Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 128/шш2020/0162

 

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 05 өдөр            Дугаар 128/ШШ2020/0162        Улаанбаатар хот  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Э*******э даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б,

Хариуцагч: БСШУСС,

Гуравдагч этгээд: НЕБ МТ, Б.А,

Нэхэмжлэлийн шаардлага: БСШУССын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/196 дугаар тушаалыг хүчингүй болгож, Нийслэлийн Баянзүрх дүүргийн ******* хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгыг Нийслэлийн ерөнхий боловсролын ******* дугаар сургуульд эзэмшүүлэхийг даалгах,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.н, гуравдагч этгээд “Мт” сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э өмгөөлөгч Г.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч, гуравдагч этгээд “Мт” сургуулийн өмгөөлөгч Ч.М, гуравдагч этгээд Б.Аийн өмгөөлөгч П.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Манай Баянзүрх дүүргийн ******* хороо 2007 оноос хойш үндэсний хүрээлэнгийн хойд талд шинэ суурьшлын бүс болж байгуулагдсан. Тус хороонд улсын сургууль байхгүй. 2014-2017 онд улсын төсөвт Баянзүрх дүүргийн ******* хороо 640 хүүхдийн сургууль гэсэн хөрөнгө оруулалт суулгаж сургууль баригдсан. 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Засаг дарга уг барилгад “*******” дугаар олгож орон нутгийн өмчид шилжүүлэхийг үүрэг болгосон. Гэвч 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Улсын комисс хуралдсаны дараа БСШУСС 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/196 дугаар тушаал гаргаж, манай хорооны хүүхдүүдэд зориулж баригдсан барилгыг манай хорооны харьяаллын бус буюу “Мт” сургуульд эзэмшүүлсэн. Өөрөөр хэлбэл тухайн барилга 4 давхар бөгөөд 1,2 давхар ******* дугаар сургуулийн хүүхдүүд, 3,4 давхарт “Мт” сургуулийн хүүхдүүд сурч байсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.7 дахь хэсэгт ерөнхий боловсролын үнэ төлбөргүй эзэмших эрхтэй байдаг. Иргэн Б.Б миний бие ам бүл 6 бөгөөд 4 хүүхдийн хамт амьдардаг. Үүнээс 3 хүүхэд нь сургуулийн насны хүүхдүүд бөгөөд том охин маань 10 дугаар анги, бага охин маань 6 дугаар анги, бага хүү маань 1 дүгээр ангид сурдаг. Манай хорооны сургуулийн багтаамж муу байсан тул 2 охиноо хувийн сургуульд сургасан. Хүүгээ хорооны сургууль баригдсан гэсэн үндэслэлээр сургах гээд өнгөрсөн хавар сургууль дээр очиж нөхцөл байдалтай танилцахад манай хорооны ******* дугаар сургууль 4 ээлжээр хичээллэж, хүүхэд, багш ажилчдын нөхцөл байдал хүнд байсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт заасан “хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, ерөнхий боловсролын үнэ төлбөргүй эзэмших” зэрэг эрхүүд зөрчигдөж байсан тул миний бие дуу хоолойгоо өргөж Монгол Улсын Үндсэн хууль 12 дугаар зүйлд заасан “төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах эрхтэй, өргөдөл гомдлын хуулийн хүрээнд шийдвэрлэх үүрэгтэй” гэсний дагуу төрийн гурван өндөрлөг болон Хүний эрхийн үндэсний комисс, БСШУСС, Нийслэлийн Засаг дарга шат дараалан хандсан. Үүний дагуу төр засгаас арга хэмжээ авч манай хороонд 1 сургууль баригдахаар 2018-2019 онд Улсын төсөвт мөнгө суух байсан ч газар нь бүтээгүй. Улсын их хурлын даргад шаардлага өгсний дагуу 5 дугаар сарын 06-ны өдөр ирж, Дүнжингарав захын эзэмшдэг газраас ******* дугаар сургуулийн барилга буюу Улсын төсөвт суугдсан барилгад газар олгох үйл ажиллагаа явуулсан. Манай Баянзүрх дүүргийн ******* хороонд нэг улсын сургууль байгаад эрэлт хэрэгцээ хангахгүй. Өөрөөр хэлбэл манай хороо 26,000 хүн амтай, сургуулийн насны 5600 хүүхэдтэй. Ганц сургууль байгаад эрэлт хэрэгцээ хангагдахгүй тул цогцолбор буюу бага, дунд, ахлах сургууль байгуулагдах нөхцөл байдал байгаа. Ийм шалтгааны улмаас энэ маргаан бүхий барилгын эх үүсвэр болон улсын комиссод авсан акт, анх зориулалт нь ямар байсан талаар судалж үзсэний эцэст тухайн барилгыг хууль бусаар “Мт” сургуульд эзэмшүүлсэн байна гэдгийг харсан. Иймд хүүхдүүдийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, хорооны хүүхдүүд болон өөрийн хүүхдүүдийн эрхийг сэргээлгэхийн тулд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлага нь “Мт” сургуульд маргаан бүхий барилгыг эзэмшүүлсэн БСШУССын үүрэг гүйцэтгэгч н.Ч*******ын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/196  дугаар тушаал хууль болохыг тогтоолгож, хүчингүй болгон уг маргаан бүхий барилгыг ******* дугаар сургуульд эзэмшүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ нэхэмжлэлийг 6 дугаар сард Захиргааны хэргийн шүүхэд гаргаж, 7 дугаар сард захиргааны хэрэг үүссэн. Үүнээс хойш төрийн байгууллага арга хэмжээ авч “Мт” сургуулийг одоогийн байдлаар Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль руу нүүлгэн, 2020 оны улсын төсөвт “Мт” сургуульд тусгайлан барилга барихаар 7.000.000.000 төгрөг суулган тендерийн ажиллагаа хийгдээд явж байгаа.

Монгол Улсын За*******н Газрын мөрийн хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт 3 ээлжтэй сургуулийг 2 ээлж рүү шилжүүлнэ гэж тус тус заасан. Гэвч миний хүүхдийн сурч байгаа сургууль 2019 онд 4 ээлжээр хичээллэж байсан. Манай хүү 11 цаг 30 минутад орж 13 цаг 30 минутад буюу 2 цаг сургууль дээрээ хичээллэж байсан. Иймд тухайн барилгыг манай хорооны хүүхдүүд зориулсан байна гэж үзэн, шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хандсан. нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна ... Нийслэлийн боловсролын газрын тушаалаар манайхыг харьяаллын бус гэсэн. Тухайн тушаалын дагуу манай хүүхэд 33 дугаар сургуульд хамаарах ёстой. Учир нь маргаан бүхий БСШУССын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/196 дугаар тушаал манай хүүхдийн эрх ашгийг хөндөж байгаа. Барилгын норм буюу www.legalinfo.mn болон хавтаст хэрэгт авагдсан норм дүрэмд хүүхэд гэрээс 750м газар сурах ёстой гэсэн БСШУССын иргэн Б.Бт өгсөн албан бичигт ч тодорхой байдаг.

Манай хороо шинэ суурьшлын бүс. Манай гэр 2009 онд тус хороонд нүүж ирсэн. Нүүж ирэхэд Улсын сургууль байхгүй байсан. Цаг хугацаандаа ч улсын сургууль нээгдээгүй. Ингэсээр 2014, 2015 онд баригдаж байгаа гэсэн яриа явсан. Тэр болтол хүүхдүүдээ хувийн сургуульд сургаад явж байсан. 2017 онд ашиглалтад орох болоход Баянзүрх дүүргийн ******* хороо гэсэн хаягтай байсан. Мөн ******* дугаар сургууль гэх зургууд хавтаст хэрэгт авагдсан. Улсын төсөвт суухдаа Баянзүрх дүүргийн ******* хороо, 640 хүүхдийн сургууль нэрээр явсан. Бусад хороонд сургууль байхгүй үед бүгдэд нь тэгж бичдэг. Бэлэн байгаа сургуульд сургуулийн нэрийг заадаг. Тухайн үед манай хороонд ямар нэгэн сургууль байгаагүй тул хорооны хүүхдүүдэд зориулсан 640 хүүхдийн сургууль нэрээр явсан. Эдийн засаг хүндэрч 2 хүүхдийн төлбөрөө арай гэж төлж байсан ч 3 дахь хүүхдээ яагаад ч хувийн сургуульд сургах боломжгүй байсан тул өнгөрсөн хавраас ******* дугаар сургуулийн нөхцөл байдалтай танилцсан. Тэгэхэд ******* дугаар сургуулийн нөхцөл байдал хэрээс хэтэрч хүүхдийн эрх зөрчигдсөн байсан. Тухайн үед “Мт” сургуулийг нүүлгэж болохгүй юм уу? гэхэд эцэг эхчүүд “Мт” сургуулийнх гэсэн итгэл үнэмшилтэй байсан. Иргэн миний бие нь холбогдох газруудад өргөдөл, гомдол гаргаж, үндсэн хуулиар олгогдсон жагсах цуглах, үзэл бодлоо илэрхийлэх эрхийнхээ хүрээнд тэмцсэний эцэст ******* дугаар сургууль буюу Баянзүрх дүүргийн ******* хорооны хүүхдүүдэд зориулагдсан байр гэдгийг мэдэж авсан.

Иймд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл “Мт” сургуульд эзэмшүүлсэн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн тушаал бол хууль дүрэм зөрчсөн нь дараах хуулиудаас харагдсан.

Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлд БСШУССын эрх үүргийг зааж өгөхдөө сайд байраар хангах талаар эрх үүрэг байхгүй. Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яам бодлого тодорхойлдог газар. Мөн хуулийн 30.1.13 дахь хэсэгт ерөнхий боловсрол болон цэцэрлэгийг зориулалтын байраар хангана гэж заасан.

Шинээр сургууль, цэцэрлэг улсын төсвөөр барьж байгаа тохиолдолд захиалагч нь Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яам байдаг. Аймаг нийслэлийн төсвөөр барьж байгаа бол аймаг нийслэлийн засаг дарга захиалагчаар явдаг. Улсын комисс ажиллаад өгөхөд Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасны дагуу Нийслэлийн засаг даргатай хамтран барилга өгөх асуудлыг шийддэг. Ийм учраас Боловсролын тухай хуулийн 30.1.13 дахь хэсэгт заасны дагуу Нийслэлийн Засаг дарга 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр уг барилгад ******* дугаар олгож, түүнийг Нийслэлийн өмчид хүлээн авахыг үүрэг болгосон. Учир нь тухайн барилга ашиглалтад орох арай болоогүй байсан. Ашиглалтад орж хүүхдийн эрхийг зөрчүүлэхгүйн тулд бэлтгэл ажлыг хийж улсын комиссод авахад Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан. Түүний дагуу 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр улсын комисс хуралдсан. Улсын комисс хуралдахад ******* дугаар сургуулийн барилга гэдгийг гишүүд нь мэдэж байсан. Мэдэж байсан тул саналын хуудсанд ******* дугаар сургуулийн барилга гэж бичсэн. Хэрэв “Мт” сургууль байсан тул улсын комиссын гишүүд бүгд “Мт” сургуулийн барилга гэж бичнэ. Тэр байтугай “Мт” сургуулийн н.Төмөрчөдөр захирал хүртэл улсын комиссод ажиллахдаа “Мт” сургуулийн барилга гэж бичих байтал бичээгүй. Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яамны бодлого манай хорооны хүүхдүүдэд баригдаж байгаа барилгыг “Мт” сургуультай хамт байлгах бодолтой байсан. ******* дугаар сургууль багтаамжаа дийлэхгүй байсан тул 2017 онд “Мт” сургуулийг яв гэж бослого тэмцэл болж байсан. Тэгэхэд Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яам ашиглалтад орж байгаа байр юу байна гэж оруулсан. Түүнээс биш тухайн байр манай байр ... Сайд өөрийн эрх хэмжээнд хамааралгүй асуудлын хүрээнд “Мт” сургуульд эзэмшүүлсэн. 09 дүгээр сарын 26-ны өдөр дахиж улсын комисс хуралдсан мэтээр улсын комиссын тэмдэглэл хийсэн. Би захиргааны хэргийн шүүхэд энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хүлээж аваагүй.

Учир нь 08 дугаар сарын 30-ны өдөр улсын комисс хуралдаж, улсын комиссын актад гарын үсэг зурсан. Гэвч цаг хугацаандаа хийгээгүй тул 09 дүгээр сарын 26-ны өдөр 2 хүн хуралдсан мэтээр тэмдэглэл хийсэн. Хуралдаан хийсэн тэмдэглэлийн дүнд 09 дүгээр сарын 27-ны өдөр Улсын комиссын акт маргаан бүхий актаас болж гарсан. Үүний дараа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын  газрын тогтоол гарсан. Улсын их хурлын 24 дүгээр тогтоолтой маргахгүй. “Мт” сургууль, Шинэ эрин сургуулийг сургуулийн байртай болгохыг даалгасан. Гэвч даалгасныг БСШУСС өөрөө хэтрүүлж, хүүхдийн эрх зөрчигдөж байгаа хороонд зориулж барьсан барилгыг “Мт” сургуульд зориулж өгөх нь буруу. 2018 оны Улсын төсөвт “Мт” сургуульд 2020 оны Улсын төсөвт тусгасан шиг тусгасан бол манай хорооны хүүхдүүдийн эрх ашиг зөрчигдөхгүй. Улсын хэмжээнд 4 ээлжээр хичээллэж байсан ганцхан сургууль бол ******* дугаар сургууль. Гэтэл улсад 3 ээлжээр хичээллэснийг 2 ээлжээр болгоно гэж байсан. Үүний цаана манай хүүхдүүдийн эрх ашиг зөрчигдсөн .

******* дугаар сургууль сургуулийн барилга гэх учир нь Улсын төсөвт Баянзүрх дүүргийн ******* хороо, 640 хүүхдийн сургууль гэж бичсэн. Барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл, техникийн нөхцөл дээр Баянзүрх дүүргийн ******* хороо, 640 хүүхдийн сургууль гэж бичигдсэн. Хэрэв “Мт” сургуулийн байр байсан бол “Мт” сургууль гэж явах ёстой. Улсын комисс авахдаа хүртэл ******* дугаар сургууль гэж авсан.

Гуравдагч этгээдийн тайлбараар Шинэ эрин сургуулийн байртай ижил олон улсын сургууль мэтээр тайлбарлаж байгаа. Гэвч Шинэ эхлэл сургуулийг барихдаа хүртэл ******* сургуулийн өргөтгөл гэж барьсан. ******* сургуулийн өргөтгөлтэй ижилхэн хийхээр зураг хийсэн. Үүнийг “Э******* *******” ХХК-ийн албан бичгээр тодорхойлогдож байгаа. Гуравдагч этгээд, хариуцагчийн зүгээс “Мт” сургуулийн байр гэх боловч нэг ч нотлох баримт “Мт” сургуулийнх гэдгийг нотлохгүй. Маргаан бүхий захиргааны актаас хойш гарсан баримт “Мт” сургуулийн байр гэсэн. Манай хороо одоогийн байдлаар 26,000 буюу Багануур дүүрэгтэй ижилхэн хүн амтай. Гэтэл Багануур дүүрэг 3-4 ерөнхий боловсролын сургууль байдаг. Манай хороонд ганц л сургуультай, улсын 1 ч цэцэрлэг байхгүй ... Манай хорооны 3,000 гаруй хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байгаа ... Манай хороонд 3-аас доошгүй сургууль заавал байх ёстой. “Мт” сургууль авч Баянзүрх дүүргийн ******* хороо буюу ******* дугаар сургуульд өгвөл эрх намар гэхэд бага сургууль байгуулагдана. Ганц сургууль манайд хүрэлцэхгүй ... Миний эрх ашиг зөрчигдөж байгаа ч үүний цаана хорооны эцэг эхчүүд миний нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж гарын үсгээ зурж өгсөн.

БСШУСС маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйл буюу захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч болох ******* дугаар сургуулийн эцэг эхчүүд,Баянзүрх дүүргийн ******* хорооны эцэг эхчүүдийг оролцуулаагүй. Мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа огт хийгээгүй шийдвэр гаргасан. Өмнөх Нийслэлийн Засаг даргын захирамж хүчинтэй байхад түүнийг хүчингүй болгоогүй ахиж захирамж гаргаж өөрийн эрх хэмжээнээс хэтэрсэн шийдвэр гаргасан. Энэ нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар луу Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яамнаас 11 дүгээр сарын 07-ны өдөр төрийн өмчид авъя гэсэн, 11 дүгээр сарын 14-ний өдөр орон нутгийн авъя гэж нэг барилгыг орон нутгийн эсвэл төрийн өмчид авах талаар маргаан үүссэн. Иймд Нийслэлийн Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд захирамж гаргасан. Манай хорооны хүүхдүүд сурах ******* дугаар сургууль байгуулагдсан.

Сэргээлгэх эрх ашгийн хувьд тухайн барилгын 3 анги, спорт заал, гал тогоо нь “Мт” сургуулийнх. Наадах чинь хүний юм боль гэж сурах эрхэд нь хүртэл халдаж байгаа. “Мт” сургуульд эзэмшүүлсэн тушаал хүчингүй болговол манай хүүхдийн Монгол Улсын Үндсэн хууль олгогдсон эрх хангагдана. Манай 2 охин ч ******* дугаар сургуульд сурах боломжтой. Энэ эрх үүрэг сэргэнэ.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хангалттай хийсэн. Ерөнхий сайдад хандаж хариу ирээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнийг хэлэх нь зүйтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хариуцагч хууль зүйн үндэслэлтэй, иргэдийн эрх ашгийг зөрчөөгүй. Учир нь тухайн барилгыг 2014 онд улсын төсөвт суулгаж, 2015 онд барилгын ажил эхэлж, 2017 онд бүрэн дууссан. Дуусаад Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь хэсэгт “өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах” гэж заасан. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “төрийн өмчийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах” гэж заасны дагуу тушаал гаргаж маргаан бүхий сургуулийн обьектийг “Мт” сургуульд шилжүүлсэн.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ БСШУССын А/963 дугаар тушаалыг хүчингүй болгоё гэсэн. Тухайн тушаалын 3 дахь хэсэгт “тус сургуулийн барилгын 1,2 давхарт Нийслэлийн ерөнхий боловсролын ******* дугаар сургуулийг өөрийн хичээлийн байртай болох хүртэл байршуулж, үйл ажиллагааг нь хэвийн зохион байгуулахыг “Мт” сургуулийн удирдах зөвлөлд даалгах” гэсэн. Нэхэмжлэгч өөрөө ******* дугаар сургуульд сурч байгаа хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалж буй мэт боловч өөрийн гаргасан нэхэмжлэлээр өөрийн хамгаалж байгаа эрх ашгаа хөндөж байна гэж үзэж байна.

Тухайн сургуулийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ******* дугаар сургуулийн нэр дээр шилжүүлсэн захирамж гаргасан. Тус захирамжийг хууль бус гэж үзэж байгаа. Учир нь тухайн барилгыг 2007 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Улсын комисс хүлээн авч баримт бичиг гаргасан. Гэтэл Нийслэлийн Засаг даргын захирамж тухайн барилгыг хүлээж  авахаас 3 сарын өмнө захирамж гаргасан тул хууль бус.

Үндсэн хуульд “иргэн бүрт тэгш боловсролыг олгох, хамрагдах эрхтэй” гэсэн заалт байгаа. Үүний дагуу төр буюу боловсролын асуудал эрхлэхдээ “Мт” сургуульд шилжүүлсэн.

Маргаан бүхий барилгатай холбоотой 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/10 дугаартай үнэлгээний хороо байгуулах тушаал гарсан. Тухайн тушаалаар Баянзүрх дүүргийн ******* хорооны “Мт” сургуулийн барилга барих компанийг шалгаруулах үнэлгээний хороо байгуулагдсан. Үнэлгээний хороо байгуулагдсанаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүрэн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй... Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх хэсэгт заасны дагуу “улсын төсвийн хөрөнгө болон төрийн бусад тусгай сан”гэж байдаг. Энд төрийн өмчийн талаарх за*******н газрын бүрэн эрхийг заасан. 9.1 дэх хэсэгт “төрийн өмчийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;” гэж заасан байдаг. Мөн Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйл төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрэн эрх байдаг. Тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.8 дахь хэсэгт “За*******н газрын гишүүн холбогдох төрийн захиргааны төв байгууллагын болон түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан бусад байгууллагын төсвийн” гэж заасан байдаг. Мөн 14 дүгээр зүйлийн 14.3.2 дахь хэсэгт “өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах” гэж заасан. Энэ заалтуудын хүрээнд маргаан бүхий сайдын тушаалыг гаргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “...тухайн хүний эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн зөрчигдсөн...” гэж заасан байдаг. ******* дугаар сургууль 3 ээлжээр ажилладаг гэсэн тайлбар байдаг.

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яам бүх бурууг үүрч нийслэлийн өмчийг дээрэмдэж хууль бусаар авсан зүйл байхгүй. Өөрийнхөө хөрөнгийг захиран зарцуулж байгаа. Яам хаана сургууль байгуулах талаар бодлого гаргадаг. Бодлогоо гаргахад тухайн нутаг дэвсгэр дэх газрын асуудал чухал. Баянзүрх дүүргийн ******* хороо нь маш шигүү хот төлөвлөлтийн алдаатай  байдлаас боссон хороолол. Тухайн хорооллыг барихад орон сууцны компаниуд хүн амд хамаарах хувиар сургууль цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэж өгөх ёстой байдаг. Энэ шийдэх ёстой чиг үүргээ хэрэгжүүлдэггүй, орон сууцыг битүү барьдаг. Тэр болгоныг яам бодлогын хүрээнд шийдвэрлэдэг ... Орон сууцны стандарт барилгын норм дүрэмтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын газар, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн газрын албан сургууль барихад ямар газар шаардлагатай талаар нэгэн цогц болж ажилладаг. Гэтэл дан ганц Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яам ажиллаад үр дүнд хүрдэггүй ... ******* дугаар сургуулийн хүүхдүүд, Баянзүрх дүүргийн ******* хорооны хүүхдүүдийн эрх ашиг Монгол Улсын хэмжээнд өсөж төрсөн насанд хүрээгүй хүүхдийн эрх ашиг Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан эрх хэрэгжиж явдаг. Яамны хувьд ямар нэгэн сургуулийн хэв шинжийг ялгаварлан гадуурхана гэсэн ойлголт байхгүй. Иргэн, хүүхэд бүрт боловсролыг тэгш, хүртээмжтэй байлгах бодлогыг баримталдаг.

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яам Төсвийн тухай хуульд сургууль баригдах газар, нэрийг заадаг. Маргаантай байгаа сургуулийн хувьд газар зүйн байршлыг заасан. Газрын асуудал маргаантай тул нарийн заасан. 2014 онд шийдвэр гаргасан хууль тогтоогч үүнийг харгалзаж үзсэн байх гэж бодож байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй гэж үзэж байна...” гэжээ.

Гуравдагч этгээд “Мт” сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гуравдагч этгээд “Мт” сургуулийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа бөгөөд дараах тайлбарыг гаргаж байна. Мт” сургууль нь Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны харьяанд 2011 онд үүсгэн байгуулагдаж, Кембриджийн хөтөлбөрт лаборатори сургууль болохын хувьд 2012 оны 03 дугаар сарын 23-нд Кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгчээр бүртгэгдэж, 2018 оны 11 дүгээр сарын 27-нд Налайх дүүрэг, албан ёсоор Кембриджийн боловсролын Олон улсын үнэлгээний төвд магадлан итгэмжлэгдсэн.

Кембриджийн сургууль болохын тулд таван ерөнхий шаардлагыг хангасан байхыг шаарддаг. Үүний нэг гол шалгуур нь “сургуулийн физик орчин” юм. Кембриджийн хөтөлбөрт сургуулийн физик орчны шаардлага гэдэгт дараах шаардлагууд хамаарна. Үүнд сургуулийн байр нь сурагчдын сурах эерэг орчинг бүрдүүлдэг байх; номын сан болон сургалтын хэрэглэгдэхүүн, нөөцүүд нь Кембриджийн сургалтын хөтөлбөрийг хүргэхэд хангалттай дэмжлэг үзүүлдэг байх; мэргэжлийн тоног төхөөрөмжөөр хангагдсан байх, Кембриджийн хөтөлбөрийн журамд нийцсэн асуултын материал болон бусад шалгалтын материалуудыг найдвартай хадгалах арга хэмжээг авах боломжтой орчин нөхцөлийг бүрдүүлэх; Кембриджийн хөтөлбөрийн журамд нийцсэн шалгалт авах зориулалтаар бэлтгэсэн тусгай өрөө, тасалгаа, орчинг бүрдүүлэх; Кембриджийн хөтөлбөрийн гарын авлагын эхний хэсэгт тусгагдсан “Сургуулийн хүлээх үүрэг, хариуцлага” хэ*******г дагаж мөрдөх зэрэг хамаардаг. Тус сургууль нь үүсгэн байгуулагдахдаа өөрийн хичээлийн байргүй байсан тул хөтөлбөрт заасан шаардлагуудыг хэрэгжүүлэх, Монгол Улсын За*******н газар, Кембриджийн их сургуулийн олон улсын шалгалтын төв хороонд “Бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөрийг шинэчлэх талаар хамтран ажиллах тухай” харилцан ойлголцлын санамж бичиг” болон “Боловсролын үйлчилгээ үзүүлэх тухай хэлэлцээр”-ийн дагуу тус сургуулийн барилгыг барьж, БСШУССын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/196 дугаар тушаалаар 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгыг Олон улсын сургалттай төрийн өмчийн “Мт” сургуульд эзэмшүүлэхээр болсон. Ингэхдээ уг тушаалын 3 дахь заалтаар сургуулийн 1, 2 дугаар давхарт ******* дугаар сургуулийг өөрийн хичээлийн байртай болох хүртэл хугацаанд байрлуулсан.

