| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2017/00791/И |
| Дугаар | 135/шш2017/00892 |
| Огноо | 2017-08-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 135/шш2017/00892
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2017/00791/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Баянгол сум, Хараа багийн 6 дугаар хэсгийн Арзүрхэд оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар ********/,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Баянгол сум, Хараа багийн 6 дугаар хэсгийн Арзүрхэд оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар ********/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4-2 дугаар байрны 200 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар ********/-т холбогдох
12,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.*******, нэхэмжлэгч Ц.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганзориг, хариуцагч Ш.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.*******, Ц.******* нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч Г.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Нэхэмжлэгч Ц.*******тэй хариуцагч Ш.******* нь утсаар холбогдож 15,000,000 төгрөг яаралтай зээлээч хэрэг болоод байна, тун удахгүй буцааж өгнө гэж хэлээд 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ц.******* өөрийн эзэмшлийн Хаан банкны ******** тоот харилцах данснаас Ш.*******ын Хаан банк ******** тоот данс руу нь 4 удаагийн гүйлгээгээр 7,500,000 төгрөг, өөрийн нөхөр болох Г.*******ын Хаан банкны эзэмшлийн ********6 тоот харилцах данснаас мөн Ш.*******ын Хаан банк ******** тоот данс руу нь 4 удаагийн гүйлгээгээр 7,500,000 төгрөг шилжүүлсэн байдаг бөгөөд удалгүй зээлсэн 15,000,000 төгрөгөө буцааж өгөхийг шаардахад удахгүй өгнө гэж худлаа үнэн хэлсээр яваад 2017 оны 06 дугаар сард 3,000,000 төгрөгийг бэлнээр нэхэмжлэгчид өгсөн бөгөөд өнөөдрийг хүртэл үлдэгдэл 12,000,000 төгрөгийг төлөөгүй зээлийн гэрээний үүргээ зөрчиж байгаа тул хариуцагч Ш.*******аас 12,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ш.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр , нарын ферм дээр Хөвсгөлийн чулуу орж байсан. Тухайн үед , нар Энэ сайн гарч байна, ийм чулуу байна уу гэж асуухад Баатар чулуу байна гэж хариулсан. , хоёр Мөнгө байна, шилжүүлье гэсэн. Уг 15,000,000 төгрөг нь миний дансаар дамжиж 5077152459 дугаартай Ганзориг руу шилжсэн болно. Чулууг худалдаалсан эзэн нь би биш уурхайн дарга Ганзориг байсан. Үүнийг хаан банкны дансны хуулгаар нотлож байна. Уг чулууг Ганзориг өөрийн машинаар тээвэрлэж , нарын ферм дээр буулгасан. Уг чулуунаас алт гараагүй, нарын ферм дээр үлдсэн. ******* миний бие одоо болтол мөнгөний асуудлаар 2017 оны 06 дугаар сарын 20-ны үеэр , ах хоёртой очиж уулзаж мөнгийг гаргуулахаар болж гарын үсэг зуруулсан. Уг баримт нь хоёрт байгаа... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.*******, Ц.******* нар нь хариуцагч Ш.*******ад холбогдуулан 12,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Г.******* нь өөрийн эзэмшлийн ХААН банкин дахь ********6 тоот данснаас 7,500,000 төгрөгийг, нэхэмжлэгч Ц.******* нь өөрийн эзэмшлийн ХААН банкин дахь ******** тоот данснаас 7,500,000 төгрөгийг тус тус хариуцагч Ш.*******ын эзэмшлийн ХААН банкин дахь ******** тоот данс руу шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч нарын дансны хуулга зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч Ш.******* нь нэхэмжлэгч Г.*******, Ц.******* нараас нийт 15,000,000 төгрөг хүлээн авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг ба 15,000,000 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт буцаан өгсөн, үлдэгдэл 12,000,000 төгрөгийг төлөөгүй талаар зохигч талууд маргадаггүй.
Харин хариуцагч Ш.******* нь шүүх хуралдаан дээр ...нэхэмжлэгч Г.*******, Ц.******* нарт 12,000,000 төгрөгийг буцаан өгөх ёстой. Гэхдээ нэхэмжлэгч нар нь 15,000,000 төгрөгийг Ганзориг гэдэг хүнээс чулуу авч, доторх алтыг нь авахаар тохиролцож надад шилжүүлсэн. Би өгсөн 15,000,000 төгрөгийг Ганзориг гэдэг хүний данс руу шилжүүлж, түүнээс чулуу авсан боловч уг чулуунаас алт гараагүй. Иймд би өгсөн 15,000,000 төгрөгийг авахаар цагдааийн байгууллагад хандсан байгаа. мөнгө авч байж Г.*******, Ц.******* нарт үлдэгдэл 12,000,000 төгрөгийг өгнө. Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргасан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу талууд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Хариуцагч Ш.******* нь ...нэхэмжлэгч Г.*******, Ц.******* нар нь Ганзориг гэдэг хүнээс чулуу авахаар мөнгө шилжүүлсэн... гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй, үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба харин нэхэмжлэгч Г.*******, Ц.******* нар нь 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ш.Энхтбатын эзэмшлийн ХААН банкин дахь ******** тоот данс руу мөнгөн шилжүүлэг хийхдээ гүйлгээний утга нь дээр зээл, зээлж байгаа гэж бичиж шилжүүлсэн байна. /хх-6-8/
Иймд зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу хариуцагч Ш.*******аас нэхэмжлэлийн шаардлага болох 12,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******, Ц.******* нарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Ш.*******аас 12,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******, Ц.******* нарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.*******аас улсын тэмдэгтийн хураамж 208,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******, Ц.******* нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА