Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/160

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ,

улсын яллагч А.Баясгалан

шүүгдэгч С.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан С.Баттулгад холбогдох             213 100 268 0233 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр, Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 30 настай, эрэгтэй. Бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин, 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Баянгол гэх газарт оршин суудаг, ял шийтгэлгүй, Жаран овогт Сансарын Баттулга /РД:НФ91111217/

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд дурьдснаар/

Шүүгдэгч С.Баттулга нь 2021 оны 08 дугаар сард Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Монгол Улсын Ойн сангийн 3 дугаар мужид хамаарах “Баянгол” гэх газраас 351,810.2 төгрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээ бүхий 2.4 метрийн урттай 12 ширхэг буюу 1.071 мкуб нарс мод зөвшөөрөлгүйгээр бэлтгэсний улмаас ойн санд 1,058,430.6 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Баттулга нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “ ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэжээ

Шүүгдэгч С.Баттулга нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 11 дүгээр  сарын 04-нд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн 12-85 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ганцаараа жолоодож “Баянгол” нэртэй газарт очоод нойтон нарс модыг тайрч, бэлтгэсэн. Тэгээд машинд ачиж гэртээ харьсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 73-74-р хуудас/,

Хохирогч Л.Болормаа 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: “...С.Баттулга нь манай сумын иргэн учраас танина. Энэ хүний хувийн зан байдал төлөв даруу, үг дуу цөөтэй. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон экологид учирсан хохирлыг нөхөн төлүүлмээр байна. Өөр гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 35 дугаар хуудас/,

Гэрч П.Төрмандахын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: “...С.Баттулга нь 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Ерөө сумын байгаль орчны тасгаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Тухайн модонд эрхийн бичиг олгогдох боломжгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 41-р хуудас/,

Гэрч Ж.Өлзийбатын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Ерөө сумын байгаль орчны тасгаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Иргэдэд зөвхөн түлээний зориулалтаар эрхийн бичиг олгодог...” гэх мэдүүлэг , /хх-ийн 50 дугаар хуудас/,

Ойн аж ахуйн инженер Н.Буяндэлгэрийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 08 дугаартай дүгнэлтэд “... С.Баттулгын бэлтгэж тээвэрлэсэн мод нь түймэрт өртөж, амьдрах чадваргүй болсон нарс мод бөгөөд ... 12 ширхэг 1.071 шоо метр  байв. ... Тус бэлтгэсэн гэх 2,4 метрийн урттай 12 ширхэг 1.071 шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээ нь нийт 351.810 төгрөгийн үнэлгээтэй болж байв. ...”гэх /хх-51-р хуудас/,

“Ашид билгүүн” ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн СЭА:1000890 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

Ц.Эрдэнэдалайгийн эзэмшлийн 12-85 СЭҮ улсын дугаартай 2003 онд үйлдвэрлэгдсэн 2013 онд Монгол Улсад орж ирсэн портер маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2021-10-14-ний өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 2.000.000 -н төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” гэх /хх-ийн 61-р хуудас/

“Ашид билгүүн” ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ТХҮ621/1940 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

Хятад улсад үйлдвэрлэсэн модны цахилгаан хөрөөний бодит үнэ 70.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов. ...” гэх /хх-ийн 63-64-р хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-11-р хуудас/, Модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-р хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-19-р хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 20-24-р хуудас/, шинжээч томилох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 50-р хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 68-70-р хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 94-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэх хангалттай нөхцөл бүрдсэн байна гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Сэлэнгэ аймгийн Ерөө малчин С.Баттулга нь 2021 оны 08 дугаар сард Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Монгол Улсын Ойн сангийн 3 дугаар мужид хамаарах “Баянгол” гэх газраас 351,810.2 төгрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээ бүхий 2.4 метрийн урттай 12 ширхэг буюу 1.071 мкуб нарс мод зөвшөөрөлгүйгээр бэлтгэсний улмаас ойн санд 1,058,430.6 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн  дэх хэсэгт зааснаар “Ойд хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Баттулгын өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч С.Баттулга нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 11 дүгээр  сарын 04-нд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн 12-85 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ганцаараа жолоодож “Баянгол” нэртэй газарт очоод нойтон нарс модыг тайрч, бэлтгэсэн. Тэгээд машинд ачиж гэртээ харьсан...” гэх мэдүүлгээр,

