Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2019/0019

 

 

                                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,

Нэхэмжлэгч: “Б” ХХК

Хариуцагч: СБДТХТХУБ Р.Б.

Нэхэмжлэлийн шаардлага: “СБДТХХШТТУБ нарын 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн №2500022951 тоот актын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С, хариуцагч Р.Б, хариуцагч СБДТХийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.У нар оролцов.

                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б” ХХК буюу “Х” бүрэн дунд сургууль нь 1-12 дугаар ангийн суралцагчдад бага, дунд, бүрэн дунд боловсрол олгох сургалтын үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус аж ахуй нэгж байгууллага билээ.

2016 онд СБДТХээс манай сургуулийн 2013-2015 оны татвар ноогдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж тус хэлтсийн татварын байцаагч М.Б, Р.Б нар нь 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 2500022951 тоот актаар манай байгууллагыг зөрчилтэй гэж үзэн дараах байдлаар татварыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнд:

1. Багш ажилчдын хүүхдүүдийг үнэ төлбөргүй сургасан болон, хөнгөлөлт үзүүлсэн нөхцөл байдлыг шууд бус орлого гэж үзэн нийт 528.000.000 төгрөгийг орлогоос 52,800,000 төгрөгийн нөхөн татвар, 15,840,000 төгрөгийн торгууль, 8,123,235 төгрөгийн алданги нийт 76,763,235 төгрөг;

2. Гадаад багш нарын түрээсийн байрны зардалд нийт 5,304,170 төгрөгөөс 503,417.1 төгрөгийн нөхөн татвар, 151,025.1 төгрөгийн торгууль, 52,512.2 төгрөгийн алданги;

3. “Ц” ХХК-иас газар шилжүүлэн авсан газрын төлбөр болох 38,530,000 төгрөгөөс 11.559.000 төгрөгийн нөхөн татвар, 3,467,700 төгрөгийн торгууль, 3,911,565.6 төгрөгийн алданги нийт 18,938,265 төгрөг буюу дээрх 3 төрлийн зөрчилд нийт 571,564,170.70 төгрөг болохоос 64,862,417,07 төгрөгийн нөхөн татвар, 19,458,725.12 төгрөгийн торгууль, 12,087,321.73 төгрөгийн алданги нийт 96,408,464 төгрөгийн төлөх шийдвэр гаргасан.

Бидний зүгээс дээрх захиргааны актыг эс зөвшөөрч харьяаллын дагуу Нийслэлийн Татварын албаны дэргэдэх Маргаан таслах комисст холбогдох хэд хэдэн асуудлаар гомдол гаргасан юм. Ингээд Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн №028 тоот тогтоолоор дээрх асуудлыг хянан шийдвэрлэж манай байгууллагад ногдох төлбөрөөс багасган, зөрчил тус бүрийн торгууль, алдангийг Өршөөлийн тухай хуульд хамруулан хүчингүй болгож, нөхөн татварыг хэвээр үлдээж нийт 64,862,417,1 төгрөгийн нөхөн татвар төлүүлэхээр СБДТХийн татварын байцаагч нарын актыг өөрчилсөн.

Бидний зүгээс дээрх захиргааны актын 1 дүгээр зөрчил болох багш ажилчдын хүүхдийг үнэ төлбөргүй сургаж буй нөхцөл байдлыг шууд бус орлого гэж үзэн 52,800,000 төгрөгийн нөхөн татвар ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь тус сургууль нь багш ажилчдын нэг хүүхдийг үнэ төлбөргүй сургах, суралцагчдийн ар гэр, сурлага, хүмүүжил зэргийг харгалзан үзэж сургалтын төлбөрөөс хөнгөлөх гэх мэт суралцагсдад зориулсан төлбөрийн уян хатан нөхцөлийг баримталдаг билээ.

Гэтэл Сүхбаатар дүүргийн Татварын улсын байцаагчийн 2016 оны 7 дугаар
сарын 08-ны өдрийн №2500022951 дугаар актад дурдсанаар тус сургууль нь багш
ажилчдын хүүхдийг 2013 онд 25 хүүхэд 140,000,000.0 төгрөг, 2014 онд 32 хүүхэд
187,000,000.0 төгрөг, 2015 онд 33 хүүхэд 201,000,000.0 төгрөг, нийт 528,000,000
төгрөгийн өртгөөр үнэ төлбөргүй сургасан нь Хувь хүний албан татварын тухай
хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал дээр ажил олгогчоос нэмж олгож байгаа тухайн ажилтнаас албан үүргээ гүйцэтгэхэд шууд холбогдолгүй дараах бараа, үйлчилгээний орлогыг албан татвар ногдох шууд бус орлогод хамруулна: 15.1.7 энэ хуулийн 15.1.1-15.1.6-д заасантай адилтгах бусад орлогод хамруулсан нь хууль бус болж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх,ашиг сонирхлыг зөрчсөн нь дараах байдлаар нотлогдож байна. Үүнд:

1. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15.1-д багш, ажилчдын хүүхдийг үнэ төлбөргүй сургасныг орлого гэх ямар ч адилтгах заалт байхгүй буюу эдгээр заалтад зөвхөн бэлнээр олгосон унааны төлбөр, байрны хөлс, хоолны төлбөр эсвэл ажил олгогчоос бусдад төлсөн ажилтны зардал дурдагдсан байна;

2.Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын 18 дугаар хэсэгт орлогыг тодорхойлохдоо “хөрөнгө өсөх буюу өр төлбөр буурах хэлбэрээр эзэмшигчдийн өмчийг нэмэгдүүлэхэд хүргэсэн тайлант үеийн эдийн
засгийн өгөөжийн өсөлтийг орлого” хэмээн заасан байх тул үнэ төлбөргүй сургалтын үйл ажиллагааг орлого биш хэмээн үзэж байна;

3. Татварын байцаагчийн актаар сургалтын төлбөрийн орлогыг тухайн үеийн сургалтын төлбөрийн дүнгээр буюу нэг сурагчийг 5,000,000-7,000,000 тооцсон нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15.3-д “ Энэхүү хуулийн 15.1-д заасан шууд бус орлогыг ажил олгогчоос уг орлогыг олгохтой холбогдон гарсан зардлыг дүнгээр” буюу ажил олгогч тухайн хүний өмнөөс бусдад төлсөн зардлын дүнгээр гэсэнтэй зөрчилдөж байна.

Иймд манай сургууль багш, ажилчдын хүүхдийг үнэ төлбөргүй сургасан нь шууд бус орлого биш бөгөөд үүний улмаас ямар нэгэн төлөх төлбөр үүсээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу СБДТХийн татварын улсын байцаагч нарын 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн №2500022951 тоот актын холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн №2500022951 тоот акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.   "Х" бүрэн дунд сургууль буюу “Бон интернэшнл” ХХК нь 1-12 дугаар ангийн ерөнхий боловсролын сургууль, ашгийн бус хуулийн этгээд юм. Ажилчдынхаа хүүхдүүдийн сургалтын төлбөрийг хөнгөлж үйл ажиллагаа явуулсан. Хөнгөлсөн 2013, 2014, 2015 онуудын хөнгөлсөн нөхцөл байдал дээр шууд бус орлого гэж үзсэн. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7 дахь хэсгийг үндэслэж торгууль оногдуулсанг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7 дахь хэсэг нь “..энэ хуулийн 15.1.1–15.1.6-д заасантай адилтгах бусад орлого” гэж заасан байна. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “...Ажил үүргээ биелүүлэх нөхцөлийг нь сайжруулах зорилгоор ажил олгогчоос ажилтанд олгож байгаа дараах шууд бус орлогыг албан татвар ногдох орлогод хамааруулахгүй” гэж заасан нь ажил үүргээ гүйцэтгэхдээ хамааралгүй байхыг шаардаж байна. Гэтэл "Х" бүрэн дунд сургууль нь багш, ажилчдын хүүхдүүдийг хөнгөлттэй үнээр сургасан нь тухайн багш ажилчид, тухайн байгууллагад ажиллаж байгаатай нь шууд холбоотой.

Цалин хөлсийг нэмж олгож байгаа шууд бус орлого гэж үзсэн буюу Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсгээс 15.1.6 дахь хэсэгт адилтгах орлого гэдэгт энэ хуулийн зохицуулалт хамаарахгүй байна. Тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт “...үнэ төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үнээр тээврийн хэрэгслээр үйлчилсэн, түүнчлэн бэлнээр олгосон унааны мөнгө” 15.1.2 дахь хэсэгт “...орон сууцны ашиглалтын зардлын төлбөр, бэлнээр олгосон байрны хөлс, түлшний зардал” 15.1.3 дахь хэсэгт “...бэлнээр олгосон хоолны мөнгө, түүнчлэн үзвэр үйлчилгээний олговор” 15.1.4 дэх хэсэгт “...ахуйн үйлчлэгч, жолооч, цэцэрлэгчийн болон бусад үйлчилгээ үзүүлсний зардал” 15.1.5 дахь хэсэгт “...ажил олгогч, эсхүл бусад этгээдэд төлөх өр барагдуулсны төлбөр” 15.1.6 дахь хэсэгт “...арилжааны зээлийн хүүгээс доогуур хүүтэй олгосон зээлийн хүүгийн зөрүү” гэж заасан байна. Тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсгээс 15.1.6 дахь хэсэгт заасантай адилтгах буюу багш ажилчдын хүүхдүүдийг хөнгөлөлттэй үнээр сургасан нөхцөл байдал нь адилтгах хэмжээний орлого, татварт ногдохгүй гэж үзсэн. Тиймээс үүнтэй холбогдуулан 2016 оноос хойш татварын улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрөхгүйгээр Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хандсан. Маргаан таслах зөвлөлөөс нөхөн төлбөр болон алдангийг хүчингүй болгон шийдвэрлээд, үндсэн 52,800,000 төгрөгийн нөхөн татварыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн боловч үүнийг эс зөвшөөрч СБДТХийн улсын байцаагчийн дүгнэлтийн нэгдүгээр хэсэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.” гэв.

Хариуцагч татварын улсын байцаагч Р.Б шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...СБДТХийн харилцагч 2077981 тоот регистрийн дугаартай "Б" ХХК-ийн 2013-2015 оны үйл ажиллагаанд 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 25160600549 тоот томилолтоор хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч М.Б, Р.Б бид иж бүрэн хяналт шалгалтыг хийж, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 250022951 тоот татварын улсын байцаагчийн акт үйлдэж, 571.564.170,7 төгрөгийн зөрчилд 96.408.464,0 төгрөгийн төлбөр тогтоосныг үл зөвшөөрч, Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гарган, тус зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 028 тоот тогтоолоор зөрчилд ногдсон нөхөн төлбөрөөс торгууль алдангийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу өршөөлд хамруулан, байцаагчдын актыг хууль зүйн үндэслэлтэй гэж нөхөн татварыг төлүүлэхээр шийдвэрлэсэн.

"Б" ХХК нь татварын улсын байцаагчийн шийдвэрийн 2 болон 3 дугаар зөрчлийг хүлээн зөвшөөрч, 1 дүгээр зөрчилд 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 04 албан тоотоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргажээ. Тус сургуулийн нягтлан бодогч Л.С ярилцлагадаа “...багш ажилчдын хүүхдүүд үнэ төлбөргүй сурдаг. Жишээ нь Гүйцэтгэх захирлын 2 хүүхэд, н.Баясгалан захирлын 2 хүүхэд мөн багш нарын хүүхдүүд .... /баримтаа хараад нэрсийг нь гаргаж өгье/” гэсэн. Үүний дагуу багш ажилчдын хүүхдийг 100 хувийн хөнгөлөлтөөр сургасан судалгааг татварын улсын байцаагч Р.Бгийн мэйл хаягаар ирүүлсний дагуу тооцооллыг гаргасан билээ. /Уг судалгаандаа ажилтны нэр, сурагчдийн нэр, анги, тухайн үеийн үнэ тариф, хөнгөлөлтийн хувийг тодорхой тусгасан байна. Үүнд: ар гэр, сурлага хүмүүжил зэргийг харгалзан үзэж, нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн сургалтын хөнгөлөлтийг хамруулаагүй болно. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал дээр ажил олгогчоос нэмж олгож байгаа тухайн ажилтнаас албан үүргээ гүйцэтгэхэд шууд холбогдолгүй дараах бараа, үйлчилгээний орлогыг албан татвар ногдох шууд бус орлогод хамруулна”, 15.1.7-д “энэ хуулийн 15.1.1-15.1.6-д заасантай адилтгах бусад орлого” гэж заасан заалтыг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр баталсан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 11 дүгээр зүйлийн 11.1-д “Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал дээр ажил олгогчоос нэмж олгож байгаа тухайн ажилтны албан үүргээ гүйцэтгэхэд шууд холбогдолгүй дараах бараа, ажил, үйлчилгээний орлогыг шууд бус орлогод хамруулна”, 11.1.8-д “гэр бүлийн гишүүний сургалтын төлбөр” гэж тодорхой оруулж өгсөн байна. Иймд дээрх заалтын адилтгах бусад орлого гэдэгт гэр бүлийн гишүүний буюу багш ажилтны хүүхдийн сургалтын төлбөрийг оруулах нь нь зүйтэй гэж үзэн татварын улсын байцаагчийн акт үйлдсэн болно.

2. Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын 18 дугаар хэсэгт орлогыг тодорхойлохдоо "...хөрөнгө өсгөх буюу өр төлбөр буурах хэлбэрээр эзэмшигчдийн өмчийг нэмэгдүүлэхэд хүргэсэн тайлант үеийн эдийн засгийн өгөөжийн өсөлт” гэж тайлбарласанд багш ажилтны хүүхдийг 100 хувийн хөнгөлөлтөөр төлбөртэй сургалтад хамруулж байгаа нь оюуны хөрөнгө оруулалт юм.

Бид тухайн сургуулийн сургалтын төлбөр 2013 онд 1 дүгээр анги 6.000 000 төгрөгийн, 2-5 дугаар ангиуд 5.000.000 төгрөгийн, 6-9 дүгээр ангиуд 6.000.000 төгрөг, 10-11 дүгээр ангиуд 7.000.000 төгрөгийн, 2014 онд 1-2 дугаар ангиуд 6.000 000 төгрөгийн, 3-5 дугаар ангиуд 5.000.000 төгрөгийн, 6-9 дүгээр ангиуд 6.000 000 төгрөгийн, 10-12 дугаар ангиуд 7.000.000 төгрөгийн, 2015 онд 1 дүгээр анги 7.000 000 төгрөгийн, 2-3 дугаар ангиуд 6.000.000 төгрөгийн, 4-5 дугаар ангиуд 5.000 000 төгрөгийн, 6-8 дугаар ангиуд 6.000.000 төгрөгийн, 10-12 дугаар ангиуд 7.000.000 төгрөгийн төлбөртэй, мөн хэн хэн гэдэг багш болон ажилтны хүүхдүүд 100 хувийн хөнгөлөлтөөр сурсан судалгааг нягтлан бодогчоос нь авч, уг сургалтын төлбөрийг шууд бус орлого гэж үзсэн.

Дээрх багш ажилтны 25-33 хүүхдийг 3 жилийн хугацаанд 100 хувийн хөнгөлөлтөөр суралцуулсан зардал нь уг компанийн өртөг буюу зардалд шингэсэн юм.

Багш, ажилчид нь тухайн ажлаа гүйцэтгээд цалин хөлсөө аваад явж байна. Үүн дээрээ нэмж ажилтай нь холбогдолгүйгээр ажилтанд үзүүлж байгаа урамшуулал, хүүхдээ үнэ төлбөргүй сургуульд хамруулах нь нэмэлт урамшуулал шагнал гэж байна. Тиймээс хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7 дахь хэсэгт зааснаар хариуцлага тооцсон.

Орлогыг бэлэн болон бэлэн бус гэж хоёр ангилдаг. Тухайн үед гүйцэтгэх захирлын хоёр хүүхэд, багш нарын хүүхдүүд гэх зэрэг хавтаст хэргийн 82-84 дэх хуудаснуудад дэлгэрэнгүй байгаа. Энэ тооцоолол дээр ямар нэгэн алдаа байхгүй. Нягтлан бодогчийн гарган өгсөн тооцоолол дээр хийсэн. Нэхэмжлэгч байгууллага нь төлбөртэй хүүхдүүдийг сургаж байна. Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай. Энэ нь тухайн хүүхдүүдэд бодит хөрөнгө оруулалт. Байгууллагын зардалд жишээ нь 840 хүүхэд нийт сурч байна гэхэд 40 хүүхэд нь багш ажилчдын хүүхдүүд байна гэвэл нийт зардалд нь ороод явж байгаа. Аж ахуй нэгжийн тайлан дээр гаргасан байгаа өртөг дээр нь шингээд явсан. Энэ бол багш, ажилчдад хүртээж байгаа бодит орлого. Тооцооллын хувьд өөрсдийнх нь нягтлан бодогчийн гаргаж өгсөн тооцоолол дээр нэмсэн.

Бидний гаргасан дээрх шийдвэрийг нягтлан хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч СБДТХийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрөөс 1 дэх зөрчлийг эс зөвшөөрч гомдлоо гаргасан байна. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйл. Шууд бус орлого. 15.1. Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал дээр ажил олгогчоос нэмж олгож байгаа тухайн ажилтнаас албан үүргээ гүйцэтгэхэд шууд холбогдолгүй дараах бараа, үйлчилгээний орлогыг албан татвар ногдох шууд бус орлогод хамруулна; 15.1.7. энэ хуулийн 15.1.1- 15.1.6-д заасантай адилтгах бусад орлого гэж заасан заалтыг зөрчсөн байна гэж Татварын улсын байцаагчид үзсэн. Нэхэмжлэгчийн зүгээс Хувь хүний орлогын татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7 дахь хэсгийг барьсан гэж байна. Тухайн албан хаагчдын албан үүргээ гүйцэтгэхдээ шууд холбогдолгүй гэж тайлбарлаж байна. Байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр багшийн үйл ажиллагаа нь тодорхойлогдоод явдаг. Энэ ажил үүрэг дээр хүүхдийг нь хөнгөлттэй үнээр сургах нь огт хамааралгүй буюу шууд холбогдолгүй гэдэг нь үүгээр тогтоогдох байх. Шууд бус орлогын хувьд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болсон байх. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7 дахь хэсэгт ерөнхийлөн 15.1.1 дэх хэсгээс 15.1.6 дахь хэсэгт заасан адилтгах бусад орлого гэсэн дээр нь зааж өгсөн. Ийм маргаантай зүйл гардаг учраас 2020 оны  01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлж байгаа хууль дээр хүүхдийн сургалтын төлбөр гэсэн нэршлээр нь оруулж өгсөн. Татварын улсын байцаагчийн тавьсан зөрчлийг өмнө нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7 дахь хэсэгт зааснаар зөрсөн байна гэж  дүгнээд байна. Маргаан таслах зөвлөл ч гэсэн адил дүгнэсэн. Иймд шийтгэлийн хуудсаар ногдуулсан нөхөн татварыг хэвээр шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс, Татварын улсын байцаагч Р.Б нарт тус тус холбогдуулан гаргасан “СБДТХийн Татварын улсын байцаагч нарын 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн №2500022951 тоот актын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс  маргаж буй 528,000,000 төгрөгт ногдох нөхөн татварт хамаарах торгууль, алдангийг өршөөлд хамруулсугай.

3.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг  эс зөвшөөрвөл шийдвэрийг  гардан  авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

           ШҮҮГЧ                                                 Г.М