Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 36

 

 

                                  ******* *******ны Сэлэнгэ салбарын

                               нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

                                                                            Хэргийн индекс: ****************

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч,

                             Ерөнхий шүүгч              Б.Батзориг

                             Шүүгчид                      С.Оюунцэцэг

                                                                 Г.Давааренчин

 Оролцогчид:

   Нэхэмжлэгчийн төлөөлөгч  *******

   Хариуцагчийн өмгөөлөгч    *******

    Хариуцагчийн төлөөлөгч    *******

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нарыг оролцуулан,  Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүх хуралдаанаас гаргасан  2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 177 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор “******* ******* *******” хоршоо болон Зээлийн батлан даалтын санд холбогдох “Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 155.512.597,96 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон батлан даалтын гэрээгээр хангуулах, Зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан барьцаа хөрөнгө нь нэхэмжлэлийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд зээлдэгч “******* ******* *******” хоршоо болон , , , нарын бусад эд хөрөнгөөс зохих төлбөрийг гаргуулах тухай шүүхийн шийдвэрт дурдаж өгөхийг хүссэн”  нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Зээлдэгч “******* ******* *******” хоршоо нь 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ЗГ4320007181 тоот зээлийн гэрээ байгуулж, 136.400.000 төгрөгний жилийн 8 хувийн хүүтэй Чингис бондын зээлийг 4 жилийн хугацаатай авсан. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар ******************* тоот Ипотекийн гэрээ, *********** тоот барьцааны гэрээг байгуулж, дараах хөрөнгөөр барьцаалсан. Үүнд: Сэлэнгэ аймаг Мандал сум 9 дүгээр баг партизан 23 тоот хаягт байршилтай, ************** дугаартай хувийн сууц, граж, фермерийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баян-Арцатын 9 дүгээр баг партизаны 23 тоот хаягт байршилтай, УБ№ **********дугаартай өмчлөх эрхийн газар, Сэлэнгэ айгийн Мандал сумын 2 дугаар баг Ширхэнцэг 31 тоот хаягт байршилтай, * тоот дугаартай, ху*************вийн суужны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг ширхэнцэг 31 тоот хаягт байршилтай, нэгж талбарын ********* дугаартай газар эзэмших эрх, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх Дэнжийн хэсэгт байрлах “******* ******* *******” хоршооны “Сайхан” сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийн тоног төхөөрөмж, машин механизм хөрөнгө, ************** тоот барьцааны гэрээний 2.2-т заасан нийт 40 нэр төрөл бүхий 85 ширхэг тоног төхөөрөмж, машин механизмыг барьцаалсан. Зээлдэгч нар 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл зээлийн эргэн төлөлт хийгээгүй, нэхэмжлэл гаргасан өдрөөр буюу 155.512.579,96 төгрөгийн зээлийн өр төлбөр хуримтлагдаад байна. Зээлдэгч нар зээлийн гэрээний дагуу барьцаа хөрөнгө дутмаг байсан учраас зээлдэгч нарын хүсэлтийн дагуу батлан даалтын сантай хамтарч гэрээ байгуулсан байгаа. Зээлдэгч нарын хүсэлтийн дагуу батлан даалтын сан судалж үзээд батлан даалтын сангаас батлан даалт гаргасан байгаа. Ингээд гэрээний дагуу бид нэхэмжлэлээ гаргасан. Манай *******ны зүгээс зээлдэгчдээс 155.512.579,96 төгрөг, мөн шүүхийн тэмдэгтийн хураамжид төлсөн 935.512,9 төгрөгийг “******* ******* *******” хоршоо болон хоршооны гишүүн , , , нараас гаргуулж ******* *******инд олгож өгнө үү. Мөн батлан даалтын гэрээний дагуу үндсэн зээлийн үнийн дүнгийн 60 хувь буюу 81.840.000 төгрөгт хамаарах нэхэмжлэлийн шаардлагыг Зээлийн батлан даалтын сангаас гаргуулж өгнө үү. Мөн дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг  * тоот Ипотекын гэрээ, ***************************** тоот барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөс гаргуулах тухай шүүхийн шийдвэрт дурдаж өгнө үү. Өмнө нь зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан барьцаа хөрөнгө нь нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй тохиолдолд зээлдэгч “******* ******* *******” хоршоо болон иргэн , , , нарын бусад эд хөрөнгөөс зохих төлбөрийг гаргуулах тухай шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэж хүсэж байна...” гэжээ.

