| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Буянжаргал |
| Хэргийн индекс | 149/2018/0024/Э |
| Дугаар | 2018/ДШМ/79 |
| Огноо | 2018-11-14 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаатар |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2018/ДШМ/79
А.*******өд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч ерөнхий шүүгч Б.Батзориг
Шүүгчид Г.Давааренчин
Д.Буянжаргал
Оролцогчид:
Прокурор Б.Эрхэмбаатар
Хохирогч
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Должинсүрэн
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэдөш нарыг оролцуулж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн *******018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан *******018/ШЦТ/114 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцэл болон хохирогч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн *******.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт ******* *******өд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай, 149/*******018/00*******4/Э индекстэй, ******* хавтас хэргийг *******018 оны 10 дугаар сарын *******9-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын *******5-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* дугаар баг, ******* ******* № ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овгийн ******* ******* /Регистрийн дугаар: *******/
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч А.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Хужирт гэх газар хатуу хужилттай зам дээр *******017 оны 09 дүгээр сарын *******0-ны өдрийн 19 цагийн үед Лексус загварын УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас иргэн ын эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх А.*******өд холбогдох эрүүгийн хэргийг *******018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд *******018/ШЦТ/114 дугаартай шийтгэх тогтоолоор
-Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,
-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нийт 4.541.000 төгрөг нэхэмжилснээс шүүх эмчилгээний зардалд *******.181.736 төгрөгийг шүүгдэгч А.*******өөс гаргуулж хохирогч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр баг Эрдэнэтолгой13а тоотод оршин суух Боржигон овогт Аюушийн д олгож, нэхэмжлэлээс үлдэх *******.359.*******64 төгрөгийг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг 6 сарын хугацаанд арилгахыг үүрэг болгож,
-түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.
Хохирогчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлийн 3-д заасан ... Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй бичигдсэн байна гэсэн заалтыг зөрчсөн ба Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн *******.3-д тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж, хохирлын асуудлыг шийдвэрлэсэн. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргиин улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг зааптанд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж заасан байхад дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчиж хохирол болон хор уршгийг огт арилгаагүй буюу хохирол төлөөгүй хүнд дээрх хуулийн заалтыг зөрчиж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн ба шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч А.******* нь уг хэргийг *******017 оны 09-р сарын *******0-ны өдөр үйлдсэн ба анхан шатны шүүх хуралдаан *******018 оны 03-р сарын **************-нд хийгдсэн. Хэрэг гарснаас хойш 6 сарын эмчилгээний зардал 5.400.000 төгрөгийг өмнөх хуралдааны үед *******.400.000 төгрөгийг төлж, 3.000.000 төгрөгийг *******018 оны 4-р сарын *******0-нд төлөхөөр илэрхийлж төлж барагдуулж дууссан. Давж заалдан *******018 оны 03-р сарын **************-ны өдрийн 31 тоот шийтгэх тогтоол хүчингүй болж *******018 оны 09-р сарын **************-ны өдөр дахин шүүх хуралдаан болоход хохирогч нь өмнөх шүүх шүүх хуралдаан буюу *******018 оны 03-р сарын **************-ноос хойших эмчилгээний зардал *******.501.000 төгрөг 4-р сараас 9-р сар хүртэл төлөгдөөгүй зээл *******.040.000 төгрөг бүгд 4.541.000 төгрөгийг шинээр нэхэмжилсэн ба дээрх хохирол шүүхийн шатанд болон одоо болтол төлөгдөөгүй байгаа. Гэтэл шүүх шийтгэх тогтоолын дүгнэлт хийхдээ: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч түүнээс үүсэх хор уршиг арилаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн /ялаас чөлөөлөх/ холбогдох хэсгийг хэрэглэх боломжгүй гэж хохирол хор уршиг арилгаагүй гэж үзсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлээгүй, хохирол огт төлөгдөөгүй байхад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн дүгнэлтийн хэсэгт: хохирогч нь шинээр гэм хорын хохиролд шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс 4.541.000 төгрөгийг нэхэмжилсэнийг шүүхийн шатанд шүүгдэгчээс хохирогчийн баримтаар гаргаж өгсөн 4.500.000 төгрөгийг төлсөн байна гэж хохирол огт төлөгдөөгүй хохирлыг төлсөн гэж дүгнэлт хийж хэт нэг талыг барьж шийтгэх тогтоолд худал дүгнэлт хийж төлөгдөөгүй хохиролыг төлсөн гэж хохирогчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна. Мөн дүгнэх хэсэгт үргэлжлүүлэн: шүүх хуралдаанд хохирогчоос баримтаар гаргасан эмчилгээний зардал *******.181.736 төгрөг А.*******өөс гаргуулахаар шийдвэрлэж зээлийн төлбөр *******.359.*******64 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэхээр зааж байгаа нь үнэхээр ойлгомжгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх заалтыг буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн ба шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, ойлгомжгүй, эргэлзээтэй байна. Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн *******018 оны 09 сарын **************-ны өдрийн *******018/шцт/114 тоот шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хохирогч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Миний бие *******017 оны 09-р сарын *******0-ны өдөр хадлангаасаа бууж яваад А.*******ийн буруутай ажиллагаанаас болж хохирогч би тархиндаа хүнд гэмтэл авсан ба энэ цагаас хойш өнөөдрийг хүртэл байнгын эмчилгээтэй байгаа болно. Ингээд анхан шатны шүүх хуралдаан *******018 оны 03-р сарын **************-нд хийгдсэн. Энэ хүртэл миний бие маш хүнд байсан ба ******* нь эмчилгээний зардал өгөөгүй байж байгаад шүүх хуралдааны өмнө буюу хойно нь эмчилгээний зардлыг төлж барагдуулж дууссан. Ингээд дахин шүүх хуралдаан *******018-09-**************-ны өдөр болсон. Энэ шүүх хуралдаанд хохирогч би 3-р сарын шүүх хуралдаанаас хойш эмчлэгдсэн зардлууд болон банкны зээлээ биеийн байдал муугаас төлж чадаагүй тул бүгд 4541000 төгрөгийг нэхэмжилсэн. Ингээд шүүх хуралдааны өмнө болон шүүх хуралдааны шатанд А.******* нь хохирол төлбөр төлөх талаар санаачлага гарган нэг ч уулзаагүй, ярилцаагүй. Шүүх хуралдаан болж шүүгч шийдвэр уншихдаа шүүгдэгч А.*******ийг *******181736 төгрөгийг надад төлөхөөр шийдвэрлэсэн. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн аваад танилцахад миний эмчилгээний зардлыг бүрэн төлсөн мэтээр шийтгэх тогтоолдоо бичсэн байна. Надад *******018 оны 03-р сарын **************-ноос хойш А.******* нь нэг ч эмчилгээний зардал төлөөгүй ба биеийг маань нэг ч удаа асуугаагүй. Би өнөөдөр тархиндаа хүнд гэмтэл авч байнгын эмчилгээтэй байдаг бөгөөд гэмтэлтэй талын нүд юм харахгүй, чих сонсголгүй болсон ба цаашид мөнгө төгрөгний боломжгүй учир эмчилгээ хийлгэж чадахгүй байна. Би хувиараа алтанд болон модонд явдаг, мал маллаж мөн ногоо тарьж эхнэр хүүхдээ тэжээдэг, эхнэр маань нялх хүүхэдтэй ийм л амьдралтай байсан ба одоо би хөдөлмөрийн чадваргүй болж манай гэр бүл маш хүнд байдалтай байна. А.******* нь энэ хэргийг санаатай үйлдээгүй, болгоомжгүй байдлаас гарсан хэрэг гэдгийг би сайн ойлгож байгаа ба *******ийг ял шийтгэл эдлүүлэх ямар нэг байдлаар хүнд байдалд оруулах санаа зорилго надад үнэхээр байхгүй гагцхүү эмчилгээний зардлыг минь гаргаж өгөөч, шүүх хуулийн дагуу шударга шийдвэр гаргаж өгөхийг л хүсэж байна. Шүүх хуралдаан болоход хохирогч миний хохирлыг барагдуулах талаар огт яриагүй мөртлөө прокурор, шүүгдэгчийн өмгөөлөгч нар хохирол төлүүлэхгүй талаар ярьж тайлбар хийж байсан, ядарсан хохирогч миний эрх ашгийг ерөөсөө хамгаалахгүй байгаад маш их гомдолтой байна. Би эмчилгээний зардлаа мөн хүнд өвчтэй болоод банкнаас авсан зээлээ хагас дутуу төлдөг болсон тул банкны төлөгдөөгүй зээл бүгд 4541000 төгрөгийг нэхэмжилсэн. Миний энэ нэхэмжилсэн мөнгийг гаргаж өгч асуудлыг шийдэж өгөхийг хүсэж энэхүү гомдлоо гаргаж байна. Шүүгч Д.Рөнчинхорол нь удаа дараа зөвхөн шүүгдэгч А.*******ийн талд шийдвэр гаргах гээд хуулиа буруу хэрэглэн, төлөгдөөгүй хохирлыг төлснөөр худал шийдвэр гаргаж төрийн шүүх ийм байдалтай байгаад л туйлаасаа гомдож байна. Иймд шударга шийдвэр гаргуулж, хохирлыг минь төлөх арга хэмжээ авч өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч Мөнгөнцэцэгийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь уг хэрэг анхан шатны шүүхээр хоёр удаа орсон. Эхний удаа анхан шатны шүүхээр А.*******т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар ялаас чөлөөлсөн. ... Анхан шатны шүүх хуралдаан хоёр дахь удаагаа товлогдох үед хохирогчийн тал шүүх хуралдаанаас хоёр хоногийн өмнө хохирол төлбөрийн талаархи нотлох баримтаа бичгээр гаргаж өгсөн. А.*******т уг хохирлыг нөхөн төлөх цаг хугацаа байгаагүй учраас анхан шатны шүүх хуралдаан дээр хохирлын баримтын хэмжээнд хохирлыг цаашид нөхөн төлөх, хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна гэдгээ илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр ялаас тэнсэх нөхцөл боломжийг бүрэн хангасан. Уг хэргийн нөхцөл байдал ганцхан А.*******ийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй. Учир нь энэ хэрэг хоёр талын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс болсон гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан нөхцөлийг бүрэн хангасан учраас түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн юм. Нэгт анхан шатны шүүхийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Хоёрт анхан шатны шүүх нэг алдаа гаргасан нь тогтоох хэсэгт биш, дүгнэлт хэсэгт 4.540.000 төгрөгөөс 4.500.000 төгрөгийг төлсөн байна гэж бичиж техникийн алдаа гаргасан. Үүнийг давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасны дагуу залруулах бүрэн боломжтой, давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал учраас уг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр хэвээр үлдээж өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн *******018 оны 09 дүгээр сарын **************-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7, 39.8 дугаар зүйлд заасан заалтуудыг зөрчөөгүй, хууль зүйн үндэслэлтэй болсон. Иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудалд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл уг хэргийн улмаас хохирогч өөрийнхөө эцгийн банкны зээлэнд төлөх *******.359.000 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжилсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн дүүрэн нотлогдоогүй, дээрх мөнгийг шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхисон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Ийм учраас Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн *******018 оны 09 дүгээр сарын **************-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас А.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Хужирт гэх газар хатуу хужилттай зам дээр *******017 оны 09 дүгээр сарын *******0-ны өдрийн 19 цагийн үед Лексус загварын УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас иргэн ын эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн *******.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч А.*******ийг дээр дурьдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэгийн гаргасан давж заалдах гомдлын дагуу А.*******өд холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:
Шүүгдэгч А.******* нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч ын шүүхийн хэлэлцүүлэг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд /1-р хх-ийн **************-*******5, *******-р хх-ийн *******6-34-р ху/, гэрч А.Найданжаргал /1-р хх-ийн *******6-р ху/, М.Мөнхтулга /1-р хх-ийн *******7-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн №1**************86 тоот дүгнэлт /1-р хх-ийн 33-р ху/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Осол хэрэг учралын газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 03-08-р ху/, Техникийн шинжээч нарын *******018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №698 тоот дүгнэлт /1-р хх-ийн 8*******-84-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн хүлээн зөвшөөрсөн тул гэм буруугийн асуудлаар ямар нэгэн санал гомдол гаргаагүй байна.
Хохирогч нь *******018 оны 03 дугаар сарын **************-ны өдөр болсон анхан шатны шүүх хуралдааны үед гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол нийт 5.400.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч А.******* шүүх хуралдааны явцад *******.400.000 төгрөгийг, үлдэгдэл 3.000.000 төгрөгийг *******018 оны 04 дүгээр сарын *******0-ны өдөр тус тус нөхөн төлж барагдуулсан бөгөөд энэ талаар хэргийн оролцогчдын зүгээс ямар нэгэн маргаангүй байх ба *******018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр болсон шүүх хуралдааны шатанд хохирогч гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол эмчилгээний зардал *******.181.736 төгрөг, өөрийн болон түүний нас барсан эцгийн банкны зээлийн төлбөр *******.359.*******94 төгрөг, нийт 4.541.000 төгрөг нэхэмжилжээ.
Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт ... нь шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс 4.541.000 төгрөг нэхэмжилсэн ба шүүхийн шатанд шүүдэгчээс 4.500.000 төгрөгийг төлсөн байна... гэсэн үндэслэлгүй дүнэлт хийсэн байна.
Учир нь шүүгдэгч А.******* нь өмнөх шүүх хуралдааны шатанд хохирогчийн нэхэмжилсэн 5.400.000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд шинээр нэхэмжилсэн 4.541.000 төгрөгийг төлөөгүй байжээ.
Үүнээс хохирогч ын төрсөн эцэг Р.Аюуш нь *******017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 5.0*******9.5*******1 төгрөгийн зээлийг тэтгэврийн зориулалтаар авсан боловч *******017 оны 07 дугаар сард нас барсан тул хамтран үүрэг гүйцэтгэгч нь осолд орсны улмаас хугацаа хэтрүүлэн төлж байгаа болох нь ХААН банкны Хэрх тооцооны төвийн *******018 оны 01 дүгээр сарын *******9-ний өдрийн №18/01 тоот албан бичгээр /1-р хх-ий 144-р ху/, хохирогч нь *******017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ХААН банкны Хэрх салбартай зээлийн гэрээ байгуулж *******.*******00.000 төгрөгийн зээлийг авсан болох нь зээлийн гэрээний хуулбар /1-р хх-ийн 1*******3-1*******7-р ху/ болон бусад баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Гэвч эдгээр зээлүүдийг хохирогч аар төлүүлэх тухай шүүхийн албан ёсны шийдвэрүүд хэрэгт авагдаагүй байх тул анхан шатны шүүх банкны зээлтэй холбоотой *******.359.*******64 төгрөгийн нэхэмжлэлийг албан ёсоор нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэргийн журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Хэдийгээр хохирогч аас шүүх хуралдааны шатанд гаргасан гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол болох эмчилгээний зардал *******.181.736 төгрөгийн нэхэмжлэлийг А.******* нь төлж барагдуулаагүй боловч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлөхөө шүүх хуралдааны шатанд илэрхийлсэн байх тул анхан шатны шүүх дээрхи хохирол, хор уршгийг 06 сарын хугацаанд арилгахыг үүрэг болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар А.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.
Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн *******018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн *******018/ШЦТ/114 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, ******* дахь хэсгийн удирдлаа болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн *******018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн *******018/ШЦТ/114 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
*******. Хэргийг прокурорт очтол А.*******д авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, ******* дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Д.БУЯНЖАРГАЛ