Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 111

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Ч.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

    Нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

    Иргэдийн төлөөлөгч М.Дөлгөөнмөрөн,

    Улсын яллагч С.Солонго,

    Хохирогч Э.Мандах, түүний өмгөөлөгч Т.Мөнхбадрах,

          Шүүгдэгч Р.Бямбадулам, түүний өмгөөлөгч А.Төмөрчулуун нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дах заалтын гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Бямбадуламд холбогдох 727648 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол Улсын харьяат, 1975 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, охины хамт Сонгино-Хайрхан дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрын 217 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, Сонгино-Хайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 53 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дах хэсэг, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 08 дугаар сарын 07-ны өдөр эдлээгүй үлдсэн 11 сар 28 хоногийн хорих ялаас тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Шар Мухлай овогт Равдангийн Бямбадулам, /Регистрийн дугаар: УХ75030862/

           

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

          Р.Бямбадулам нь 1997 оны 08 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 4 дүгээр байрны 245 тоотод оршин суух иргэн М.Элбэгзаяаг онц харгис хэрцгий аргаар буюу цээжний зүүн өмнө хөндий рүү, мөн хэвлийн зүүн суганы дунд шугамаар 12 дугаар хавирганы хөндий рүү хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Мандах мэдүүлэхдээ: Тухайн үед би 9 настай байсан. Энэ хүнийг анх удаа харж байна. Аав маань хүний ганц хүүхэд байсан. Ийм удаан хугацааны дараа энэ хэрэг илэрч байгаад гомдож байна. Маш их гомдолтой байна. Би шүүхэд шинээр гаргаж өгсөн болон мөрдөн байцаалтын шатанд гаргасан баримтаар буюу нийт 197.256.000 төгрөгийг нэхэмжилж байна. Яллах дүгнэлтэн дээр дурдсан нэхэмжлэлийн үнийн таарч байгаа юм. Тэнд байгаагаас нэмэгдсэн зүйл бол өмгөөлөгчийн зардал болох 700.000 төгрөг байгаа. Олон жилийн өмнөх зардлыг хөрвүүлэн үзэхэд шууд хохирол нь 9.034.003 төгрөг юм. Энэ дотор тэжээгчээ алдсаны тэтгэмж гэж авч байсан 3.692.160 төгрөгийг хасах юм. Цайллагын зардал болон оршуулгын зардал зэрэг нь 4.859.595 төгрөг болж байна. Харин 197 сая төгрөгөөс энэ 9 сая төгрөгийг хасаад үлдэх хохирол нь шууд бус хохирол юм. Дүү маань тухайн үед 4 настай, би 9 настай байсан гэв.

 

          Мөрдөн байцаалтад хохирогч Э.Мандахын: “Хэрэг болох үед би 9 настай байсан тул тухайн үед тодорхой зүйл бага мэдэж байсан. Харин эмээ өвөө болон хүмүүсээс сонссон хэмжээнд л мэдэж байсан. Би гэм буруутай этгээдээс оршуулгын зардалд 6 сая төгрөг нэхэмжилсэн. Үүнд ямар нэг баримт байхгүй гэхдээ энэ нь ерөнхий зардлын жишиг мөнгөн дүнгээр гаргасан тооцоо юм. Хэрэг болсны дараа уг байрыг 4.400.000 төгрөгөөр зараад өмгөөлөгч авах, үзмэрч хүмүүст өгсөн зэрэг хэрэг явдалд бүх мөнгөө зарцуулсан... Тиймээс энэ байрыг нэхэмжилнэ эсвэл одоогийн ханшаар 1 өрөө байр 60.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Манай аав амьд сэрүүн байсан бол ажиллаж хөдөлмөрлөөд олох байсан цалин мөнгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр одоогийн ханшаар /сарын 192.000 төгрөгөөр/ бодож үзээд хамгийн бага охиноо 18 нас хүртэл буюу 1997 оноос хойш 14 жилийн хугацаанд 32.256.000 төгрөг болж байгааг нэхэмжилж байна. Энэ хэргийн улмаас эмээ өвөө 2 маань олон жил шаналж хүнд өвчин тусаж эмээ 3 удаа хагалгаанд орсон, өвөө элэгний хатууралтай болж эмнэлгээр их явсан. Ингээд нас барсан ба оршуулгын зардлыг нь оролцуулж нэхэмжилнэ. Энэ зардалд нийт 25.000.000 төгрөг нэхэмжилнэ... Би өөрөө төрөлхийн уруул тагнайн завсартай төрсөн. Эхлээд би 1992 онд Польш улс уруу эмчилгээнд явсан. Дараагийнх нь 1998 онд явах байсан боловч энэ хэргээс болоод чадаагүй. Энэ эмчилгээг хийлгэхэд 10.000.000 төгрөг төлөх байсан. Тиймээс энэ мөнгийг нэхэмжилнэ. Манай дүү 2 дугаар курсээсээ сургалтын төлбөргүй болсон тул сургуулиа хаясан энэ төлбөр нь 10.000.000 төгрөг болсон. Дүү маань сургуулиа төгсөөд хэвийн амьдарч байсан бол хашаа байшинтай байх байсан гэж үзээд 20.000.000 төгрөг нэхэмжилж байна. Би сургуульд сурч байхдаа гадаадад гарч магистрт сурах байсан. Би энэ төлбөртөө 20.000 доллар нэхэмжилнэ... Монгол мөнгөөр бодвол 20.000.000 төгрөг юм. Би дүүгийнхээ амьдралыг дээшлүүлэх зорилгоор цалингийн зээл Сар шинэ ББСБ-аас 4.000.000 төгрөгийн зээл авсан үүнийгээ нэхэмжилнэ. Энэ бүхэн аав маань амьд сэрүүн байсан бол сайн сайхан болох байсан гэсэн утгаар нэхэмжилж байна. Ингээд нийтдээ 197.256.000 төгрөг нэхэмжилнэ ...” гэх мэдүүлэг /хх.3.32/,

 

          Мөрдөн байцаалтад гэрч Р.Золзаяагийн: “Бид хоёр 2009 оны 4 сард танилцаад, 6 сард байр хөлсөлж тусдаа гарсан ... Бямбадулам ... заримдаа шөнө унтаж байхдаа гэнэт уулга алдаад босоод ирдэг. Тэгээд дотор бачуураад байна гэдэг байсан. Одоо бодоход үйлдсэн хэргээ дотроо хадгалаад түүндээ зовж шаналаад л архи уугаад байдаг байсан юм байна гэж бодож байна ... Архи уусан согтсон үедээ би чамд нэг том нууц хэлмээр байна, даанч чи намайг ойлгохгүй байх” гэж хэлдэг байсан” гэх мэдүүлэг /хх.3.34/

 

          Мөрдөн байцаалтад гэрч Н.Ганцэцэгийн: “Би Бямбадулам гэдэг нэрээр нь танихгүй Болороо гэдэг нэрээр нь л таних юм байна. 1997 онд урьдчилан хорих төвд хоригдож байхдаа нэг камерт байсан. Тухайн үед тэр хүүхэн залилангийн хэргээр билүү танхайн хэргээр ... шалгагдаж байсан байх. Яг ямар хэргээр шалгагдаж байсныг нь би сайн мэдэхгүй. Би он сар өдрийг нь сайн санахгүй байна 1997-1998 он гэж л санаад байна. Урьдчилан хорих төвөөс бид хоёр хоёулаа суллагдаад гарчихсан байсан. Би ээжийг асраад гэртээ байдаг бөгөөд нэг өдөр манай гэрийн утас руу залгаад би хүн хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи юу яриад солиороод байгаа юм бэ, худлаа яриад бай гэж хэлээд л өнгөрсөн. Түүнийг би хүн хутгалсан гэж хэлэхэд итгээгүй. Яг хэнийг ямар учраас хутгалсан талаар нь би сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх.3.36/,

 

          Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 584 /111/ дугаартай актанд:

          “Гадуур үзлэгээр: ... цээжний зүүн өмнө 3, 4 дүгээр хавирганы түвшинд өвчүүний хажуу шугамаар 1.5x8 см зах ирмэг тэгш босоо байрлалтай цээжний хөндий рүү нэвтэрсэн шархтай, өвчүүний зүүн хажуу хэсгээр уг шархны дээд төгсгөлийн түвшинд 2x0.3 см доод төгсгөлийн түвшинд 2.5x0.4 см, өвчүүний доод төгсгөлд 3x0.2 см зах ирмэг тэгш биш тавтсан шархнуудтай. Зүүн 6, 8 дугаар хавирганы түвшинд хөхний шугамаар 9x0.3 см, 6x0.3 см хоорондоо давхацсан хүрэн цус хуралт бүхий шалбаралттай. Баруун шанаанд Зх0х2х0.2 см, 0.5x0.2 см, чихний ард 2.5x0.2 см, хүзүүний баруун талд 0 2x0.2, 3x0.2, 1.5x0.2 см 3 ширхэг, баруун мөрөнд 3x0.2 см 3x0.2 см, зүүн мөрний дээд хэсгээс өвчүү рүү чиглэсэн 10x0.2 см зах ирмэг тэгш биш шархтай, хэвлийн зүүн хажууд суганы дунд шугамаар 12 дугаар хавирганы хөндий рүү нэвтэрсэн шархтай, цээжний ард сээр нурууны 1, 2 дугаар нугаламын түвшинд нугаламын хажуу шугамаар зүүн талд 2x0.4 см зах ирмэг тэгш цээжний хөндий рүү нэвтрээгүй, арьсан доогуур хавсан шархтай, баруун далан дээр 1x0.1 см зах ирмэг тэгш цээжний хөндий рүү нэвтрээгүй шархтай ...”

          Дүгнэлт:

          2. Хохирогчийн цээж хэвлийн хөндий рүү нэвтэрсэн, нуруу далны цээжний хөндий рүү нэвтрээгүй шархнууд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн бусад

шарх цус хуралт нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

          3. Дээрхи гэмтлүүд нь амь насыг аврах боломжгүй гэмтэл болно.

          4. Хохирогчиийн хэвлий цээж үнхэлцэг зүрх рүү нэвтэрсэн дотуур цус алдаж, мөн үнхэлцэгийн хальс цусаар дүүрч зүрх агшиж чадахгүй болсноос нас баржээ.

          5. Хохирогч нь нас барах үедээ дунд зэргийн согтолтой байжээ.

          6. Хохирогчийн  цээжний  зүүн  талын  шарх нь  дээрээсээ доошоо чиглэлтэй

 

байна.

          7. Элбэгзаяа нь АВО-ийн системд В 3-р бүлгийн цустай байна. /хх.1.36-37/,

 

          Шинжээчийн 1154 дугаартай дүгнэлт:

          1. Хэлбэрээ алдсан 5 ширхэг ишинд В(III) бүлгийн харъяалалтай хүний шүлс

байна.

          2. Хэлбэрээ алдаагүй 3 ширхэг ишинд 0(I) бүлгийн харъяалалтай хүний шүлс байна. /хх.1.46/,

 

          Шинжээчийн 2235 дугаартай дүгнэлт:

          1. Яллагдагч Р.Бямбадуламын цус нь 0(I) бүлгийн харъяалалтай байна.

          2. Яллагдагч Р.Бямбадуламын цусны ДНХ-ийн тогтоцыг 16 локусын аллелиар тогтоов. /хх.3.55-56/,

 

          Шинжээчийн 5676 дугаартай дүгнэлт:

          1/ Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр илрүүлж, бэхжүүлсэн 19 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

          2/ Шинжилгээнд тэнцэх 1 гэж дугаарласан фото цаасан дээрхи 2 ширхэг гарын мөр нь нэгдсэн санд МЫ000700000753 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Равдан овогтой Болорын зүүн гарын ядам хурууны хээтэй, 12 гэж дугаарласан фото цаасан дээрхи 1 ширхэг гарын мөр нь нэгдсэн санд МЫ000700000753 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Равдан овогтой Болорын баруун гарын дунд хурууны хээтэй тохирно. /хх.3.15/

         

          Шинжээчийн 1800 дугаартай дүгнэлт:

          1/ Шинжилгээнд тэнцэх 1 гэж дугаарласан фото цаасан дээрхи 2 ширхэг гарын мөр нь нэгдсэн санд М1\10000МБГ00297 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Равдан овогтой Бямбадуламын зүүн гарын ядам хурууны хээтэй, 12 гэж дугаарласан фото цаасан дээрхи 1 ширхэг гарын мөр нь нэгдсэн санд МЫ0000МБГ00297 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Равдан овогтой Бямбадуламын баруун гарын дунд хурууны хээтэй тохирно.

