Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2019/0849

 

 

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүгч У.Бадамсүрэн, шүүгч Н.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.Э нарын нэр бүхий 38 иргэн.

Хариуцагч:  Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга.

Хариуцагч: БЗДЗД.

Хариуцагч: БЗД-ийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга.

Нэхэмжлэлийн шаардлага: “БЗДЗД, Засаг даргын дэргэдэх худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлд холбогдуулан нэр бүхий 38 ТҮЦ эрхлэгчтэй хамтран ажиллах гэрээг сунгах, гэрээ байгуулахыг тус тус даалгах, Улаанбаатар хотын ерөнхий менежерт холбогдуулан НИТХТ-ийн 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 56-р Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг даалгах, Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн Шүүгчийн захирамжийг зөрчин албадан чөлөөлсөн нэхэмжлэгч М.С, Л.М, Ц.Э, М.Х, Э.А, З.А, Б.Б, Б.Б, А.А, Б.Бнарын ТҮЦ-ийг буцаан байршуулахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А, иргэдийн төлөөлөгч Т.Б, нэхэмжлэгч Ц.Б, А.Д, Ц.Э, М., Б.Б, Ч.Н, Ц.Б, С.Х, Г.Н, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, Б.Б, Ш.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.М, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, хариуцагч Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч  нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Э нарын 38 иргэн эцсийн байдлаар шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: М.Э, Б.Б, Ш.Б нарын 38 иргэний нэхэмжлэлтэй Захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлага нь “Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд холбогдуулан Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, ТҮЦ эрхлэгчтэй хамтран ажиллах гэрээг сунгахыг даалгах, БЗДЗДд холбогдуулан Худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл сунгахыг даалгах, Улаанбаатар хотын ерөнхий менежерт холбогдуулан Зөвшөөрөгдсөн байршлыг баталгаажуулахыг даалгах, БЗД-ийн газрын албанд холбогдуулан Мэдэгдэх болон шаардах хуудсыг хүчингүй болгож, буцаан байршуулахыг даалгах”-аар нэхэмжлэл гаргасан.

Захиргааны ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчлөн гаргаж байна. Үүнд:

1.БЗДЗД, Засаг даргын дэргэдэх худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлд холбогдуулан нэр бүхий 38 ТҮЦ эрхлэгчтэй хамтран ажиллах гэрээг сунгах, гэрээ байгуулахыг тус тус даалгах,

2.Улаанбаатар хотын ерөнхий менежерт холбогдуулан НИТХТ-ийн 2014.04.21-ний өдрийн 56-р Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг даалгах, Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн Шүүгчийн захирамжийг зөрчин албадан чөлөөлсөн нэхэмжлэгч М.С, Л.М, Ц.Э, М.Х, Э.А, З.А, Б.Б, Б.Б, А.А нарын ТҮЦ-ийг буцаан байршуулахыг даалгах болгон өөрчилж байна.

Баянзүрх дүүргийн Газрын албанд холбогдуулан Мэдэгдэх болон шаардах хуудсыг хүчингүй болгож, буцаан байршуулахыг даалгах шаардлагын тухайд: Мэдэгдэх болон Шаардах хуудсууд нь хугацааны хувьд ач холбогдлоо алдсан, хүчин төгөлдөр бус болсон тул гаргасан шаардлагаасаа татгалзаж байна” гэжээ.

 

Нэхэмжлэгч

Регистр

Баянзүрх дүүрэг-н Засаг даргын дэргэдэх худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл

Улаанбаатар хотын ерөнхий менежер

 

ТҮЦ байршил

  1.  

А.Д

ДМ 85072802

ТҮЦ эрхлэгчтэй хамтран ажиллах гэрээг сунгах, гэрээ байгуулахыг даалгах.

НИТХТ-ийн 2014.04.21-ний өдрийн 56-р Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг даалгах

Гэрээгээр

“ Нэгдэлчин “ зочид буудлын хойд талын авто зогсоол дээр

  1.  

Н. О

ИН76032919

ТҮЦ эрхлэгчтэй хамтран ажиллах гэрээг сунгах, гэрээ байгуулахыг даалгах.

НИТХТ-ийн 2014.04.21-ний өдрийн 56-р Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг даалгах

Хуучин(2006 оноос)

13 хороолол Наран ИД хойд талд

  1.  

Ж. Э

П064031800

ТҮЦ эрхлэгчтэй хамтран ажиллах гэрээг сунгах, гэрээ байгуулахыг даалгах.

НИТХТ-ийн 2014.04.21-ний өдрийн 56-р Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг даалгах

 

Хуучин /2005 оноос/

Энхжин эмнэлэгийн баруун талд

  1.  

М. С

ЧГ84082960

ТҮЦ эрхлэгчтэй хамтран ажиллах гэрээг сунгах, гэрээ байгуулахыг даалгах.

НИТХТ-ийн 2014.04.21-ний өдрийн 56-р Тоггоолыг хэрэгжүүлж ажиллахыг даалгах, Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн Шүүгчийн захирамжийг зөрчин, албадан чөлөөлсөн ТҮЦ-ийг буцаан байршуулахыг даалгах

 

Хуучин(2008 оноос)

Алдар спорт хорооны зүүн талд

  1.  

Л. М

ИЦ73121360

ТҮЦ эрхлэгчтэй хамтран ажиллах гэрээг сунгах, гэрээ байгуулахыг даалгах.

НИТХТ-ийн 2014.04.21-ний өдрийн 56-р Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг даалгах, Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн Шүүгчийн захирамжийг зөрчин, албадан чөлөөлсөн ТҮЦ-ийг буцаан байршуулахыг даалгах

Хуучин (2003 оноос)

Алдар спорт хорооны зүүн урд талд

  1.  

Р.Б

Ш356042018

ТҮЦ эрхлэгчтэй хамтран ажиллах гэрээг сунгах, гэрээ байгуулахыг даалгах.

НИТХТ-ийн 2014.04.21-ний өдрийн 56-р Тоггоолыг хэрэгжүүлж ажиллахыг даалгах

Хуучин /1998 оноос/

ХХАЯ ны урд талын автобусны буудлын зүүн талд

  1.  

С. М

СЭ65091304

ТҮЦ эрхлэгчтэй хамтран ажиллах гэрээг сунгах, гэрээ байгуулахыг даалгах.

НИТХТ-ийн 2014.04.21-ний өдрийн 56-р Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг даалгах

Хуучин(2001 оноос)

Жуковын хойд талын автобусны буудлын ард тал дээр

  1.  

Ш. Б

ЕП62072634

ТҮЦ эрхлэгчтэй хамтран ажиллах гэрээг сунгах, гэрээ байгуулахыг даалгах.

НИТХТ-ийн 2014.04.21-ний өдрийн 56-р Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг даалгах

Хуучин(2007 оноос)

Жуковын хойд талын автобусны буудлын ард тал дээр

  1.  

С. Ц

АЮ 58021301

ТҮЦ эрхлэгчтэй хамтран ажиллах гэрээг сунгах, гэрээ байгуулахыг даалгах.

НИТХТ-ийн 2014.04.21-ний өдрийн 56-р Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг даалгах

Хуучин(2007 оноос)

Кино үйлдвэр урд талын автобусны буудал дээр

  1.  

С. Г

ЦД 72051011

ТҮЦ эрхлэгчтэй хамтран ажиллах гэрээг сунгах, гэрээ байгуулахыг даалгах.

НИТХТ-ийн 2014.04.21-ний өдрийн 56-р Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг даалгах

Хуучин (2003 оноос)

Кино үйлдвэр хойд талын автобусны буудал дээр

  1.  

П.М

СЛ890324201

ТҮЦ эрхлэгчтэй хамтран ажиллах гэрээг сунгах, гэрээ байгуулахыг даалгах.

НИТХТ-ийн 2014.04.21-ний өдрийн 56-р Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг даалгах

Хуучин (2003 оноос)

Кино үйлдвэр урд талын автобусны буудлын хойд талд

  1.  

Б. Б

ИЭ75072514

ТҮЦ эрхлэгчтэй хамтран ажиллах гэрээг сунгах, гэрээ байгуулахыг даалгах.

НИТХТ-ийн 2014.04.21-ний өдрийн 56-р Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг даалгах

Хуучин (1998 оноос)

Баянзүрх дүүрэг хойд талд

  1.  

Т. Н

ИЭ75110911

ТҮЦ эрхлэгчтэй хамтран ажиллах гэрээг сунгах, гэрээ байгуулахыг даалгах.

НИТХТ-ийн 2014.04.21-ний өдрийн 56-р Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг даалгах

Хуучин(2002 оноос)

Баянзүрх дүүрэг хойд талд

  1.  

Г. Н

ЦГ 62052704

ТҮЦ зрхлзгчтэй хамтран ажиллах гэрээг сунгах, гэрээ байгуулахыг даалгах.

НИТХТ-ийн 2014.04.21-ний өдрийн 56-р Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг даалгах

Хуучин (2010 оноос)

Жуков Парк зочид буудал

  1.  

Ц.Б

ЗВ74082329

ТҮЦ эрхлэгчтэй хамтран ажиллах гэрээг сунгах, гэрээ байгуулахыг даалгах.

НИТХТ-ийн 2014.04.21-ний өдрийн 56-р Тогтоолыг хэрэпкүүлж ажиллахыг даалгах

Хуучин (2013 оноос)

Цайз шинэ а/буудал түмэн төмөрт

  1.  

М.Э

ЦД69010661

ТҮЦ‘эрхлэгчтэй хамтран ажиллах гэрээг сунгах, гэрээ байгуулахыг даалгах.

НИТХТ-ийн 2014.04.21-ний өдрийн 56-р Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг даалгах

Хуучин (1998 оноос)

Халдвартын автобусны буудлын Их орд

  1.  

Ц.М

ШВ86111214

ТҮЦ эрхлэгчтэй хамтран ажиллах гэрээг сунгах, гэрээ байгуулахыг даалгах.

НИТХТ-ийн 2014.04.21-ний өдрийн 56-р Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг даалгах

Хуучин (2008 оноос)

Халдвартын автобусны буудлын Их орд

  1.  

Б.Б

НВ680520808

ТҮЦ эрхлэгчтэй хамтран ажиллах гэрээг сунгах, гэрээ байгуулахыг даалгах.

НИТХТ-ийн 2014.04.21-ний өдрийн 56-р Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг даалгах

 

Хуучин(2013 оноос)

Офицер урд талд шинэ буудал

  1.  

 

Ж.Г

 

ДЕ68042508

 

ТҮЦ эрхлэгчтэй хамтран ажиллах гэрээг сунгах, гэрээ байгуулахыг даалгах.

НИТХТ-ийн 2014.04.21-ний өдрийн 56-р Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг даалгах

 

 

Хуучин(2003 оноос)

 

Цайзын баруун талд

  1.  

Ц.Б

ЛД84092915

ТҮЦ эрхлэгчтэй хамтран ажиллах гэрээг сунгах, гэрээ байгуулахыг даалгах.

НИТХТ-ийн 2014.04.21-ний өдрийн 56-р Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг даалгах

 

Хуучин (2003 оноос)

Чулуун овоо

  1.  

Б.А

НД74061513

ТҮЦ эрхлэгчтэй хамтран ажиллах гэрээг сунгах, гэрээ байгуулахыг даалгах.

НИТХТ-ийн 2014.04.21-ний өдрийн 56-р Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг даалгах

Хуучин (2008 оноос)

Шөнийн дэлгүүр БОСА урд талд

  1.  

Ж.Э

Ц369052862

ТҮЦ эрхлэгчтэй хамтран ажиллах гэрээг сунгах, гэрээ байгуулахыг даалгах.

НИТХТ-ийн 2014.04.21-ний өдрийн 56-р Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг даалгах

Хуучин(2003 оноос)

Шөнийн дэлгүүр хойд талд

  1.  

Г.Н

ОВ70032907

ТҮЦ эрхлэгчтэй хамтран ажиллах гэрээг сунгах, гэрээ байгуулахыг даалгах.

НИТХТ-ийн 2014.04.21-ний өдрийн 56-р Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг даалгах

Байршил сонгосон

Улаанхуаран хотруу явдаг а\буудал

  1.  

Н.Б

РЙ87121114

ТҮЦ эрхлэгчтэй хамтран ажиллах гэрээг сунгах, гэрээ байгуулахыг даалгах.

НИТХТ-ийн 2014.04.21-ний өдрийн 56-р Тоггоолыг хэрэгжүүлж ажиллахыг даалгах

Хуучин (2003 оноос)

Академийн хойд талд

  1.  

