Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/85

 

 

2022         03         10                                       2022/ШЦТ/85

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мямбахишиг,

улсын яллагч Л.Э,

хохирогч Ч.Н,

шүүгдэгч Б.Д, өмгөөлөгч Р.Ц,

шүүгдэгч Н.М, өмгөөлөгч З.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д, Н.М нарт холбогдох эрүүгийн 1925007560444 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Б.Д

Монгол Улсын иргэн, Н.М

Шүүгдэгч Б.Д нь ганцаараа болон бусадтай бүлэглэн, 13 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 8.297.250 төгрөгийн хохирол учруулсан буюу,

2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Ундрага 18-02 тоот М.Л-н байшингийн цонхоор нэвтэрч, эмээлийн мөнгөн тоноглолыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 880.000 төгрөгийн хохирол,

          2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Ундрага 14-08 тоот С.М-н байшингийн цонхоор нэвтэрч, мөнгөн аяга хоёр ширхэг, мөнгөний гахайнд байсан 50.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 358.000 төгрөгийн хохирол,

          2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өндөр сум Даваат баг Зураа 14-1 тоот Н.Л-н байшинд хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга, зургийн аппарат зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 190.000 төгрөгийн хохирол,

          2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 52-22 тоот Б.Ш-н гэрт нэвтэрч, мөнгөн аяга, мөнгөн бугуйвч, цахилгаан хөрөө, 26кг самар зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 807.000 төгрөгийн хохирол,

          2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өндөр сум Даваат баг Зураа 1-11 тоот Т.Ж-н байшинд нэвтэрч, монетон бөгж, мөнгөний гахайг хагалж 100.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 310.000 төгрөгийн хохирол,

          2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг баруун дэнжийн 10-02б тоот Б.У-н байшинд нэвтэрч, “Hisense” маркийн зөөврийн компьютер, “LG” маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 430.000 төгрөгийн хохирол,

          2019 оны 8 дугаар сарын 03-16-ны хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Баруун дэнжийн 19-05 тоот Б.М-н эзэмшлийн байшинд нэвтэрч, 32 инчийн зурагт, мөнгөн аяга, зэс аяга, микрофон, цахилгаан төгөлдөр хуур, “Ken” брэндийн багаж хэрэгсэл зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.265.000 төгрөгийн хохирол,

          2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрүүдийн хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 14б-4 тоотод Р.О-н байшинд нэвтэрч, “Dell” брэндийн зөөврийн компьютер, шаргал өнгөтэй, эмэгтэй бугуйн цаг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.515.000 төгрөгийн хохирол,

          2019 оны 8 дугаар сарын 02-09-ний өдрийн хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 17а-2 тоот А.Ц-н байшинд нэвтэрч, 39 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400.000 төгрөгийн хохирол,

          2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг баруун Дэнжийн 25-28 тоот О.Ц-н байшинд нэвтэрч, “Монел” загварын телевизорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500.000 төгрөгийн хохирол,

          2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг баруун Дэнжийн 21-07 тоот Ч.Н-н байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, цахилгаан дрилл, төмөр тасдагч, үүргэвч цүнх зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 135.000 төгрөгийн хохирол,

          2020 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянталын 3-31 тоот В.Б-н байшинд нэвтэрч “TCL” загварын 39 инчийн телевизорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 437.000 төгрөгийн хохирол,

          Н.М-тэй бүлэглэн, 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн нутаг дэвсгэр “Хэмнэл” соёлын төвд байрлах “Учралт баяр” өрхийн эмнэлэгт нэвтэрч, “Dell” загварын компьютерын процессор хоёр ширхэг, “Асеr” загварын компьютерын процессор зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 853.500 төгрөгийн шууд хохирол, 216.750 төгрөгийн шууд бус хохирол нийт 1.070.250 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 8.297.250 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Н.М нь Б.Д-той бүлэглэн, 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн нутаг дэвсгэр “Хэмнэл” соёлын төвд байрлах “Учралт баяр” өрхийн эмнэлэгт нэвтэрч, “Dell” загварын компьютерын процессор хоёр ширхэг, “Асеr” загварын компьютерын процессор зэргийг хулгайлан 853.500 төгрөгийн шууд хохирол, 216.750 төгрөгийн шууд бус хохирол нийт 1.070.250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ “...мэдүүлэг өгөхгүй.” гэв.

шүүгдэгч Н.М мэдүүлэхдээ “...мэдүүлэг өгөхгүй.” гэв.

хохирогч Ч.Н мэдүүлэхдээ “...хулгайд алдсан эд зүйлээ хүлээн авсан, одон медаль алдагдсан байсныг сүүлд мэдсэн.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Н.М, Б.Д нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч Б.Д, Н.М нарыг гэм буруутайд тооцох;

Шүүгдэгч Б.Д нь ганцаараа болон бусадтай бүлэглэн, 13 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 8.297.250 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Н.М нь Б.Д-той бүлэглэн, 1 удаагийн үйлдлээр үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.070.250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч М.Л-н “...2019 оны 10 дугаар сарын 15-ны өглөө 06.50 цагийн үед гэрээсээ гараад оройн 17 цагт гэртээ харьсан. ...гэртээ ороход манай байшингийн цонхоор хулгай орж, эмээлийн мөнгөн тоног алдагдсан байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 11 дэх тал/,

хохирогч М.Л-н “...Даваат баг Ундрага 18-2 тоотод хулгайч орж эмээлийн тоног хулгайд алдагдсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 3 дахь тал/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтас хэргийн 4-7 дахь тал/,

“Далайван-Аудит” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 02/02-158 дугаартай “...Эмээлийн 4 ширхэг мөнгөн даруулга 340.000 төгрөг, 6 ширхэг мөнгөн баавар 510.000 төгрөг, 2 ширхэг мөнгөн цагаан хяр 30.000 төгрөг нийт 880.000 төгрөг.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтас хэргийн 12-18 дахь тал/,

эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 23 дахь тал/,

яллагдагч Б.Д-ийн “...2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн үед Шанд баг руу явах чиглэлийн автобусанд суугаад Даваат баг “Сагсай” дэлгүүрийн буудалд дээр автобуснаас буугаад буудлын урд талын улбар шар хаалгатай хашаагаар давж, байшингийн зүүн талын вакум цонхыг гараараа түлхэж онгойлгоод байшингийн буланд байсан эмээл дээрээс мөнгөн тоноглолыг аваад гарсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 41-42 дахь тал/,  

хохирогч М.М-н “...2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр манай аавын дүү Г.Батбаясгалан над руу залгаад гэрт хулгай орсон талаар хэлсэн, тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Манай аав Сүхээгийн байшингийн унтлагын өрөөний авдар дотор байсан дунд гарын 2 мөнгөн аягыг, мөн хойморын өрөөнд байсан мөнгөний гахайг хагалаад бэлэн 50.000 төгрөгийг авсан байсан. Алдагдсан мөнгөн аяга нь содон шинж тэмдэг гээд байх зүйлгүй, 2017 онд Улаанбаатар хотоос 1 ширхэгийг нь 300.000 төгрөгөөр авч байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 54-56 дахь тал/,