Хариуцагч “******* ******* *******” хоршооны дарга шүүх хуралдаанд  гаргасан хариу тайлбартаа: “...Манай “******* ******* *******” хоршоо ******* *******наас 136.400.000 төгрөгний зээл авсан. Энэ зээлээр төслийнхөө дагуу бүх тоног төхөөрөмжөө авч үйл ажиллагаагаа явуулсан. Энэ зээлийг бол “Глобал комиз” гэсэн олон улсын байгууллага бид нарыг ийм үйл ажиллагаа явуулаач гэж энэ төслийг өөрсдөө хийж, яамаар өөрсдөө хөөцөлдөж байж энэ төслийг явуулсан. Төслийн хугацаа богино давчуу тийм учраас эргэн төлөлт нь өндөр, 2-т шинээр гарсан  бүтээгдэхүүний борлуулалт муу, ингээд олон талын шалтгаанаас үндсэн зээлээ төлж чадахгүйд хүрсэн.  Анх 22 хүний гишүүнтэй хоршоо байгуулагдсан, одоо гишүүд минь гарсаар 13 хүний бүрэлдэхүүнтэй болсон. Энэ төслийн хэрэгжилт явцад миний бие бүх зүйлд гардаж байшинд засвар, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт зэрэгт өөрөө гардаж хийсэн. 2013 оны 06 дугаар сараас хойш энэ ажилд өөрийн ар гэрийн ажлаа умартаж өдийг хүртэл ажиллаж ирсэн. Энэ хугацаанд янз бүрийн асуудал үүссэн. Хоршооны гишүүдийг цуглуулж хуралдаж байсан боловч ямар нэгэн шийдэлд хүрч чадаагүй.  Тэр болгонг өөрийн биеэр хариуцаж явж өдийг хүрсэн. Цаашид *******наас нэхэмжилж байгаа нэхэмжлэлийг миний хувьд төлөхөд хүндрэлтэй байна. Надад тийм боломж байхгүй. Хоршооны бүх гишүүдийг бүрэн оролцуулах бодолтой байна. Энэ хүмүүс бол ямар ч хариуцлагагүй, бид дөрөв зөвхөн батлан дааж орсон болохоор өр төлбөр гарвал бид төлнө гэсэн асуудал яриагүй. Тэгэхлээр энэ гишүүдийг бүрэн оролцуулах саналтай байна ...” гэжээ.

Хариуцагч “******* ******* *******” хоршооны гишүүн шүүх хуралдаанд  гаргасан хариу тайлбартаа: “...Анх 2014 онд “Глобал комиз” төслийнхөн Мандал суманд ирээд хувиараа хөдөлмөр эрхэлдэг малтай хүмүүсийг хамруулж ажил үйлчилгээ явуулж эхэлсэн. Тэрэнд хамрагдаж хэсэг хүмүүсийг бүлэг болгож ажилласан.  Сүүлд бид дөрөвтэй уулзаж, та 4 сүүний брокер хийдэг хүмүүс  нийлээд хоршоо байгуулаад сүүний үйлдвэр байгуулвал ашигтай юм биш үү гэсэн. Тэгээд хоршоо чинь ер нь яадаг юм бэ гэхэд хоршиж хөдөлмөрөөрөө ажиллах ёстой, хоршоо нь есөөс доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байх ёстой гэсэн. Тэгэхээр нь би манай Мандал сумын хувьд их онцлогтой үхрээ саагаад  ч бай, ногоогоо тариад ч бай, хашаа хашаандаа орлогоо олдог ингэж хоршиж ажиллах нь хэцүү шүү, бие биенийгээ үгүйсгээд ч бай ажил нь урагшаа явахгүй байх магадлалтай, олон хүн байгаад байвал наадах чинь хэцүү гэсэн. Тэгсэн үгүй болно та нар харин олуулаа байх тусам болно гэсэн. Цаад учир нь төслийн байгууллагын ажил олон хүнийг хамруулж байх юм бол тэр ажил урагшаа явдаг учиртай байсан юм байна лээ. Тэгээд тэр хүмүүсийн шахалт шаардлага ч юм уу бид нар хоршоо үүсгэн байгуулаад Чингис бондын төслөөс сүүний үйлдвэрийн зээл гарна гээд төслийг өөрсдөө бичиж өгсөн. Хамгийн сүүлд нь гарын үсэг зурахад хоршооны дарга очиж гарын үсэг зурж болдоггүй юм байна. Заавал төлөөлөл хүмүүс байх ёстой гэж хэлсэн. Тэгээд бүх гишүүдийн хурал хийж, бүх гишүүдин хурлаас бид 4 сонгогдож очиж гарын үсэг зурсан. Эцэст нь төслийн байгууллагын ажил урагшаа явж байдаг ард нь бид нар 136.000.000 төгрөгний зээл авсан гэдэг ч нэг ч төгрөг хувьдаа аваагүй, би хувьдаа тэр мөнгөний барааг ч хараагүй. Тэгээд нэг төгрөг  ч аваагүй байж өнөөдөр мөнгө төлнө гээд шүүх хуралд орж байгаадаа гомдолтой байна. Тэр олон улсын байгууллагад маш их гомдолтой байна. Ямар ч байсан энэ зээлийг 1 иргэн гэдэг дээр өр төлбөр гаргах биш, хоршооны бүх гишүүд хурлаа хийж шийдвэр гаргаж, хоршооны бүх гишүүдэд хамруулдаг юм уу тийм саналтай байна...” гэжээ.

