Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 78

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Жавхлан хөтлөн

улсын яллагч Л.Соёмбо

шүүгдэгч Ж.Мөнхбаяр

хохирогч Ч.Алтангэрэл

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626020226 дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1970 оны 1 дүгээр сарын 27-нд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннарангийн 11-95 тоотод оршин суух,

ял шийтгэл:

1/ 1985 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгийн шүүхийн А/8 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88 дугаар зүйлийн Б-д зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

2/ 1987 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн шүүхийн А/5 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж байсан,

ДЮ70012710 дугаарын регистртэй, Ням овогт Жүржидийн Мөнхбаяр

 

Шүүгдэгч Ж.Мөнхбаяр 2016 оны 1 дүгээр сарын 9-ний орой Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Төмөр замын соёлын ордон дотор ... эхнэртэй чинь танилцъя гэж хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар хохирогч Ч.Алтангэрэлтэй муудалцаж, улмаар түүний эрүүн тус газар цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Ж.Мөнхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би 1 дүгээр сарын 9-ний орой эхнэртэйгээ хамт Төмөр замын соёлын ордонд очоод тэнд Алтангэрэлтэй таарсан. Алтангэрэл ирээд хэнтэй явж байгаа юм бэ гэхэд нь энхэртэйгээ хамт явж байгаа гэдгээ хэлсэн. Гэтэл эхнэртэй чинь танилцмаар байна гэхээр нь олон нийтийн газар ингэж болохгүй гээд хамт гаръя гэсэн. Гарсан хойно эхлээд Алтангэрэл намайг цохиод би газар унахад Алтангэрэл дээрээс унасан. Босоод Алтангэрэлийн нүүр рүү хоёр удаа цохьсон. Алтангэрэл газар унахдаа гэмтсэн байх гэж бодож байна. Алтангэрэл бид хоёр найзууд юм. Ноцолдож байгаад унахдаа хөлөө гэмтээсэн байх. Би өнөөдөр 46 настай. Өвчтэй эхнэртэй, 10 дугаар ангид орох гэж байгаа хүүхэдтэй. Хэрвээ би ял шийтгэл аваад явах юм бол эхнэр хүүхдийн маань ирээдүй хүнд байдалд орно. Хохирогчид эм тарианы мөнгө гэж 100.000 төгрөг өгсөн.

Надад тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү. Би эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань нойр булчирхайн өвчтэй, хүү маань 10 дугаар ангид орж байгаа. Миний насны хүн цагдаа шүүхийн хаалга татаад байдаггүйг би энэ хэсэг хугацаанд харж, өөрөөсөө ичиж санаа зовж байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

 

Хохирогч Ч.Алтангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Тэр өдөр манай найз Мөнхбат ажил дээр ирээд бид хоёр 1 шил архи уусан. Тэгээд Төмөр замын соёлын ордонд ирэхэд Мөнхбаяр байсан бөгөөд авгай авсан гэдгээ ярьсан. Авгайтайгаа танилцуулаач гэтэл Мөнхбаяр уурлаад гадаа гараад ноцолдож байгаад би унаад хөлөө гэмтээсэн. Мөнхбаяр бид хоёр зодолдсоноос надад гэмтэл үүссэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй. Миний хувьд нилээд согтуу байсан. Дэмий юмнаас болж хоорондоо муудалцаад, эцэст нь ийм байдалд хүрлээ. Түүнээс биш Мөнхбаяр намайг санаатай зодоё гэж цохиж зодоогүй. Ер нь бол унах явцад миний хөл гэмтсэн гэв.

 

Шүүгдэгч Ж.Мөнхбаярын хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 104/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 102/, Баянгол дүүргийн 10 дугаар хорооны тодорхойлолт /хх-н 53/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 103/,

гэрч Алтансувдын Ганбаярын ... Мөнхбаяр миний нагац ах ба эцэг эхээс зургуулаа, айлын 5 дахь хүүхэд нь. Миний мэдэхээр 10 дугаар анги төгсөөд Дорноговь аймагт цэргийн алба хаагаад 2005 оноос хойш хувиараа Хархорин зах дээр бараа зардаг байсан. Зан аашийн хувьд төлөв, тайван хүн. 14-25 насны 3 хүүхэдтэй, хүүхдүүд нь Эрдэнэт хотод ээжтэйгээ амьдардаг /хх-н 30-31/ гэсэн мэдүүлэг,

Ж.Мөнхбаярт холбогдох эрүүгийн хэргийн;

Говь-Алтай аймгийн шүүхийн 1985 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/8 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хх-н 62-71/,

Говь-Алтай аймгийн шүүхийн 1987 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/5 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хх-н 72-80/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ж.Мөнхбаяр 2016 оны 1 дүгээр сарын 9-ний орой Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Төмөр замын соёлын ордон дотор ... эхнэртэй чинь танилцъя гэж хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар хохирогч Ч.Алтангэрэлтэй муудалцаж, улмаар түүний эрүүн тус газар цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, шүүх шинжлэн судласан

хохирогч Чойжамцын Алтангэрэлийн ... 2016 оны 1 дүгээр сарын 09-ний орой 19 цагийн үед Төмөр замын соёлын ордны бүжгэнд орохоор өөрийн найз Мөнхбаттай хамт очсон. Бүжиглэж байгаад Мөнхбаяртай таарсан. Энэ үед би Мөнхбаярыг чи эхнэртэйгээ танилцуулна гэсэн яасан бэ гэсэн чинь Мөнхбаяр уурлаад хоёулаа эндээс гаръя гэхээр нь за гээд гарах замдаа Мөнхбаярыг чи уурлаад байгаа юмуу, юундаа уурлаад байгаа юм гэсэн чинь юм хэлэхгүй байсан. Тэгээд бид хоёр Төмөр замын соёлын ордны үүдэнд гартал Мөнхбаяр цамцныхаа энгэрийг задгайлсан. Тэгэхээр нь чи юундаа уурлаад байгаа юм гэж хэлсэн чинь Мөнхбаяр миний нүд рүү буюу шанаа руу гараараа нэг удаа цохиод авсан. Тэгээд бид хоёр барьцалдаж аваад үүдний талбай дээр хамт унасан. Би босоод иртэл Мөнхбаяр миний эрүү рүү гараараа нэг удаа цохьсон. Энэ үед би хойшоо саваад унасан. Тэгээд босох гэтэл босч чадахгүй байсан. Би хөл хугарчихлаа гээд өндийгөөд суутал Мөнхбаяр хүрч ирээд, миний нүүр рүү 2 удаа өшиглөөд, гараараа 2-3 удаа миний нүүр рүү цохьсон. Зодуулж байхдаа эргэн тойронд хүн байна уу гээд хартал Ганзориг гээд бүжигэнд хамт ордог залуу зогсож байхаар нь би Ганзоригийг дотогшоо ороод манай найз Мөнхбатыг дуудаад өг гэсэн. Мөнхбат намайг дотогшоо авч орсон. Миний хиймэл шүд хугарсан. Өөрийн шүд хугараагүй. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр ноцолдоод дээр доороо ороод байж байхдаа нэгнийхээ хөлөнд тээглээд хугарсан байх гэж бодож байна. Би Мөнхбаярыг цохиогүй. Хохиролд гэж 100.000 төгрөг авсан. Бид хоёр найз болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-н 14-15, 16-17, 18-20/ гэсэн,

гэрч Авирын Ганзоригийн ... Төмөр замын соёлын ордны үүдний хашлага төмөрний хажууд 2 хүн хажуулдаад газар хэвтчихсэн нэг нэгнийгээ хувцаснаас нь зулгааж байсан. Тэгэхээр нь би салгах санаатай ойртоод очтол Мөнхбаярын эхнэр хажууд нь салгах гээд дийлэхгүй байгаа янзтай зогсож байсан ба газар хэвтээд нэг нэгнийгээ зулгааж байсан хоёр хүн нэг нь Алтангэрэл, нөгөөх нь Мөнхбаяр байсан. Тэгээд би та хоёр нэг нэгнийгээ таньдаг байж боль гэхэд Алтангэрэл Ганзоригоо чи ороод Мөөгийг дуудаад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би чи өөрөө дуудахгүй яасан юм гэхэд Алтангэрэл би босч чадахгүй байна, миний хөл хугарчих шиг боллоо гэж хэлсэн. Тэгэхээр нь ямар Мөөгий юм гэсэн чинь эхнэр нь эмийн санд ажилладаг өөрөө хамгаалагч хийдэг гэж хэлсэн. Тэгэхээр нь би бүжиг рүү орсон чинь Мөөгийг бүжиглэж байхаар нь чамайг Алтангэрэл гадаа дуудаад байна. Алтангэрэлийн хөл нь хугарчихсан байна гэнэ ээ. Мөнхбаяр тэр хоёр маргалдсан юм байна гэж хэлсэн /хх-26/ гэсэн,

гэрч Цэгмэдийн Мөнхцэцэгийн ... орой 19 цагт Төмөр замын соёлын ордонд болох нийтийн бүжгэнд би өөрийн нөхөр Мөнхбаярын хамт очсон. Манай нөхөр бид хоёр бүжиглэж байгаад бүжгийн ая дуусаад завсарлах хооронд миний өмнө нь харж байгаагүй нэг залуу манай нөхөр бид хоёр дээр халамцуу ганцаараа ирээд, манай нөхрийг өө сайн уу, хэнтэй явж байгаа юм гэсэн. Гэтэл манай эхнэр, сайн, би эхнэртэйгээ явж байна гэж хэлсэн. Тэр залуу өө танай эхнэртэй танилцмаар байна, уулзах гэсэн юм, би архи авч өгөх үү, гарах уу гээд байсан. Тэгтэл манай нөхөр чи яагаад хүн доромжилж байгаа юм гэтэл нөгөө залуу гарах уу гэсэн. Тэгээд тэр хоёр хамт гарсан. Би хөл муутай болохоор араас нь удаан алхаад гартал Мөнхбаярын духнаас цус гарчихсан нөгөөх нь газар уначихсан баруун гарынхаа тохойг нугалаад, цээжээ өндийлгөөд өнгийж байсан ба Мөнхбаяр нөгөө залууг чи яагаад хүнийг хэл амаар доромжилж байгаа юм, чи миний духыг хагалчихлаа, нэг биш удаа боллоо гэсэн. Тэгэхээр нь би тэр хоёрыг зодолдож магадгүй гээд нөхрөө уг залуугаас нь холдуулаад зогссон. Нөгөө залуу босохгүй нөгөө газраа өндийгөөд суугаад байсан. Тэгтэл Мөнхбат гэж залуу Төмөр замын соёлын ордноос гарч ирээд, юу болов, яагаад миний найзыг ийм болгов гээд уурласан. Манай нөхөр та нар удаа дараалан намайг доромжиллоо гээд тэр хоёр барьцалдаж аваад, тэр залуу Мөнхбаярыг мөргөсөн чинь Мөнхбаяр газар унасан. Мөнхбат намайг биеэ үнэлэгч, янхан хүүхэн гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би нөхрөө аваад гэрлүүгээ явсан. Мөнхбаяр бүжгэнд орохоос өмнө 1 шил Боргио пиво уусан. Алтангэрэл нилээн согтуу байсан ба Мөнхбат нь гайгүй байсан /хх-н 22-23/ гэсэн,

гэрч Даануугийн Мөнхбатын ... Ганзориг гэх залуу намайг бүжиглэж байхад гараад ир гээд дуудсан. Яасан гэтэл гадаа Алтангэрэл хөлөө хугалуулчихсан байна гэж хэлсэн. Тэгээд Ганзориг бид хоёр соёлын ордны гадаа гартал Алтангэрэл цементэн талбай дээр газар суучихсан хөлөө хугалчихлаа гээд уйлж байсан. Алтангэрэл Мөнхбаяр миний хөлөн дээр дэвсээд байсан гэж хэлсэн. Энэ үед Алтангэрэлийн нүд нь хавдчихсан байсан /хх-н 27-28/ гэсэн,

шинжээч эмч Төгсжаргалын Номинцэцэгийн ... баруун тахилзуур ясны доод булууны далд хугарал гэмтэл унах үед, хүний хөлний шагай орчимд ямар нэгэн зүйлд цохигдсон буюу тээгнэсэн үед л энэ гэмтэл үүснэ. Ямар нэгэн зүйлд цохиогүй, ямар нэгэн зүйлд тээгнээгүй бол үүсэх магадлал багатай. Уг гэмтэл дангаараа хүндэвтэр гэмтэлд хамаарах ба баруун дээд цус хуралт гэж бичсэн нь баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэдгийг бичсэн байна. Баруун дээд зовхинд цус хуралт, зүүн зовхинд цус хуралт гэмтлүүд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-н 36-37/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Алтангэрэлийн биед баруун тахилзуур ясны доод булуунд далд хугарал, баруун дээд цус хуралт, зүүн зовхинд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүйл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн 1119 тоот дүгнэлт /хх-н 36,

ГССҮТ-ын Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудсын хуулбар /хх-н 52/, хохирогч Ч.Алтангэрэлийн рентген зураг авахуулсан баримт, гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн эмчийн зөвлөгөө /хх-н 54/ болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд Ням овогт Жүржидийн Мөнхбаярыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар ял оногдуулах үндэслэлтэй,

прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Мөнхбаярт ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, тухайлбал үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугийн талаар маргахгүй байгаа, хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Ч.Алтангэрэл гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзав.

 

Түүнчлэн шүүгдэгч Ж.Мөнхбаяр урьд өмнө шүүхээр ял шийтгүүлж байсан боловч түүний ялтай байдал хуульд зааснаар дууссаныг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ж.Мөнхбаяр амьдралын боломжгүй байдлаасаа шалтгаалан өөрт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцсон ба энэ байдал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 241 дүгээр зүйлийн 241.4-т заасан заалтад нийцнэ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Ж.Мөнхбаяр цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон