Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 101

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,      

Нарийн бичгийн дарга Б.Батбаяр

Улсын яллагч Э.Гэрэлмаа

Иргэний нэхэмжлэгч О.Оюунгэрэл

Хохирогч У.Мөнхжин, Б.Солонго, М.Энхтуяа, З.Одгэрэл түүний өмгөөлөгч А.Бүдханд

Шүүгдэгч Ц.Халиун түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарыг оролцуулан  хаалттай хийсэн шүүх хуралдаанаар  Баянзүрх дүүргийн прокурорын газраас  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийг жрамлан тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цэдэвсүрэнгийн Халиунд холбогдох 201601000008 дугаартай  хэргийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт         

Шүүгдэгч: Боржигон  овогт Цэдэвсүрэнгийн Халиун, 1989 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, Монгол улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг, тодорхой эрхэлсэн ажилгүй Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баянцагаан 9-326 тоотод оршин  суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай. РД: УЗ 89022128

Холбогдсон хэргийн талаар   

Шүүгдэгч Ц.Халиун нь давтан үйлдлээр 2015 оны 12 дугаар 12-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Мөнхбаатарын Энхтуяа, Занабазарын Одгэрэл нар, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Ухнаагийн Мөнхжинг, 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүрөдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл Батсайханы Солонго, Дашцэрэнгийн Халиунаа нарыг БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах мужийн Эрээн хотын Бэй жин чиао гэх газарт очиж биеэ үнэлэхэд зуучилсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:      

            Шүүгдэгч Ц.Халиун шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би анх Мөнхжин гэдэг охинтой хамт найз Оюунхандын гэрт уулзсан. Мөн Эрээн хотод байдаг Баяржаргал гэх охинтой найзууд байсан. Тэгэхэд Баяржаргал нь Эрээн хотод биеэ үнэлдэг талаараа Оюунханд бид хоёрт ярьсан. Ингэхдээ Эрээн хотод биеэ үнэлж 7 хоногт 1 сая гаран төгрөг олдог байсан. Эрээн хот руу явах найз, нөхөд байна уу гэж асууж байсан. Тэгэхэд Мөнхжин нь хэдэн найз охидууд руугаа яриад явъя гэж хэлж байсан. Тэгээд удалгүй Мөнхжин нь хэдэн найз охидуудтайгаа ирэхэд Баяржаргалын хэлсний дагуу Эрээн хотод биеэ үнэлж их мөнгө олдог, Учрал Эрээн хотод очиж үзсэн, 7 хоногт 1 сая гаран төгрөг олдог, явж мөнгө олох уу гэх зүйл ярьсан. Тэгсэн Мөнхжин хүүхэд харах хүн байхгүй гэхээр нь би Хонхорт манай эгчид харуулах юм уу гэхэд тэгье гээд хүргэж өгөөд маргааш нь Мөнхжин өөрөө очиж хүүхдээ авсан. Тэгээд урагшаа явахдаа Энхтуяа, Мөнхжин, Халиун нар Оюунханд эгчээс айгаад байна гэж байсан. Мөнхжин нь “та манай хүүхдийг Эрээн хотод очоод хараад өгөөчээ, болохгүй бол таны замын зардлыг даая” гэж хэлсэн. Тэгээд би Эрээн хотод очоод 7-10 гаран хоног Мөнхжингийн хүүхдийг буудалд харж байсан. Улаанбаатар хотоос Оюунханд, Одгэрэл, Мөнхжин хүүхэдтэйгээ, Энхтуяа бид нар урагшаа Эрээн хот руу явсан. Тэгсэн хил дээр Мөнхжингийн цахим үнэмлэхний хугацаа дууссан гээд цагаан хуудас гараагүй. Харин Оюунхандын цагаан хуудас гарсан байсан. Тэгээд бид 4 хил гарсан. Тэгээд Эрээн хотод очоод Учрал буюу Оюунханд нь ЖиЖи гэх хүнтэй утсаар яриад бид нарын талаар хэлээд тосоод аваач гэж хэлээд Хятад Улсын хил гараад “Зээл” гэх захын үүдэнд тосч авсан. Тэгээд бид нар ЖиЖи гэх хүний ажлын газар очсон. Харин би буудалд байрлаж Мөнхжингийн хүүхдийг харж байсан гэв.

            Хохирогч З.Одгэрэл шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөнхжин надтай яриад Эрээн явъя…мөнгө олдог ажил байна гэсэн…би сайн мэдэхгүй байна гэж хэлсэн…надад биеэ үнэлнэ гэж хэлж байсан…биеэ үнэлэх ажилд явах гэж байгаагаа мэдэж байсан…тэнд очоод хоногоор бол 300-500 юань, өдрөөр бол 150-200 юаниар явдаг ханштай…би тийм нөхцөл байдалд амьдарна гэж бодоогүй…ярьснаасаа өөр нөхцөлд амьдарч байснаас ирэхдээ тэндээс сүрьеэ өвчин туссан…одоо байнга эм ууж байгаа…эмчилгээний зардалд Халиунаас  1.800.000 төгрөг авсан…одоо гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй…гэсэн мэдүүлэг

            Хохирогч М.Энхтуяа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:Халиунаа эгчийг бол би танихгүй…Эрээн явах ажил байна…чамд мөнгө төгрөг хэрэгтэй биз дээ гэсэн…ингээд явах болсон би хил рүү цагаан хуудасаар гарсан…очиход зээл дээр Жижи гэж хүн тоссон…тэндээсээ Бэй Жин Чио гэдэг 2 давхар байшинд аваачсан…бидэнд 600 юань өгч зээлээс хувцас ав гэж өгсөн…тэнд би 1 сар болсон…өдөр болгон биеэ үнэлдэг байсан…биеэ үнэлэх гэж байгаа гэдгийг Халиунаа хэлж байсан…одоо нэхэмжлэх зүйл байхгүй…гомдолгүй…гэсэн мэдүүлэг

            Хохирогч Б.Солонго шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Халиунаа эгч Эрээнд ажил байна аль болох найзуудаа дагуулаад явбал сайн шүү гэсэн…би Эрээд очиход Халиунаа эгч найз залуутайгаа тосож авсан…нилээн олон хүнтэй унтсан…бидний ханш шөнийн 12 цагаас өмнө бол 500 юань 12 цагаас хойш бол 300 юань байдаг…бидний цалинг өөрсөдөд өгдөггүй байсан…2 Өвөрмонгол хураагаад авчихдаг байсан…би ойролцоогоор 50-60 хүнтэй унтсан байсан…одоо ямар нэг гомдол нэхэмжлэх зүйл алга …гэсэн мэдүүлэ

            Хохирогч У.Мөнхжин шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:Анх Халиунаа эгч өөрөө бидэнд ажлын санал тавьсан…уг ажлыг өндөр цалинтай гэж хэлж байсан…би биеэ үнэлэх ажилд явах гэж байгаагаа мэдэж байсан…энэ тухай Халиунаа эгч ч гэсэн хэлж байсан…тэнд очоод бид нарт тус бүр 600 юань өгөөд хувцас ав гэсэн…би хүүхэдтэйгээ очсон хүүхэд маань 3 сартай байсан…аргагүй хүүхдээ авч явсан…тэнд очоод цалингаа гар дээрээ авдаггүй байсан…тэндээс ирэхдээ мөнгө авчраагүй харин ч өртэй ирсэн…би Халиунаа эгчээс нэхэмжлэх зүйлгүй…гомдолгүй…гэсэн мэдүүлэ

            Иргэний нэхэмжлэгч О.Оюунгэрэл шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2015 оны 12 дугаар сарын эхээр Одгэрэл хүүхэд харах хүн олчихлоо ажил хийнэ гэхээр нь одоохондоо ажил хийх хэрэггүй ээ урагшаа явж ажил хийнэ гээд явсан…ингээд нэг хэсэг таг чимээгүй болсон…дараа нь Эрээнд очиж биеэ үнэлсэн байсныг мэдсэн…гэсэн мэдүүлэг

            Хохирогч Д.Халиун мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2015 оны 12 сарын эхээр Солонгийн түрээслэдэг нийтийн байранд очоод уулзаад байж байтал Мөнхжин эгч хүрч ирээд Халиун эгч Эрээнрүү явах гэж байгаа гэнэ.Тэгээд намайг хамт яваад тэнд очиж ажиллаж байгаад ирэх үү гэж байна.Тэнд нэг буудалд байрлаад биеэ үнэлээд 7 хоног болоод ирэхэд л нилээн их мөнгөнтэй болоод ирдэг гэж хэлсэн.би ер нь хүүхдээ үлдээгээд яваад ирье гэж бодож байгаа чи хамт явах уу гэж надаас асуусан.Тэгэхээр нь би Солонгоотой ярилцаж байгаад Эрээнрүү явахгүй гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацаанд би Солонго, Мөнхжин эгч хоёртой холбогдоогүй байж байгаад 2015.12.13 билүү 14-ний өдөр Солонго Мөнхжин эгч хоёртой уулзахад Мөнхжин эгч Заяа, Одко гээд хоёр охин Халиун эгчтэй хамт Эрээнд очихсон биеэ үнэлж байгаа, би явах гэсэн чинь иргэний үнэмлэхний хугацаа дуусчихсан байсан учраас буцаад хүрээд ирсэн. Халиун эгч одоо миний гадаад паспортыг хөөцөлдөж өгнө гэсэн. Тэгээд Солонго бид хоёр хамт Эрээнрүү явж 7 хоног ажиллачихаад ирэх гэж байна, чи хамт явах уу гэж асуусан. Би Мөнхжин эгч, Солонго хоёрыг бусад охидуудаас илүү таньдаг болохоор хамт явчихаад ирэхэд зүгээр юм байна гэж бодсон. Тухайн үед бид 3-г уулзаж байхад Халиун эгч Эрээнээс яриад энд сайхан байна, Заяа Одко хоёр мөнгө их олж байгаа, бараг мисс болчихсон байна гэж хэлсэн. Тэгэхэд нь бид гурав яваад үзье гэж бодсон. Би тухайн үед гадаад паспортгүй байсан учраас явж болох юм уу, мөн замын зардал байхгүй гэхэд Халиун эгч та нар зүгээр хүрээд ир, гадаад паспортгүй ч гэсэн цагаан хуудас аваад хилээр нэвтрүүлчихнэ, замын зардлыг чинь даачихна, би бүгдийг нь эндээс зохицуулчихна гэж хэлсэн... Тэгээд бид гурав 2015.12.16-ны өдөр Замын-Үүдрүү нэг хар өнгийн приус маркийн машинаар явсан. Тэр машины жолооч Эрээнд байдаг биеэ үнэлэх газрын эзэн Жижи гэдэг хүнийг таньдаг юм шиг байсан. Учир нь бид нарыг Замын-Үүдэд очиход тэр ах Халиун эгчрүү яриад буудлын мөнгө аваад бид нарыг буудалд оруулж өгсөн. Бид нар Замын-Үүдэд нэг хоночихоод 2015.12.18-ны өглөө Эрээнрүү явахаар болоход Мөнхжин эгчийн болон хүүхдийнх нь гадаад паспортыг хотоос нэг хүн авч ирж өгсөн. Тэгээд Мөнхжин эгч Халиунаа эгчтэй билүү жолооч ахтай утсаар ярьж байснаа нэг хүнтэй ярьчих гэсэн. Мөнхжин эгч Халиун эгчийн хэлж өгсөн хүнрүү утсаар ярьж байснаа хилийн цэргийн 108 дугаар анги дээр очоод штабын даргатай нь уулзаад нэг хүний нэр хэлээд цагаан хуудас авчих гэнэ гэж хэлсэн. Тэгээд Солонго бид хоёр цэргийн анги дээр очоод нөгөө хүнтэй нь уулзаад цагаан хуудас гаргуулж авсан. Тэр өдрөө бид гурав Мөнхжин эгчийн хүүхэдтэй нь хамт хилээр гарч Эрээнд очсон. Эрээнд очиход Халиунаа эгч найз залуутайгаа хамт тосч аваад бид нарыг биеэ үнэлэгч нар байдаг газарт аваачсан. Тэр газрынх нь эзэн Солонго, Мөнхжин эгч бид гуравт хувцас хунар авч өмс гээд тус бүр 600 юань өгсөн. Тэгээд тэр газарт байрлаад биеэ үнэлсэн. Бид нарыг очоод удаагүй байхад Халиун эгч буцаад явчихсан. Халиун эгч байхгүй учраас Мөнхжин эгчийн хүүхдийг харах хүн олдохгүй хэцүү байсан учраас Мөнхжин эгч мөн буцаад явсан. Тэрний дараа Одко, Заяа хоёрын штамб даруулах хугацаа дууссан гээд Монголруу буцаад Солонго бид хоёр л үлдсэн. Бид хоёр тэнд 1 сар орчим болоод 2016.01.16-

ны өдөр Монголд буцаж ирсэн. Эрээнд очиж биеэ үнэлэх ер нь хэцүү байсан. Хурдан өрөө төлөөд буцаад ирье гэхээр заавал штамб дарах хугацаагаа болгоод буц гээд байдаг байсан. Халиун эгч манай найз нарыг уруу татаж Эрээнрүү очиж биеэ үнэлэх санаачлага гаргасан учраас гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл бол байхгүй ..."гэсэн мэдүүлэг./1 дүгээр хх-ийн 78-80 дугаар хуудас/,

            Гэрч В.Төгсзаяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би БНХАУ-ын эрээн хотын Бэй Чин Чао гэх газарт цайны газарт ажилладаг. Тэр цайны газрыг тэллин гэх өвөрмонгол эмэгтэй ажиллуулдаг Би монгол хоол хийх материал авахын тулд болон штамб даруулахаар замын үүдэд ирдэг тэгээд 2016.01.10-ны өдөр хоолны материал болох майонез хиам гуляшны амтлагч авахаар замын үүдрүү явах гэж байхад бэй чин чиа гэх газарт биеэ үнэлэгч нар байрлуулдаг газрын эзэн Сэцэн надтай уулзаад манайд биеэ үнэлж байгаа 2 охин штамб даруулахаар монгол руу явах гэж байгаа. Заяа гэдэг охиных нь гадаад паспортны зургийг авахуулаад тэгээд тэр хоёр охиныг хоёуланг нь улаанбаатагэдэг охиных нь гадаад паспортны зургийг авахуулаад тэгээд тэр хоёр охиныг хоёуланг нь улаанбаатар орох унаанд суулгаад өгчихөөрөө. Гэж хэлээд надад 500 юань өгсөн. Тэгээд би тэр хоёр орох унаанд суулгаад өгчихөөрөө. Гэж хэлээд надад 500 юань өгсөн. Тэгээд би тэр хоёр охиныг дагуулаад 01 сарын 10-ны өдөр охиныг дагуулаад 01 сарын 10-ны өдөр 18 цагийн үед замын-үүдэд хүрч ирсэн гэсэн мэдүүлэг./1 дүгээр хх-149/

Гэрч Э.Одхүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: он он гарахаас өмнө 11 сарын сүүлээр байх шиг санагдаж бгарахаас өмнө 11 сарын сүүлээр байх шиг санагдаж байна. Миний 88543130 дугаар руу маань 99-тэй дугаараас дуудлага ирсэн. Би уг дуудлагыг авахад “дугаарыг чинь наранбаатараас авсан юмаа халиун байна, чамд наагуур цаагуур урь наранбаатараас авсан юмаа халиун байна, чамд наагуур цаагуур урд хөрш рүү гаргачих дэл сул хүүхэн байна уу? Бичиг баримт бол асуудалгүй зохицуулчихна, мөнгө төгрөг бол асуудалгүй ээ” гэсэн би өөдөөс нь “юу яриад байгаа юм бэ? Чи чинь эрүүл байна уу саруул байна уу би ажилтай явж байна гэж хэлчихээд би утасаа тасалсан. гэсэн мэдүүлэг./1 дүгээр хх-162-1633

Гэрч Л.Ууганбаяр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:  тухайн үед хил хамгаалах ерөнхий газрын шуурхай жижүүр, хошууч өнөртулга нь миний 96551100 утас руу 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр залгаад “та боломжтой бол миний таньдаг дүү нар болох Б.Солонгод цагаан хуудас олгож өгөөч” гэхээр нь түүнд тусалж цагаан хуудас олгохыг зөвшөөрсөн ба Б.Солонгод цагаан хуудас олгох явцад түүний найз Д.Халиун нь хамт явж байгаа гээд хоёр цагаан хуудас олгосон. Би өнөртулгатай 2013 оноос хойш хил хамгаалах ерөнхий газарт хамт ажиллаж байсан болохоор албан ажлын харилцаа холбоотой байдаг. Тэрнээс ямар нэг ах дүү, хамаатан садан, найз нөхдийн дотно харилцаа холбоо байхгүй. Харин 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр цагаан хуудас олгосон дээрхи нэр бүхий 4 хүнийг Дорноговь аймгийн иргэний харяалал шилжилт хөдөлгөөний газрын замын-үүд дэх боомтын тасгийн дарга Г.Лхагважав өөрийн биеэр, над дээр ирж цагаан хуудас олгож өгөхийг хүссэн. Тухайн үед надад хэлэхдээ “ надад их тусалсан хүмүүс байгаа юм, одоо туслахгүй бол болохгүй” гээд байхаар нь зөвшөөрсөн. Өөр ямар нэг хүнд цагаан хуудас олгоогүй гэсэн мэдүүлэг./1 дүгээр хх-151-152/

Гэрч Ц.Оюунбилэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хуучны танил Ганзориг 91914363 дугаарын өөрийнхөө гар утаснаас миний 99073090 руу залгаад манай таньдаг хүмүүс замын-үүд суманд хүүхэдтэйгээ очихсон. Эрээн гарах гэсэн чинь паспорт байдаггүй. Таньдаг хүн байвал яриад цагаан хуудас аваад өгөөч гэж гуйсан. Ганзориг урьд нь манай аавыг түнхээ хугараад хагалгаанд орох шаардлагатай гэж байхад нь өөрөө гэмтлийн эмнэлэг дээр аваачиж таньдаг эмчээрээ эмчлүүлж тус болж байсан болохоор нэг удаа тусалъя гэж бодсон” гэх м” гэх мэдүүлэг./1 дүгээр хх-160/

Гэрч Г.Өнөртулга хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2015 оны 12 дугаар сарын дундуур манай аавын ах Болдхүүгийн хүү Ганзориг буюу миний авга ах надруу залгаад замын-үүдийн эрээний хилээр 2 хүн гарах гэсэн чинь цагаан хуудас авах хэрэгтэй болчихоод байна гээд надруу яриад байна, чи хил хамгаалах газарт ажилладаг юм чинь тэр хоёр хүнд цагаан хуудас авахад нь туслаа гэсэн. Тэгэхээр нь би цагаан хуудас гэдэг чинь зөвхөн тухайн хил орчмын нутаг дэвсгэрт оршин суудаг иргэдэд хялбаршуулсан байдлаар хил нэвтрэхэд ашигладаг. Хамаагүй хүнд олгож болохгүй байх гэсэн чинь энэ хоёр хүн Бодь даатгалд ажилладаг, ахынх нь танил сайн  хүмүүс байгаа, ямар нэг асуудал байхгүй, чи хүнээс асуугаад туслаад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би замын-үүдийн хилийн 0108 дугаар ангийн штабын дарга, дэд хурандаа Ууганбаярруу залгаад манай хамаатны хүний ажлынх нь 2 хүн хилээр гарах гэсэн чинь цагаан хуудас хэрэг болоод байна гэнэ, та тус болооч  гэж гуйсан. Тэгэхэд ууганбаяр дэд хурандаа миний хэлснийг хэлээд хил орчмын нутагт оршин суух хаяггүй хүнд олгох боломжгүй гэсэн. Тэгэхээр нь би манай ахын ажлын хүмүүс байгаа юм, та туслаад өгөөч найдвартай хүмүүс гэсэн гэж гуйсан. Тэгээд ууганбаяр дэд хурандаа надад туслаж тэр хоёр хүнд нь цагаан хуудас олгохоор болсон бөгөөд би ганзориг ах руу залгаж нөгөө хүмүүсээ ууганбаяр дэд хурандаатай уулзуулчих гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш юу болсныг нь мэдээгүй. Ямарч байсан нөгөө 2 хүн нь цагаан хуудсаа очиж аваад хилээр гарсан юм шиг байна лээ. Тэгтэл 2016 оны 01 дүгээр сарын дундуур ууганбаяр дэд хурандаа надруу залгаад намайг хамаагүй хүмүүст цагаан хуудас өгсөн байна гээд шалгаад байна, чи ямар хүмүүст цагаан хуудас олголгуулахаар гуйсан юм бэ, хүний наймаатай холбоотой асуудал байна гээд намайг замын-үүдийн цагдаагийн газраас дуудаж уулзсан гэж хэлсэн. Тэгээд ганзориг ахаас энэ талаар асуухад ах энэ талаар сайн мэдэхгүй, үгүй байлгүй дээ гээд байсан. Энэ асуудлаар хил хамгаалах ерөнхий газраас надаас мөн асууж тодруулахаар нь би ганзориг ах руу бухимдаж залгаад таниас болоод цалингаа хасуулах, цаашлаад ажлаас халагдах болчихоод байна гэж хэлсэн. Тэрнээс биш арга хэмжээ авахуулсан асуудал байхгүй” гэх мэдүүлэг./1 дүгээр хх-156/

Гэрч Б.Баяржаргал хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2016 оны 12 дугаар сард Улаанбаатар хотод ирээд Оюунхандтай уулзахаар ярьсан. Би тухайн үед гадуур бааранд сууж байгаад дуудсан. Тэгсэн чинь оюунханд очих боломжгүй байна. Хажууд халиунаа байна, халиунаа гарч магадгүй гээд халиунаа бид 2 утсаар ярьсан. Тэгээд халиунаа над дээр ирж хоёулаа жоохон сууж байгаад би согтсон байсан. Тухайн үед бидний дунд хтад руу охидууд аваачих талаар ямарч яриа үүсээгүй. Ингэж халиунаатай уулзсаны маргааш нь би эрээн явсан. Эрээнд очоод 2-3 хоногийн дараа би сүлжээтэй газар явж байхдаа утсаа нээхэд надад нилээн хэдэн дугаараас дуудлага ирсэн байсныг хараад хамгийн их дуудлага ирсэн утас руу эргэж залгаад хэн болохыг асуухад халиунаа байсан. Тэгэхэд халиунаа 4 охин дагуулаад очих гэж байна, Оюунханд хамт явах гэж байгаа гэсэн. Тэгээд Сэчингийн дугаарыг өгөөч гэхээр нь би сэчингийн гар утасны дугаарыг өгсөн. дагуулаад очих гэж байна, Оюунханд хамт явах гэж байгаа гэсэн. Тэгээд Сэчингийн дугаарыг өгөөч гэхээр нь би сэчингийн гар утасны дугаарыг өгсөн. Үүний дараа би сэчин рүү залгаад хотоос оюунханд ирэх гэж байна гээд таны утасыг асуухаар өгчихлөө” гэж хэлсэн. Маргааш нь шиг санаж байна, халиунаа надтай яриад замын зардалгүй байна, зардлын мөнгө шилжүүлээч гэхээр нь энэ тухай сэчинд хэлэхэд сэчин мөнгө шилжүүлээд яах ийм бэ чи унаа олоод өгчихөөч гэхээр нь би өмнө нь 2 удаа замын-үүд явахдаа сууж явж байсан жолооч руу утасдаад хэлсэн. Жолоочийн нэрийг нь мэдэхгүй, утасны

 дугаар нь 96093378. Би мөнгөгүй үедээ замын-үүдэд очоод мөнгийг нь өгч байсан. Тэгээд би 96093378 дугаарын утасруу яриад манай найз нар эрээн рүү явах гэсэн чинь замын за би 96093378 дугаарын утасруу яриад манай найз нар эрээн рүү явах гэсэн чинь замын зардалгүй болчихсон байна, замын үүдэд ирэхээр нь мөнгийг нь өгөе гэж байна гэхэд жолооч зөлгүй болчихсон байна, замын үүдэд ирэхээр нь мөнгийг нь өгөе гэж байна гэхэд жолооч зөвшөөрөөд явахаар болсон. Миний ярьж өгсөн 96093378 дугаарын утастай жовшөөрөөд явахаар болсон. Миний ярьж өгсөн 96093378 дугаарын утастай жолоочийг халиунаа өнөөдөр гарлаа одоо гарлаа гэсээр байгаад 2 өдөр хүлээлгэсэн байсан. Тэгээд жолооч надруу яриад ажил аэсээр байгаад 2 өдөр хүлээлгэсэн байсан. Тэгээд жолооч надруу яриад ажил алдагдууллаа гээд уурласан.Сүүлдээ санаа зовоод жолооч руу ч, халиунаа руу ч яриагүй хаячихсан. Дараа нь халиунаа нар эрээнд хүрч ирсэн байсан. Тэд нар ямар унаагааихсан. Дараа нь халиунаа нар эрээнд хүрч ирсэн байсан. Тэд нар ямар унаагаар ирснийг мэдэхгүй. Эрээнд халиунаа нь 2 эмэгтэй дагуулаад сэчин дээр ирсэн байхад нь би уулзсан. Оюунханд халиунаатай хамт ирж яваад бичиг баримт зөрчилтэй гээд замын-үүдэд үлдсэн байсан” гэх мэдүүлэг./1 дүгээр хх-172-173/

