Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 7

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Лхагвасүрэн,

улсын яллагч О.Баасанхүү,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дарьжав /¹0465/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өндөрийнхөн овогтой Сүхбаатарын Эрдэнэ-Очирт холбогдох 201624000185 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчин 107 дугаар байр 16а тоотод оршин суух, Нийтийн зорчигч тээврийн “Сутайн буянт” ХХК-нд автобусны жолооч ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Өндөрийнхөн овогтой Сүхбаатарын Эрдэнэ-Очир /РД-РЕ81020271/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч С.Эрдэнэ-Очир нь Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хайлаастын автобусны буудлын эцэст 2016 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 16 цагийн орчим “Сутайн буянт” ХХК-ний эзэмшлийн “Daewoo bus 106”маркийн 21-67 УНБ улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6 дахь заалтыг зөрчсөний улмаас хохирогч Д.Ганболдыг дайрч, амь насыг хохироосон гэмтхэрэгтхолбогджээ.

ТОДОРХОЙЛОХнь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Эрдэнэ-Очир мэдүүлэхдээ: 2016 оны 3 дугаар сарын 13-ны өдөр өглөө ажиллаасаа 08 цаг 45 минутын үед нийтийн тээврийн шугаманд гарсан. Өдөр  14 цаг 16 минутад Хайлаастын чиглэлээс хот руу явж байгаад ийм хэрэг болсон. Автобустайгаа хөдөлж байхад талийгаачийг харсан. Би бодохдоо талийгаачийг тойроод дараад гарна гэж бодсон. Тэгтэл ийм асуудал болсон. Талийгаачийн оршуулгын болон бусад гарсан зардлыг бүрэн төлж барагдуулсан гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ганбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...Даваасамбуугийн Ганболд гэх хүн нь миний төрсөн ах юм. Гэмтлийн хойно гэр хороололд ганцаараа амьдардаг. Талийгаач 3 хоногийн өмнө манайд ирээд хоол идээд гарсан. 2016 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Хайлаастын автобусны буудлын эцэст автобусанд мөргүүлж амиа алдсан. Талийгаач сүүлийн үед ганцаараа амьдарч байсан. Оршуулгын зардал 9.761.547 төгрөг болсон. Жолоочоос 4 сая төгрөг авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 19х/

 

Гэрч Г.Батболдын мөрдөн байцаалтад өгсөн:… Манай төрсөн аав Даваасамбуугийн Ганболд 2016 оны 3 дугаар сарын 13 ны өдөр авто осолд орж нас барсан. Хохирогчоор төрсөн хүүхдүүдээс нь оролцох хүн байхгүй. Түүний төрсөн дүү Даваасамбуугийн Ганбаярыг хохирогчоор оролцоход татгалзах зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 37х/

 

Иргэний хариуцагч Сутайн буянт ХХК-ний төлөөлөгч Э.Золзаяагийн мөрдөнбайцаалтадөгсөн:... “Daewoo bus” 106 маркийн 21-67 УНБ улсын дугаартай автобус нь манай “Сутайн буянт” ХХК-ний эзэмшилд байдаг юм. Жолооч Эрдэнэ-Очир нь манай компаний жолооч юм. Тухайн өдөр 4-38 чиглэл буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Ханын материалаас хайлаастын чиглэлд ажил үүргээ гүйцэтгэж явсан юм. Энэ автобус нь 2009 онд Солонгос улсад үйлдвэрлэсэн, 2009 оноос Монгол улсад нийтийн тээвэрт ашиглагдаж байгаа юм. Энэ ослын улмаас манай компаний автобусанд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй. Хохирлын асуудлыг манай компани бүрэн даатгалтай байдаг болохоор эрсдэлийг даатгалаар шийдүүлэх болно. Автобуснуудаа ажилд гаргахдаа шалгах механих бүрэн бүтэн байдлыг шалгаад автобусны өдөр тутмын шалгалтын хуудас, ажлын гүйцэтгэл гэх хуудас өгч шалгаад аюулгүй ажиллагааны зааварчилга өгч ажилд нь гаргадаг. Жолооч Эрдэнэ-Очир нь автобусны бүрэн бүтэн байдлыг шалгуулаад гарын үсгээ зураад гарсан. Уг хуудсыг хэрэгт хавсаргасан. /хх-ийн 41х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн №526 тоот шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн актад: 59 настай, эрэгтэй, Даваасамбуу овогтой Ганболдын цогцост нас барсан шалтгааныг тогтоох зорилгоор шүүх эмнэлгийн задлан шинжилгээг хийв. Онош: Авто осол, Цээж хэвлийн хөндийн битүү гэмтэл. Цээжний хэнхэрцгийн дарагдал, цээжний баруун 4-8 дугаар хавирга далны шугамаар, зүүн 2-10 дугаар хавирга далны шугамаар, зүүн 5 дугаар хавирганы суганы урд шугаман хугарал, зүүн дал ясны хугарал, уушигны няцрал, элэг дэлүүний задрал урагдал, бөөрний дээд булчирхай хальсанд цус хуралт. Дүгнэлт: Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн мөргөгдөх, доргих, унах үйлчлэлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх, амьд үед бүгд нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Талийгаач зам тээврийн ослын үед үүссэн цээж хэвлийн хөндийн хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ. Талийгаач нас барах үедээ 2,8промилли спиртийн агууламж илэрсэн нь хүчтэй зэргийн согтолт болно. /хх-ийн 50х/

 

Техникийн шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 200 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Сутайн буянт” ХХК-ний эзэмшлийн “Daewoo bus 106”маркийн 21-67 УНБ улсын дугаартай автобусны жолооч С.Эрдэнэ-Очир нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан "Жолооч байр эзлэх хөдөлгөөний чиг өөрчлөгдөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана" гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй.

Явган зорчигч Д.Ганболд нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.96/ Аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаас зорчих хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад хийхийг хориглоно", г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явахыг хориглоно" гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй. /хх-ийн 60х/

 

2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Тээврийн хэрэгслийн оношилгоо хяналт зохицуулалтын албаны Сонгинохайрхан салбарын шинжээчийн дүгнэлт: С.Эрдэнэ-Очир жолоодож явсан “Daewoo маркийн bus 106”загварын шар өнгөтэй 21-67 УНБ улсын дугаартай автобусыг "Автотээврийн хэрэгслийн хяналтын үзлэг хийх заавар" стандартыг мөрдлөг болгон шалгахад ерөнхий байдал иж бүрдлийн хувьд ухрах арааны гэрэл асахгүй, хянах самбарын гэрэл асахгүй зөрчилтэй байв.

Урд гэрлийн тусгалын эрчмийн зүүн талын холынх 2400 люкс, баруун талдаа хол нь 2400 люкс байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. Уг автобусны ухрах арааны гэрэл асахгүй, хянах самбарын гэрэл асахгүй, урд гэрлийн тусгалын эрчим стандартын шаардлага хангахгүй байгаа нь уг зам тээврийн осол өдрийн цагаар болсон тул нөлөөлөхгүй. Уг автобус нь тоормозны хийн буюу ABS системтэй, тоормоз бүрэн ажиллаж байна, тоормоз гишгэх үед зам дээр тоормозны мөр үүснэ. /хх-ийн 65 х/

 

Шүүгдэгч С.Эрдэнэ-Очирын мөрдөнбайцаалтадөгсөн: ... Би 2016 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 2167 улсын дугаартай гражны 5-063 дугаартай “Девоо-106” маркийн “Сутайн буянт” ХХК-н эзэмшилийн автобустай Ч-38 чиглэл буюу Ханы материал- Хайлааст чиглэлд ажил үүрэг гүйцэтгэж яваад 16 цаг 12 минутыи орчим Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Хайлаастын шинэ эцсийн автобусны буудал дээр ирээд хүнээ буулгасан хөдлөхдөө зам дээр хэвтэж байсан хүн хараагүй мөргөөд амь насыг нь хохироосон. Би урд зам руугаа харсан боловч ямар нэгэн хүн хараагүй харин хөдлөөд явах үедээ харсан тэгээд тулсан байсан болохоор рульэ дараад амжаагүй шүргэсэн юм. Өглөө болгон шалгаж гаргадаг юм. Ажлын гүйцэтгэл гэдэг хуудас дээр тухайн өдрийн ажилд гарах чиглэл мөн автобусны бүрэн бүтэн байдлыг шалгаад зааварчилгаа өгөөд гарч байгаа жолоочоос гарын үсэг зуруулаад л ажилд гаргадаг юм. Би мөн тэр өдөр зааварчилгаа аваад л гарсан юм.Би ямар ч байсан гарсан бодит зардлыг төлж барагдуулна.Ийм холбогдсондоо маш их харамсаж байна гэх мэдүүлэг /хх-ийн 83х/

 

эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан СиДи 1 ш, Банкны баримт /хх-ийн 62 х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 89х/ хохиролын мөнгө шилжүүлсэн тухай тодорхойлолт /хх-ийн 111х/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87х/ зэрэг болно.

 

Шүүгдэгч С.Эрдэнэ-Очир нь Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт барлах Хайлаастын автобусны буудлын эцэст 2016 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 16:00 цагийн орчим “Сутайн буянт” ХХК-ний эзэмшлийн “Daewoo bus 106” маркийн 21-67 УНБ улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6 дахь заалтыг зөрчсөний улмаас хохирогч Д.Ганболдыг мөргөж бие махбодид нь цээж хэвлийн хөндийн хавсарсан хүнд гэмтэлүүд учруулан амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад /хх-ийн 83х/ шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ганбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 19х/, гэрч Г.Батболдын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 37х/, иргэний хариуцагч “Сутайн буянт” ХХК-ний төлөөлөгч Э.Золзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 41х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн №526 тоот шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт дүгнэлт /хх-ийн 50х/, Техникийн шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн №200 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 60х/, 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Тээврийн хэрэгслийн оношилгоо хяналт зохицуулалтын албаны Сонгинохайрхан салбарын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 65х/, хэргийн газрын үзлэг, тэмдэглэл /хх-ийн 2-11х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд С.Эрдэнэ-Очирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ганбаяр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “С.Эрдэнэ-Очироос нэхэмжилсэн 9.761.457 төгрөгийг хүлээн авсан, ...албан ёсны баримттай хохирол дээр нэмж 6 ханатай давхар бүрээстэй монгол гэр, “Прусс” маркийн автомашиныг тус тус авсан болно, ...цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй... ” /хх-ийн 183х/ гэсэн байх тул С.Эрдэнэ-Очирыг энэ гэмт хэргийг үйлдсэний улмаас бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт хуурагдан ирсэн С.Эрдэнэ-Очирын №219295 дугартай жолооны үнэмлэхийг түүнд шүүхээс оногдуулсан эрх хязгаарлах нэмэгдэл ялыг хангуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэх нь зүйтэй байна.

Мөн хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хураагдан ирсэн СиДи-ний бичлэг нь энэ хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдол бүхий баримт байх тул энэ хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй.

 

Шүүгдэгч С.Эрдэнэ-Очирт ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд болгоомжгүйгээр анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн (Техникийн шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 200 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 2 дахь заалт /хх-ийн 60х/), гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулсан, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Д.Ганбаярын шүүхэд ирүүлүүсэн хүсэлт /хх-ийн 183х/, хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, хянан харгалзав.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299 дүгээр зүйл, заалтуутад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Өндөрийнхөн овогтой Сүхбаатарын Эрдэнэ-Очирыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар С.Эрдэнэ-Очирт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил хугацаагаар хасч, 3 /гурав/ жил, 1 /нэг/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар С.Эрдэнэ-Очирт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээсүгэй.

 

5. С.Эрдэнэ-Очир нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан С.Эрдэнэ-Очирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил, 1 /нэг/ сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзан, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст хариуцуулсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эрдэнэ-Очирт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх 3 /гурав/ жил хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцуулж, хяналт тавиулахаар тогтоолын хувийг №219295 дугаартай С.Эрдэнэ-Очирын жолооны үнэмлэхний хамт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Эрдэнэ-Очирт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