Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/26

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,

Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Ариунжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Хонгорзул,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Эрдэнэбаярын шүүгдэгч овогтой ын ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1827000950082 дугаартай, 146/2022/0022/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1981 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 40 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, овогт Давгын /РД:**************/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2018 оны 03 дугаар сарын 20-ноос 2018 оны 04 дүгээр сарын 10-ны хооронд отор нүүдлээс буцаж явсан тус сумын Жалбаа багийн иргэн *******ын хүрэн азаргатай адуунаас гүү, байдас, сарваа нийлсэн 16 тооны адуу, иргэн Д.*******гийн хамар цагаан хээр азаргатай адуунаас гүү, байдас, сарваа, үрээ нийлсэн 16 тооны адуу нийт 32 адууг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч олон тооны мал хулгайлах гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******ийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Адууны им тамгыг өөрчилсөн нь миний буруу... гэв.

Хохирогч *******ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Би 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Дулааны өвөр гэдэг газраас адуугаа алдсан. Манай адуу ганц шөнийн дотор алга болсон. ******* тууж явсан байна. Мөн им, тамгыг нь өөрчилсөн байсан. Хагас адуу нь гүйж ирсэн. Манай ах адуугаа сураглаж ******* дээр очиход гэртээ байгаагүй ах нь байсан. Би олон хоног хайсан. Би ******* ахтай явж байгаад *******той таараад адуугаа сурагласан. Тэгсэн ******* надтай таараагүй гэж байгаа юм байна. Таарсан би чамтай уулзаж адуугаа асуусан. Тухайн үед ах нь саахалтын Манжаа гэдэг хүнтэй байхад адуугаа сураглаж асуухад мэдэхгүй гэж байсан. Манай адууг нийлүүлсэн адуугаа гол руу оруулахгүй хоргоож байсан. *******ийн гэрийн гадуур нь гараас явж байхад дээд талын уулын аманд хүрэн азаргатай ийн адуу байсан. Очиж үзэхэд тэр адуунд манай адуу, ******* ахын адуунууд байсан. Манай адууны им тамгыг өөрчилж, зарим чихэндээ имтэй адууны чихийг огтолсон байсан. Мөн имгүй адуунд маань им хийж тамган дээр нь өөр тамга дарсан байсан. Манай гүүнүүд унагалаад сүү нь татраагүй унагагүй буцаж ирсэн. Би оос төлийг нь нэхээгүй, хайж явсан зардлаа ч нэхээгүй. Адуугаа тухайн үеийн ханшаар нэхэмжилж байгаа. Шүүх хуралдааны завсарласан үед шүүгдэгч надад хохиролд 5,250,000 төгрөг төлсөн одоо нэхэмжлэх зүйлгүй... гэв.

Хохирогч *******гийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Манайх 2017 оны 11 дүгээр сард малтайгаа отроор яваад 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс буцаж нутагтаа ирсэн. ******* манайх хоёр саахалт байдаг. 2018 оны 03 дугаар сарын 20-ны өглөө адуугаа олоогүй. Манайх хамар цагаан хээр азаргатай 38 тооны адуутай байсан. ******* гэдэг хүн манай адууг авсан. Миний хань адуугаа алдсанаас болж сэтгэл санааны хямралтай байж байгаад нас барсан. Миний хувьд үнэхээр их гомдолтой байна. Байхгүй байгаа адуугаа бүгдийг нь төлүүлнэ. Шүүх хуралдаан завсарласан үед ******* нь хохиролд 6,300,000 төгрөг төлсөн. Одоо хохирлоо бүрэн авсан тул нэхэмжлэх зүйлгүй... гэв.

1 дүгээр хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас хохирогч *******ын мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 110-111 дүгээр хуудас хохирогч П.*******гийн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 49 дүгээр хуудас гэрч *******ын мэдүүлэг, 3 дугаар хавтаст хэргийн 125-126 дугаар хуудас гэрч *******гийн мэдүүлэг, 3 дугаар хавтаст хэргийн 123 дугаар хуудас гэрч *******ын мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас гэрч *******ийн мэдүүлэг, 3 дугаар хавтаст хэргийн 85-88 дугаар хуудас мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, 4 дүгээр хавтаст хэргийн 51-54, 61-64 дүгээр хуудас хөрөнгийн үнэлгээний 35, 36 дугаартай дүгнэлт, 4 дүгээр хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас гэрч ийн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 51 дүгээр хуудас гэрч *******гийн мэдүүлэг, 3 дугаар хавтаст хэргийн 194, 191, 189, 190 дүгээр хуудас *******ийн гэрчээр өгсөн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 49 дүгээр хуудас гэрч *******ын мэдүүлэг зэрэг болно.

Гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 03 дугаар сарын 20-ноос 2018 оны 04 дүгээр сарын 10-ны хооронд тус сумын Жалбаа багийн иргэн *******ын хүрэн азаргатай адуунаас гүү, байдас, сарваа нийлсэн 16 тооны адуу, иргэн Д.*******гийн хамар цагаан хээр азаргатай адуунаас гүү, байдас, сарваа, үрээ нийлсэн 16 тооны адуу нийт 32 тооны адууг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 15,600,000 төгрөгийн хохирол учруулж, олон тооны мал хулгайлах гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан

Шүүгдэгч *******ийн шүүх хуралдаан өгсөн ...Д.*******, ******* нарын адууны им тамгыг өөрчилсөн нь миний буруу гэв.

хохирогч *******ын ...Отроос 2018 оны 03 дугаар сарын 20-ны үеэр буцсан манай хүрэн азаргатай 24 тооны адуу нь Д.******* ахын хамар цагаан хээр азаргатай адуутай цуг ойролцоо явсан. Д.******* ах бид хоёр бөөндөө нааш тууж явж байгаад Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг Дулаан хайрханы урд өврөөс адуугаа нэг шөнө алдсан юм. Манайхны адууг хүн туугаад явсныг ч бүү мэд, адуу өөрсдөө хөлөөрөө явсныг мэдэхгүй өглөө босоод адуундаа явсан олоогүй тэрнээс хойш хэдэн хэдэн удаа адууны эрэлд Дулаан хайрханы өвөр болон Өвөрхангай аймгийн Өлзийт, Есөнзүйл, Бүрд сумын нутгаар олон хоног өдөр морь, мотоцикл, автомашинтай явсан. Хүргэн ах Ганбаатарын хамт мотоциклтой адууны эрэлд явж байхдаа Хархорин сумын Шанх багийн нутаг “Гурван худаг”- гэх газарт оршин суудаг ******* түүний ах нартай Шанх багийн нутаг Баянтүрүүний ширх гэх газарт явж байхдаа тааралдсан тэгээд өөрийнхөө адууг сураглахад мэдэхгүй тийм адуу үзэгдээгүй гэж ярьсан. Тэрнээс өмнө уг нутгийн малчин буюу гэх хүн манайхны адууг “Мааньтын хөмөг” газарт ирээд хэд хоносон талаар гэрт нь очиж сураглахад хэлсэн юм. Тийм болохоор Д.******* ах бид уг нутгаар адуугаа ирсэн. Сураг гарахгүй байгаад байсан түүнээс хойш мөн эрэлд Д.******* ахтай цуг явж байхдаа *******, нарын адуун сүрэг дээр очсон тэгэхэд манай хөндөлтэй чандмань тамгатай зээрд гүү унагалчихсан, цавьдар байдас, сартай зээрд гүү, хоёр тооны зээрд сарвай /сарвай гэдэг нь ногооны даага байгаа юм/ зэрэг нийт 5 /таван/ адуу байсан бөгөөд уг адууны зөв талын гуяа дээр миний дарсан хөндөлтэй чандмань тамга дээр нэмж хэдэн хэдэн удаа хас тамга дарсан шинжтэй мөн адууны чихийг янз бүрээр өөрчлөн имнэсэн байсан. Намайг эрэлд явж байхад манай адуу ганц нэгээрээ болон хүрэн азаргатай долоон тооны адуу хоёр тусдаа ирсэн. Нийт 24 тооны адуунаас 8 тооны адуу гүйж манайхны байгаа Хархорин сумын Жалбаа багийн нутаг Өвөр элстэй гэх газарт ирсэн. Одоо огт сураг байхгүй зөв талын гуяа хөндөлтэй чандмань тамга бүхий нийт 11 тооны /хоёр хар гүү, зээрд гүү, зээрд байдас, цавьдар байдас, шар хээр байдас, дөрвөн тооны зээрд зүсмийн сарвай нэг бор зүсмийн сарвай/ зэрэг адууны сураг гарахгүй байна. Би *******, нарын адуун сүргээс өөрийнхөө адууг эм, тамга зэргийг өөрчилсөн байхад нь олсон цаашлаад олдохгүй байгаа хоёр хар гүү, зээрд гүү, зээрд байдас, цавьдар байдас, шар хээр байдас, зээрд зүстэй 4-тооны сарвай, бор зүсмийн сарвай зэргийг ******* авсан гэж бодож байгаа юм. Энэ *******, нар малчин хүмүүс байж намайг эрлээр явж уулзаад гэрт очиход хүртэл мэдэхгүй, үзээгүй тийм адууг хараагүй гэх мэтчилэн үг яриа хэлж ярьж байсан болохоор их сэжигтэй санагдаад байгаа юм. байцаагчийн хамт 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр *******, нарын гэрт очиж адуунд үзлэг хийсэн тэр өдрөөс хойш хоёр хоногийн дараа *******гийн хамт ийн гадна очиж өөрсдийнхөө адууг авсан. Би өөрийн хөндөлтэй чандмань тамгатай зээрд гүүг зээрд унаганы хамт, цавьдар байдас, сартай зээрд гүү, зээрд зүстэй сарвай зэрэг нийлсэн 6 толгой адууг авсан харин ******* ах хонгор халзан гүүг хонгор унаганы хамт мөн сартай хээр байдас, хул болон хүрэн сарвай зэрэг нийлсэн 5 толгой адуунуудыг авсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 45-46 дугаар хуудас/,

хохирогч Д.*******гийн ....2018 онд манай нутагт цас их орж хүмүүс отор нүүдэлд явсан юм. Манай гэр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Жалбаа багийн Ар элстэй гэх газар байдаг би жижиг гэрээ аваад адуу, үхрээ туугаад нутгийн ******* гэх залуугийн хамт Отор хийхээр Өвөрхангай аймгийн Баянгол сумын нутаг “Дэрс”-гэх газарт очсон. Отроос 2018 оны 03 дугаар сарын 20-ны үеэр буцсан. Манайх хамар цагаан хээр азаргатай адуутай бөгөөд манай нутгийн ******* болохоор хүрэн азаргатай 24 тооны адуутайгаа отроос буцаж тууж явж байгаад Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг Дулаан хайрханы урд өврөөс нэг шөнө алдсан юм. Манайхны адууг хүн туугаад явсныг ч бүү мэд, адуу өөрсдөө хөлөөрөө явсныг мэдэхгүй өглөө босоод адуундаа явсан олоогүй. Тэрнээс хойш хэд хэдэн удаа адууны эрэлд Дулаан хайрханы өвөр болон Өвөрхангай аймгийн Өлзийт, Есөнзүйл, Бүрд сумын нутгаар олон хоног өдөр мотоцикл, автомашинтай ын хамт явсан. Тэрнээс хойш ******* хамаатныхаа залуутай мотоциклтой адууны эрэлд явж байхдаа Хархорин сумын Шанх багийн нутаг “Гурван худаг”- гэх газарт оршин суудаг *******, нартай Шанх багийн нутаг Баянтүрүүний ширх гэх газарт уулзаж адуу сурагласан тэгэхэд адуу үзээгүй хараагүй гэж ярьсан байсан. Тэгээд уг нутгийн гэх хүнээс адууны сураг гаргасан талаараа надад хэлсэн тэрний дараагаар ******* бид хоёр цуг явж байгаад , ******* нарын адууг үзтэл манай хээр азаргатай адуунд байсан хонгор халзан гүү унагалчихсан, сартай хээр байдас, хул болон хүрэн сарвай зэрэг унагатайгаа 5 тооны адуу байсан. Манай адууны зөв талын гуяа загсан тамгатай буруу чих нь араасаа ухам эмтэй /адууны буруу талын чих гэдэг нь баруун талын чихийг хэлж байгаа юм/. Миний дарсан загсан тамга дээр нэмж ******* өөрийнхөө хас тамга дараад мөн зөв талын далан дээр хас тамга дарсан тэгээд чихийг нь хулгар болгоод эмийг нь өөрчилсөн байсан. Би олон жил мал маллаж байгаа болохоор өөрийнхөө адуун сүргийг таньж мэднэ. Харин ын хөндөлтэй чандмань тамгатай зээрд гүү унагалчихсан, цавьдар байдас, сартай зээрд гүү, зээрд сарвай зэрэг нийлсэн 5 тооны адууны эм, тамга зэргийг адилхан өөрчилсөн байсан. Манайх 100 гаран адуутай бөгөөд хамар цагаан хээр азаргатай 38 тооны адуу байсныг алдсан. Уг адуун сүрэг нь манай унаган адуу байгаа юм. Би адуугаа алдсан алдаагүй адуу хөлөөрөө гүйж явсан, хүн туугаад явсныг мэдэхгүй байна. 2018 онд цас их орсон отор нүүдлийн хүмүүс их байсан манайх хавар цас ханзарч байхад л нүүдэл хийж буцсан. Миний хувьд бол гомдолтой байна. ******* болон нарын адуун сүргээс өөрийнхөө адууны хагасыг амьд байхад им, тамга зэргийг өөрчилсөн эрэмдэг зэрэмдэг болчихсон байхад авсан. Тэгэхээр одоо олдохгүй ор сураг нь гарахгүй байгаа 12 тооны /цавьдар халзан гүү, хул гүү, охин хул даага, охин цавьдар халзан даага, эр хүрэн зээрд халзан даага, халтар хээр шүдлэн байдас, шар хээр байдас, загал хонгор шүдлэн байдас, хязаалан хээр үрээ, хязаалан сартай хээр байдас, хамар цагаан хул халзан соёолон байдас, хүрэн зүстэй хязаалан үрээ/ адууг нэхэмжлэх болно. ...******* болон нар одоогоор надтай болон тай уулзаагүй надаас өөр хүн байсан бол нааш цааш явсан бензин шатахуун мөн цаашлаад манай гүүнүүд хээлтэй байсан тэр бүгдийн төлийг нэхэмжлэх л байсан байх гэж бодож байна... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 110-111 дүгээр хуудас/,

гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Манай эхнэрийн дүү *******ын ширээтэй чойндон тамгатай хүрэн азаргатай адуу 2018 оны 03 дугаар сарын 20-ны үеэр цас ханзрах үеэр Хархорин сумын Шанх багийн нутаг Мааньтын хөмөг орчмоор ирсэн гэж ******* гэж хүн хэлсэн. Энд ирээд удсан гэж байсан. Тэгээд *******ын хамт Шанх багийн нутгаар эрэлд гарсан. Тэгээд 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хархорин сумын Шанх багийн нутаг Баянтүрүүний гол дээр *******ын хамт явж байгаад Батдоржтой тааралдсан. Тухайн үед дэлтэй хар зүстэй хоёр тооны гүү, дэлтэй цавьдар байдастай 16 тооны адуу сураглахад мэдэхгүй хараагүй гэж хэлсэн... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 49 дүгээр хуудас/,

гэрч *******гийн ...Би Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн нутаг “Их хадат” гэх газарт мал маллаж амьдардаг хүн байгаа юм. Манайхыг хаваржаан дээр байхад *******, ******* нар мотоциклтой ирсэн тухайн хоёр хүн ширээтэй чойндон тамгатай хүрэн азаргатай адууг сураглаж байсан тэгэхээр нь би өөрийн үзсэн харсан хүрэн азаргатай 20 гаран тооны адуу Мааньтын хөмөг орчмоор байсан гэдгийг хэлсэн. Түрүү жил буюу 2018 онд цаг хатуу болсон эзэнтэй эзэнгүй адуу их байсан. Хүмүүс /малчид/ отор нүүдэлд их явцгаасан. ...Миний эхэлж харснаар ширээтэй чойндон тамгатай хүрэн азаргатай 20 орчим тооны адуу харагдаж байсан. Одоо санаж байгаагаар 10 гаруй хоногийн дараа тухайн адууны тоо цөөрсөн бололтой харагдаж байсан. Тэрнээс хойш дахин харагдаагүй. Хэд хоног байсныг нь мэдэхгүй, эхлээд 20 тооны адуу 1 удаа харагдсан хэсэг харагдахгүй байж байгаад 10 гаруй хоногийн дараа тоо толгой нь цөөрсөн байдалтай 1 удаа харагдсан. Тэрнээс хойш дахин харагдаагүй... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 125-126 дугаар хуудас/,

гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...Ямар нэгэн хөндлөнгийн нөлөөллөөс болж 4-5 тооны нас гүйцсэн гүү болон байдас өөрийн адуунаасаа салж болно. Өөрийн нутаг болон өөрийн адуунаасаа салаад олон сараар явах нь цөөн, нутаг болон адуундаа буцаж гүйж ирэх магадлал онолын хувьд өндөр. Нас гүйцсэн азарга өөрийн сүргээсээ гүү, байдсаа салгаж алдахгүй. Хаврын улиралд тамир тэнхээ сул азарга байсан бол өөр адууны азарганд гүү байдсаа алдаж магадгүй. Тэгэх явдал ховор тохиолдоно. Олон жил нэг сүрэгт явсан адуу өөр айлын адуунд идээшиж нийлэх ховор, харин гадаад нөлөөллийн хүчээр өөр азарганд хураалгаж, байлгаж байсан бол 3 сарын дараа нөгөө адуундаа ижилсэнэ... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 123 дугаар хуудас/,

гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...2017 оны жилийн эцсийн мал тооллогоор *******ийнх адуу-57, түүнээс азарга-2, морь13, гүү-10, төл-15, даага-11, шүдлэн-6 байсан харин 2018 оны жилийн эцсийн тал тооллогоор адуу-34 тоолуулсан, үүнээс унага-1, морь-7, гүү-12, азарга-1, хязаалан, шүдлэн-13 тоолуулсан. 2017 оны өвөл, 2018 оны эхээр *******ийн адуун сүргийн хөдөлгөөний талаарх мэдээллийг нарийн сайн мэдэхгүй, ямар ч байсан тэднийх отроор явсан, адуунаас хорогдсон байсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 58-59 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дугаар ӨХЦ21-35, ӨХЦ21-36 дугаартай дүгнэлтүүд /4 дүгээр хх-ийн 51-54, 61-64 дүгээр хуудас/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 дүгээр хх-ийн 28-31 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч овогт Давгын ийг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хонгорзул нь гэм буруугийн дүгнэлтдээ: ...шүүгдэгч *******ийг хүнд гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ нотлогдвол зохих байдал нотлогдоогүй тул хөнгөрүүлэн зүйлчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан алдуул мал завшсан гэмт хэргээр гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.*******, ******* нарын мэдүүлэг, гэрч *******, *******, *******, ******* нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 15,600,000 төгрөгийн хохирол учруулж, олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийг олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй байх тул алдуул мал завшсан гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчлэлийг өөрчлүүлэх гэм буруугийн дүгнэлт гаргажээ.

Алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхитэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг.