Гэрч Н.Ууганбаяр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2015 оны 12 дугаар сарын дундуур нэг өдөр / өдрийг нь сайн байна/ халиун надруу залгаад би нэг дүүтэйгээ хамт хөдөө ажлаар явах шаардлагатай болчихоод байна, тэгсэн чинь дүүгийн маань хүүхдийг харах хүн олддоггүй ээ, таны эхнэр хөхүүл юм чинв энэ хүүхдийг нэг хоногийн 20000 төгрөг нийт 2 хоног хараад өгөөч, энэ хүүхэд мөн хөхүүл хүүхэд байгаа юм гэсэн. Тухайн үед эхнэр бид хоёр нэгэнтээ л хүүхдээ хараад гэртээ байж байгаа, дээрээс нь мөнгө төгрөг муутай байгаа юм чинь хүүхдийг хараад өгчихье гэж ярилцаад зөвшөөрсөн. Тэгээд халиунтай ярьж байгаад 16 дугаар сургуулийн хажууд байдаг, хаан гэдэг зочид буудлын гадаа очин хажууд байдаг, хаан гэдэг зочид буудлын гадаа очиход халиун нэг хүүхэд тэвэрсэн эмэгтэйтэй хамт гарч ирсэн. Тэгснээ энэ хүүхэд нөгөө харуулах гэж байгаа хүүхэд маань байгаа юм . тэгэхээр нь ээж  нь хаана байгаа юм гэхэд тухайн үедээ нэг юм хэлж байсан, яг юу гэж хэлснийг нь одоо санахгүй байна. Тэр хүүхэд тэвэрч гарч ирсэн охин бол тэр нялх хүүхдийн ээж нь биш гэсэн. Халиун надад харуулахаар өгсөн хүүхэд нь 5-6 сартай гэхээр нялх хүүхэд байсан ба эхнэр бид хоёр тэр хүүхдийг аваад гэррүүгээ явсан. Харин халиун тэндээ үлдсэн. Тэр хүүхдийг нь 2 хоног гэртээ харчихаад халиун руу залгахад утас  нь болохгүй байсан. Халиуны утас нь холбоо барьж чадахгүй байсан болохоор нөгөө хүүхдийг хараад 2-3 хонуулсан. Тэгж байтал халиуны утас холбогдохоор нь чи хүүхдээ харуулж байгаа  бол ядаж панпрас бантангын махны мөнгөө шилжүүлээч гэсэн. Бид хоёрт хэцүү байна. Тэгээд ч хоёр хонуулаад авна гэсэн яасан гэхэд халиун би дүүтэйгээ хөдөө ажлаад байна. Харин цалин буудаггүй ээ. Чи ойлгоод хэд хоног харж байгаач гэсэн. Тэгсээр байгаад 7 хоносон  бөгөөд эхнэр бид хоёр яаж хийгээд хүүхдийг нь аваачиж өгий гэж бодоод халиуны ажиллуулдаг витанам засвар газар очсон. Тэнд очоод халиуныг асуухад ажлаар хол явсан гэсэн тул халиунтай утсаар холбогдоод цагдаагаас асуусан чинь дүүргийн цагдаагийн хэлтэст аваачаад өгөө тэр хүүхэд авчирч өгсөн хүнийг шалгадаг юм гэж байна. Би чамайг цагдаад өглөө шүү гэхэд халиун нэг дүүгийнхээ гэрийг зааж өгөөд хүүхдээ тэнд үлдээчих харин цалингаа аваад маргааш мөнгийг чинь өгий гэж гуйсан. Тэр халиуны дүүгийнх нь гэр нь Соко гэж байсан шиг санагдаж байна. Тэгээд халиун надруу гадаад дугаараас залгаж миний дансны дугаарыг асууж 140000 төгрөг шилжүүлсэн. Ийм л асуудал болсон” гэх мэдүүлэг./1 дүгээр хх-151/152/

             Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт № 1218:

  1. З.Одгэрэлийн биед гэмтэл тогтоогдсонгүй.
  2. З.Одгэрэл нь ДОХ-гүй, бэлгийн замын халдварт тэмбүү өвчтэй байна.
  3.  Уг өвчнийг хэзээ ямар замаар авсан, хэзээнээс өвчилсөн үе шатыг тогтоох боломжгүй.
  4. З.Одгэрэлийн цус нь А/2/ бүлгийн харъяалалтай байна.
  5. З.Одгэрэлийн арчдас, наалдац дээр эр бэлгийн эс үрийн шингэн илрээгүй.

                       Шинжээч эмч М.Золжаргал

 

  • үүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт        № 813

1.З.Одгэрэлийн гэх үтрээний арчдас, наалдац дээр эр бэлгийн эс үрийн шингэн илрээгүй

                       Биологийн шинжээч цагдаагийн дэслэгч Ц.Бямбадорж

 

Шүүх эмнэлэгийн  үзлэг хийсэн акт-№ 1313

1.У.Мөнхжингийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

2.У.Мөнхжин нь Дох-гүй, бэлгийн замын халдварт тэмбүү өвчтэй байна.

3.Уг өвчнийг хэзээ ямар замаар авсан, хэззээнээс өвчилсөн болон үе шатыг тогтоох боломжгүй.

4.У.мөнхжин нь 2012 онд тэмбүү өвчин тусч эмчилгээ хийлгэж байсан байна.

5.У.Мөнжингийн гэх цус нь О/ 1/ бүлгийн харъяалалтай байна.

    

Шинжээч эмч      С.Чулуунсүх

 

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт № 1441

1.Д.Халиуны биед гэмтэл тогтоогдсонгүй.

2.Д.Халиун нь Дох-гүй, бэлгийн замын халдварт тэмбүү өвчтэй байна.

3.Уг өвчнийг хэзээ ямар замаар авсан, хэзээнээс өвчилсөн болон үе шатыг тогтоох  боломжгүй байна.

4.Д.Халиун нь 2015 онд бэлгийн замын халдварт өвчин тусч эмчилгээ хийлгэж байсан байна.

5.Д.Халиуны гэх цус нь А/2/ бүлгийн харъяалалтай байна.

                      Шинжээч эмч С.Чулуунсүх

 

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт- № 1442

1.Б.Солонгын биед гэмтэл тогтоогдсонгүй.

2.Б.Солонго нь Дох-гүй, бэлгийн замын халдварт тэмбүү өвчтэй байна.

3.Уг өвчнийг хэзээ ямар замаар авсан, хэзээнээс өвчилсөн болон үе шатыг тогтоох боломжгүй байна.

4.Б.Солонго нь 2015 онд тэмбүү өвчин тусч эмчилгээ хийлгэж байсан байна.

5.Б.Солонгийн гэх цус нь В/3/ Бүлгийн харъяалалтай байна.

           Шинжээч эмч С.Чулуунсүх

Шүүхийн хэлэлцүүлгээр хавтаст хэргийг хүрээнд нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.Халиун нь 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Мөнхбаатарын  Энхтуяа, Занабазарын Одгэрэл нар, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Ухнаагийн Мөнхжинг , 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл Батсайханы Солонго, Дашцэрэнгийн Халиунаа нарыг БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах мужийн Эрээн хотын Бэй Жин Чиао гэх газар биеэ үнэлэхэд зуучилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

             Үүнд…шүүх хуралдаанд оролцсон хохирогч З.Одгэрэлийн өгсөн…Мөнхжин надтай яриад Эрээн явъя…мөнгө олдог ажил байна гэсэн…би сайн мэдэхгүй байна гэж хэлсэн…надад биеэ үнэлнэ гэж хэлж байсан…биеэ үнэлэх ажилд явах гэж байгаагаа мэдэж байсан…тэнд очоод хоногоор бол 300-500 юань, өдрөөр бол 150-200 юаниар явдаг ханштай…би тийм нөхцөл байдалд амьдарна гэж бодоогүй…ярьснаасаа өөр нөхцөлд амьдарч байснаас ирэхдээ тэндээс сүрьеэ өвчин туссан…одоо байнга эм ууж байгаа…эмчилгээний зардалд Халиунаас  1.800.000 төгрөг авсан…одоо гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй…гэсэн мэдүүлэг, шүүх хуралдаанд оролцсон хохирогч У.Мөнхжингийн өгсөн…Анх Халиунаа эгч өөрөө бидэнд ажлын санал тавьсан…уг ажлыг өндөр цалинтай гэж хэлж байсан…би биеэ үнэлэх ажилд явах гэж байгаагаа мэдэж байсан…энэ тухай Халиунаа эгч ч гэсэн хэлж байсан…тэнд очоод бид нарт тус бүр 600 юань өгөөд хувцас ав гэсэн…би хүүхэдтэйгээ очсон хүүхэд маань 3 сартай байсан…аргагүй хүүхдээ авч явсан…тэнд очоод цалингаа гар дээрээ авдаггүй байсан…тэндээс ирэхдээ мөнгө авчраагүй харин ч өртэй ирсэн…би Халиунаа эгчээс нэхэмжлэх зүйлгүй…гомдолгүй…гэсэн мэдүүлэг, шүүх хуралдаанд хохирогч М.Энхтуяагийн өгсөн…Халиунаа эгчийг бол би танихгүй…Эрээн явах ажил байна…чамд мөнгө төгрөг хэрэгтэй биз дээ гэсэн…ингээд явах болсон би хил рүү цагаан хуудасаар гарсан…очиход зээл дээр Жижи гэж хүн тоссон…тэндээсээ Бэй Жин Чио гэдэг 2 давхар байшинд аваачсан…бидэнд 600 юань өгч зээлээс хувцас ав гэж өгсөн…тэнд би 1 сар болсон…өдөр болгон биеэ үнэлдэг байсан…биеэ үнэлэх гэж байгаа гэдгийг Халиунаа хэлж байсан…одоо нэхэмжлэх зүйл байхгүй…гомдолгүй…гэсэн мэдүүлэг,  шүүх хуралдаанд хохирогч Солонгоо мэдүүлэхдээ…Халиунаа эгч Эрээнд ажил байна аль болох найзуудаа дагуулаад явбал сайн шүү гэсэн…би Эрээд очиход Халиунаа эгч найз залуутайгаа тосож авсан…нилээн олон хүнтэй унтсан…бидний ханш шөнийн 12 цагаас өмнө бол 500 юань 12 цагаас хойш бол 300 юань байдаг…бидний цалинг өөрсдөд өгдөггүй байсан…2 Өвөрмонгол хураагаад авчихдаг байсан…би ойролцоогоор 50-60 хүнтэй унтсан байсан…одоо ямар нэг гомдол нэхэмжлэх зүйл алга …гэсэн мэдүүлэг, хохирогч Д.Халиунаагийн мөрдөн байцаалтанд өгсөн…2015 оны 12 дугаар сарын эхээр Солонгийн түрээсэлдэг нийтийн байранд Мөнхжин хүрч ирээд Халиун эгч Эрээн явах гэж байгаа тэнд 7 хоноод биеэ үнэлээд их мөнгөтэй ирдэг гэнэ гэсэн…би явахгүй гэсэн…Халиун эгч Эрээнээс яриад энд сайхан байна Заяа, Одка 2 мөнгө их олж байгаа бараг л мисс болчихсон гэж ярьсан…би замын зардал байхгүй гэхэд Халиун эгч би даана би бүгдийг эндээс зохицуулчихна гэсэн…ингээд явсан…тэнд очоод биеэ үнэлсэн…очоод удаагүй байхад Халиун эгч буцаад явчихсан…гэсэн мэдүүлэг хх 78-80, шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч О.Оюунгэрэлийн өгсөн…2015 оны 12 дугаар сарын эхээр Одгэрэл хүүхэд харах хүн олчихлоо ажил хийнэ гэхээр нь одоохондоо ажил хийх хэрэггүй ээ урагшаа явж ажил хийнэ гээд явсан…ингээд нэг хэсэг таг чимээгүй болсон…дараа нь Эрээнд очиж биеэ үнэлсэн байсныг мэдсэн…гэсэн мэдүүлэг, гэрч Э.Одхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн…миний утсанд 99 тэй дугаараас дуудлага ирсэн байсан…гэтэл дугаарыг чинь Наранбаатараас авсан юмаа…Халиун байна чамд урагшаа гаргачих дэл сул хүүхэн байна уу гэсэн…бичиг баримт бол асуудалгүй зохицуулчихна гэсэн…би өөдөөс нь чи эрүүл байна уу юу яриад байгаа юм гээд утсаа тасалсан…гэсэн мэдүүлэг хх 1-ын 162-163, гэрч Н.Ууганбаярын мөрдөн байцаалтанд өгсөн…2015 оны 12 дугаар сарын дундуур Халиун над руу залгаад дүүгийн маань хүүхдийг харах хүн олддоггүй ээ эхнэр чинь хөхүүл юм чинь хоногийн 20 000 төгрөгөөр 2 хоног хараад өгөөч гэсэн…бид мөнгө муутай байсан болохоор зөвшөөрсөн…хүүхэд 5-6 сартай нялх хүүхэд байсан…эхнэр бид 2 хүүхдийг гэр рүүгээ авч явсан…тэгээд Халиун холбоо барихгүй хэд хоноод нэг удаа ярихад нь ядаж памперс бантангийн мөнгө явуулаач бидэнд хэцүү байна гэсэн…дараа нь миний данс руу 140 000 төгрөг шилжүүлсэн байсан…гэсэн мэдүүлэг хх 1-ын 151-152, гэрч Г.Өнөртулгын мөрдөн байцаалтанд өгсөн…2015.12 сарын дундуур авга ах Ганзориг над руу залгаад замын Үүд Эрээний хилээр 2 хүн гарах гэсэн юм цагаан хуудас хэрэг болоод гэсэн…чи Хил хамгаалах газар ажилладаг юм чинь туслаач гэсэн…хамаагүй хүнд олгохгүй гэхэд энэ 2 хүн Бодь даатгалд ажилладаг юм ямар нэг асуудалгүй гэсэн…тэгэхээр нь би замын үүдийн хилийн 0108 дугаар ангийн штабын дарга дэд хурандаа Ууганбаяр руу тус болооч гэж гуйсан…ингээд хилээр гарсан юм шиг байна лээ…2016 оны 1 дүгээр сарын дундуур Ууганбаяр дэд хурандаа над руу залгаад чи ямар хүмүүст цагаан хуудас гаргуулахаар гуйсан юм бэ намайг хүний наймаатай холбоотой хэрэгт цагдаагаас дуудсан гэж хэлсэн…гэсэн мэдүүлэг хх 1-ын 156, шүүгдэгч Ц.Халиуны шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн…би эдгээр охидуудыг Эрээн рүү авч явсан нь үнэн…ажилд орно тэр ажил биеэ үнэлэх ажил гэдгийг хэлж байсан…гэсэн мэдүүлэг болон хохирогч охидын биед гаднын гэмтэл болон бэлгийн замын өвчин байгаа эсэх талаар шинжээч томилж дүгнэлт гаргуулахад Одгэрэл, Мөнхжин, Д.Халиун, Б.Солонго нарын биед гаднын гэмтэл тогтоогдоогүй бөгөөд харин дээрхи нэр бүхий хохирогч нар хэзээ ямар замаар авсан, хэзээнээс өвчилсөн болон үе шатыг тогтоох боломжгүй бэлгийн замын халдварт тэмбүү өвчтэй болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1218, 1313, 1441, 1442 тоот дүгнэлтүүдээр тогтоогдож байна.          

