Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 411

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Завхан аймгийн ******* ******* дүгээр баг ******* гол ******* ******* гудамж ******* тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай одоо Нийслэлийн ******* дүүргийн *******8 дугаар хороо 66-*******2******* тоотод түр оршин суух, эрэгтэй, 29 настай, одоо “Төгс зам”  ХХК-нд эдийн засагчаар ажилладаг овогт /ИМ-880**************6*******8/ /“Төгс зам” ХХК-ний/ нэхэмжлэлтэй:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймгийн сумын дугаар баг Ганзам ******* дүгээр хэсэг *******6-*******0 тоотод оршин суух, эрэгтэй, 38 настай, одоо Сэлэнгэ аймгийн Засаг даргын газрын , ***** хэлтсийн дарга ажилтай овогт /МЮ-906*******39ХХХХ /  /Сэлэнгэ аймгийн Засаг даргын газарт/ холбогдох

“Ажил гүйцэтгэсний төлбөр алдангийн хамт нийт **************.222.609 төгрөг гаргуулах тухай“ иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш., нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гэрч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш. шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа:

Манай “Төгс зам” ХХК нь орон нутгийн сангийн хөрөнгө оруулалтаар санхүүжигдэн хэрэгжих бүсийн зам засварын ажлын гүйцэтгэгчээр шалгарч Сэлэнгэ аймгийн Засаг даргатай 20*******5 оны 0 дугаар сарын 08-ны өдөр “ бүсийн зам засварын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан. Уг ажлыг 20*******5 оны 0 дугаар сарын 20-нд эхлүүлж гэрээнд заасан нөхцөл, гэрээт хугацааны дагуу чанарын өндөр түвшинд зам засварын ажлыг *******00% өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн 20*******5 оны 08 дугаар сарын *******3-ны өдөр дуусган 20*******5 оны 08 дугаар сарын 2*******-ний өдөр улсын комисс хүлээн авсан билээ.

Талууд гэрээний тусгай нөхцлийн *******8.0-д “Урьдчилгаа төлбөр олгохгүй ажлын гүйцэтгэл *******0 хувьд хүрэхэд ******* дэх санхүүжилт гэрээний үнийн дүнгийн *******0 хувийн санхүүжилт, ажлын 80 хувьд хүрэхэд 2 дахь санхүүжилт олгож ажлыг бүрэн хүлээлгэн өгсний дараа сүүлийн үлдэгдэл санхүүжилт 20 хувийг олгоно.”, мөн гэрээний *******0.0-д “Төлбөр хийх хугацаа нь төлбөрийн мэдэгдэл өгснөөс хойш ************** хоног байна”, мөн гэрээний *******6.0-д “Алданги ногдуулах хэмжээ хоногт гэрээний үнийн дүнгийн 0.05 хувь, нийт ажилд ногдуулах алдангийн дээд хэмжээ нь гэрээний үнийн *******0 хувь байна” гэж тохиролцсон. Гэтэл Сэлэнгэ аймгийн Засаг даргын газар нь гэрээнд заасны дагуу ажлын гүйцэтгэл *******0 хувьд хүрэхэд гэрээний үнийн дүнгийн *******0 хувийн санхүүжилтыг олгох байтал ажил хүлээлгэн өгснөөс хойш бүтэн 3 сарын дараа буюу 20*******5 оны ************** дүгээр сарын 20-ны өдөр *******.292.0 төгрөг, 20*******6 оны 02 дугаар сарын 08-ны өдөр **************.98.2******* төгрөг, 20*******6 оны 0******* дүгээр сарын *******2-ны өдөр *******0.000.000 төгрөг, 20*******6 оны 05 дугаар сарын 3*******-ний өдөр 3*******.828.28******* төгрөг, мөн өдөр 5*******5.098 төгрөгийг тус тус шилжүүлж үлдэгдэл 2.000.000 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй манай компанийг хохироож байна.

