Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Багашарын Азбаяр |
Хэргийн индекс | 102/2017/01078/И |
Дугаар | 102/ШШ2017/01498 |
Огноо | 2017-05-23 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2017/01498
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн 16-0191 тоотод оршин суух, Хантайшир овогтой, Болормаагийн Энэрэл /РД:УХ95042158/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богд-Ар замчид гудамж, 24А байр, 44 тоотод оршин суух, Монгол овогтой Батнаймангийн Бямба-Эрдэнэ /РД:УШ94111970/-д холбогдох 724,923 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Энэрэл, хариуцагч Б.Бямба-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Энэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч Б.Энэрэл миний бие Б.Бямба-эрдэнэтэй Сан дээд сургуульд хамт суралцаж байсан 1 дамжааны оюутнууд тул найз нөхдийн харилцаатай. Бид 2016 оны 5 сард сургуулиа төгссөн. Сургуулиа төгсөөд би БНХУ-ын Эрээн хотод очиж өөрийн эгчийн хоолны газарт ажилладаг байсан ба энэ хугацаанд миний найз Бямба-эрдэнэ, найз Даян нар Эрээн хотод ирэхээрээ манайд ирж очдог байсан. Улмаар 2017 оны 01 сарын 14-ний өдөр Бямба- эрдэнэ, Даян, Шинэхүү нар Чонын соёо, Чонын шагай зарах гэж явна гээд манайхаар ирсэн ба энэ үедээ манай цайны газрын харалдаа байрлах “Од” буудалд байрлаж байгаа гэсэн. Тэгээд 2017 оны 01 сарын 27-ны өдөр хүртэл байх хугацаандаа авчирсан бараа зарагдахгүй байна, Монголд очоод өгье гээд буудлын мөнгө, хоолны газраас хоол зээлээр авсан, замын зардал гээд нийт 4100 юанийн тооцоог надад хариуцуулж үлдээсэн тул би тус өөрийн цалингаар дараах зардлаар төлсөн. Буудалд 2000 юань, манай цайны газрын тогоочийн паспортыг зээлд тавиулаад авсан 550 юань, хоолны газарт тавьсан өр 540 юань, нэхэмжлэгч надаас бэлнээр зээлж авсан 600 юань, манай цайны газарт тавьсан хоолны тооцоо 400 юань гээд нийт 4100 юань болсон. Дээрх төлбөрүүдийг найз нөхдийн хувиар надад хариуцуулж үлдээсэн учраас би өөрийн цалингаар төлсөн. Тухайн үед хятадын цагаан сар болох гээд хил 2017 оны 01 сарын 27-ны өдөр хаах гэж байсан тул тэд өр төлбөрөө надад хариуцуулаад яаралтай буцсан юм. Монголд очсных нь дараа мөнгөө авъя гэхэд Даян, Шинэхүү хоёртой уулзаж байгаад болъё, мөнгөгүй байна гэх зэргээр шалтаг тоочиж одоог болтол миний мөнгийг өгөхгүй намайг хохироосоор байна. Иймд хариуцагч Б.Бямба-эрдэнээс 4100 юанийг төгрөгөнд шилжүүлсэн ханшаар буюу 1,472,720 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Зохигч шүүх хуралдаанд эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: “2017 оны 03 сарын 22-ны өдөр Б.Энэрэл миний бие Б.Бямба-Эрдэнэд холбогдуулж нэхэмжлэл гаргасан. 2017 оны 05 сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын гуравны нэгийг хариуцагч Б.Баямба-Эрдэнэ 2 сарын хугацаанд өгнө гэснийг хүлээн зөвшөөрч тохиролцож, нэхэмжлэгч 1,472,720 төгрөгийн шаардлагаа 981,813 төгрөгөөр багасгаж үлдэгдэл 490,907 төгрөгийг хариуцагч Б.Бямба-Эрдэнэ 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон” гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Энэрэл нь хариуцагч Б.Бямба-Эрдэнээс 1,472,720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Энэрэл нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,472,720 төгрөгийг 981,813 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл 490,907 төгрөгийг хариуцагч Б.Бямба-Эрдэнэ нь 2017 оны 07 сарын 23-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн эвэлэрэл нь хууль зөрчөөгүй гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: