Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2017/01479

 

 

 

 

 

 

 

 

     201******* оны 0 сарын 22 өдөр

     Дугаар 184/ШШ201*******/014*******9

               Улаанбаатар хот

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, *******, ******* *******-******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******-*******ийн ******* /РД: 811*******11 /

 

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, *******, ******* *******-******* тоот хаягт оршин суух, Шарууд овогт Очирбатын /РД:804130*******/ нарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, дугаар гудамж, 18 тоот хаягт оршин суух, овогт ын /РД: 31120******* /

 

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, дугаар гудамж, 18 тоот хаягт оршин суух, овогт Дагважамцын  /РД:850312*******8/ нарт холбогдох

 

Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, дугаар гудамж, 18 тоот хаягт байрлах 2 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.      

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.*******, О. нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид 2011 оны 5 дугаар сард иргэн Р.аас Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, -р гудамж, 18 тоот хаяг дээрх x12 хэмжээтэй хувийн орон сууцны байшинг худалдан авсан. Гэхдээ энэ байшинг худалдан авахын тулд уг байшин байгаа хашааны газрын талыг Н.тай тохиролцоод түүнд 3 сая төгрөгийг шилжүүлэн өгч, тухайн 18 тоот хаяг дээрх газрын тал хэсэг 2 м.кв газрыг авахаар болсон юм. Ингээд манай гэр бүл уг хашаа, байшинд 2011 оны 5 сараас хойш амьдарч байна. Хашааны газрыг хувааж өгч, авалцахаар болж 2012 онд “Үүлэн зээрд” ХХК-иар кадастр хийлгэсэн. H. газрын тал хэсэг 2м.кв-ыг шилжүүлэх үүргээ биелүүлэхгүй арга саам хийсээр одоог хүрээд байна. Иймд Ц.*******, О. бид нарыг Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, дугаар гудамж, 18 тоот хаяг дээрх 4*******0 м.кв газрын 2 м.кв газрын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч О. болон Ц.******* нар нь 2011 оны 05 сард иргэн Р.аас буюу хариуцагч Н.гийн нөхрийн ахаас Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо тоосгоны гудамж, 18 тоотод байрлах байшинг худалдаж авсан. Тухайн үед зөвхөн байшинг худалдан авсан. Уг байшинг эзэн Р.аас худалдаж авахдаа нэхэмжлэгч Ц.*******, О. нар нь Н.тай тохиролцож  хашааны газрын талыг 3.000.000 төгрөгөөр авахаар болсон. Энэ хугацаанд 3.000.000 төгрөгийг төлсөнөөс 1.300.000 төгрөгийг нь дансаар, үлдэгдэл 1.*******00.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Ингээд тохиролцооны дагуу газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авъя гэхэд ямар нэгэн шалтаг шалтгаан хэлж хойшуулсаар байсан. Энэ газар нь хот төлөвлөлтөөр газарт орох болоод 3 талт гэрээг хариуцагч тал байгуулсан юм билээ. Төрийн зүгээс уг газрыг өндөр үнээр үнэлсэн чинь хариуцагч нар өмнөх тохиролцооноос буцаж бид газраа 3.000.000 төгрөгөөр зарахгүй. Доод тал нь 25.000.000 сая төгрөгөөр зарна гэсэн. Үүнийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөх боломжгүй. Бид худалдах худалдан авах гэрээ нэгэнт байгуулсан. Мөнгийг ч  бүрэн төлсөн. Гагцхүү газрын өмчлөх эрхийг шилжүүлэхгүй өдийг хүрсэн. Тэгсээр байгаад газарт орох тухай гурвалсан гэрээ байгуулаад тухайн газрыг улсаас өндөр үнээр үнэлсэн учраас анх тохиролцсон үнийг нэмнэ гэсэн маргаан байгаа юм.  Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж О., Ц.******* нарыг энэ газрын өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Нийт 4*******0 м.кв газрын 2 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтэй байгаа гэв.

 

