| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 153/2016/00068/И |
| Дугаар | 36 |
| Огноо | 2017-10-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 36
Б.Ган-Очирын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 153/ШШ2017/00352 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* ******* ******* ******* *******од ******* ******* ийнын нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* ******* ******* ******* *******од ******* ******* д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгч, хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Ган-Очир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал хариуцагчийн өмгөөлөгч Л.Ган-Очир, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэмж гаргуулах, дундын хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай.
Нэхэмжлэлийн агуулга: “Б.Ган-Очир би 1973 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн. Би 1998 онд албан ёсны гэр бүл болж Б.тэй хамт амьдарч 2000 онд охин , 2002 онд охин , 2009 онд хүү нар тус тус төрсөн. Амьдрах хугацаандаа 2000 оноос эхлэн зодож эхлэсэн, архи их уудаг, уурлахаараа толгой руу ихэвчлэн цохидог, цайны алхаар гар луу цохидог, тамхины галаар хүртэл түлдэг машины маниулаар нүүр лүү цохих зэргээр архи уухаараа хэдэн хоногоор ч хамаагүй гэртээ ирэлгүй архи уухаас гадна хүүхдүүддээ тухайлбал том охиноо хувцасны шкаф руу шидэж байсан удаатай. Мөн гэр бүлийн хүчирхийлэл болон гадуур бусадтай удаа дараа дотно харьцаа үүсгэгдснээс болж 2003 онд 3 сар тусдаа амьдраад Б. уучлалт гуйхаар нь хүүхдээ бодоод уучилж байсан удаатай. 2003 ондоо эвлэрээд удаагүй байхдаа бэлгийн замын халдварт өвчин авч ирж би эмчлүүлсэн. 2005 оноос биеэ даагаад гутал, пүүзний наймаа хийж зөөлөн бараа буюу хувцас хунар зарж хүний контейнар түрээслэж байсан, 2006 онд Баруун бүсийн контейнар худалдан авч гэр бүлийн амжиргаагаа авч явдаг байсан. Энэ үед нөхөр Б. нь гэр бүлийн гадуурх амьдралтай архи уугаад байнгын барьж зодох хэл амаар доромжлох зэрэг хэцүү нөхцөлтэй байдаг байсан ч хүүхдүүддээ бодоод тэсээд уучлаад амьдарч байсан. Би олон шөнө гэрээсээ хөөгдөж гадаа жорлонд уйлж хонодог байсан. Наймаандаа Улаанбаатар хот яваад ирэхэд ч гэр орон тоохгүй байнга хардаж зодуулдаг 2008 онд дахин 1 контейнар худалдаж авсан 2009 онд Тахилт багт хашаа худалдаж авсан. 2009 онд би баг хүүгээ төрүүлэхэд наад хүүгээ хог дээр хая гэж дарамталж эмнэлэгт эргэлт тойролтгүй олон хоногоор архи уугаад алга болж байсан. Б. намайг чи 2 охин жингэр төоүүлсэн одоо бас л жингэр гаргах гэж байгаа байлгүй гэж цохиж байсан би гэдэсээ хамгаалаад гүйж байж болиулж байсан жингэр гэж охидуудаа байнга дуудаж хэл амаар доромжилдог. Одоо хүртэл 2 өсвөр насны охидоо байнга жингэр гэж дууддаг. Энэ бүхнийгээ Б. архинаас болдог гээд байхаар нь 2010 онд ******* багт 30 ******* 2 өрөө орон сууц худалдаж авсан. 2009, 2010 онд намайг жирэмсэн байх үед Б. нь Эрээн явж наймаа хийж эхэлсэн бөгөөд архи уух нь урьдахаасаа нэмэгдэхээр нь 1 ой 2 сартай хүүхдээ орхиод би наймаандаа зах дээр зогсож эхэлсэн. Б.г архинаас нт гаргах гээд 2 бөө Улаанбаатар хотоос авч ирж ном уншуулж байсан. Сарын дараа дахин нөгөө бөөгөөрөө ном уншуулж байсан. Нийлээд 2,300,000 төгрөгний зардал гарсан боловч архинаас гараагүй. 2014 онд ОХУ руу 1,800,000 төгрөгөөр архины эмчилгээ хийлгэж архинаас гарсан. 2014 оноос Б. огт архи уухгүй болсон бөгөөд ааш зан нь бүр хүн хажууд нь амьдрах аргагүй байдалтай болсон. Би 3 хүүхэдтэйгээ байнгын айдастай байдаг болсон. Тухайлбал: Хоол хийсэн том охин руугаа амтгүй хоол хийсэн гэж халуун хоол цацаж, эсвэл бид нар луу хутга барьж дайрдаг, бид хоолоо хийчээд дараа нь байнга хутгаа нуудаг амьдралтай болсон. Одоо байнга гадуур бусадтай гэр бүлийн харьцаанд ордог бөгөөд 7,8 хоногоор хонодог хэвээр байна. 2016 оноос Хас банкинаас 35,000,000 төгрөгний зээл авсан, хүүхдүүдийн хадгаламжаа барьцаалж мал авч Улаанбаатар хот руу зарах бизнес хийдэг болсон. 2016 онд малчинтай болсон бөгөөд Баатархайрхан уулын хажууд гэр барьж 2 малчин авсан. Үүнээс хойш малчны гэрт хонож байна гээд бараг гэртээ ирэхээ болисон гэртээ ирэхээрээ байнга уурладаг шалтаг хайдаг. Энэ өвөлжин 48 ******* хавиар эргээд хүнтэй нийлээд байгаа тухай удаа дараа сонсож байсан. 2006 онд 2 дугаар сарын 20-ноор Улаанбаатар хот руу мал ачсан Б. 3 хоногийн дараа явах байсан боловч ирэхдээ жижиг машин авна гэж байсан 2 хүүхэд чинь оюутан болох гэж байна, машинтай хүн машинаар яах гэ байгаа юм гэхэд л уурласан. Б. 95802392 дугаартай утсанд сайхан амарсан уу миний хайрт гэсэн мсж ирсэн дугаар нь 96889630 дугаараас ирсэн. Мөн удаа дараа шалтаглаж гадуур хонож алга болоод байхаар нь 2016 оны 02 дугаар сарын 28-ны орой 21 цагийн үед ялимгүй зүйлээр хэрүүл хийгээд гараад явсан. Такси аваад араас нь дагахад 48 ******* орон сууцанд очсон тэндээсээ ногоон нэхий дээлтэй, хар цүнхтэй намхан нуруутай хүүхэнг машиндаа суулгаад ховдыг 2 удаа тойрсон тэгээд би такситайгаа араас дагаж байгаад Хийдийн тэндээс алдсан тул буцаад 48 ******* орон сууцны хажууд ирэхэд араас тэнд нөхөр маань нөгөө хүүхнээ буулгаад намайг харихаас өмнө гэртээ ирсэн байсан. Тэгээд гэртээ ороод би чамайг дагаад гээд болсон бүх зүйлийг хэлэхэд ална шүү чамайг гээд айгаад би болисон. Маргааш өглөө нь цай хийсэнгүй гэж толгой цохиж хайчаар бүлж ална гээд дайрахад манай том охин салгасан. 2016 оны 02 дугаар сарын 29-ны өдөр найз 11:30 минутын үед өөрийн найз , нарын хамт захаас гарч явахад Б. машинтайгаа гараад ирсэн тэгэхээр нь такси бариад дагаад явахад захын дээд талын Энхтайвны хүнсний дэлгүүрээс гараад ирсэн. Ийм учраас би цаашид тэй хамт амьдрах боломгүй. Хөрөнгөн дээрээ бол эвлэрсэн учраас би хүүхдүүддээ тэтгэмжээ тогтоолгоод гэрлэлтээ цуцлуулна” гэжээ.
Хариуцагчийн хариу тайлбар: Миний бие 2013 он хүртэл архийг баяр ёслолоор бага хэмжээгээр хэрэглэж байсан бөгөөд 2013 оноос өдийг хүртэл огт архи дарс хэрэглээгүй.
Анх гэр бүл болоход миний эцэг, эх миний өмчлөлд өгсөн малыг зарж, ХОА 77-14 улсын дугаар бүхий Зил 130 маркын чиргүүлтэй автомашин худалдаж авч, нүүрс, төмөр болон холын бусад тээвэрт явж анх бизнесийн гараагаа эхлүүлсэн. Машинаа зарж бизнесээ өргөжүүлж зах дээр контейнер авч наймаа хийж эхэлсэн. Бидний өнөөгийн амьдралыг өдий дайны болгох гэж хэн хэн нь зүтгэж хөдөлмөрлөж ирсэн. Нэхэмжлэгч Б.Ган-Очирын нэхэмжлэлдээ дурьдсан шиг эхнэр, хүүхдүүдээ хэл амаар доромжилж, зодож цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Мөн гэр бүлээс гадуур харьцаа үүсгэж байгаагүй. Б.Ган-Очир нь байнга хардаж хэрүүл маргаан үүсгэдэг. Түүний найз болох , нар нь миний тухай худал мэдээллийг Б.Ган-Очирт байнга ярьж, гэр бүлийн дунд хэрүүл маргаан үүсгэдэг. 2016 оны 02 дугаар сарын 27-ний өдөр Б.Ган-Очир нь , Гульнар нарын хэлсэн үгээр шалтаглаж намайг гэрээс хөөсөн. Түүнээс хойш би олон удаа гэртээ очиход хаалга тайлж өгөөгүй. Надад байсан гэрийн түлхүүрийг гэрээс хөөсөн өдөр авсан учир би гэртээ орж чадалгүй өдийг хүрсэн. Гэрээс хөөгдөхдөө өмсөж байсан хувцастайгаа гарсан учир одоо хүртэл хувцасаа авч сольж чадахгүй байна. 2016 оны 03 дугаар сарын 17-нд гэртээ очиход хүүхэд хаалга тайлж өгсөн. Б.Ган-Очир намайг гэрээс хөөж, миний 3,4 хувцас үүд рүү шидээд байхаар түүнийг аваад би гарсан. Би гэр бүлээ цуцлуулах бодолгүй байна. Б.Ган-Очирт гэрлэлтээ цуцлуулж 3 хүүхдээ өнчрүүлэх шалтгаан өөрт нь байгаа гэж бодож байна. Миний 3 хүүхэд бидний хоорондын маргаанд ямар ч буруугүй. Одоо бид нар дундын эд хөрөнгөн дээрээ эвлэрээд гэрээгээ байгууллаа ийм учраас бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү би хүүхдүүддээ тэтгэмжээ төлөх болно гэжээ.
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 153/ШШ2017/00352 дугаар шийдвэрээр: “1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар , ийн нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2000 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин , 2002 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин , 2009 оны 3 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү нарыг эх Б.Ган-Очирын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2000 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин , 2002 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин , 2009 оны 3 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Б.гээс гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.гийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 46,918 /дөчин зургаан мянга есэн зуун арван найм/ төгрөгийг хариуцагч Б.гээс гаргуулж улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг баримтлан Ховд аймаг, Жаргалант сум, ******* баг, 3-******* айл ******* *******од байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-1617000132 дугаарт бүртгэлтэй, 30.5 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Ховд аймаг, Жаргалант сум, Баруун бүсийн төв захад байршилтай, 238 *******, чингэлэг /контейнэр/ зэргийг охин , охин , хүү , нэхэмжлэгч Б.Ган-Очир нарын өмчлөлд, Ховд аймаг, Жаргалант сум, Баруун бүсийн төв захад байршилтай, 42 ******* чингэлэг /контейнэр/, 56-61 ХОҮ улсын дугаартай, NISSAN NAVARA маркийн, арал №VSKCVND40VO01273338, ачааны зориулалтай автомашин, Ховд аймаг, Жаргалант сум, Хайрхан баг, 1 дүгээр гудамж, 10Б *******од байршилтай, эрхийн бүртгэлийн Г-1617000446 дугаарт бүртгэлтэй, Ү-1617000132 дугаарт бүртгэлтэй, хашаа байшин зэргийг хариуцагч Б.гийн өмчлөлд тус тус үлдээж, нэхэмжлэгч Б.Ган-Очироос 21,500,483.2 /хорин нэгэн сая таван зуун мянга дөрвөн зуун наян гурван төгрөг хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулан хариуцагч Б.д олгож, хариуцагч Б.гээс 37,387,752 /гучин долоон сая гурван зуун наян долоон мянга долоон зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ган-Очирт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Хас банкны Ховд аймгийн Салбар Ирээдүйн саятан хадгаламжаас авсан охин ийн 11.000.000 төгрөг, охин гийн Ирээдүйн саятан хадгаламжаас авсан 10.4*******.000 төгрөг, нийт 21.4*******.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, Б.гийн нэхэмжлэлтэй Б.Ган-Очирт холбогдох малын мах борлуулсан орлогоос гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.
6. Хас банктай 2010 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан орон сууцны зориулалттай, Барьцаат зээлийн гэрээний үүргийн биелэлтийг нэхэмжлэгч Б.Ган-Очир, Хас банктай 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан бизнесийн зориулалттай, Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хариуцагч Б. тус тус цаашид хариуцах болохыг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч Б.д, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Б.Ган-Очирт тус тус даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, ******* дугаар зүйлийн *******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 461,610 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.гээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ган-Очирт олгосугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Байгалмаад даалгасугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 153/ШЗ2016/00953 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч гийн Монгол улсын хилээр гаргахгүй байх арга хэмжээ авч хилийн хорио тавих хүсэлтийг хангасан бөгөөд уг шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.гэж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн давж заалдсан гомдлын агуулга: “ Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 5-р заалтанд иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь зүйлийг үндэслэн гэр бүлийн дундын өмчлөлийг хуваахдаа нэхэмжлэгч Б.Ган-Очирын төрсөн эцэг дээр маллуулж байгаа 200 толгой мал, 10 сая төгрөгийн лангийн нэмж хийлгүүлсэн миний хуваарьт хөрөнгө болох мөнгөн аяганууд, Баруун бүсийн төв зах дээр байрлах 2 ширхэг чинэлэгт хас банкны барьцаалбаарт 40.000.000 төгрөгийн бараа болох гуталнуудыг 15.000.000 төгрөгөөр үнэлж барьцаалсан тус тус хөрөнгөнүүдийг орхигдуулж нэхэмжлэгчын эзэмшилд үлдээсэн. Шийдвэрийн тогтоох хэсгийн 6 дахь заалтанд оруулсан 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Ховд аймаг дахь Хас банкнаас зээлсэн бизнесийн зээлийг 35.000.000 төгрөгийн үүргийн биелэлтийг надаар хариуцуулахаар шийдвэр гаргасан нь үндэслэлгүй юм. Учир нь дээрхи 35.000.000 төгрөгийг Б.Ган-Очир нь хувьдаа авч захиран зарцуулсан байдаг. Тус шүүхийн шийдвэрээр нийт 72.387.752 төгрөгийн төлбөрийн өртэй болж үлдсэн. Б.Ган-Очирт гэр бүлийн дундын бизнесээс хуримтлуулсан банкин дахь хадгаламжинд 50 гаруй сая төгрөгийг миний зүгээс бий болгож өгсөн байдаг. Иймд анхан шатны шүүх гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг бүрэн хуваалгүй Б.Ган-Очирын эзэмшилд 200 толгой мал, 10 сая төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга, 15 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн буюу гуталыг хуваалгүй зөвхөн түүний эзэмшилд үлдээснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна” гэжээ.
Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Хас банкны Ховд салбар нь ийн хадгаламжийн данснаас 13193931 төгрөгийг, гийн данснаас 13257193 төгрөгийг зарлагдан Б.д хууль бусаар олгожээ. Хууль бусаар гэхийн учир нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбар тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4-т мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан бол уг хугацаа дууссаны дараа хадгалагч нь хадгалуулагчийн анхны шаардлагаар мөнгийг буцаан өгч, хүү төлөх үүрэгтэй, мөн хугацаатай мөнгөн хадгаламжаас гэрээнд заасан хугацааны дотор зарлагын гүйлгээ хийхгүй байх, зайлшгүй тохиолдолд гүйлгээ хийлгэхээр бол хүсэлтийг бичгээр гаргаж, гэрээнд өөрчлөлт оруулахаар хадгалагчтай харилцан тохиролцох нь хадгалуулагчийн үүрэг байхаар заасныг зөрчсөн хэрэг юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч Б.гээс 21.4*******.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ган-Очир, хариуцагч Б. нарын гэрлэлтийг цуцалж, охин , , хүү нарыг эх Б.Ган-Очирын асрамжид үлдээж, эцэг Б.гээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон ба гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоох, тэжээн тэтгүүлэх талаар гэрлэгчид маргаагүй байна.
Харин гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хэрхэн хуваах талаар маргаан гарсан тул шүүх нэхэмжлэгч Б.Ган-Очир, охин , , хүү нарын өмчлөлд Ховд аймаг, Жаргалант сум, ******* баг 3-******* айл ******* *******од байршилтай, 28.000.000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууц, Ховд аймаг, Жаргалант сум Баруун бүсийн төв захад байршилтай, 2.500.000 төгрөгийн үнэ бүхий 238 ******* чингэлэг /контейнер/, хариуцагч Б.гийн өмчлөлд Ховд аймаг, Жаргалант сум, Хайрхан баг, 1 дүгээр гудамж, 10Б *******од байршилтай, 20.300.000 төгрөгийн үнэ бүхий хашаа байшин, Ховд аймаг, Жаргалант сум Баруун бүсийн төв захад байршилтай, 2.500.000 төгрөгийн үнэ бүхий 42 ******* чингэлэг /контейнер/, 56-61ХОҮ улсын дугаартай, 15.000.000 төгрөгийн үнэ бүхий ачааны зориулалттай NISSAN NAVARA маркийн автомашиныг үлдээж, гишүүний хувьд ногдох хэсгээс давсан зөрүүг нөгөөд нь олгож шийдвэрлэсэн байна. Мөн гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваахдаа тэдгээрт ногдсон хөрөнгийн хэмжээгээр банкны өрийг хуваасан нь Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 заасантай нийцсэн байна. Харин шүүх гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болон банкны өрийг хувааж зөрүүг тооцохдоо нэхэмжлэгч Б.Ган-Очироос /хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс Б.д ногдох хувь 6.100.000 төгрөг, бизнесийн зээлийн өрийн Б.Ган-Очирт ногдох үүрэг 15.400.483/ нийт 21.500.483 төгрөг гаргуулж, хариуцагч Б.д олгохоор, хариуцагч Б.гээс /хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс нэхэмжлэгч Б.Ган-Очир, охин , , хүү нарт ногдох хувь 30.240.000 төгрөг, орон сууцны зээлийн өрийн Б.д ногдох үүрэг 7.147.752 төгрөг/ нийт 37.387.752 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ган-Очирт олгохоор тус тус шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т заасан “...гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийг зөрүүг бусдад нь олгож болно” гэх хуулийн зохицуулалттай нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, хариуцагч нар нь тус бүрдээ банкны зээл төлөх үүрэгтэй байхад дахин харилцан бие биедээ их хэмжээний мөнгө төлөх үр дагаврыг шүүх бий болгосон нь гэрлэгчдийн хувьд өөрт ногдсон эд хөрөнгөө зарах, өрийн дарамтад орох, улмаар хүүхдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх боломжтой учраас Б.гээс гаргуулж Б.Ган-Очирт олгохоор заасан 37.387.752 төгрөгөөс Б.Ган-Очироос гаргуулж Б.д олгохоор заасан 21.500.483 төгрөгийг хасаж зөрүү 15.887.269 төгрөгийг хариуцагч Б.гээс гаргуулж, нэхэмжлэгч Б.Ган-Очирт олгож, шийдвэрлэх нь хуульд нийцнэ. Иймд шүүхийн шийдвэрийн 5 дахь заалтад зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүх нэхэмжлэгч Б.Ган-Очирын нэхэмжлэлээс “Хас банкны Салбар Ирээдүйн саятан хадгаламжаас охин ийн хадгаламжаас 11.000.000 төгрөг, охин гийн хадгаламжаас 10.4*******.000 төгрөг нийт 21.4*******.000 төгрөгийг Б. авсан тул түүнээс гаргуулах”, Б.гийн “малын мах борлуулсан орлогоос гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг “гэрлэлт дуусгавар болохоос өмнө гэр бүлийн гишүүдэд зарцуулагдсан” гэсэн дүгнэлт хийж тус тус хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна. Хариуцагч Б.гийн давж заалдах гомдлын тухайд: шүүх гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваахдаа гэрлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хөрөнгийг хуваасныг буруутгах боломжгүй бөгөөд Б. нь сөрөг нэхэмжлэлдээ 200 толгой мал, 10 сая төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга, 15 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн буюу гутал зэрэг эд хөрөнгөөс хувьд ногдох хэсгээ гаргуулах талаар дурдаагүй, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байна.
Иймд түүний давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч Б.Ган-Очирын давж заалдах гомдлын тухайд: Хас банкны Салбар Ирээдүйн саятан хадгаламжаас охин ийн хадгаламжаас 11.000.000 төгрөг, охин гийн хадгаламжаас 10.4*******.000 төгрөг нийт 21.4*******.000 төгрөгийг Б. авсан, түүнээс 9.999.701 төгрөгөөр зээлийн эргэн төлөлт хийсэн болох нь түүний Хас банкны 5000168958 ******* дансны хуулгаар тогтоогдог боловч үлдэгдэл мөнгийг Б. гэр бүлийн хэрэгцээнд зарцуулаагүй гэдгийг нэхэмжлэгч нотлох үүргээ биелүүлээгүй байна. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 153/ШШ2017/00352 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 5 дахь заалтын “ нэхэмжлэгч Б.Ган-Очироос 21.500.483 /хорин нэгэн сая таван зуун мянга дөрвөн зуун наян гурав/ төгрөг гаргуулан Б.д олгож, хариуцагч Б.гээс 38387752 /гучин долоон сая гурван зуун наян долоон мянга долоон зуун тавин хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ган-Очирт олгож” гэснийг “хариуцагч Б.гээс 15887269 /арван таван сая найман зуун наян долоон мянга хоёр зуун жаран ес/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ган-Очирт олгож” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 282950 төгрөг, нэхэмжлэгчийн төлсөн 265250 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД Д.ЖАМБАЛСҮРЭН
М.НЯМБАЯР