Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 38

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  Б.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

       

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                            С.Б

            Яллагдагчийн өмгөөлөгч                 М.Алтанчимэг

           Нарийн бичгийн дарга                      Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 663 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Цогтбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн, Б.Бд холбогдох 1812002230131 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин, ковшны операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг журамлан түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 02 сарын 18-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялын зарим хэсэг болох 6 сарын хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг журамлан биечлэн эдлэх 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Өвөрхангай аймаг дахь сум дундын 2-р шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялын зарим хэсэг болох 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж, биечлэн эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосон, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Бийн Б

 

Б.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир хорооллын 44-4409 тоотод оршин суух иргэн А.Агийн гэрт нэвтэрч морины эмээлийн 6 завхай, мөнгөн хэрэглэл, эмэгтэй хүний мөнгөн бөгж, ээмэг, зүүлт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 2.055.000 төгрөгийн,

2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир хорооллын 41-4103 тоотод оршин суух иргэн О.Мийн гэрт нэвтэрч, хурганы арьсан дотортой, эрэгтэй хүний дээл 1 ширхэг, дээлийн мөнгөн товч 8 ширхэг, морины, мөнгөн хазаар 1 ширхэг, мөнгөн ээмэг, шармал цагариган ээмэг, үүргэвч цүнх зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.965.000 төгрөгийн,

2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 11 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 22-2а тоотод оршин суух иргэн Ц.Батсуурийн гэрт нэвтэрч эд зүйлс хулгайлан 471.000 төгрөгийн

2018 оны 04 дүгээр сарын 17-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир хорооллын 61-6115 тоотод оршин суух иргэн Н.Уийн гэрт нэвтэрч их гарын мөнгөн аяга 4 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, дунд гарын, ёроолдоо хээтэй, мөнгөн аяга 1 ширхэг, бор цоохор өнгийн даалинтай, дунд гарын манан хөөрөг 1 ширхэг, шар өнгийн, жижиг даалинтай, сүүлийн үеийн хийцийн жижиг хөөрөг 1 ширхэг, бэлэн 20.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.970.000 төгрөгийн,

2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 1-32 тоотод оршин суух иргэн Ц.Аийн гэрт нэвтэрч, мөнгөн аяга 7 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, мөнгөн ээмэг, бөгж, зүүлт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.180.000 төгрөгийн,

2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Ундарга ХХК-ийн урд талын хашаанд байх иргэн Б.Эийн гэрт нэвтэрч, морины 10 завхай мөнгөн хэрэглэл, морины эмээлийн мөнгөн хяр 1 ширхэг, морины, битүү ороолттой мөнгөн хазаар зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5.100.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Б.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 663 дугаартай шүүгчийн захирамжаар: “Хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаас үзэхэд Б.Бд холбогдох эрүүгийн хэрэгт дараахь мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх үндэслэлтэй байна. Үүнд:

1. Хохирогч А.А нь...миний мөнгөн ээмэг, бөгж, зүүлт, монетон зүүлт алга болсон байна лээ... / хх-ийн 17 хуу/ гэж мэдүүлэг өгсөн байх бөгөөд алдагдсан эд зүйлсийн үнэлгээ гаргуулахдаа мөнгөн зүүлтний үнэлгээ  /хх-ийн 28 хуу/ гаргуулаагүй, мөн хохирогч Н.Уийн алдсан гэх 2 ширхэг хөөрөг, 2 ширхэг даалинд үнэлгээ тогтоолгохдоо хөөрөг, даалинг нэг эд зүйл мэтээр хамтад нь үнэлгээ тогтоолгосон нь буруу байна. Учир нь мөрдөн байцаалтын явцад 2 ширхэг хөөрөгний даалинг олж хохирогчид буцаан хүлээлгэж өгсөн бөгөөд үүнтэй холбоотойгоор хохирогчид төлөгдөөгүй үлдэж буй хохирлын хэмжээг тооцох боломжгүй байна. Иймд дээрх эд зүйлсийн үнэлгээг тогтоолгох

2. Хохирогч Ц.Б-ийн алдсан гэх 4 ширхэг / 3 ширхэг нарийн, 1 ширхэг бүдүүн/ мөнгөн гинжний үнэлгээг гаргахдаа  нэг бүрийг нь 15.000 төгрөгөөр үнэлсэн / хх-ийн 159 хуу/ байх бөгөөд 1 ширхэг бүдүүн гэх мөнгөн гинжний үнэлгээ нь  нарийн гинжтэйгээ адил үнэлэгдсэн нь эргэлзээтэй, мөн шинжээч 4 ширхэг мөнгөн гинжийг нэг бүрийг нь 15.000 төгрөгөөр үнэлж, нийт үнийн дүнг гаргахдаа 15.000 гэж буруу бичсэнийг нягталж шалгалгүйгээр хохирогч Ц.Бт учирсан хохирлын нийт хэмжээг буруу тогтоон эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэнд хохирлын хэмжээг тус тус буруу дурджээ. Иймд бүдүүн гэх мөнгөн гинжний үнэлгээг тогтоолгон холбогдох ажиллагааг хийх

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2,  35.21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  талуудын хүсэлтийг харгалзан нэмэлт шинжилгээ хийлгэж болохоор заасан байх боловч дээрх тохиолдолд мөрдөн байцаалтын явцад  2 ширхэг хөөрөг, 2 ширхэг даалин, бүдүүн мөнгөн гинж зэрэг эд зүйлс үнэлгээг тогтоогоогүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймээс шинжээчийн дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон гэж үзэх үндэслэлгүй байх тул шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэлт шинжилгээ хийлгэх үндэслэлгүй байна гэж үзлээ.  Мөн дээрх эд зүйлсэд үнэлгээ тогтоолгосноор эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэнд өөрчлөлт орох үндэслэл бий болох бөгөөд энэ нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтад  яллах дүгнэлтийн хавсралтанд гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаархи мэдээллийг тусгана гэж заасан байх бөгөөд Б.Бд холбогдох эрүүгийн хэрэгт үйлдсэн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтын 4 дэх заалтанд  “гэмт хэргийн улмаас хохирогч А.А, С.М  нарт учирсан хохирол нөхөн төлөгдсөн” гэснээс өөр мэдээлэл тусгаагүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Б.Бд холбогдох эрүүгийн хэрэгт хийгдэх дээрх ажиллагаанууд нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв гээд

Б овгийн Бийн Бд холбогдох 1812002230131 дугаартай эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол яллагдагч Б овгийн Бийн Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдаж, Энэ шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.”

Прокурор Н.Цогтбаярын бичсэн эсэргүүцэлд: “Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогтбаяр би, тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 663 дугаартай шийтгэх тогтоолыг 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир хорооллын 44-4409 тоотод оршин суух иргэн А.Агийн гэрт нэвтэрч морины эмээлийн 6 завхай, мөнгөн хэрэглэл, эмэгтэй хүний мөнгөн бөгж, ээмэг, зүүлт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 2.055.000 төгрөгийн,

-2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир хорооллын 41-4103 тоотод оршин суух иргэн О.Мийн гэрт нэвтэрч, хурганы арьсан дотортой, эрэгтэй хүний дээл 1 ширхэг, дээлийн мөнгөн товч 8 ширхэг, морины, мөнгөн хазаар 1 ширхэг, мөнгөн ээмэг, шармал цагариган ээмэг, үүргэвч цүнх зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.965.000 төгрөгийн,

 -2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 11 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 22-2а тоотод оршин суух иргэн Ц.Батсуурийн гэрт нэвтэрч эд зүйлс хулгайлан 471.000 төгрөгийн,

-2018 оны 04 дүгээр сарын 17-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир хорооллын 61-6115 тоотод оршин суух иргэн Н.Уийн гэрт нэвтэрч их гарын мөнгөн аяга 4 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, дунд гарын, ёроолдоо хээтэй, мөнгөн аяга 1 ширхэг, бор цоохор өнгийн даалинтай, дунд гарын манан хөөрөг 1 ширхэг, шар өнгийн, жижиг даалинтай, сүүлийн үеийн хийцийн жижиг хөөрөг 1 ширхэг, бэлэн 20.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.970.000 төгрөгийн,

-2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 1-32 тоотод оршин суух иргэн Ц.Аийн гэрт нэвтэрч, мөнгөн аяга 7 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, мөнгөн ээмэг, бөгж, зүүлт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.180.000 төгрөгийн,

-2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Ундарга ХХК-ийн урд талын хашаанд байх иргэн Б.Эийн гэрт нэвтэрч, морины, 10 завхай мөнгөн хэрэглэл, морины эмээлийн мөнгөн хяр 1 ширхэг, морины, битүү ороолттой мөнгөн хазаар зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5.100.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Архангай аймгийн прокурорын газраас Б.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр прокурорын яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Бат- Эрдэнэд холбогдох хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд:

1. Хохирогч А.А нь “...миний мөнгөн ээмэг, бөгж, зүүлт, монетон зүүлт алга болсон байна лээ...” /17 ху/ гэж мэдүүлэг өгсөн байх бөгөөд алдагдсан эд зүйлсийн үнэлгээ гаргуулахдаа “Мөнгөн зүүлтний үнэлгээг /28 ху/ гаргуулаагүй,

2. Мөн хохирогч Н.Уийн алдсан гэх 2 ширхэг хөөрөг, 2 ширхэг даалинд үнэлгээ тогтоолгохдоо хөөрөг, даалинг 1 эд зүйл мэтээр хамтад нь үнэлгээ тогтоолгосон нь буруу байна. Учир нь мөрдөн байцаалтын явцад 2 ширхэг хөөрөгний даалинг олж хохирогчид буцаан хүлээлгэж өгсөн бөгөөд үүнтэй холбоотойгоор хохирогчид төлөгдөөгүй үлдэж буй хохирлын хэмжээг тооцох боломжгүй байна. Иймд дээрх эд зүйлсийн үнэлгээг тогтоолгох,

3. Хохирогч Ц.Б-ийн алдсан гэх 4 ширхэг / 3 ширхэг нарийн, 1 ширхэг бүдүүн/ мөнгөн гинжний үнэлгээг гаргахдаа нэг бүрийг нь 15.000 төгрөгөөр үнэлсэн /159 ху/ байх бөгөөд 1 ширхэг бүдүүн гинжний үнэлгээ нь нарийн гинжтэйгээ адил үнэлэгдсэн нь эргэлзээтэй, мөн шинжээчийн 4 ширхэг мөнгөн гинжийг нэг бүрийг нь 15.000 төгрөгөөр үнэлж, нийт үнийн дүнг гаргахдаа 15.000 гэж буруу бичсэнийг нягталж шалгалгүйгээр хохирогч Ц.Бт учирсан хохирлын нийт хэмжээг буруу тогтоосон байх тул бүдүүн гинжний үнэлгээг тогтоолгон холбогдох ажиллагааг хийх,

4. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтад яллах дүгнэлтийн хавсралтанд гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаарх мэдээллийг тусгана гэж заасан байх бөгөөд Б.Бат- Эрдэнэд холбогдох эрүүгийн хэрэгт үйлдсэн яллах дүгнэлтийн хавсралтын 4 дэх заалтад “гэмт хэргийн улмаас хохирогч А.А, С.Мөнххишиг нарт учирсан хохирол нөхөн төлөгдсөн” гэснээс өөр мэдээлэл тусгаагүй байна гэж тус тус дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна.

1. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн үндэслэлийг хянавал гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүдийг эргэлзээтэй, үүнтэй холбоотойгоор шинжээчийн дүгнэлтүүдийг дахин гаргуулж, холбогдох ажиллагааг хийх шаардлагатай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2-т “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж хуульчилжээ.

Анхан шатны шүүх дээрх хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэлгүйгээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хохирогч Н.Уийн гэрээс алдагдсан хөөрөг, даалинг хамтад нь бичиж үнэлүүлэх, эсхүл тус тусад нь бичиж үнэлүүлээд үнийн дүнг нэмэх нь хэргийн зүйлчлэл, шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй тул уг эд зүйлсийн үнэлгээг тусад нь бичиж үнэлүүлэх талаар заасан захирамжийн заалт үндэслэлгүй юм.

2. Мөн шүүгчийн захирамжийн ТОДОРХОЙЛОХ хэсгийн 1 болон 2 дахь заалтад гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоосон шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж дүгнэсэн атлаа “шинжээчийн дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон гэж үзэх үндэслэлгүй байх тул ...нэмэлт шинжилгээ хийлгэх үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн нь харилцан эсрэг агуулгатай, тодорхой бус, ойлгомжгүй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрөхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

3. Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтын 4 дэх заалтад “Гэмт хэргийн улмаас хохирогч А.А, С.Мөнххишиг нарт учирсан хохирол нөхөн төлөгдсөн” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5.3-т заасан хохирол, хор уршгийн талаарх мэдээллийг тусгасан болно.

Иймд Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 663 дугаартай, шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд прокурор оролцох болно.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 663 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 663 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор Н.Цогтбаярын бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

 Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна. Тухайлбал:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дах хэсэгт шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана гэж шүүхэд эрх хэмжээ олгож хуульчилжээ.

 

Анхан шатны шүүх Б.Батэрдэнэд холбогдох хэрэгт гарсан шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж дүгнэсэн атлаа дахин шинжилгээ хийлгэхээр хэргийг мөрдөн байцаалтанд буцааж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзвэл шүүх шинжээч томилж, дүгнэлт гаргуулах эрх нээлттэй байх тул хэргийг мөрдөн байцаалтанд буцааж шинжээч томилж, дүгнэлт гаргуулах шаардлагагүй байна.

 

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хангаж, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 663 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

 Б.Батэрдэнийн холбогдсон гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан хэргийг анхан шатны шүүхэд очтол түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3-т тус тус заасныг удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 663 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол Б.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Т.ДАВААСҮРЭН

 

                             ШҮҮГЧИД                                         Д.БЯМБАСҮРЭН

 

                                                                                       В.ЦЭЦЭНБИЛЭГ