Улмаар тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2/10418 дугаар албан бичгийн дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 444 дүгээр тогтоолоор барилгыг “Мт” лаборатори сургуульд бүртгэхийг зөвшөөрсөн.

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2017/19, 2017/194 дүгээр дүгнэлтийн 2.7-д “Барилга, байгууламжийн ашиглагч, өмчлөгч байгууллага”-ыг “Мт лаборатори сургууль” гэсэн байгаа. Уг маргааны тухайд Төрийн өмч бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 444 дүгээр тогтоол болон Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2017/19, 2017/194 дүгээр дүгнэлттэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага байхгүй, шүүх үүнийг шийдвэрлэсэн.

“Мт” сургууль нийслэлийн харьяаны сургууль биш Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яамны харьяа лаборатори сургууль тул Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар өөрийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.7-д заасны дагуу “Мт” сургуульд уг барилгыг шилжүүлсэн тул БСШУССын 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/196 дугаар тушаал хуульд  нийцсэн.

Тус сургуулийн 640 хүүхдийн суудалтай барилгыг 2014 оны Төсвийн тухай хуульд зааснаар Баянзүрх дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт барихаар анх тусгасан. Улмаар 2017 онд ашиглалтад орсон бөгөөд 2014, 2015, 2016, 2017 онуудын Төсвийн тухай хуулийн Төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад уг сургуулийн барилгыг “******* дугаар сургууль” гэсэн нэрээр батлаагүй. Мөн Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 6/482 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн ******* хороо шинээр баригдсан ерөнхий боловсролын сургуульд ******* дугаар сургууль дугаар олгож, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосугай” гэсэн. Үүнээс үзэхэд ******* дугаар сургуульд “Мт” сургуулиас сүүлд байгуулагдсан, 640 хүүхдийн сургуулийн барилга баригдахаар төлөвлөгдөж, батлагдсанаас хойш байна.

Харин ******* дугаар сургуулийн барилгыг 2018, 2019 онуудын Төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад “Сургуулийн барилга, 920 суудал, Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, ******* хороо” гэж баталсан. Уг барилга баригдаад эхэлсэн бөгөөд газрын маргаантай байгаа.

Түүнчлэн “Мт” сургууль нь 2017 онд Кембриджийн олон улсын шалгалтын төвд магадлан итгэмжлэгдэж, олон улсын хөтөлбөрийн шалгалтыг зохион байгуулах эрхтэй болсон тул шалгалт авах бүрэн тоноглол бүхий анги танхим, камер, цахим сүлжээний орчинг бүрдүүлсэн бөгөөд тус сургуулийг өөр байранд шилжүүлэн, олон улсын хөтөлбөртэй сургуулийн сургалтын орчны шаардлага, стандартад нийцүүлэн тохижуулахад 527 сая төгрөгийн хөрөнгө шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Энэ зардлыг Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн байдаг.

Мөн Б.Бээс Нийслэлийн Засаг даргад хандаж гаргасан өргөдлийг Нийслэлийн Боловсролын газрын Бодлого, зохицуулалтын хэлтэс хянан шийдвэрлэж, 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Баянзүрх дүүргийн ******* хорооны ******* дугаар сургуульд 2019-2020 онд нэгдүгээр ангийн нэг бүлэг хичээллэх боломжтой байгаа бөгөөд шинэ сургуулийн асуудлыг шийдвэрлэтэл бусад бүлгийг 33, 48, 84 дүгээр сургууль дээр хичээллүүлэхээр дүүргийн Боловсролын хэлтсийн зүгээс зохицуулалт хийж байна.

Анхан шатны шүүхэд хянагдаж байгаа ******* дугаар сургуулийн газрын маргаан нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хамаарах асуудал юм. Иймээс таны хүүхэд хууль заасан эрхийн дагуу сургууль бүрэн хамрагдах болно” гэсэн хариуг өгсөн байдаг. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн 2019 онд сургууль орох одоо ******* дугаар сургуульд сурч байгаа Б.Т болон 2 охиных нь ҮХ-аар олгогдсон сурч боловсрох, ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй авах эрх хөндөгдөхгүй. Нэхэмжлэгчийн 2 охин нь дээрх улсын сургуулиудын аль нэгэнд нь сурах бүрэн боломжтой бөгөөд хувийн сургуульд төлбөр төлж сургах шаардлагагүй, нэхэмжлэгчийн өөрийнх нь сонгох эрх юм.

Мөн “Мт” сургуулийг тус байрнаас гаргаж, байрыг ******* дугаар сургуульд эзэмшүүлснээр Баянзүрх дүүргийн ******* хорооны 4549 хүүхдүүд бүгд уг сургуульд хамрагдах боломжгүй, уг байр нь 640 хүүхдийн зориулалттай, ямар учраас уг байрыг ******* дугаар сургууль эзэмших ёстой гэдэг үндэслэл нь тодорхойгүй, нөгөө талаасаа “Мт” сургуульд сурч буй хүүхдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөнө ... Нэхэмжлэгчийн маргаж буй сургуулийн барилга нь анхнаасаа зохион байгуулалт, дотоод төлөвлөлтийн хувьд Олон улсын шаардлагад нийцүүлэн “Мт” сургуульд зориулан баригдаж, тохижуулсан барилга юм. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч Б.Б нь ******* дугаар сургууль болон тус сургуульд сурдаг хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагч, мөн Баянзүрх дүүргийн ******* хороонд оршин суугч иргэдээс маргаан бүхий асуудлаар шүүхэд төлөөлөх итгэмжлэл аваагүй тул тэдгээрийн өмнөөс шүүхэд маргах, байр суурийг нь илэрхийлж тайлбар гаргах эрхгүй ... 196 дугаар тушаалыг хүчингүй болгосноор нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүй. Тухайн тушаалын дагуу ******* дугаар сургуулийн хүүхдийг оруулсан ч хүүхдүүд бүрэн хамрагдах боломжгүй. Эсрэгээрээ тушаалыг хүчингүй болгосноор “Мт” сургуулийн хүүхдүүд болон сургуулийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөнө. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Гуравдагч этгээд Б.Аийн өмгөөлөгч П.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хавтаст хэрэгт байгаа бичгийн нотлох баримтыг дурдан бичгээр тайлбар гаргасан байдаг. БСШУССын 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/196 дугаар тушаалаар БСШУСС хуулиар хамгаалагдсан нэхэмжлэгч Д.Б*******ийн 4 настай хүүхдийн эрх ашгийг хөндсөн.

Иймд БСШУССын 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/196 тушаалыг хүчингүй болгож, “Мт” сургууль байрыг ******* дугаар сургууль эзэмшүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тухайн нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдохгүй. Учир нь нэхэмжлэгчийн ямар эрх нь хөндөгдсөн эсэх нь тодорхойгүй байна. 3 хүүхдийн үнэ төлбөргүй боловсрол эзэмших эрх БСШУССын А/196 дугаар тушаал гарснаар хөндөгдсөн гэж ойлгогдож байна. Сэргэх ашгийн хувьд “Мт” сургууль маргаан бүхий барилгыг ******* дугаар сургуульд эзэмшүүлэхээр даалгавал миний хүүхдийн эрх ашиг сэргэнэ гэж тайлбарлаж байна. Тухайн хэрэг маргаанд авагдсан баримтыг харахад нэхэмжлэгчийн 3 хүүхэд тухайн хорооны сургуулиудад сурдаг талаар баримт байхгүй. Зөвхөн бүртгүүлсэн.

Үүнээс гадна шүүхээр шийдвэрлүүлэх гээд байгаа даалгах шаардлагын хувьд боломжгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн талаар тусдаа зохицуулалт байдаг. Хариуцагчаар тодорхойлогдож байгаа БСШУСС төрийн өмчийг зохицуулах эрх бүхий этгээд биш.

Үүнтэй холбогдох зохицуулалт нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, төрийн өмчийг хэрхэн зарцуулах гэдэгтэй холбоотой 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 148 дугаартай За*******н газрын тогтоол байдаг. Тухайн тогтоолд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан нөхцөл байдлыг дэлгэрүүлж тодотгосон. Тухайн тогтоолын 1 дэх хэсэгт “улсын төсвийн санхүүжилтээр бий болсон болон гадаадын хандивлагч хуулийн этгээдээс Монгол Улсын за*******н газар зориулж хэрэгжүүлсэн төсөл... төслөөр бий болсон хөрөнгийг тоолж үнэлсний үндсэн дээр эзэмшигч этгээдийг тогтоож улсын бүртгэлд бүртгэж авна” гэж заасан. Энэ нь за*******н газар болон гадаад улстай холбоотойгоор төслийн хувьд бий болсон хөрөнгө. Тухайн санхүүжилт нь улсын төсвийнх. Нийслэлийн Засаг дарга болон БСШУССад төрийн өмчийн төсвөөр бий болсон хөрөнгийг шийдвэрлэх эрх хэмжээ хууль болон журамд байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан эрхийн актад дурдсан. Тухайн актад Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын  газрын журмыг дурддаг. Энэ нь төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгийг олж авах, бүртгэх данснаас хасах шилжүүлэх журам байдаг ба заалтаар зохицуулагдана. Бүртгэхдээ 4.1.2 дахь хэ*******г актад дурддаг. Эрх бүхий этгээд гэдэг нь хөрөнгийг хэний нэр дээр эзэмшүүлэх саналын хамт Төрийн өмч бодлого, зохицуулалтын  газар ирүүлж эзэмшигчийг тогтоох асуудлыг шийдвэрлүүлнэ. Ийнхүү шийдвэрлүүлснээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын  газрын шийдвэр хүчин т. Санал болгох эрхтэй этгээдээс гаргасан саналын дагуу төрийн өмчөөр бүртгэгдсэн.

БСШУССын 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/196 дугаар захирамжийг хүчингүй болгох нөхцөл нь тодорхой нэг хуулийг зөрчсөн байхыг шаарддаг. Өнөөдрийн байдлаар хууль зөрчсөн талаар дурдаагүй.

Нэхэмжлэгчийн оршин суух хаягаар үзвэл ******* дугаар сургуульд харьяалах этгээд биш. Хавтаст хэрэгт авагдсан 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/44 дүгээр захирамжаар хамран сурах тойргийг тогтоосон байдаг. Тухайн захирамж өөрчлөлт ороогүй хүчин т. ******* дугаар сургуульд аль байрны хүүхдүүд хамаарах талаар заагласан. Нэхэмжлэгчийн амьдардаг гэх 6 дугаар хэсэг буюу “К” , дүгээр байр, Э байрны оршин суугч хүүхдүүд 33 дугаар сургуульд хамрагдана гэж миний хүсэлтийн дагуу тухайн нотлох баримт хэрэгт авагдсан.

2016 оны Барилгын тухай хуулинд тодорхой дурдаж байгаа. Улсын комиссын актад тухайн байрны захиалагч хэн талаар дурдсан. За*******н газар нь олон улсын шалгалтын төвийн өмнө үүрэг хүлээсэн. Энэ үүргийн дагуу барилга баригдсан. Анх баригдах цаг үеэс тухайн барилга нь өөрөө улсын комиссын акт захиалагчийн хувьд лаборатори сургууль гэж баригдсан.

******* дугаар сургуулийн биш “Мт” сургууль байр гэдгийг ил тодорхойгоор мэдэж байгаа гэдэг нь ойлгомжтой. Харин өнөөдөр мэдсэн мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*******ийн өмгөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Бийн хувьд маргаан бүхий захиргааны актаас үүдэн миний 3 хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байна гэдэг. Б.Бийн хүүхдүүдийн хувьд сургуульд огт сураагүй байсан бол эрх ашиг зөрчигдөж байна гэж үзнэ. Гэвч Б.Бийн хүүхдүүд сурч байгаа. Иймд хүүхдийн сурч боловсрох эрх ашиг хөндөгдөөгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч гэж тодорхой эрх ашиг нь зөрчигдсөн этгээд байх ёстой ... Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд шударга эзэмшигчийн талаар заасан. “Мт” сургууль тухайн байрны шударга эзэмшигч мөн. Мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу Д.Б*******ийн гаргаж буй нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй ... Хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлахад ******* дугаар сургуулийн итгэмжлэл, төлөөлөл байхгүй. Эрх бүхий этгээд биш болох нь харагдаж байна. “Мт” сургуульд хүлээлгэж өгсөн улсын комиссын акт, боловсролын сайдын тушаал зэрэг эрх зүйн актууд байдаг. Боловсролын комиссын тушаалтай тухайн үед маргаагүй ... “Мт” сургууль анхнаасаа тухайн барилгыг олон хүүхдийн зориулалтаар нэг ангид нийт 20 хүүхэд сурдаг сургалтын тодорхой стандарт шаарддаг шаардлагын дагуу барьсан ... “Мт” сургууль, ******* дугаар сургууль иргэний эрх зүй болон бусад эрх зүйн харилцаанд ижилхэн эрх үүрэгтэй оролцож байгаа. Аль ч этгээдүүд илүү байна гэж дүгнэх боломжгүй ... Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд заасны дагуу хүүхэд бүр ижил тэнцүү эрхтэй. Иймд ямар нэгэн байдлаар хүүхдийн сурч боловсрох эрхийг хязгаарлах боломжгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй...” гэв.

Гуравдагч этгээд “Мт” сургуулийн өмгөөлөгч Ч.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Б.Бийн хувьд нэхэмжлэлийн үндэслэлээ “...өөрийн хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчигдсөн, ... тус хорооны иргэдийн хүүхдүүд сургуулийн байргүйгээс Үндсэн хуулиар олгогдсон ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй эзэмших эрхээ эдэлж чадахгүй байгаа  ... ******* дугаар сургуулийн хүүхдүүдийг хичээллүүлэхгүй байгаа хүүхдийн сурч боловсрох эрхийг зөрчсөн” гэж тайлбарладаг. Өөрийн хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдсөн гэх тухайд Нийслэлийн боловсролын газрын даргын тушаалаар сургуулийн хамрах хүрээг тогтоосон бөгөөд уг тушаалаар нэхэмжлэгчийн хүү Т нь ******* дугаар сургуульд бус 33 дугаар сургуульд суралцахаар заасан байна. Гэтэл уг хамрах хүрээг үл хамааран хүүхдээ ******* дугаар сургуульд сургаж байж миний хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Тус хорооны иргэдийн хүүхдүүд, ******* дугаар сургуулийн хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчигдсөн гэж тайлбарладаг ч Баянзүрх дүүргийн ******* хорооны иргэд болон ******* дугаар сургуульд суралцаж буй сурагчдын эцэг эх болон тус хорооны иргэдээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан итгэмжлэл аваагүй, тэдгээрийг зохих ёсоор төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэх үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “Нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж заасан байдаг.

Уг хуулийн заалтыг тайлбарлавал иргэн захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Гэтэл Б.Б нь субъектив ямар нэг зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй атлаа Баянзүрх дүүргийн ******* хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан сургуулийн барилгыг Нийслэлийн ерөнхий боловсролын ******* дугаар сургуульд эзэмшүүлэхтэй холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй, уг асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ “... БСШУССын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/196 дугаар тушаал гаргаж, уг байрыг манай хороонд байгаа Нийслэлийн ерөнхий боловсролын ******* дугаар сургуульд бус манай хороонд хамааралгүй Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яамны харьяа Олон улсын Кембридж сургалттай гэх Мт сургуульд эзэмшүүлж, манай хорооны хүүхдүүд сурдаг ******* дугаар сургуулийг 1, 2 давхарт түр байрлуулахаар болсон” гэж тайлбарладаг.

Нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны акт болох БСШУССын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/196 дугаар тушаалын 1 дэх заалтаар манай сургуулийн орон тоотой холбоотой асуудлаар төсөвт тодотгол хийх, тоног төхөөрөмж, тавилга хэрэгслээр хангах зохион байгуулалтын арга хэмжээ авахтай холбоотой асуудлыг 2 дахь заалтаар сургуулийн барилгын талаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас зохих шийдвэр гаргуулахтай холбоотой асуудлыг 3 дахь заалтаар Нийслэлийн ерөнхий боловсролын ******* дугаар сургуулийг өөрийн хичээлийн байртай болох хүртэл хугацаанд байрлуулж, үйл ажиллагааг нь хэвийн явуулах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг манай сургуульд даалгаж шийдвэрлэсэн байдаг.

Уг сайдын тушаал нь нэхэмжлэгч Б.Бийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-д заасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт юм. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-д “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно” гэж заасан ба уг тушаалаар сургуулийн байргүй байсан ******* дугаар сургуулийг байртай болох хүртэл хугацаанд уг байранд байрлуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, харин ч ашигтай нөхцөл байдлыг бий болгосон.

Нөгөөтээгүүр, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны захиалгаар 2015-2017 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд Нийслэлийн Баянзүрх дүүргийн ******* хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгыг улсын комиссын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2017/19, 2017/194 дүгээр актуудаар ашиглалтад оруулсан байдаг. Уг дүгнэлтийн 2.7 дахь заалтад барилга байгууламжийн ашиглагч байгууллага нь Мт лаборатори сургууль гэж заасан. Мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Үндсэн хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай” 444 дүгээр тогтоолоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны захиалгаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт баригдсан 4,110,900,000.00 төгрөгийн өртөг бүхий барилга байгууламжийг Мт лаборатори сургуулийн үндсэн хөрөнгөнд бүртгэхийг зөвшөөрсөн байдаг. Улмаар манай сургууль 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцэлдээ уг барилгыг тусган хэрэгжилтийн талаар тайлагнасан байгаа.