“...хоёр мөнгөн аягаа хүлээн авсан, мөнгөний гахайг 15.000 төгрөгөөр худалдан авч байсан. Гэхдээ мөнгөний гахайны үнийг нэхэмжлэхгүй, дотор нь байсан 50.000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтас хэргийн 212 дахь тал/,

“Тольдох Оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 19/291 дугаартай “...хулгайд алдсан хоёр ширхэг мөнгөн аяганы үнэ нийт 308.000 төгрөг” гэсэн дүгнэлт /1 дэх хавтас хэргийн 63-68 дахь тал/,

хохирогч С.Мөнхзаяагийн “...2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Ундрага 14-08 тоот манай аавын байшинд хулгайч орж дунд мөнгөн аяга хоёр ширхэг, мөнгөний гахайнд байсан 50.000 төгрөг алга болсон.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 48 дэх тал/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтас хэргийн 49-52 дахь тал/,

эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2 дахь хавтас хэргийн 126 дахь тал/,

яллагдагч Б.Дийн “...2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Даваат багийн нутаг дэвсгэрт явган алхаад явж байсан, тухайн айл эзэнгүй байхыг хараад хашааг давж, байшингийн урд талын вакум цонхоор ороод авдарнаас нь хоёр ширхэг мөнгөн аяга, мөн мөнгөний гахайг хагалж 10 гаруй мянган төгрөгийг аваад гэрээс нь гарсан, хоёр мөнгөн аягыг “Төгөл” худалдааны төвийн ломбардад өөрийн бичиг баримтаар 190.000 төгрөгийн барьцаанд тавьсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 83-84 дэх тал/,

хохирогч Н.Л-н “...2019 оны 10 дугаар сарын 25-ны өглөө ажилдаа яваад оройн 19 цагийн үед гэртээ очсон, эхлээд хулгай орсныг анзаараагүй, гэртээ байж байтал гал тогооны хойд талын вакум онгорхой байхаар нь гайхаад өнгөрсөн. Тамбар руу орсон чинь эрээн авдрыг онгойлгосон байсан, тэгээд эд зүйлээ шалгаад үзэхэд дээр үеийн мөнгөн аяга, зургийн аппарат зэрэг эд зүйл алга болсон байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 92 дахь тал/,

хохирогч Н.Л-н гаргасан “...2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Зураагийн 14-01 тоот өвлийн байшинд хулгай орж эд зүйл алдагдсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 89 дэх тал/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 49-52 дахь тал/,

Ашидбилгүүн” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 519/035 дугаартай “...хулгайд алдсан эд зүйлсийн үнэлгээ нийт 190.000 төгрөг.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтас хэргийн 95-100 дахь тал/,

зургийн аппаратыг хохирогчид өгсөн тухай тэмдэглэл /2 дахь хавтас хэргийн 138 дахь тал/,

яллагдагч Б.Д-ийн “...2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 14 цагийн үед городоос автобусанд суугаад хорооллын ахмадын буудал дээр буугаад дээшээгээ нилээн өгсөөд явж байтал тухайн айл эзэнгүй байсан, хашааг нь давж байшингийн ард талын вакум цонхоор жижиг өрөө рүү ороод шкаф дотор байсан зургийн аппаратыг аваад буцаад цонхоороо гарсан, би энэ айлаас мөнгөн аяга аваагүй, энэ айлд зурагт байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 107-108 дахь тал/,

хохирогч Б.Ш-н “...Би 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гадуур явж байгаад оройн 19 цагийн үед гэртээ очиход манай хашаан дотор юм чирсэн мөрнүүд гарсан байсан, тэгээд хаалгаа онгойлгоод байшиндаа орсон чинь эд зүйлийг эмх замбараагүй болгосон байхаар нь гэрийнхээ эд зүйлийг хальт хараад гадагшаа гарч түлээгээ оруулахаар гарсан, галаа түлээд том өрөөний гэрлээ асаагаад харсан чинь авдрын цоожийг буруу харуулаад зүүсэн байхаар нь “хулгай орсон байна” гэж эхнэр Цэндсүрэн рүү залгаж хэлсэн. ...Манай гэрээс 4 ширхэг мөнгөн аяга, цахилгаан хөрөө, 2 ширхэг мөнгөн бугуйвч, 26кг самар болон манай хашаа байшингийн газрын гэрчилгээ алга болсон.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 116 дахь тал/,

“...4 ширхэг мөнгөн аяга, мөнгөн бугуйвч, 2 ширхэг ээмэг зэргийг хүлээн авсан. ...тухайн ээмэгний үнэлгээг гаргуулах шаардлагагүй. Цахилгаан хөрөө, 26кг самар, шигтгээгүй мөнгөн бугуйвч зэргийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтас хэргийн 198 дахь тал/,

хохирогч Б.Шашиймаагийн гаргасан “...2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 55-22 тоот өвлийн байшинд хулгай орж эд зүйл алдагдсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 112 дахь тал/,

“Ашидбилгүүн” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 519/036 дугаартай “...хулгайд алдсан эд зүйлсийн үнэлгээ нийт 807.000 төгрөг.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтас хэргийн 120-124 дэх тал/,

4 ширхэг мөнгөн аяга, мөнгөн бугуйвч /шигтгээтэй/, 2 ширхэг ээмэг /хос дуураймал/ зэргийг хохирогч Б.Шашиймаад өгсөн тухай тэмдэглэл /2 дахь хавтас хэргийн 139 дахь тал/,

яллагдагч Б.Д-ийн “...2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт алхаж яваад тухайн айлыг олж харсан, би хашаа руу нь явж ороод байшингийн хаалганы доод талын довжооны доор тавьсан түлхүүрийг олж аваад байшин руу нэвтэрч ороод байшин дотор байсан сейфний түлхүүрийг аваад дотроос нь 4 ширхэг мөнгөн аяга, мөнгөн бугуйвч, 2 ширхэг хос ээмэг авсан, гадаа байсан амбаар дотроос 10 гаруй кг самар, цахилгаан хөрөө зэргийг авсан, цахилгаан хөрөө, 4 ширхэг мөнгөн аяга, бугуйвч, 2 ширхэг ээмэг зэрэг нь надад байгаа, ...самрыг танихгүй хүнд зарсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 130-131 дэх тал/,

хохирогч Т.Ж-н “...2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн үед найзындаа очиж ажил хийж байгаад оройн 20 цагийн үед гэртээ иртэл байшингийн цонх онгорхой байхаар нь цонхоо онгорхой явчихсан юм байхдаа гэж бодоод гэртээ ортол ширээн дээр эхнэрийн ээмэг байхаар нь тоолгүй амарсан. ...орон доор мөнгө хадгалдаг гахайг хагалаад доторх 100.000 орчим төгрөгийг, мөн цагаан мөнгө, монет холиод хийсэн эмэгтэй хүний бөгж зэрэг эд зүйл алдагдсан.” гэсэн мэдүүлэг гэсэн мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 139 дэх тал/,

хохирогч Т.Ж-н гаргасан “...2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Зураагийн 1-11 тоотод байрлах өвлийн байшинд хулгай орж эд зүйл алдагдсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 135 дах тал/,

Ашидбилгүүн” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 038 дугаартай “...эд зүйлийн үнэлгээ 210.000 төгрөг.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтас хэргийн 142-146 дахь тал/,

яллагдагч Б.Д-ийн “...2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 14 цагийн үед городоос автобусанд суугаад хорооллын ахмадын буудал дээр буусан, тухайн айл хүнгүй юм шиг харагдаад байхаар нь яваад орсон, байшингийн баруун талын вакум цонхыг гараараа түлхэж ороод мөнгөний гахайг хагалаад дотор нь байсан 30 гаруй мянган төгрөгийг авсан, шкаф дотроос монетон бөгж авсан, бөгжийг нь авч явж байгаад санаандгүй хаячихсан, 30.000 төгрөгийг өөртөө зарцуулсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 152-153 дахь тал/,

хохирогч Б.У-н “...2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн өглөө 9 цагийн үед дүүгийн хамт ажилдаа яваад 21 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд маргааш өглөө нь өөрийн зөөврийн компьютерт ажлаа хийх гээд хайтал эрээд олоогүй, мөн “LG” маркийн саарал өнгийн гар утас байсныг бас олоогүй болохоор дүүгээсээ асуутал “мэдэхгүй, орой гэрт ирэхэд хаалга онгорхой байсан” гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 162 дахь тал/,

гэрч Б.Л-н “...2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн өглөө 9 цагийн үед эгчийн хамт ажилдаа яваад оройн 18 цагийн үед гэртээ иртэл гэрийн хаалганы цоожийг эвдэлчихсэн байхаар нь хөдөөнөөс ах, дүү нар ирсэн юм байхдаа гэж бодоод тоогоогүй. Тэгсэн маргааш өглөө нь эгч “зөөврийн компьютер дээр ажлаа хийх гээд хайгаад олохгүй байна” гэж хэлсэн, мөн хамаатны эгч “...Мөнхцэцэгийн “LG” маркийн гар утсыг харсан уу” гэж асуухаар нь би мэдэхгүй байна” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 163 дахь тал/,

хохирогч Б.У-н гаргасан “...2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг баруун Дэнжийн 10-2б тоотод байрлах өвлийн байшинд хулгай орж эд зүйл алдагдсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 157 дахь тал/,

“Ашидбилгүүн” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 519/039 дугаартай “...нийт үнэлгээ 430.000 төгрөг” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 165-169 дэх тал/,

хар өнгийн зөөврийн компьютерийг хохирогч Б.Ууганцэцэгт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 140 дахь тал/,

яллагдагч Б.Д-ийн “...2019 оны 10 дугаар сарын дундуур гэж санаж байна, тухайн өдөр 14 цагийн үед гэрээсээ гараад найз Бээгийгийн гэр рүү алхаад явж байсан, би тухай айлыг олж хараад цоожтой байхаар нь хаалганы доод хэсэгт байсан түлхүүрээр онгойлгож ороод авдрын хажуу талд байсан зөөврийн компьютерийг авсан, хувцаснууд дээр байсан “LG” маркийн гар утсыг аваад гарсан, хаалгыг нь онгорхой орхисон.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 175-176 дахь тал/,

хохирогч Н.Ма-“...2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гэртээ байж байтал Орхон аймагт оршин суудаг Ичинхорлоо гэдэг дүү маань миний гар утас руу залгаад “танай хүү Мартын байшинд хулгай орсон байна.” гэж хэлсэн, ...манай хүү Мартын Орхон аймаг Баян-Өндөр сум Баруун дэнжийн 19-05 тоотод байрлах байшинд хулгай орж 32 инчийн зурагт, мөнгөн аяга, зэс аяга, микрофон, төгөлдөр хуур, “Ken” брендийн багаж зэрэг эд зүйл алдагдсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 191 дэх тал/,

гэрч Н.И-н “...2019 оны 8 дугаар сарын дундуур ажлынхаа заваар дүүгийнхээ байшинд яваад очтол байшингийнх нь жижиг цонх онгорхой, хөшиг уначихсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 214 дахь тал/,

гэрч Б.М-н “...Ингээд би аавтай утсаар ярьж байхдаа гэрийн эд зүйлийг бүртгэж үзэхэд 32 инчийн зурагт, дунд гарын мөнгөн аяга нэг ширхэг, дунд гарын улаан зэс аяга нэг ширхэг, жижиг цагаан зэс нэг ширхэг, микрофон, гар хөрөө, цахилгаан тасдагч, гар дриль, цохилттой дриль, төгөлдөр хуур, ханын цаг зэрэг эд зүйл алдагдсан байсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 215 дахь тал/, 

хохирогч Н.- гаргасан “...2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр манай хүү Мартын Орхон аймаг Баян-Өндөр сум Баруун дэнжийн 19-05 тоотод байрлах байшинд нь хулгай орж эд зүйл алдагдсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 181 дэх тал/,

хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, үзлэгийн гэрэл зураг /1 дэх хавтас хэргийн 182-185 дахь тал/,

“Далайван Аудит” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 02/02-122 дугаартай “...эд зүйлсийн нийт үнэлгээ 1.265.000 төгрөг.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 196-201 дэх тал/,

хоёр ширхэг мөнгөн аягыг хохирогч Н.Мат-Эрдэнэд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 дахь хавтас хэргийн 127 дахь тал/,

микрофоныг хохирогч Н.Мат--д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2 дахь хавтас хэргийн 141 дэх тал/,

яллагдагч Б.Д-ийн “...2019 оны 8 дугаар сарын дундуур гэж санаж байна, тухайн өдөр 19 цагийн үед гэрээсээ гараад тухайн айлыг олж харсан, хашааг нь даваад орсон чинь саарал өнгийн тоосгон байшин байсан, би байшингийн урд талын вакум цонхоор ороод хувцасны шкафанд байсан мөнгөн аяга, цагаан зэс аяга, мөн микрофон, цахилгаан төгөлдөр хуур, үүдний өрөөнөөс цахилгаан хөрөө, дриль зэргийг авсан. ...мөнгөн аяга, цагаан зэс аяга хоёрыг “Төгөл” худалдааны төвийн ломбарданд эмээгээрээ 100.000 мянган төгрөгөөр тавиулсан. Эмээд “манай найзын аяга байгаа юм, намайг тавиад өг гэж гуйсан юм” гэж худлаа хэлээд тавиулсан юм. ...Цахилгаан хөрөө, дриль хоёрыг “Танил” зах дээр явж байгаад явуулын хүнд 50.000 төгрөгөөр зарсан, микрофон, цахилгаан төгөлдөр хуур нь надад байгаа.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 221-222 дахь тал/,

хохирогч Р.О-н “...2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Хөвсгөл аймаг явах ажил гараад охиноо дүүгийндээ үлдээгээд өөрийн гэрээ цоожлоод явсан. 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэртээ иртэл манай байшингийн вакум цонхоор хулгайч орж гэрээс “Dell” брэндийн зөөврийн компьютер, шаргал өнгөтэй эмэгтэй хүний бугуйн цаг зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Хөрш зэргэлдээ айлын хүмүүс ярьж байгаагаар манай цонх 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр онгойчихсон байсан гэж хэлсэн. Намайг гэрээ цоожлоод Хөвсгөл аймаг явсны орой нь юм уу, маргааш нь манай гэрт хулгай орсон юм шиг байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 233 дахь тал/,

гэрч Р.Лхагважавын “...2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн дүү Оюунцэцэг гэртээ байхгүй хөдөө явсан байсан хойгуур төрсөн охин Тунгалагтамир нь Зэст багийн 1-2-125 тоотод ээжийн дүү Оюундалайгийн гэрт байж байгаад “гэртээ хувцсаа авах гээд очсон чинь гэрт хулгай орсон байна” гэж надад утсаар хэлсэн. Тэгээд би 7035102 дугаарын утас руу залгаж цагдаад мэдэгдсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 234 дэх тал/,

гэрч М.Баяржаргалын “...Би энэ хүнийг танихгүй, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Б.Д нь өөрийнхөө бичиг баримтаар эд зүйл барьцаанд тавьсан, хулгайн эд зүйл гэж мэдэлгүй барьцаанд авсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтас хэргийн 18 дахь тал/,

иргэний нэхэмжлэгч М.Баяржаргал “...зөөврийн компьютер барьцаанд тавьсан 400.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 197 дахь тал/,

иргэн Р.Лхагважавын гаргасан “...Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 14б-4 тоотод хулгай орсон байна.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 227 дахь тал/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 228-231 дэх тал/,

“Далайван Аудит” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 02/02-140 тоот “...эд зүйлсийн нийт үнэлгээ 1.515.000 төгрөг.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 236-242 дахь тал/

эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2 дахь хавтас хэргийн 15-16 дахь тал/,

яллагдагч Б.Дийн “...2019 оны 9 дүгээр сарын сүүлчээр гэж санаж байна, тухай өдөр 16 цагийн үед Эрдэнэ багийн “уул гардаг гэж нэрлэдэг” гудмаар уул руу гарах гээд алхаж байсан, тухайн байшин эзэнгүй байна гэдгийг хараад хашааг нь давж ороод байшингийн урд талын вакум цонхыг гараараа түлхэн ороод ширээний хажуу талд байсан зөөврийн компьютер, шаргал өнгийн бугуйн цаг зэргийг аваад буцаад цонхоороо гарсан, бугуйн цаг бол надад байгаа, зөөврийн компьютерыг нь Урт цагааны ломбардад 400.000 төгрөг тавьсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтас хэргийн 21-22 дахь тал/,

хохирогч А.Ц-н “...2019 оны 8 дугаар сард хүүгийн амьдарч байсан байшингийн 2 давхрын мансардаар хулгай ороод 39 инчийн зурагт алга болсон байсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 35 дахь тал/,

гэрч В.Батмөнхийн “...2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 18 цагийн үед эхнэртэйгээ хүүгийнхээ байшинг эргэх болон хөргөгчөөс нь мах авах гээд очих үед хананд нь байсан зурагт алга болсон байсан, байшингийн 2 давхрын жижиг цонх онгойсон байсан.” гэсэн мэдүүлэг /2 хавтас хэргийн 37 дахь тал/,

иргэн А.Ц-н гаргасан “...Манай хүүгийн байшинд хулгайч орж зурагт нь алга болсон.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /2 дахь хавтас хэргийн 27 дахь тал/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дахь хавтас хэргийн 28-31 дэх тал/,

“Далайван Аудит” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 02/115 тоот “...Монел маркийн 40 инчийн зурагтын үнэлгээ нь 400.000 төгрөг.” гэсэн дүгнэлт /2 хавтас хэргийн 39-44 дэх тал/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /2 дахь хавтас хэргийн 146-151 дэх тал/,

иргэний нэхэмжлэгч Д.Өнөрхүүгийн “...Би Дашдондог болон түүний эмээ Мөнхжаргалаас барьцаанд авсан дөрвөн ширхэг мөнгөн аягыг хүлээлгэн өгсөн байгаа. Би тухайн аягануудын барьцаанд өгсөн мөнгийг Дашдондогоос нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтас хэргийн 196 дахь тал/,

яллагдагч Б.Дийн “...2019 оны 8 дугаар сарын 03, 04-ний үед гэж санаж байна, тухайн өдөр Эрдэнэ багийн Пинк дэлгүүрийн орчим явж байгаад гудмыг нь тодорхой хэлж мэдэхгүй байна, эзэнгүй бололтой хоёр давхар бор өнгийн байшин байхаар нь хашааг нь давж ороод байшингийн хоёр давхрын вакум цонхыг гараараа түлхэж онгойлгоод хананд байсан хар өнгийн зурагтыг аваад гарсан, тухайн зурагтыг фэйсбүүк хаяг дээр зурагт зарна гэж зар тавиад 190.000 төгрөгөөр зарсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтас хэргийн 64-65 дахь тал/,

хохирогч О.Ц-н “...2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 15.00 цагийн орчим гэрээ цоожлоод түлхүүрээ гэрийнхээ довжоон доор үлдээгээд орой 23.00 цагийн орчим гэртээ ирээд хаалгаа онгойлгоод ортол манай гэрийн хоймор хэсэгт байсан 43 инчийн “Монел” брендийн зурагт алга болсон байсан. Намайг гэрийн хаалгаа онгойлгоод гэртээ ороход гэрийн хаалга цоож цуурга бүрэн бүтэн зүгээр байсан. ...Зурагтаа хүлээн авсан одоо гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 12-14 дэх тал/,

иргэний нэхэмжлэгч Д.Уранчимэгийн “...2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр миний нөхрийг ломбарданд байхад нь Г.Эрдэнэхүү гэж залуу “Монел” загварын 43 инчийн телевизорыг 300.000 төгрөгөөр нэг сарын хугацаатай барьцаалсан байсан. Зурагтыг Цагдаагийн байгууллагад гаргаж өгөөд гэм буруутай хүнээс барьцааны 300.000 төгрөгөө нэхэмжилж байгаа” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтас хэргийн 15 дахь тал/,