Хариуцагч “******* ******* *******” хоршооны гишүүн шүүх хуралдаанд  гаргасан хариу тайлбартаа: “...Би ч гэсэн мөн адил саналтай байна. Энэ хоршооны төлбөр төлөгдөхдөө хүрвэл хувь хүн ганц бид дөрөв дээр биш “******* ******* *******” хоршоо гээд байгаа учир хоршооны гишүүд болох 13 хүнд хувааж төлүүлэх саналтай байна...” гэжээ.

Хариуцагч “******* ******* *******” хоршооны гишүүн шүүх хуралдаанд  гаргасан хариу тайлбартаа:  “...Миний хувьд ч гэсэн санал нэг байна. Хариуцсан бид 4 дээр биш хоршооны бүх гишүүд болох 13 хүнд төлбөрийг хувааж төлүүлэх саналтай байна. Энэ зээлийн барьцаанд манай хашаа байшин байгаа. Энийг бол хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ.

Хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх  хуралдаанд  гаргасан хариу тайлбартаа: “...******* *******ны Сэлэнгэ салбараас Зээлийн батлан даалтын санд холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Зээлийн батлан даалтын сан”, “******* *******ны Сэлэнгэ  салбар”, “******* ******* *******” хоршоотой хамтраад 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр батлан даалтын гэрээ байгуулсан. Уг батлан даалтын гэрээгээр мөн 2014 оны 06 сарын 11-ний өдөр ******* *******ны Сэлэнгэ салбар болон ******* ******* ******* хоршоо түүний тэргүүлэгч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу олгогдсон 136.400.000   төгрөгний зээлийн 60 хувьд батлан даалт гаргасан. Батлан даалтын гэрээний 1.4-д батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн төлөгдөөгүй үнийн дүнгийн 60 хувь байна гэж заасан. Мөн 1,6-д зээлдүүлэгч зээлийн хувиар зөрчөөд 90-ээс доошгүй хоносон байх, зээлдүүлэгч өөрийн журам зааврын хүрээнд зээлийг төлүүлэх талаар хангалттай арга хэмжээ авсан тохиолдолд батлан даалтын үүргийг гүйцэтгэх талаар харилцан тохиролцоно. Зээлийн барьцаа хөрөнгийн харилцан тохиролцсон нийт үнэлгээ нь 156.960.500 төгрөг байгаа. Уг барьцаа хөрөнгөөр *******ны шаардлагыг хангах болоцоотой гэж үзэж байгаа. Нэхэмжлэлийн үнэ бол 155.512.579 төгрөг гэдэг барьцаа хөрөнгөнөөсөө бага дүнтэй байна. Эдгээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулаагүй тохиолдолд зээлийн батлан даалтын сангийн хариуцах дүн, үүргийн хэмжээг тодорхойлох боломжгүй юм. Иргэний хуулийн 460.1-д зааснаар батлан даагч нь  үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээдэг. Иргэний хуулийн 460.2-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгч нь үүргээ хугацааны дагуу гүйцэтгээгүй эсхүл үүрэг гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой болсон ийм тохиолдолд үүргийн гүцэтгэлийг батлан даагчаас шаардах эрхтэй байдаг. Энэ зээлийн гэрээний хугацаа 2017 оны 12 сарын 11-ний өдөр дуусна, хугацаа нь дуусаагүй, үүрэг гүйцэтгэж чадахгүй болох нь ил тод болоогүй. Өөрөөр хэлбэл үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан барьцаа хөрөнгө нь бүгд байж байдаг. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн ******* ******* нэхэмжлэхдээ ******* ******* ******* хоршоо болон түүний тэргүүлэгчдээс 156.5 сая төгрөгийг нийт дүнгээр нэхэмжлээд батлан даалтын сангаас 81.8 сая  төгрөгийг нэхэмжилж байна гээд нэхэмжлэл дээрээ бичсэн байна. Ингээд нийт үнийн дүнгээр 237.3 сая төгрөг юм шиг харагдаад байна. Иргэний хуулийн 451.1-д зааснаар зээлдэгч нь авсан зээлээ гэрээгээр тохиролцсон бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж заасан байдаг. Тэгэхээр “******* ******* *******” хоршоо бол зээлийн үндсэн төлбөр болон хүүг төлөх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд батлан даагч  хариуцлага хүлээх ийм хуулийн зохицуулалт байдаг. Тэгэхээр шууд зээлийн батлан даалтын сангаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. 2-рт би өмнө нь хэлсэн батлан даалтын гэрээний 1.4-д заасан үлдэгдэл дүнгээс тооцно гэсэн одоо яг үлдэгдэл дүн нь хэд гэдэг нь тодорхойгүй. Одоо бол 136.400.000 төгрөг гэж үндсэн зээлийн хэмжээ байгаа юм шиг боловч зээлдэгч зээлээ төлөхийн тулд бизнесийн орлого болон барьцаа хөрөнгө зэргээр төлдөг. Энэ эд хөрөнгөөрөө төлөхөөр хэдэн төгрөг үлдэх вэ гэдгийг бид бүхэн өнөөдөр тодорхойлох боломжгүй байна. Тийм учраас батлан даалтын санд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү ...” гэжээ.

