Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 60

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Р.Алтанцэцэг даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэй 

            Улсын яллагч: М.Батзаяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Удвал

Иргэдийн төлөөлөгч: Ш.Очирхүү

Шүүгдэгч: Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан, гэрч Г.Бг байлцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Бийн Бд холбогдох 1712002440092 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:  Х овогт Б. Б 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны орой 17-18 цагийн үед Архангай аймгийн ЭрдэнэБ сумын .. дүгээр баг .. тоотод Г.Пыг “гэрт агсан тавилаа” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний биеийн баруун тал буюу бөөрөн хэсэгт хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Бы мэдүүлсэн: Хэрэг гарсан өдрийг сайн санахгүй байна. Эхнэртэй гадуур ажил хөөцөлдөж яваад эхнэрээ ажил дээр нь буулгачихаад явсан. Тэгээд явж байхад Бын машин О гээд завсарчны гадаа байсан. Намайг очиход Б, түүний дүү Б, П нар машин янзлуулах гэж байгаа гээд согтуу байсан. Намайг очсон чинь 0.5 Ерөөл нэртэй архи нэгийг гаргаж ирээд хамт ууцгаасан. Би 2-3 хундага уугаад бөөлжөөд гаргасан. Тэр архийг ууж дуусаад П, Б бид хоёрыг ээлжиж заамдаж барьж аваад ноцолдоод байсан. Манай гэрт аав ирсэн гэж байна, гэртээ харихгүй бол болохгүй гэсэн чинь П, Б хоёр хамт явъя, танайд очъё гэж байснаа П М ахтайгаа нэг шил архи  хувааж ууна гээд байхаар нь яаж тэгж болдог юм бэ, болохгүй гэж хэлчихээд байж байсан чинь Б машинаа Оын хашаа руу оруулж тавьчихаад манай гэр рүү явцгаасан. Манайх руу явах замд П чи архи аваад өгчих, нэг шил архи аваад танайд очъё гэж хэлэхээр нь мөнгө байхгүй, байж бай дараа болъё хө гэж хэлсэн чинь чамд яахаараа ганц шил архины мөнгө байдаггүй юм бэ, тээвэрт явдаг юм чинь мөнгө байгаа биз дээ гэхээр нь манай гэрийн тэнд байдаг үзүүрийнхээ завсарчнаас 20.000 төгрөг зээлж аваад, Улаанбаатар нэртэй архи авсан. Тэр архиа манайд орж уугаад талдаа орж байтал Б гаднаас нэг ундаа, цагаан архи гэсэн нэртэй 75 литрийн архитай орж ирсэн. Тэрийгээ хуваагаад ууж байх хооронд нь би гал тогооныхоо өрөөнд зуухны урд төмс арилгаад сууж байсан. Бийн авчирч ирсэн архинаас 3-4 хундага уусан байх. Тэр үед П Б  хоёр жаахан маргалдаад, Быг заамдаж аваад, шарил, пизданууд гээд агсан тавиад байсан. Тэгэхээр нь би та нар больцгоо, гэрт битгий муухай зүйл яриад бай гэж хэлээд салгасан. Тэгээд 2-3 удаа барьцалдаж аваад гар утсаа шидээд, бие бие рүүгээ дайраад байж байхад нь Б гаднаас архи, ундаатай орж ирсэн. Тэрийг нь уугаад байж байсан чинь эхнэр утсаар залгаад ямар хүмүүс байгаа юм бэ, яагаад шуугилдаад байгаа юм бэ, согтуу хүмүүс байгаа юм уу хүн гэрт байгаа бол би гэртээ харихгүй, хүүгээ хувцсыг нь өмсүүлээд гаргачих гэж хэлэхээр нь хүүгээ хувцсыг нь өмсүүлээд ээжийнх нь урдаас гаргасан. Тэгсэн П “чи эхнэртэй атгуулсан пизда, эхнэрээрээ хоол хийлгэхэд яадаг юм бэ” гэж хэлсэн. Тэгээд би төмс арилгаад сууж байсан чиний эхнэр гэж ямар пизда байдаг юм бэ, доголон хазгар гээд доромжлоод байсан. Тэр үед би яаж хутгалсан эсэхээ мэдэхгүй байна. Балмагдсан байсан. Би хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан нь үнэн. Буруугаа хүлээж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй гэв. 

Шүүх хуралдаанд гэрч Г.Бгийн мэдүүлсэн: Ажил дээрээ сууж байгаад орой 5 цагийн үед нөхөр рүүгээ утсаар залгаад хаана байна гэж ярьсан чинь цаана нь хүн шуугиад, пизда гэх мэтээр хараагаад байхаар нь хэн байгаа юм бэ, архи уугаад байгаа юм уу гэж хэлсэн чинь үгүй ээ, үгүй би хоолоо хийгээд байж байна гэж хэлсэн. Тэгээд би за за чи архи уугаад байгаа бол би харихгүй, хүүхэд явуул, охиныгоо явуулъя гээд хүүгээ гаргачих гэсэн чинь манай хүү ирээд дүүгээ аваад явсан. Тэгээд удалгүй гэртээ ирсэн чинь П хутгалуулсан зуухны хажуу талд хэвтэж байсан. Тэгээд цагдаа, түргэн дуудаж хадам ээжтэйгээ хамт Пыг эмнэлэг рүү аваад явсан гэв.