гэрч Ж.Мөнхбатын “...өдрийг нь сайн санахгүй байна, 2020 оны цагаан сарын өмнө билүү нэг өдөр таксинд явж байсан “Пирамид” төвийн орчмоос нэг залуу суугаад дэнж явж байхдаа “манай найз зурагтаа барьцаанд тавих гэсэн юм гэнээ, машин хэрэгтэй байна гээд намайг дуудаад байна” гэж яриад явсан. Тэгээд Дэнж багт нэг айлын гадна очиж зогссон чинь нэг залуу даавуунд ороосон зурагт авч гарч ирсэн, надтай хамт явсан залуу нөгөө залуугаас зурагтыг аваад надтай эргээд явсан. Эргэж яваад 5 дугаар микрийн 1 дүгээр байранд байдаг ломбард руу аваад орсон, хэсэг хугацааны дараа нөгөө залуу эргэж гарч ирээд “ахаа танд карт байна уу, ломбард бэлэн мөнгө байхгүй байна, дансаар шилжүүлнэ гэж байна” гэхээр нь би өөрийнхөө дансны дугаарыг өгсөн. Нөгөө залуу эргэж яваад удалгүй ирэхдээ “зурагтаа барьцаалчихлаа” гээд гараад ирсэн, миний 5090647147 тоот данс руу 300.000 төгрөг орсон, бид хоёр Хаан банкны АТМ орж мөнгийг нь авч өгөөд өөрөө таксины мөнгөө аваад салсан.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтас хэргийн 17 дахь тал/,

гэрч Г.Э-н “...2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр байх надаар 5-1 дүгээр байрны хүүгүй ломбард гэх газарт манай эгчийн зурагт гээд 43 инчийн “Монел” нэртэй зурагтыг 300.000 төгрөгөөр тавиулсан, гадуур нь эрээн дэвсгэр даавуугаар ороосон байсан, тухайн үед Дашдондог над руу байн байн залгаад “такси бариад хүрээд ир, эгчийн зурагтыг ломбардад тавиад өгчих, асуудалгүй” гээд байсан.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 19 дэх тал/,

гэрч У.О-н “...Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-1-104 тоотод барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг “Дэлгэрэх норлохой” ХХК-ийн захирал нь миний эхнэр Д.Уранчимэг юм. Би өөрөө ажлынхаа зай заваар тус барьцаалан зээлдүүлэх газарт сууж ажилладаг. 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 16-17 цагийн хооронд намайг барьцаалан зээлдүүлэх газартаа сууж байхад нэг залуу орж ирээд 43 инчийн “Монел” маркийн телевизор авч орж ирээд “барьцаанд тавих гэсэн юм” гэж хэлсэн, “хэний зурагт юм бэ” гэсэн чинь “манай аав явуулсан, манай гэрийн зурагт” гэж хэлсэн. ...зурагтыг нэг сарын хугацаатай 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 4 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд сарын 15 хувийн хүүтэйгээр 300.000 төгрөгөөр барьцаалсан. Тухайн эд зүйлийг хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 20 дахь тал/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 4 дэх хавтаст хэргийн 8-10 дахь тал/,

“Далайван Аудит” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 02/02-45 тоот “...2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар “Монел” маркийн 41 инчийн зурагт 500.000 төгрөг болж байна.” гэсэн дүгнэлт /4 дэх хавтас хэргийн 22-27 дахь тал/,

эд зүйл хураан авч, хүлээлгэж өгсөн тэмдэглэл, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний №4413 дугаартай баримтын хуулбар /4 дэх хавтас хэргийн 37 дахь тал/,

43 инчийн Монел маркийн телевизорыг хохирогч Б.Цэрэнтогтоход хүлээлгэн өгсөн тэмдэглэл /4 дэх хавтаст хэргийн 39 дэх тал/,

яллагдагч Б.Дийн “...2020 оны хавар гэх юм уу даа. Нэг өдөр орой 20 цагийн орчим тэр айлын урд талын гудамжаар ганцаараа явж байгаад, цоожтой байхаар нь хашааны хаалгаар нь орсон. Гэрийн үүдэнд очсон чинь гэрийн довжоон доороос түлхүүр цухуйж байсан, түлхүүрийг аваад гэрийн цоожийг онгойлгох гэж оролдсон чинь цоож онгойсон, гэрт нь ороод гэрийн хойморт байсан 44 инчийн зурагтыг авч гараад гэрийн ойролцоо байдаг эзэнгүй байшинд оруулж нуугаад гэртээ харьсан. Тэр айлаас гарч явахдаа тэр айлын гэрийг цоожлоод түлхүүрийг нь байсан газарт нь хийсэн. ...Хэсэг хугацааны дараа Эрдэнэхүү над руу утсаар яриад “нөгөө зурагтыг чинь ломбарданд тавьчихлаа” гэж ярьсан.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

хохирогч Г.П-н “....2020 оны 3 дугаар сарын 20-ны оройн 20 цагт бид нар ажлаа тараад явсан, маргааш өглөө нь 11 цаг өнгөрч байхад эмч Мөнхзаяа, Цэрэнлхам нарын хамт ажил дээрээ ажлаа хийх гээд очсон чинь хулгай орсон байсан. Манай эмнэлэгт орсон хулгайч нь их эмч Мөнхзаяа, Цэрэнлхам, Дэжидмаа нарын ашиглаж байсан 3 ширхэг процессорыг хулгайлан авч явсан байсан. Манай байгууллагаас өөр алга болсон эд зүйлгүй. Манайх хулгайд алдсан 1 ширхэг “Dell” маркийн процессор, 1 ширхэг “Acer маркийн процессорыг эргүүлэн авсан. Одоо нэг ширхэг “Dell” маркийн процессорыг нэхэмжилж байна. Хард диск нь алга болсон ашиглах боломжгүй болсон.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтас хэргийн 68-69 дахь тал/,

иргэний нэхэмжлэгч Ц.О-“...энэ хэрэг болох үед гэмт хэрэг үйлдсэн этгээдэд манай байгууллагын өмч хөрөнгө болох нэг хаалгыг цөм өшиглөж эвдсэн байсан. ...эд зүйлийн үнэлгээ тогтоох шинжилгээ хийгдэж 216.750 төгрөгөөр үнэлсэн байна, 216.750 төгрөгийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтас хэргийн 73 дахь тал/,

гэрч Г.Э-н “...Дэнж багийн “Хэмнэл” соёлын төвөөс 2020 оны 3 дугаар сарын 20-ны шөнө 1 цагийн үед Дашдондог, Мөнхбилэг хоёрын хамт хулгай хийгээд 2 дугаар сургуулийн хойно нуучихсан байсан 3 ширхэг процессорыг бид гурав очиж аваад Дашдондогийн гаражид нь аваачиж тавьсан.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтас хэргийн 82 дахь тал/,

яллагдагч Б.Дийн “...Мөнхбилэг бид хоёр “Хэмнэл” төв рүү эргэж ороод хаалга нь онгорхой байсан өрөөнөөс 3 ширхэг процессорыг салгаж авсан.” гэсэн мэдүүлэг /4 хавтас хэргийн 151-152 дахь тал/,   

яллагдагч Н.М-ийн “...Дашдондог бид хоёр эргэж ороод үлдсэн архиа ууж дуусаад Дашдондог нэг өрөөний хаалгыг өшиглөөд онгойлгосон, дотор нь 3 ширхэг компьютер байсан. Дашдондог бид хоёр 3 процессорыг нь салгаж аваад гарсан.” гэсэн мэдүүлэг /4 хавтаст хэргийн 157-158 дахь тал/,  

иргэн Г.П-н “...2020 оны 3 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт байрлах соёл, спортын “Хэмнэл” төвийн эмч нарын өрөөнөөс 3 ширхэг процессор алдагдсан.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтас хэргийн 49 дэх тал/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дэх хавтас хэргийн 50-56, 61-64 дэх тал/,

“Тольдох-Оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2000097 тоот “...Acer процессор 1 ширхэг 250.000 төгрөг, “Dell маркийн процессор 2 ширхэг 603.500 төгрөг, шахмал хаалга 216.750 төгрөг нийт хохирлын үнэлгээ 1.070.250 төгрөг.” гэсэн дүгнэлт /4 дэх хавтас хэргийн 98-102 дахь тал/,

хохирогч Г.П-н гаргаж өгсөн баримт /4 хавтас хэргийн 140-142 дахь тал/,

эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /4 хавтас 144-147 дахь тал/,

Acer маркийн процессор нэг ширхэг, Dell маркийн процессор нэг ширхэг эд зүйлийг Г.П-д хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /4 хавтас хэргийн 148 дахь тал/,

          хохирогч Ч.Н-н “...гэрт ороод хартал байшингийн үүдний өрөөнд модон шүүгээн дээр төмөр тасдагч багаж, дрилл саарал цүнх зэрэг эд зүйлс байсан. ...Хашаан дотор бие засах газрын ойролцоо буузны жигнүүрийг хаясан байсан, тэрнээс өөр алга болсон зүйл байхгүй. Надтай зөрсөн залуу манай хүүгийн байшинд орж хулгай хийсэн байсан.” гэсэн мэдүүлэг /4 хавтас хэргийн 173 дахь тал/,

          гэрч Д.Ч-н “...Би хашаандаа мод хагалаад сууж байхад, Нарангэрэлийн хүүгийн хашаан дотор ажлын хувцастай нэг залуу ийш, тийшээ л яваад байсан. Жорлонгийн тэр хавиар бас яваад байсан, тэгээд би бодохдоо Нарангэрэлийн хүүхэд нь л яваад байгаа юм байна гэж бодоод нээх тоогоогүй, удалгүй Нарангэрэл хүрээд ирсэн, тэгээд хүүтэйгээ утсаар яриад байхаар нь би гайхаад “сая хашаан дотор яваад байсан шүү дээ” гэхэд Нарангэрэл гайхаад “утсаар ярихад гэртээ байна гэж байна” гэхээр нь Нарангэрэлтэй хамт хашаа руу ороход гэрийнх нь хаалгыг эвдчихсэн байсан.” гэсэн мэдүүлэг /4 хавтаст хэргийн 176 дахь тал/,

          “Тольдох-Оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2000094 тоот “...цахилгаан дрилл 2013 онд авсан 1 ширхэг 72.000 төгрөг, төмөр тасдагч 2019 онд авсан /гар тасдагч/ 1 ширхэг 40.500 төгрөг, үүргэвч цүнх шинэвтэр 22.500 төгрөг нийт хохирлын үнэлгээ 135.000 төгрөг.” гэсэн дүгнэлт /4 дэх хавтаст хэргийн 181-187 дахь тал/,

          хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дэх хавтас хэргийн 168-171 дахь тал/,

          таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /4 дэх хавтас хэргийн 196-198 дахь тал/,

          эд зүйлийн хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /4 дэх хавтас хэргийн 199 дэх тал/,

          яллагдагч Б.Д-ийн “...Энэ хэрэг болсон өдөр би гэрээсээ гарч явж байгаад тэр айлын хашааг давж хашаа руу нь орсон чинь байшин нь цоожтой байсан, хашаан дотроос жижиг төмөр олж байшингийн цоожийг нь эвдэж онгойлгосон. Тэр байшингийн тамбарт байсан цахилгаан дрилл, төмөр тасдагч хоёрыг аваад хажууд нь байсан шаргал өнгийн цүнхэнд хийгээд аваад гарсан.” гэсэн /4 хавтас хэргийн 202-203 дахь тал/,

          хохирогч В.Б-н “...2020 оны 2 дугаар сарын 06-ны өглөө 7 цагийн үед ажилдаа яваад оройн 18 цагийн үед гэртээ ирээд хаалгаа онгойлгох гэтэл хаалганы цоожийг өлгөөд орхичихсон байхаар нь гайхаад хүү Тэмүүжинг онгорхой орхичихож гэж бодоод гэртээ ортол гэрийн хоймор байсан 39 инчийн зурагт байхгүй болохоор нь хулгай орсныг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. Ягаан саарал өнгийн одъяалд ороогоод гарсан юм шиг байсан, сүүлд нь бас эд зүйлээ бүртгээд үзэхэд 20л шар канистр, усны тэрэг алга болсныг мэдсэн. Зурагтаа олж авсан, миний зүгээс гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. 20л шар өнгийн хуванцар сав, мөн орны бүтээлэг зэрэгт гомдол гаргаж нэхэмжлэхгүй гээд үнэлгээг хийлгээгүй.” гэсэн мэдүүлэг /4 хавтас хэргийн 214-215 дахь тал/,

          иргэний нэхэмжлэгч А.А-н “...2020 оны 2 дугаар сарын 05-ны өдөр намайг ажлаа хийж байхад Г.Эрдэнэхүү гэж залуу 39 инчийн телевизорыг 300.000 төгрөгт нэг сарын хугацаатай барьцаалсан, тухайн зурагтыг би “хулгайн эд зүйл биш биз” гэж маш олон удаа асууж байгаад авсан боловч уг зурагт хулгайн эд зүйл байсан. Хулгайн эд зүйлийг манай ломбардад барьцаалсан гэдгийг цагдаагийн байгууллага тогтоосон учраас манай байгууллага энэ зурагтыг цагдаагийн байгууллагад гаргаж өгөөд гэм буруутай хүнээс нь барьцааны 300.000 төгрөгөө нэхэмжилж байгаа.” гэсэн мэдүүлэг /4 хавтас хэргийн 217 дахь тал/,