С.У

ЛГ84040805

ТҮЦ эрхлэгчтэй хамтран ажиллах гэрээг сунгах, гэрээ байгуулахыг даалгах.

НИТХТ-ийн 2014.04.21-ний өдрийн 56-р Тогтоолыг хэрэгжуүлж ажиллахыг даалгах

Хуучин (2013 оноос)

16 веллмартын хойд талд

  1.  

М.О

ТВ71061260

ТҮЦ эрхлэгчтэй хамтран ажиллах гэрээг сунгах, гэрээ байгуулахыг даалгах.

НИТХТ-ийн 2014.04.21-ний өдрийн 56-р Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг даалгах

Хуучин/2009 оноос/

Сансарын клонк хойд талд

  1.  

Г.Б

ЦБ541216Ю

ТҮЦ эрхлэгчтэй хамтран ажиллах гэрээг сунгах, гэрээ байгуулахыг даалгах.

НИТХТ-ийн 2014.04.21-ний өдрийн 56-р Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг даалгах

 

Хуучин(2008 оноос)

16 хороолол хойд талд а/буудал

  1.  

Д.Ц

ЦБ56011008

ТҮЦ эрхлэгчтэй хамтран ажиллах гэрээг сунгах, гэрээ байгуулахыг даалгах.

НИТХТ-ийн 2014.04.21 -ний өдрийн 56-р Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг даалгах

 

Хуучин(2008 оноос)

16 хороолол хойд талд а/буудал

  1.  

С.Ч

КЙ73020165

ТҮЦ эрхлэгчтэй хамтран ажиллах гэрээг сунгах, гэрээ байгуулахыг даалгах.

НИТХТ-ийн 2014.04.21-ний өдрийн 56-р Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг даалгах

Хуучин (2005 оноос)

16 хороолол урд талд а/буудал

  1.  

Ц.Э

ЦВ65082564

ТҮЦ эрхлэгчтэй хамтран ажиллах гэрээг сунгах, гэрээ байгуулахыг даалгах.

НИТХТ-ийн 2014.04.21-ний өдрийн 56-р Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг даалгах, Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн Шүүгчийн захирамжийг зөрчин, албадан чөлөөлсөн ТҮЦ-ийг буцаан байршуулахыг даалгах

Хуучин(1998

Туулжинпан

  1.  

М.Х

БК87122619

ТҮЦ эрхлэгчтэй хамтран ажиллах гэрээг сунгах, гэрээ байгуулахыг даалгах.

НИТХТ-ийн 2014.04.21-ний өдрийн 56-р Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг даалгах, Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн Шүүгчийн захирамжийг зөрчин, албадан чөлөөлсөн ТҮЦ-ийг буцаан байршуулахыг даалгах

Хуучин (1998 оноос)

Туул жинпан

  1.  

Э.А

ТИ75122511

ТҮЦ эрхлэгчтэй хамтран ажиллах гэрээг сунгах, гэрээ байгуулахыг даалгах.

НИТХТ-ийн 2014.04.21-ний өдрийн 56-р Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг даалгах, Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн Шүүгчийн захирамжийг зөрчин, албадан чөлөөлсөн ТҮЦ-ийг буцаан байршуулахыг даалгах

Хуучин (1998 оноос)

Сансар түнель доошоо

  1.  

З.А

ОЙ70010711

ТҮЦ эрхлэгчтэй хамтран ажиллах гэрээг сунгах, гэрээ байгуулахыг даалгах.

НИТХТ-ийн 2014.04.21-ний өдрийн 56-р Топхюлыг хэрэгжүүлж ажиллахыг даалгах, Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн Шүүгчийн захирамжийг зөрчин, албадан чөлөөлсөн ТҮЦ-ийг буцаан байршуулахыг даалгах

Хуучин (1998 оноос)

Сансар түнель доошоо

  1.  

Б.Б

УС61070231

ТҮЦ эрхлэгчтэй хамтран ажиллах гэрээг сунгах, гэрээ байгуулахыг даалгах.

НИТХТ-ййн 2014.04.21-ний өдрийн 56-р Тогтоолыг хэрэпкүүлж ажиллахыг даалгах, Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн Шүүгчийн захирамжийг зөрчин, албадан чөлөөлсөн ТҮЦ-ийг буцаан байршуулахыг даалгах

Хуучин(1998 оноос)

Сансар колонк урд талд

  1.  

Б.Б

ФБ72040371

ТҮЦ эрхлэгчтэй хамтран ажиллах гэрээг сунгах, гэрээ байгуулахыг даалгах.

НИТХТ-ийн 2014.04.21-ний өдрийн 56-р Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг даалгах, Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн Шүүгчийн захирамжийг зөрчин, албадан чөлөөлсөн ТҮЦ-ийг буцаан байршуулахыг даалгах

Хуучин (1998 оноос)

Сансар колонк урд талд

  1.  

Ч.Н

ЛД81102618

ТҮЦ эрхлэгчтэй хамтран ажиллах гэрээг сунгах, гэрээ байгуулахыг даалгах.

НИТХТ-ийн 2014.04.21-ний өдрийн 56-р Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг даалгах

Байршиж байгаа

Давхарын буудал

  1.  

С.Х

ЛГ67051112

ТҮЦ эрхлэгчтэй хамтран ажиллах гэрээг сунгах, гэрээ байгуулахыг даалгах.

НИТХТ-ийн 2014.04.21-ний өдрийн 56-р Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг даалгах

Байршиж байгаа

Давхарын буудал

  1.  

А.А

БЮ92012926

ТҮЦ эрхлэгчтэй хамтран ажиллах гэрээг сунгах, гэрээ байгуулахыг даалгах

НИТХТ-ийн 2014.04.21-ний өдрийн 56-р Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг даалгах, Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн Шүүгчийн захирамжийг зөрчин, албадан чөлөөлсөн ТҮЦ-ийг буцаан байршлуулахыг даалгах,

Байршиж байгаа 2010 оноос  хойш

7 хороо Төрийн банкны  эсрэг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Улаанбаатар хотын ерөнхий менежертэй холбогдуулан энэ шаардлагаасаа эхэлж ярихад Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 56 дугаар тогтоол өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа юм. Хэрэгжиж байгаа нь ойлгомжтой. Нийслэлийн хэмжээнд 1500 түргэн үйлчилгээний цэг зөвшөөрөл олгохгүй зөвхөн шүүхийн шийдвэрээс хамаараад байгаа юм. Ганцхан шүүхийн шийдвэр дээр Улаанбаатар хотын ерөнхий менежер ямар тайлбар гаргаж байгаа гэхээр хүрэн ТҮЦ-ийг хэзээ цэгцлэх вэ гэхээр түдгэлзүүлсэн учраас шийдэж чадахгүй байгаа талаар ярьдаг. Нийслэлийн иргэдийн хурал нийслэлийн нутаг дэвсгэрт журмыг баталдаг эрх бүхий байгууллага. Нийслэлийн захирагчийн алба үүргээ биелүүлэхгүй байгаа учраас 56 дугаар тогтоолыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа бүх иргэн, аж ахуй нэгжүүд шүүгчийн захирамжийг заавал дагаж мөрдөнө гэж заасан байхад буцаан байршуулахыг даалгах нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага гаргасан юм” гэв.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “2012 онд улс төрийн байгууллага шилжсэнээс хойш бидний бичиг баримтыг хурааж авсан. 1997 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас Н.Н гэдэг хүний кадастрын зураг гарч, А/50 тоот ТҮЦ барих зөвшөөрөл олгосон. 2012 онд гэрээгээ сунгуулах хүсэлт гаргахад Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын орлогч дарга Батцогт, үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга Х нар байсан. Тэд хэлэхдээ та нарын бичиг баримтыг өгөхгүй, хугацаа сунгахгүй өөр хүмүүс эзэмшинэ гэж хэлсэн. Үүнээс хойш ямар ч бичиг баримт байхгүй болоод 2012-2015 оныг хүртэл газрын албатай газрын төлбөрийн актыг хийж ирсэн. 2015 онд Үйлдвэр үйлчилгээний хэлтэс дээр яваад очиход та нарыг хурлаар оруулна гэж хурлаар оруулсан. 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хурлаар Нийслэлийн Засаг даргын захирамжийн О.Н-гаар батлуулсан ТҮЦ-ний зураг харуулаад энэ компаниар ТҮЦ хийлгэ гэж хэлсэн. Зөвшөөрөөд тухайн компанид Улиастайд байрлах ажлын байран дээр яваад очсон. Хэсэг бүлэг хүмүүсээс мөнгө аваад компанийн дансанд тушаасан. Хэсэг хугацааны дараа тухайн газар компани байхгүй болоод компанийн захирал нь шоронд орсон байсан. Үйлдвэр үйлчилгээний хэлтсийн даргатай очиж уулзахад та нар бусадтайгаа уулз гэж хэлсэн. Бид ТҮЦ-ийг 6 удаа нүүлгэсэн. Бид эцэс сүүлд нь Бат-Үүл дарга дээр очиход Үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга дээр очоод уулз гэж хэлсэн. Ямар ч шийдсэн асуудал байхгүй. Батцогт дарга бидэнд нэг ч шийдвэрлэсэн бичиг гаргаж өгөөгүй. 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бичиг өгсөн. Гэрээ сунгуулах хүсэлт гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэв.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн зөвлөлийн хурлаар хоёр хүнийг шийдэхгүйгээр өөр хүмүүсийг оруулж ирж хамтарч ажиллахгүйгээр шийдэх боломжгүй гэж өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй байгаа юм” гэв.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.М шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “2016 оны 11 сарын 09-ний өдөр мэдэгдэл хүргүүлэх албан тоотыг үндэслээд гэрээ сунгахыг зогсоосон. 2017 онд гэрээ сунгах тухай асуудал яригдсан. 42 иргэний асуудал урьдчилан шийдвэрлэх ажиллагаагаар хуралдаад үүний дараагаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэргийн шүүх эрх зүйн акт мөн гэж шийдвэр гаргасан. Дахин давж заалдах журмаар хэлэлцээд эрх зүйн акт мөн гэж шийдвэр гаргасан. Гэтэл эрх зүйн актыг биелүүлэхэд Хууль зүйн яаманд бүртгүүлээгүй. Гэрээг сунгах асуудлаар 2016 оноос хэлэлцэгдээд явсан. Хуулийн дагуу захиалгатай ТҮЦ-ийг худалдаж авсан хүмүүс байсан. ТҮЦ замбараагүй байрлалд байршиж эхэлсэн. Хорооны засаг дарга өөрөө хууль зөрчөөд ТҮЦ нүүлгэсэн асуудал байна. Гэрээ сунгахгүй байх ямар ч нөхцөл байгаагүй. ТҮЦ эрхлэгчид газрын төлбөрөө цаг тухайд төлж, журмын дагуу үйл ажиллагаа явуулж байсан. Хувийн сонирхлоор захиргааны байгууллага ажиллаж байна. Шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх ёстой. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Гурван шатны шүүхээр явахад шийдвэр гүйцэтгэгч нь ажлаа хийдэггүй. Үндэслэлгүйгээр албадан нүүлгэсэн ТҮЦ-ийг буцаан нүүлгэхийг даалгаж өгнө үү” гэв.

          Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн М.Э нарын 43 иргэний нэхэмжлэлтэй нэхэмжлэгч иргэдэд Баянзүрх дүүрэгт худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээ болон зөвшөөрлийг олгуулахыг БЗДЗДд даалгах, нэхэмжлэгч нарт өгсөн дүүргийн Өмч, газрын харилцааны албаны даргын шаардах хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.

Нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй, хариуцагчийг буруу тодорхойлж гаргажээ.

Учир нь даалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4-д “захиргааны актыг гаргахгүй байгаа явдал болон эс үйлдэхүй нь хууль бус гэж тогтоогдсон бол шаардагдах захиргааны актыг гаргахыг тухайн захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгах шийдвэрийг гаргана гэж зааснаас үзвэл акт гаргах эрх хэмжээ бүхий этгээдийн хууль бус эс үйлдэхүй байхыг ойлгож байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар “Журам батлах тухай” тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам батлагдсан байдаг. Тус журмын 1 дүгээр зүйлийн 1.3-т “Түргэн үйлчилгээний цэг эрхлэгчид нь тухайн дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл'-ийн даргатай гэрээ байгуулсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулна. Гэрээг жил бүр дүгнэж, зөвлөлийн хурлаар хэлэлцэн хугацааг 1 жилээр сунгаж болно.” Гэж заасны дагуу дүүргийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулахаар байна. Түүнчлэн тус журмын 2.1.1-д тухайн дүүргээс зөвшөөрөгдсөн түр байршилд байрлана гэжээ. Өөрөөр хэлбэл дүүргийн Засаг дарга нэхэмжпэгч нартай гэрээ байгуулж эрх олгох үндэсгүй. Харин Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл нь холбогдох акт гаргах, гэрээ байгуулахаар зохицуулсан байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэд гэр бүлийн хамтын хэрэгцээний хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн болон зөөврийн байгууламж түр хугацаагаар байрлуулах зориулалтаар газар эзэмшүүлэх ашиглуулах үйл ажиллагааны журам батлах тухай” 2014 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 91 дүгээр тогтоолын 1.3.3 дахь заалтад “Зөөврийн байгууламж түр хугацаагаар байрлуулах зориулалтаар газрыг бусдын эзэмшил ашиглалтад олгоогүй нийтийн эдэлбэрийн газарт нийслэлийн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгасан байршилд дүүргийн Засаг дарга тухайн байгууллагын эзэмшил газарт уг байгууллагын даргын шийдвэрээр ашиглуулна. Гэтэл 2016 оны Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд зөөврийн байгууламж түр хугацаагаар байрлуулах зориулалтаар олгох тухай тусгагдаагүй байна.

Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 181 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн заалтыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2016/0306 магадлалаар өөрчилсөн бөгөөд Нийтийн тээврийн зогсоол дахь шинэчилсэн загварын түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дүгээр сарын 31-ний өдрийн А/115 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтын 15 дахь заалтыг хүчингүй болгох шаардлагатай хэргийн шийдвэр 2016 оны 06 дугаар сарын 15-ний өдөр хүчин төгөлдөр болсон байна. Өөрөөр хэлбэл иргэдэд ТҮЦ-ний зориулалтаар зөвшөөрөл олгохыг шийдвэрлээгүй байгаа хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байна.

Мөн дүүргийн Өмч, газрын харилцааны албаны шаардах хуудсыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд Засаг дарга тус баримт бичгийг гаргаагүй тул жинхэнэ хариуцагчийг татах үндэслэлтэй байна. Нэгэнт акт гаргах эрх бүхий этгээд биш, хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн М.Э нарын 43 иргэний нэхэмжлэлтэй нэхэмжлэгч иргэдэд Баянзүрх дүүрэгт худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээ болон зөвшөөрлийг олгуулахыг даалгах, нэхэмжлэгч нарт өгсөн дүүргийн Өмч, газрын харилцааны албаны даргын шаардах хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.

Нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь даалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4-д “захиргааны актыг гаргахгүй байгаа явдал болон эс үйлдэхүй нь хууль бус гэж тогтоогдсон бол шаардагдах захиргааны актыг гаргахыг тухайн захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгах шийдвэрийг гаргана гэж зааснаас үзвэл акт гаргах эрх хэмжээ бүхий этгээдийн хууль бус эс үйлдэхүй байхыг ойлгож байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.

Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох шийдвэрийг гаргана гэж заасан байна. Үүнээс үзэхэд эс үйлдэхүй байх нөхцөл нь иргэдээс өргөдөл, гомдол гаргасан байх, хоёрдугаарт тзрхүү өргөдөл гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан байхыг ойлгож байна. Гэтэл нэхэмжлэл гаргасан иргэдээс дүүргийн худалдаа үйлчилгээний хэлтэст ирүүлсэн өргөдөл хүсэлтийг шалгаж үзэхэд иргэн М.Э 2015 оны 01 дүгээр сарын 28-нд, С.Г 2015 оны 07 дугаар сарын 10-нд, Б.Б2015 оны 05 дугаар сарын 07-нд, Г.Н 2015 оны 02 дүгээр сарын 01-нд, Л.С 2015 оны 8 дүгээр сарын 11-нд, С.Л 2015 оны 05 дүгээр сарын 1-нд, Ц.Б 2015 оны 03 дүгээр сарын 9-нд тус тус хүсэлт гаргасан байна. Тус иргэдийн хувьд ТҮЦ нь нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнөөс батлагдсан загварын дагуу биш, Бусад иргэд Түргэн үйлчилгээний цэг эрхлэх талаар аливаа нэг хүсэлт гаргаагүй байх тул хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт Түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ыг баталсан. Тус журмын 1 дүгээр зүйлийн 1.3-т “Түргэн үйлчилгээний цэг эрхлэгчид нь тухайн дүүргийн Засаг даргын дэргэдэх “Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл”-ийн даргатай гэрээ байгуулсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулна. Гэрээг жил бүр дүгнэж, зөвлөлийн хурлаар хэлэлцэн хугацааг 1 жилээр сунгаж болно.” Гэж заасан байна. Мөн журмын 2 дугаар зүйлийн 2.1.1-д Түргэн уйлчилгээний цэгийн байгууламж нь тухайн дүүргээс зөвшөөрөгдсөн түр байршилд байрлана, 2.1.2-д Тухайн зөвшөөрөгдсөн цэгт түр байрлах түргэн үйлчилгээний цэгийн байгууламжийн тоог дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн Улаанбаатар хотын Ерөнхий менежер гаргаж, тушаалаар батална гэжээ.

Монгол Улсын стандарт М№ 5879:2012 “Нийтийн тээвэр.Замналын зогсоол. Ангилал.Техникийн шаардлага”-д чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоолын байгууламжид түргэн үйлчилгээний цэггүй байхаар заасан. Гэтэл иргэд нийтийн тээврийн зогсоолд зөвшөөрөлгүйгээр түргэн үйлчилгээний цэг байршуулж байсан тул Нийслэлийн Засаг даргын 2015- оны А/76 дугаар захирамж, Захирагчийн ажлын албанаас удаа дараа ирүүлсэн чиглэлийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зөвшөөрөлгүй Түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэх арга хэмжээг шат дараалан авсан байдаг. Түүний нэг илрэл нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/115 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамж байсан.

Гэтэл тус захирамжийн 3 дугаар хавсралтын 1, 5, 7, 8, 15 дугаар хэсгийг хүчингүй болгуулахаар иргэн Г.Дамба болон Нийтийн тээврийн зогсоол дахь шинэчилсэн загварын түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүссэн ба Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 5572 дугаар захирамжаар дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хорооллын автобусны буудал /урд тал/, 13 дугаар хороо, Офицерийн автобусны буудал /хойд тал/, 22 дугаар хороо, Офицерийн автобусны буудал /урд тал/, 14 дүгээр хороо, Халдвартын автобусны буудал /зүүн тал/ байрлах Түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэн шилжүүлэхийг түдгэлзүүлсэн байдаг. Ийнхүү тус дүүрэгт түргэн үйлчилгээний цэгт зөвшөөрөл олгох гэрээ байгуулах асуудал удааширч эхэлсэн. Мөн тус хэрэгт иргэн М.Э нь гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлт гаргаж байсан боловч шүүгчийн захирамжийг хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

Тус хэргийн хянан шийдвэрлэх хугацаа 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2016/0306 дугаар магадлалаар дууссан.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэд гэр бүлийн хамтын хэрэгцээний хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн болон зөөврийн байгууламж түр хугацаагаар байрлуулах зориулалтаар газар эзэмшүүлэх ашиглуулах үйл ажиллагааны журам батлах тухай” 2014 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 91 дүгээр тогтоолын 1.3.3 дахь заалтад “Зөөврийн байгууламж түр хугацаагаар байрлуулах зориулалтаар газрыг бусдын эзэмшил ашиглалтад олгоогүй нийтийн эдэлбэрийн газарт нийслэлийн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгасан байршилд дүүргийн Засаг дарга тухайн байгууллагын эзэмшил газарт уг байгууллагын даргын шийдвэрээр ашиглуулна. Гэтэл 2016 оны Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд зөөврийн байгууламж түр хугацаагаар байрлуулах зориулалтаар олгох тухай тусгагдаагүй байна.

Мөн дүүргийн Өмч, газрын харилцааны албаны шаардах хуудсыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл тус баримт бичгийг гаргаагүй тул жинхэнэ хариуцагчийг татах үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч БЗДЗД 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа иргэн М.Э нарын 41 иргэний нэхэмжлэлтэй, БЗДЗД, Баянзүрх дүүргийн Газрын алба, Баянзүрх дүүргийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргад холбогдох захиргааны хэрэгт иргэн С.Ц, Ц.Б нарын Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Кино үйлдвэрийн урд автобусны буудал дээр байсан түргэн үйлчилгээний цэгийг албадан нүүлгэсэн тул байрлаж байсан газарт нь буцаан байрлуулахыг БЗДЗДд даалгах нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж, дараах тайлбарыг гаргаж байна.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/863 дугаар захирамжаар нийтийн эдэлбэрийн газар, гудамж, зам, талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан зөөврийн байгууламж болон авто зам, явган хүний зам хаасан обьект, эзэмшил, ашиглалтад байгаа газраа дур мэдэн нэмж сунгасан хашаа зэргийг нүүлгэн шилжүүлж, газар чөлөөлөх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан бөгөөд уг захирамжийн хүрээнд тус дүүргийн Газрын алба, Цагдаагийн хэлтэстэй хамтран газар чөлөөлөх арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Тус дүүргийн Засаг даргын зүгээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 10577 тоот захирамжийн хэрэгжилтийг хангах үүднээс газар чөлөөлөх уг арга хэмжээтэй холбогдуулан ямар нэгэн захирамжилсан шийдвэр гаргаагүй тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа түргэн үйлчилгээний цэгүүдийг Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/863 тоот “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн дагуу буулгах ажлыг дүүргийн Газрын алба зохион байгуулж байгаа болно.

Уг буулгах үйл ажиллагаанд дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл хамааралгүй болно” гэжээ.

Хариуцагч Худалдаа, үйлчилгээний зохицуулах зөвлөлийн дарга 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээний зохицуулах зөвлөл нь иргэн М.Э, Б.Б, Ш.Б нарын нэр бүхий 42 иргэний нэхэмжлэлийн дагуу хариуцагчаар татагдан оролцож байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээний зохицуулах зөвлөлийг төлөөлж Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга асан Б.Х нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрүүдэд иргэн Ж-ын Э /РД:П064031800/,   Л-гийн М /РД:ИЦ73121360/, М-гийн С /РД:ЧГ84082960/, А-ийн Д /РД:ДМ85072802/, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр, Н-гийн О /РД:ИН76032919/ нартай Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт түргэн, үйлчилгээний цэг эрхлэхэд хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журмыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэхээр хүлээгдэж байгаа тул нэхэмжлэгч нарын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Хариуцагч Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга 2017 оны 07 дугаар сарын 24-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар тогтоолоор баталсан журмаар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн эс үйлдэхгүйг хууль бусад тооцуулах тухай М.Э, Ш.Б нарын 37 иргэний нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-д заасны дагуу дүүргүүдээс ирүүлсэн саналыг үндэслэн Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар ТҮЦ-ний байршлыг баталж, батлагдсан байршилд тухайн дүүрэгийн Худалдаа, үйлчилгээний зохицуулах зөвлөл, ТҮЦ эзэмшигчтэй худалдаа, үйлчилгээ явуулах гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулдаг байсан.

Харин 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр батлагдаж 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж буй Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангуулах зорилгоор дээрх журмыг шинэчлэн боловсруулж НИТХ -ын тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор батлуулж, Захиргааны Ерөнхий хуульд заасны дагуу Хууль зүйн яаманд бүртгүүлэхээр хүргүүлсэн болно.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмын Онцгой зохицуулалт буюу 6 дугаар зүйлийн 6.1-т Шийдвэрийн улсын нэгдсэн санг эрхлэн хөтлөх, нийтэд мэдээлэл, лавлагаа өгөх зорилгоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурал... - аас гаргасан захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг энэ журамд заасан хугацаанд хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хүлээн авч, шийдвэр нь хууль тогтоомжтой зөрчилдөж байгаа тохиолдолд тухайн байгууллагад зөвлөмж хүргүүлж болно гэж заасан бөгөөд ямар нэг хууль, тогтоомжтой зөрчилдсөн, хэм хэмжээ тогтоосон акт гаргах ажиллагааг хийгээгүй гэх зөвлөмж эрх бүхий байгууллагаас ирээгүй бөгөөд дээрх заалтын дагуу Хууль  зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага НИТХ- аас гарсан хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэдэггүй зөвхөн зөвлөмж өгдөг байсан.