          2/ Шинжилгээнд тэнцэх бусад 16 ширхэг гарын мөр яллагдагч Равдан овогтой Бямбадуламын гарын хээний дардастай тохирохгүй.

          3/ Шинжилгээнд тэнцэх яллагдагч Равдан овогтой Бямбадуламын гарын хээний дардас нь Папилон системийн нэгдсэн санд МИ000700000753 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Равдан овогтой Болорын гарын хээний дардастай тохирно. /хх.3.41/,

 

          Мөрдөн байцаалтад шинжээч эмч Д.Мөнхбатын: “... Хохирогчийн биед учирсан зулгаралт цус хуралтууд нь хумсаар маажих, гараар цохих үед үүсэх боломжтой. Цээжний хөндий уруу буюу шууд зүрхийг гэмтээсэн 1 шарх, хэвлийн хөндий нэвтэрсэн 1 шарх байгаа ба хоёулаа амь насанд аюултай гэмтэл бөгөөд яг үхэлд хүргэсэн нь цээжний хөндийг нэвтэрч зүрхийг гэмтээсэн шарх болно. Зүрхэндээ ийм гэмтэл  авсан  хүн  богино  хугацаанд  үхэлд  хүрнэ, богино гэдгийг нь ямар хугацаа

гэдгийг тогтоох боломжгүй. Ийм гэмтэл шарх авсан хүн идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийх боломж муутай. Хохирогчийн зүрхэнд учирсан гэмтэл шархнаас бусад гэмтэл шархыг авсан үед хохирогч тодорхой хөдөлгөөн хийх, хэсэг хугацаанд амьд байх боломжтой. Цээжний ард, сээр нуруу, даланд учирсан гэмтэл нь амь насанд аюулгүй хөнгөн гэмтэл болно. Хэвлий, цээжний хөндий нэвтэрсэн гэмтэл нь хүнд гэмтэл юм ... гэх мэдүүлэг /хх.1.130-131/,

 

          Мөрдөн байцаалтад сэжигтэн Р.Бямбадуламын: “Би анх Заяа буюу бүтэн нэрийг нь Элбэгзаяа гэдэг ахтай 1991 оны үеэс мэддэг болсон. Тэр үед би 16 настай байсан. Манай ахын найз нар гээд манайхаар зөндөө хүмүүс ирдэг байсан. Тэгэхэд л манайхаар ирээд би мэддэг болсон. Тэр үед манай ах эхнэргүй байсан. Би гэрт нь ирж хоол ундыг нь хийж өгөөд гэр орныг нь хардаг байсан болохоор ахынхаа гэрт нь байдаг байсан. Тэгээд тэр ах намайг тамхи татуулдаг надад тамхи өгдөг байсан, бас дагуулж Баянгол ресторанд нэг удаа орж байсан. Бас бааранд орох уу гэдэг байсан би ордоггүй байсан. Тэр ах өөрөө эхнэртэй эхнэр нь Байгалаа гэж эмэгтэй байсан... Би одоо он сар өдрөө санахгүй байна ямар ч байсан зуны өдөр л байсан. Элбэгзаяа ах, ахын гэрийн утас руу залгаж надтай яриад ахынх нь эхнэр хүүхэд байхгүй байна ирээд гэр орон цэвэрлээд өгөөч гэж гуйсан. Манай ахын байр тэрний байрны хажуугийн байранд ойрхон байдаг байсан. Манай ахынх 6 дугаар байр Элбэгзаяа ахын байр 4 дүгээр байр байсан санагдаж байна. Яг л зэргэлдээ байрнууд байсан. Би тэдний гэрт яваад ороход үдээс хойш хавьцаа байх гэгээтэй байсан ... Гэрт нь ороход Элбэгзаяа ах ганцаараа ... жаахан уусан байсан. Тэгээд ахынх нь нэг найз хүүхэн ирээд явлаа гэж ярьж байсан. Тэгээд ... хоол хийгээд өгөөч” гэсэн. Би хоол хийж чадахгүй шүү, зууш хийгээд өгье гэж хэлсэн... Би орж ирээд шууд 00 руу нь орсон. Тэр үед миний сарын юм ирсэн байсан болохоор солих гэж орсон. Тэгээд солиод хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэлээ жорлон дотор нь хийчихсэн. Усыг нь татаагүй орхичихсон. Усыг татах гэхэд бочки нь эвдэрсэн байсан. Тэр өөрөө жорлонд ус татагдахгүй, саванд ус хийж байгаад хийдэг юм шүү гэж хэлсэн. Тэдний гэрт 2 авдар пиво байсан санагдаж байна. Ямар ч байсан пиво л байсан. Надад тэр пивоноосоо өгөөд дайлсан. Би пивоноос 1 лаазыг уусан. Надад тамхи өгсөн. Би тэрнээс 2-3 ширхэг тамхи татсан. Тэр тамхи нь тухайн үедээ үнэтэй л тамхи байсан. Монте карло билүү Марлборо ч билүү сайн санахгүй байна. Намайг гаргахгүй гээд хаалгаа дотроос нь цоожилсон ' байсан. Тэгээд намайг унтъя гэхээр нь би зөвшөөрөөгүй. Тэгээд ч юм ирсэн байсан болохоор би зөвшөөрөөгүй. Би зууш хийж өгөхөөр гал тогооных нь өрөө рүү орсон. Тэгээд гэрийнх нь хутгаар хиам, огурцы, помидор зэрэг зүйл хөшиглөж, зууш бэлдээд зогсож байтал араас тэврээд авсан. Тэгэхээр нь би та яаж байна аа гэхэд больсон. Би та яаж байнаа, таныг ахдаа хэлнэ шүү гэхэд чи насанд хүрсэн биз дээ, том хүүхэн болоо биз дээ гэсэн. Тэгснээ араас ахиад тэврээд том өрөө рүү тэвэрч оруулаад өөр лүүгээ харуулаад орон дээр хэвтүүлээд дээрээс дарсан. Тэгээд өмд тайлах гэж оролдсон. Тэгэхэд би миний юм ирчихсэн, та яаж байнаа гэхэд битгий худлаа яриад бай гээд дайраад байсан. Нилээн ноцолдсон. Тэгэхэд би нөгөө зууш бэлтгэж байсан хутгаа барьчихсан байсан. Тэгээд ноцолдож байхад Элбэгзаяа ах эвгүй дуу гаргаад ёог гэсэн. Тэгээд ... би  түүнийг  хажуу  тийш  нь  болгоод  харахад  гар цус болчихсон байсан. Тэгээд

босоод гараад зугтаасан. Би гарч зугтахдаа хаалгыг нь хаагаагүй. Гараад явж байхад бүрэнхий болсон байсан. Би маш их сандарсан байсан. Тэгэхдээ би хүн алсан байна гэж огт бодоогүй. Би цагдаад хэлэх гээд гүйгээд цагдаа олоогүй. Тэгээд би гүйгээд л гэртээ ирсэн байсан ... Би ... сандраад яахаа мэдэхгүй байсан. Тэр үед манай гэрт хүн байгаагүй. Тэгээд би буцаж гараад гадаа хоносон ... Би Элбэгзаяа ах яасныг мэдээгүй, тэрнээс хойш уулзаагүй. Сүүлд л эхнэр нь нас барсан гэж байсан. Би хэзээ нэгэн цагт баригдах байх л гэж бодож байсан. Яаж хэлэх вэ гэдгээ ч мэдэхгүй байсан. Тэгэхдээ би түүнийг алъя гэж огт бодоогүй... Би яг хаашаа нь хэдэн удаа хутгалсанаа санахгүй байна. Ямар ч байсан намайг дараад унагаасан байхад би баруун гартаа хутгаа барьсан байсан. Хутгаа хааш нь хаяснаа ч санахгүй байна. Би түүнийг түлхээд босч ирэхэд Элбэгзаяа ах чи намайг хутгалчихлаа ш дээ гэж хэлсэн. Тэгээд босоод ирсэн. Тэгээд намайг гаргахгүй гээд цоожилсон байсан түлхүүрийг нь ширээн дээрээс аваад хаалгыг нь онгойлгосон. Тэгэхэд араас ирээд гарнаас татахаар нь гараа угз татаад авсан. Тэгээд газар уначихсан хөлнөөс татахаар нь хөлөө аваад хаалгыг нь савж онгойлгоод гарсан... түлхүүрийг нь хаалгыг нь онгойлгоод тэнд нь үлдээгээд гарсан, авч гараагүй...” гэх мэдүүлэг /хх.3.57-58/,

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Мандахын шинээр гаргаж өгсөн хохирол нэхэмжилсэн нотлох баримтын жагсаалт:

          Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ /Тухайн үеийн Иргэдэд Үйлчлэх Газрын архиваас/,

          Тухайн үеийн Иргэдэд Үйлчлэх Газар одоогийнхоор ‘Улаанбаатар Буян’ компаний одоогийн оршуулгын тариф танилцуулга,

          Худалдаа Үйлчилгээ Жуулчлалын “Нэгдэлч ХХК”-ны тодорхойлолт,

          Баянзүрх дүүргийн Нийгмийн Халамж Үйлчилгээний хэлтэсийн албан тоот, хавсралтын хамт,

          Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний Засгийн Газраас тогтоосон өөрчлөлтийн жагсаалт,

          Статистикийн Төв Газраас гаргасан Зарим Гол Нэрийн Бараа Үйлчилгээний үнийн жагсаалт,

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Мандахын шинээр гаргаж өгсөн нотлох баримтын тайлбарт:

          “1. Оршуулгын зардалд:

          Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ /Тухайн үеийн Иргэдэд үйлчлэх газрын архиваас/ хавсаргасан. Тухайн үед талийгаачийг оршуулж байсан Иргэдэд үйлчлэх төв нь одоо “Улаанбаатар Буян” компани болсон байна. 1997 онд оршуулгын үйлчилгээ авч байсан баримтыг гаргаж өгөхийг тус компаниас хүсэхэд архивийн тухай хуулийн дагуу тэр үеийн санхүүгийн баримт устсан бөгөөд манай комяаниас үйлчилгээ авч байсан эмнэлгийн гэрчилгээ төв архивт шилжсэн гэсэн хариу өгсөн. Үүний дагуу Улсын төв архиваас нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээний хуулбарыг авсан. Энэ гэрчилгээ нь тухайн үед талийгаачийг “Буян” компаниар үйлчлүүлж оршуулсан гэдгийг нотлох нотолгоо юм.

          “Улаанбаатар Буян” ХХК-ны одоогийн байгалийн саарал боржин чулуутай буюу жижиг суваргатай оршуулгын үйлчилгээний дундаж тариф 10.864.000 төгрөг байна. 1997 оны оршуулгын дундаж ханшийг гаргахын тулд Статистикийн төв газраас гаргасан “Зарим гол гэрийн бараа үйлчилгээний үнийн жагсаапт”-ыг ашиглан 1997 оноос хойшхи бараа үйлчилгээний үнийн дундаж өсөлтийг тооцож гаргасан юм.

          Энэхүү онцлон сонсгогдсон 48 нэр төрлийн бараа үйлчилгээний үнэ тарифыг статистикийн газраас жил бүр гаргадаг юм байна. 2015 оны мэдээлэл нь одоо хараахан гарч дуусаагүй гэсэн тайлбартай байсан тул 2014 оноор жишиг авлаа. Хүснэгтэнд бараа тус бүрийн 1997-2014 оны хоорондох үнийн өсөлтийг гаргаж эцэст нь дундаж өсөлтийг тооцож олсон нь 4,22 дахин өссөн гэсэн үзуүлэлттэй байгаа болно. Үүнийг “Буян” компанийн өнөөгийн оршуулгын үнэтэй жишин харьцуулж тооцвол 10.864.000/4.22=2.574.408 төгрөг болж байна. Тухайн үед оршуулгын зардал ойролцоогоор 2.500.000 орчим төгрөг гарсаныг одоо амьд сэрүүн байгаа талийгаачийн эхнэр болох А.Байгалмаа давхар нотлох болно.

          2. Цайллагын зардалд:

Одоо амьд сэрүүн байгаа гэрч болох талийгаачийн эхнэр болох А.Байгалмаагийн гэрчилж байгаагаар 150 хүний цайллага тухайн үеийн “Мон-Агро” компанийн ресторанд болж байсан бөгөөд хүний 6000 төгрөгөөр тооцож хийж байсан. 6.000* 150=900.000 төгрөг. “Нэгдэлч” ХХК-ийн тодорхойлолтоор цайллага хийсэн нь нотлогдож байгаа болно.

          3. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасны дагуу хохирогчид төлбөр гаргуулах хэмжээг гогтоохдоо “Нас барагчийн сарын цалин хөлс орлогын дундажаас тэжээгчээ алдсаны төлбөрийн хэмжээг хасч тооцно” гэж заажээ. Талийгаач нь идэр насны эрүүл чийрэг хөдөлмөрийн бүрэн чадвартай хүн байсан бөгөөд түүний цалин хөлсний дундажийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцсон болно.

          Засгийн газраас тогтоосон үе үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний өөрчлөлт дээр суурилж бага охиноо 18 нас хүртэл буюу 2011 оны 7 сар хүртэл авах байсан хөлсний хэмжээг тооцоход 8.551.755 төгрөг болж байна. Засгийн газрын тогтоол болон тооцооллыг харуулсан хүснэгт хавсаргав.

          Хүүхдүүд тэжээгчээ алдсаны тэтгэмж гэж нийт 3.692.160 төгрөг авсныг Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт нотолж байна. 8.551.755 -3692160=4.859.595 төгрөг.

          Мөрдөн байцаалтын шатанд 19.725.6000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд дээрхи 3 нотолгоогоор нэхэмжилж байгаа 8.334.003 төгрөг бол нотлох баримтаар нотлогдсон шууд хохирол, үлдсэн мөнгө нь бол бидний бусад хохирол боловч цаг хугацаа болон бусад хүчин зүйлийн улмаас одоо нотлох боломжгүй хохирол юм” гэжээ.

 

          -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.1.74/,

          -Р.Бямбадуламын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх.58/,

          -Шүүхэд шинээр гаргаж өгсөн буюу цайллага хийсэн баримт,

          -Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг графикаар үзүүлсэн зураг,

          -Нийгмийн халамжийн хэлтэсийн тодорхойлолт,

 

          -Өмгөөллийн гэрээ,

          -Нас барсны гэрчилгээний хуулбар,

          -Оршуулгын үнэ тариф,

          -Статистикийн газрын материал,

          -Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол /хх.1.2/,

          -Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх.1.4/,

          -План зураг /хх.1.7/,

          -Гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.11/,

          -Шинжээчийн дүгнэлт /хх.1.37/,

          -Гутлын мөрийн зураг /хх.1.50/,

          -Шинжээч томилсон тогтоол /хх.2.119/,

          -2688 тоот шинжээчийн дүгнэлт /хх.2.124/,

          -Гэрэл зургийн үзүүлэлт /хх.2.136/,

          -Гэрч Р.Золзаяагийн мэдүүлэг /хх.3.34/,

          -Таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж /хх.65/,

          -Гэрч Б.Энх-Амгалангийн мэдүүлэг /хх.3.115/,

          -Шинжээчийн дүгнэлт /хх.3.124/,

          -Шинжээчийн дүгнэлт /хх.3.4,

          -Шинжээчийг байцаасан тэмдэглэл /хх.3.131/ зэрэг болно.

 

          Эдгээр нотлох баримт нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл тохирчээ.

 

          Шүүгдэгч Р.Бямбадулам нь 1997 оны 08 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 4 дүгээр байрны 245 тоот гэрт нь иргэн М.Элбэгзаяаг онц харгис хэрцгий аргаар буюу цээжний зүүн өмнө хөндий рүү, мөн хэвлийн зүүн суганы дунд шугамаар 12 дугаар хавирганы хөндий рүү хутгалж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

          Шүүгдэгч Р.Бямбадуламыг хүнийг онц харгис хэрцгий аргаар алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1.2 дах заалтын төрөл, хэмжээний дотор түүнд зохих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс ял  шийтгэл  оногдуулахдаа  шүүгдэгчийн  үйлдсэн  хэргийн  нөхцөл

байдал, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй гэм хорыг арилгаагүй, гэм буруугийн талаар маргаж буй гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзаж үзсэн болно.

 

          Шүүгдэгч Р.Бямбадулам нь талийгаач М.Элбэгзаяаг хутгалаагүй, энэ хэргийг үйлдээгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг боловч шүүгдэгч Р.Бямбадулам нь 1997 оны 08 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 4 дүгээр байрны 245 тоот гэрт нь иргэн М.Элбэгзаяаг онц харгис хэрцгий аргаар буюу цээжний зүүн өмнө хөндий рүү, мөн хэвлийн зүүн суганы дунд шугамаар 12 дугаар хавирганы хөндий рүү хутгалж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

          Мөрдөн байцаалтад гэрч Р.Золзаяагийн: “Бид хоёр 2009 оны 4 сард танилцаад, 6 сард байр хөлсөлж тусдаа гарсан ... Бямбадулам ... заримдаа шөнө унтаж байхдаа гэнэт уулга алдаад босоод ирдэг. Тэгээд дотор бачуураад байна гэдэг байсан. Одоо бодоход үйлдсэн хэргээ дотроо хадгалаад түүндээ зовж шаналаад л архи уугаад байдаг байсан юм байна гэж бодож байна ... Архи уусан согтсон үедээ би чамд нэг том нууц хэлмээр байна, даанч чи намайг ойлгохгүй байх гэж хэлдэг байсан” гэх мэдүүлэг /хх.3.34/,

 

          Мөрдөн байцаалтад гэрч Н.Ганцэцэгийн: “Би Бямбадулам гэдэг нэрээр нь танихгүй Болороо гэдэг нэрээр нь л таних юм байна. 1997 онд урьдчилан хорих төвд хоригдож байхдаа нэг камерт байсан. Тухайн үед тэр хүүхэн залилангийн хэргээр билүү танхайн хэргээр ... шалгагдаж байсан байх. Яг ямар хэргээр шалгагдаж байсныг нь би сайн мэдэхгүй. Би он сар өдрийг нь сайн санахгүй байна 1997-1998 он гэж л санаад байна. Урьдчилан хорих төвөөс бид хоёр хоёулаа суллагдаад гарчихсан байсан. Би ээжийг асраад гэртээ байдаг бөгөөд нэг өдөр манай гэрийн утас руу залгаад би хүн хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи юу яриад солиороод байгаа юм бэ, худлаа яриад бай гэж хэлээд л өнгөрсөн. Түүнийг би хүн хутгалсан гэж хэлэхэд итгээгүй. Яг хэнийг ямар учраас хутгалсан талаар нь би сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх.3.36/,

 

          Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 584 /111/ дугаартай актанд:

          “Гадуур үзлэгээр: ... цээжний зүүн өмнө 3, 4 дүгээр хавирганы түвшинд өвчүүний хажуу шугамаар 1.5x8 см зах ирмэг тэгш босоо байрлалтай цээжний хөндий рүү нэвтэрсэн шархтай, өвчүүний зүүн хажуу хэсгээр уг шархны дээд төгсгөлийн түвшинд 2x0.3 см доод төгсгөлийн түвшинд 2.5x0.4 см, өвчүүний доод төгсгөлд 3x0.2 см зах ирмэг тэгш биш тавтсан шархнуудтай. Зүүн 6, 8 дугаар хавирганы түвшинд хөхний шугамаар 9x0.3 см, 6x0.3 см хоорондоо давхацсан хүрэн цус хуралт бүхий шалбаралттай. Баруун шанаанд Зх0х2х0.2 см, 0.5x0.2 см, чихний ард 2.5x0.2 см, хүзүүний баруун талд 0 2x0.2, 3x0.2, 1.5x0.2 см 3 ширхэг, баруун мөрөнд 3x0.2 см 3x0.2 см, зүүн мөрний дээд хэсгээс өвчүү рүү чиглэсэн 10x0.2 см зах ирмэг тэгш биш шархтай, хэвлийн зүүн хажууд суганы дунд шугамаар 12 дугаар

хавирганы хөндий рүү нэвтэрсэн шархтай, цээжний ард сээр нурууны 1, 2 дугаар нугаламын түвшинд нугаламын хажуу шугамаар зүүн талд 2x0.4 см зах ирмэг тэгш цээжний хөндий рүү нэвтрээгүй, арьсан доогуур хавсан шархтай, баруун далан дээр 1x0.1 см зах ирмэг тэгш цээжний хөндий рүү нэвтрээгүй шархтай ...”

          Дүгнэлт:

          2. Хохирогчийн цээж хэвлийн хөндий рүү нэвтэрсэн, нуруу далны цээжний хөндий рүү нэвтрээгүй шархнууд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн бусад

шарх цус хуралт нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

          3. Дээрхи гэмтлүүд нь амь насыг аврах боломжгүй гэмтэл болно.

          4. Хохирогчиийн хэвлий цээж үнхэлцэг зүрх рүү нэвтэрсэн дотуур цус алдаж, мөн үнхэлцэгийн хальс цусаар дүүрч зүрх агшиж чадахгүй болсноос нас баржээ.

          5. Хохирогч нь нас барах үедээ дунд зэргийн согтолтой байжээ.

          6. Хохирогчийн цээжний зүүн талын шарх нь дээрээсээ доошоо чиглэлтэй байна.

          7. Элбэгзаяа нь АВО-ийн системд В 3-р бүлгийн цустай байна. /хх.1.36-37/,

 

          Шинжээчийн 1154 дугаартай дүгнэлт:

          1. Хэлбэрээ алдсан 5 ширхэг ишинд В(III) бүлгийн харъяалалтай хүний шүлс

байна.

          2. Хэлбэрээ алдаагүй 3 ширхэг ишинд 0(I) бүлгийн харъяалалтай хүний шүлс байна. /хх.1.46/,

 

          Шинжээчийн 2235 дугаартай дүгнэлт:

          1. Яллагдагч Р.Бямбадуламын цус нь 0(I) бүлгийн харъяалалтай байна.

          2. Яллагдагч Р.Бямбадуламын цусны ДНХ-ийн тогтоцыг 16 локусын аллелиар тогтоов. /хх.3.55-56/,

 

          Шинжээчийн 5676 дугаартай дүгнэлт:

          1/ Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр илрүүлж, бэхжүүлсэн 19 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

          2/ Шинжилгээнд тэнцэх 1 гэж дугаарласан фото цаасан дээрхи 2 ширхэг гарын мөр нь нэгдсэн санд МЫ000700000753 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Равдан овогтой Болорын зүүн гарын ядам хурууны хээтэй, 12 гэж дугаарласан фото цаасан дээрхи 1 ширхэг гарын мөр нь нэгдсэн санд МЫ000700000753 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Равдан овогтой Болорын баруун гарын дунд хурууны хээтэй тохирно. /хх.3.15/,

         

          Шинжээчийн 1800 дугаартай дүгнэлт:

          1/ Шинжилгээнд тэнцэх 1 гэж дугаарласан фото цаасан дээрхи 2 ширхэг гарын мөр нь нэгдсэн санд М1\10000МБГ00297 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Равдан овогтой Бямбадуламын зүүн гарын ядам хурууны хээтэй, 12 гэж дугаарласан фото цаасан дээрхи 1 ширхэг гарын мөр нь нэгдсэн санд МЫ0000МБГ00297 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Равдан овогтой Бямбадуламын баруун гарын дунд хурууны хээтэй тохирно.

          2/ Шинжилгээнд тэнцэх бусад 16 ширхэг гарын мөр яллагдагч Равдан овогтой Бямбадуламын гарын хээний дардастай тохирохгүй.

          3/ Шинжилгээнд тэнцэх яллагдагч Равдан овогтой Бямбадуламын гарын хээний дардас нь Папилон системийн нэгдсэн санд МИ000700000753 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Равдан овогтой Болорын гарын хээний дардастай тохирно. /хх.3.41/,

 

          Мөрдөн байцаалтад сэжигтэн Р.Бямбадуламын: “Би анх Заяа буюу бүтэн нэрийг нь Элбэгзаяа гэдэг ахтай 1991 оны үеэс мэддэг болсон. Тэр үед би 16 настай байсан. Манай ахын найз нар гээд манайхаар зөндөө хүмүүс ирдэг байсан. Тэгэхэд л манайхаар ирээд би мэддэг болсон. Тэр үед манай ах эхнэргүй байсан. Би гэрт нь ирж хоол ундыг нь хийж өгөөд гэр орныг нь хардаг байсан болохоор ахынхаа гэрт нь байдаг байсан. Тэгээд тэр ах намайг тамхи татуулдаг надад тамхи өгдөг байсан, бас дагуулж Баянгол ресторанд нэг удаа орж байсан. Бас бааранд орох уу гэдэг байсан би ордоггүй байсан. Тэр ах өөрөө эхнэртэй эхнэр нь Байгалаа гэж эмэгтэй байсан... Би одоо он сар өдрөө санахгүй байна ямар ч байсан зуны өдөр л байсан. Элбэгзаяа ах, ахын гэрийн утас руу залгаж надтай яриад ахынх нь эхнэр хүүхэд байхгүй байна ирээд гэр орон цэвэрлээд өгөөч гэж гуйсан. Манай ахын байр тэрний байрны хажуугийн байранд ойрхон байдаг байсан. Манай ахынх 6 дугаар байр Элбэгзаяа ахын байр 4 дүгээр байр байсан санагдаж байна. Яг л зэргэлдээ байрнууд байсан. Би тэдний гэрт яваад ороход үдээс хойш хавьцаа байх гэгээтэй байсан ... Гэрт нь ороход Элбэгзаяа ах ганцаараа ... жаахан уусан байсан. Тэгээд ахынх нь нэг найз хүүхэн ирээд явлаа гэж ярьж байсан. Тэгээд ... хоол хийгээд өгөөч” гэсэн. Би хоол хийж чадахгүй шүү, зууш хийгээд өгье гэж хэлсэн... Би орж ирээд шууд 00 руу нь орсон. Тэр үед миний сарын юм ирсэн байсан болохоор солих гэж орсон. Тэгээд солиод хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэлээ жорлон дотор нь хийчихсэн. Усыг нь татаагүй орхичихсон. Усыг татах гэхэд бочки нь эвдэрсэн байсан. Тэр өөрөө жорлонд ус татагдахгүй, саванд ус хийж байгаад хийдэг юм шүү гэж хэлсэн. Тэдний гэрт 2 авдар пиво байсан санагдаж байна. Ямар ч байсан пиво л байсан. Надад тэр пивоноосоо өгөөд дайлсан. Би пивоноос 1 лаазыг уусан. Надад тамхи өгсөн. Би тэрнээс 2-3 ширхэг тамхи татсан. Тэр тамхи нь тухайн үедээ үнэтэй л тамхи байсан. Монте карло билүү Марлборо ч билүү сайн санахгүй байна. Намайг гаргахгүй гээд хаалгаа дотроос нь цоожилсон байсан. Тэгээд намайг унтъя гэхээр нь би зөвшөөрөөгүй. Тэгээд ч юм ирсэн байсан болохоор би зөвшөөрөөгүй. Би зууш хийж өгөхөөр гал тогооных нь өрөө рүү орсон. Тэгээд гэрийнх нь хутгаар хиам, огурцы, помидор зэрэг зүйл хөшиглөж, зууш бэлдээд зогсож байтал араас тэврээд авсан. Тэгэхээр нь би та яаж байна аа гэхэд больсон. Би та яаж байнаа, таныг ахдаа хэлнэ шүү гэхэд чи насанд хүрсэн биз дээ, том хүүхэн болоо биз дээ гэсэн. Тэгснээ араас ахиад тэврээд том өрөө рүү тэвэрч оруулаад өөр лүүгээ харуулаад орон дээр хэвтүүлээд дээрээс дарсан. Тэгээд өмд тайлах гэж оролдсон. Тэгэхэд би миний юм ирчихсэн, та яаж байнаа гэхэд битгий худлаа яриад бай гээд дайраад байсан. Нилээн ноцолдсон. Тэгэхэд би нөгөө зууш бэлтгэж байсан хутгаа барьчихсан байсан. Тэгээд ноцолдож байхад Элбэгзаяа ах эвгүй дуу гаргаад ёо гэсэн. Тэгээд ... би түүнийг хажуу тийш нь болгоод харахад гар цус болчихсон байсан. Тэгээд босоод

гараад зугтаасан. Би гарч зугтахдаа хаалгыг нь хаагаагүй. Гараад явж байхад бүрэнхий болсон байсан. Би маш их сандарсан байсан. Тэгэхдээ би хүн алсан байна гэж огт бодоогүй. Би цагдаад хэлэх гээд гүйгээд цагдаа олоогүй. Тэгээд би гүйгээд л гэртээ ирсэн байсан ... Би ... сандраад яахаа мэдэхгүй байсан. Тэр үед манай гэрт хүн байгаагүй. Тэгээд би буцаж гараад гадаа хоносон ... Би Элбэгзаяа ах яасныг мэдээгүй, тэрнээс хойш уулзаагүй. Сүүлд л эхнэр нь нас барсан гэж байсан. Би хэзээ нэгэн цагт баригдах байх л гэж бодож байсан. Яаж хэлэх вэ гэдгээ ч мэдэхгүй байсан. Тэгэхдээ би түүнийг алъя гэж огт бодоогүй... Би яг хаашаа нь хэдэн удаа хутгалсанаа санахгүй байна. Ямар ч байсан намайг дараад унагаасан байхад би баруун гартаа хутгаа барьсан байсан. Хутгаа хааш нь хаяснаа ч санахгүй байна. Би түүнийг түлхээд босч ирэхэд Элбэгзаяа ах чи намайг хутгалчихлаа ш дээ гэж хэлсэн. Тэгээд босоод ирсэн. Тэгээд намайг гаргахгүй гээд цоожилсон байсан түлхүүрийг нь ширээн дээрээс аваад хаалгыг нь онгойлгосон. Тэгэхэд араас ирээд гарнаас татахаар нь гараа угз татаад авсан. Тэгээд газар уначихсан хөлнөөс татахаар нь хөлөө аваад хаалгыг нь савж онгойлгоод гарсан... түлхүүрийг нь хаалгыг нь онгойлгоод тэнд нь үлдээгээд гарсан, авч гараагүй...” гэх мэдүүлэг /хх.3.57-58/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогджээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дах заалтын дагуу гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, 80.1.6 дах заалтын дагуу гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг мөрдөн байцаалтын шатанд бүрэн тогтоогоогүй, шүүгдэгч Р.Бямбадуламыг зочид буудлаас баривчлаад согтуу байхад нь байцаахад тэрээр талийгаачийг хутгалсан гэж мэдүүлэг өгсөн, гэрч Н.Ганцэцэг, Р.Золзаяа нарын мэдүүлэг зэрэг дамжмал шинжтэй нотлох баримтуудыг үндэслэн яллаж байгаа, шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 584 дугаартай дүгнэлтээр талийгаач М.Элбэгзаяагийн биед тогтоогдсон 16 ширхэг шархнаас 4 нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, цус хуралт, шалбаралт зэрэг бусад шарх нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байхад хүнийг онц харгис хэрцгий аргаар алсан хүндрүүлэх нөхцөл байдлаар хэргийг зүйлчилсэн нь буруу, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан байрны орцон дах цустай гутлын мөрний хэмжээ 36-37 размерынх байхад тухайн үед биеийн хөгжил гүйцэж 22 настай байсан шүүгдэгч Р.Бямбадулам 38 размерын гутал өмсдөг, мөн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээс үзэхэд хэрэг гарсан өдөр шүүгдэгч Р.Бямбадуламын хийсэн зуушны өргөст хэмхний хальснаас бусад улаан лооль, хиам зэргийн хальс тэнд байдаггүй, шүүгдэгч Р.Бямбадулам нь талийгаачийг шорт, майкатай байсан, түүнийг гэрээс нь явах үед талийгаач том өрөөндөө үлдсэн гэх боловч талийгаач коридортоо дотоожтой нүцгэн хэвтэж байсан зэрэг нөхцөл байдлыг гүйцэт нягтлан шалгаагүй, хэргийн шалтгаант холбоог тогтоогдоогүй, шүүгдэгч Р.Бямбадулам энэ гэмт хэргийг үйлдсэн нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дах хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй юм.

 

Учир нь шүүгдэгч Р.Бямбадуламаас сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг /хх.3.57-60/  авахдаа   өмгөөлөгч   оролцуулсан,   шүүх   хуралдаанд  хэлэлцэгдсэн  нотлох

баримтууд нь хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу хэрэгт авагдсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх бөгөөд мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нь тус гэмт хэрэг 1997 онд үйлдэгдэж 19 жил өнгөрсөн, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон буюу оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх учир 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 44 дүгээр зүйлийн 1.г дэх заалтаар 5 жилээс дээш хугацаагаар хорих, эсхүл түүнээс хүнд ял оногдуулж болох гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш 10 жил өнгөрсөн бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй, мөн зүйлийн 2 дах хэсэгт зааснаар “Хэрэв дээр дурдсан хугацаа өнгөрөөгүй байхад энэ хуульд зааснаар 2 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж болох гэмт хэрэг шинээр үйлдвэл хөөн хэлэлцэх хугацаа тасрах бөгөөд энэ тохиолдолд уг хугацааг сүүлчийн гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн шинээр тоолох учир хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүсчээ.

 

          1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.4 дэх хэсэгт тус тус зааснаар цаазаар авах ял шийтгүүлж болох гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэх эсэхийг шүүх шийдвэрлэх тул шүүгдэгч Р.Бямбадуламын үйлдсэн хүнийг онц харгис хэрцгий аргаар алах гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, гэм хорыг арилгаагүй, гэм буруугийн талаар маргаж буй гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

          Шүүгдэгч Р.Бямбадуламын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон 175 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гарын мөр бэхжүүлсэн 13 ширхэг фото цаас, хохирогчийн үсний дээж 5 ширхэг /цаасан ууттай/, ДВД 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээх нь зүйтэй.

 

          Хохирогч Э.Мандах нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 197.256.000 төгрөг нэхэмжилсэн, үүнээс гэмт хэрэг үйлдэгдэх үеийн оршуулгын үйлчилгээний тарифын дундаж үнэ, зарим гол нэрийн бараа, ажил үйлчилгээний дундаж үнийн өсөлтийн баримтыг үндэслэн харьцуулж тооцон гаргасан оршуулгын үйлчилгээний зардал 2.574.408 төгрөг, цайллаганы үнэ 900.000 төгрөг, нас барагчийн цалин орлогыг Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний өөрчлөлтийг үндэслэн 2000 оноос 2011 оны 7 дугаар сар хүртэл хугацаанд  тооцож  гаргасан  8.551.755 төгрөг болон талийгаачийн насанд хүрээгүй

байсан 2 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжинд 1997 оны 10 дугаар сараас 2011 оны 08 дугаар сарыг дуустал хугацаанд буюу бага охиныг нь 18 насанд хүртэл авсан 3.692.160 төгрөгийн зөрүү 4.859.595 төгрөг, хохирогчийн өмгөөллийн хөлс 700.000 төгрөг, нийт 9.034.003 төгрөгийн нэхэмжлэлийг хангахаар шийдвэрлэсэн бөгөөд бусад нэхэмжлэл нь нотлох баримтгүй байна.

 

          Иймд шүүгдэгч Р.Бямбадуламаас 9.034.003 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Мандахад олгон, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, шүүгдэгч Р.Бямбадуламын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хутга хэрэгт эд мөрийн баримтаар хадгалагдаагүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлүүд, 290 дугаар зүйлийн 290.3 дах хэсэг, 291 дүгээр зүйлийн 291.1 дэх хэсэг, 291.3 дах хэсэг, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Шар Мухлай овогт Равдангийн Бямбадуламыг хүнийг онц харгис хэрцгий аргаар алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дах заалтыг үндэслэн шүүгдэгч Р.Бямбадуламыг 16 /арван зургаан/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дах хэсэгт зааснаар, шүүгдэгч Р.Бямбадуламд оногдуулсан 16 /арван зургаан/ жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Р.Бямбадуламын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон 175 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

          5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дах заалтыг үндэслэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гарын мөр бэхжүүлсэн 13 ширхэг фото цаас, хохирогчийн үсний дээж 5 ширхэг /цаасан ууттай/, ДВД 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь үлдээсүгэй.

 

          6. Шүүгдэгч Р.Бямбадуламын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хутга хэрэгт эд мөрийн баримтаар хадгалагдаагүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

          7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Р.Бямбадуламаас 9.034.003 төгрөг гаргуулж хохирогч Э.Мандахад /Регистрийн дугаар: УХ88060985/ олгосугай.

 

8. Хохирогч Э.Мандах нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, тус шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         

          10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Р.Бямбадуламд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

          11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол гаргаагүй, эсэргүүцэл бичээгүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ӨСӨХБАЯР

 

                                                 ШҮҮГЧ                                Д.МӨНХТУЯА

                                        

                                                 ШҮҮГЧ                                Ч.АЛТАНЦЭЦЭГ