Хохирогч *******ын ...Буцаж гүйж ирсэн адуунууд хэд хоног хашаанд хашигдаж хоригдсон байдалтай гэдэс нь татагдсан, гүүнүүдийн дэлэн хөх нь хатуурч чинэрсэн, тамирдсан байсан гэх мэдүүлэг, хохирогч Д.*******гийн ...манай адууг имнэж, тамгалсан байхыг харахад ******* л үлдсэн адууг далд хийсэн гэж үзэж байна гэх мэдүүлэг, гэрч ийн ...адуу гэдэг бол амархан өөр айлын адуун сүрэгтэй нийлдэггүй, ижил дасал болдоггүй онцлог ихтэй мал байгаа юм. Хаврын цагт адуу бусдын адуун сүрэгтэй нийлээд азарганд хураалгах гэсэн ойлголт байхгүй гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 64-65 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.*******, ******* нарын мэдүүлэг, гэрч *******, *******, ******* нарын мэдүүлэг бусад баримтуудаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгч *******ийг алдуул малыг завших гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчлэлийг өөрчлүүлэх хүсэлт няцаагдаж байна.

Шүүгдэгч бусдын алдуул малыг завшсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй, адууны им тамгыг өөрчилж адуундаа тогтоож маллаж байсан, адуугаа сураглаж хайгаад яваад байгааг мэдсээр атлаа хохирогчид болон орон нутгийн захиргаа, цагдаад мэдэгдээгүй зэрэг үйлдэл нь алдуул мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангахгүй, олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******ийг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *******ийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.

Шүүгдэгч ******* нь олон тооны мал хулгайлах гэмт хэргийг 2018 оны 03 дугаар сарын 20-ноос 04 дүгээр сарын 10-ны хооронд үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өөрчлөлт орсон бөгөөд үүнээс өмнө гэмт хэргийг үйлдсэн байх тул зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон зүйлчлэлийг зөвтгөх нь зүйтэй.

2021 оны 12 дугаар сарын Вендо ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэн хохирогч Д.*******гийн 16 тооны адуунаас хязаалан сартай хээр байдас, хонгор халзан гүү, хул сарвай, хээр сарвай адуундаа буцаж ирсэн тул шүүгдэгчээс 5,950,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгох,

Хохирогч *******ын 16 тооны адуунаас зээрд гүү, цавьдар байдас, зээрд сарвай, зээрд сарвай, зээрд гүү адуундаа буцаж ирсэн тул 5,250,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч *******т олгох нь зүйтэй.

Гэм буруугийн шүүх хуралдааны дараа шүүгдэгчээс хохирогч *******т 5,250,000 төгрөг, хохирогч *******д 6,300,000 төгрөгийг төлсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулах ялын санал, дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлсөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн ялын саналын хүрээнд хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солиулах дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргав.

Хохирогчийн өмгөөлөгчөөс хохирогч нар хохирлоо бүрэн авсан тул нэхэмжлэх зүйлгүй гэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дар хэсэгт зааснаар шүүгдэгч овогт Давгын ид 04 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.2 дахь хэсэг, 4 дүгээр зүйлийн 4.2-д зааснаар 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн, урд нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг үндэслэлийг хангасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ид оногдуулсан 4 жилийн хорих ялыг 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчмыг баримталсан.

Бусад асуудлаар:

Шүүгдэгчид хилийн хориг тавигдаагүй, бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нэг хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй. Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгож зүйлчлэлийг зөвтгөн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч ийг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ийг 04 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар *******ид оногдуулсан 04 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн нэг хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч *******оос хохиролд хохирогч Мөнх овогтой Дашдондогийн т 5,250,000 /таван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг, хохирогч Дум овогтой Пүрэвнямын Мягмармаад 6,300,000 /зургаан сая гурван зуун мянга/ төгрөгийг төлсөн бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгчид хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хуураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн эдлэх 4 /дөрвөн/ жилийн хорих ялыг 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх 4 жилийн хугацаанд өөрийн оршин суугаа газар болох Өвөрхангай аймгийн Хархорин сумаас явахыг хориглож, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Э.ДУЛМАА