          гэрч Г.Э-н “...2020 оны 2 сарын сүүлээр надруу залгаад “такси бариад хүрээд ир, зурагт тавиад өг” гэж гуйсан, би “хэний зурагт юм бэ, болох юм уу” гэж асуусан чинь “манай Бээгий гэх найзын гэрт байдаг зурагт байгаа юм” гэж хэлсэн. Намайг “үнэмлэхтэй юм чинь ломбарданд тавьчих, миний үнэмлэх байхгүй” гээд байсан, тэгээд би Дэнж багийн халуун усны хажууд байдаг “Хунт” баарны ойролцоох автобусны буудал дээр очтол Дашдондог ганцаараа усны тэргэн дээр ногоон өнгийн бүтээлгээр ороочихсон зурагт түрчихсэн авч ирсэн. Тэр зурагтыг нь 5-1 дүгээр байрны “Ломбард” гэсэн хаягтай барьцаалан зээлдүүлэх газрын зүүн гар талаасаа 2 дахь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг эгчид 300.000 төгрөгөөр барьцаалж Дашдондогт 300.000 төгрөгийн өгсөн чинь надад 25.000 төгрөгөөр улаан өнгийн куртик авч өгсөн.” /4 хавтаст хэргийн 221 дэх тал/,

          хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дэх хавтас хэргийн 211-212 дахь тал/,

          “Далайван Аудит” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 02/02-19 тоот “...зурагт 437.000 төгрөг.” гэсэн дүгнэлт /4 дэх хавтаст хэргийн 227-232 дахь тал/,

          “Далайван Аудит” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 02/02-66 тоот “...хуучин усны тэрэг 40.000 төгрөг.” гэсэн дүгнэлт /4 дэх хавтаст хэргийн 236-241 дэх тал/,

          гэрч Г.Э-н эд зүйл барьцаалсан гэрээний хуулбар 1 хуудас /4 хавтас хэргийн 244-245 дахь тал/,

          телевизорыг хохирогч В.Б-д хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /4 хавтас хэргийн 248 дахь тал/,

          мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /5 хавтас хэргийн 8-17 дахь тал/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгссөнд тооцогддог. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах” зэрэг аргаар нэвтрэн орсон байхыг заасан бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгч Б.Д, Н.М нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй,

Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж,

3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч нарын гэмт үйлдлүүд нь хуулийн энэ зохицуулалтад хамаарна. 

Шүүгдэгч Б.Д, Н.М нарын үйлдэл нь дээрх бүх шинжийг хангасан бөгөөд Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгч Б.Дийг “ганцаараа болон бусадтай бүлэглэн, 13 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд,

шүүгдэгч Н.Мийг “бусадтай бүлэглэн, 1 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцов.

Шүүгдэгч Б.Д, Н.М нарт эрүүгийн хариуцлага оногдуулах;

Шүүх шүүгдэгч Б.Дийг “ганцаараа болон бусадтай бүлэглэн, 13 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд,

шүүгдэгч Н.М-ийг “ бусадтай бүлэглэн, 1 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

тухайн зүйл, хэсэг заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “...шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 жил 1 сар хорих ял оногдуулах, энэ тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сар хорих ял дээр өмнөх Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нийт 6 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Н.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сар хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих үндэслэлтэй.” гэсэн,  

шүүгдэгч Б.Д-ийн өмгөөлөгч Р.Цэрэнхандаас “...нийт эдлэх хорих ялын хэмжээг 4 жилээс хэтрүүлэхгүйгээр оногдуулж, цагдан хоригдсон 1 жил 8 сар 21 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлж өгөөч.” гэсэн,

шүүгдэгч Н.Мийн өмгөөлөгч З.Баттулгаас “...2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлж өгөөч.” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан хохирол төлөгдөх нөхцөл боломжийг харгалзан үзэж хэргийг шийдвэрлэв.

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан хохирогч нарт учруулсан хохирлыг төлөөгүй, хор уршиг арилаагүй шинж чанар, мөн урьд хулгайлах гэмт хэрэг үйлдэж удаа дараа ял эдэлж байсан хувийн байдлууд, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад дүгнэлт хийж,

          тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт болон өмгөөлөгч нарын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, ...гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно.” гэж заасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хурлаас Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хэрэгжүүлэхээр хуульчилсан бөгөөд уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-д “...2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна.” гэж заасан, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул энэ хуулийн үйлчлэлд хамаарах юм.

         2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “...Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 ... дэх заалт/ ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ялд нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж,

12 дугаар сарын 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна. Шүүх Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ авч болно.” гэж хуульчилсан бөгөөд,

         Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж,

3 дахь хэсэгт “Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заажээ.

          Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн,...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

          Эрүүгийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Дт 3 жил 8 сар 11 хоног хорих ял оногдуулж,

          мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйл, 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Дт энэ тогтоолоор оногдуулсан 3 жил 8 сар 11 хоног хорих дээр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 4 жил 8 сар 11 хоног хорих ялаар тогтоож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Дт оногдуулсан 4 жил 8 сар 11 хоног хорих ялаас цагдан хоригдсон 1 жил 8 сар 11 хоногийг хасаж,  эдлээгүй үлдсэн 3 жил хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялын 3 жилээр дүйцүүлэн сольж, 

          Эрүүгийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Мт 2 жил 9 сар 27 хоног хорих ял оногдуулж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Мт оногдуулсан 2 жил 9 сар 27 хоног хорих ялаас цагдан хоригдсон 9 сар 27 хоногийг хасч, эдлээгүй үлдсэн 2 жил хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялын 2 жилээр дүйцүүлэн сольж,

          тэднийг өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

          шүүгдэгч нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийн 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 3 дугаар сарын 24-ний өдөр хүртэл баривчлагдсан 2 хоног, 3 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 599 хоног /1 жил 7 сар 20 хоног/, 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 21 хоног, нийт 620 хоног буюу 1 жил 8 сар 11 хоногийг,

          шүүгдэгч Н.Мийн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 296 хоног /9 сар 26 хоног/, 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 1 хоног, нийт 297 буюу 9 сар 27 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тооцсон болно.

Бусад асуудал;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,

“гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилжээ.

Хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.

