| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/01270/И |
| Дугаар | ШШ2017/01755 |
| Огноо | 2017-06-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 14 өдөр
Дугаар ШШ2017/01755
| 2017 оны 06 сарын 14 өдөр | Дугаар 102/ШШ2017/01755 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн нарангийн 12-69 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Чүлтэмийн Лхагва нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 33-30 тоот хаягт оршин суух Шарнууд овогт Даваажавын Цэрмаад холбогдох
1,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Лхагва нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Лхагва надаас Д.Цэрмаа нь 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 400,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 200,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 17-нд 100,000 төгрөг, нийт 1,700,000 төгрөг зээлсэн. Гэтэл зээлсэн 1,700,000 төгрөгөөс нэг ч төгрөг төлөөгүй, удахгүй өгнө гэсээр өдийг хүрлээ. Сүүлдээ олдохгүй байсан тул шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж Д.Цэрмаагийн оршин суудаг хаягийг олсон. Иймд Д.Цэрмаагаас 1,700,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Цэрмаа нь 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Д.Цэрмаа миний бие Ч.Лхагвын нэхэмжилж байгаа 1,700,000 төгрөгийг өөрийн боломжит хугацаанд төлж барагдуулна. Ч.Лхагватай маргахгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Лхагва нь хариуцагч Д.Цэрмаад холбогдуулан тус шүүхэд 1,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоож байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ч.Лхагваын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Цэрмаад холбогдох 1,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 21,075 төгрөгийг, хариуцагч Д.Цэрмаагаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 21,075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Лхагвад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.МӨНХТӨР