Манай компаниас гаргасан нэхэмжлэлийн гол шаардлага нь: Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 2.000.000 төгрөг, гэрээний тусгай нөхцлийн *******6.0-д зааснаар алдангид *******2.222.609 төгрөг нийт **************.222.609 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Засаг даргын газраас гаргуулж өгнө үү. Алдангийг 20*******5 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тооцож байгаа юм гэх.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

20*******5 оны аймгийн орон нутгийн замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн “ бүсийн зам засвар”-ын ажил *******5*******.*******50.000 төгрөгний төсөвт өртөгтэйгөөр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдан 20*******5 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн дагуу тендер зарлагдаж ******* компани оролцсоноос тус хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу тендерийн баримт бичгийн шаардлага хангасан хамгийн бага үнийн санал ирүүлсэн “Төгс зам” ХХК-тай “ бүсийн зам засвар”-ын ажлыг гүйцэтгэх гэрээг 20*******5 оны 0 дугаар сарын 08-ны өдөр **************2.320.509 төгрөгөөр хийлгэхээр гэрээ байгуулсан. Үүнээс: Зураг төсвийн үнэ 2.05.639 төгрөг, “Техник хяналтын зардал 2.55.*******92 төгрөг байхаар тусгагдаж “Төгс зам” ХХК нь “Сэлэнгэ барилга захиалагч” ОНӨААТҮГ-тай захиалагчийн хяналт тавих гэрээ байгуулан 2.000.000 төгрөгийг тус газарт шилжүүлэн өгсөн байдаг. Захиалагч аймгийн Засаг даргын газар нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу хяналтын зардлыг “Сэлэнгэ барилга захиалагч” ОНӨААТҮГ-т олгох байсан боловч “Төгс зам” ХХК-нд олгосон байдаг. Захиалагчийн зүгээс “Төгс зам” ХХК-иас “Сэлэнгэ барилга захиалагч” ОНӨААТҮГ-т олгосон 2.000.000 төгрөгийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 20******* оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хурлын 2******* дүгээр тогтоолоор аймгийн 20******* оны төсвийн тодотголд тусгуулан “Сэлэнгэ барилга захиалагч” ОНӨААТҮГ-аар дамжуулан тус компанид буцаан олгохоор шийдвэрлэсэн байгаа.

Манай Засаг даргын газар нь төсвийн хүндрэлээс шалтгаалан эхний санхүүжилтийг 20*******5 оны ************** дүгээр сарын 06-ны өдөр *******.292.0 төгрөгийг олгож үлдэгдэл санхүүжилтийг 20*******6 он дамжуулан 20*******6 оны 02 дугаар сарын 08-ны өдөр **************.98.82******* төгрөг, мөн оны 05 дугаар сарын 3*******-нд 3*******.828.28******* төгрөгийг зураг төсөв, захиалагчийн хяналтын зардлаас бусад гэрээнд заасан санхүүжилтийг олгож дууссан. Гэтэл “Төгс зам” ХХК нь гэрээний тусгай нөхцлийн *******6.0-д заасан “алданги ногдуулах хэмжээ хоногт гэрээний үнийн дүнгийн 0.05 хувь, нийт алдангийн дээд хэмжээ гэрээний үнийн дүнгийн *******0 хувиас хэтрэхгүй байна гэж заасан”-ыг үндэслэн алданги *******2.222.609 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

Тендерийн жишиг баримт бичиг боловсруулах, гэрээ байгуулах, гэрээний ерөнхий болон тусгай нөхцөл, гэрээний загварыг Монгол Улсын Сангийн сайдын 20*******2 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Тендерийн жишиг баримт бичиг шинэчлэн батлах тухай” 8******* дүгээр тушаалаар батлагдсан журмын дагуу гэрээг байгуулж, хэрэгжүүлдэг. Тушаалаар батлагдсан журмын 5 дугаар бүлэгт “Гэрээний ерөнхий нөхцөл”-ийн талаар тодорхой тусгасан бөгөөд “...захилагч байгууллага ажил гүйцэтгүүлэх болон түүнийг дагалдах бараа, үйлчилгээ худалдан авах гэрээний харилцааг зохицуулсан ерөнхий нөхцөл, заалтуудыг агуулна. Гэрээний ерөнхий нөхцлийн заалтуудын үг, үсэг, агуулгыг өөрчилж үл болно” гэж заасан байдаг. Мөн тус бүлгийн *******6.0-д “Алданги” гэсэн ойлголтыг тодорхойлсон бөгөөд *******6.*******-д “Гүйцэтгэгч нь ажил дуусгахаар төлөвлөсөн өдрөөс хугацаа хоцорсон хоног тутамд гэрээний тусгай нөхцөлд заасан хувь хэмжээгээр алданги төлнө. Алдангийн нийт дүн гэрээний тусгай нөхцөлд заасан дээд хэмжээнээс хэтрэхгүй. Захиалагч нь алдангийг гүйцэтгэгчид төлөх төлбөрөөс суутган авч болно. Алданги төлсөн нь гүйцэтгэгчийн хүлээсэн үүрэг хариуцлагыг хөндөхгүй” байхаар журамласан тул тус компаний алданги *******2.222.609 төгрөг нэхэмжилснийг үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин үлдэгдэл 2.000.000 төгрөгийг төсвийн тодотголд оруулсан учир төлнө гэх.     

Гэрч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

Гүйцэтгэгч байгуулага сонгон шалгаруулах тендерийг зарлахдаа техникийн ажлын даалгаварыг тендерийн баримт бичгийн хамт тухайн тендерт оролцохоор хүсэлт гаргасан байгууллагад олгодог. Тус баримт бичиг нь Сангийн сайдын 20*******2 оны 8******* дүгээр тушаалаар батлагдсан. Энэ тушаалд “Гэрээний ерөнхий нөхцөл”-ийг тодорхой зааж өгсөн байдаг. Гэрээний ерөнхий нөхцлийн *******6 дугаар зүйлд алдангийн талаар тодорхой зааж өгсөн байгаа. Энд алдангийн талаар “гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэх гэрээний хоногийг хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцно”, харин захиалагчийн зүгээс ямар нэгэн алданги тооцох талаар заагаагүй. Энэ гэрээг Сэлэнгэ аймгийн Засаг даргын газрыг төлөөлж миний бие “Төгс зам” ХХК-тай байгуулсан гэжээ.

 Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Төгс зам” ХХК-ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Засаг даргын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ: “... Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 2.000.000 төгрөг, гэрээний тусгай нөхцлийн *******6.0-д зааснаар алдангид *******2.222.609 төгрөг нийт **************.222.609 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Засаг даргын газраас гаргуулж өгнө үү. Алдангийг 20*******5 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тооцож байгаа юм” гэх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган  шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Учир  нь:

Зохигчдын хооронд 20*******5 оны 0 дугаар сарын 08-ны өдөр “ бүсийн зам засвар”-ын ажлыг гүйцэтгэх №СЭ-ХААА-*******0/20*******5 дугаартай гэрээ байгуулан, нийт **************2.320.509 төгрөгний ажил гүйцэтгэхээр гэрээ хийсэн байна. Гэрээний тусгай нөхцлийн *******.*******-д “... бүсийн зам засварын ажлыг 20*******5 оны 0 дугаар сарын 20-ны өдөр эхлэх...”, *******, *******-д “...20*******5 оны 08 дугаар сарын *******3-ны өдөр дуусган хүлээлгэн өгөх”-өөр, *******8.0-д ...“Урьдчилгаа төлбөр олгохгүй, ажлын гүйцэтгэл *******0 хувьд хүрэхэд ******* дэх санхүүжилт гэрээний дүнгийн *******0 хувийн санхүүжилт, ажлын гүйцэтгэл 80 хувьд хүрэхэд 2 дахь санхүүжилт гэрээний дүнгийн *******0 хувийн санхүүжилт олгож ажлыг бүрэн хүлээлгэн өгсний дараа сүүлийн үлдэгдэл санхүүжилт 20 хувийг олгоно” гэж тус тус заан Иргэний хуулийн 3*******3 дугаар зүйлийн 3*******3.*******-д заасан харилцаа үүссэн байна.

