Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/253

 

 

 

 

      

 

 

  2022          04            05                                    2022/ШЦТ/253

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Х.Онолт, шүүгдэгч Д.Ц-, түүний өмгөөлөгч Ю.Тогмид, шүүгдэгч Ц.Б-, түүний өмгөөлөгч Г.Тамир, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Э.Оюунболд, Л.Цэндсүрэн, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б овогт Б-гийн Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Х овогт Цийн Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Х овогт Д-ийн Ц-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902006290228 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1987 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагчаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Х овогт Цийн Б,  

 

2.    Монгол Улсын иргэн, 1990 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагчаар ажиллаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Х овогт Д-ийн Ц,

 

3. Монгол Улсын иргэн, 1981 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчаар ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Б-гийн Б,  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б- нь Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчаар буюу нийтийн албан тушаалд ажиллаж байхдаа Ц.Б-, Д.Ц- нартай нэгдэж 2019 оны 6 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 0000 УБН улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан Ж.Соёл-Эрдэнийг хяналт шалгалтаар илрүүлсэн боловч Монгол Улсын Эрүүл мэнд, Спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/138, А/131 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалга тогтоох журам”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/101 дугаартай тушаалаар батлагдсан “Замын хөдөлгөөнд зохицуулах хянан шалгах журам”-д заасны дагуу шалган шийдвэрлээгүй, хахууль өгөгч Ж.Соёл-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс түүнийг Цагдаагийн байгууллагад шалгуулахгүйгээр явах нөхцөлийг бүрдүүлж, Замын хөдөлгөөний зохицуулах, хянан шалгах журмын 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “...зөрчлийг хялбаршуулсан журмаар газар дээр нь шийдвэрлэх, хэрэв шийдвэрлэх боломжгүй бол зөрчлийг баримтжуулан шаардлагатай бичиг баримт, эд зүйлсийг хураан авч холбогдох албан тушаалтанд шилжүүлэх” гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авах гэмт хэргийг санаачилж, удирдан төлөвлөж гэмт хэргийн хамтран оролцогчийн үүрэг, оролцоог хуваарилж  Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны төвийн гадна Ж.С-эс 450,000 төгрөгийн хахууль авах гэмт хэргийг Д.Ц-оор гүйцэтгүүлж, зохион байгуулагчаар хамтран оролцсон,

Шүүгдэгч Ц.Б- нь Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагчаар буюу нийтийн албан тушаалд ажиллаж байхдаа Б.Б-, Д.Ц- нартай нэгдэж 2019 оны 6 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 0000 УБН улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан Ж.Соёл-Эрдэнийг хяналт шалгалтаар илрүүлсэн боловч Монгол Улсын Эрүүл мэнд, Спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/138, А/131 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалга тогтоох журам”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/101 дугаартай тушаалаар батлагдсан “Замын хөдөлгөөнд зохицуулах хянан шалгах журам”-д заасны дагуу шалган шийдвэрлээгүй,  хахууль өгөгч Ж.Соёл-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс түүнийг Цагдаагийн байгууллагад шалгуулахгүйгээр явах нөхцөлийг бүрдүүлж, Замын хөдөлгөөний зохицуулах, хянан шалгах журмын 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “...зөрчлийг хялбаршуулсан журмаар газар дээр нь шийдвэрлэх, хэрэв шийдвэрлэх боломжгүй бол зөрчлийг баримтжуулан шаардлагатай бичиг баримт, эд зүйлсийг хураан авч холбогдох албан тушаалтанд шилжүүлэх” гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авах гэмт хэргийг санаачилж, удирдан төлөвлөж гэмт хэргийн хамтран оролцогчийн үүрэг, оролцоог хуваарил, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны төвийн гадна Ж.С-эс 450,000 төгрөгийн хахууль авах гэмт хэргийг Д.Ц-оор гүйцэтгүүлж, зохион байгуулагчаар хамтран оролцсон,

Шүүгдэгч Д.Ц- нь Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагчаар буюу нийтийн албан тушаалд ажиллаж байхдаа Б.Б-, Ц.Б- нартай нэгдэж 2019 оны 6 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 0000 УБН улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан Ж.Соёл-Эрдэнийг хяналт шалгалтаар илрүүлсэн боловч Монгол Улсын Эрүүл мэнд, Спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/138, А/131 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалга тогтоох журам”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/101 дугаартай тушаалаар батлагдсан “Замын хөдөлгөөнд зохицуулах хянан шалгах журам”-д заасны дагуу шалган шийдвэрлээгүй,  хахууль өгөгч Ж.Соёл-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс түүнийг Цагдаагийн байгууллагад шалгуулахгүйгээр явах нөхцөлийг бүрдүүлж, Замын хөдөлгөөний зохицуулах, хянан шалгах журмын 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “...зөрчлийг хялбаршуулсан журмаар газар дээр нь шийдвэрлэх, хэрэв шийдвэрлэх боломжгүй бол зөрчлийг баримтжуулан шаардлагатай бичиг баримт, эд зүйлсийг хураан авч холбогдох албан тушаалтанд шилжүүлэх” гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны төвийн гадна Ж.С-эс 450,000 төгрөгийн хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон буюу шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Шүүгдэгч Б.Б-: “...Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэхэд улсын яллагч яллах дүгнэлтдээ зохион байгуулсан, удирдсан, үүрэг оролцооны хувьд чиглүүлсэн гэж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, журам зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байгаа, эрүүгийн хэрэгт яаж холбогдсоноо ойлгохгүй байна. Эдгээр хүмүүс насанд хүрсэн хүмүүс, намайг өдий хүртэл өмгөөлж хамгаалах шаардлага байхгүй. Эрүүгийн хэрэгт гэм буруутай болсноо хүлээн зөвшөөрөхгүй...” гэв.

 

Шүүгдэгч Д.Ц-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Б-: “...Мэдүүлэг гаргахгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв болно...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Гэрч Б.Тунгалаг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 6 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө ...С- өөрийн үеэл дүү гэх залуутай 02 цагийн үед ирээд ...гэрт байсан вискийг ...задлаад би тэндээс нь жаахан уучхаад унтаад өгсөн. С- үеэл дүүтэйгээ виски уугаад үлдсэн. ...Би унтаж байгаад сэрсэн чинь С-эс зөндөө дуудлага ирсэн байхаар нь гайхаад залгатал Хан-Уул дүүргийн замын цагдаагийн гадаа хүрээд ир, цагдаад журамлуулчихлаа гэхээр нь би такси бариад яваад замын цагдаа дээр очиж С-тэй уулзсан. С- өглөө согтуу ажилдаа явж байтал үлээлгэ таараад журамлуулчихлаа, торгуулийн мөнгө 500,000 төгрөг авч ирээд машинаа ав гэж байна гэсэн. Тэгээд С- цагдаатай уулзана гээд Яармагийн “Сансар” худалдааны төвийн машины зогсоол дээр очсон. Би С-эс яахаараа Яармагт байдаг юм бэ гэхэд С- цагдаа нь ээлжээсээ буусан гэсэн гэж хэлсэн. Тэгэхэд 72-39 УНЯ улсын дугаартай Ниссан маркийн автомашин дотор энгийн хувцастай залуухан эрэгтэй, эмэгтэй хоёр хүн сууж байсан. Тэгэхэд энгийн хувцастай залуу нь “мөнгөө авчирсан уу’ гэхээр нь би “дансаа өгчих, дансаар шилжүүлчихье” гэж хэлэхэд тэр залуу “дансаар авахгүй ээ, бэлнээр авна аа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Сансарын АТМ ороод 500,000 төгрөг авах гэж байгаад андуураад 5,000,000 төгрөг авчихсан юм Уг мөнгөнөөс би 500,000 төгрөгийг нь тэр цагдаа гэх залууд өгсөн. Тэгээд би “чи ер нь бичиг баримтаа үзүүлэхгүй юм уу” гэхэд “танд миний бичиг баримт ямар хамаатай юм бэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “ямар сонин юм бэ, цагдаа биш юм болов уу” гэж бодоод машиных нь зургийг авсан юм. Тэгэхэд би “машин замын цагдаагийн гадаа байна гэчхээд дансаар торгуулиа авахгүй, бичиг баримтаа үзүүлэхгүй ямар сонин юм бэ, цагдаа биш юм болов уу” гэж бодоод цагдаад хандчихсан юм...” /1 дэх хавтас хэргийн 50-51 дэх тал/ гэсэн,

