Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2003

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 5 дугаар хороо 10 дугаар хороолол 5 а байр 53 тоотод оршин суух, 1974 онд төрсөн 42 настай, Түйн голынхон овогт Гомбын Мөнхтуул /РД-ХЛ74101306/

Хариуцагч: Баянгол дүүрэг 5 дугаар хороо 10 дугаар хороолол 46/5 дугаар байр 69 тоотод оршин суух, 1977 онд төрсөн 39 настай, Олгон овогт Эрдэнэчулууны Болормаа /РД-ЧЖ77101262/

            Баянгол дүүрэг 20 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс Эрчим хүчний гудамжны 36 тоот хаягт байрлах 288 мкв талбайтай улсын бүртгэлийн Ү-2205028543 дугаарт бүртгэгдсэн үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн 226 тоот хаягт байрлалтай 400 мкв талбайтай улсын бүртгэлийн Ү-2205022771 дугаарт бүртгэгдсэн үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг албадан чөлөөлөх тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дүүрэнбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Г.Мөнхтуул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дүүрэнбилэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.Мөнхтуул нь Капитал банкны өмчлөлийн Баянгол дүүрэг 20 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс Эрчим хүчний гудамжны 36 тоот хаягт байрлах 288 мкв талбайтай улсын бүртгэлийн Ү-2205028543 дугаарт бүртгэгдсэн үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн 226 тоот хаягт байрлалтай 400 мкв талбайтай улсын бүртгэлийн Ү-2205022771 дугаарт бүртгэгдсэн үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийг 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан. Гэтэл дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг Э.Болормаа бусдад түрээслэж, үйл ажиллагаа явуулан чөлөөлж өгөхгүй байгаа. Үүнтэй холбогдуулан удаа дараа Э.Болормаатай холбогдон уулзсан боловч үр дүн гаралгүй өдийг хүрсэн. Банкны зүгээс эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг чөлөөлүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн.  Орон сууцтай холбоотой маргаан Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Өмнөх шүүх хуралдаанд хариуцагч Э.Болормаа оролцохдоо 3 өрөө орон сууцыг чөлөөлсөн тохиолдолд дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг чөлөөлөхөд татгалзахгүй гэсэн байдаг. Э.Болормаа дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгч байхдаа Капитал банкинд худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөлийг шилжүүлсэн. Дараа нь Капитал банкнаас иргэн Г.Мөнхтуулд бэлэглэлийн гэрээгээр өмчлөлийг шилжүүлсэн. Иймд Баянгол дүүрэг 20 дугаар хороонд байрлах Үйлдвэрийн баруун бүс Эрчим хүчний гудамжны 36 тоот хаягт байрлах 288 мкв талбайтай улсын бүртгэлийн Ү-2205028543 дугаарт бүртгэгдсэн үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн 226 тоот хаягт байрлалтай 400 мкв талбайтай улсын бүртгэлийн Ү-2205022771 дугаарт бүртгэгдсэн үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг хариуцагч Э.Болормаагийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.Болормаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Дээрх 2 объектод Э.Болормаа амьдраагүй, харин Сүүн сондор ХХК үйл ажиллагаа явуулж сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Нэхэмжлэлийн шаардлага нь хувь хүн Э.Болормаад холбогдуулан албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл байгаа боловч хуулийн этгээд байрлаж үйл ажиллагаа явуулж байна. Хувь хүнийг албадан гаргах, хуулийн этгээдийг албадан гаргах гэдэг нь хоёр өөр ойлголт. Э.Болормаа жинхэнэ хариуцагч биш, түүнд огт хамааралгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад            

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Г.Мөнхтуул нь хариуцагч Э.Болормаад холбогдуулан Баянгол дүүрэг 20 дугаар хороонд байрлах Үйлдвэрийн баруун бүс Эрчим хүчний гудамжны 36 тоот хаягт байрлах 288 мкв талбайтай улсын бүртгэлийн Ү-2205028543 дугаарт бүртгэгдсэн үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн 226 тоот хаягт байрлалтай 400 мкв талбайтай улсын бүртгэлийн Ү-2205022771 дугаарт бүртгэгдсэн үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч Г.Мөнхтуул нь 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр Капитал банкнаас Баянгол дүүрэг 20 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс Эрчим хүчний гудамжны 36 тоот хаягт байрлах 288 мкв талбайтай улсын бүртгэлийн Ү-2205028543 дугаарт бүртгэгдсэн үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн 226 тоот хаягт байрлалтай 400 мкв талбайтай улсын бүртгэлийн Ү-2205022771 дугаарт бүртгэгдсэн үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэн авч өмчлөгч нь болсон болох нь бэлэглэлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зохигчийн тайлбар гэсэн баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Маргаан бүхий дээрх үл хөдлөх хөрөнгө нь 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Монгол Алтай индастр ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй байсан ба 2006 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр иргэн Ц.Сайнжаргалын өмчлөлд, 2006 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр иргэн Э.Болормаагийн өмчлөлд, 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр Капитал банкны өмчлөлд, 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр иргэн Г.Мөнхтуулын өмчлөлд тус тус шилжин бүртгэгдсэн болох үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй болно.

Хариуцагч нь дээрх объектод Э.Болормаа амьдраагүй, Сүүн сондор ХХК үйл ажиллагаа явуулдаг. Э.Болормаа жинхэнэ хариуцагч биш гэж тайлбарлан маргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаар Э.Болормааг татан оролцуулсан тул түүнд холбогдуулж хэргийг шийдвэрлэлээ.

Иймд Баянгол дүүрэг 20 дугаар хороонд байрлах Үйлдвэрийн баруун бүс Эрчим хүчний гудамжны 36 тоот хаягт байрлах 288 мкв талбайтай улсын бүртгэлийн Ү-2205028543 дугаарт бүртгэгдсэн үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн 226 тоот хаягт байрлалтай 400 мкв талбайтай улсын бүртгэлийн Ү-2205022771 дугаарт бүртгэгдсэн үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг хариуцагч Э.Болормаагийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардсан нэхэмжлэгч Г.Мөнхтуулын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас   70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Хариуцагч нь нотлох баримтаар Сүүн сондор ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг ирүүлсэн нь хэрэгт хамааралгүй тул дурьдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

     

ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Баянгол дүүрэг 20 дугаар хороонд байрлах Үйлдвэрийн баруун бүс Эрчим хүчний гудамжны 36 тоот хаягт байрлах 288 мкв талбайтай улсын бүртгэлийн Ү-2205028543 дугаарт бүртгэгдсэн үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн 226 тоот хаягт байрлалтай 400 мкв талбайтай улсын бүртгэлийн Ү-2205022771 дугаарт бүртгэгдсэн үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Э.Болормаагийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Э.Болормаагаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Мөнхтуулд олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                               

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ж.КУЛЬДАНА