Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2017/01025

 

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2017/00991

Улаанбаатар хот

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймаг Алтай сум, Баян-Овоо багт байрлах, Говь-Алтай аймгийн засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхон 4.1 тоотод байрлах, “Уотер Голд Дриллинг” ХХК /РД:5690595/-д холбогдох 28,470,405 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 сарын 14-ний өдөр хүлээн авч, 2017 оны 03 сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сумын Засаг даргын Тамгын газар нь инженерийн хийцтэй 7 ширхэг худаг гаргуулах ажлыг 125.000.000 төгрөгний санхүүжилтээр гүйцэтгүүлэх гэрээг 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Уотер Голд Дриллинг” ХХК-тай байгуулснаар тус компани нь сумд ирж худаг гаргах үйл ажиллагааг эхлүүлсэн. Тус компани нь сумын удирдлагын зүгээс заасан цэгүүдэд өрөмдлөг хийсэн боловч зарим цэгүүдэд ус гаралгүй \13 цэгт\ хий өрөмдлөг хийснийг орон нутгийн удирдлага, компанийн удирдлагын түвшинд харилцан зөвшилцөж, компанийн илүү ажилласан ажпын хөлсөнд 1 ширхэг худгийн санхүүжилтийг тооцохоор тохиролцон 2015 онд дахин өрөмдлөг хийлгүүлснээр 6 ширхэг гүн өрмийн худаг гаргуулан санхүүжилтийг 100 хувь \125000000 төг\ олгосон байна. “Уотерголд Дриллинг” ХХК нь гэрээнд заасан 6 ширхэг худгийг өрөмдлөг хийн гаргаж, мотор, насос зэргийг суурилуулан ажилд оруулсан боловч гадна байгууламж, барилга угсралтын зарим ажлуудыг дутуу гүйцэтгэн Улаанбаатар хот руу буцсан. “Уотерголд Дриллинг” ХХК-ийн зүгээс 6 ширхэг худгийн барилгын ажлыг орон нутгийн иргэдээрээ гүйцэтгүүлж өгөөч гэж хүсэлт гаргасны дагуу сумын ЗДТГ нь иргэн Н.Балсайтай гэрээ хийн 6 ширхэг худгийн гаднах байгууламжуудын ажлыг гүйцэтгүүлсэн байна. “Уотерголд Дриллинг” ХХК нь Н.Балсай ахлагчтай ажлын багт 6 ш худгийн барилгын ажпын зардал болох 12.000.000 төгрөгийг шилжүүлэх байсан боловч 8.000.000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл 4.000.000 төгрөгийг шилжүүлээгүй одоог хүрсэн байна.  Мөн “Зах зээл ба Бэлчээрийн Удирдлагын Хөгжил” төслөөс 2015 онд 1 ш гүн өрмийн худгийн санхүүжилтийг олгохоор шийдвэрлэснийг сумын ЗДТГ, аймгийн ХХАА-н газар, “Уотерголд Дриллинг” ХХК- ын хооронд гурвалсан гэрээ байгуулж, тухайн компанийн дансанд төслөөс 14.980.270 төгрөгийг 2015 оны 12 дугаар сард шилжүүлсэн байна. Уг худаг гаргах санхүүжилт нь хоёр оны зааг буюу 2015 оны 12-р сарын 30-нд “Уотерголд Дриллинг” ХХК-ний данс руу эцэслэн шилжсэн тул тухайн онд багтаан худаг гаргах боломжгүй болсонд сумын Засаг даргын Зөвлөлийн өргөтгөсөн хурлаар хэлэлцээд Орон нутаг, Төсөл Удирдах Нэгж хоёрын хооронд байгуулсан гэрээний заалтыг үндэслэн төсөлд хамрагдаж буй малчдын бүлгүүдийн дундын санд хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй гэдэг шийдвэрийг гаргасан байна. Энэхүү шийдвэрийн дагуу төслийн идэвхжүүлэгч Р.Лхагвасүрэн, ЗДТГ-ын дарга Н.Батбаяр нар Улаанбаатар хотод очин “Уотерголд Дриллинг” ХХК-ны захирал Г.Маналтай 2016 оны 02 дугаар сарын 24 ний өдөр уулзаж, төслөөс шилжүүлсэн 14.980.270 төгрөг, дээрх худгийн барилгын ажлын үлдэгдэл санхүүжилт 4.000.000 төгрөгийг тус тус эргүүлэн шилжүүлж авахаар тохиролцон “Өр төлбөр барагдуулах хэлцэл”-ийг байгуулсан байна. Уг хэлцэлд заасны дагуу “Уотерголд дриллинг” ХХК нь 2016 оны 04 дүгээр сарын 30 ны дотор санхүүжилтийг сумын ЗДТГ-т шилжүүлэх үүрэгтэй байсан боловч одоог хүртэл төлбөр хийгдэлгүй хугацаа хэтрүүлэн, хугацаа хэтэрсэн өр төлбөр үүсгэж байгаа болно. Иймд “Уотерголд Дриллинг” ХХК-иас худгийн барилгын ажлын хөлсний үлдэгдэл санхүүжилт 4,000,000 төгрөг, “зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн газраас тухайн компанийн дансаар  шилжүүлсэн худгийн санхүүжилт 14,980,270 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдийн “Өр төлбөр барагдуулах хэлцэл”-ийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу алданги 9,490,135 төгрөг нийт 28,470,405 төгрөгийг гаргуулан авахаар нэхэмжилж байна” гэжээ.

