Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/33

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                              

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: С.Баатарсүх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Солонго,

Шүүгдэгч: Б.О  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.О  холбогдох ............  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                             

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .......................... оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.О , регистрийн дугаар /  /.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.О  нь 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Номин худалдааны төвийн орчим, автомашин дотор хамтран амьдрагч Т.М-ын биед нь халдан зодож тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацрын төвгөр хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.О  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

                                                                                                                                   

Хохирогч Т.М  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Б.О тай 2016 онд танилцаад хамтран амьдарч эхэлсэн. Дундаасаа нэг хүүхэдтэй. Гэрлэлтийн баталгаа байхгүй. Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй байх үедээ гайгүй тэгэхдээ намайг хүнтэй “хардаад” байдаг. Тэрнээс нь болоод бага зэргийн хэрүүл маргаан болдог. Тэрнээс өөрөөр элдэв бусын ааш зан байхгүй. Тухайн өдөр айлд очоод байж байсан. Тэгэхэд ******* шөнийн 02 цагийн үед намайг авах гээд хүрч ирсэн. Тэгээд тухайн үед би айлд утсаа орхичхоод машиндаа суухаас өмнө утсаа авах гээд хүн явуулах хооронд ******* ганцаараа машинтайгаа яваад өгсөн. Тэгээд би буцаад нөгөө айл руугаа орсон. ******* 04 цагийн үед нөгөө айлаас намайг хүрч ирж авсан. Тэгээд бид хоёр гэр лүүгээ явж байгаад замдаа машин дотроо маргалдаад байж байтал ******* миний толгойн баруун чамархай хэсэг рүү зүүн гараараа 1 удаа цохиод, баруун шанаа хэсэг рүү зүүн гараараа 1 удаа цохиод машины гадаа үсдэж чирээд нуруу хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Өөр асуудал байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 35-36 хуудас/,

 

Гэрч   Б.Ю  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр манай байгууллагын гар бөмбөгийн тэмцээн болоод орой 23 цагийн орчимд дуусаад бид нар ажлын газрын хүний гэрт нь очсон. Тэндээ бид хэд сууцгааж байгаад 02 цагийн үед М ын нөхөр нь болох ******* хүрч ирж авах гээд ирсэн. Тэгээд М  эгч утсаа мартчихсан байна. Утсаа аваад ирье гэтэл ******* уурлаад машиныхаа хаалгыг онгорхой давхиад яваад өгсөн. Тэгээд М  бид хоёр буцаад нөгөө айл руугаа орсон. Тэгээд 04 цагийн үед М  намайг манай нөхөр ирчихсэн байна. Хамт гаръя гээд намайг дагуулж гараад *******ын машинд суугаад яваад өгсөн. /хх-ийн 45 хуудас/,

 

Шүүгдэгч Б.О  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Тухайн өдөр манай эхнэр болох Т.М  тэмцээнтэй гээд яваад өгсөн. Тэгээд би гэртээ хүүхдээ хараад байж байсан. Тэгээд шөнийн 02 цагийн үед манай 2 настай хүүхэд сэрчихээд уйлаад байхаар нь Т.М ыг очиж авах гээд байгаа газарт нь яваад очсон. Тэгээд Т.М  тэр айлаасаа гарч ирчихээд машинд суухгүй гадаа зогсоод байхаар нь уур хүрээд машинаа унаад буцаад ганцаараа явсан. Тэгээд би гэрт очиход манай хоёр настай хүүхэд уйлахаа больчихсон сэрүүн байж байхаар нь гэрт байсан 100 грамм архийг ганцаараа уучихаад буцаж 04 цагийн үед гэрээсээ гараад Т.М ыг авах гээд нөгөө айлд нь очсон. Тэр айлд нь очоод Т.М ыг машиндаа суулгаад харьж явах замдаа Т.М тай хэрэлдээд машин дотроо сууж байгаад өөрийнхөө зүүн гараараа Т.М-ын нүүр хэсэгт нь 1-2 удаа цохьсон. Тэгээд Т.М  машинаас буугаад гүйхээр нь араас нь очоод нуруу хэсгээс нь барьж аваад татахад үс нь давхар ороод ирсэн. Тэгээд татаад газар унагаачихсан. Тэгээд цагдаа хүрээд ирсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. /хх-ийн 57 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №24 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:.. Үзүүлэгч Т.М-ын биед тархи доргилт, дээд баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын төвгөр цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цуг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 19-20 хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч Т.М-ын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-ийн 1 хуудас/,

 

Шүүгдэгч Б.О-ын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын  13 дугаар багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 тоот тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа /хх-ийн 61, 62,  68, 69 хуудас/,

 

Шүүгдэгч Б.О-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 хуудас/ зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул  шүүгдэгч Б.О т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Б.О , хохирогч Т.М  нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хамтран амьдрагч болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, Арвайхээр сумын  13 дугаар багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар зэргээр тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.О  нь 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Номин худалдааны төвийн орчим, автомашин дотор хамтран амьдрагч Т.М-ын биед нь халдан зодож тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацрын төвгөр хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Б.О нь 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Номин худалдааны төвийн орчим, автомашин дотор хамтран амьдрагч Т.М-ын биед нь халдан зодож тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацрын төвгөр хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.М-ын тухайн өдөр би айлд байхад ******* шөнийн 02 цагийн үед намайг авах гээд хүрч ирсэн. Тэгээд тухайн үед би айлд утсаа орхичхоод машиндаа суухаас өмнө утсаа авах гээд хүн явуулах хооронд ******* ганцаараа машинтайгаа яваад өгсөн. Тэгээд би буцаад нөгөө айл руугаа орсон. ******* 04 цагийн үед нөгөө айлаас намайг хүрч ирж авсан. Тэгээд бид хоёр гэр лүүгээ явж байгаад замдаа машин дотроо маргалдаад байж байтал ******* миний толгойн баруун чамархай хэсэг рүү зүүн гараараа 1 удаа цохиод, баруун шанаа хэсэг рүү зүүн гараараа 1 удаа цохиод машины гадаа үсдэж чирээд нуруу хэсэг рүү өшиглөсөн. Гэрч Б.Ю-н 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр манай байгууллагын гар бөмбөгийн тэмцээн болоод 23 цагийн орчимд дуусаад бид нар ажлын газрын хүний гэрт нь очсон. Тэндээ бид хэд сууцгааж байгаад 02 цагийн үед М ын нөхөр нь болох ******* хүрч ирж авах гээд ирсэн. Тэгээд М  эгч утсаа мартчихсан байна. Утсаа аваад ирье гэтэл ******* уурлаад машиныхаа хаалгыг онгорхой давхиад яваад өгсөн. Тэгээд М  бид хоёр буцаад нөгөө айл руугаа орсон. Тэгээд 04 цагийн үед М  намайг манай нөхөр ирчихсэн байна. Хамт гаръя гээд намайг дагуулж гараад *******ын машинд суугаад яваад өгсөн гэх мэдүүлгүүд, шүүгдэгч Б.О-ын үйлдлийн улмаас хохирогч Т.М-ын эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №24 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Т.М-ын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч Б.О-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр нотлогдон тогтоогдсон мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Б.О  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №24 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч Т.М-ын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт зэргээр  давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч Б.О  нь 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Номин худалдааны төвийн орчим, автомашин дотор хамтран амьдрагч Т.М-ын биед нь халдан зодож тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацрын төвгөр хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч Б.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

 

Улсын яллагч “Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.О  нь өөрөө өөрийгөө өмгөөлж “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан ш¿¿ãäýã÷ Б.О-ын ãýì áóðóóãàà õ¿ëýýí çºâøººðñºí, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ãýìò õýðãийн улмаас ó÷иðñàí õîõèðоë, хор уршгийн шинж чанар, ø¿¿ãäýã÷ийн õóâèéí áàéäëыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, шүүгдэгч нь прокурортой ял тохиролцсон зэргийг õàðãàëçàí үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь  зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.О т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.О-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.О  нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч Б.О  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.М  нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.О т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.   Шүүгдэгч Б.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-г 500 /таван зуу/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4.  Шүүгдэгч Б.О  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.М  нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.О т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                               Х.ОТГОНЖАРГАЛ