 

Гэрч Ё.Батдэлгэр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Үүрийн 05 цаг өнгөрч байх үед Ц-, Б- бид гурав Нарны гүүрний урд хэсэгт хяналт, шалгалт хийхээр очсон юм. Ц-, Б- хоёр тандагч багажаар жолооч нарыг үлээлгэж шалгаж байсан бөгөөд би албаны машиндаа сууж байсан. Тэгэхэд С- гэх жолоочийг Ц- тандагчаар үлээлгэхэд согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн дохио өгсөн гэсэн. Тэгээд ахлах ахлагч Б- уг жолоочийг нэгдүгээр эгнээ рүү зогсоогоод бичиг баримтыг нь шалгасан. Б- над дээр ирээд энэ жолоочийг драйгер үлээлгэж шалгах шаардлагатай байна гэж хэлсэн. Би тэгэхэд шөнө хэлтэс дээр очиж дэслэгч Б-гийн ослын материалаас нь шийдвэрлэж өгөхдөө драйгер багажийг шүүгээндээ хийгээд орхичихсон байсан. Тэр үед дэслэгч Б- ирэхээр нь би Б-д би драйгерээ ажил дээрээ орхичхож, би төв рүү очиж материалаа авахгүй бол цаг болохоо байлаа, та энэ жолоочийг хэлтэс рүү дагуулж очоод драйгер үлээлгээд шалгачих гэхэд Б- зөвшөөрсөн. Тэгээд С- жолоочийг Б-, Б- нар авч үлдсэн бөгөөд би Ц-ыг дагуулж төв замын цагдаагийн газар руу очиж материалаа аваад 6 цаг 30 минутаас өмнө хэлтсийн байранд очсон. Б-, Б- нараас би нөгөө согтуу жолооч хаана байна гэхэд бааз руу машин аваад ирэх хооронд машинаа орхиод яваад өгчхөж гэсэн. Тэгэхээр нь би Б-т одоо наад хүнээ ол, энэ хавиар ойрхон байгаа байлгүй гэж хэлсэн Б- тэр хавиар яваад С- гэх жолоочийг олоогүй. Тэгээд 06 цаг 30 минут болсон тул ачаалал ихтэй 3 уулзвар руу Ц-, Б- бид гурав явсан. 07 цаг 30 минутын үед би уулзвараас бууж хэлтэс рүү очоод Б- дэслэгчээс нөгөө жолоочоо олов уу гэхэд машиных нь урд шилэн дээр байсан дугаар руу залгаж ярихад нисэх дээр ажил дээрээ байна, цайны цагаар хүрээд ирье гэж байна гэж хэлсэн. Тэгээд Б- дэслэгч өдөр цайны цагаараа хүрээд ирэхээр архи нь гарчихсан, драйгер үлээлгэхээр хувь гарахгүй байх нэгэнт нотолж чадахгүй юм чинь бичиг баримтыг нь зүгээр өгчих, Цаст- Оргилын гэр нь Яармагт байдаг юм чинь уулзаад өгчих гээд би хэлчихсэн. Бичиг баримтыг нь Ц-д өгчхөөрэй гээд надад Соёл-Эрдэнийн гэх жолоочийн бичиг баримт, машины түлхүүрийг нь өгсөн. Тэгээд би Ц-д С- гэгчийн бичиг баримт, машины түлхүүрийг өгөөд энийг Б- дэслэгч чамд өгчхөөрэй гэсэн гээд өгсөн. Манай эхнэр М.Батжаргал төрөөд 4 хонож байсан тул би гэр рүүгээ яараад шууд яваад өгсөн. ...Ажил үүргийн хуваарийн дагуу хоногийн хугацаанд хяналт шалгалт хийж буй офицер буюу миний бие Соёл-Эрдэнийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багаж үлээлгэж тогтоогоод материалжуулж шалгах ёстой байсан. ...Б- дэслэгчийг хэлтэс рүү дагуулж яваад шалгачих гэхэд шалгаж чадалгүй зугтаалгасан байсан.

...Дарга, ахлахуудаас бид нарын автомашиныг өглөө эрт очиж ав гэж үүрэг, тушаал өгсөн зүйл байхгүй. Хааяа өглөө эрт хамгаалалттай эрт машин шаардлагатай болсон үед л дарга ахлахууд хоногийн жижүүрүүдийг өглөө эрт машин авчхаарай гэж байдаг. Түүнээс биш өдөр болгон авто баазаас ахлахуудын автомашиныг очиж авна гэсэн зүйл байхгүй...” /1 дэх хавтас хэргийн 62-65/ гэсэн,

 

Гэрч Э.Энхзул мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 6 дугаар сарын 27-ны өглөө нөхөр маань 09, 10 цагийн үед ирээд Яармагт байдаг засварын газарт машинаа үзүүлэхээр очсон юм. Засварын газар байж байхад Ц-ын утас руу хүн залгаад уулзахаар болоод бид хоёр яармагийн “Оргил” худалдааны төвийн гадна очсон. Тэгэхэд нэг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирээд машинд суусан. Тэр хоёр Ц-д хандан ахаа дансаар шилжүүлчих үү, дансаа өгчих гэхэд Ц- тийм юм байхгүй гэхэд тэр хоёр машинаас бууж бэлэн мөнгөний машин ороод эргэж машинд суусан. Тэгээд тэр хоёр хуйлаастай мөнгө голын хайрцаг дээр тавихад Ц- машины түлхүүр, бичиг баримтыг нь гаргаж ирээд тэр хоёрт өгсөн. Тэгэхэд тэр хоёр хүний эмэгтэй нь Ц-ыг чамайг хэн гэдэг юм бэ гээд нэрийг нь асуухад Ц- нэрээ хэлээгүй. Би тэр үед утсаа оролдоод сууж байсан бөгөөд эхнэрийг нь ямар ууртай хүн бэ л гэж бодож байсан. Нөхөртөө уурлаад өглөө унтаж байхад согтуу машин бариад явчихсан байх юм гэх зэргээр хэлж байсан залуу нь болохоор Ц-ыг ахаа ахаа бичиг баримтаа авъя л гээд байсан. Тэгээд тэр хоёр машинаас буугаад явсны дараа Ц- өгсөн мөнгийг нь тоолж үзээд 450,000 төгрөг байна гэж хэлж байсан. Тэгээд бид хоёр гэртээ очоод байж байтал Ц-ын машиныг хайгаад байна гээд ажлынх нь хүмүүс залгаад байсан. Ц- мөнгийг нь эргүүлээд өгчихье гээд нөгөө хүмүүстэйгээ утсаар яриад дансыг нь аваад миний виза картаар мөнгийг шилжүүлсэн. ...Батдэлгэр, Б- гэх офицерууд тэр согтуу жолоочтой ярилцаж тохирчхоод гэр ойрхноор нь манай нөхрийг уулзуулснаас болж л ийм зүйл боллоо гэж би ойлгож байгаа..” /1 дэх хавтас хэргийн 68-69 дэх тал/ гэсэн,

 

Гэрч Б.Батгэрэл мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй жолоочийг илрүүлсэн тохиолдолд стандартчилал хэмжил зүйн төвөөс баталсан согтолтын зэрэгт хүрч байна уу, үгүй юу гэдгийг драйгер багаж үлээлгэж шалгадаг. Хэрвээ согтолтын зэрэг тогтоосон хэмжээ буюу 0,20 хувь хүрч байвал тухайн жолоочийн биеийн байцаалтыг авч, хаана ямар хэмжээтэй согтууруулах ундаа хэрэглэж, хаанаас хаа хүртэл жолоо барьсан зэргийг асууж анхны тайлбарыг тэмдэглэлээр авдаг. Энэ ажиллагааг камерын бичлэгээр баталгаажуулах ёстой байдаг. Үүний дараа жолоодсон автомашиныг нь тээврийн хэрэгсэл түр саатуулах байр луу хүргэж байрлуулна. Жолооч нь жолоо барих эрхийн үнэмлэхтэй байвал үнэмлэхийг түр хураан авч, өөрийг нь явуулдаг, хэрэв жолоочийн эрхийн үнэмлэхгүй тохиолдолд эрүүлжүүлэх байранд хүргэдэг. Энэ бол замын цагдаагийн алба хаагчийн нийтлэг үүрэг. Ингээд уг материал өглөө хэрэг бүртгэгч дээр цохогдох бөгөөд хэрэг бүртгэгч Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Зөрчлийн хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил хүртэл хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авдаг. Согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй этгээд зугтсан тохиолдолд ерөнхий жижүүрт мэдэгдэж эрэн сурвалжлах ажпыг зохион явуулах үүрэгтэй. Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.2-д согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхээ зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээдийн жолоо барих эрхийг мөн адил 1 жилээр хасаж, 400 нэгжээр торгуулийн арга хэмжээ авах заалттай. Иймд Соёл- Эрдэнэ согтуурлын зэргээ шалгуулахаас зайлсхийж зугтсан байсан ч гэсэн түүнийг олж ирэн дээрх үндэслэлээр шалгалтын ажиллагааг явуулах ёстой юм...” /1 дэх хавтас хэргийн 70-71 дэх тал/ гэсэн,

 

Гэрч Н.Хангарьд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 6 дугаар сарын 26-ны орой 20 цагаас 27-ны өглөө 08 цаг хүртэл хугацаанд зохицуулагч Б.Батдэлгэр, Б.Б-, Ц.Б-, Д.Ц- нар Туул 15, 16 чиглэлд шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан юм. ...Манай алба хаагчид тухайн үед драйгер багаж хэлтэс дээр орхисон байсан тул Ж.С- гэх жолоочийн согтуурлын зэргийг газар дээр нь шалгаагүй гэж тайлбар өгсөн. Хэлтсийн хяналтын камерын бичлэгээс харахад Б-, Б- нар жолооч Ж.Соёл-Эрдэнийг хэлтсийн гадаа авчирч машинаа үлдээчхээд өөрсдөө албаны машинтайгаа яваад өгсөн байсан. Уг жолоочийг шалгах ямар ч үйлдэл хийгээгүй байсан. Үнэхээр яаралтай ажилтай байсан бол Ж.Соёл-Эрдэн гэх жолоочийг хэлтсийн жижүүрт хүлээлгэж өгчхөөд явж болох байсан. Тухайн үед Б-, Б- нар ахлахын автомашиныг авчрахаар явсан гэж байгаа боловч ахлах зохицуулагч чөлөө авчихсан, ажилдаа ирээгүй өдөр. ...80882175 дугаар бол манай хэлтсийн шалгах төхөөрөмжийн дугаар, Ц.Б- ашиглаж байсан. ...Хоногийн ээлжид дүүргийн нутаг дэвсгэрийн замын хөдөлгөөн болон гарч буй зөрчлийн ачааллаас шалтгаалж эргүүлийн хоёр чиглэлийг гаргадаг юм. Эргүүлийн чиглэлд үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагч нь Цагдаагийн албаны тухай хуульд заасан Гэмт хэрэгтэй тэмцэх, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах нийтлэг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд мөн хуулийн 27-37 дугаар зүйл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д заасан эрхийн хүрээнд замын хөдөлгөөний зохицуулах, хянан шалгах ажиллагааг явуулна. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/101 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан 'Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-д зааснаар алба хаагчийн аюулгүй байдлыг хангах, албан үүрэгт харилцан дэмжлэг үзүүлэх зорилгоор эргүүлийн нэг чиглэлд хоёроос доошгүй алба хаагчийг ажиллуулна” гэсний дагуу эргүүлийн нэг чиглэлд нэг офицер, нэг цагдааг томилж үүрэг гүйцэтгүүлдэг. Туул 15, 16 эргүүлийн чиглэлд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нар нь “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-д заасны дагуу хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах ажиллагааг явуулах бөгөөд хоёр чиглэл нь өөр өөр үүрэг гүйцэтгэнэ гэсэн зүйл байхгүй.

Хоногийн хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт гарсан зам тээврийн ослын дуудлага хүлээн авч шийдвэрлэх, хяналт шалгалт хийх, хөдөлгөөн зохицуулах. хамгаалалтад ажиллах, эзэнгүй осол хэргийн эзэн холбогдогчийг тогтоох зорилгоор хаягаар явах зэрэг үүрэг гүйцэтгэдэг. Ажлын хуваарьт ч гэсэн гүйцэтгэх үүргийг тус тусад нь хуваарилж хариуцуулсан зүйл байхгүй. Цагдаагийн алба хаагч хуульд заасан чиг үүргээ л хэрэгжүүлэх ёстой. Алба хаагчдын хувьд ажлын ачааллаас шалтгаалж өөрсдөө хоорондоо тохиролцоод дүүргийн нутаг дэвсгэрийг 2 хувааж авах гэх мэт зохион байгуулалтад ордог зүйл байдаг байх. Гэхдээ энэ нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй гэсэн үг биш юм.

Ж.Соёл-Эрдэнийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байж болзошгүй асуудлын хувьд тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан дэслэгч Б.Батдэлгэр, ахлах ахлагч Ц.Б-, дэслэгч Б.Б- ахлах ахлагч Д.Ц- нар нь хуульд заасан чиг үүргийн хүрээнд Ж.Соёл- Эрдэнэ гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үү, үгүй юу гэдгийг “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-д заасны дагуу шалгаж тогтоох ёстой. Б.Батдэлгэр, Б.Б-, Ц. Б-, Д.Ц- нар бүгд дээрх ажиллагааг хийх эрхтэй. Хэрэв Ж.С- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдвол “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам’’-ын 4.2 дугаар зүйлд заасан “илэрсэн зөрчлийг хялбаршуулсан журмаар газар дээр нь шийдвэрлэх, боломжгүй бол зөрчлийг баримтжуулан, шаардлагатай бичиг баримт эд зүйлийг хураан авч, холбогдох албан тушаалтанд шилжүүлэх” гэсний дагуу Ж.Соёл-Эрдэнийн согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгийг баримтжуулж. жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан авч, тээврийн хэрэгслийг түр саатуулах арга хэмжээг авсны дараа зөрчил шийдвэрлэх эрх бүхий байцаагчид шилжүүлэх ёстой. Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн офицер шалгах эрхтэй, цагдаа буюу ахлагч бүрэлдэхүүн шалгах эрхгүй гэсэн зүйл байхгүй Цагдаагийн алба хаагчид хуулиар олгогдсон эрх юм...” /1 дэх хавтас хэргийн 72-73, 2 дахь хавтас хэргийн 242-245/ гэсэн,

 

Гэрч О.Батмөрөн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 6 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө би хэлтсийн байранд холбоочны үүрэг гүйцэтгэж, аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр үүрэг гүйцэтгэж хоносон. ...Зохицуулагч нар согтуу жолооч нараа надад түр үлдээж харуулах тохиолдол байдаг. Б.Б-, Ц.Б- нар харин надаар хүн харуулж байгаагүй...” /1 дэх хавтас хэргийн 74-75 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Р.Мөнхтогоо мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 6 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч Батдэлгэр, Д.Ц- нар ирж хоногийн хугацаанд ажилласан гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 7 материалыг тээврийн цагдаагийн албаны журналд бүртгүүлсэн. ...Манайх дүүргийн алба хаагч нараас 05 цагаас өмнө мэдээгээ авсан бол дахин дуудах шаардлага байхгүй...” /1 дэх хавтас хэргийн 76-77 дахь тал/ гэсэн,

 

Гэрч А.Эрдэнэбат мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Дүүргүүдийн Замын цагдаагийн хэлтсүүдээс алба хаагчдынхаа ажлын хуваарийг долоо хоног бүр гаргаж, манай хэлтсээр хянуулж батлуулдаг юм. Уг хуваарьт ажиллах алба хаагч ажиллах цаг, чиглэлийг л тодорхойлж байгаа. Түүнээс биш гүйцэтгэх үүргийг нь тусгайлан заахгүй. Угаасаа гүйцэтгэх үүрэг нь хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэг юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/101 дүгээр тушаалаар батлагдсан “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-д заасны дагуу эргүүлийн чиглэлийг томилж ажиллуулдаг. Дүүргүүдийн нутаг дэвсгэрт шөнийн ачааллаас болж хоёр чиглэлийг гаргаж ажиллуулдаг юм. Чиглэл бүрт нэг офицер, нэг цагдаа хөдөлгөөнт эргүүлийн автомашинтай үүрэг гүйцэтгэдэг. Эргүүлийн чиглэл нь хариуцсан нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний дүрэм хаана зөрчигдөж байна, тэнд л үүрэг гүйцэтгэх ёстой юм. Эргүүлийн чиглэлүүд шөнийн цагт дүүргийн нутаг дэвсгэрт гарсан осол зөрчлийн дуудлага мэдээлэлд очих, шийдвэрлэх, зам дээр хяналт шалгалт хийх ажиллагааг явуулна Туул 15, 16 чиглэлд гүйцэтгэх үүргийг нь хуваарилсан зүйл байхгүй, тийм дүрэм, журам ч байхгүй. Аль аль нь дүүргийнхээ нутаг дэвсгэрт дуудлага мэдээллээ авна, дуудлагагүй үед хяналт шалгалтаа явуулах үүрэгтэй. Жолоочийн согтуурлын зэргийг цагдаагийн алба хаагч бүгд л шалгаж, тогтоох эрх, үүрэгтэй. Ээлжид гарахад нь драйгер багажийг офицерт нь хариуцуулж өгдөг юм. Энэ нь зөвхөн офицер уг багажийг ашиглах эрхтэй гэсэн үг биш. Согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочоос харин асуумж, тайлбарыг офицер цолтон авдаг...” /2 дахь хавтас хэргийн 246-248 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Н.Ганбат мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Туул 15, 16 чиглэлийн хувьд ялгаатай зүйл байхгүй. Туул 15, 16 чиглэл нь хоногийн ээлж буюу шөнө үүрэг гүйцэтгэдэг эргүүлийн чиглэл юм. Алба хаагчдын аюулгүй байдал талаас нь шөнийн эргүүлийг хоёр, хоёроор нь гаргадаг бөгөөд нэг офицер, нэг ахлагч хамт гардаг. Жолоочийн согтуурлын зэргийг цагдаагийн алба хаагч тогтоох эрхтэй. Зам дээр хяналт шалгалт хийж буй албан хаагчид бүгд тандагч багажтай ажиллаж байгаа. Тандагч багажаар сэжигтэй тохиолдол илэрвэл уг журамд заасны дагуу согтуурлын зэргийг тогтоох зорилгоор драйгер багаж үлээлгэнэ. Уг ажиллагааг цагдаагийн алба хаагч, ахлагч, офицер гэлтгүй хийх эрхтэй. Харин жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тогтоогдвол хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах юм...” /3 дахь хавтас хэргийн 1 дэх тал/ гэсэн,

 

Гэрч Н.Ариунтөгс мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Цагдаагийн алба хаагчид иргэнд гаргасан зөрчлөө шалгуулж хянан шийдвэрлүүлэхээр зугтаах боломжоор хангасан байж болзошгүй нөхцөл харагдаж байна. ...Нэгэнт тандагч багажаар Ж.С- гэгч этгээд согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй дохио илэрсэн байхад алба хаагчид дээрх ажиллагааг гүйцэтгэсний дараа эрх бүхий албан тушаалтад шилжүүлэх байсан. Уг ажиллагааг офицер, ахлагч гэлтгүй цагдаагийн албаны тухай хуулиар үүрэг хүлээсэн бүхий л алба хаагчид гүйцэтгэх нийтлэг үүрэгтэй...” /3 дахь хавтас хэргийн 142-144 дэх тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Ж.С- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн ...05 цаг 10 минутын орчим Одбаяр гэх танил дүүтэйгээ хамт найз бүсгүй Тунгалагийн Тоёота Приус 30 маркийн машиныг унаад Нарны гүүрээр хойноос урагш чиглэлд даваад явж байтал 3-4 цагдаа нар жолооч нарыг үлээлгэж шалгалт хийж байсан. Тэгээд нэг цагдаа намайг шалгах гээд ирэхэд нь би “урд шөнө 11 цагийн үед 50 грамм архи уучихсан, хаана зогсох уу” гэхэд намайг "урагшаа очоод зогсож бай” гэхээр нь би зам дээр зогсож байсан машинуудын урд нь очоод зогссон. Тэгээд зогсож байтал нэг цагдаа хүрч ирэхээр нь би “торгуулийн арга хэмжээ авхуулчхаад явчихъя, ажилдаа яараад байна” гэж хэлтэл тэр цагдаа цаашаа явснаа эргэж ирээд миний машиныг бариад Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн гадаа очсон. Тэр цагдаа машинаас буухдаа миний машины түлхүүр жолоочийн бичиг баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг аваад намайг машинаас буулгаад миний машиныг гаднаас нь цоожлоод “би орчхоод гараад ирье” гээд ажил руугаа орсон. Тэгэхэд миний ажлын цаг болох гээд яараад байхаар нь би такси бариад яваад өгсөн. Тэгээд явж байтал миний араас нэг цагдаа юнителийн дугаараас залгаад “чи хааччихваа” гэхээр нь би “ажпын цаг болоод яараад явчихлаа, хуруугаа уншуулчхаад чөлөө аваад цайны цагийн үед хүрээд ирье” гэж хэлсэн. Тэгээд би ажил дээрээ орж хуруугаа уншуулж цагаа бүртгүүлж. даргаасаа чөлөө аваад эргээд Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэс дээр 10 цаг өнгөрч байх үед ирсэн. Тэгээд над руу залгасан цагдаагийн утас руу залгаад “би ирчихлээ, аль өрөөнд орж уулзах уу” гэхэд нөгөө цагдаа “би буугаад явчихсан байна, чиний бичиг баримт үнэмлэхийг өөр цагдаад үлдээчихсэн байгаа, чи очиж уулзаад торгуулийн мөнгөө төлөөд бичиг баримтаа аваарай” гэж хэлээд нэг юнителийн дугаар өгсөн. Надад өгсөн дугаар луу нь би тэр дор нь залгаад “би 0000 дугаартай машины жолооч байна, ажлын чинь үүдэнд байна” гэхэд "би Яармагийн Оргилын энд явж байна, гялс хурдан ирээд машиныхаа бичиг баримт, түлхүүрийг ав” гэж хэлсэн. Тэгэхэд Тунгалаг хүрч ирсэн бөгөөд бид хоёр такси бариад Яармагийн Оргил Энканто худалдааны төвийн үүдний машин зогсоол дээр ирээд нөгөө цагдаа руу залгаад ирчихлээ гэдгээ хэлсэн.

Тэгээд удалгүй суудлын жижиг тэрэгтэй энгийн хувцастай эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирсэн. Тэгэхээр нь би эрэгтэйд нь хандаж “тантай уулзаад торгуулийнхаа мөнгийг өгөөд бичиг баримтаа авчих гэсэн юм, та дансаа өгчих” гэхэд “юу гэж дансаа өгдөг юм, бэлнээр торгуулийнхаа мөнгийг аваад ир” гэсэн. Тэгэхээр нь Оргил төв дотор байсан бэлэн мөнгөний машинаас бэлэн мөнгө аваад 450,000 төгрөгийг нь нөгөө энгийн хувцастай эрэгтэйд өгөөд бичиг баримт, машины түлхүүрээ авсан. Тэгээд нөгөө эрэгтэй, эмэгтэй хоёр машинтайгаа явсан бөгөөд Тунгалаг ах руугаа залгаад болсон явдлыг хэлж торгуулийн тасалбар өгөлгүй яваад өглөө гэж хэлсэн юм. Тэгээд байж байтал удалгүй Цагдаагийн ерөнхий газраас залгаж бид хоёрыг дуудахаар нь Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн гаднаас очиж машинаа аваад Цагдаагийн ерөнхий газарт очиж уулзсан. Би урд шөнө нь 50 грамм виски уучихсан учраас драйгер үлээлгэвэл тодорхой хэмжээний хувь гарах байх гэж бодоод торгуулийн арга хэмжээ авхуулаад явъя гэж үнэн учраа хэлсэн...” /1 дэх хавтас хэргийн  87-89 дэх тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Д.Ц- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн яллагдагчаар мэдүүлэгтээ: “...2019 оны 6 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 06 цаг өнгөрч байхад Нарны гүүрний урд тандагч багажаар жолооч нарыг шалгаж байх явцад С- гэгч дээр тандагч багаж улаан гэрэл асаж согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй гэсэн дохио өгсөн. Ахлах ахлагч Б- гэхэд Соёл-Эрдэнийг баруун тийш шахаж зогсоолгоод шалгасан. Би үүнээс цааш юу болсныг мэдэхгүй ...Өглөө хөдөлгөөн зохицуулалт хийгээд байж байгаад буух гэхэд дэслэгч Батдэлгэр надад хандан Б-, Б- хоёр нөгөө нөхөрт өгчхөөрэй гэсэн гээд надад Соёл-Эрдэнийн түлхүүр бичиг баримтыг нь өгсөн. Тэгэхэд Б- ч гэсэн над руу залгаад наад бичиг баримтыг нь аваачаад өгчхөөрэй, наад жолооч чинь машинаа энд цоожилж тавьчхаад явчхаж утсаар ярихад Нисэхээс өдөр ирж уулзъя гэж байна, чи гэр ойрхон юм чинь бичиг баримтыг нь аваад явчхаарай гэсэн. Үүний дагуу би Соёл-Эрдэнийн бичиг баримтыг өөрт нь өгсөн. Тэгэхэд С- надад мөнгө өгөхөөр нь би авах ёстой юм байлгүй гэж бодоод авчихсан. Тухайн үед Б-, Б- нарт уг мөнгийг өгөх ёстой байх гэж бодож байсан. ...Б-, Б- хоёр надад хандан  нөгөө нөхөр чинь 160,000 төгрөг өгье гээд байна, Нисэх рүү ажил руугаа явчхаад хуруугаа хийчхээд өдөр мөнгөө гүйцээгээд ирье гээд байна. Чи гэр ойрхон юм чинь уулзчих гэхээр нь би өөрсдөө уулзаа, би тэгж мөнгө төгрөг авч чадахгүй гэхэд Б- би хотын нэг захаас нөгөө зах руу явж чадахгүй, чи уулзчих гээд гуйгаад байсан юм. ...Б-, Б- нар Соёл-Эрдэнийг хэлтэс дээр очиж драйгер үлээлгэх боломжтой байсан. С- машинаа орхиод явсан байхад нь ч гэсэн ачуулах боломжтой байсан. ...Б-, Б- нар С- гэгчээс мөнгө авч бичиг баримтыг өгөхөөр тохирч ...миний гараар мөнгө авхуулсан юм. Миний хувьд С-эс мөнгө авснаа буруу гэдгийг ойлгож байна, үүндээ гэмшиж байна. ...Батдэлгэр, Б- нар энэ талаар тэмдэглэл хөтөлж дарга, удирдлагад хэлэх ёстой байсан гэж бодож байна...” /1 дэх хавтас хэргийн 95-97 дахь тал, 2 дахь хавтас хэргийн 91-93, 3 дахь хавтас хэргийн 168 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Ц.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Хамгийн эхэнд Д.Ц- Ж.Соёл-Эрдэнийг үлээлгээд би зогсоож шалгасан. Тэгээд автомашиныг нь унаад хэлтэс рүү явах гэж байхад С- гар утсан дээрээ ирсэн дансны үлдэгдэл харуулсан, банкны мессежийг харуулаад ахаа байгаа нь 160,000 төгрөг байна, танд энийг өгчихье гээд байсан юм. ...Намайг гэртээ унтаж байхад Ц- залгах нь залгасан. ...Ж.С- машинаа хаяад зугтсаны дараа Б- дэслэгч надад С- гэгчийн утасны дугаарыг өгсөн. Би тэгэхээр нь С- рүү залгасан. Тэгээд байж байхад С- дахиж над руу залгаад  ах аа би хаана, хэнтэй уулзах уу гэж асуухад би Батдэлгэрийн утасны дугаарыг мэдэхгүй тул Ц-ын дугаарыг өгсөн. ...Б- намайг наад нөхрийн чинь бичиг баримт, түлхүүр нь байгаа юм чинь өөрийг нь үлдээчихгүй юу, хоёулаа яваад ахлахын машиныг аваад ирье гэсэн тул би явсан. ..Б-д Соёл-Эрдэнийн бичиг баримт, түлхүүрийг үлдээгээд пост руугаа явсан...” /1 дэх хавтас хэргийн 105-107, 3 дахь хавтас хэргийн 172 дахь тал/ гэсэн,  

 

Шүүгдэгч Б.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Батдэлгэр нь Соёл-Эрдэнийн согтуурлын зэргийг Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журамд зааснаар шалгаж шийдвэрлэх үүрэгтэй байсан. Би С- гэх жолоочийг Батдэлгэр өөрөө шалгах байлгүй гэж бодоод бичиг баримт, машины түлхүүрийг нь хураан авч явахгүй байх арга хэмжээ авсан. Хэлтсийн жижүүр унтаж байсан. ...Хэлтсийн гадна Соёл-Эрдэнийг аваад очсоны дараа Б- надад энэ нөхөр мөнгө өгье гэсэн юм яриад байна гэж хэлэхээр нь би болохгүй шүү, үлээлгэж шалгаад хийдэг журмаар нь хий гэж хэлсэн. Яг хэдэн төгрөг өгье гэж хэлснийг нь санахгүй байна...” /1 дэх хавтас хэргийн 115-117 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 9-10 дахь тал/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 дэх хавтас хэргийн 11 дэх тал/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 15-22 дахь тал/,

- Гар утасны дуудлага, мессежний лавлагаанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 23-24 дэх тал/,

- Д.Ц-ын утасны дуудлагын лавлагааны хуудас /1 дэх хавтас хэргийн 27-33 дахь тал/,

- Банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 34-35 дахь тал/,

- Ж.Соёл-Эрдэнийн Хаан банкны дансны хуулга /1 дэх хавтас хэргийн 45-46 дахь тал/,

- Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн алба хаагчдын ажлын хуваарь /1 дэх хавтас хэргийн 197-198 дахь тал/,

- Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн алба хаагчдын драйгер багаж хүлээлцсэн бүртгэлийн хуулбар /1 дэх хавтас хэргийн 199 дэх тал/,

- Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн алба хаагчдын аюулгүй ажиллагааны зааварчилгаа /1 дэх хавтас хэргийн 200 дахь тал/,

- Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагчдаас ёс зүйн зөрчил гаргахгүй байх талаар авсан баталгаа /1 дэх хавтас хэргийн 201-204 дэх тал/,

- Албан тушаалын тодорхойлолт /1 дэх хавтас хэргийн 205-213, 3 дахь хавтас хэргийн 146-150/,

- Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн байрны гадна байрлах хяналтын камерын 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн бичлэгийн тайлбар /1 дэх хавтас хэргийн 219/,

- Туул 15 бүсийн дуудлагын журнал /1 дэх хавтас хэргийн 223-225/,

- Э.Энхзулын хаан банкны дансны хуулга /1 дэх хавтас хэргийн 226/,

- Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журам /1 дэх хавтас хэргийн 227-230 дахь тал/,

- Замын хөдөлгөөн зохицуулах хянан шалгах журам /1 дэх хавтас хэргийн 231-249 дэх тал/,

- Шүүгдэгч Б.Б-, Ц.Б-, Д.Ц- нарыг ажилд томилсон тушаалын хуулбарууд /1 дэх хавтас хэргийн 187-192, 2 дахь хавтас хэргийн 15-27, 28-39/,

- Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлийн хуулбар /2 дахь хавтас хэргийн 134-137/,

- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /3 дахь хавтас хэргийн 33-34 дэх тал/,

- Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3 дахь хавтас хэргийн 35-36 дахь тал/,

- Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтас хэргийн 119-130 дахь тал/, боловсролын гэрчилгээний хуулбарууд /2 дахь хавтас хэргийн 49-60/, шагнал урамшууллын хуулбарууд /2 дахь хавтас хэргийн 61-64/ ажлын газрын тодорхойлолт /3 дахь хавтас хэргийн 156/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

1. Шүүгдэгч Б.Б-, Ц.Б-, Д.Ц- нар нь Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчаар, цагдаа зохицуулагчаар буюу нийтийн албан тушаалд ажиллаж байхдаа 2019 оны 6 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 0000 УБН улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан Ж.Соёл-Эрдэнийг хяналт шалгалтаар илрүүлсэн боловч Монгол Улсын Эрүүл мэнд, Спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/138, А/131 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/101 дугаартай тушаалаар батлагдсан “Замын хөдөлгөөнд зохицуулах хянан шалгах журам”-д заасны дагуу шалган шийдвэрлээгүй, хахууль өгөгч Ж.Соёл-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс түүнийг Цагдаагийн байгууллагад шалгуулахгүйгээр явах нөхцөлийг бүрдүүлж, Замын хөдөлгөөний зохицуулах, хянан шалгах журмын 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “...зөрчлийг хялбаршуулсан журмаар газар дээр нь шийдвэрлэх, хэрэв шийдвэрлэх боломжгүй бол зөрчлийг баримтжуулан шаардлагатай бичиг баримт, эд зүйлсийг хураан авч холбогдох албан тушаалтанд шилжүүлэх” гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авах гэмт хэргийг шүүгдэгч Б.Б- санаачилж, удирдан төлөвлөж гэмт хэргийн хамтран оролцогчийн үүрэг, оролцоог хуваарилж, хахууль авах гэмт хэргийг зохион байгуулагчаар, шүүгдэгч Ц.Б- хахууль авах гэмт хэргийг төлөвлөж зохион байгуулагчаар, шүүгдэгч Д.Ц- хахууль авах гэмт хэргийг гүйцэтгэгчээр тус тус хамтран оролцож, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны төвийн гадна Ж.С-эс 450,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт аваагдсан гэрч Б.Тунгалаг, Ё.Батдэлгэр, Э.Энхзул, Б.Батгэрэл, Н.Хангарьд, О.Батмөрөн, Р.Мөнхтогоо, А.Эрдэнэбат, Н.Ганбат, Н.Ариунтөгс нарын болон шүүгдэгч Ж.С- мөрдөн шалгах ажиллагааны явцад амь байхдаа өгсөн мэдүүлэг, мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Ц-, Ц.Б-, Б.Б-, нарын мэдүүлгүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 9-10 дахь тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 дэх хавтас хэргийн 11 дэх тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 15-22 дахь тал/, гар утасны дуудлага, мессежний лавлагаанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 23-24 дэх тал/, Д.Ц-ын утасны дуудлагын лавлагааны хуудас /1 дэх хавтас хэргийн 27-33 дахь тал/, банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 34-35 дахь тал/, Ж.С-, Э.Энхзул нарын Хаан банкны дансны хуулга /1 дэх хавтас хэргийн 45-46, 226 дахь тал/, Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн алба хаагчдын ажлын хуваарь /1 дэх хавтас хэргийн 197-198 дахь тал/, Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн алба хаагчдын драйгер багаж хүлээлцсэн бүртгэлийн хуулбар /1 дэх хавтас хэргийн 199 дэх тал/, Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн алба хаагчдын аюулгүй ажиллагааны зааварчилгаа /1 дэх хавтас хэргийн 200 дахь тал/, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагчдаас ёс зүйн зөрчил гаргахгүй байх талаар авсан баталгаа /1 дэх хавтас хэргийн 201-204 дэх тал/, албан тушаалын тодорхойлолт /1 дэх хавтас хэргийн 205-213 дахь тал, 3 дахь хавтас хэргийн 146-150 дахь тал/, Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн байрны гадна байрлах хяналтын камерын 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн бичлэгийн тайлбар /1 дэх хавтас хэргийн 219 дэх тал/, Туул 15 бүсийн дуудлагын журнал /1 дэх хавтас хэргийн 223-225/, Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журам /1 дэх хавтас хэргийн 227-230 дахь тал/, Замын хөдөлгөөн зохицуулах хянан шалгах журам /1 дэх хавтас хэргийн 231-249/, шүүгдэгч Б.Б-, Ц.Б-, Д.Ц- нарыг ажилд томилсон тушаалын хуулбарууд /1 дэх  хавтас хэргийн 187-192 дахь тал, 2 дахь хавтас хэргийн 15-27, 28-39 дэх тал/, Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлийн хуулбар /2 дахь хавтас хэргийн 134-137 дахь тал/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /3 дахь хавтас хэргийн  33-34 дэх тал/, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3 дахь хавтас хэргийн 35-36 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруутай этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын дагуу өөрийн эрхэлж байгаа албан тушаалын эрх хэмжээний хүрээнд гүйцэтгэх ёстой үүргээ биелүүлэхээс татгалзаж, өөртөө шууд эд материалын болон материаллаг бус ямар нэгэн ашиг олохыг хэлэх бөгөөд энэ гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээдүүдийн тус бүрийн үйлдэл нь бие биеийнхээ үйлдлийг дэмжсэн, өөр хоорондоо харилцан уялдсан байх бөгөөд тэдний тус бүрийн үйлдэл нь нийгэмд аюултай, тухайлбал гэмт хэргийн үр дагаврыг бий болгоход зохих хувь нэмэр оруулсан нөхцөлд гэмт хэрэгт хамтран оролцогч болох бөгөөд хамтран оролцогчид гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдсэн, үйлдлийнхээ хор аюулыг ухамсарласан байх ба оролцсон оролцооны хэлбэр нь тухайн этгээдийн гүйцэтгэсэн үүргээс шалтгаалж идэвхтэй, зарим нь идэвхгүй эс үйлдэхгүйгээр илэрдэг.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг дүгнэхэд:

 