Зохигчдын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн эвлэрлий гэрээнд: “Говь-Алтай аймгийн Алтай сумын засаг даргын тамгын газар нь Баянгол дүүргийн шүүхэд гаргасан “Уотрер голд дриллинг” ХХК-иас нэхэмжилсэн 28,470,405 төгрөгийн нэхэмжлэлээсээ гэрээний алданги болох 9,490,135 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “Уотрер голд дриллинг” ХХК нь 2017 оны 04 сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017 оны 05 сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2017 оны 06 сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017 оны 07 сарын 30-ны өдөр 4,000,000 төгрөг, 2017 оны 08 сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2017 оны 09 сарын 30-ны өдөр 1,980,270 төгрөг нийт 18,980,270 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцож, хуваарийн дагуу төлбөр хугацаанаасаа хоцорвол шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхэд татгалзахгүй болно” гэж тусгажээ. ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Алтай сумын засаг даргын тамгын газар нь хариуцагч “Уотрер голд дриллинг” ХХК-д холбогдуулан 28,470,405 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Алтай сумын засаг даргын тамгын газар нь 28,470,405 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 9,490,135 төгрөгөөр багасгаж 18,980,270 төгрөг нэхэмжилснийг хариуцагч “Уотер голд дриллинг” ХХК нь хүлээн зөвшөөрч, 2017 оны 04 сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017 оны 05 сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2017 оны 06 сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017 оны 07 сарын 30-ны өдөр 4,000,000 төгрөг, 2017 оны 08 сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2017 оны 09 сарын 30-ны өдөр 1,980,270 төгрөг нийт 18,980,270 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчдын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Алтай сумын засаг даргын тамгын газар нь 28,470,405 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 9,490,135 төгрөгөөр багасгаж, 18,980,270 төгрөг нэхэмжилснийг хариуцагч “Уотер голд дриллинг” ХХК нь 2017 оны 04 сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017 оны 05 сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2017 оны 06 сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017 оны 07 сарын 30-ны өдөр 4,000,000 төгрөг, 2017 оны 08 сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2017 оны 09 сарын 30-ны өдөр 1,980,270 төгрөг нийт 18,980,270 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Нэхэмжлэгч “Говь-Алтай” аймгийн Алтай сумын засаг даргын тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Уотерголд дриллинг” ХХК-иас 126,425 төгрөгийг улсын орлогод оруулсугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-т зааснаар энэхүү захирамжийг тайлбар гаргагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

                            ШҮҮГЧ                                           Б.АЗБАЯР