Одоогоор шинэчилсэн журам Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй байгаа тул хүчингүй болсон буюу 2014 оны 56 дугаар тогтоолоор батлагдсан журмаар хүлээсэн үүргээ Улаанбаатар хотын Ерөнхий    менежер биелүүлэхгүй байна гэж тооцох эрх зүйн үндэслэл байхгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүсэж байна” гэжээ.

Хариуцагч Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “М.Э нарын нэхэмжлэлтэй Түргэн үйлчилгээний цэгийн тоог батлах тухай шийдвэр гаргахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерт даалгах нэхэмжлэлийн шаардлагатай хэргийн нэмэгдүүлсэн шаардлага буюу Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн НИТХТ-ийн 2017 оны 61 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журмыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж хүчин төгөлдөр болохоос өмнө дагаж мөрдүүлэхээр амаар гаргасан хууль бус шийдвэрийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлд дараахь тайлбарыг гаргаж байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар хотын аж ахуйг биечлэн зохион байгуулах, мэргэжлийн албадыг зохицуулан удирдах үүрэг бүхий албан тушаалтан бөгөөд Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Хот, тосгоны аж ахуйд оршин суугчдын нийгэм, эдийн засаг, ахуй, соёлын хэрэгцээг хангахтай холбогдсон үйлдвэр, үйлчилгээний газар... байхаар хуульчилсан байна.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/28 дугаар захирамжаар батлагдсан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дүрмийн 2 дугаар хэсгийн 2.9.7-д төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны арга хэлбэрийг боловсронгуй болгох ажлыг зохион байгуулах, 3 дугаар хэсгийн 3.1.6-д Нийслэлийн нутаг дэвсгэрт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн болон хүнсний өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ, ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх бодлого, хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтийг хангах, биелэлтэд хяналт тавих, 3.1.15-д Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээд хууль тогтоомж, норм, дүрмийг зөрчиж, оршин суугчдын эрүүл мэнд, аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй тохиолдолд урьдчилан сануулах, 3.1.16-д Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдтэй эрхлэх ажлын хүрээнд хамтран ажиллах, орон нутаг, ард иргэдийн эрх ашигтай холбоотой асуудлаар хууль тогтоомжид заасны дагуу үүрэг, чиглэл өгч, биелэлтийг хангуулах, хяналт тавьж ажиллах чиг үүргийнхээ дагуу Нийслэлийн удирдлагаас батлагдан гарч буй шийдвэрийг иргэд оршин суугчдад танилцуулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдийн төлөөллийг оролцуулан 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр уулзалт зохион байгуулсан. Дээрх уулзалтаар НИТХТ-ийн 2017 оны 61 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журмын агуулга, хориглосон цаг, байршил, хотын ерөнхий төлөвлөгөөний талаар танилцуулж мэдээлэл өгснийг амаар гаргасан захирамжилсан шийдвэр гэж нэхэмжлэгч тал ташаа ойлголттой байгааг удаа дараа тайлбарлаж мэдэгдэж байсан.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер нь нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт гаргадаг хуулиар тусгайлан эрх олгосон албан тушаалтан биш бөгөөд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн гаргаагүй шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага өөрөө алдаатай байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн үүрэг гүйцэтгэгч 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн М.Э нарын 43 иргэний нэхэмжлэлтэй, хариуцагч Улаанбаатар хотын ерөнхий менежер, БЗДЗД, Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл болон Баянзүрх дүүргийн Газрын албанд тус тус холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн тодруулсан шаардлагатай танилцан дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

1.А.Д нарын 5 иргэний гаргасан худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг сунгуулахыг БЗДЗДд даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар “Журам батлах тухай” тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам” батлагдсан ба тус журмын 1 дүгээр зүйлийн 1.3-т Түргэн үйлчилгээний цэг эрхлэгчид нь тухайн дүүргийн Засаг даргын дэргэдэх “Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл”-ийн даргатай гэрээ байгуулсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулна. Гэрээг жил бүр дүгнэж, зөвлөлийн хурлаар хэлэлцэн хугацааг 1 жилээр сунгаж болно гэж заасан байна.

Дээрх журмын дагуу түргэн үйлчилгээний цэг эрхлэгчид нь “Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл”-тэй гэрээ байгуулах ба уг гэрээг зөвлөлийн хурлаар хэлэлцсэний үндсэн дээр 1 жилийн хугацаатай сунгахаар байна. Өөрөөр хэлбэл БЗДЗДд нэхэмжлэгч иргэдтэй гэрээ байгуулах, уг гэрээний хугацааг сунгах эрх хэмжээ олгогдоогүй байна.

Иймд БЗДЗДд нэр бүхий иргэдийн худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг сунгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагчийг буруу тодорхойлсон буюу хууль зүйн үндэслэлгүй байна.

2. Д.Н нарын 37 иргэний гаргасан худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэд гэр бүлийн хамтын хэрэгцээний хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн болон зөөврийн байгууламж түр хугацаагаар байрлуулах зориулалтаар газар эзэмшүүлэх ашиглуулах үйл ажиллагааны журам батлах тухай” 91 дүгээр тогтоол батлагдсан байна. Тус тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.3.3-т “Зөөврийн байгууламж түр хугацаа байрлуулах зориулалтаар газрыг бусдын эзэмшил ашиглалтад олгоогүй нийт эдэлбэрийн газарт нийслэлийн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө тусгасан байршилд дүүргийн Засаг дарга тухайн байгууллагын эзэмшил газарт байгууллагын даргын шийдвэрээр ашиглуулна” гэж заажээ.

Гэтэл Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Төлөвлөгөө батлах тухай” 02/23 дугаартай тогтоолоор батлагдсан 2018 оны Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд зөөврийн байгууламж т хугацаагаар байрлуулах зориулалтаар зөвшөөрөл олгох талаар тусгаагүй байна.

Иймд худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгуулахыг дүүргийн Засаг дарга даалгах тухай нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул тус шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна.

3.Р.Б нарын 12 иргэний гаргасан Зөвлөлийн шийдвэрээр зөвшөөрөгдсөн байршлын саналыг Улаанбаатар хотын ерөнхий менежерт хүргүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын тухайд:

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02/23 дугаартай тогтоолын дагуу зөөврийн байгууламж байрлуулах зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдэд зөвшөөрөл олгох боломжгүй ба ийнхүү зөвшөөрөл олгоогүй тохиолдолд Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс дээрх нэр бүхий иргэдтэй хамтран ажиллах гэрээ байгуулах боломжгүй.

Иймд дээрх нэхэмжлэлийн тодруулсан шаардлага нь хариуцагчийг буруу тодорхойлсон, бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “М.Э нарын 42 иргэний нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд холбогдох нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд дараахь тайлбарыг гаргаж байна.

1. Нэхэмжлэгч НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 61 дүгээр тогтоол нь хүчин төгөлдөр болоогүй, хэрэгжүүлэх боломжгүй тул НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчлэх ёстой гэжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ, 67.3.Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй гэж заажээ.

Иймд хуульд зааснаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар тогтоол нь эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй тул хүчин төгөлдөр үйлчлэх ёстой гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй юм.

2. Нэхэмжлэгч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10577 дугаар шүүгчийн захирамж, 2017 оны 2884 дүгээр шүүгчийн захирамж, 2018 оны 654 дүгээр захирамжуудаар ТҮЦ нүүлгэн шилжүүлэх ажлыг түдгэлзүүлсэн гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10577 дугаар захирамж нь Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/863 дугаар захирамжийн биелэлтийг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 2884, 2018 оны 654 дүгээр захирамжууд нь НИТХ-ын Тэргүүлэгчдийн 61 дүгээр тогтоолын биелэлтийг тус тус түдгэлзүүлсэн байдаг.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2005 оны 181 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл-2018, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/110 дугаар захирамжийн дагуу жишиг гудамж байгуулах, тохижилт, бүтээн байгуулалт хийж байгаа бөгөөд тохижилтын ажлын трасст орсон ТҮЦ-үүдийг нүүлгэсэн нь түдгэлзүүлсэн захиргааны актуудтай хамааралгүй байна. Иймд захиргааны актыг түдгэлзүүлсэн шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй хүндэтгэлгүй хандаж байна гэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм.

3.Нэхэмжлэгч 42 иргэнээс 12 иргэн нь ТҮЦ байршуулах цэгийг баталгаажуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерт даалгах нэхэмжлэлийн

шаардлага гаргажээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерт ТҮЦ-ийн байршлыг батлах эрх олгосон хүчин төгөлдөр, эрх зүйн үйлчлэл үзүүлж буй ямар нэг шийдвэр байхгүй тул Улаанбаатар хотын Ерөнхий менежерийг эрх үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэх хуулийн үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нийслэлийн нийт иргэдийн эрүүл, аюулгүй, таатай, тохилог, ногоон орчинд амьдрах эрхийг хангахаар хэрэгжүүлж буй нийслэлийн бүтээн байгуулалтын ажлыг цаашид хэвийн үргэлжлүүлэх боломжоор хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Худалдаа, үйлчилгээний зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа М.Э нарын нэр бүхий 42 иргэний нэхэмжлэлтэй, БЗДЗД, Баянзүрх дүүргийн Газрын алба, Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээний зохицуулах зөвлөлийн дарга нарт тус тус холбогдох захиргааны хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан хариуцагч Худалдаа, үйлчилгээний зохицуулах зөвлөлийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна.

А.Д, Н.О, Ж.Э, М.С, Л.М нарын нэр бүхий 5 иргэнээс Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлд холбогдуулан ТҮЦ эрхлэгчтэй хамтран ажиллах гэрээг сунгахыг даалгах тухай, Р.Б нарын нэр бүхий 39 иргэнээс Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, ТҮЦ эрхлэгчтэй хамтран ажиллах гэрээг байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зүгээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч Дүүргийн хэмжээнд Түргэн үйлчилгээний цэг ажиллуулахтай холбоотой харилцааг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолоор батлагдсан журмаар зохицуулж ирсэн.

Гэтэл тус журам нь захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэгдээгүй болохыг Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01/4172 дугаар албан бичгээр дүүргийн Засаг даргад мэдэгдэж, уг журмыг баримтлан харьяа дүүргийн нутаг дэвсгэрт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай түргэн үйлчилгээний цэг байрлуулах, худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах асуудлыг таслан зогсоож, гэрээний хугацааг цаашид сунгахгүй байх даалгаврыг өгсөн.

Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 61 дүгээр тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах тухай журмыг баталсан боловч З.А нарын 70 иргэний нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэх явцад Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 391 дүгээр тогтоолоор уг журам нь улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй хэм хэмжээний акт тул иргэд, байгууллагууд уг журмыг дагаж мөрдөх үүрэггүй болохыг тогтоосон.

Ийнхүү маргаан бүхий харилцааг зохицуулсан эрх зүйн баримт бичгүүд нь эрх зүйн үйлчлэлгүй, иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөх үүрэггүй тул Түргэн үйлчилгээний цэгтэй холбоотой хүчин төгөлдөр эрх зүйн баримт бичиг батлагдах хүртэлх хугацаанд хариуцагчийн зүгээс иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулж, гэрээний хугацааг сунгах бүрэн эрхгүй болно. Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч иргэдтэй гэрээ байгуулах, гэрээний хугацааг сунгах боломжгүй.

Нэхэмжлэгч Д.Н, М.Н, Ц.Б, Ч.Н, С.Х, Б.А, Ж.Э, Г.Н, Ж.Г, С.Ннарын 10 иргэний тухайд хариуцагч дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулж байсан нь тогтоогдоогүй буюу холбогдох баримт бичгийг гаргаж өгөөгүй байдаг.

Мөн түүнчлэн нэхэмжпэгч С.У, Л.С нарын иргэдээс дүүргийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй албан ёсоор худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулж байгаагүй болох нь тогтоогдсон.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан байдаг.

Түргэн үйлчилгээний цэг эрхлэхтэй холбоотой худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулж байсан нь тогтоогдоогүй дээрх Д.Н нарын нэр бүхий 12 иргэний хувьд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй, албан ёсоор гэрээ байгуулж, эрх зүйн харилцаанд ороогүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

Иймд нэхэмжлэгч Д.Н, М.Н, Ц.Б, Ч.Н, С.Х, Б.А, Ж.Э, Г.Н, Ж.Г, С.Н, С.У, Л.С нарын нэр бүхий 12 иргэний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн дээрх маргаан бүхий харилцааг зохицуулсан дүрэм, журам нь албан ёсоор хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээгүй, баримтлах эрх зүйн хэм хэмжээ байхгүй тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэгч М.Э нарын нэр бүхий 30 иргэний нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч 2019  оны 08 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа М.Э нарын 42 иргэний нэхэмжлэлтэй, БЗДЗД, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс хамтран хариуцагчаар тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргыг татсантай холбогдуулан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагатай танилцаж дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нар нь 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, хамтран хариуцагчаар Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргыг татсан байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар Засаг даргын Тамгын газар нь Засаг даргын ажлын алба бөгөөд тус хуулинд заасан болон бусад хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг.

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ”, 29 дүгээр зүйлийн 29.6 дахь хэсэгт Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна гэж тус тус заасан.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/87 дугаар захирамжаар батлагдсан Засаг даргын Тамгын газрын дүрэмд зааснаар Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс нь дүүргийн нутаг дэвсгэрт бүх төрлийн худалдаа, /үйлчилгээний чиглэлээр төр засгийн болон орон нутгийн байгууллагаас гаргасан хууль, тогтоомж, захирамж болон бусад эрх зүйн актыг сурталчлан таниулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үндсэн чиг үүрэг бүхий хуулийн этгээдийн эрхгүй Засаг даргын Тамгын газрын зохион байгуулалтын нэгж юм. Нэхэмжлэгч талаас Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргыг хамтран хариуцагчаар татсан атлаа нэхэмжлэлийн шаардлагадаа тус хэлтэс, хэлтсийн даргад холбогдуулан ямар шаардлага гаргаж, ямар шийдвэр гаргуулахыг хүссэн нь тодорхой Хүнс. худалдаа үйлчилгээний хэлтсийн даргад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна.

Тус хэлтсийн дарга нь хэлтсийн хэрэгжүүлэх чиг үүргийг хариуцаж, ажлаа Засаг Тамгын газрын дарга, Засаг даргын өмнө ажлаа хариуцдаг бөгөөд дүүргийн Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн даргын хувьд зөвлөлийн хэлэлцэх асуудлыг бэлтгэж хэлэлцүүлэн, гарсан шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтантай хамтран хэрэгжүүлдэг.

Өнгөрсөн хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхэлж буй иргэд, худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах, байгуулахаас татгалзах гэх мэт асуудлыг Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж гарсан шийдвэр нь ганц хүний бус хамтын шийдвэр байж ирсэн.

Нэхэмжлэлийн тодруулсан шаардлагаас үзвэл Хүнс, худалдаа үйлчилгээний  даргад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан гэж үзэхээр байна.

М.Э нарын 42 иргэний нэхэмжлэлтэй уг хэрэгт дүүргийн Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл нэгэнт хамтран хариуцагчаар татагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тайлбар, нотлох баримт гарган оролцож байгаа тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих этгээд биш юм. Иймд хамтран хариуцагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө” гэжээ. 

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа М.Э нарын 42 иргэний нэхэмжлэлтэй, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, БЗДЗД, дүүргийн Газрын албаны дарга, дүүргийн Засаг даргын дэргэдэх худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргад тус тус холбогдох захиргааны хэрэгт шүүхээс ирүүлсэн албан бичгийн хүрээнд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1.Тус дүүргийн 22 дугаар хороо, Офицеруудын ордны хойд талын хуучин автобусны буудал дээр иргэн н.Ганзоригтой гэрээ байгуулж байсан талаарх тэмдэглэл, байгуулсан гэрээ байхгүй болно.

2.Тус дүүргийн 1 дүгээр хороо, Сансрын шатахуун түгээх станцын автобусны зогсоолд 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс үйлдвэр, үйлчилгээ эрхлэх гэрээг иргэнтэй байгуулж байгаагүй.

3.Тус дүүргийн 12 дугаар хороо, Чулуун овооны урд талын автобусны зогсоолд иргэн А.Хүсэлбаттай дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс үйлдвэр, үйлчилгээ эрхлэх гэрээг байгуулаагүй.

4.Иргэн Ч.Нид хүргүүлсэн мэдэгдлийн тухайд дүүргийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Хяналт шалгалтын арга хэмжээ авч ажиллах тухай” А273 дугаар захирамжийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй ил задгай худалдаа эрхэлдэг иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад мэдэгдэх хуудсыг цагдаагийн хэлтсүүдээр дамжуулан хүргүүлсэн. Тус мэдэгдэх хуудсыг түргэн үйлчилгээний цэгүүдэд андуурч хүргүүлсэн байна” гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч талаас гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй танилцлаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэсэн агуулгаар хууль бус эс үйлдэхүй байх ёстой. Эс үйлдэхүй байсан тохиолдолд даалгах нэхэмжлэл гаргах байсан. Гэтэл манай байгууллагын зүгээс Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 56 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байсан. Энэ тогтоолоор нийслэлийн түргэн үйлчилгээний цэгтэй холбоотой зохицуулалтыг зохицуулсан. Энэ журмын нэгдүгээр зүйлийн нэгийн гурав дахь хэсэгт түргэн үйлчилгээний цэг ажиллуулж байгаа эрхлэгч нь Худалдаа үйлчилгээ эрхлэх зөвлөл дээр гэрээ байгуулсны үндсэн дээр тухайн түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагааг явуулж болохоор заасан.

Баянзүрх дүүргийн ТҮЦ эрхлэгчидтэй гэрээ байгуулах эрх бүхий субъект нь дүүргийн Засаг дарга биш. Худалдаа үйлчилгээ эрхлэх зөвлөлөөс Улаанбаатар хотын менежерт байршлын санал хүргүүлсний дараа энэ асуудал зохицуулагддаг. Худалдаа үйлчилгээ зохицуулах зөвлөл яагаад нэхэмжлэгч нартай гэрээ байгуулахгүй, сунгахгүй асуудлыг тайлбарлахад 3-4 учир шалтгаан байсан. Нэгдүгээрт, Худалдаа үйлчилгээ зохицуулах зөвлөл нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 56 дугаар тогтоолын дагуу үүсгэн байгуулагдсан. Энэ тогтоолын дагуу дүүргийн Засаг даргын захирамж гараад Худалдаа үйлчилгээ зохицуулах зөвлөл байгуулагдсан.

Нийслэлээс 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн албан бичгээр  дүүргийн Засаг дарга нарт ТҮЦ-тэй гэрээ байгуулахгүй байхыг үүрэг болгосон албан бичиг байсан. Тухайн ТҮЦ эрхлэгчид Энхтайваны өргөн чөлөөний дагуу автобусны буудлууд дээр ТҮЦ байрлуулсан байсан. Нийслэлийн зүгээс эдгээр ТҮЦ-ийг авто замын зорчих хэсэгт нөлөөлөхгүй байдлаар үйл ажиллагаа явуулах үүрэг чиглэл өгч, өөр байршилд шилжүүлээд өөр газарт байршуулахыг зөвлөлийн хурлаар хэлэлцсэн. Нэхэмжлэгч иргэдээс 7 иргэд өөр байршилд байрлуулахыг зөвшөөрсөн тул 11 байршлыг чөлөөлж өөр байршилд шилжүүлсэн. Энэ нийслэлээс баримталж байгаа түргэн үйлчилгээний цэгийн бодлогыг удаа дараа зөвлөлийн хурлаар ТҮЦ эрхлэгчдэд танилцуулж байсан. ТҮЦ ажиллуулах тухай 56 дугаар тогтоолд дүүргээс зөвшөөрөгдсөн түр байршилд байрлуулах шаардлагыг хангаж ажилладаггүй. Тухайн ТҮЦ эрхлэгч нар эрүүл ахуйн шаардлага хангахгүй хууль бус хүнсний бүтээгдэхүүн зарж борлуулдаг. Ширхэглэн тамхи худалдаалах зөрчлүүд гаргаж байсан нь тогтоогдсон. 56 дугаар тогтоол өөрөө хэм хэмжээний актанд улсын бүртгэлд бүртгэлгүй учраас нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын  итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Манайх дээр 42 иргэн байсан бол одоо 38 иргэний 160 байршлын саналын асуудал яригдаж байна. 56 дугаар тогтоол эрх зүйн акт бүртгэгдээгүй учраас гэрээ байгуулах үндэслэлгүй. 2018 оны 04 сарын 09-ний өдрийн 1А/293 тоот албан бичгээр байршлын саналыг явуулсан хариу ирүүлээгүй учраас гэрээ байгуулах боломжгүй гэж үзсэн. Нэхэмжлэгч нар худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулж байсан эсэх нь тодорхойгүй байгаа юм. Нийт 13 байршлын саналыг тухайн хүмүүс уламжилсан байсан. Тус бүрд нэхэмжлэлийн шаардлага тодруулах тодорхой бичиг баримтуудаа гэрээ байгуулах үндэслэлгүй гэдгээ маш тодорхой бичиж явуулсан” гэв.

Хариуцагч Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын. итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Улаанбаатар хотын ерөнхий менежерт 2014 оны 56 дугаар тогтоолоор хэрэгжүүлж ажиллахыг даалгах. Захиргааны хэм хэмжээний акт гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т захиргааны акт ямар тохиолдолд хүчин төгөлдөр үйлчлэх гэдгийг зохицуулсан. Хэрвээ улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй бол эрх зүйн үйлчлэл үйлчлэхгүй бөгөөд дагаж мөрдөөгүй эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хариуцлага тооцохгүй талаар зохицуулсан. Хууль зүйн сайдаас нэг удаа Нийслэлийн засаг даргад зөвлөмж чиглэл ирүүлж, Захиргааны ерөнхий хуульд нийцүүлж захиргааны хэм хэмжээний актыг батлуулахын тулд яагаад 61 дүгээр тогтоол гарсан гэвэл Захиргааны ерөнхий хууль хэм хэмжээний актыг зөвхөн хуулиар тусгайлан олгосон эрх бүхий байгууллага батална гэх заалтаар 56 дугаар тогтоол бүдэрсэн. 56 дугаар тогтоолыг бүртгүүлэхдээ нутгийн өөрөө удирдах байгууллагын зохицуулаагүй харилцааг захиргааны байгууллага бие дааж шийдвэрлэх гэдгийг 61 дүгээр тогтоолоор үндэслэл болгож оруулж ирсэн.

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас Хууль зүйн яаманд хүргүүлсэн боловч хэд хэдэн үндэслэлээр бүртгэхээс татгалзаж хуулиар тусгайлан эрх олгоогүй Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал баталсан гэх гол үндэслэл дурдсан. Ийм учраас 61 дүгээр тогтоол эрх зүйн үйлчлэл үзүүлэх боломжгүй болсон. Энэ тогтоолыг мөрдөж ажиллах боломжгүй байхад З.А нарын 70 иргэний нэхэмжлэлтэй 61 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, 56 дугаар тогтоолыг мөрдүүлэх нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч талаас 61 дүгээр тогтоол хүчингүй болсон гэх худал тайлбар өглөө. Би өөрөө хуралдаанд суусан учраас мэдэж байна. 61 дүгээр тогтоол эрх зүйн актанд бүртгэгдээгүй учраас эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй. Үүнийг хүчингүй болгуулах 56 дугаар тогтоолыг мөрдөх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байсан. 56 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй учраас Улаанбаатар хотын ерөнхий менежер эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй гэдгээ удаа дараа тайлбарлаж хэлсэн. 56 дугаар тогтоолыг хүчинтэй хүчингүйд маргалдаад үүнийг эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй хэм хэмжээний акт гэж үзсэн. Хуулийн тодорхой шаардлага байх учир нэгдүгээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна. Захиргааны ерөнхий хууль батлагдан гарснаас хойш Захиргааны ерөнхий хууль дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдаж гараагүй тул хэрэгжихэд төвөгтэй байдал үүссэн. Одоо мөрдөж ажиллах захиргааны актыг заавал хуульд тавигдсан шаардлагыг хангаж байж мөрдөх ёстой гэдэг нэгдсэн байр суурьтай байсан. Засаг даргын тамгын газрын хуулийн хэлтсийн Даваажаргалын тайлбараар захиргааны хэм хэмжээ тогтоосон актуудыг Хууль зүйн яаманд бүгдийг бүртгүүлэх тухай шаардлага тавьж байсан гэдэг. Түргэн үйлчилгээний цэгтэй холбоотой асуудал эрх зүйн зохицуулалтгүй хаягдсан. Монгол улсад худалдаа үйлчилгээг зохицуулахтай холбоотой хуулийн төсөл явагдаж байсан. Худалдаа үйлчилгээг зохицуулахтай холбоотой хууль, дүрэм журам байхгүй. 2016 оноос өмнө Худалдаа үйлчилгээг зохицуулах нийтлэг журам буюу 2008 оны 07 дугаар тогтоол байсан. 07 дугаар тогтоолоо эрх зүйн үйлчлэлтэй болгохын тулд 2019 онд журмандаа шинэчлэл оруулж түргэн үйлчилгээний цэгийн асуудлыг давхар оруулж өгөхөөр өргөн хүрээний ажлын хэсэг гаргасан. Энэхүү ажлын хэсэгт ТҮЦ эрхлэгчид өөрсдөө санал тавиад ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон. 2019 оны Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 25 дугаар хуралдаанаар Худалдаа үйлчилгээний нийтлэг журмыг баталсан. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ажлын албанаас тухайн захиргааны хэм хэмжээний актыг баталсан байгууллага нь өөрөө бүртгүүлэх үүрэгтэй байдаг учраас Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас Хууль зүйн яамны нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг хүргүүлсэн. Гэтэл Хууль зүйн яамнаас хуулиар тусгайлан эрх олгоогүй буюу нийтлэг журмаа батлах эрх түргэн үйлчилгээний цэгийг батлах эрхийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хуулиар олгоогүй байна гэсэн үндэслэлээр мөн бүртгэхээс татгалзсан.

Худалдаа үйлчилгээг эрхлэх зохицуулсан журам, түргэн үйлчилгээний цэгийг зохицуулсан журмаар үйлчлэл үзүүлэхгүй ийм хэмжээний акт болсон. Худалдаа үйлчилгээг хэрхэн зохицуулах талаар хурал хийж, Улсын их хурлын гишүүн Ганбаатараас Зөвшөөрлийн тухай хууль, зөвшөөрлийн тухай хүсэлт авах хүсэлт авсан боловч энэ хуулийн төсөлд саналаа зохицуулах талаас хүчин төгөлдөр болох талаас ажилласан. Энэ актыг хууль бус эс үйлдэхүй гэж үзэх боломжгүй.

Шүүгчийн захирамжийг зөрчиж албадан чөлөөлсөн ТҮЦ-ийг буцаан нүүлгэхээр даалгах гэж нэхэмжлэл гаргажээ. Захиргааны хэргийн шүүхтэй холбоотой гурван захирамж гарсан байдаг. Энэхүү захирамжууд нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 61 дүгээр тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсэн. 2016 оны 1777 шүүгчийн захирамж нь Нийслэлийн Засаг даргын захирамжийн биелэлтийг түдгэлзүүлсэн. Баянзүрх дүүргийн Газрын албаны шаардах хуудсын биелэлтийг түдгэлзүүлсэн захирамж байгаа юм. Нийслэлийн тогтоол газрын албаны шаардах хуудас жишиг гудамж байрлах ногоон байгууламж авто зогсоолтой болгох ажлын хүрээнд тухайн ажлын газарт орсон ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлсэн ажил байдаг.

Нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна. Энэ шаардлагыг хүлээн авах боломжгүй байна. А.А нь Газрын албаны шаардах хуудсыг үзүүлж захирамжид хамаарагддаг. Нэхэмжлэлийн 2 шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэдэд цахим картыг ойртуулах үүднээс иргэдэд U-money цахимт картын цэгийг байршуулахтай холбоотой 2012 нийслэлийн иргэдийг төлөөлөгчдийн хурлаас гарсан шийдвэрийн дагуу шалгарсан компани байгаа юм. Цэгийг байршуулах тогтоох компани байсан. Цахим карт цэнэглэх үүргийг өгсөн.

2018 оны 266 дугаар тушаалаар баталсан. Уг тушаалыг хүчингүй болгуулахаар Хан-Уул дүүргийн ТҮЦ эрхлэгчид шүүхэд хандсан. Тухайн шүүх хуралд энэ ТҮЦ нь карт цэнэглэх бус ТҮЦ-ний үйл ажиллагаа эрхлээд байна гэдэг хардлагыг хэлсэн. Хүнсний бүтээгдэхүүн зарахгүй гэдгийг удаа дараа сануулж мэдэгдлийг өгсөн. Нийслэлийн тээврийн үйлчилгээний ажил үүргийг шалгасан.

Тухайн хоёр байршилд хүнс зарж байгаа зөрчил илэрсэн учраас 2019 оны 11 сард 124 байршилд баталсан тушаалыг бүхэлд нь хүчингүй болгосон. Хүнсний бүтээгдэхүүн зарсан ТҮЦ-ийг хүчингүй болгуулах тушаал гарсан. Доод шатны захирагчийн алба яагаад үйл ажиллагаа хэрэгжүүлэхгүй байгаа бэ толгойгүй боллоо гэж нэхэмжлэгч тайлбарлалаа. Төрийн захиргааны албан хаагч хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах үүрэгтэй. Мөрдөхгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй биш юм” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

1.Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд холбогдуулан: Иргэн А.Д, Н.О, Ж.Э, М.С, Л.М нар түргэн үйлчилгээний цэг ажиллуулах гэрээг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ сунгахыг даалгах, Р.Б, С.М, Ш.Б, С.Ц, С.Г, П.М, Б.Б, Т.Н, Г.Н, Ц.Б, М.Э, Ц.М, Д.Н, С.У, Б.Б, Ж.Г, С.Н, Ц.Б, Б.А, Ж.Э, Г.Н, Н.Б, С.У, Л.С, М.Н, Г.Б, Д.Ц, С.Ч, Ц.Э, М.Х, Э.А, З.А, Б.Б, Б.Б, Ч.Н, С.Х, А.А-ын 37 иргэнээс түргэн үйлчилгээний цэг ажиллуулах гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож гэрээ байгуулахыг даалгах:

          2.БЗДЗДд холбогдуулан; иргэн А.Д, Н.О, Ж.Э, М.С, Л.М нараас Худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл сунгахыг даалгах, Р.Б, С.М, Ш.Б, С.Ц, С.Г, П.М, Б.Б, Т.Н, Г.Н, Ц.Б, М.Э, Ц.М нараас Зөвлөлийн шийдвэрээр зөвшөөрөгдсөн байршлын саналыг Улаанбаатар хотын ерөнхий менежерт хүргүүлэхийг болон худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл сунгахыг даалгах, Д.Н, С.У, Б.Б, Ж.Г, С.Н, Ц.Б, Б.А, Ж.Э, Г.Н, Н.Б, С.У, Л.С, М.Н, Г.Б, Д.Ц, С.Ч, Ц.Э М.Х, Э.А, З.А, Б.Б, Б.Б, Ч.Н, С.Х, А.А-аас худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгохыг даалгах:

3.Улаанбаатар хотын ерөнхий менежерт холбогдуулан; Р.Б, С.М, Ш.Б, С.Ц, С.Г, П.М, Б.Б, Т.Н, Г.Н, Ц.Б, М.Э, Ц.М нараас зөвшөөрөгдсөн байршлыг баталгаажуулахыг даалгах:

4.Баянзүрх дүүргийн газрын албанд холбогдуулан; М.С, Л.М, С.У, Ц.Э, М.Х, Э.А, З.А, А.Анараас мэдэгдэх болон шаардах хуудсыг хүчингүй болгож түргэн үйлчилгээний цэгийг буцаан байрлуулахыг даалгах нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр  БЗДЗД, Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд холбогдуулан: Иргэн А.Д, Н.О, Ж.Э, М.С, Л.М, Р.Б, С. Мөнхтуяа, Ш.Б, С.Ц, С.Г, П.М, Б.Б, Т.Н, Г.Н, Ц.Б, М.Э, Ц.М, Б.Б, Ж.Г, Ц.Б, Б.А, Ж.Э, Г.Н, Н.Б, С.У, М.Н, Г.Б, Д.Ц, С.Ч, Ц.Э, М.Х, Э.А, З.А, Б.Б, Б.Б, Ч.Н, С.Х, А.А-ын 38 иргэнтэй түргэн үйлчилгээний цэг ажиллуулах гэрээг сунгах, гэрээ байгуулах, Улаанбаатар хотын ерөнхий менежерт холбогдуулан; Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажиллах, захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг зөрчин албадан чөлөөлсөн нэхэмжлэгч М.С, Л.М, Ц.Э, М.Х, Э.А, З.А, Б.Б, Б.Б, А.А, Б.Б нарын ТҮЦ-ийг буцаан байршуулахыг тус тус даалгах гэж өөрчилж, нэхэмжлэгч нар Баянзүрх дүүргийн Газрын албанд холбогдуулан гаргасан мэдэгдэх болон шаардах хуудсыг хүчингүй болгох хэсгээсээ, нэхэмжлэгч Д.Н, С.У, С.Н, Л.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсан байна.

Дээрх нэр бүхий 4 иргэн нэхэмжлэлээсээ татгалзсан тул холбогдох хэргийг шүүх уг хэргээс тусгаарлан  шийдвэрлэсэн болно.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд тогтоогдсон үйл баримтууд, хэргийн оролцогчдын тайлбарт дүгнэлт өгч нэхэмжлэгч нэр бүхий 38 иргэний  нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхойлж ирүүлсэн байршлуудад ТҮЦ ажиллуулах гэрээ байгуулах эсэх асуудлыг тухайн харилцааны эрх зүйн орчныг бүрдүүлж, тодорхой болгож, хууль, журмын дагуу шийдвэрлэхийг БЗДЗД, Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл, Улаанбаатар хотын ерөнхий менежерт тус тус даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 38 иргэнтэй түргэн үйлчилгээний цэг ажиллуулах гэрээг сунгах, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажиллах, захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг зөрчин албадан чөлөөлсөн нэхэмжлэгч М.С, Л.М, Ц.Э, М.Х, Э.А, З.А, Б.Б, Б.Б, А.А, Б.Б нарын ТҮЦ-ийг буцаан байршуулахыг даалгах гэсэн хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлгийн эхэнд нэхэмжлэгч Б.Б “Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Офицерүүдийн ордны урд талын автобусны буудалд байрлах нэхэмжлэгч Б.Бийн ТҮЦ-ийг буцаан байрлуулж, албадан нүүлгэхгүй байхыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн, үүнтэй холбогдуулан тус дүүргийн Засаг даргын 2018 оны А/490 дүгээр захирамжийг гаргуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 96 дугаар зүйлийн 96.1, 54 дүгээр зүйлийн 54.1.3-д зааснаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, нотлох баримт гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэн шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

1.Нэхэмжлэгч нэр бүхий 38 иргэний нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхойлж ирүүлсэн байршлуудад ТҮЦ ажиллуулах гэрээ байгуулахыг БЗДЗД, Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл, Улаанбаатар хотын ерөнхий менежерт тус тус даалгаж шийдвэрлэсэн нэхэмжлэлийн шаардлагын  тухайд;

Нэхэмжлэгч нэр бүхий иргэд 1997-2000-аад оны үеэс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ТҮЦ ажиллуулах хэлбэрээр жижиг бизнес эрхлэн ажиллаж ирсэн бөгөөд дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс эдгээр иргэдтэй гэрээ байгуулан, гэрчилгээ олгож хамтран ажиллаж ирсэн байна. Тухайлбал:

1.А.Д-Нэгдэлчин зочид буудлын хойд талын автобусны буудал, 2005 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл гэрээтэй;[1]

2.Н.О-13 дугаар хороолол 3 өндөр байрны хойно Нар-та хими цэвэрлэгээний баруун тал, 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1 жилийн хугацаатай ТҮЦ-ний худалдаа үйлчилгээг эрхлэх зөвшөөрөлтэй[2];

3.Ж.Э-Энхжин эмнэлгийн хойд тал, 2006 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2007 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл гэрээтэй;[3]

4.М.С-Алдар спорт хорооны зүүн тал, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл гэрээтэй;[4]

5.Л.М-Олдор спорт хорооны зүүн тал, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл гэрээтэй;[5]

6.Р.Б-Хөдөө аж ахуйн яамны автобусны буудал, 2002 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс 2014 оны 12 сарын 31 хүртэл гэрээгээ сунгасан;[6]

7.С.М-Жуковын автобусны буудал, 2005 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс 2007 оны 02 дугаар сарын 01 өдөр хүртэл гэрээтэй;[7]

8.Ш.Б-Жуковын хойд талын автобусны буудлын ар тал, 1998 оноос гэрчилгээ авч ажиллаж байсан. 2007 онд өөрийн нэр дээр шилжүүлж авсан;[8]

9.С.Ц-Кино үйлдвэр автобусны буудлын урд талд улаан худгийн дэргэд 2015 оны 05 дугаар сараас 1 жилийн хугацаатай ТҮЦ ажиллуулах зөвшөөрөлтэй;[9]

10.С.Г-Кино үйлдвэрийн хойд талын автобусны буудал, 2009 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 01 хүртэл сунгалт хийлгэсэн;[10]

11.П.М-Кино үйлдвэрийн урд талын автобусны буудал, 2009 оны 03 дугаар сарын 01-нээс 2010 оны 03 дугаар сарын 01 өдөр хүртэл гэрээтэй;[11]

12.Б.Б-Баянзүрх дүүргийн хойд талын автобусны буудал, 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 01-ны өдөр хүртэл гэрээтэй[12];

13.Т.Н-Баянзүрх дүүргийн хойд талын автобусны буудал, 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэл гэрээтэй;[13]

14.Г.Н-Жуковын автобусны буудал, Парк зочид буудал, 2006 оны 06 дугаар сарын 14-оос 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл гэрээтэй;[14]

15..Ц.Б-Цайз захын Түмэн төмөрт шинэ автобусны буудал, 2010 оны 05 дугаар сарын 26-аас 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэл гэрээтэй;[15]

16.М.Э-Халдвартын эмнэлгийн автобусны буудал Их орд худалдааны төв, 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүртэл гэрээтэй;[16]

17.Ц.М-Халдвартын эмнэлгийн автобусны буудал Их орд худалдааны төв, 2013 оны 03 дугаар сарын 18-аас 2014 оны 03 дугаар сарын 18 өдөр хүртэл гэрээтэй;[17]

18.Б.Б-Офицерүүдийн ордны урд талд шинэ автобусны буудал, 2013 оны 10 дугаар сарын 21-нээс 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гэрээтэй;[18]

19.Ж.Г-Цайз захын баруун талд, 2012 оны 03 дугаар сарын 30-наас 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гэрээтэй;[19]

20..Б. овоот хот руу явдаг автобусны буудал, 2005 оны 05 дугаар сарын 07-оос 2007оны 1 сар хүртэл гэрээтэй;[20]

21.А-Шөнийн дэлгүүр Боса төвийн урд талд, 2008 оны 03 дугаар сарын 01-ээс 2009 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гэрээтэй;[21]

22.Ж.Э-Шөнийн дэлгүүрийн хойд тал, гэрчилгээ хавтаст хэрэгт хавсаргаж ирүүлээгүй;

23.Г.Н-Улаанхуарангаас хот руу явдаг автобусны буудал, Дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн хурлын шийдвэртэй;[22]

24.Н.Б- 8 дугаар хороо, Академийн хойд талын автобусны буудал, 2014 оны 1-4 дүгээр улирлын газар ашигласны төлбөрийн баримттай;[23]

25.С.У-16 хороолол Веллмартын хойд тал, 2005 оны 03 дугаар сарын 01-ээс 2006 оны 03 дугаар сарын 01 хүртэл гэрээтэй;[24]

26.М.Н-Сансрын колонкын хойд талын автобусны буудал, 2007 оны 03 дугаар сарын 27-оос 2008 оны 02 дугаар сарын 01 хүртэл гэрээтэй;[25]

27.Г.Б-16 хорооллын хойд талын автобусны буудал, 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүртэл гэрээтэй;[26]

28.Д.Ц-16 хорооллын хойд талын автобусны буудал, 2012 оны 06 дугаар сарын 06-аас 2013 оны 04 дүгээр сарын 01 өдөр хүртэл  гэрээтэй;[27]

29.С.Ч-16 хорооллын урд талын автобусны буудал, гэрчилгээ хавтаст хэрэгт хавсаргаж ирүүлээгүй;

30.Ц.Э-Туул жинпангийн автабусны буудал, Отгондаваагаас шилжүүлэн авсан, 2007 оны 04 сараас 1 жилийн хугацаатай гэрээтэй;[28]

31.М.Х-Туул жинпангийн автобусны буудал, Мөнхзулаас худалдаж авсан, 2009 оны 03 дугаар сарын 01-ээс 2010 оны 03 дугаар сарын 01 хүртэл гэрээтэй;[29]

32.Э.А-Сансарын тунелийн автобусны буудал, 2010 онгы 06 дугаар сарын 01-ээс 2011 оны 04 дүгээр сарын 01 хүртэл гэрээтэй;[30]

33.З.А-Сансарын тунель уруудах замд, 2010 оны 06 дугаар сарын 08-аас 2011 оны 04 дүгээр сарын 01 хүртэл гэрчилгээтэй;[31]

34.Б.Б-Сансрын колонкийн урд талд, 2002 оны 01 сарын 08-аас 2014 оны 03 дугаар сарын 01 хүртэл гэрээтэй;[32]

35.Б.Б-Сансрын колонкийн урд талд, 2013 оны 03 дугаар сарын 01-ээс 2014 оны 03 дугаар сарын 01 хүртэл гэрээтэй;[33]

36.Ч.Н-Амгалангийн давхрын буудал, гэрчилгээ хавтаст хэрэгт хавсаргаж ирүүлээгүй;

37.С.Х-Амгалангийн давхрын буудал, гэрчилгээ хавтаст хэрэгт хавсаргаж ирүүлээгүй;

38.А.А-7 хороо Төрийн банкны эсрэг талд, Мөнхбатаас худалдаж авсан,2014-2016 онд газрын төлбөр төлсөн баримттай;[34] зэргээр нэхэмжлэгч иргэд ямар нэг хэмжээгээр ТҮЦ ажиллуулж дүүргийн захиргааны байгууллага зөвшөөрсний үндсэн дээр хамтран ажиллаж байсан үйл баримтууд тогтоогдлоо.        

Эдгээр үйл баримтууд болон дүүргийн Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргатай байгуулсан худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээ, Засаг даргаас олгосон худалдаа үйлчилгээ эрхлэх гэрчилгээ, зарим иргэдийн газрын төлбөр төлж байсан баримт, цахилгаанаар хангахыг зөвшөөрсөн дүүргийн Тамгын газрын албан бичиг, худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн хурлаар хэлэлцэж дэмжсэн санал зэрэг баримтуудаас үзвэл ТҮЦ эрхлэгч иргэд нь дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэхдээ зохих этгээдийн зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон байна гэж шүүх дүгнэв.

Харин хариуцагч БЗДЗД, Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл болон Улаанбаатар хотын ерөнхий менежер нь нэхэмжлэгч нартай байгуулсан гэрээгээ сунгах, шинээр гэрээ байгуулахаас татгалзаж, улмаар ТҮЦ-ний байршлыг тодорхойлж өгөөгүйгээс  маргаан үүсэх үндсэн нөхцөл бүрдсэн гэж үзэхээр байна.

 Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн  2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй, эрх зүйн үйлчлэлгүй гэж тайлбарласан боловч НИТХ –ын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02/1037 дугаар албан бичигт “....2016 оны 56 дугаар тогтоол нь өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа.” гэж зөрүүтэй баримт ирүүлжээ.

Ийнхүү дүүргийн хэмжээнд ТҮЦ ажиллуулах үйл ажиллагаа тодорхой зохицуулалтгүй байгаа нь ТҮЦ-ний чиглэлээр худалдаа, үйлчилгээ эрхэлдэг иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх, замбараагүй байдал бий болох үндэс болж байгаа бөгөөд энэ нөхцөл байдал нь нэхэмжлэгчдийг буруутгах үндэслэл болохгүй.

Өөрөөр хэлбэл захиргааны байгууллагын зүгээс тухайн асуудлыг зохицуулсан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлээгүй, хуулийн үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй, ТҮЦ эрхлэгчдэд ажиллах нөхцөл боломж олгоогүй атлаа олон жил тогтвортой худалдаа үйлчилгээ эрхэлсэн нэхэмжлэгч нартай гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус гэж дүгнэж гэрээ байгуулах эсэх асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгах үндэслэлтэй гэж дүгнэв.

Түүнчлэн Нийслэлийн хотын хэмжээнд түүний дотор дүүргийн нутаг дэвсгэрт ТҮЦ ажиллуулахгүй байх эсвэл энэ асуудлыг хориглосон эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй, уг асуудлыг дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн хурлаар удаа дараа хэлэлцэн шинээр байршлыг тогтоох, зарим иргэдэд зөвшөөрөл олгох зэргээр үйл ажиллагаа үргэлжилж байгаа нөхцөлд нэхэмжлэгч нарын гаргасан гэрээ байгуулахыг даалгах шаардлагыг үгүйсгэх боломжгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд хэргийн оролцогчдын тайлбараар дүүргийн нутаг дэвсгэрт ТҮЦ ажиллуулах үйл ажиллагааг дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн хурлаар хэлэлцэж санал болгосон байршлуудыг Улаанбаатар хотын ерөнхий менежер баталснаар ТҮЦ эрхлэгчидтэй гэрээ байгуулан ажиллах эрх үүсдэг энэ процессийн дагуу дүүргийн Засаг дарга, түүний дэргэдэх худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл, Улаанбаатар хотын ерөнхий менежер гэсэн 3 субьектийн ажлын уялдаатай оролцоог харгалзан нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэсгийг даалгаж шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлд бүх шатны Засаг даргын нийтлэг бүрэн эрхийг зааж хуульчилсан байх бөгөөд энэ зүйлийн 29.1.1 дэх хэсгийн “г”-д “харьяалах нутаг дэвсгэртээ хууль, тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэрт......хяналт тавих......зохион байгуулах;”, 29.1.3 дахь хэсгийн “а”-д “төрийн бодлого, хууль тогтоомж, Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх үндсэн дээр хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах............ажлыг зохион байгуулах,.......урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүрэн эрхийн хүрээнд авч хэрэгжүүлэх;”, 29.1.5 дахь хэсгийн “д”-д “нутаг дэвсгэрийнхээ хүн амын нийгмийн хамгааллын хөтөлбөрийг боловсруулж,.....хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих....ажлыг ерөнхий удирдлагаар хангах;”, 29.1.6 дахь хэсгийн “ж”-д “худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг баталж мөрдүүлэх;”, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “...дүүргийн Засаг дарга энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 31.1.3-д “......аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх;”, 31.1.6-д “нутаг дэвсгэрийнхээ үйлчилгээний байгууллагуудын эрүүл ахуй, ариун цэврийн байдалд хяналт тавьж, үйлчилгээний цагийн хуваарь тогтоох;” гэж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/28 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтаар баталсан “Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дүрэм”-ийн 1 дэх хэсгийн 1.6-д “Албаны төсвийн харилцах дансны нэгдүгээр гарын үсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга /цаашид “Ерөнхий менежер” гэх/ ....зурна.”, мөн дүрмийн 3 дахь хэсгийн 3.1-д “Алба нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:”, 3.1.1-д “.......Нийслэлийн эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлийн хүрээнд Улаанбаатар хотын.....хүнс, худалдаа үйлчилгээний үйл ажиллагааг зохион байгуулж, харьяа байгууллагуудыг нэгдсэн удирдлагаар хангах, дотоод хяналтыг хэрэгжүүлэх;” гэж тус тус зохицуулжээ.

Хууль, дүрмийн дээрх зохицуулалтаас үзэхэд дүүргийн Засаг дарга, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын үндсэн чиг үүрэг, эрх хэмжээний хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг зохион байгуулах нийтлэг үүрэгт хамаарч байна.

Харин Улаанбаатар хотын ерөнхий менежер ТҮЦ эрхлэгчидтэй гэрээ байгуулж ажилладаггүй тул гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага түүнд хамааралгүй гэх итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд дүүргийн Засаг даргын дэргэдэх зохицуулах зөвлөлийн санал болгосноор ТҮЦ-ний байршлыг Ерөнхий менежерийн тушаалаар баталгаажуулдаг үйл ажиллагааг гэрээ байгуулдаг үйл явцаас салгаж ойлгох боломжгүй.

Нийт нэр бүхий 38 иргэний ТҮЦ ажиллуулах гэрээ байгуулсан байдлыг хэрэгт ирүүлсэн нотлох баримтын хүрээнд судлахад нэхэмжлэгч Ж.Э, (ТҮЦ нь Шөнийн дэлгүүрийн хойно байрлалтай),  С.Л(ТҮЦ нь 16 хорооллын урд талын автобусны буудалд байрлалтай), Ч.Н (ТҮЦ нь Амгалангийн давхрын автобусны буудалд байрлалтай), С.Х (ТҮЦ нь Амгалангийн давхрын автобусны буудалд байрлалтай) нарын гэрээ байгуулсан эсэх нь тодорхойгүй байгаа хэдий ч тухайн байршлуудад тодорхой хугацаанд үйл ажиллагаа явуулсныг харгалзан бусад нэхэмжлэгчдийн нэгэн адил нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь ижил нөхцөлд ижил хандах, тэгш эрхийн нийтлэг зарчимд нийцнэ гэж үзнэ.

2.Нэхэмжлэлийн шаардлагын “....нэр бүхий 38 иргэнтэй түргэн үйлчилгээний цэг ажиллуулах гэрээг сунгах, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажиллах, захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг зөрчин албадан чөлөөлсөн нэхэмжлэгч М.С, Л.М, Ц.Э, М.Х, Э.А, З.А, Б.Б, Б.Б, А.А, Б.Бнарын ТҮЦ-ийг буцаан байршуулахыг даалгах;” гэсэн хэсгийн тухайд;

2.1.ТҮЦ ажиллуулах гэрээг сунгах талаар; Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2010 оны 198 дугаар тогтоол болон 2014 оны 56 тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг (ТҮЦ) ажиллуулах журам”-ын зохицуулалтын хүрээнд “Дүүргийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх гэрээ”-г Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга ТҮЦ эрхлэгч иргэнтэй 1  жилийн хугацаатай байгуулж, уг гэрээгээ сунгаж байхаар зохицуулж ирсэн байна.

 Гэвч хариуцагчийн зүгээс гэрээний хугацааг сунгахгүй болсноор нэхэмжлэгч иргэдийн ТҮЦ ажиллуулах хамтран ажиллах гэрээний хугацаа дуусаж, эрх зүйн үйлчлэлгүй болсон, энэ үйл баримтын дараа тодорхой цаг хугацаа өнгөрсөн  байгаа нь нэхэмжлэгч тус бүр дээр авч үзвэл өөр өөр хэдий ч тухайн шаардлагын хүрээнд хангагдах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүх хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын гэрээ байгуулах эсэх асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэхийг хариуцагч байгууллагуудад даалгаж шийдвэрлэсэн тул зарим иргэдийн гаргасан гэрээг сунгахыг даалгах шаардлагыг хангах үндэслэлгүй.

2.2 Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг даалгах талаар; Нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолын хавсралтаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг (ТҮЦ) ажиллуулах журам”-ыг батлан мөрдүүлж, ТҮЦ эрхлэн худалдаа үйлчилгээ явуулдаг иргэдийн үйл ажиллагааг зохицуулж байсан хэдий ч энэхүү журам нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих эрх зүйн үр дагаваргүй, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдээгүй, хүчин төгөлдөр бус захиргааны акт байна.

Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д захиргааны хэм хэмжээний акт гэдгийг хуулиар эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгохоор, 67 дугаар зүйлийн 67.2-т захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлэхээр хуульчилсан байна.

Уг журмыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлснийг тус яамнаас хянаж хуулиар эрх олгогдоогүй этгээд батлан гаргаж мөрдүүлсэн нь хууль, тогтоомжид нийцээгүй гэсэн үндэслэлээр улсын нэгдсэн бүртгэлд бүртгээгүй талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбарлаж байх бөгөөд энэ нь Хууль зүй, дотоод хэргийн яамны 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 3-2/18 дугаар албан бичгээр[35] нотлогджээ.

Өөрөөр хэлбэл Хууль зүй, дотоод хэргийн яам нь Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журам-ыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхээс татгалзсанаар, уг журам нийтээр заавал дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт биш бөгөөд эрх зүйн үйлчлэлгүй болно.

Түүнчлэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас маргаан бүхий 56 дугаар тогтоол, түүний хавсралтаар батлагдсан журам хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа талаар албан бичиг тайлбарыг ирүүлсэн хэдий ч эрх зүйн үйлчлэлгүй, хууль бус захиргааны актыг хэрэгжүүлэхээр мөрдөж байгаа нь хууль бус байна.

Гэтэл нэхэмжлэгч нар энэхүү эрх зүйн үйлчлэлгүй, хууль бус журмыг хэрэгжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй.

2.3 Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг зөрчин албадан чөлөөлсөн нэхэмжлэгч М.С, Л.М, Ц.Э, М.Х, Э.А, З.А, Б.Б, Б.Б, А.А, Б.Бнарын ТҮЦ-ийг буцаан байршуулахыг даалгах талаар; Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг үндэслэн хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10577 дугаар “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” захирамжаар[36] ТҮЦ-ийн үйл ажиллагаа эрхэлж байгаа нэхэмжлэгч М.С, Л.М, Ц.Э, М.Х, Э.А, З.А, Б.Б, Б.Б, Б.Бнарт хүргүүлсэн газар чөлөөлөх тухай мэдэгдэх болон шаардах хуудсын биелэлтийг болон тус шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2884 дүгээр “Захиргааны актыг түдгэлзүүлэх тухай захирамжаар[37] нэхэмжлэгч А.Аад хүргүүлсэн газар чөлөөлөх тухай шаардах болон мэдэгдэх хуудсын биелэлтийг тус тус түдгэлзүүлсэн байна.

Харин дээрх нэр бүхий иргэдээс 10577 дугаар захирамжийг албан гүйцэтгүүлэхээр хүсэлт ирүүлсний дагуу тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 0005 дугаар, нэхэмжлэгч А.Аын 2884 дүгээр захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт ирүүлсний дагуу тус шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 128/ГХ2018/0134 дугаар гүйцэтгэх хуудас тус тус бичигдсэн байна.

Өөрөөр хэлбэл шүүгчийн захирамжийг албан гүйцэтгүүлэхээр шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой гэж үзэхээр уг маргааны талаар шүүхэд нэхэмжлэл гарган маргах үндэслэлгүй.

Учир нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэг Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Энэ хууль дараахь харилцаанд үйлчлэхгүй:, 3.1.4-д “.....шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа:” гэж хуульчилсантай нийцээгүй бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.” гэж заасны дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Түүнчлэн шүүхээс захиргааны актыг түдгэлзүүлсэн шийдвэр нь тухайн маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл хэрэгждэг эрх зүйн түр хамгаалалт болохыг тэмдэглэж байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч иргэд ТҮЦ ажиллуулан, худалдаа үйлчилгээ эрхлэх эрхтэй хэдий ч Нийслэл, дүүргийн нутаг дэвсгэрт ТҮЦ ажиллуулах байршил тоо, тогтоох, хууль журмын хүрээнд шаардлага хангасан нөхцөлд гэрээ байгуулах эсэх нь захиргааны байгууллагын бүрэн эрхэд хамаарч байна.

Ийнхүү дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ТҮЦ эрхлэгчидтэй гэрээ байгуулах эсэх асуудлыг тухайн харилцааны эрх зүйн орчныг тодорхой зохицуулалттай болгох хүрээнд шийдвэр гаргахыг хариуцагч нарт даалгаж үлдэх шаардлагуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4,106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх хэсгийн “г”, 29.1.3 дахь хэсгийн “а”, 29.1.5 дахь хэсгийн “д”, 29.1.6 дахь хэсгийн “ж”, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.3, 31.1.6-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч нэр бүхий 38 иргэний  нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхойлж ирүүлсэн байршлуудад ТҮЦ ажиллуулах гэрээ байгуулах эсэх асуудлыг зохих хууль, журмын дагуу шийдвэрлэхийг БЗДЗД, Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл, Улаанбаатар хотын ерөнхий менежерт тус тус даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 38 иргэнтэй түргэн үйлчилгээний цэг ажиллуулах гэрээг сунгах, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг даалгах гэсэн хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг зөрчин албадан чөлөөлсөн нэхэмжлэгч М.С, Л.М, Ц.Э, М.Х, Э.А, З.А, Б.Б, Б.Б, А.А, Б.Бнарын ТҮЦ-ийг буцаан байршуулахыг даалгах” гэсэн хэсгийг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч нар Баянзүрх дүүргийн Газрын албанд холбогдуулан гаргасан мэдэгдэх болон шаардах хуудсыг хүчингүй болгох хэсгээсээ, татгалзсаныг  баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4.Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй болохыг дурдсугай.

5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэлээсээ татгалзсан этгээд шийдвэрийн энэ хэсэгт завж заалдах гомдол гаргах эрхгүй.

6.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар захиргааны байгууллагаас маргаан бүхий харилцааг зохицуулж шинээр хэм хэмжээний акт гаргаж журамласан үйл ажиллагаанд энэ шийдвэр саад болохгүйг дурдсугай.

7.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

8.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.НАСАНДЭЛГЭР

                                                  ШҮҮГЧ                              У.БАДАМСҮРЭН                                                                                                          ШҮҮГЧ                                Н.ДУЛАМСҮРЭН

           

 


[1] 2 дугаар хавтаст хэргийн 128 дугаар хуудас

[2] 2 дугаар хавтаст хэргийн 235 дугаар хуудас

[3] 2 дугаар хавтаст хэргийн 239 дүгээр хуудас

[4] 5 дугаар хавтэст хэргийн 25 дугаар хуудас

[5] 5 дугаар хавтаст хэргийн 25 дугаар хуудас

[6] 2 дугаар хавтаст хэргийн 156 дугаар хуудас

[7] 2 дугаар хавтаст хэргийн 152 дугаар хуудас

[8] 8 дугаар хавтаст хэргийн 148 дугаар хуудас

[9] 3 дугаар хаьтаст хэрэг, 206 дугаар хуудас

[10] 2 дугаар хавтаст хэрэг, 122 дугаар хуудас

[11] 4 дүгээр хавтаст хэрэг, 36 дугаар хуудас

[12] 2 дугаар хавтаст хэрэг 117 дугаар хуудас

[13] 2 дугаар хавтаст хэрэг 161 дүгээр хуудас

[14] 2 дугаар хавтаст хэрэг 120 дугаар хуудас

[15] 4 дүгээр хавтаст хэрэг, 3 дугаар хуудас

[16] 6 дугаар хавтаст хэрэг, 162 дугаар хуудас

[17] 6 дугаар хавтаст хэрэг,160 дугаар хуудас

[18] 2 дугаар хавтаст хэрэг, 150 дугаар хуудас

[19] 4 дүгээр хаьтаст хэрэг, 23 дугаар хуудас

[20] 2 дугаар хавтаст хэрэг,192 дугаар хуудас

[21] 2 дугаар хавтаст хэрэг, 73 дугаар хуудас

[22] 1дүгээр хавтаст хэрэг, 55 дугаар хуудас

[23] 4 дүгээр хавтаст хэрэг, 18 дугаар хуудас

[24] 2 дугаар хавтаст хэрэг,190 дүгээр хуудас

[25] 7 дугаар хавтаст хэрэг, 23 дугаар хуудас

[26] 2 дугаар хавтаст хэрэг, 126 дугаар хуудас

[27] 2 дугаар хавтаст хэрэг, 123 дугаар хуудас

[28] 7дугаар хавтаст хэрэг, 39 дүгээр хуудас

[29] 2 дугаар хавтаст хэрэг, 168 дугаар хуудас

[30] 7 дугаар хавтаст хэрэг, 228 дугаар хуудас

[31] 4 дүгээр хавтаст хэрэг, 33 дугаар хуудас

[32] 2дугаар хавтаст хэрэг,144 дүгээр хуудас

[33] 2 дугаар хавтаст хэрэг, 177 дугаар хуудас

[34] 4 дүгээр хавтаст хэрэг, 200 дугаар хуудас

[35] 4 дүгээр хавтаст хэрэг,116 дугаар хуудас

[36] 3 дугаар хавтаст хэрэг,137-140 дүгээр хуудас

[37] 5 дугаар хавтаст хэрэг,6-9 дүгээр хуудас