              Шүүгдэгч Ц.Халиун нь давтан үйлдлээр нэр бүхий охидыг биеэ үнэлэхэд өдсөн, тулгасан төлбөрийн талаар урьдчилж ярьж тохирсон зэрэг гэм буруугийн санаатай үйлдлээр уг хэргийг үйлдсэн байна.       

            Шүүгдэгч Ц.Халиун нь хохирогч нарыг БНХАУ-ын Эрээн хотод биеэ үнэлэхэд зуучилж байсан болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна.

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас уг хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дах хэсгээр ирүүлсэн үндэслэлтэй тул шүүхээс Ц.Халиуныг бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан гэмт хэрэгт гэм буруутай тооцох нь зүйтэй гэж үзэв.           

         Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан   нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу зөвшөөрөгдсөн арга хэлбэрээр авагдсан байх тул хэрэг хянан хэлэлцэхэд хангалттай гэж үнэлэв.

            Шүүгдэгч Ц.Халиун нь хохирогч З.Одгэрэл түүний эгч иргэний нэхэмжлэгч О.Оюунгэрэл нарт 1.800.000 төгрөг нөхөн төлсөн болох нь тэдгээрийн мэдүүлгүүдээр тогтоогдсон ба бусад хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.         

         Шүүгдэгч Ц.Халиунд ял шийтгэхдээ хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, уг хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байх тул хорих ялыг заавал биеэр эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.