Анх сургуулийн доорх газар болон сургуулийг барихад ямар нэг сургуулийн нэр заагаагүй бөгөөд улсын төсөвт төсвийг нь тусгаж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны захиалгаар уг сургуулийг барьсан, улмаар сайд эрх хэмжээнийхээ хүрээнд буюу Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.7-д заасны дагуу манай сургуульд уг барилгыг шилжүүлсэн нь хуульд нийцсэн.  

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлд Төрийн өмчийн талаарх Улсын Их Хурлын бүрэн эрхийг заасан, 8 дугаар зүйлийн 1 дэх хэ*******н 1-т “Улсын Их Хурал бүх ард түмнийг төлөөлөн төрийн өмчийн өмчлөгч байх” гэж заасны дагуу төрийн өмчийн өмчлөгч нь Улсын Их Хурал бөгөөд Улсын Их Хурлын байнгын хорооны 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “За*******н газарт чиглэл өгөх тухай” 24 дүгээр тогтоолын 7 дахь хэсэгт “Олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын лаборатори Мт, Шинэ эхлэл сургуулийг тус тус сурч боловсрох орчныг хангасан зориулалтын хичээлийн байртай болгох, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах” гэж шийдвэрлэсний дагуу БСШУСС уг шийдвэрийг гаргасан.

Эдгээрээс дүгнэвэл нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт 2014-2017 оны хооронд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга баригдаж ашиглалтад оржээ.

Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “За*******н газарт чиглэл өгөх тухай” 24 дүгээр тогтоолын 1 дэх заалтад “боловсролын тухай хууль, бага дунд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд дараах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын За*******н газарт чиглэл болгосугай” гээд уг тогтоолын 1 дэх хэ*******н 7-д “олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын лаборатори Мт, Шинэ эхлэл сургуулийг тус тус сурч боловсрох орчныг хангасан зориулалтын хичээлийн байртай болгох, эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах” гэжээ.

БСШУССын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/196 дугаар тушаалын 1 дэх заалтаар “маргаан бүхий сургуулийн барилгыг “Мт” сургуульд эзэмшүүлэх, тус сургуулийн орон тоо, төсөвт тодотгол хийх, шаардлагатай тоног төхөөрөмж, тавилга хэрэгслээр хангах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Санхүү, хөрөнгө оруулалтын газарт даалгаж”, 2 дахь заалтаар “барилгын талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас зохих шийдвэр гаргуулахыг Үйлдвэрлэлийн хэлтэст үүрэг болгож”, 3 дахь заалтаар “сургуулийн барилгын 1, 2 дугаар давхарт Нийслэлийн Ерөнхий боловсролын ******* дугаар сургуулийг өөрийн хичээлийн байртай болох хүртэл хугацаанд байрлуулж, үйл ажиллагааг нь хэвийн явуулах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг “Мт” сургуулийн удирдах зөвлөлд даалгаж” тус тус шийдвэрлэжээ.

Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд хуулийн 28.1.7-д “цэцэрлэг, бүх шатны сургууль, боловсролын эрдэм шинжилгээ, мэргэжил, арга зүйн байгууллагыг зориулалтын барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хичээлийн хэрэглэгдэхүүн, ном, сурах бичгээр хангах ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах” гэж заасны дагуу тус яамны Төрийн нарийн бичгийн даргаас 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2/10418 тоот албан бичгийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 444 дүгээр тогтоолоор тухайн сургуулийн барилгыг байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэхийг “Мт” сургуульд зөвшөөрчээ.

Дээрхээс дүгнэвэл маргаан бүхий сургуулийн барилга “Мт” сургуулийн эзэмшилд хуульд заасан үндэслэл журмын дагуу бүртгэгдсэн гэж үзэхээр байна.

Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-д “төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна....”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 8-д “төрийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг данснаас хасах санал, захиалгыг хянаж батлах, шинээр авах шийдвэр гаргах” гэж заасан бөгөөд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь уг эрх хэмжээний хүрээнд тухайн барилгыг “Мт” сургуулийн эзэмшилд бүртгэх шийдвэр гаргасан нь хуульд нийцжээ.

Өөрөөр хэлбэл, тухайн хорооны нутаг дэвсгэрт сургууль, цэцэрлэг баригдсанаар зөвхөн тус хорооны хүүхдүүд суралцах ёстой гэж үзэх боломжгүй бөгөөд БСШУСС маргаан бүхий сургуулийг “Мт” сургуульд эзэмшүүлэх шийдвэрийг гаргаагүй, төрийн өмчит хуулийн этгээдэд үл хөдлөх хөрөнгө эзэмшүүлэх шийдвэрийг зөвхөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар гаргахаар хуульчилсан бөгөөд Улсын Их Хурал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д заасан “Улсын Их Хурал бүх ард түмнийг төлөөлөн төрийн өмчийн өмчлөгч байх” гэж заасны дагуу байнгын хорооны 2017 оны 24 дүгээр тогтоолоор За*******н газарт чиглэл өгч, БСШУССаас маргаан бүхий захиргааны актыг гаргаж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар тухайн сургуулийн эзэмшлийн асуудлыг шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэдийгээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт төрийн болон орон нутгийн өмчийн нэг ч сургууль, цэцэрлэг байхгүй, шинээр байгуулагдсан Нийслэлийн Ерөнхий боловсролын ******* дугаар сургуулийн сурагчид олон ээлжээр хичээллэдэг, суралцах орчин хүндрэлтэй зэрэг нөхцөл байдал байгаа хэдий ч БСШУССаас 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/196 дугаар тушаалын 3 дахь заалтаар сургуулийн барилгын 1, 2 дугаар давхарт Нийслэлийн Ерөнхий боловсролын ******* дугаар сургуулийг өөрийн хичээлийн байртай болох хүртэл хугацаанд байрлуулж, үйл ажиллагааг нь хэвийн явуулах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг “Мт” сургуулийн удирдах зөвлөлд даалгаж” шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106,2, 106.3.14 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Бийн нэхэмжлэлтэй БСШУССад холбогдох “БСШУССын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/196 дугаар тушаалыг хүчингүй болгож, Нийслэлийн Баянзүрх дүүргийн ******* хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгыг Нийслэлийн ерөнхий боловсролын ******* дугаар сургуульд эзэмшүүлэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