Мөрдөн байцаалтын шатанд 1712002440092 дугаартай эрүүгийн хэргээс: 

Хохирогч Г.Пын мэдүүлсэн: ...2017 оны 11 дүгээр сарын 15-ны орой Архангай аймгийн ЭрдэнэБ сумын .. дүгээр баг ..тоотод 15 цагийн үед Бы гэрт очсон. Би Бтай, Бын дүүгийн хамт Цагаан давааны тэнд О гэх засварын залуу дээр Бын машиныг засуулах санаатай очтол Б, Б нар байсан. Тэгээд Быд очсон. Тэдний гэрт ороход Б 0.75 литрийн Улаанбаатар нэртэй архи гаргаж ирээд бид дөрөв тэр архийг уугаад юм ярьцгааж сууж байгаад би 17 цаг болж байхад гэрээс гарах гэсэн чинь Б ар нуруу руу юмаар цохих шиг болсон. Тэгтэл би унасан. Тэгээд нэг мэдэхэд Б намайг чи цус алдаад байна, үхлээ шүү дээ гээд эмнэлэг дуудсан. Бтай тээвэрт хамт явдаг найзууд бөгөөд өр авлага, өс хонзон байхгүй. Үгүй, би агсан тавиагүй. Тийм, Б хоол хийх гэж байсан. Тэгээд л гал тогоондоо байж байгаад намайг орж ирж хутгалсан. Би хэнтэй ч маргалдаагүй. Миний баруун хойноос хутгалснаас болж цөс, олгойгоо авахуулсан. Эмчилгээнүүдийг хийлгэж байгаа. Б, Б, Б бид 4 нийлээд 2 шил 0.75 литрийн Улаанбаатар нэртэй архи уусан. Би өмнө нь архи уугаагүй. Бы гэрт архи уусан. Б намайг ямар зорилгоор хутгалсан талаар би сайн мэдэхгүй байна, бидний дунд өс хонзон байхгүй. Гомдолтой байна. Эмчилгээ хийлгэсэн бодит зардлыг нэхэмжилнэ, хэрэгт хавсаргана. Бие их өвдөж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 16-19 хуу/

 

Хохирогч Г.Пын дахин мэдүүлсэн: ...Бтай эхлээд манайд нэг шил архи уугаад л эхэлсэн. Тэгээд Оын засварын газар 1 шил архи уусан, тэрний дараа Бы гэрт очсон. Би тухайн үед нилээн согтуу байсан, гэхдээ болсон асуудлыг нэг бүрчлэн мэдэж байгаа. Би ширээний үүдэн талд сууж байсан. Би их согтсон байсан, намайг сууж байгаа газраасаа босоод үүд рүү эргэтэл араас нэг хүнд юмаар цохиод авах шиг болсон. Эргээд хартал Б байсан, өөр хүн дэргэд байгаагүй. Надаас зайтай байсан. Гэхдээ тухайн үед би хутга хараагүй, Б миний баруун талын бөөр, нуруу орчимд цохих шиг болсон. Бид нар согтуу байсан болохоор хоорондоо хэрүүл маргаан хийгээгүй, харин согтуу хүмүүс чанга, чанга, хараал ерөөл хэлсэн байж болно. Би Быг эхнэртэйгээ утсаар ярьсан талаар мэдэж байгаа, эхнэрээ дуудаад хоол хийлгэ, чи хийгээд байхдаа яадаг юм гэж хэлсэн. Би Б болон түүний эхнэрийг дээрэлхсэн, доромжилсон аястай үг хэлээгүй. Б, Б, бид гурав нилээн согтсон байсан, Б гайгүй байсан. Би өөрийн мэдэж байгаа зүйлийг үнэн зөвөөр нь ярьж мэдүүлэг өглөө, бусад хүмүүс юу, юу гэж мэдүүлэг өгсөн гэдгийг мэдэхгүй байна. Б ямар хутгаар хоол бэлдэж байсан талаар мэдэхгүй байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би найз нартайгаа архи ууж байгаад биедээ гэмтэл авсан ч надад Бд гомдол санал байхгүй. Б гарсан бүх эмчилгээний зардлыг даасан учир нэхэмжлээд байх зүйлгүй учир хэргийг богино хугацаанд түргэн шуурхай шийдэж, хөнгөн ял шийтгэж өгөхийг хүсч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 хуу/

 

Гэрч Б.Мийн мэдүүлсэн: ...Би 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн өдөр хотоос ирээд өвөө Бийн гэрт /хаягийг нь мэдэхгүй/ байж байсан чинь Б ах намайг дуудаад би захын хажууд 12 цагийн үед очиж Б ахтай уулзсан. Б ах хутгалуулдаг ахын гэрт согтуу хутгалуулдаг ахтай хамт хоёулаа байж байсан. Тэр ахын нэрийг мэдэхгүй, гэр нь захын урд талд байдаг юм байна лээ. Тэгээд тэндээс 13 цагийн үед гараад хутгалдаг том биетэй ах, бас нэг танихгүй ах хоёртой уулзаад том биетэй хүн хутгалсан ахын байшинд очиж архи ууцгаасан. Б ахтай хамт архи уусан гурван ахыг танихгүй, нэрийг нь огт мэдэхгүй. Том биетэй хутгалдаг ахыг Б гэж дуудаж байсан. Б ахын байшинд очоод Б ах нь нэг шил архи авч, ууцгаагаад, хамт явсан малгайтай ах дахиж нэг шил архи авч ууцгаасан. Өөр архи аваагүй, хамгийн сүүлд архиа ууж байгаад Б гэдэг ах хамгийн ах Б ахтай хамт байсан ахыг хутгалсан. Хутгалахад би гал тогооны өрөөнд байгаагүй, том өрөөнд нь байсан. Би огт архи уугаагүй. Хутгалахын өмнө Б ах, хутгалуулдаг ах хоёр хоорондоо пизда гэх мэтээр дуудаад маргалдаад байсан. Тэгээд байж байснаа цус алдлаа, чи яаж байгаа юм гээд орилОоор нь гал тогооны өрөөнд яваад ортол шалан дээр цус гоожсон байдалтай хутгалуулсан залуу нь ухаангүй шалан дээр хэвтэж байсан. Бас их согтсон байсан. Намайг ороход Б гэдэг ах модон юм шиг иштэй хутга барьчихсан, Б ах хутгыг нь булааж авч шидсэн. Хутга булаацалдаж байх үед Б гэдэг ах өөрийгөө хутгалах гээд хутга булаацалдаад байсан. Тэгээд эмнэлэг дууд гээд би дуудлага өгсөн, дараа нь Б ах ойр ойрхон эмнэлэг рүү залгаж дуудсан. Тэгээд л эмнэлэг ирээд аваад явсан. Яг хутга аваад хутгалахыг нь би хараагүй, намайг ороход хутгалсан байсан. Тийм болохоор хутга хаанаас авч, хутгалуулсан ахыг хаана байхад нь хэрхэн хутгалсан гэдгийг мэдэхгүй, ямар ч байсан баруун хойд тал буюу бөөр хэсэгт нь хутгалсан, тэр хавиас нь цус гарч байсан. Өөр ямар нэгэн шарх харагдаагүй, хутгалсан шархнаас өөх шиг юм цухуйсан харагдаж байсан. Б ах, Б ах, хамт архи уусан 2 танихгүй ах байсан, нэг танихгүй ах нь хутгалуулсан. Өөр хүн байгаагүй, харин би том өрөөнд байсан. Угаасаа л Б ах, Б ах, хутгалуулсан ах, танихгүй нэг ах байсан. Тэр дөрөв л мэдэж байгаа, өөр харсан хүн байхгүй. Б ах, малгайтай ах хоёр гайгүй байсан, хутгалуулдаг ах, Б ах хоёр их согтуу байсан. Намайг том өрөөнд байхад Б ах, хулгалуулдаг ах 2 хэрэлдээд байсан. Юунаас болж хэрүүл маргаан хийсэн талаар би мэдэхгүй байна. Б гэдэг ах л хэрүүл маргаан хийсэн, намайг ороход хутга барьсан өөрийгөө хутгалах гээд хутга булаалцалдаад байсан. Тэгээд Б гэдэг ах би шоронд орно гээд байж сууж чадахгүй, хамт байсан найз нар нь загнаад байгаад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 хуу/

 

Гэрч Г.Бийн мэдүүлсэн: ...Би Цагаан даваанд байдаг О гэж засварчинд машин үзүүлэхээр 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр үдээс хойш 14-15 цагийн очоод байж байтал Б, П, Б, Бын дүү нар очиж таарсан. Тэнд нэг шил архи Б задлаад би 2 хундага уугаад өөр уугаагүй, тэд нар хувааж уучихаад Б машинаа Оынд үлдээгээд Бгийн гэрт очъё гээд явцгаасан. Намайг явъя гэхээр нь би үлдээд машинаа үзүүлчихээд Бгийн гэрт араас нь 16 цаг 30 минутын үед очсон бөгөөд очихдоо би нэг шил архи, ундаатай авч очсон. Намайг Бгийн гэрт очиход 0.75 литрийн Улаанбаатар архи задалчихсан дундаа ч ороогүй байж байсан. Тэр архийг нь хувааж уугаад миний авч очсон Цагаан архи гэсэн нэртэй архийг задалж 2 хундага уугаад л хутгандаа хүрсэн. Ер нь бол намайг Бгийн гэрт ороход Б, П хоёр нэг нэг рүүгээ утсаа шидээд барьцалдаж аваад муудалцаад байсан. Тэр үед нь Б бид хоёр хэд, хэдэн удаа салгаад байж байтал Б босоод тогооны авдар руугаа очиж эргэж ирээд ширээний үүдэн талд ширээ налсан байдалтай унтаж байгаа юм шиг тасарчихсан байдалтай Пыг байж байх үед нь нэг гараараа хүзүүнээс нь татах шиг болоод нөгөө гараараа бэлхүүс хавиар нь тэвэрч авах гэж байгаа юм шиг болсон. Яг тэр үед нь П ширээгээ дагаад шалан дээр унасан чинь цус гарчихсан байсан. Тэрийг би хамгийн анх харсан. Гэтэл Б хутга барьчихсан байхаар нь ухас хийж босоод хутгыг нь булаацалдаад Б бид хоёр хутгыг нь авсан. Б өөрөө Пыг хутгалчихаад би хүн алчихлаа гээд өөрийгөө хутгалах гээд байхаар нь арай гэж хутгыг нь авсан. Хутга нь угаалгын машины тэр хавь руу байгаа байх, сандарсандаа сайн санахгүй байна. Бор иштэй, мөрөн дээгүүрээ нүхтэй хутга харагдаж байсан санагдаж байна. Нэг удаа хутгалсан, өөр ямар нэгэн гэмтэл учруулаагүй. П, Б хоёр хоорондоо том, том юм яриад хэрүүл маргаан үүсгээд байсан. Өөр хүн байгаагүй. Надтай анх уулзахдаа Мээс бусад нь согтуу байсан, надтай уулзсанаас хойш Бгийн гэрт байхад П, Б, Б 3 нилээн согтсон байсан. П согтчихсон, та нар гөлөгнүүд хэзээ ийм болчихсон юм бэ гээд л агсраад байсан. Тэрнээс л болсон. Би Бг хутга авахыг хараагүй. Б ширээний хойд талд, би ертөнцийн зүгээр баруун талд нь, харин Б миний баруун гар талд буюу үүдэн талд, П ширээний ертөнцийн зүгээр урд талд сууж байгаад Б босч гал тогоо руу яваад  буцаад П дээр очсон. ...Б, П хоёр хоорондоо гайгүй л хоорондоо гайгүй таарамж сайтай байсан байх, ямар нэгэн таарамжгүй зүйл ажиглагдаж байгаагүй. Ер нь бол Б, Б, П 3 хоорондоо ууж чадах, чадахгүй асуудал яриад л маргалдаад байсан. Бгийн өөрийн гэрийнх нь хутга байх, сайн мэдэхгүй байна. Б, П хоёр эрүүлдээ ямар ч буруу зангүй, хүн чанар сайтай, ямар нэгэн асуудал гаргаж байгаагүй хүмүүс байгаа юм. Би Б, Б, П нартай бөөндөө архи ууж байгаагүй. Аль, аль нь байнга архи уугаад байдаггүй, хааяа нэг найз нөхөдтэйгээ уучихдаг хүмүүс байгаа юм. Б, П нарыг өмнө нь хэрэг зөрчилд орж байсан эсэх талаар сонсож байгаагүй. Асуудалд холбогдож байгаагүй байх гэж бодож байна. Ямар ч байсан баруун бөөрний орчимд хутгалсан, өөх нь цухуйсан харагдаж байсан, өөр гэмтэл, бэртэл мэдэгдээгүй. Өөрөөр цохиж зодсон асуудал огт байхгүй. Тухайн үед хэрүүл маргаан хийж барьцалдаж авсан ч зодоон цохион хийгээгүй, гэмтэл, бэртэл авсан хүн байхгүй. П ширээ дэрлэж сууж байгаад шалан дээр тэр чигтээ унахаар нь босгох гээд өндийлгөсөн чинь шалан дээр 2 дусал цус дуссан байхаар нь яасан юм гээд гадуур куртикийг нь тайлаад цамцыг нь сөхсөн чинь баруун бөөрний орчимд хутгалсан байсан бөгөөд тэрийг нь хараад Б би хүн алчихлаа гээд өөрийгөө хутгалах гэхээр нь хутгыг нь булааж авч, хутгыг нь унагаагаад өшиглөсөн. Тэгээд л эмч дуудсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-35 хуу/

 

Гэрч Б.Бын мэдүүлсэн: ...Би Пын гэрт 2017 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө хоноод өглөө босоод П бид хоёр нэг шил архи хувааж уучихаад би машинаа засуулахаар дүүгээ дуудаж, машинаа бариулаад Оын хашаанд явж очоод машины түлхүүрээ өгчихөөд байж байтал Б ирсэн. Бтай таарчихаад хаа хүрч яваа юм гэсэн чинь машиныг чинь хараад хүрээд ирлээ гэсэн. Тэгээд бид нар тэнд нэг шил архи хувааж уучихаад  Б манайд очъё гэхээр нь хамт явсан. Бы гэрт очих гээд явж байх замд Б нэг шил Улаанбаатар архи авч тэр архиа Бы гэрт ороод ууж байтал Б араас дахиж нэг шил архи нэг ундаатай авчихсан орж ирсэн. Тэгээд би архиа уугаад Бтой хуучлаад юм яриад сууж байх шиг байсан, сүүлдээ би согтсон байсан. Тэр үед юу болоод байгааг сайн мэдэхгүй байсан. Нэг мэдэхэд П шалан дээр унаад цус гарсан, бөөрнөөс нь өөх шиг юм цухуйсан байх шиг харагдаж байсан. Тэр шархан дээр нь би гараараа дараад унтаж болохгүй шүү, сэрүүн байгаарай гэж хэлээд эмнэлэг дуудсан. Би архи ууж сууж байгаад л ухаан алдаж тасарсан бөгөөд хутгалчихсан цус, нөж болох үед нь сэргэсэн. Намайг сэргэх үед Б Быг чи хүн хутгалчихаж байгаа юм уу, яаж байгаа юм гэж байх шиг байсан. Нарийн сайн санахгүй байна, ямар ч байсан Быг хутга барьсан, хутга авсан, хутгалсан талаар сайн санахгүй байна. Юунаас болж маргаан үүссэн талаар надад мэдэх зүйл байхгүй. ...Пын биед гэмтэл учирсан, өөр гэмтэл авсан хүн байхгүй. Быг хутгалсан юм шиг Б ярьж байхыг мэдэж байгаа, тэрнээс хойш сэргэсэн болохоор Б хутгалсан гэж бодож байна. Ил харагдах хутга анзаараагүй, Б хоол хийх гэж байсан гэсэн, мах хөшиглөж байсан байж магадгүй, хутга хаана байсан гэдгийг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 хуу/

 