“Төгс зам“ ХХК нь 20*******5 оны 08 дугаар сарын 2*******-ний өдөр “ бүсийн зам засвар”-ын ажлыг дуусган Улсын комисст хүлээлгэн өгсөн болох нь “Барилга байгууламж ашиглалтад оруулах улсын комиссын №*******/20*******5 дугаартай акт”-аар нотлогдож байна. “Төгс зам” ХХК нь захиалагч нь гэрээнд заасан хугацаандаа санхүүжилт өгөөгүй талаар тухайлбал: Зам тээврийн сайдад 20*******5 оны ************** дүгээр сарын 02-ны өдрийн 0*******/*******862 дугаартай “Гэрээт ажлын санхүүжилт шийдвэрлүүлэх тухай”, Монголын авто замчдын холбоонд 20*******6 оны 0******* дүгээр сарын *******2-ны өдрийн “Санхүүжилтын тухай”, Улсын их хурлын гишүүн Ж.Эрдэнэбатад 20*******6 оны 0******* дүгээр сароын **************-ний өдрийн *******/0*******0 дугаартай “Санхүүжилтын талаар”, Улсын их хурал өргөдөлийн байнгын хорооны дарга Ж.Батзанданд 20*******6 оны 0******* дүгээр сарын **************-ний өдрийн “Санхүүжилтын талаар” Сэлэнгэ аймгийн Засаг даргад 20*******6 оны 0******* дүгээр сарын 23-ны өдрийн *******/020 дугаартай “Шүүхэд хандах тухай зэрэг хүсэлтүүдийг удаа дараа гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримуудаар нотлогдож байна. Сэлэнгэ аймгийн Засаг даргын газраас “Төгс зам” ХХК-нд “ бүсийн зам засвар”-ын ажлын гүйцэтгэх гэрээнд заагдсан хугацаандаа санхүүжилт өгөөгүй талаараа “төсвийн хүндрэлээс шалтгаалсан” гэх боловч үүнийгээ нотолж чадаагүй болно.   

“Төгс зам” ХХК нь шүүхэд  гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 2.000.000 төгрөг, гэрээний тусгай нөхцлийн *******6.0-д зааснаар алдангид *******2.222.609 төгрөг нийт **************.222.609 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Засаг даргын газраас гаргуулах”-аар нэхэмжлэл гаргаж, алдангийг 20*******5 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тооцсон байна. Гэтэл зохигчдын хооронд хийгдсэн  20*******5 оны 0 дугаар сарын 08-ны өдөр “ бүсийн зам засвар”-ын ажлыг гүйцэтгэх №СЭ-ХААА-*******0/20*******5 дугаартай гэрээний тусгай нөхцлийн *******6.0-д “Алданги ногдуулах хэмжээ хоногт гэрээний үнийн 0.05 байна.”, Нийт ажилд ногдуулах алдангийн дээд хэмжээ нь гэрээний үнийн *******0 байна...” гэж заасан байгаа нь ойлгомжгүй бөгөөд энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.*******-т зааснаар “...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзнэ. Учир нь:

Сэлэнгэ аймгийн Засаг даргын газраас 20*******5 оны 0 дугаар сарын 08-ны өдөр “ бүсийн зам засвар”-ын ажлыг гүйцэтгэх №СЭ-ХААА-*******0/20*******5 дугаартай гэрээнд заасан хугацаа хэтрүүлэн эхний санхүүжилтийг 20*******5 оны ************** дүгээр сарын 06-ны өдөр *******.292.0 төгрөг шилжүүлэн 20*******5 оны *******2 дугаар сарын 2*******-ний өдөр “Гэрээ дүгнэсэн протокол”-оор гэрээгээ дүгнэсэн байх бөгөөд тус гэрээ дүгнэсэн протоколд “алданги  0” гэж заан “...үлдэгдэл санхүүжилтыг гүйцэтгэсэн ажлын дүнгээр олгохоор шийдвэрлэв” гэсэн атлаа алдангийг 20*******5 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс нийт үнийн дүнгээс тооцон алданги нэхэмжилсэн нь ойлгомжгүй байна. Захиалагч талаас үлдэгдэл санхүүжилтээ 20*******6 оны 02 дугаар сарын 08-ны өдөр **************.98.2******* төгрөг, 20*******6 оны 0******* дүгээр сарын *******2-ны өдөр *******0.000.000 төгрөг, 20*******6 оны 05 дугаар сарын 3*******-ний өдөр 3*******.828.28******* төгрөгийг тус тус “Төгс зам” ХХК-нд шилжүүлсэн болох нь “ХАС” банкны дансны хуулгуудаар нотлогдож байна.  