Хариуцагч, хариуцагч Д.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг эрс эсэргүүцэж байна. Би 2011 оны сард Архангай аймгийн Их тамир суманд байдаг нөхрөөсөө салаад Улаанбаатар хотод ирсэн.  Бид өмнө нь энэ хашаа байшинд амьдарч байсан. Хашаа байшин миний нэр дээр биш манай нөхөр Р.Эрдэнэцогтын нэр дээр байсан. Тэр газарт манай хадам ах Р.ын болон бидний амьдардаг байсан байшин байдаг. Намайг Архангайн Их тамирт гуанз ажиллуулдаг байхад О. тогооч хийдэг байсан. Бид хоёр найз, сайн ярьвал манай хадамтай садан байсан. О. хотод ирээд манайд нэг хэсэг амьдарсан. Гэртээ үр хүүхдүүд дээрээ очихоор нөхөр н. нь зодно цохино гээд манайд байдаг байв. Нэг өдөр манай хадам ах байшингаа 5.000.000 төгрөгөөр зарах гэж байгаа гэхээр нь би зуучилж өгсөн. Тэгээд 5.000.000 төгрөгөө увуулж цувуулаад өгсөн байх. Би О.ээс нэг ч төгрөг гар дээрээ аваагүй, өөрөө ч мэдэж байгаа. Манай хүү Д. 2012 онд үнэтэй камераа ломбарданд тавьчихаад алдах гээд байна гээд О.ээс 450.000 төгрөг зээлээд 500.000 төгрөг болгож өгнө гээд авахад нь би хамт явж авч байсан нь үнэн. Дараа нь бас бус удаа мөнгө зээлж буцааж өгч байсан. О.ийн хэлж байгаа шиг 2011 оны сүүл 2012 оны эхээр нийт 3.000.000 төгрөг надад өгч хашааны газрын талыг өгч авалцахаар тохиролцсон зүйл байхгүй. Энэ хашаа байшин 2014 онд манай нөхөрөөс миний нэр дээр шилжсэн. О., Ц.******* нар худал ярьж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг огт хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч О., Ц.******* нар нь Н., Д. нарт холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, дугаар гудамж, 18 тоот хаягт байрлах 2 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Нэхэмжлэгч нар нь “...Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, дугаар гудамж, 18 тоот хаягт байрлах 4*******0 м.кв газрын 2 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар Н., Д. нартай тохиролцож 2011 оны сүүлээр 1.*******00.000 төгрөгийг цувуулж, 2012 оны 3 сард 1.300.000 төгрөгийг Д.ийн Хаан банк дахь дансаар шилжүүлэн нийт 3.000.000 төгрөгийг өгсөн тул уг газрын өмчлөгчөөр тогтоож өгнө үү..” хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан. 

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргав.

 

Нийслэлийн Засаг даргын 20 оны *******51 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт 4 м.кв, .151.200 төгрөгийн үнэ бүхий газрыг Р.Эрдэнэцогтод өмчлүүлэхээр шийдвэрлэж, газар өмчлүүлэх тухай шийдвэрийг 20 оны 11 сарын 01-ний өдөр олгожээ. /хх-29х/

 

Р.Эрдэнэцогт нь 2013 оны 02 сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, дугаар гудамж, 18 тоот хаягт байрлах 18331*******94 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 4 м.кв газрын хууль ёсны өмчлөгчөөр, өмчлөх эрхийн Г-2201921 дугаарт бүртгэгдэж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна. /хх-2,2*******,28,30,33х/

 

2014 оны 9 сарын 19-ний өдөр Р.Эрдэнэцогт нь дээрх газар өмчлөх эрхээ бэлэглэлийн гэрээний дагуу Н.д шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэнээр Н. уг газрын хууль ёсны өмчлөгч болжээ. /хх-34-39х/

 

Н. нь 201 оны 05 сарын 19-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээний үндсэн дээр өөрийн хүү Д.эд газар өмчлөх эрхээ шилжүүлж, өнөөдрийн байдлаар уг газрын хууль ёсны өмчлөгч нь Д. болох нь Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 201******* оны 03 сарын 2*******-ны өдрийн *******/2385 тоот албан бичиг, түүнд хавсаргасан баримтаар нотлогдов. /хх-2, 40-4х/

 

Нэхэмжлэгч О. нь 2011 онд газар өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар тохиролцож 3.000.000 төгрөгийг Н.д өгсөн гэж тайлбарлах боловч энэ нь баримтаар нотлогдоогүй. 2012 оны 3 сарын 01-ний өдөр хариуцагч Д.ийн 5024098399 тоот Хаан банк дахь дансруу 1.300.000 төгрөгийг О. шилжүүлсэн дансны хуулгыг хариуцагч нараас гаргасан ба энэхүү мөнгийг газар өмчлөх эрхийг шилжүүлэн авахад зориулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь Н. нь уг газрын өмчлөгчөөр 2014 оны 9 сарын 19-ний өдөр, Д. нь 201 оны 5 сарын 19-ний өдөр өмчлөгчөөр бүртгэгдэж, газар өмчлөх эрхийн гэрчилгээг авсан байхад 2012 онд уг газрыг өмчлөх эрхгүй этгээд болох Н., Д. нартай тохиролцоо хийсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл баримтаар нотлогдоогүй. Мөн нэхэмжлэгч нар 1.300.000 төгрөгийг дансаар, 1.*******00.000 төгрөгийг цувуулж Н.д бэлнээр өгсөн гэж тайлбарлах боловч энэ талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд О., Ц.******* нар нь хариуцагч Н., Д. нартай газар өмчлөх эрх шилжүүлэхээр тохиролцож, худалдах худалдан авах гэрээ хийсэн болох нь баримтаар нотлогдоогүй тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******0.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 11, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Н., Д. нарт холбогдох Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, дугаар гудамж, 18 тоот хаягт байрлах 2 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай О., Ц.******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.1, 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******0.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.*******-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛЧ, ШҮҮГЧ                                               Д.УРАНЗУЛ