Гэрч Б.Бын дахин мэдүүлсэн: ...Би Птой маргалдаж утас шидсэн талаар санахгүй байна. Быд байхад П та нар шарилнууд тээвэрт явах гэж юу байдаг юм, мэдэхгүй юм байна гэх мэтийн зүйлүүд яриад байхад нь боль гэж хэлж байсан. Өөр хэрүүл маргаан болоогүй, хэрүүл маргаан болсон талаар ч санахгүй байна. Мэдэхгүй байна, би ямар ч байсан хэрэг гарах үед Бтой юм яриад сууж байснаа санаж байна. Б зүгээр л сууж байх шиг байсан. Б уурлаж бухимдсан, давчидсан, цочирдсон асуудал огт байгаагүй, зүгээр л байж байсан. Тийм асуудал болсон бол хэрүүл маргаа,н зодоон үүсэх байсан байх гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 хуу/

Гэрч Г.Бгийн мэдүүлсэн: ...2017 оны 11 дүгээр сарын 15-ны орой ажил дээр байж байгаад гэр рүүгээ залгаад Бтай 17 цаг 30 минутын үед утсаар ярьсан чинь цаана нь согтуу хүмүүс маргалдаад байгаа юм шиг чимээ гарч байсан. Тэгэхээр нь хаана байгаа юм гэсэн чинь гэртээ байна, архи уусан хүмүүс ирсэн байна гэхээр нь би харихгүй шүү, хүүг миний ажил руу явуул гэж хэлсэн. Тэгээд хүү Тамир ажил дээр ирээд дүүгээ аваад явсан. Тэрнээс хойш удаагүй гэртээ яваад очтол гэрт П гал тогооны шалан дээр хэвтсэн, цус гарч шал бохирлогдсон байдалтай, хамт байсан Б, Б, Б, бас нэг танихгүй залуу нар нилээн сандарсан байдалтай байж байсан. Тэд нар дахин, дахин эмнэлгийн тусламж дуудаж залгаад байсан бөгөөд удалгүй эмнэлэг ирээд Пыг аваад явсан. Тэрнээс хойш цагдаа нар ирсэн бөгөөд хамт байсан хүмүүсийг аваад явсан. Би байгаагүй болохоор юу болсон талаар мэдэхгүй байна. Хэрэг болсны дараа ямар ч юм ярих боломж байгаагүй, харин сүүлд нь асуухад согтуу маргалдсан, чамайг янз бүрээр хэлээд байх шиг байсан гэж байсан. П намайг янз янзаар хэлсэн юм шиг байна лээ, яг юу, юу гэж хэлсэн талаар  мэдэхгүй, П өөрөө авсанд нь хийнэ гэх мэтээр агсраад байсан юм шиг байна лээ. Тэр талаар Б дэлгэрэнгүй ярьсан зүйл байхгүй. Сүүлийн үед сэтгэл санаа нь тавгүй, санаа зовсон байдалтай байгаа. Б бол илүү дутуу янз бүрийн зангүй, хүнд тусархуу, ямар ч хүнд тусалж явдаг, өөртөө байхгүй зүйлээ ч хүнд өгч явдаг, ааш зан сайтай, төлөв даруу, ачааны машинаар тээвэрт явдаг, өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, угийн байгаа нь дуу муутай, томоотой хүн байгаа юм. Харин П бол манайхаар нэг их орж гараад байдаггүй, хамт тээвэрт явдаг гэдгээрээ найз нөхөд юм шиг байна лээ, Пын зан байдлын талаар сайн мэдэхгүй, архи уухаараа их агсан юм шиг байна лээ...гэх мэдүүлэг /хх-ийн 53-55 хуу/

 

Гэрч С.Чгийн мэдүүлсэн: ...2017 оны 11 дүгээр сарын дунд үеэр /өдрийг нь санахгүй байна/ орой 17-18 цагийн үед гэртээ байсан чинь бэр Б над руу утсаар яриад ээжээ архи уусан 3-4 хүн манайд байна, нэгнийгээ хутгалсан байна гэхээр нь яваад очтол эмнэлэг араас орж ирээд Пыг аваад явсан. Би эмнэлгийн машинтай хамт явсан. Намайг гэрт ороход 2 хүн шалан дээр байх шиг харагдсан бөгөөд сандарсан байсан болохоор нарийн сайн санахгүй байна, тухайн үед хүү Б, хутгалуулсан залуу, хажууд нь бас нэг залуу байсан. Мөн сандал дээр нэг залуу сууж байсан. Би тэд нарын нэрийг мэдэхгүй. Яг хутгалсан эсэхийг мэдэхгүй, хараагүй, юу болсон талаар мэдэхгүй, харин Пын шархыг харахад баруун бөөрний ар талд зүсэгдсэн шарх гарсан байсан. Би хараагүй болохоор Пыг хэн хутгалсан талаар мэдэхгүй, намайг очиход байсан нэг залуу нь Бгаас асуу гэж хэлсэн. Б ч согтуу байсан. ...Манай Б бол их томоотой, даруухан, хааяа архи уусан ч юм ярихгүй гөлийгөөд л сууж байдаг, харахаас дөлгөөн, намбагар зантай, 1986 онд манай 2 дахь хүүхэд болж төрсөн. Бага насаа гэр цэцэрлэгээр өнгөрөөж, аймгийн 2 дугаар сургуульд 8 дугаар анги төгсөж, МСҮТ-ийн жолооны ангийг төгсөж, Улаанбаатар хотод 013 дугаар цэргийн ангид алба хаасан. Тэгээд гэртээ байж байгаад Бтэй гэр бүл болж, одоо 2 хүүхэдтэй. Б нь төрийн албанд ажиллаж байгаагүй, сүүлийн үед ачааны машинтай тээвэрт явж байгаа, ажил төрөл байхгүй, амьдарлын боломж бололцоо тааруухан айл байгаа юм. Харин эхнэр Б нь 04 дүгээр цэцэрлэгт түр хугацаагаар няравын ажил хийж байгаа. Хүү Б өмнө нь ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, төлөв даруу хүүхэд байгаа юм. Яагаад хэрэгт холбогдон шалгагдах болсон талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Пыг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хагалгаанд ороход нь хамт байж байгаад Улаанбаатар хот руу хамт явсан, тэгээд эмнэлэгт хэвтэж байхад нь эргэж тойрч байгаад ирсэн. Одоо биеийн байдал нь сайжирсан...гэх мэдүүлэг /хх-ийн 58-60 хуу/

 

Б.Бы гэрчээр мэдүүлсэн: ...П манайд агсан тавиад шарилнуудаа, пизда, лалар гээд л агсраад байсан. Би хоол хийх санаатай заазуураар мах хөшиглөөд тавьсан байсан. Тэгээд янз бүрээр дуудаж байсан санагдаж байна, би арай тасраагүй байсан, болсон асуудлын талаар мэдэж байсан. Гэхдээ хутгалсан гэдгээ яг нарийн сайн санахгүй байгаа, яаж хутгалсан гэдгээ мэдэхгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 хуу/

 

Б.Бы гэрчээр дахин мэдүүлсэн: ...Хэрэг болдог орой гэртээ архи ууцгааж байх зуур хоол хийх гээд мах хөшиглөчихсөн, зуухны урд төмс арилгах гэж байхад эхнэр Б надтай утсаар ярьсан. Утсаар ярихдаа Б цаана чинь ямар хүмүүс дуугараад байгаа юм, согтуу хүмүүс байгаа бол би харихгүй шүү гэж хэлээд хүүг дуудчих гэхээр нь хувцсыг нь өмсүүлээд гаргасан. Тэр үед П эхнэр Бг наад хазганасан пизда чинь юу гээд байгаа юм, чи эхнэртээ базуулсан пизда юу гэхээр нь уур хүрсэндээ хутгалсан байсан. Хутгалсан гэдгээ мэдээгүй. Нэг мэдэхэд хутга барьсан, би балмагдсан байдалтай байсан. Энэ талаар мэдүүлэг өгөхийг хүссэн юм аа...гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 хуу/

 

Гэрч Б.Бийн мэдүүлсэн: ...Би хэрэг гарсны маргааш өглөө нь гэрт нь очиж гэрийг нь цэвэрлэсэн бөгөөд гал тогооны өрөөний шалан дээр цус гарсан байсан. Мөн зуухны урд нэг төмс арилгачихсан, 3 ширхэг төмс арилгаагүй, гаргаад тавьчихсан байдалтай байсан. Бусад зүйл хэвийн байсан. Хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Б.Б уг нь томоотой, даруухан зантай, уурлаад байдаггүй, нэг уурлахаараа огцом уурладаг, өмнө нь хэрэгт орж байгаагүй хүүхэд байгаа юм. П сайн уу, сайн гээд л явж байдаг, гайгүй сайн томоотой хүүхэд шиг байдаг. Аав, ээжийг сайн танина, нэг дор хамт ажиллаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 65-67 хуу/

 