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүх хэргийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд 177 дугаартай шийдвэрээр:

 -Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1-д зааснаар хариуцагч “******* ******* *******” хоршоо, хоршооны дарга гишүүд болох , , , нараас 155.512.579,96 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* *******ны Сэлэнгэ салбарт олгож, Зээлийн батлан даалтын санд холбогдох 81.840.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

-Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “******* ******* *******” хоршоо, хоршооны дарга, гишүүд болох , , , нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд *********************** тоот Ипотекын гэрээ, БГ4320007181-Б тоот барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулж,

-Зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан барьцаа хөрөнгө  нь нэхэмжлэлийн шаардлагыг хангахад  хүрэлцэхгүй тохиолдолд зээлдэгч “******* ******* *******” хоршоо болон  , , ,   нарын бусад эд хөрөнгөөс зохих төлбөрийг гаргуулах тухай шүүхийн шийдвэрт дурьдаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн  шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 932.512 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “******* ******* *******” хоршоо, хоршооны дарга, гишүүд болох , , , нараас 932.512 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* *******ны Сэлэнгэ салбарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа :

 “...Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 177 дугаартай шийдвэрийг үл зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1.******* ******* нь нэр бүхий 6 хариуцагч холбогдуулан нэхэмжлэл гаргасан

байхад шүүх зөвхөн “******* ******* *******” хоршоог төлөөлсөн 4 хариуцагчаар зээлийг төлүүлэх шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. “******* ******* *******” хоршоо нь гишүүдийнхээ дундын эд хөрөнгөн дээр үндэслэгдсэн, дундаа хариуцлага хүлээх үүрэг бүхий хуулийн этгээд юм. Монгол улсын хоршооны тухай хуульд зааснаар хоршоог тэргүүлэгчид төлөөлдөг. Гэтэл хуулийн дагуу хоршоог төлөөлснийхөө төлөө болон  , , ,   нар хариуцлага хүлээх учиргүй. Иймд дээрх 4 гишүүдийн нэр дээр бус “******* ******* *******” хоршоо /хоршооны 13 гишүүн/ зээлийг хариуцах нь хуульд нийцнэ гэж үзэж байна.