2019 оны 6 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний орчим 0000 УБН улсын дугаартай Тоёото приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ж.С- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай замын хөдөлгөөнд оролцож байсныг Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагч Ц.Б-, Д.Ц- нар илрүүлж, улмаар драйгер багажаар үлээлгэж, согтуурлын зэргийг тогтоохоор жолоочийн тээврийн хэрэгслийг Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагч Ц.Б- унаж цагдаагийн хэлтсийн гадаа авчирсан, энэ цаг хугацаанд мөн тухайн өдөр ажиллаж байсан Хан-Уул дүүргийн цагдаагийн зохицуулагч Б.Б- албаны машинтай хэлтэс дээр ирж, Б.Б-, Ц.Б- нар тухайн жолоочийг машинд нь үлдээж явсан, тодорхой хугацааны дараа албаны хоёр машинтай эргэж ирсэн, мөн энэ үйл явдалтай зэрэгцээд Д.Ц-, Ё.Батдэлгэр нар албаны машинтай цагдаагийн хэлтэс дээр ирсэн, энэ цаг хугацаанд жолооч Ж.С- цагдаагийн хэлтсийн гадаа машин дотроо байсан бөгөөд 4 минут 55 секундын дараа өөрийн тээврийн хэрэгслийг орхиж явсан, улмаар жолооч Ж.С- 12 цаг 24 минут 49 секундэд цагдаагийн хэлтсийн гаднаас өөрийн тээврийн хэрэгслийг жолоодон унаж явсан, Ж.С- өөрийн тээврийн хэрэгслийг цагдаагийн хэлтсийн гаднаас унаж явахаас өмнө Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагч Д.Ц- нь жолооч Ж.С-тэй уулзаж мөнгө авсан үйл баримтууд тогтоогдож байна.

         

          Дээрх үйл баримтууд болон хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд Б.Б-,Ц. Б- нар тус хэлтсийн гаднаас 06 цаг 07 минут 58 секундэд явж, 6 цаг 23 минутад 15 секундэд ирсэн, Ё.Батдэлгэр, Д.Ц- нар 06 цаг 16 минут 15 секундын үед хэлтсийн байранд ирсэн, тэднийг ирэх үед жолооч Ж.С- машинтайгаа хэлтсийн байрны гадна байж байгаад 6 цаг 21 минут 10 секундэд машинаа орхиод явсан үйл баримтаас дүгнэхэд Б.Б-, Ц.Б-, Д.Ц- нар 06 цаг 16 минут 15 секундээс жолоочийг явах хүртэл буюу 06 цаг 21 минут 10 секунд хүртэлх хугацаанд хэлтсийн байранд бүгд ирсэн, хамт байсан, энэ хугацаанд жолоочийг драйгер багажаар үлээлгэх ажиллагаа хийгээгүй, мөн жолооч явсныг хэн аль нь мэдсэн атлаа түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг хийгээгүй үйлдэл нь Б.Б-, Ц.Б-, Д.Ц- нар нь бие биеийнхээ үйлдлийг дэмжсэн, өөр хоорондоо харилцан уялдсан, хахууль авах гэмт хэрэгт үйлдлээрээ нэгдэж оролцсон байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарах үед шүүгдэгч Б.Б- Замын цагдаагийн албанд Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчаар,

Шүүгдэгч Ц.Б- Замын Цагдаагийн газрын Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагчаар,

Шүүгдэгч Д.Ц- Замын Цагдаагийн газрын Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагчаар тус тус ажиллаж байсан нь Цагдаагийн Ерөнхий газрын Замын цагдаагийн албаны даргын 2018 оны Б/150, 2019 оны Б/75 дугаар тушаал, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2018 оны Б/312 дугаар тушаалуудаар /1 дэх хавтаст хэргийн 189 дэх тал, 2 дахь хавтаст хэргийн 26, 33 дахь тал/ тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б-, Ц.Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан,

шүүгдэгч Д.Ц-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь нэр бүхий шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж тус тус заажээ.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ..” гэж заасан бөгөөд уг хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар “...нийтийн албанд томилогдох эрхийг хоёроос таван жил хүртэл...” гэснийг “...нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил...” гэж өөрчилсөн буюу эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн байна.

 

Шүүгдэгч Б.Б-, Ц.Б-, Д.Ц- нарын үйлдсэн “Хахууль авах” гэмт хэрэг нь 2019 оны 6 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлт орохоос өмнөх хууль буюу шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаагүй орхигдуулсан нь хэргийн зүйлчлэл, бусад байдалд нөлөөлөхгүй байх тул шүүх зөвтгөх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч Д.Ц-, Ц.Б- нар нь гэм буруугийн талаар болон хэргийн үйл баримтын талаар маргаагүй болох нь тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Б.Б-, Ц.Б-, Д.Ц- нар урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь 1 дэх хавтаст хэргийн 119, 123, 125 дахь талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон ба тэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, шүүгдэгч Б.Б-, Ц.Б-, Д.Ц- нарын гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, хамтран оролцсон байдал, гэмт хэргийн улмаас хахуульд авсан мөнгөний хэмжээ болон тэдний ар гэрийн байдал, хэргээ хүлээн мэдүүлж байгаа шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан тэдэнд ял шийтгэлийг ялгамжтай байдлаар оногдуулсан болно.  

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д нийтийн албанд томилогдох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгийн торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ын нийтийн албанд томилогдох эрхийг 02 жил 06 сарын хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-гийн нийтийн албанд томилогдох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Ц.Б-ын нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар, шүүгдэгч Д.Ц-ын нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс тоолох хууль зүйн үндэслэлтэй.

 

