Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 0004

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 30 өдөр           Дугаар 128/ШШ2020/0004          Улаанбаатар хот

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж тус шүүхийн шүүх хуралдааны хоёрдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ц.Н,

Хариуцагч: ЦЕГД

Нэхэмжлэлийн шаардлага: “ЦЕГД-ын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/281, 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/412 дугаартай  тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс зэрэг дэвийг бууруулахгүйгээр албан тушаалд томилуулах, цалин хөлс, нэмэгдлүүдийн зөрүүг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Х., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ё нарыг ролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. нэхэмжлэгч Ц.Н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие төв орон нутгийн цагдаагийн байгууллагад тасралтгүй 38 жил ажиллсан. Төв аймаг, Увс аймаг, Дархан-Уул аймаг, ЦЕГ-ын төвийн нэгжид удирдах албан тушаалтын ажлыг 20 гаруй жил хийсэн. Хуульч төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулагч менежер мэргэжилтэй. Эрх зүйн магистр зэрэгтэй. 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/750 дугаар тушаалаар МШУТСААТДар томилогдон ажиллаж байсан. Энэ тушаалд өмнө нь ажиллаж байсан Цагдаагийн хошууч миний нэхэмжлэлийн шаардлагатай адилхан эрх ашиг зөрчигдсөн хохирсон асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд хандаж эрхэлж байсан албан тушаал цалин хөлсийг бууруулан томилсон талаар гомдол гаргаж шүүхээс эргэн томилох шийдвэр гарсны дагуу ЦЕГХГХД н.Б надруу утсаар залгаж ийм шийдвэр гарлаа гэж хэлсэн. Нэгэнт шийдвэр гарсан учир намайг яах гэж урд томилж нэгийн хохироож, нэгийн буцааж тавьдаг юм бэ энэ залуугийн буруу биш байна, Ерөнхий газрын даргатай уулзъя гэж хэлсэн. Ерөнхий газрын дарга С.Б даргатай уулзаад ингэж шийдэж байсан. Нийслэлийн цагдаагийн газрын жижүүрийн ахлах офицероор албан тушаал бууруулж томилогдсон. Үүнийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд хандсан. Зөвлөлөөс өргөдөл гаргагчийн эрх ашиг зөрчигдсөн байна. Урд эрхэлж байсан албан тушаалын зэрэг дэвийг бууруулахгүйгээр шийдвэрлэ гэсэн үүрэг даалгаврыг 587 тоот бичгээр хүргүүлсэн. Энэ албан бичгийг үндэслээд 06 дугаар сарын 07-ны дотор хариу ирүүл гэсний дагуу Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газарт чиглэлийн ахлах мэргэжилтэн гэж орон тоог түр орон тоонд шилжүүлсэн.ЦЕГ-ын даргад албан тушаалын зэрэг дэвийг бууруулсан тайлбар дээр түр орон тоон дээр түр шилжүүлсэн. Төрийн албаны тухай хууль болон Цагдаагийн албаны хуульд захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж томилох ганцхан шалтгаан байдаг нь тухайн албан хаагч ажил алба эрхэлж байхдаа сахилгын шийтгэл ногдуулсан бол ажил албан тушаал бууруулна. Алба хаагчийг хохироож байгаа нь  албан тушаалтнуудад сонин биш болсон байгаа юм...” гэв.

            Хоёр. нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ЦЕГ-ын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/251, 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/412 дугаар тушаалууд нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байгаа. Миний үйлчлүүлэгч ЦЕГД-ын2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/750 дугаар тушаалаар ЦЕГ-ын МШУТСААТДар томилогдон ажилласан. Төрийн тусгай албаны цалингийн сүлжээний 14.5-д зааснаар цалинжиж байсан. Харин 281 дүгээр тушаалаар Ц.Ныг жижүүрийн ахлах офицероор томилохдоо ангилал зэрэглэл, цалин хөлсийг бууруулж 12.5-т зааснаар цалинжуулж эхэлсэн. Улмаар ЦЕГ-ын 06 дугаар сарын 07-ны өдрийн 412 тоот тушаалаар МШГЧАМээр томилсон. Хариуцагчаас томилсон Б/421 тушаалаар адил зэрэглэлд томилсон байна.  Иймд маргаан бүхий тушаалуудыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэв.

            Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Х.Н нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлд цагдаагийн төв байгууллагын дарга нь байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулах, захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасан бөгөөд мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т алба хаагчид хуульд заасны дагуу албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан тохиолдолд захиргааны санаачилгаар албан тушаал бууруулахаар заасан. Нэхэмжлэгч Ц.Н нь СДЦХХДар ажиллаж байхдаа алба хаагчдын сахилга, дэг журмыг бэхжүүлэх талаар үр дүнтзй арга хэмжээ аваагүй, өдөр тутмын ажилд хяналт тавих үүргээ хангалтгүй биелүүлсний улмаас хариуцсан нэгжийн алба хаагчид нь ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргаж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан тул ЦЕГД-ын2018 оны Б/750 дугаар тушаалаар Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т заасан албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулж, СДЦХХД-ын үүрэгт ажлаас чөлөөлж, МДШШУАМШУТЗУХСААТДар томилсон. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0207 дугаар шийдвэрээр П.Д-г урьд эрхэлж байсан МШУТЗУХСААТДын албан тушаалд эгүүлэн томилохыг Цагдаагийн ерөнхий газарт даалгасан учир шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор ЦЕГД-ын2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/281 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг МШУТЗУХСААТД ажлаас чөлөөлж, албан ажлын шаардлагаар НЦГШУХЖАОын сул орон тоонд түр томилсон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль: 12.2.3ахиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ. Улмаар ЦЕГД-ынэнэ оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/412 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг НЦГШУХЖАОын ажлаас чөлөөлж, мөн газрын МШГЧАМээр томилсон.

Томилогдсон албан тушаалын ангилал, зэрэглэл нь түүний урд эрхэлж байсан Санхүү, аж ахуйн тасгийн даргын албан тушаалын ангилал зэрэглэлтэй ижил буюу ТТ-14-5 дугаар шатлалаар цалинждаг бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/616 дугаар тушаалаар төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг 45, албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 25, цолны нэмэгдлийг 30 хувиар тус тус 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс тооцож, цалин хөлсийг олгохоор шийдвэрлэсэн байна. Үүнээс үзэхэд захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах зорилгоор нэхэмжлэгчийг өөр албан тушаалд шилжүүлэн томилохдоо түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх боломжгүй юм...”, “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан хууль байхгүй бол ерөнхийлсөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулгын ерөнхий үндсэлэл үзэл санаанд нийцүүлсэн шийдвэрлэнэ. Цагдаагийн байгууллага тусдаа хуультай Цагдаагийн албаны тухай хууль 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр батлагдаж 03 дугаар сарын 01-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Алба хаахтай холбоотой харилцааг Цагдаагийн албаны тухай хуулийг баримталж гаргасан гэж яриад байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Төрийн албаны тухай хуулийг дурдаж байна. Энэ хууль төрийн бүх албан хаагчид хамааралтай. Яг тухайлсан хууль гэдэгт орохгүй. Ерөнхий хуульд орно. Албан шалгалтын материалыг СДЦХХД буюу удирдах албан тушаал эрхэлж байгаад ажлын хариуцлага алдсанаар албан тушаал бууруулж сахилгын шийтгэл хүлээсэн. Энэ шийтгэлтэй тухай үедээ маргаагүй. Тухайн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Албан тушаал бууруулаад гүйцэтгэх албан тушаал буюу МШУСААТД гэсэн ажлын байрны тодорхойлолтоор албан тушаалын ангилалд гүйцэтгэх тушаал гэж заасан. Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-т зааснаар эрх бүхий байгууллагын шийдвэр буюу Захиргааны хэргийн давж заалдах шатны магадлал гарсан учир өмнө нь энэ албан тушаалд байсан н.Д гэдэг хүнийг буцааж томилох шаардлага гарсан. Нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр өөр албан тушаалд сэлгүүлэн ажиллуулах шаардлага гарсан тул ТТ14-тэй албан тушаалд томилсон. Урд нь гаргасан сахилгын шийтгэлийн тушаал хэрэгжихгүй байх асуудал гарч байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “ЦЕГД-ын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/281, 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/412 дугаартай  тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс зэрэг дэвийг бууруулахгүйгээр албан тушаалд томилуулах, цалин хөлс, нэмэгдлүүдийн зөрүүг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх” гэж тодруулжээ.

Нэхэмжлэгчээс “...ЦЕГД хоёр удаагийн томилгоогоор төрийн жинхэнэ албан хаагч миний эрх зүйн байдал, нийгмийн баталгааг санаатайгаар удаа дараа дордуулж, албаны болон хувийн нэр хүнийг гутаан доромжилж, хавчин гадуурхаж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 79 дүгээр зүйлд заасныг зөрчсөн...” гэж хариуцагчаас “...Ц.Н нь ЦЕГД-ын2018 оны Б/750 дугаар тушаалаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан, ... Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Захиргааны удирдлагын хэлтсийн  Санхүү, аж ахуйн тасгийн  даргын ажлаас чөлөөлж, албан шаардлагаар нийслэлийн Цагдаагийн газрын МШГЧАМээр томилсон нь  түүний эрх зүйн байдлыг дордуулаагүй...” гэж  маргаж байгаа болно.         

Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар дүгнэлээ.

Ц.Н нь СДЦХХДар ажиллаж байгаад ЦЕГД-ын 2018 оны Б/750 дугаар тушаалаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл хүлээж, МДШШУАМШУТЗУХСААТДар томилогдсон байна.

 П.Дыг Захиргааны хэргийн шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэрээр урьд эрхэлж байсан, МДШШУАМШУТЗУХСААТ даргын албан тушаалд томилсон тул ЦЕГД-ын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/281 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг НЦГШУХЖАОын орон тоонд томилж байгаад 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/412 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг НЦГШУХЖАОын  ажлаас чөлөөлж, тус газрын МШГЧАМээр томилсныг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

1. “ЦЕГД-ын2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/281, 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/412 дугаартай  тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс зэрэг дэвийг бууруулахгүйгээр албан тушаалд томилуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Монгол Улсын Цагдаагийн хурандаа Ц.Н нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д “ ...цагдаагийн байгууллагын офицер...” гэж  заасны дагуу нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх  албан тушаалтанд хамаарна. Тиймээс нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг Цагдаагийн байгууллагын тухай хуулиар тодорхойлохоос гадна хөдөлмөрийн харилцаатай холбоотой болон төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаатай холбоотой асуудлыг Төрийн албан тухай хуулиар зохицуулна.

Нэхэмжлэгчээс албан тушаал бууруулах сахилгын арга хэмжээ авагдаж, МДШШУАМШУТЗУХСААТДар томилогдож ирсэн үйл баримттай маргадаггүй, харин дээрх албан тушаалыг бууруулсан тушаалуудтай маргаж байгаа болно.

МДШШУАМШУТЗУХСААТдаргын албан тушаалын  ангилал зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэв нь ТТ-14 бөгөөд НЦГШУХЖАОын албан тушаалын ангилал зэрэглэл нь ТТ-12 учир уг асуудлаар  Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн “өргөдөл шийдвэрлүүлэх тухай” 587 дугаартай “... холбогдох хуулийн хүрээнд Ц.Ныг урьд эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүйгээр өөр албан тушаалд томилж хариу ирүүл...” гэсэн утга бүхий албан бичгийг ЦЕГ-ын даргад хүргүүлсний дагуу 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/412 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг  НЦГШУХЖАОын ажлаас чөлөөлж, тус газрын МШГЧАМээр томилсныг эс зөвшөөрч дахин Төрийн албаны зөвлөлд хандаж, Төрийн албаны зөвлөл 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 907 тоот “...урьд эрхэлж байсан албан тушаалын зэрэг дэвийг бууруулан томилсон байна...” гэсэн утга бүхий  албан бичгийг ЦЕГ-ын хүний нөөцийн хэлтсийн даргад хүргүүлсэн байна.

Төрийн албаны зөвлөлийн дээрх албан бичгийн дагуу нийслэлийн Цагдаагийн газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Цагдаагийн хурандаа Ц.Нын цалин хөлс олгох тухай” Б/616 дугаар тушаалаар Мөрдөн шалгах газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хурандаа Ц.Нын  албан тушаалын цалингийн зэрэглэлийг ТТ-14-5 дугаар шатлалаар, төрийн тусгай алба хаасны нэмэгдлийг 45, албан ажлын онцгой нэмэгдлийг 25, цолны нэмэгдлийг 30 хувиар тооцож, 2019 оны 5 дугаар  сарын 01-ний өдрөөс тооцож олгохоор заажээ.

Ажлын байрны тодорхойлолтоос үзвэл А танилцуулга хэсгийн 3. МДШШУАМШУТЗУХСААТдарга, 3.1. гүйцэтгэх албан тушаалтан, 3.2. албан тушаалын зэрэглэл ТТ-14, харин мөрдөн шалгах чиглэлийн ахлах мэргэжилтний албан тушаалын тодорхойлолт боловсруулагдаагүй гэсэн албан бичгийг шүүхэд ирүүлсэн болно.

 Нэхэмжлэгчийг МДШШУАМШУТЗУХСААТ даргын албан тушаалаас чөлөөлж нийслэлийн Цагдаагийн газрын МШГЧАМээр томилсноо хариуцагч “... шүүхийн шийдвэрийг биелүүлж...” гэж тайлбарлаж байгаа боловч ЦЕГД-ын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/139 дугаар тушаалаар Хангалт үйлчилгээний төвийн барилга байгууламжийн хяналтын тасгийн ахлах инженерийн орон тоог НЦГМШЧ ахлах мэргэжилтэн болгон түр шилжүүлж, нэхэмжлэгчийг томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д “...төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэхдээ эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй”, 45 дугаар зүйлийн 45.1-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах үндэслэлийг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дүгээр тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын 1.6-д “төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй”, Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “ дээд шатны цагдаагийн байгууллага, албан тушаалтны  шийдвэр нь хуульд нийцсэн байна”, 85 дугаар зүйлийн 85.12-д “ хуульд зааснаас бусад үндэслэлээр цагдаагийн албан хаагчийг ... өөр ажил албан тушаалд шилжүүлэхийг хориглоно” гэснийг зөрчсөн байна.

Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д “Энэ хуулийн 6.5, 6.6, 17.1-д заасан нэгжийн бүтэц, орон тоог цагдаагийн төв байгууллагын дарга тогтооно”, 21.3-д “Цагдаагийн төв байгууллагын дарга алба хаагч, ажилтныг томилж, чөлөөлөх, ...төсөв, хөрөнгийг захиран зарцуулах шийдвэр гаргах бүрэн эрхээ харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга, энэ хуулийн 20.3-т заасан албан тушаалтанд шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаас үзвэл ЦЕГ-ын даргад “Хангалт үйлчилгээний төвийн барилга байгууламжийн хяналтын тасгийн ахлах инженерийн орон тоог НЦГМШЧийн ахлах мэргэжилтэн болгон түр шилжүүлэх, мөн нийслэлийн Цагдаагийн газрын даргад МШЧ ахлах мэргэжилтний цалингийн зэрэглэл болон бусад нэмэгдлийг нэмэгдүүлэн нөхөн олгох эрх хуулиар олгогдоогүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн албан тушаалын ангилал, зэрэг дэв, бусад нэмэгдлүүдийг бууруулан өөр ажил албан тушаалд томилсон болох нь хавтаст хэрэгт авагдсан санхүү аж ахуйн тасгийн даргын цалингийн карт, албан тушаалын зэрэглэл, шатлалын өөрчлөлттэй холбоотой цалин, хөлсний зөрүү зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч нэхэмжлэгчийг МДШШУАМШУТЗУХСААТ даргын албан тушаалаас шүүхийн шийдвэрээр өөрчилсөн хэдий ч түүний албан тушаалын ангилал, зэрэг дэв, цалин хөлсийг бууруулахгүйгээр өөр ажил албан тушаалд томилох үүрэгтэй байжээ.

Хэдийгээр хариуцагч нэхэмжлэгчийн цалин хөлс, зэрэг дэвийн нэмэгдлүүдийг нөхөн олгосон байгаа боловч бодит байдалд албан тушаалын ангилал, зэрэг дэв, бусад нэмэгдлүүдийг бууруулсан болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байх тул 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/412 дугаартай  тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс зэрэг дэвийг бууруулахгүйгээр албан тушаалд томилуулах  шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Харин ЦЕГД-ын2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/281 дүгээр тушаалын хувьд хуулийн үйлчлэл дуусч, нэхэмжлэгчийг дахин өөр ажил албан тушаалд томилох тушаал гарсан бөгөөд энэхүү тушаалыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэхгүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Дээр нь нэхэмжлэгч “...МДШШУАМШУТЗУХСААТ даргын албан тушаалын ангилал зэрэглэлд  дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргын албан тушаал дүйцэнэ...” гэж тайлбарлаж байгаа хэдий ч шүүхээс шууд томилох албан тушаалыг зааж, хариуцагчийн эрх мэдэлд халдах эрх байхгүй тул дээрх албан тушаалтай дүйцэх албан тушаалд томилохыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

2. “Цалин хөлс, нэмэгдлүүдийн зөрүүг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3-д “тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын, мэргэшлийн зэргийн болон хуульд заасан бусад нэмэгдэл”-ээс бүрдэнэ,  41 дүгээр зүйлийн 41.3-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно”  гэж заасан.

Ц.Ныг ЦЕГД-ын2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/750 дугаар тушаалаар МДШШУАМШУТЗУХСААТ даргаар томилж, мөн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/281 дүгээр тушаалаар нийслэлийн Цагдаагийн газарт жижүүрийн ахлах офицероор томилж, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 587 дугаар албан бичгийн дагуу 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/412 дугаар тушаалаар тус цагдаагийн газарт МШГЧАМээр томилсон байна.

Ингэхдээ хавтаст хэрэгт авагдсан нийслэлийн Цагдаагийн газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/616 дугаар тушаалаар тус газрын МШГЧАМ, цагдаагийн хурандаа Ц.Нын албан тушаалын цалингийн зэрэглэлийг ТТ-14-5 дугаар шатлалаар, төрийн тусгай алба хаасан хугацааны  нэмэгдлийг 45 хувиар, албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 25, цолны нэмэгдлийг 30 хувиар тус тус тооцож, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс олгохоор, энэхүү тушаалын түүний албан тушаалын зэрэглэл, шатлалын өөрчлөлттэй холбоотой цалин, хөлсний зөрүүг ТТ-14-5-аас ТТ-12-5 болгон 2 зэрэглэл буурсан, үндсэн цалин 918,318 төгрөг байсныг 845,212 төгрөг, зөрүү 73,106 төгрөг, төрийн тусгай  алба хаасан хугацааны нэмэгдэл 413,243 төгрөг буюу 45%, байсныг 169,042 төгрөг буюу 20%, зөрүү 244,201 төгрөг, онцгой нөхцөлийн нэмэгдэл 183,664 төгрөг буюу 20% байсныг 211,303 төгрөг буюу 25%, зөрүү 27,639 төгрөг, цолны цалин 275,495 төгрөг буюу 30% байсныг 253,564 төгрөг буюу 30%, зөрүү 21,931 төгрөг, нийт зөрүү 339,238 төгрөг гэж тооцоолсон байна.

Мөн нийслэлийн Цагдаагийн газрын чиглэлийн ахлах төлөөлөгч Ц.Нын 2019 оны 05 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал олгосон цалингийн  картаас үзвэл нэхэмжлэгчид нийслэлийн Цагдаагийн газрын даргын дээрх тушаалаар цалин хөлсний зөрүүг олгож, эрүүл мэндийн даатгал нөхөн төлөгдсөн байх тул цалин хөлс, нэмэгдлүүдийн зөрүүг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэхийг хүссэн шаардлага биелэгдсэн байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.13-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 45 дугаар зүйлийн 45.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 85 дугаар зүйлийн 85.12-д заасныг баримтлан Ц.Нын ЦЕГ-ын даргад холбогдуулан гаргасан ЦЕГД-ын2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/412 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Ц.Ныг  урьд эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс зэрэг, дэвийг бууруулахгүйгээр өөр албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “ЦЕГД-ын2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/281 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, цалин хөлс, нэмэгдлүүд болон эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх”-ийг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

           

 

ШҮҮГЧ                                   Д.ЧАНЦАЛНЯМ