Хохирогч Л.Болормаа 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: “...С.Баттулга нь манай сумын иргэн учраас танина. Энэ хүний хувийн зан байдал төлөв даруу, үг дуу цөөтэй. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон экологид учирсан хохирлыг нөхөн төлүүлмээр байна. Өөр гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр,

Гэрч П.Төрмандахын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: “...С.Баттулга нь 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Ерөө сумын байгаль орчны тасгаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Тухайн модонд эрхийн бичиг олгогдох боломжгүй...” гэх мэдүүлгээр,

Гэрч Ж.Өлзийбатын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Ерөө сумын байгаль орчны тасгаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Иргэдэд зөвхөн түлээний зориулалтаар эрхийн бичиг олгодог...” гэх мэдүүлгээр,

Ойн аж ахуйн инженер Н.Буяндэлгэрийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 08 дугаар “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу 1 шоо метр хус модны экологи эдийн засгийн үнэлгээ 157,947 төгрөг байдаг. Тус бэлтгэсэн гэх 2,4 метрийн урттай 12 ширхэг 1.071 шоо метр моды экологи эдийн засгийн үнэлгээ нь нийт 3.51.810.2 төгрөг болж байна...” гэх шинжээчийн дүгнэлтээр,

Ц.Эрдэнэдалайгийн эзэмшлийн 12-85 СЭҮ улсын дугаартай 2003 онд үйлдвэрлэгдсэн 2013 онд Монгол Улсад орж ирсэн портер маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2021-10-14-ний өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 2.000.000 -н төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” гэх дүгнэлтээр,

Хятад улсад үйлдвэрлэсэн модны цахилгаан хөрөөний бодит үнэ 70.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов. ...” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх ба гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялын санкц нь  “Дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял”  шийтгэхээр хуульчлагдсанаас гадна түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгааг харгалзан үзэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Баттулга нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Баттулга нь Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ойд хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт талууд шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан 351.810.2 төгрөгийн хохирлын хэмжээг тогтоосон үнэлгээтэй танилцаад маргаагүй, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн байх ба Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ойн санд учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж 1.058.430.6 төгрөгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг арилгаж төлбөр төлөхөө илэрхийлсэн, прокуророос сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул С.Баттулгад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Иймд шүүгдэгч С.Баттулгыг “Хууль бусаар мод бэлтгэх” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: ,

 Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч С.Баттулга нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Баттулга эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч С.Баттулга эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч С.Баттулга нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ойд зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эд хөрөнгө түүний үнэ, ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг ойлгоно, мөн зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, ...зэвсэг, зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд хураан авахаар зохицуулсан тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгчийн эзэмшлийн 12-85 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 2.000.000 /хоёр сая/-н төгрөг, шүүгдэгчийн эзэмшлийн 70.000 /далан мянга/-н төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө, 1.071 шоо метр нойтон хус мод зэргийг худалдан борлуулсны орлогыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч, өмчлөгчид буцаан олгож тус тус шийдвэрлэв.  

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 12-85 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч, өмчлөгч С.Баттулгад буцаан олгосугай.  

Шүүгдэгч С.Баттулга нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Баттулгад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Жаран овогт Сансарын Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ойд зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжилсэн 12-85 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 2.000.000 /хоёр сая/-н төгрөг, шүүгдэгчийн эзэмшлийн 70.000 /далан мянга/-н төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө, 1.071 шоо метр нойтон хус мод зэргийг худалдан борлуулсны орлогыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 81-12 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч, өмчлөгчид нь буцаан олгосугай.

6.Энэ хэрэгт шүүгдэгч С.Баттулга нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Э.ОЮУНТУНГАЛАГ

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС