заасны дагуу хэргийн оролцогчоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нотлох баримт цуглуулах талаарх хүсэлтийг шийдвэрлэх, түүнчлэн тус шийдвэртэй холбогдуулан гомдол гаргах эрхийг нь хангах учиртай.
Гэтэл гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ...нэхэмжлэгч нарын газар МА-ХХК-ийн Дружба хүүхдийн зуслангийн эргэн тойрны 500 метр газарт багтаж байгаа эсэх...-ийг тодруулахаар шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан байхад шүүх 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаар хүсэлтийг хэлэлцэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт зааснаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдод гомдол гаргах эрхийг хангалгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Түүнчлэн шүүх нэхэмжлэгч нарын анх гаргасан СБДдүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/225 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, газар эзэмших эрхээ сэргээлгэх, СБДдүүргийн Засаг даргатай байгуулсан эвлэрлийн гэрээг хүчингүй болгуулах, нийтийн эзэмшил газрын орц, гарцыг хааж хашаа, хаалга барьсныг нээлгэхээр хүсэлт гаргаж байгааг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхээр захиргааны хэрэг үүсгэжээ.
Анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан 3 нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаад, СБДдүүргийн Засаг даргын А/225 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна[1] гэж нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсан байхад шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана, 66.3-т Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг бичгээр гаргуулан аваагүй, түүнчлэн нэхэмжлэлээсээ татгалзсан хэсгийг баталж шийдвэрлэх байтал шүүхийн шийдвэрт багасгасан гэж тусган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.
Анхан шатны шүүх гуравдагч этгээд МА-ХХК-ийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаж, түүний хүсэлтээр шүүх хуралдааныг 10 удаа хойшлуулсан байх ба 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр МА-ХХК-ийн захирал Н.Бямбажав, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О- нараас хүндэтгэн үзэх шалтгаантай талаар нотлох баримтыг хавсаргаагүй, харин өмгөөлөгч Хишигбаяр шүүх хуралдаан давхцаж байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломгүй байна гэж иргэний хэргийн шүүх хуралдааны мэдэгдэх хуудсыг хавсарган мөн өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт[2]-ийг тус тус ирүүлжээ.
Шүүх зөвхөн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй холбоотой шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хэлэлцэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т заасны дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаж шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг шүүхээс авч хэлэлцэлгүй хэргийг шийдвэрлэсэн... гэх давж заалдах гомдлын итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй холбогдох хэсэг үндэслэлгүй байна.
Харин гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан талаар холбогдох нотлох баримтыг хавсарган гаргасан шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт дэх шүүх хүлээн авсан цаг хугацааг засварласан, түүнчлэн шүүх зөвхөн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуралдаан хойшлуулах хүсэлтийг хэлэлцэж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь учир дутагдалтай байна.
Иймд дээр дурдсан зөрчлүүд засагдаж, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд авагдаагүй байхад давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, холбогдох баримтыг цуглуулж, тэдгээрт үндэслэл бүхий дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 659 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгтзааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