2. Зээлийн батлан даалтын санд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгааг зөвшөөрөхгүй байна. “******* ******* *******” хоршоо нь ******* *******наас 136.400.000 төгрөгийн зээл авахдаа батлан даалтын сантай гурвалсан гэрээ байгуулж, 2.454.400 төгрөгний шимтгэл төлсөн. Энэхүү гэрээгээр “******* ******* *******” хоршоо зээлээ төлж чадахгүйд хүрвэл зээлийн 60 хувийг буюу 81.800.000 төгрөгийг батлан даалтын сан хариуцах үүрэг хүлээсэн. Гэтэл батлан даалтын сан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, үндэслэлгүй тайлбар гаргаж хариуцлагаас зайлсхийж байгааг шүүх дэмжсэн шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Тухайлбал: Шийдвэрийн үндэслэх хэсэгт ...зээлдэгч үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байгаа байдлыг нэхэмжлэгч нотолж чадахгүй байна... гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж,   зээлийн батлан даалтын санд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Тэгвэл бодит байдал дээр зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй, зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй 2 жил болсон байна. Өөрөөр хэлбэл 2015 оны 06 сарын 29-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгний төлөлт хийгээгүй байгаа юм. Ийм байсаар атал шүүх зээлдэгч үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой биш байна гэж дүгнээд байгааг юу гэж ойлгох вэ? Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэрэг хянан шийдвэрлэхэд үндэс болж буй нотлох баримтуудын хууль зүйн болон бодит үндэслэлийг шүүх зөв үнэлж  дүгнээгүй, ингэснээр  шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангагдсангүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж энэхүү гомдлыг гаргаж байна. …Энэ хэрэг анхан шатны шүүхээр 2 удаа, давж заалдах шатны шүүхээр 2 удаа орж байна...” гэв.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Анхан шатны шүүхийн шийдвэрт “Зээлийн батлан даалтын сан”-гаас үүрэг гүйцэтгүүлэх талаар нэмж оруулахыг хүсч байна гэв.

Хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ тухай тайлбараа анхан шатны шүүхэд удаа дараа тайлбарласан... Хариуцагч “******* ******* *******” хоршооны давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэв

Үндэслэх нь:

******* ******* нь  Сэлэнгэ аймгийн Мандал сумын “ ******* ******* *******” хоршоо, , , , нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 155.512.57996 төгрөг гаргуулж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, Зээлийн батлан даалтын санд  холбогдуулан  батлан даалтын гэрээний үүрэг 81.840.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

     Нэхэмжлэгч ******* ******* нь нэхэмжлэлээ нэр бүхий этгээдэд холбогдуулан гаргасан байхад анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 15-ны өдрийн 237 дугаартай шүүгчийн захирамжаар ******* *******ны дээрхи  нэхэмжлэлд зөвхөн 2 этгээдэд буюу “******* ******* *******” хоршоо, Зээлийн батлан даалтын санд  холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн байна.

Нэхэмжлэгч нь  хариуцагч нарыг тодорхой нэр заан тодорхойлсоор байхад шүүх  иргэн , , , нарт холбогдуулан  хэрэг үүсгээгүй атлаа тэдгээрээс төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь   ойлгомжгүй болжээ.

Нэхэмжлэгчийн  өөрийнх нь эрхийг зөрчсөн гэж буй этгээдийг хариуцагчаар сонгох эрхтэй бөгөөд хариуцагч этгээдийг шүүх өөрийн санаачилгаар өөрчлөх, хасах  хуулийн зохицуулалтгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон хариуцагчийн заримд иргэний хэрэг үүсгээгүй явдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  хуулиар тогтоосон  журмыг ноцтой зөрчсөн буюу хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэж  үзэхээр байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  ******* ******* нь өөрийгөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Сэлэнгэ салбарыг төлөөлөн оролцох эрхийг олгосон байхад шүүх нэхэмжлэгчийн ******* ******* бус ******* *******ны Сэлэнгэ салбар гэж тодорхойлсон нь буруу болжээ.

Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 05 сарын 25-ны  өдрийн 177 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд  буцаах нь зүйтэй гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 05 сарын    25-ны өдрийн 177 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд  буцаасугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3 дахь хэсэгт  зааснаар хариуцагч “******* ******* *******” хоршооны   давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 935.512 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

5. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй. 

                                         ДАРГАЛАГЧ                     Б.БАТЗОРИГ

                                            ШҮҮГЧИД                       С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                   Г.ДАВААРЕНЧИН