Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Амгалангийн Насандэлгэр |
Хэргийн индекс | 128/2019/0447/З |
Дугаар | 128/ШШ2020/0006 |
Огноо | 2019-12-30 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2020/0006
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Г” ХХК .
Хариуцагч: АМГТГД.
Нэхэмжлэлийн шаардлага: “АМГТГД-ын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаалын “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, С.Д нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “Г” ХХК нь Өвөрхангай аймгийн Н******* сумын ******* нэртэй газарт ашигт малтмал ашиглах эрх бүхий 1******* дугаартай тусгай зөвшөөрлийг 2008 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 30 жилийн хугацаатай эзэмшихээр авсан.
Гэтэл АМГТГД-ын тушаалаар “Г” ХХК-ийн 1******* дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байсан талаар хүсэлт гаргаснаар Ашшт малтмал, газрын тосны газрын хяналт шинжилгээ, үнэлтээ, статистик, мэдээллийн хэлтсийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн АМГТГД-ын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ******* дүгээр тушаалаар гус компанийн тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсэн байжээ.
Гэтэл тус компанийн тусгай зөвшөөрлийг АМГТГД-ын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тушаалаар цуцалсан болохыг “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид өгсөн Ашигт малтмал газрын тосны газрын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 7/8039 дугаартай албан бичгээс олж мэдсэн байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын уг тушаалаар “Г” ХХК-ийн М******* тоот ашигт магтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалснаар өөрийн зөвшөөрөл бүхий талбайд хуульд заасны дагуу ашигт малтмал ашиглах эрх зөрчигдөж байна.
АМГТГД-ын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаалаар “Г” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлахдаа тус компанид мэдэгдэх, ямар ч үйл ажиллагаа хийгээгүй, шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулалгүй, тус компанийн тусгай зөвшөөрлийг сэргээсэн нөхцөл байдлыг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тодруулах зэрэг ажиллагааг огт хийлгүйгээр уг тушаалыг гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэж байна.
Ашигт малтмал, газар тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаалын “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Г” ХХК нь Өвөрхангай аймгийн Н******* сумын нутаг дэвсгэрт байрлах “Д*******” нэртэй газарт ашигт малтмал ашиглах эрх бүхий 1******* дугаартай тусгай зөвшөөрлийг 2008 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 30 жилийн хугацаатай эзэмшихээр авсан.
Гэтэл АМГТГД-ын тушаалаар “Г” ХХК-ийн 1******* дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байсан талаар хүсэлт гаргаснаар Ашигт малтмал, газрын тосны газрын хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик, мэдээллийн хэлтсийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн АМГТГД-ын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ******* дүгээр тушаалаар тус компанийн тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсэн байсан.
Гэтэл тус компанийн тусгай зөвшөөрлийг АМГТГД-ын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тушаалаар цуцалсан болохыг “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид өгсөн. Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 7/8039 дугаартай албан бичгээс олж мэдсэн. Ашигт малтмал, газрын тосны газрын уг тушаалаар “Г” ХХК-ийн М******* тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалснаар өөрийн зөвшөөрөл бүхий талбайд хуульд заасны дагуу ашигт малтмал ашиглах эрх зөрчигдөж байна.
АМГТГД-ын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаалаар “Г” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлахдаа тус компанид мэдэгдэх, ямар ч үйл ажиллагаа хийгээгүй, шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй, тус компанийн тусгай зөвшөөрлийг сэргээсэн нөхцөл байдлыг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тодруулах зэрэг ажиллагааг хийлгүйгээр уг тушаалыг гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэж байна.
Иймд АМГТГД-ын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаалын “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Г” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 30-нд гаргасан АМГТГД-ын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаалын “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.
Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумын нутагт байрлах “Д*******” нэртэй 489.47 га талбайд ашигт малтмалын ашиглалтын 1******* дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2008 оны 2 дугаар сарын 25-ны өдөр “Г” ХХК-д 30 жилийн хугацаагаар олгосон.
Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын /хуучин нэрээр/ 2011 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 459 тоот шийдвэрээр иргэн “Г*******” ХХК-иас “Г" ХХК-д бүхэлд нь шилжүүлснийг бүртгэсэн.
“Г” ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын 1******* дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т ...Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухай тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө ... гэж заасны дагуу 9 дэх жилийн төлбөрийг 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө төлөөгүй байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийг хэрэгжүүлж Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т ...Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална..., 56 дугаар зүйлийн 56.1.2-т ...Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй... бол цуцлахаар хуульчилсныг үндэслэн ашигт малтмалын ашиглалтын 1******* дугаартай тусгай зөвшөөрлийг 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 276 дугаар шийдвэрээр цуцалсан байна.
“Г” ХХК-ний эзэмшиж байсан Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумын нутагт байрлах “Д*******” нэртэй 489.47 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын 1******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 243 дугаар тогтоолоор нийтэд зарласан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын талбайтай бүхэлдээ давхцалтай байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 276 дугаар шийдвэрээр цуцалсан ашигт малтмалын ашиглалтын 1******* дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын даргын /хуучин нэрээр/ 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ******* дүгээр тушаалаар уг тусгай зөвшөөрлийг сэргээж шийдвэрлэхийг Кадастрын хэлтсийн даргад даалгасан байдаг.
Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д ...Хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан..., Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т ...Энэ хуулийн 35.1.1, 56.1.3-56.1.5-т заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсон, цуцлагдсан бол төрийн захиргааны байгууллага доор дурдсан журмын дагуу сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрлийг шинээр олгоно... гэх заалтуудыг илтэд зөрчсөн байсан.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 28 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг манай байгууллагын үйл ажиллагаанд шалгалт хийж улмаар холбогдох хуулийг зөрчиж гаргасан тушаал шийдвэрийн зөрчлийг арилгаж хуульд нийцүүлж ажиллахыг мэдэгдэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” А/69 тоот тушаалын хамт ирүүлсэн.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалын биелэлтийг хангаж манай байгууллагын удирдлага Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/69 тоот тушаалыг тус тус үндэслэн Ашигт малтмалын газрын даргын /хуучин нэрээр/ 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ******* дүгээр тушаалыг хүчингүй болгож Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий байна.
Өмнө нь Нийслэл дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Г” ХХК энэхүү нэхэмжлэлийг гаргаж шүүх хэргийг хянан хэлэлцээд 2019 оны 5 дугаар сарын 14-ны өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3-т заасныг баримтлан “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг буцаах тухай” 128/Ш32019/3128 дугаартай захирамж гаргаж, мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т заасны дагуу шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй гэж шийдвэрлэсэн байдаг.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Өвөрхангай аймгийн Н******* сумын нутагт байрлах “Д*******” нэртэй 489.47 га талбайд ашигт малтмалын ашиглалтын 1******* дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2008 оны 2 дугаар сарын 25-ны өдөр “Г*******” ХХК-д 30 жилийн хугацаагаар олгосон.
Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2011 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 459 тоот шийдвэрээр иргэн “Г*******” ХХК-аас ‘Г” ХХК-д бүхэлд нь шилжүүлснийг бүртгэсэн.
“Г” ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын 1******* дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т ...Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө... гэж заасны дагуу 9 дэх жилийн төлбөрийг 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө төлөөгүй байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийг хэрэгжүүлж Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д ...Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална..., 56 дугаар зүйлийн 56.1.2-т ...Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй... бол цуцлахаар хуульчилсныг үндэслэн ашигт малтмалын ашиглалтын 1******* дугаартай тусгай зөвшөөрлийг 2016 оны 4 дүгээр сарын 12-ний өдрийн 276 дугаар шийдвэрээр цуцалсан байна.
“Г” ХХК-ний эзэмшиж байсан Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумын нутагт байрлах “Д*******” нэртэй 489.47 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын 1******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 243 дугаар тогтоолоор нийтэд зарласан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын талбайтай бүхэлдээ давхцалтай байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 12-ний өдрийн 276 дугаар шийдвэрээр цуцалсан ашигт малтмалын ашиглалтын 1******* дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ******* дүгээр тушаалаар уг тусгай зөвшөөрлийг сэргээж шийдвэрлэхийг Кадастрын хэлтсийн даргад даалгасан байдаг.
Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д ...Хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан..., Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т ...Энэ хуулийн 35.1.1, 56.1.3-56.1.5-т заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсон, цуцлагдсан бол төрийн захиргааны байгууллага доор дурдсан журмын дагуу сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрлийг шинээр олгоно... гэх заалтуудыг илтэд зөрчсөн байсан.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 28 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг манай байгууллагын үйл ажиллагаанд шалгалт хийж улмаар холбогдох хуулийг зөрчиж гаргасан тушаал шийдвэрийн зөрчлийг арилгаж хуульд нийцүүлж ажиллахыг мэдэгдэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” А/69 тоот тушаалын хамт ирүүлсэн.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалын биелэлтийг хангаж манай байгууллагын удирдлага Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/69 тоот тушаалыг тус тус үндэслэн Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ******* дүгээр тушаалыг хүчингүй болгож Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Хавтас хэрэгт дүгнэлт гарсан талаар баримт байхгүй учраас дүгнэлт гарсан гэж үзэх үндэслэлгүй. Дүгнэлт гарсан гэх нотлох баримтаар нотлогдохгүй. Энэ дүгнэлтийг үгүйсгэсэн баримт хавтас хэрэгт авагдсан.
2015 онд Агентлагийн газрын даргын тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн захиргааны тусгай зөвшөөрөлтэй холбоотой өргөдөл гомдлыг шийдвэрлэх журам баталсан. Захиргааны журмаар гомдол урьдчилан шийдвэрлэх зөвлөл байгуулагдсан. Энэ зөвлөл нь “Г” компанийн гаргасан гомдолд Хяналт шинжилгээ үнэлгээ, статистикийн хэлтэст дүгнэлт гаргаад зөвлөмж шилжүүлэхээр гаргасан. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6-12 дугаар зүйлд урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрхэн шийдвэрлэхийг заасан байсан. Дүгнэлт гараагүй болохыг ******* тушаалаар гаргаж байгаа юм. А/49 дүгээр тушаал нь Ашигт малтмалын тухай хуулийн 11.13, 11.16-д заасан үндэслэлийг барьж гаргасан.
Нэгдсэн байдлаар хяналт тавих эрх нь Кадастрын хэлтсийн даргад байгаа юм. Захиргааны ерөнхий хуулийн 98.1.3-т “захиргааны байгууллагын эс үйлдэхүй нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол захиргааны зохих акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах” гэж заасан. Анхнаасаа Кадастрын хэлтсийн даргын 276 дугаар шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй гарсан. Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу төлбөрөө хугацаанд нь төлөөгүй учраас хүндэтгэн үзэх шалтгаантай байна гэж үзсэн баримт байхгүй учраас хууль тогтоомжид нийцүүлэн гаргах үүрэг, хууль бус захиргааны актыг хүчингүй болгох эрх нь Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулиар агентлагийн даргад эрх нь байдаг. Захиргааны актыг гаргасан этгээд өөрөө хүчингүй болгох эрхтэй. Үүний дагуу бодит нөхцөл байдалд нийцээгүй захиргааны акт байвал илт хууль бус гэж үзэж хүчингүй болгох эрх нь захиргааны эрх бүхий албан тушаалтанд байсан. Энэ утгаараа ******* дугаар тушаал гарсан. 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн а/69 дүгээр тушаал хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарлалаа. Энэ тушаалаар төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны харьяа байгууллагын үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавиад хуулийг хэрхэн биелүүлж ажиллаж байгааг хянах үүднээс тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг сэргээсэн асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуул гэсний дагуу цуцлах утга агуулга бүхий тушаал юм. Сонсгох, мэдэгдэх ажиллагаа хийгээгүй гэдэгт төрийн захиргааны байгууллага хууль зүйн үндэслэлгүй гаргасан шийдвэрийг хүчингүй болгож байгаа учраас нэг талаас сонсгох ажиллагаа явуулах үндэслэлгүй байсан. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т гарцаагүй байдлын улмаас сонсгох ажиллагаа явуулахгүй байж болохыг заасан. Гарцаагүй байдал гэдэг нь гарсан захиргааны акт биелэгдэх боломжгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47.1.5-д заасныг зөрчсөн, биелүүлэх боломжгүй байсан учраас төрийн захиргааны байгууллага өөрийн хууль бус шийдвэрийг үндэслэлгүй болгоход сонсгох ажиллагаа хийх шаардлагагүй байсан. Иймд сонсгох ажиллагаа явуулаагүй гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
“Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н АМГТГД-ын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаалын “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
1.Хэргийн үйл баримтын талаар:
Анх Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумын нутагт байрлах “Д*******” нэртэй 489.47 га талбайд ашигт малтмалын ашиглалтын 1******* дугаартай тусгай зөвшөөрлийг 2008 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “Г трейд” ХХК-д олгож, Геологи уул уурхайн кадастрын албаны даргын /хуучин нэрээр/ 2011 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 459 дүгээр шийдвэрээр[1] “Г” ХХК-д бүхэлд нь шилжүүлж бүртгэжээ.
“Г” ХХК өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын 1******* тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн төлбөрийг 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө төлөөгүй тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 276 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар уг тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүний хугацааг сунгуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагад гаргана гэж зааснаар “Г” ХХК –иас өөрийн эзэмшиж буй 1******* тоот тусгай зөвшөөрлийн эрхийн хугацааг хуулийн хугацаанд төрийн захиргааны байгууллага буюу Кадастрын хэлтэст гаргах үүргээ хэрэгжүүлээгүйгээс уг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөр дууссан байх бөгөөд энэ тухай Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 276 дугаар шийдвэрээр цуцалсан тухай мөн оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 6/2327 дугаар мэдэгдэл хүргүүлснийг нэхэмжлэгч хүлээн авч 04 дүгээр сарын 18, 21-ний өдрүүдэд цуцлагдсан тусгай зөвшөөрлөө сэргээлгэхээр хүсэлт гаргасан байна.
Хариуцагчаас уг хүсэлтүүдийг хүлээн авч холбогдох ажиллагааг Ашигт малтмалын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистик, мэдээллийн хэлтэс хийж, тус хэлтсийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлтийн дагуу Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/49[2] дүгээр тушаалаар нэхэмжлэгч компаний ашиглалтын 1******* тусгай зөвшөөрлийг сэргээхийг Кадастрын хэлтэст даалгажээ.
Гэтэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайдын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/28 дугаар тушаалаар[3] ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шинээр болон сонгон шалгаруулалтын журмаар олгосон байдал, тусгай зөвшөөрлийн бүртгэлд орсон өөрчлөлтөд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсгийн хяналт шалгалт хийсэн тайланд “Г” ХХК-д холбогдох хэсгийг хэлэлцээд “Ашигт малтмалын газрын хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик, мэдээллийн хэлтэс нь гомдол хүсэлтийг хүлээн авч дүгнэлт гаргах эрх бүхий нэгж мөн эсэх, энэ чиг үүрэг Эрх зүй, хуулийн хэлтэст хамааралтай тул дээрх асуудлыг хууль, хяналтын байгууллагаар шалгуулах, шүүхийн шийдвэргүйгээр сэргээсэн тусгай зөвшөөрлүүдийн дахин нягтлах шаардлагатай гэж дүгнэжээ.
Дээрх Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын А/28 дугаар тушаалыг үндэслэн нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг сэргээсэн А/49 дүгээр тушаалыг АМГТГД-ын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаалаар хүчингүй болгосон зэрэг үйл баримтууд тогтоогдсон байна.
2.Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийн талаар;
Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн ашиглалтын 1******* тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 276 дугаар шийдвэрээр цуцалсныг Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/49 дүгээр тушаалаар сэргээсэн нь хууль бус гэж үзэж хүчингүй болгосон АМГТГД-ын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаалын “Г” ХХК-д холбогдох хэсэг хууль зүйн үндэслэлтэй.
Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “....кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ хуулийн 11.1.13-11.1.23-д заасан асуудлыг эрхэлнэ.”, энэ зүйлийн 11.1.14-д “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих;”, 11.1.15-д “ашигт малтмалын..ашиглалтын тусгай зөвшөөрөл...цуцлах...ажиллагааг..явуулах;” чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж хуульчилжээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл цуцлах асуудал нь Ашигт малтмалын газрын дарга бус харин тус газрын Кадастрын хэлтсийн даргын эрхлэх чиг үүрэгт хамааралтай байна.
Нөгөө талаар Ашигт малтмалын газрын дарга 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/49 дүгээр тушаалаар Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхдээ Хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистик, мэдээллийн хэлтсийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлтийг үндэслэсэн хэдий ч уг дүгнэлт ашигт малтмал, газрын тосны газрын архивт хадгалагдаагүй, дээрх компанитай холбоотой дүгнэлт, хяналт шалгалт хийсэн талаар аливаа мэдээ, мэдээлэл, баримт материал байхгүй талаар Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик, мэдээллийн хэлтсийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 11/3271 дүгээр албан бичгээр[4] нотолсон байна.
Ашигт малтмалын газрын дарга 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Г” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сэргээсэн А/49 дүгээр тушаалыг гаргахдаа өмнө нь уг тусгай зөвшөөрлийг цуцалсан 276 тоот шийдвэр хууль зөрчсөн эсэх талаар дүгнээгүйн дээр Хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистик, мэдээллийн хэлтсийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлт гарсан эсэх нь эргэлзээтэй байхад, өөрт олгогдоогүй чиг үүргийг хэрэгжүүлэн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл сэргээж шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзсэн маргаан бүхий А/69 дүгээр тушаал хууль зөрчөөгүй.
Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд захиргааны байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахаас өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдээс тайлбар, санал авах ажиллагаа хийж байхаар, 27 дугаар зүйлийн 27.6-д зааснаар захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа холбогдох этгээдэд урьдчилан мэдэгдэх, сонсгох ажиллагааны явц, үр дүнгийн та00лаар тэмдэглэл хөтөлж, баримтжуулах үүрэгтэй байхаар хуульчилжээ.
Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т зааснаар гарцаагүй байдлын улмаас сонсгох ажиллагаа явуулах шаардлагагүй байсан гэж тайлбарлаж байгаагаас үзвэл Ашигт малтмал газрын тосны газраас маргаан бүхий шийдвэртэй холбогдуулан сонсгох ажиллагааг зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
Гэвч энэ нь нэхэмжлэлийг хангах хангалттай үндэслэл болж чадахгүй бөгөөд нэхэмжлэгч компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээсэн А/49 дүгээр тушаалыг хүчингүй болгосон маргаан бүхий А/69 дүгээр тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь хууль зөрчөөгүй, харин хуульд нийцээгүй шийдвэрийнхээ үр дагаврыг зассан, энэ байдал нь захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцсэн байх зарчимд тохирсон, хууль ёсны захиргааны акт гэж үзнэ.
Түүнчлэн нэхэмжлэгч “Г” ХХК-ийн эзэмшиж байсан Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумын нутагт байрлах “Д*******” нэртэй 489.47 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын 1******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Монгол улсын Засгийн газрын 2018 оны 243 дугаар тогтоолоор нийтэд зарласан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын талбайтай бүхэлдээ давхцалтай байна.
Энэ нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн зураг зүйн бүртгэлийн тойм зураг, тус шүүхээс 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Кадастрын хэлтсийн уул уурхайн компьютержсон системийн зураг зүйн бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдон баталгаажсан байна.
Ийнхүү дээр дурдсан нөхцөл байдалд дүгнэлт хийхэд нэхэмжлэлийн шаардлага хангагдах хууль зүйн боломжгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг баримтлан ТОГТООХ нь:
1.Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.15, 11.2, 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг баримтлан АМГТГД-ын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаалын “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэгч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарантуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР
[1] Хавтаст хэргийн 39 дүгээр хуудас
[2] Хавтаст хэргийн 183 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 204 дүгээр хуудас
[4] Нотлох баримтаар авагдсан хэргийн 129 дүгээр хуудас