          Шүүгдэгч Б.Дийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Л-д 880.000 төгрөг, хохирогч С.М-д 358.000 төгрөг, хохирогч Н.Лхамбаярт 190.000 төгрөг, хохирогч Б.Ш-д 807.000 төгрөг, хохирогч Т.Жураад 310.000 төгрөг, хохирогч Б.Ууганцэцэгт 430.000 төгрөг, хохирогч Б.Мартад 1.265.000 төгрөг, хохирогч Р.Оюунцэцэгт 1.515.000 төгрөг, хохирогч А.Цэцгээд 400.000 төгрөг, хохирогч О.Цэрэнтогтоход 500.000 төгрөг, хохирогч Ч.Нарангэрэлд 135.000 төгрөг, хохирогч В.Батцэрэнд 437.000 төгрөг,

          шүүгдэгч Б.Дийн шүүгдэгч Н.Мтэй бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн улмаас “Учралт баяр” өрхийн эмнэлэгт 1.070.250 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 8.297.250 төгрөгийн хохирол,

шүүгдэгч Н.Мийн шүүгдэгч Б.Дтой бүлэглэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас “Учралт баяр” өрхийн эмнэлэгт 1.070.250 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч Б.Д учруулсан хохирлоос  хохирогч М.Лхагвадоржийн 880.000 төгрөгийн, хохирогч С.Мөнхзаяагийн 358.000 төгрөгийн, хохирогч Н.Лхамбаярын 190.000 төгрөгийн, хохирогч Б.Шашиймаагийн 807.000 төгрөгийн, хохирогч Т.Жураагийн 310.000 төгрөгийн, хохирогч Р.Оюунцэцэгийн 1.515.000 төгрөгийн, хохирогч О.Цэрэнтогтохын 500.000 төгрөгийн, хохирогч Ч.Нарангэрэлийн 135.000 төгрөгийн, хохирогч В.Батцэрэнгийн 437.000 төгрөгийн хохирлыг тус тус барагдуулсан,

одоо хохирогч Б.Ууганцэцэгт 430.000 төгрөгийн хохирол учирснаас 280.000 төгрөгийн зөөврийн компьютерыг хүлээлгэн өгсөн, гар утасны 150.000 төгрөг, хохирогч Н.Мат-Эрдэнэд /Б.Март/ 1.265.000 төгрөгийн хохирол учирснаас 2 аяга, микрофоныг хүлээлгэн өгсөн, 945.000 төгрөг, хохирогч А.Цэцгээд 400.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Пагмадуламд 853.500 төгрөгийн хохирол учирснаас 2 процессорыг хүлээлгэн өгсөн, “Dell” маркийн 1 процессорын үнэ 301.750 төгрөг нэхэмжилснээс 120.000 төгрөг төлсөн, үлдэх 30.875 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Өнөрхүүд 290.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Баяржаргалд 200.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Оюун-Эрдэнэд 108.375 төгрөг нэхэмжилснээс 73.000 төгрөг төлсөн, үлдсэн 35.375 төгрөг, нийт 2.051.250 төгрөгийг,

харин шүүгдэгч Н.М нь иргэний нэхэмжлэгч Г.Пагмадуламд 150.875 төгрөг, Ц.Оюун-Эрдэнэд 108.375 төгрөг, нийт 259.250 төгрөгийг тус тус төлөх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Д нь иргэний нэхэмжлэгч Д.Уранчимэг, А.Ариунаа нарт тус бүр 150.000 төгрөгийг төлсөн, тэдэнд төлөх хохирол, төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хард дискгүй, “Dell” маркийн 1ш процессорыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх зардалд тооцуулахаар улсын төсөвт шилжүүлж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч,

шүүгдэгч Б.Дийн Орхон аймгийн нутаг дэвсгэрээс болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс,

шүүгдэгч Н.Мт авсан Орхон аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс тус тус хүчингүй болгосныг зохих байгууллагад мэдэгдэхийг шүүгчийн туслах Б.Одонцэцэгт даалгаж байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэргийг ганцаараа болон бусадтай бүлэглэн, 13 удаагийн үйлдлээр, хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд,

          Н.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэргийг бусадтай бүлэглэн,  үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

          2.Эрүүгийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Д-ийг 3 жил 8 сар 11 хоног хорих ялаар,

          Эрүүгийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.М-ийг 2 жил 9 сар 27 хоног хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд, 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Д-т энэ тогтоолоор оногдуулсан 3 жил 8 сар 11 хоног хорих дээр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 4 жил 8 сар 11 хоног хорих ялаар тогтоосугай.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-т оногдуулсан 4 жил 8 сар 11 хоног хорих ял, шүүгдэгч Н.Мт оногдуулсан 2 жил 9 сар 27 хоног хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ийн 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 3 дугаар сарын 24-ний өдөр хүртэл баривчлагдсан 2 хоног, 3 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 599 хоног /1  жил 7 сар 20 хоног/, 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 21 хоног, нийт 620 хоног буюу 1 жил 8 сар 11 хоногийг,

          шүүгдэгч Н.М-ийн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 296 хоног /9 сар 26 хоног/, 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 1 хоног, нийт 297 буюу 9 сар 27 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцсугай. 

          6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Д-т оногдуулсан 4 жил 8 сар 11 хоног хорих ялаас цагдан хоригдсон 1 жил 8 сар 11 хоногийг хасч, эдлээгүй үлдсэн 3 жил хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялын 3 жилээр,  

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.М-т оногдуулсан 2 жил 9 сар 27 хоног хорих ялаас цагдан хоригдсон 9 сар 27 хоногийг хасч, эдлээгүй үлдсэн 2 жил хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялын 2 жилээр тус тус дүйцүүлэн сольж, тэднийг өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

          энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

          7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,

          мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тэдэнд анхааруулсугай.

          8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

          9.Шүүгдэгч Б.Дийн Орхон аймгийн нутаг дэвсгэрээс болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс,

          шүүгдэгч Н.М-т авсан Орхон аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс тус тус хүчингүй болгосныг зохих байгууллагад мэдэгдэхийг шүүгчийн туслах Б.Одонцэцэгт даалгасугай.

          10.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

          11.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-оос 2.051.250 төгрөг гаргуулж, хохирогч Б.Ууганцэцэгт 150.000 төгрөг, хохирогч Н.Мат-Эрдэнэд 945.000 төгрөг, хохирогч А.Цэцэгээд 400.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Өнөрхүүд 290.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Баяржаргалд 200.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Пагамдуламд 30.875 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Оюун-Эрдэнэд 35.375 төгрөгийг,

          шүүгдэгч Н.М-ээс 259.250 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Г.Пагамдуламд 150.875 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Оюун-Эрдэнэд 108.375 төгрөгийг тус тус олгосугай.

          12.Иргэний нэхэмжлэгч Д.Уранчимэгийн 150.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч А.Ариунаагийн 150.000 төгрөгийн нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцээгүй орхисон тул иргэний нэхэмжлэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж гэм буруутай этгээд болох Г.Эрдэнэхүүгээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

          13.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хард дискгүй, “Dell” маркийн 1ш процессорыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх зардалд тооцуулахаар улсын төсөвт шилжүүлсүгэй.

          14.Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

          15.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЭНХТУНГАЛАГ