Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2524

 

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 11 өдөр

  Дугаар 101/ШШ2017/02524

           

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргажл, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* ХХК /РД:55900825/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,******* холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 36,032,145 төгрөг төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандшир нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ББСБ нь 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр тай 31 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан, 5% хүүтэй 10,000,000 төгрөгийг 6 сар буюу 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл зээл олгосон. Хариуцагч зээлээ 2013 оны 10 дугаар сар хүртэл төлсөн. 2014 оны 10 сарын 28-ны өдрөөс хойш үндсэн зээл, хүү, алдангийг төлөөгүй. Иймд үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 18,359,969 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,581,994 төгрөг, өмнө төлсөн улсын тэмдэгтийн хураамж 280,190 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн тоот дугаартай, 4 тоот гэрчилгээний дугаартай, иргэн ын өмчлөлийн ,, 19 дүгээр  хороо,, тоот дугаартай, тоот гэрчилгээтэй 689 м.кв газрыг албан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагаа дор дурдсан байдлаар нэмэгдүүлсэн тул хариуцагч аас үндсэн зээл болох 10,000,000 төгрөг, хүү болох 21,459,963 төгрөг, нэмэгдүүлсэн хүү болох 4,291,992 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 280,190 төгрөг, нийт 36,032,145 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Хариуцагч 10,000,000 төгрөгийн зээл авсан нь тодорхой байгаа, цааш нь өөр хүнд дамжуулан өгсөн нь энд хамааралгүй, хэнээс нэхэмжлэх нь нэхэмжлэгчийн эрх байдаг учраас аас нэхэмжилсэн, , нар хамтран зээлдэгч учраас бүгдийг нь материалыг судпаад зээл олгосон гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ББСБ нь иргэн надаас 36,032,145 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Уг зээлийг ******* ББСБ, т түүний бизнес болон явуулж буй үйл ажиллагаа, түүний дансны гүйлгээ, өдөрт олдог орлого болон ирээдүйд олох орлого, мөн түүний чихрийн үйлдвэрийн төсөл төлөвлөгөө зэргийг судлан баталгаажуулаад, зээлийг эргүүлэн төлөх бүрэн боломжтой гэж үнэлэн 10,000,000 төгрөгийн зээл олгосон. Ингээд барьцаа хөрөнгө байхгүй гээд надаас хувийн сууцаа барьцаанд тавиулахыг гуйхад би ийн бизнес амжилттай байсан болон нэхэмжлэгч уг зээлийг төлөгдөх боломжтой гэж үзсэн зэргээс би ноцтой төөрөгдөн гэр бүлийнхээ бусад гишүүдээс нууцаар өөрсдийн амьдарч буй сууцыг барьцаалуулсан. Гэтэл Мөнхцэцэг нь ХХК-д чихрийн үйлдвэрийн тоног төхөөрөмж захиалан их хэмжээний мөнгөө алдсанаас өөрийн нь бизнес зогсож, тус ББСБ-с авсан зээлээ төлж чадахгүй хүнд байдалд орсон тул би өөрийн нөхцөл бололцоог дайчлан 5,000,000 төгрөгийг төлсөн. Зээлийн барьцаанд тавигдсан, байшин гал түймэрт өртөн шатсаныг тухайн үед ББСБ-т мэдэгдэхэд дараагийн арга хэмжээг аваагүй.

Нэхэмжлэгч 2014 онд надаас зээл төлөгдөх боломжгүй байгаа, зээлийн хүүг зогсооно гээд 1 жилийн хугацаатай барьцаа хөрөнгийг захиран зарцуулах итгэмжлэл хийлгэж аваад зарах оролдлого хийсэн боловч зарж чадаагүй итгэмжлэлийн хугацаа дууссан. ББСБ нь зээл олгосон ийг хариуцагчаар татахгүй, ямар ч арга хэмжээ авахгүй зөвхөн өмчлөгчид бүх хариуцлагыг тохож байгаад гомдолтой байна.

Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгөхийг хүссэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь ******* ББСБ-д  2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дугаартай ЗГ-31 тоот барьцааны гэрээгээр барьцаалагдсан хувийн сууц 2013 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр түймэрт өртөж шатаж үгүй болсон. Одоо байгаа хувийн сууцыг нөхөр ах дүүгийнхээ хамт барьсан учраас миний хөрөнгө биш юм. Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК, хариуцагч ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 36,032,145 төгрөг төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж, зээлийг авсан, түүний өмнөөс 5,000,000 төгрөг төлсөн гэжээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч тай байгуулсан 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ЗГ31 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,000,000 төгрөг, үндсэн хүү 21,459,963 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,291,992 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хурлын тэмдэгтийн хураамж 280,190 төгрөг, нийт 36,032,145 төгрөгийг хариуцагч аас гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК, хариуцагч нар 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ЗГ31 дугаартай Зээлийн гэрээ, мөн өдөр БЗГ31 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулж, нэхэмжлэгч 10,000,000 төгрөгийг хариуцагчид зээлдүүлжээ. ЗГ31 тоот зээлийн гэрээний хугацаа 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дуусч талууд гэрээг 2013 оны 11 дугаар сарын 11-ний өдөр 5 сарын хугацаагаар, 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 2 сарын хугацаагаар, 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 4 сарын хугацаагаар тус тус сунгаж, гэрээний талууд гэрээний нэмэлт, өөрчлөлтөд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Энэ нь талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээний харилцаа үүссэн, зохигч мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т зааснаар гэрээг байгуулжээ.

ЗГ31 тоот зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр зохигч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2-т заасан нөхцөл, журмыг тохиролцоогүй, нэхэмжлэгч нь хариуцагчид зээл олгоогүй тул хуульд зааснаар зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт нь үндсэн гэрээгүйгээр шаардах эрхийг бие даасан хэлбэрээр үүсгэхгүй юм.

ЗГ31 тоот зээлийн гэрээний 8.2-т талууд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болохоор заасан бөгөөд энд дурдсан гурван удаагийн гэрээний нэмэлт, өөрчлөлт нь “… зээлийн гэрээний салшгүй хэсэг бөгөөд зээл, хүү бүрэн төлөгдсөнөөр дуусгавар болох …”-оор зааснаас үзвэл нэхэмжлэгч ******* ББСБ ХХК, хариуцагч нарын хооронд 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан ЗГ31 дугаартай зээлийн гэрээний хугацааг гурван удаа сунгаж, гэрээнд өөрчлөлт оруулсан байх тул үндсэн гэрээний хугацааг сунгасан нэмэлт, өөрчлөлтийг бие даасан гэрээ гэж үзэх үндэслэлгүй байна.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн дугаартай шийдвэр хэрэгт нотлох баримтаар авагдсан ба тус шийдвэрээр нэхэмжлэгч ******* ББСБ ХХК, хариуцагч тай 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан ЗГ31 дугаартай зээлийн гэрээний дагуу хариуцагчид зээлдүүлсэн 10,000,000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ31 тоот зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр тогтоосон 3,041,680 төгрөгийн хуримтлагдсан хүүг нэмж тооцон зээлийн гэрээний үүрэгт хариуцагч аас үндсэн зээл 13,041,680 төгрөг, үндсэн хүү 9,505,303 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,901,060 төгрөг нийт 24,448,043 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг шүүх хянан шийдвэрлэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ******* ББСБ ХХК 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ЗГ31 дугаартай зээлийн гэрээгээр хариуцагч ад 10,000,000 төгрөг зээлдүүлж тус зээлийн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож 24,448,043 төгрөг нэхэмжилснийг шүүх шийдвэрлэсэн, одоо нэхэмжилж байгаа 36,032,145 төгрөгийн шаардлагад шүүх өмнө нь шийдвэрлэсэн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ЗГ31 дугаартай зээлийн гэрээний дагуу хариуцагчид олгосон 10,000,000 төгрөгийн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү тооцогдож байгаа нь тус дугаартай шийдвэрээр тогтоогдож байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-т зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Гэтэл нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүх шийдвэрлэсэн асуудлаар дахин нэхэмжлэл гаргасныг шүүх өмнө шийдвэрлэсэн нь нотлогдох байх тул дахин шийдвэрлэхгүй тул нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШЗ2017/10639 дугаартай захирамжаар ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 36,032,145 төгрөг төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд тус шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШТ2017/00287 дугаартай тогтоолоор захирамжийг хүчингүй болгосон нь хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхэд саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн хариуцагч аас зээлийн гэрээний үүрэгт 36,032,145 төгрөг төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 465,171 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ЭНЭБИШ