3. Шүүгдэгч нарын үйлдсэн хахууль авах гэмт хэргийн улмаас хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчигдсөн, төрд итгэх иргэд, олон нийтийн итгэл алдагдах хор уршиг учирсан байна.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого буюу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хахуульд авсан гэх 450,000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар улсын орлого болгох нь зүйтэй байна. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч нараас Б.Б-г гэмт хэрэг үйлдээгүй, торгуулийн мөнгө авах гэж байгаа талаар мэдээгүй, Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн гадаа  авчирсан, драйгер багажаар Ё.Батдэлгэр үлээлгэх ёстой байсан, жолооч машины үлдээгээд явсан байсан, түүний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах боломжгүй болсон учир машины түлхүүр, бичиг баримтыг нь өгөөрэй гэж хэлсэн байсан, өөрөөр мөнгө авах гэж байгаа талаар мэдээгүй, Б.Б-д холбогдох хэргийг бүрэн тогтоож чадаагүй атлаа энэ хүний гэм бурууг шийдэж болохгүй, бусад шүүгдэгч нарын хувьд ч энэ хүнийг оролцсон талаар хэлээгүй, оролцоогүй гэж хэлсэн, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар Б.Б-г гэм буруутай гэж тогтооход асуудалтай байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэснийг шүүх гэрч Н.Хангарьдын “...Манай алба хаагчид тухайн үед драйгер багаж хэлтэс дээр орхисон тул Ж.С- гэх жолоочийн согтуурлын зэргийг газар дээр нь шалгаагүй гэж тайлбар өгсөн. Хэлтсийн хяналтын камерын бичлэгээс харахад Б.Б-, Ц.Б- нар жолооч Ж.Соёл-Эрдэнийг хэлтсийн гадаа авчирч машинаа үлдээчхээд өөрсдөө албаны машинтайгаа яваад өгсөн байсан. Уг жолоочийг шалгах ямар ч үйлдэл хийгээгүй байсан. Үнэхээр яаралтай ажилтай байсан бол Ж.С- гэх жолоочийг хэлтсийн жижүүрт хүлээлгэж өгчхөөд явж болох байсан...” гэсэн, гэрч О.Батмөрөнгийн “...2019 оны 6 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө би хэлтсийн байранд холбоочны үүрэг гүйцэтгэж, аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр үүрэг гүйцэтгэж хоносон. ...Зохицуулагч нар согтуу жолооч нараа надад түр үлдээж харуулах тохиолдол байдаг. Б.Б-, Ц.Б- нар харин надаар хүн харуулж байгаагүй...” гэсэн, гэрч Р.Мөнхтогоогийн “...2019 оны 6 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч Ё.Батдэлгэр, Д.Ц- нар ирж хоногийн хугацаанд ажилласан гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 7 материалыг тээврийн цагдаагийн албаны журналд бүртгүүлсэн...” гэсэн, гэрч А.Эрдэнэбатын “...Эргүүлийн чиглэлүүд шөнийн цагт дүүргийн нутаг дэвсгэрт гарсан осол зөрчлийн дуудлага мэдээлэлд очих, шийдвэрлэх, зам дээр хяналт шалгалт хийх ажиллагааг явуулна Туул 15, 16 чиглэлд гүйцэтгэх үүргийг нь хуваарилсан зүйл байхгүй, тийм дүрэм, журам ч байхгүй. Аль аль нь дүүргийнхээ нутаг дэвсгэрт дуудлага мэдээллээ авна, дуудлагагүй үед хяналт шалгалтаа явуулах үүрэгтэй. Жолоочийн согтуурлын зэргийг цагдаагийн алба хаагч бүгд л шалгаж, тогтоох эрх, үүрэгтэй. Ээлжид гарахад драйгер багажийг офицерт нь хариуцуулж өгдөг. Энэ нь зөвхөн офицер уг багажийг ашиглах эрхтэй гэсэн үг биш. Согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочоос харин асуумж, тайлбарыг офицер цолтон авдаг...” гэсэн, гэрч Н.Ганбатын “...Алба хаагчдын аюулгүй байдал талаас нь шөнийн эргүүлийг хоёр, хоёроор нь гаргадаг бөгөөд нэг офицер, нэг ахлагч хамт гардаг. Жолоочийн согтуурлын зэргийг цагдаагийн алба хаагч тогтоох эрхтэй. Зам дээр хяналт шалгалт хийж буй албан хаагчид бүгд тандагч багажтай ажиллаж байгаа. Тандагч багажаар сэжигтэй тохиолдол илэрвэл уг журамд заасны дагуу согтуурлын зэргийг тогтоох зорилгоор драйгер багаж үлээлгэнэ. Уг ажиллагааг цагдаагийн алба хаагч, ахлагч, офицер гэлтгүй хийх эрхтэй...” гэсэн, гэрч Н.Ариунтөгсийн “...Цагдаагийн алба хаагчид иргэнд гаргасан зөрчлөө шалгуулж хянан шийдвэрлүүлэхээр зугтаах боломжоор хангасан байж болзошгүй нөхцөл харагдаж байна. ...Нэгэнт тандагч багажаар Ж.С- гэгч этгээд согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй дохио илэрсэн байхад алба хаагчид дээрх ажиллагааг гүйцэтгэсний дараа эрх бүхий албан тушаалтад шилжүүлэх байсан. Уг ажиллагааг офицер, ахлагч гэлтгүй цагдаагийн албаны тухай хуулиар үүрэг хүлээсэн бүхий л алба хаагчид гүйцэтгэх нийтлэг үүрэгтэй...” гэсэн мэдүүлгүүдээр няцаагдах бөгөөд шүүгдэгч Б.Б-г дээрх гэмт хэрэгт оролцоогүй, оролцох боломжгүй байсан гэж үзэх боломжгүй, шүүгдэгч Б.Б-г гэмт хэрэг үйлдээгүй талаар баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүхээс шүүгдэгч Б.Б-гийн үйлдэл оролцоог хэрэгт авагдсан баримтын хүрээнд дараах байдлаар оролцсон гэж дүгнэсэн болно.

Үүнд шүүгдэгч Б.Б- нь тухайн жолоочийг цагдаагийн газарт авчирсан атлаа, хэн нэгэнд хүлээлгэж өгөөгүй, өгөлгүйгээр цагдаагийн газрын гадаа машинд орхиж явсан эс үйлдэхүйгээрээ бусад шүүгдэгч нартай хамтарч энэ хэрэгт санаатай нэгдэж оролцсон, ингэж хамтран оролцохдоо хахуул өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авах гэмт хэргийг санаачилсан, удирдан төлөвлөсөн, оролцогчийн үүрэг оролцоог хуваарилж, энэ гэмт хэргийг зохион байгуулагчаар оролцсон гэж шүүх дүгнэв.

 

Өмгөөлөгч Л.Цэндсүрэн, Э.Оюунболд нар нь “...шүүгдэгч Б.Б-гийн үйлдэл оролцоог бусад шүүгдэгч нар хэлсэн байх ёстой, Б.Б- ингэж төлөвлөсөн, ингэж зохион байгуулсан гэснийг бусад гэрч нар мэдүүлэх байсан, хахуул өгөгч нь (Ж.С-) ийм байдлаар Б.Б- мөнгө нэхсэн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг боломжтой байсан, энэ нөхцөл байдлыг тогтоож чадаагүй атлаа энэ хүний гэм бурууг шүүхээс тогтоож болохгүй...” гэсэн агуулга бүхий өмгөөллийн санал хэлснийг шүүх дараах байдлаар няцааж байна. Үүнд: авлига, албан тушаалын гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг, гүйцэтгэх ажиллагааны журмаар хуульд зааснаар “дагах, чагнах”, эсхүл хуульд заасан бусад нууц аргуудаар л өмгөөлөгч нарын хэлээд байгаа үйл баримт тогтоогдох бөгөөд цагдаагийн алба хаагчтай холбоотой, авлига авсан гэх хэргийн хувьд хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн тогтоогдсон, хэрэгт холбогдсон, нэг байгууллагад хамт ажиллаж байсан бусад шүүгдэгч нарын хувьд хэргийн талаар болон Б.Б-гийн үйлдэл оролцооны талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэггүй, энэ эрхийнхээ хүрээнд Б.Б-г оролцоогүй гэж мэдүүлсэн гэж шүүх үзсэн болно.

Иймд шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах хууль зүйн үндэслэлгүй, энэ талаар гаргасан шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч нарын санал, дүгнэлт үндэслэлгүй байна.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй талаар зааж, улмаар мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “...шүүгдэгч нас барсан бол” мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3- зааснаар тухайн шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор тус тус заасан.

          Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ж.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүхийн шатанд буюу 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Ж.С- нас барсан тухай баримтыг шүүхэд ирүүлж, улмаар шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 983 дугаар захирамжаар Ж.С-д холбогдох хэргийг хуульд заасан дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, тухайн шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн 1902006290228 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 2 ширхгийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Б-, Ц.Б-, Д.Ц- нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлбөр төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

          Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б овогт Б-гийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, хахууль авах гэмт хэргийг санаачилж, удирдан төлөвлөж гэмт хэргийн хамтран оролцогчийн үүрэг, оролцоог хуваарилж, хахууль авах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд,

          Шүүгдэгч Х овогт Цийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, хахууль авах гэмт хэргийг төлөвлөж зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд,

          Шүүгдэгч Х овогт Д-ийн Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, хахууль авах гэмт хэргийн гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.

         

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-гийн Б-г нийтийн албанд томилогдох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 12,000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгийн торгох ялаар,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цийн Б-ын нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох ялаар,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ийн Ц-ын нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 12,000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгийн торгох ял, шүүгдэгч Ц.Б-, Д.Ц- нарт оногдуулсан 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан 12,000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 /арван хоёр сая/ торгох ял, шүүгдэгч Ц.Б-, Д.Ц- нарт оногдуулсан 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг тус бүр 03 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулж мэдэгдсүгэй.

 

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-гийн нийтийн албанд томилогдох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Ц.Б-ын нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар, шүүгдэгч Д.Ц-ын нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 1902006290228 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 20,000 /хорин мянга/ төгрөгийн дэвсгэрт 22 /хорин хоёр/ ширхэг, 10,000 /арван мянга/ төгрөгийн дэвсгэрт 1 /нэг/ ширхэг, нийт 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хоёр ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн 1902006290228 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Б-, Ц.Б-, Д.Ц- нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б-, Ц.Б-, Д.Ц- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-, Ц.Б-, Д.Ц- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                             Д.АЛТАНЖИГҮҮР