Яллагдагч Б.Бы дахин мэдүүлсэн: ...2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Птой Цагаан даваанд байдаг Оын засварын газар таарч, тэнд Б, Б, Бын дүү нар машин янзлуулах гэж байгаа гээд байж байсан. Тэд нар машинаасаа нэг шил 0.5 литрийн Ерөөл нэртэй архи гаргаж ирээд тэр архийг нь хувааж ууцгаасан. Би 3 хундага архи ууж дараа нь бөөлжсөн. Засварын газрын гадаа бид хэд л байсан, өөр хүн байгаагүй. Архийг уугаад байж байхад П согтоод Б бид хоёрыг барьж аваад, заамдаж аваад байсан. Гэтэл миний утас дуугарч манай аав Б гэрт ирчихсэн байна, хүрээд ир гэхээр нь аав ирчихсэн дуудаад байна харьлаа гэсэн чинь П танайд очъё М ахтай юм хувааж ууна гээд байхаар нь хэрэггүй, аав ирчихсэн юм чинь дэмий гэж хэлээд жаахан байж байгаад Б, Бын дүү, бид нар манайх руу явсан. Манайх руу явж байхад П ганц юм авчих гэхээр нь мөнгө байхгүй гэсэн чинь тээвэрт явж байж ганц юмны мөнгө байхгүй байхдаа яадаг юм гэхээр нь хүнээс 20.000 төгрөг зээлж аваад нэг шил 0.75 литрийн Улаанбаатар нэртэй архи авч гэртээ харьсан. Тэр архийг уугаад талдаа орж байхад Б манайд бид нарын араас ирсэн бөгөөд Б орж ирэхдээ 0.75 литрийн Цагаан архи гэсэн нэртэй архи, ундаатай авч ирсэн. Тухайн үед бид нар миний авсан архийг дуусгаад Бийн авч ирсэн архийг задлаад 4 хуруу орчим болж байх үед би мах хөшиглөж тавьчихаад, зуухны өмнө төмс арилгах гээд байж байх үед манай эхнэр Б над руу залгаад гэрт юун хүмүүс шуугиад байгаа юм, согтуу хүмүүс байгаа бол би харихгүй гээд хүү Тамирыг дуудахаар нь явуулсан. Эхнэртэй утсаар яриад дуусахад П эхнэрээрээ хоолоо хийлгээч, наадах чинь юу гээд байгаа юм, эхнэртээ атгуулчихсан пизда вэ гээд байхаар нь гэр оронд муухай юм яриад яахав, миний хөгшин чимээгүй бай гэж хэлсэн. Тэгсэн чинь үхсэн баас чиний эхнэр гэж юу байдаг юм, хазгар доголон пизда биз дээ гэхээр нь гэнэт уурлаад энэ хэрэг болсон байсан. Би тухайн үед төмс арилгах гэж байсан хутгаар хутгалсан юм уу, шургуулганаас хутга аваад хутгалсан юм уу  гэдгийг мэдэхгүй байгаа. Нэг мэдсэн чинь хутгалсан байсан. Би уур хүрсэндээ болсон асуудлыг мэдэхгүй байгаа. Тэрнээс биш ухаан санаа зүгээр байсан, халамцуу байсан, нэг их согтоогүй байсан. П бид хоёрын хооронд өр авлага, өс хонзон байхгүй. Эхнэрийг хазгар, доголон пизда гэж дуудсанаас болж хутгалсан болов уу гэж бодож байна. Бор модон иштэй хутга манайд байсан, тэр хутгаар хутгалсан байна лээ, хаанаас авсан гэдгээ мэдэхгүй байгаа. Бор иштэй хутга гал тогооны авдарт байдаг байсан, би аль хутгаар төмс арилгаж байсан гэдгээ мэдэхгүй байгаа. Манайх хар иштэй нэг хутга, бор иштэй нэг хутгатай байсан, аль хутгаар нь ногоо арилгах гэж байсан гэдгээ мэдэхгүй байна. Би гэнэт уурлахаасаа өмнө болсон асуудлаа нэг бүрчлэн мэдэж байгаа, харин ямар хутгаар ногоо арилгах гэж байсан гэдгээ мэдэхгүй байна. П яагаад манайд агсарч, хэл амаар доромжлох болсныг мэдэхгүй байна. Пыг архи уухаараа агсан гэж хүмүүс ярьдаг юм байна лээ. Манайд Б, Б, П, бид дөрөв байсан. Өөр хүн байгаагүй. Харин том өрөөнд Бын дүү байсан. П газар суусан, сандал налсан байсан санагдаж байна. Ямар ч байсан босч яваагүй байх гэж бодож байна. Би Пыг хутгалж гэмтээсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрийг нь барагдуулна, одоогоор эмчилгээний зардалд гарсан зардлуудыг төлсөн байгаа. Мөн Улаанбаатар хот явах зардал, эмчилгээний төлбөр, эм тарианы мөнгө, гэрт нь галын түлээ авч өгч, бэлдэж туслалцаа үзүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 104-107 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 502 тоот шинжээчийн дүгнэлт:

Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Г.Пын биед баруун бөөр орчмоор хэвлийн хөндий рүү нэвтэрч 12 хуруу гэдэсний 2/3 хэсэг, элэгний баруун дэлбэнгийн доод буланг гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн гялтангийн ялгадас, цөсний хольц бүхий үрэвсэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлийн улмаас эрхтэнийг оёж, хэвлийн хөндийг угааж цэвэрлэн гуурсдах хагалгаа хийгджээ. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 70 хуу/

 

Нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 24-26 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 126-127 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 124 хуу/ зэрэг болно. 

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 112 хуу/

Шинээр өгсөн хохиролтой холбоотой баримтууд, Б.Бы хувийн байдлын талаарх баримтууд зэрэг болно.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2017 оны 11 дүгээр сарын 15-ны орой 17-18 цагийн үед Архангай аймгийн ЭрдэнэБ сумын .. дүгээр баг ..тоотод Г.П нь баруун бөөрөн тус газраа хутгалуулж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны орой 17-18 цагийн үед Архангай аймгийн ЭрдэнэБ сумын ..дүгээр баг .. тоотод Г.Птой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний биеийн баруун тал буюу бөөрөн хэсэгт хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Пын мэдүүлсэн “тэдний гэрт ороход Б 0.75 литрийн Улаанбаатар нэртэй архи гаргаж ирээд бид дөрөв тэр архийг уугаад юм ярьцгааж сууж байгаад би 17 цаг болж байхад гэрээс гарах гэсэн чинь Б ар нуруу руу юмаар цохих шиг болсон. Тэгтэл би унасан. Тэгээд нэг мэдэхэд Б намайг чи цус алдаад байна, үхлээ шүү дээ гээд эмнэлэг дуудсан. Миний баруун хойноос хутгалснаас болж цөс, олгойгоо авахуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-19/, хохирогч Г.Пын мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн “би их согтсон байсан, намайг сууж байгаа газраасаа босоод үүд рүү эргэтэл араас нэг хүнд юмаар цохиод авах шиг болсон. Эргээд хартал Б байсан, өөр хүн дэргэд байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/, гэрч Б.Мийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “хамгийн сүүлд архиа ууж байгаад Б гэдэг ах хамгийн ах Б ахтай хамт байсан ахыг хутгалсан. Хутгалахад би гал тогооны өрөөнд байгаагүй, том өрөөнд нь байсан. Хутгалахын өмнө Б ах, хутгалуулдаг ах хоёр хоорондоо пизда гэх мэтээр дуудаад маргалдаад байсан. Тэгээд байж байснаа цус алдлаа, чи яаж байгаа юм гээд орилОоор нь гал тогооны өрөөнд яваад ортол шалан дээр цус гоожсон байдалтай хутгалуулсан залуу нь ухаангүй шалан дээр хэвтэж байсан. Намайг ороход Б гэдэг ах модон юм шиг иштэй хутга барьчихсан, Б ах хутгыг нь булааж авч шидсэн. Хутга булаацалдаж байх үед Б гэдэг ах өөрийгөө хутгалах гээд хутга булаацалдаад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29/, гэрч Г.Бийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “тэр үед нь Б бид хоёр хэд, хэдэн удаа салгаад байж байтал Б босоод тогооны авдар руугаа очиж эргэж ирээд ширээний үүдэн талд ширээ налсан байдалтай унтаж байгаа юм шиг тасарчихсан байдалтай Пыг байж байх үед нь нэг гараараа хүзүүнээс нь татах шиг болоод нөгөө гараараа бэлхүүс хавиар нь тэвэрч авах гэж байгаа юм шиг болсон. Яг тэр үед нь П ширээгээ дагаад шалан дээр унасан чинь цус гарчихсан байсан. Гэтэл Б хутга барьчихсан байхаар нь ухас хийж босоод хутгыг нь булаацалдаад Б бид хоёр хутгыг нь авсан. Б өөрөө Пыг хутгалчихаад би хүн алчихлаа гээд өөрийгөө хутгалах гээд байхаар нь арай гэж хутгыг нь авсан. П ширээ дэрлэж сууж байгаад шалан дээр тэр чигтээ унахаар нь босгох гээд өндийлгөсөн чинь шалан дээр 2 дусал цус дуссан байхаар нь яасан гээд гадуур куртикийг нь тайлаад цамцыг нь сөхсөн чинь баруун бөөрний орчимд хутгалсан байсан бөгөөд тэрийг нь хараад Б би хүн алчихлаа гээд өөрийгөө хутгалах гэхээр нь хутгыг нь булааж авч, хутгыг нь унагаагаад өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 32-35/, гэрч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “нэг мэдэхэд П шалан дээр унаад цус гарсан, бөөрнөөс нь өөх шиг юм цухуйсан байх шиг харагдаж байсан. Тэр шархан дээр нь би гараараа дараад унтаж болохгүй шүү, сэрүүн байгаарай гэж хэлээд эмнэлэг дуудсан. Би архи ууж сууж байгаад л ухаан алдаж тасарсан бөгөөд хутгалчихсан цус, нөж болох үед нь сэргэсэн. Намайг сэргэх үед Б Быг чи хүн хутгалчихаж байгаа юм уу, яаж байгаа юм гэж байх шиг байсан. Быг хутгалсан юм шиг Б ярьж байхыг мэдэж байгаа, тэрнээс хойш сэргэсэн болохоор Б хутгалсан гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44/, гэрч Г.Бгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “тэрнээс хойш удаагүй гэртээ яваад очтол гэрт П гал тогооны шалан дээр хэвтсэн, цус гарч шал бохирлогдсон байдалтай, хамт байсан Б, Б, Б, бас нэг танихгүй залуу нар нилээн сандарсан байдалтай байж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 53-55/, гэрч С.Чгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2017 оны 11 дүгээр сарын дунд үеэр /өдрийг нь санахгүй байна/ орой 17-18 цагийн үед гэртээ байсан чинь бэр Б над руу утсаар яриад ээжээ архи уусан 3-4 хүн манайд байна, нэгнийгээ хутгалсан байна гэхээр нь яваад очтол эмнэлэг араас орж ирээд Пыг аваад явсан. Намайг гэрт ороход 2 хүн шалан дээр байх шиг харагдсан бөгөөд сандарсан байсан болохоор нарийн сайн санахгүй байна, тухайн үед хүү Б, хутгалуулсан залуу, хажууд нь бас нэг залуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 58-60/, Б.Бы мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээж яллагдагчаар мэдүүлсэн “эхнэртэй утсаар яриад дуусахад П эхнэрээрээ хоолоо хийлгээч, наадах чинь юу гээд байгаа юм, эхнэртээ атгуулчихсан пизда вэ гээд байхаар нь гэр оронд муухай юм яриад яахав, миний хөгшин чимээгүй бай гэж хэлсэн. Тэгсэн чинь үхсэн баас чиний эхнэр гэж юу байдаг юм, хазгар доголон пизда биз дээ гэхээр нь гэнэт уурлаад энэ хэрэг болсон байсан. Би тухайн үед төмс арилгах гэж байсан хутгаар хутгалсан юм уу, шургуулганаас хутга аваад хутгалсан юм уу  гэдгийг мэдэхгүй байгаа. Нэг мэдсэн чинь хутгалсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 104-107/, Г.Пын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 502 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 70/, нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 24-26/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Х овогт Бийн Быг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах, Б.Б гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж, нээлттэй хорих байгууллагад хорих ялыг эдлүүлэх боломжтой гэж шүүх үзэв. 

 

Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл  байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул  тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Удвал “шүүгдэгч Б.Б нь санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж, сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж хохирогч Г.Пыг хутгалсан байж болохоор байгааг харгалзаж зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэсэн саналыг гаргаж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч Б.Бд өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр алдар хүндийг нь гутаан доромжилсон зэрэг Г.П нь хууль бус үйлдэл гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан подволк 1 ширхэг, хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тотоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Бийн Быг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Быг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн, цус мэт зүйлээр бохирлогдсон подволк 1 ширхэг, хүрэн бор өнгийн иштэй хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

 

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                   Р.АЛТАНЦЭЦЭГ

                                                             ШҮҮГЧИД             П.ГАНДОЛГОР

                                                                                            Э.ОДХҮҮ