Иймд Сэлэнгэ аймгийн Засаг даргын газраас 20*******5 оны 0 дугаар сарын 08-ны өдөр “ бүсийн зам засвар”-ын ажлыг гүйцэтгэх №СЭ-ХААА-*******0/20*******5 дугаартай гэрээнд заагдсан үндсэн төлбөрийн үлдэгдэл 2.000.000 төгрөг, түүний хугацаа хэтэрсэн алданги *******.000.000 төгрөг нийт 3.000.000 төгрөг гаргуулан “Төгс зам” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх **************.222.609 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Сэлэнгэ аймгийн Засаг даргын газрын “Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс”-т хадгалагдаж буй “ бүсийн зам засвар”-ын ажлын материалд үзлэг хийхэд 66 хуудас ажлын 80 хувь болон *******00 хувийн ажлын гүйцэтгэлийн материалууд авагдсан болохыг дурдах нь зүйтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Ажил гүйцэтгэх тендерийн жишиг баримт бичиг”-ийн *******6 дугаар зүйлийн *******6.*******-д заасан “Гүйцэтгэгч нь ажил дуусахаар төлөвлөсөн өдрөөс хугацаа хоцорсон хоног тутамд гэрээний тусгай нөхцөлд заасан хувь хэмжээгээр алданги төлнө. Алдангийн нийт дүн гэрээний тусгай нөхцөлд заасан дээд хэмжээнээс хэтрэхгүй. Захиалагч нь алдангийг гүйцэтгэгчид төлөх төлбөрөөс суутган авч болно. Алданги төлсөн нь гүйцэтгэгчийн хүлээсэн үүрэг хариуцлагыг хөндөхгүй” байхаар журамласан нь тус “Төгс зам” ХХК-ний нэхэмжилсэн алдангийг төлөх үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа ч энэ заалт нь нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч “Төгс зам” ХХК-нд хамааралтай болохоос хариуцагчид хамааралгүй, хариуцагчаас /захиалагч/ нэхэмжлэгч /гүйцтэгэгч/ тал нь ажлын гүйцэтгэлийг гэрээнд заасан хугацаандаа хүлээлгэн өгсөн гэж үзсэн бөгөөд хэрвээ хугацаа хэтэрсэн талаар шүүхэд маргаангүй болно.

Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 20******* оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2******* дүгээр тогтоолоор 20******* оны төсвийн тодотголд “ бүсийн зам засвар”-ын ажлын үлдэгдэл 2.000.000 төгрөг санхүүжилтэнд оруулан баталсан болох нь хэрэгт авагдсан “Аймгийн замын сангийн хөрөнгөөр 20******* оны төсвийн жилд хийгдэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ын сангийн хөрөнгө оруулалтын *******.*******.*******-д заагдсан байгааг дурдах нь зүйтэй.    

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 229.*******00 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3.000.000 төгрөнд тохирох улсын тэмдэгтийн хураамжинд 62.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.2, **************6, **************8 дугаар зүйлд заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь :

*******.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.*******, 232.6, 3*******6 дугаар зүйлийн 3*******6.2-д зааснаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын газраас 3.000.000 төгрөг гаргуулан “Төгс зам” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас **************.222.609 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.*******-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 229.*******00 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 62.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  **************9 дүгээр  зүйлийн  **************9.*******-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн **************9.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш **************  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.-д зааснаар **************9.*******-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг д заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-д зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш ************** хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхэд давж заалдах эрхтэй.

 

   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Л.СОЁЛМАА