Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2018/0415/З |
Дугаар | 0176 |
Огноо | 2020-03-18 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 0176
2020 оны 3 сарын 18 өдөр | Дугаар 128/ШШ2020/0176 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,
Нэхэмжлэгч: Г.Б
Хариуцагч: НЗД,
Хариуцагч: БЗДЗД,
Хариуцагч: БЗДУБХ,
Хариуцагч: УБЕГ,
Гуравдагч этгээд: Ж.Т.
Гуравдагч этгээд: Э.А.
Гуравдагч этгээд: Э.А.
Гуравдагч этгээд: Б.Э.
Гуравдагч этгээд: Б.Н.
Гуравдагч этгээд: “ХБ” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “БЗДЗДын 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 189 тоот шийдвэрийн Э.Ад холбогдох хэсэг, НЗДын 2006 оны 570 тоот шийдвэрийн Э.Ад холбогдох хэсэг, БЗДЗДын 2007 оны 263 тоот захирамжийн Ж.Тт холбогдох хэсэг, НЗДын 2009 оны 059 тоот захирамжийн Ж.Тт холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн хороо, дунд дарь эх гудамж, тоот Ү-22040*******5 улсын дугаартай 2009 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай Ж.Тын өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл, Баянзүрх дүүргийн хороо, дунд дарь эх, гудамж тоот Ү-22040*******5 дугаартай 2011 оны ******* сарын 08-ны өдрийн Б.Э, Б.Н нарыг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл, Баянзүрх дүүргийн хороо, дунд дарь эх, гудамж тоот Ү-220402 улсын дугаартай 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Э.А, Э.А нарыг өмчлөгчөөр бүртгэсэн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, А.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А, хариуцагч НЗДын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, хариуцагч БЗДЗДын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Б.Э, хариуцагч УБЕГын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У, гуравдагч этгээд “ХБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, П.О, гуравдагч этгээд Б.Э, Б.Н, Э.А, гуравдагч этгээд Б.Э, Б.Н нарын өмгөөлөгч Н.Д, гуравдагч этгээд Э.А, Ж.Т нарын өмгөөлөгч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Баас шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ нэхэмжлэл захиргааны гэсэн тодотголтой хэрэг маргаан байгаа. Үүнийг гуравдагч этгээдүүд иргэний маргаан гэж ярьдаг. Иргэн, захиргаа хоёр тусдаа ойлголт. Нэхэмжлэгч Г.Б нь 1998 онд 0 гэр бүлээрээ суугаад, тухайн газраа хашаалаад, үл хөдлөх эд хөрөнгө бариад, үл хөдлөх хөрөнгөө бүртгүүлээд, газар эзэмших эрхээ аваад, үүнийхээ д банк бус санхүүгийн байгууллагаас зээл аваад тухайн объектыг барьцаанд тавьсан. Энэ бол Г.Б тухайн объектоо өөрөө барьцаанд тавиад, өөр газарт амьдраад, ах, дүү, хамаатан, садан бусад хүмүүст түр хугацаагаар эзэмшүүлж байсан үйл явдал болсон байдаг. Ингээд сүүлд нь барьцаагаа чөлөөлөөд, гэрчилгээгээ аваад түүнээс өмнө өөр хүн амьдарсан байна гээд хөөцөлдөж үзсэн байна лээ. Тэгтэл өөр хүний нэртэй, устай зүйл дээр хэн нэгэн хүн ямар нэгэн лавлагаа авахгүй, өргөдөл, гомдол гаргахгүй гэсэн дүгнэлт гарсан байна лээ. Ингээд цагдаагаар ч явсан, шүүхээр ч явсан. Газар нүүнэ гэж байхгүй. Энэ бол үл хөдлөх хөрөнгө. Мөн байшин нүүнэ гэж байхгүй. Гэтэл хаяг нь 3, 4 удаа өөрчлөгдөөд зальтай хүмүүс нийлж хуйвалдаад газрыг нь давхцуулаад, маш олон янз бүрийн захирамж гаргуулаад явсан асуудал шүүхэд ирсний д мэдэгдсэн. Нэхэмжлэгч Г.Бийн тухайн өмч газар дээрээ байна уу гэвэл байна. Газар нь байна уу гэвэл байна. Газрын тухай хуулийн 3 зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар эзэмшиж, ашиглаж байгаа газрыг өөр хэнд ч гаргаж өгөх ёс байхгүй. Газрын албаныхан Газрын тухай хуулийн 3 зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан зүйлийг зөрчөөд өөр хүнд өгөөд байдаг юм бэ гэхээр газрын алба энэ газар дээр кадастр, захирамж байгаа эсэхийг шалгах зэргээр бүх зүйлийг нь өөрсдөө хийх ёстой. Энэ төрийн байгууллагын буруу. Хаягжилт өөрчлөлт оронгуут өөр хүний газрыг өөр хүний нэр дээр болгочихдог. Энэ хэний буруу вэ гэхээр төрийн байгууллагын буруу. Хэн тэр хаяг дээр өөрчлөлт хийсэн гэхээр төрийн байгууллага хийсэн. Нэхэмжлэгч талыг хэн нэгний өмнө буруутай гэж үзэх ямар нэгэн үндэслэл байхгүй. Өөрийнхөө өмч гэдгийг энэ хүн өөрөө нотолж чадахаар байх ёстой. Энэ тохиолдолд хэндээ газраа яаж ашиглуулах нь хүний эрхийн асуудал. Нэхэмжлэгч талд ямар нэгэн байдлаар бурууг тохох боломжгүй.
Энэ Г.Бийн эд хөрөнгийг өөр бусад гуравдагч этгээдүүд ч гэнэ үү хүмүүс нэг нь авсан, нөгөө нь өгсөн, хоорондоо худалдсан гээд асуудал гарсан байдаг. Хоорондоо хэдэн төгрөгөөр яаж худалдаж авсан. Хэн нь хэнийгээ хууран мэхэлсэн нь хамаагүй. Энэ талаар иргэний хэрэг үүсгүүлээд явах юм уу эсхүл эрүүгийн хэрэг нээлгээд явах юм уу энэ бол тэр хүмүүсийн хоорондын тооцооны асуудал. Гуравдагч этгээдүүд хоорондоо ярьж шийдэх асуудал. Мөн авилга авсан гээд бусад хүмүүсээс энэ мөнгөө нэхэж болно. Авилгатай тэмцэх газар шалгуулах эсэх нь гуравдагч этгээдүүдийн асуудал. Өөрөөр хэлбэл мэдсээр байж зориуд санаатай хүнээс мөнгө аваад захирамж гаргах, материалыг нь бүрдүүлээд явсан гээд авилга авсан асуудлыг гуравдагч этгээдүүд хоорондоо шийдэх ёстой. Харин гуравдагч этгээдүүдэд Г.Бтай ярих зүйл юу ч байхгүй. Газрын алба, улсын бүртгэлийн газрынхан бусдын өмчлөлийн эд хөрөнгөнд өөр өмчлөл тогтоож болдоггүй гэдгийг мэднэ. Өөрсдөө ойлгож байгаа. Тийм учраас эд нарт ярих зүйл байхгүй. Хаяг өөрчлөгдөөд байгаа, өөр хүний нэр дээр шилжсэн зэргийг залруулах үүрэг газрын албанд байгаа. Газрын алба ч бай, улсын бүртгэл ч бай өөрсдөө энэ алдаагаа засах ёстой. Засъя гээд тэгэхээр дамжаад, дамжаад явсан. Хүчингүй болгуулах гээд байж байгаа захирамж хэтэрхий их. Нэхэмжлэгч үүнийг мэдэх боломж байхгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хэний нэр дээр байж байгаа яаж шилжсэн талаар лавлагаа авах, өргөдөл гомдол гаргах эрх байхгүй. Ямар эрх байна гэвэл өөрийнхөө өмчлөлд гомдол, мэдээлэл аваад явах эрхтэй. Үүнийхээ дагуу өнөөдөр явж байна. Г.Бийн эрх зөрчигдөж байна уу гэвэл зөрчигдөж байна. Шүүх хангалттай нотлох баримтыг цуглуулсан. Ирсэн нотлох баримт бүр шинээр өөр захирамжууд ирэх, өөр гэрчилгээ гарч ирэх зэрэг өөр зүйл авч ирээд шүүхийн журмаар шаардлага тодорч гарч ирсэн. Аливаа үйлдлийн хүчинтэй, хүчингүй байх зохицуулалт нь Иргэний хуулийн 5******* зүйлийн 56.1.1 дэх хэсэг, 56.1.10 дахь хэсэгт тухайн үйлдлүүд хүчингүй байх асуудал гарч ирж байна. Захиргааны үйлчилгээ хийдэг мэргэжилтнүүдийн алдаатай асуудлуудаас болсон. Хорооны хаягжилтын нэр өөрчлөгдөнгүүт үүнийг хийе гэдэг асуудлыг санаачилсан хүмүүс нь хэн юм бэ гээд харах юм бол төрийн албаныхны буруу үйлдэл. Тийм учраас Захиргааны шүүх төрийн албаны энэ буруутай үйлдлийг таслан зогсоож, манай нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж өгнө үү.” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Б нь 1998 оноос эхлэн 0 тоотод гэр бүлээрээ буугаад газрын албанд өргөдөл өгөөд 1999 оны 1 сарын 27-ны өдөр өдрийн Б/159 тоот шийдвэрээр газраа эзэмшиж эхэлсэн. Гэтэл энэ газрын эзэмшлийн Б/159 тоот гэдэг бичиг баримт байхгүй байна гэдгийг бид нар мэдэхгүй. Бид нарт ийм зүйл өгсөн. Үүнийг байхгүй гэдгийг нотлох зүйл нь 2000 оны сарын 18-ны өдөр “Н” гэдэг компанид өгөөд зээл авсан. Энэ бүх зүйл нь хавтаст хэрэгт байгаа. Яагаад ингэж байгаа юм бэ гэхээр энэ бичиг олдохгүй, хуудас нь алга болчихсон. Бид нар албаны бичиг баримтыг мэдэх ёсгүй. Д нь шүүхийн шийдвэрээр БЗДЗДын 2000 оны сарын 14-ний өдрийн Б/133 дугаар шийдвэрээр Дарь эхийн ******* тоот Ү-0022 тоот гэрчилгээтэй ийм зүйл байна гэдгийг баталж өгсөн зүйл нь байна. Тухайн үед н.Н гээд яриад байгаа хүний гэрчилгээ ийм хаягтай байж байгаа. н.Н гэдэг хүнд Э.Ад газар зарах ямар ч үндэслэл байхгүй. н.Нд үзүүлэх гэрчилгээ зэрэг үзүүлэх зүйл юу ч байхгүй. Гагцхүү тэр хашаанд байсан байшингаа энэ хүнд мөнгөөр зарсан. Түүнийгээ хурал дээр ирж гэрчилж өгсөн. Ямар нэгэн бичиг үндэслэж байж газрын албанд Э.А дагуулж орсон гэдэг худлаа юм. Тэгээд бид нар “Н” ХХК-д барьцаанд байсан зүйлээ 2016 оны 0 сарын 15-ны өдрийн 101/шш2016/01432 тоот шийдвэр гд шийдвэр гарахаар төлбөрөө төлж барагдуулаад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон бүх өгсөн материалуудаа авсан. Үүнээс өмнө бид нар хөөцөлдөж байсан. Хөөцөлдөөд нэг газарт очихоор Б.Н, Ж.Т нарын юу ч олдохгүй байсан. Баянзүрх дүүрэг, Нийслэлийн прокурорын газар гээд бүх зүйл байна. Бүгд эсрэг гарч байсан. Хамгийн анх мэдэгдэхгүй байна гэдэг нь Г.Бийн нөхрийн нэр дээр гарсан 1999 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/100 гэдэг тушаал байна. Б/133 гэдэг шийдвэр олдохгүй байж байгаад сая шүүхийн журмаар үүнийг гаргуулж авч байгаа юм. Юм нь олдохгүй байхад шүүхээс их зүйлийг тодруулж өгсөн. Энэ үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр 2000 оны сарын 14-ний өдөр, 0 тоот 103 м.кв буюу амины орон сууц гэсэн байна. Үүнийг барьцаанд тавьсан байж байгаад авсан. Үүнийгээ бариад үүний дагуу хөөцөлдөж эхэлсэн. Урд нь шүүх цагдаагаар тасралтгүй явсан. Ямар ч нэмэр байгаагүй.
Н.Н газар згүй. Байшингаа зарсан. Тэр тухайгаа бичээд өгсөн. Газар зарах ямар ч бичиг баримт н.Н байгаагүй. Бид нарын нотлох баримт баталгаатай байгаа. Тийм учраас бид нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох зүйл байхгүй. 2011 оны ******* сарын 05-ны өдөр Б.Над зарсан байдаг. Түүнээс өмнө бид нар хөөцөлдөөд ямар ч нэмэр байгаагүй. Манай нөхрийг ш буюу н.Т гэдэг. н.Т өөрийн нэрээр эхлээд хөөцөлдөж байсан. Гэтэл чиний нэр дээр биш учраас ямар ч боломжгүй гээд хэрэгсэхгүй болгоод байсан. Тэгэхээр нь эзнийг нь хөдөөнөөс авч ирээд өөрийнх нь бичиг баримтаар бүх зүйлийг нь хөөцөлдөж эхэлж байгаа юм. н.Д сууж байсан Ж.Т хамтран амьдарч байгаад л хашаа, байшинг нь аваад явчихаж байгаа. н.Д сайн санаа гаргаад тэр хашаа байшинд амьдраад байж бай гэж байхад түүнийг нь бичиг баримт бүрдүүлээд л гуравдагч этгээд, банк зэрэгт өгөөд явчихаж байгаа юм” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “НЗДын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон БЗДЗДын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн нэр байгаа эрх зүйн акт байхгүй, төрийн эрх бүхий байгууллагаас өгсөн эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ ггүй байна, захирамж өгөгдөөгүй байна, эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзээд байна. Үүн дээр хавтаст хэргийн 103 дугаар хуудсанд байгаа 2000 оны сарын 14-ний өдрийн БЗДЗДын Б/133 тушаалаар Г.Бийн нэр дээр ашиглах эрхийн гэрчилгээ гарсан байгаа. Засаг даргын захирамжийн дээрээсээ 3 дахь хэсэгт нэр нь байна. Яагаад ийм тайлбар өгөөд байгааг ойлгохгүй байна. БЗДЗДын 1999 оны Б/100 тоот тушаалаар н.Б гэдэг хүнд өгсөн. н.Б гэдэг нь Г.Бийн нөхөр юм.
Нэхэмжлэгчийн эрх ашиг нь зөрчигдөөд байна гэсэн НЗД болон БЗДЗДын захирамжууд нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт гд байгаа юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар эрх ашиг нь хөндөгдөөд байгаа юм. Яагаад гэхээр 2000 онд Г.Бт ашиглах эрхийн гэрчилгээ өгсөн байдаг. Гэтэл ашиглах эрхийн гэрчилгээ өгчихөөд байхад давхардуулаад өгчихсөн нь Газрын тухай хуулийн 3 зүйлийн 31.3 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3.5, 45 дугаар зүйлийн 45.1-т Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэснээр эдгээр хуулиудыг зөрчсөн байгаа юм. Мөн Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ”, 89.2 дахь хэсэгт “Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна.” гэж заасны дагуу үүн дээр шүүхээс цуглуулсан нотлох баримтад 2000 онд хууль ёсоор БЗДЗДас эзэмшил, ашиглалтад нь өгчихсөн Г.Б гуравдагч этгээд Э.А Ж.Т нарт хууль ёсны эзэмшигчээр зөвшөөрөл өгөөгүй байдаг. Энэ нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.
Хөөн хэлэлцэх хугацааны талаар ярьж байна. Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15 дахь хэсэг, 33.16 дахь хэсэг мөн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2 дахь хэсэгт заасан байгаа. Хэрэгт авагдсан. Хэрэг үүссэнээс хойш Иргэн, Эрүүгийн шүүхээр зөндөө явсан баримт байгаа. НЗД болон БЗДЗДд өгсөн олон гомдол байгаа. Хэргийн ажиллагаа, процесс явагдаад байсан. Үүнийг нотлох, нотлох баримт байгаа болохоор дээр дурдсан хуулиудаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байгаа. Үүнийг нэг храй.
Улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол бичилт хийдэг гэж заасан байдаг. Бүртгэхээс татгалзсан үндэслэлд нь юу байгаа вэ гэхээр өөр бусдын өмчлөлд бүртгэгдсэн тохиолдолд бүртгэхгүй шүү дээ. Тэгэхээр Улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийг зөрчсөн байна. Өмчлөх эрхийн гэрчилгээ нь байгаа.
“ХБ” ХХК-ийн хувьд энэ бол иргэний харилцаа юм. Энэ барьцааны асуудал, хөрөнгө, мөнгөний асуудал бол энэ асуудалтай байх боломжгүй асуудал гэж үзэж байгаа.” гэв.
Хариуцагч НЗДын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Иргэн Ж.Т нь 2008 оны 1 сарын 06-ны өдөр өөрсдийн өргөдөл дээрээ хорооны засаг даргын тодорхойлолт хийлгэж эрх бүхий байгууллагаар кадастрын зураг хийлгүүлж хүсэлт гаргасны дагуу дүүргийн газар зохион байгуулагч судлан үзэж, БЗДЗДын 2008 оны сарын 29-ний өдөр 263 тоот захирамжаар Дарь эхийн 1- тоот хаягт амины хашааны зориулалтаар 213 м.кв талбай бүхий газрыг иргэн Ж.Тт эзэмшүүлж, улмаар 2009 онд НЗДын 29 тоот захирамжаар “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн 1 зүйлийн 1.3 дахь заалтын дагуу газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргасан байна. НЗДтай холбогдуулж 2006 оны 570 тоот, 2009 оны 029 тоот захирамжийн Д.А болон Ж.Тт холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, хууль зүйн үндэслэлээ тайлбарлахдаа хууль зүйн үндэслэлийг огт тайлбарласангүй гэж үзэж байна. БЗДЗД болон НЗДын эрх зүйн акт дээр маргаан үүсэж байгаа. Гуравдагч этгээд болон нэхэмжлэгч талын иргэн хоорондын үйл явдалтай маргаагүй. Түүний үйл явдал болон эд хөрөнгийн маргаан, худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой маргааныг Иргэний шүүх болон цагдаагийн байгууллагад гомдлоо гаргаад шийдвэрлүүлэх нь зүйтэй. Өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлага нь НЗДын захирамжийг хүчингүй болгуулах, хууль бус акт гарсан гэдэг тайлбарыг хэлдэг боловч өнөөдрийн байдлаар Захиргааны ерөнхий хуульд зааснаар хүчингүй болгох үндэслэлээ нэхэмжлэлдээ ч дурдаагүй. Түрүү нь тайлбар хэлэхдээ хуулийн зүйл заалтаа тайлбарласангүй.
Хавтаст хэргээс үзэхэд НЗДын захирамж болон БЗДЗДын хувийн хэрэг хэрэгт авагдсан байгаа. Энэ юу вэ гэхээр дээрх захирамжууд нь Газрын тухай хуульд зааснаар хууль зүйн үндэслэлтэй гарсан. Тэгэхээр дээрх захирамжууд нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар яг ямар хуулийн үндэслэлийг буруу хэрэглэж, буруу тайлбарлаж, Газрын тухай хуульд зааснаар ямар бичиг баримт бүрдүүлээгүй талаар дурдаагүй. Яагаад гэхээр хавтаст хэрэг Ж.Т болон Д.А нарын хувийн хэрэг нотлох баримт ирсэн байгаа. Үүнээс гадна тухайн газар дээр ямар эрх зүйн актаар Г.Бийн эрх ашиг хөндөгдөөд байгаа юм бэ гэдгийг тайлбарлуулахыг хүсээд байгаа юм. Өмнөх шүүх хурал 2 удаа бүтэн хэлэлцэгдсэн. Г.Бийн тухайн газар дээр байгаа газрын маргааны эрх зүйн актад нэр нь байгаа эсэх талаар шүүхээс 2, 3 удаа Баянзүрх дүүргийн газрын албанд очиж үзлэг хийсэн. Гэтэл Г.Бийн нэр дээр хүсэлт болон холбогдох баримт байхгүй байсан. Энэ юуг илтгэж байна вэ гэхээр Г.Бийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хаана хөндөгдөөд байгаа вэ гэдэг нь хууль болон нотлох баримтаар хангагдаагүй байна гэж үзэж байна. Тийм учраас БЗДЗД болон НЗДын захирамж нь Г.Бийн эрх ашгийг хууль болон бусад байдлаар хөндөөгүй байна. Мөн Г.Б нь хөөн хэлэлцэх хугацааг алдсан байна гэж үзэж байгаа. Иймд дээрх хоёр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүчингүй болгох үндэслэл тогтоогдсон байна гэж үзэж байна.” гэв.
Хариуцагч УБЕГ, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У шүүхэд бичгээр ирүүлсэн болон, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч талаас улсын бүртгэлийн 22040*******5 дугаартай Баянзүрх дүүргийн гудамжны тоот хаягтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох мөн 220402 дугаартай Баянзүрх дүүргийн хороо, Дунд дарь эхийн гудамжны 1тай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг даалгасан нэхэмжлэл гаргасан байна. Дээрх дугааруудад бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүд нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлэг хүлээн авсан өдрөөр эрхийн улсын бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэг нээн бичилт хийж, гарын үсэг зуран, хувийн дугаар бүхий тэмдгээ дарна” гэж заасан байдаг. Энэ ажиллагаа нь хууль журмын дагуу хийгдсэн тул тухайн бүртгэлүүдийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч иргэн Г.Бийн эрхийн Улсын бүртгэлийн Ү-22040*******5, 0402 дугааруудад бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ хүчингүй болгохоор гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дх тайлбарыг гаргаж байна. Эрхийн Улсын бүртгэлийн Ү-22040*******5 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх Дүүргийн хороо, Дунд дарь эхийн гудамжны тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр иргэн Э.Т бүртгэлтэй байсан бөгөөд 2011 оны ******* сарын 08-ны өдрийн Эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг үндэслэн иргэн Б.Э, Б.Н нарын өмчлөлд бүртгэсэн байна. Өнөөдрийн байдлаар тус эд хөрөнгө нь 2011 оны ******* сарын 9-ний өдрийн “ХБ” ХХК-тай байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байх бөгөөд 2015 оны 0 сарын 15-ны өдөр шаардах эрх “М”-д шилжсэн байна. Тус эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг 2015 оны 1 сарын 02-ны өдрийн НШГА-ны 3/37830 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. Уг үл хөдлөх эд хөрөнгийг 2009 оны 5 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлд бүртгэхдээ дх нотлох баримтыг үндэслэн бүртгэсэн байна. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн зүйлийг үндэслэн 2009 оны 5 дугаар сарын 28-ны өдөр иргэн Э Тунгалагтамир бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Эрхийн улсын бүртгэлийн 22040 дугаартай, Баянзүрх дүүргийн хороо, Дунд дарь эхийн гудамжны тоот 213,0 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын гэрчилгээний хуулбар мөн нэгж талбарын 1864431 дугаартай газрын кадастрын зураг, Гэр хорооллын газрын төлөв, байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийн хуулбар, эд хөрөнгийн 4 талаас авсан фото зураг, тухайн хөрөнгийн план зэргийг тус тус үндэслэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2. “ Мэдүүлэг түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол Улсын бүртгэгч нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлэг хүлээн авсан өдрөөр эрхийн улсын бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэг нээн бичилт хийж, гарын үсэг зуран, хувийн дугаар бүхий тэмдгээ дарна.” гэж заасны дагуу бүртгэж №000076 тоот дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон байна. Мөн 2011 оны ******* сарын 8-ны өдрийн иргэн Б.Э, Б.Н нарын гаргасан мэдүүлэг, 72 хувийн дугаартай нотариатчийн гэрчилсэн “Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, зэргийг үндэслэн тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б.Э, Б.Н нарын шилжүүлсэн №000146 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон байна.
Иймд тус бүртгэл нь холбогдох хууль журмын дагуу хийгдсэн бүртгэл тул хүчингүй болгох хууль эрх зүйн үндэслэл байхгүй байна.
Эрхийн Улсын бүртгэлийн Ү-220402 дугаартай, Баянзүрх дүүргийн хороо, Дунд Дарь эхийн гудамжны тоот 80,96 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр иргэн Д.А, Э.А нарын өмчлөлд бүртгэлтэй байна. Уг үл хөдлөх эд хөрөнгийг 2007 оны сарын 10-ны өдөр улсын бүртгэлд бүртгэхдээ дх нотлох баримтыг үндэслэн бүртгэсэн байна.Иргэн Д.А, Э.А нарын 2007 оны сарын 10-ны өдрийн мэдүүлэг, бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, тэмдэгтийн хураамж төлсөн баримт.иргэний бичиг баримтын хуулбар, 2006 оны 11 сарын 17-ны өдрийн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, Гэр хорооллын газрын төлөв, байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийн хуулбар, нэгж талбарын 186443 дугаартай 255 мкв талбайтай газрын кадастрын зураг, Эд хөрөнгийн 4 талаас авсан фото зураг, тухайн хөрөнгийн план зэргийг тус тус үндэслэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13, 14, 15 дугаар зүйлийн 15.2-т зааснаар эрхийн улсын бүртгэлд бүртгэж №00001 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон байна. Мөн 2010 оны сарын 26-ны өдрийн гаргасан мэдүүлэг, тухайн эд хөрөнгийн хаягийг өөрчлүүлэх тухай өргөдөл, Баянзүрх дүүргийн хорооны Засаг даргын хаяг өөрчлөгдсөн тухай тодорхойлолт, хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 03 дугаар тогтоолын хуулбар, нэгж талбарын 186443 дугаартай, Баянзүрх дүүргийн хороо, Дунд Дарь эхийн гудамжны тоот хаягтай 255 мкв талбайтай газрын кадастрын зураг, мөн Гэр хорооллын газрын төлөв, байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийн хуулбар, №00001 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэргийг үндэслэн эд хөрөнгийн бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулан шинэчилсэн хаягийн дагуу Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3-т зааснаар бүртгэл хийж №0001тай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон байна.
2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн мэдүүлэг болон холбогдох нотлох баримтыг үндэслэн тус үл хөдлөх эд хөрөнгийн хаягийг хорооноос хороо болгон өөрчилж №00018998*******тай гэрчилгээ олгосон байна.
2018 оны сарын 6-ны өдрийн иргэн Д.Агийн гаргасан мэдүүлэг болон холбогдох нотлох баримтыг үндэслэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 1 зүйлийн 18.******* зүйлийг үндэслэн Улсын ерөнхий бүртгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/21******* тушаалаар тус үл хөдлөх эд хөрөнгийн №00018998******* гэрчилгээг хүчингүйд тооцон №00067 гэрчилгээг олгосон байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан "... 2009 оны 5 сарын 28-нд уг газрын хаягийг Дунд дарь эхийн 2-р гудамжны тоот хаяг гэж өөрчлөн...” бүртгүүлсэн гэдэг нь манай мэдээллийн санд байгаа холбогдох нотлох баримтаас зөрүүтэй байна. Өөрөөр хэлбэл иргэн Ж.Тын 2009 оны 5 дугаар сарын 28-нд манай байгууллагад хандаж гаргасан мэдүүлэг, нотлох баримт нь анхнаасаа Баянзүрх дүүргийн хороо, Дунд дарь эхийн гудамжны тоот гэсэн хаягтай байсан. Мөн нэхэмжлэгчийн манай байгууллагад хандаж гаргасан 2000 оны сарын 14-ний өдрийн мэдүүлэгт тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хаяг нь Баянзүрх дүүргийн хороо, гудамжны тоот гэсэн хаягтай байгаа нь мэдээллийн санд хаяг давхардаагүй байна. Дээрх бүртгэлүүд нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон бусад хууль, журмын дагуу нотлох баримтыг үндэслэн хийгдсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч БЗДЗДын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан дүүргийн Засаг даргын 1999 оны 1 сарын 27-ны өдрийн Б/159 дүгээр захирамжийн хавсралтад нэхэмжлэгчид холбогдох хэсэг байхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 зүйлийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхойгүй байна “Г.Бийн нэхэмжлэлтэй БЗДЗДд холбогдох Захиргааны хэрэгт нэхэмжлэгч талаас 2 нэхэмжлэлийн шаардлага гаргасан. БЗДЗДын 2005 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 189 дүгээр захирамжийн н.Ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, БЗДЗДын 2007 оны 263 тоот захирамжийн Ж.Тт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах талаар нэхэмжлэл гаргасан байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ энэ газрыг 1999 онд БЗДЗДын захирамжаар газар эзэмшүүлэх эрх аваад түүнээс хойш энэ газарт 4, 5 жил амьдарсан боловч өөр хүмүүс энэ газарт амьдарч эхэлсэн гэж шаардлагынхаа үндэслэлийг тайлбарладаг. Тэгэхээр хариуцагчийн зүгээс 2005 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 189 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн хороо, Дунд дарь эхийн 8635 тоотод гуравдагч этгээд болох Д.Ад газар эзэмших эрх олгож шийдвэрлэсэн байдаг. Энэ захирамж дээр эзэмшил газрын хэмжээг тодорхой зааж өгөөгүй. Мэдээллийн санд 255 м.кв талбай гэж харагдаж байгаа. Дгийн 2007 оны 263 дугаар захирамжаар гуравдагч этгээд Ж.Тт Баянзүрх дүүргийн хороо, Дунд дарь эхийн тоот хаяг дээр газар эзэмших эрх олгож шийдвэрлэсэн байгаа. Энэ захирамжуудыг гаргахдаа БЗДЗД тухайн үеийн Газрын тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомж, иргэний гаргасан хүсэлтэд үндэслэж газар эзэмших эрхийг олгосон байгаа.
Нэхэмжлэгч талаас 1999 оны Б/159 захирамжаар энэ газар дээр анх газар эзэмших эрхтэй болсон юм гэдэг байдлаар тайлбарладаг. Гэтэл хариуцагч талаас холбогдох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. 1999 оны Б/159 дүгээр захирамж дээр нэхэмжлэгчийн нэр байдаг. Нэхэмжлэгчийн холбогдох хэсэг байдаггүй. Энэ талаарх тайлб шүүхэд нотлох баримтын хэмжээнд өгсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгч тал хуулиар хоёр шаардлагыг хангасан байж хүчингүй болох нэхэмжлэлийг гаргах ёстой байдаг. Энэ маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол ямар байдлаар хөндөгдсөн юм бэ гэдгийг нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ дурдаагүй. Ж.Тын хувьд 2010 онд худалдах, худалдан авах гэрээгээр тухайн маргаан бүхий газрыг Б.Э, Б.Н нарт борлуулсан. Тэгэхээр хариуцагч БЗДЗДын хувьд Баянзүрх даргын Засаг даргын гаргасан энэ 2 маргаан бүхий захирамж нэхэмжлэгч Г.Бийн эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитой хөндөгдөөгүй гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд Э.А шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2004 оны 1 сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөгөөр н.Нгээс худалдаж авсан. Түүнийхээ дагуу 2005 оны 5 дугаар сард н.Н хамт газрын албан дээр очиж, гэрээ хийгээд газрын албанаас авсан. Түүнээс хойш манайх амьдарсан. Тухайн үедээ хөрөнгө мөнгө зарж хашаа байшин авч бүх бичиг баримтыг нь хуулийн дагуу шийдвэрлүүлж Д.А миний нэр дээр №000189, V-220402-тай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Г-220400-тай 186443 нэгж талбарын дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. Эхлээд авахад хойд талынх нь байшинтай хашаа Ш гэдэг хүний юм гэж өгсөн. Тэгээд 2009 онд бил үү, 2010 онд н.Д нь манай дүү байгаа юм Ж.Тт өгч болно гэж хэлсний дагуу 213 м.кв талбайг ямар ч үнэ хөлсгүйгээр гэрээгээр өгсөн. Тэгээд 255 м.кв талбайг н.Н надад зарсан учраас би өөрийнхөө газрыг өмчлөөд авсан. н.Ш гэдэг хүнд өгөөрэй гэсэн. 467 м.кв талбай байсан. Миний өмчлөх 255 м.кв талбай байсан. Хэрэглэх хүнгүй хаягдаад, байшинг нь нураагаад байхаар нь н.Ш гэдэг хүнтэй утасны цаанаас ярьсан. Яг тэр Ш гэдэг хүнтэй ярьсан үгүйг мэдэхгүй байна. Энэ байшин, хашааг буулгаж, сүйтгээд байна гэхэд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байлгаж байсан. Нөгөө хүмүүс нь доторхыг нь зд дуусгасан. Тэгэхээр нь дахиад хэлсэн. Та нар арга хэмжээ авахгүй бол энэ байшин эвдрээд дуусах нь байна гэж хэлэхэд дахин 2 хүн байлгаж байсан. Тэгтэл тэр хүмүүс дахин дээрээс нь эхлээд буулгаад эхэлсэн. Тэгж байтал н.Д, Ж.Т гэж 2 хүн гарч ирсэн. 2 залуу ирж харсан. Энэ хүмүүст өгөх ёстой юу гэж асуухад Н.Д нь манай хамаатан байгаа юм. Тийм учраас өгөх боломжтой гэж хэлсэн. Утасны цаанаас хэн нь яаж ярьсныг мэдэхгүй. Гэхдээ 2 залуу очиж, шалгаж үзсэн. Тэгээд н.Д, Ж.Т 2 ирээд ах, дүү нь байгаа юм гэж хэлсэн. Яг газрынхаа гэрчилгээг өгөхдөө хэн дээр авах юм бэ гэж асуухад Ж.Т дээр авна гээд н.Д Газрын албанд хамт очиж авсан. Тэгээд Ж.Т, н.Д хоёр хэсэг хугацаанд байшинг нь засварлаад өөрсдөө амьдарч байсан. Хэзээ явсныг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд Б.Н, Б.Э гэж 2 хүн амьдарч байгаа. Одоо 10 гаруй жил болж байна. Эрүү, Иргэний шүүхэд зөндөө байцаалтад орсон. Би тэр хүнээс хууль, тогтоомжийн дагуу авсан. Намайг газрын албанд ах, дүүтэй болохоор гүтгэлэг гэж бодож байна. Түүнээс биш надад Улаанбаатар хотод ах, дүү, найз нөхөд гэж байхгүй. Би төрөл садангаасаа ганца Улаанбаатар хотод байдаг. Газрын тухай хуульд ашиглах гэдэг нь өөр асуудал, эзэмших гэдэг нь бас нэг өөр байдаг. Үүнийг мэргэжлийн байгууллагууд өөрсдөө мэдэж байгаа байх. н.Н надад Ш гэдэг хүнд өгөөрэй гэсэн болохоор өгсөн. Тэр Ж.Т, н.Д хоёр өөрсдөө ах, дүү нар мөн гэдгийг нотлох баримтаар нотолсон. Н.Д бид хоёрыг газрын албан дээр дагаж очоод Ж.Тт өгөх нь зөв гээд өгсөн. 1999 онд Г.Б гэдэг хүн байсан бол намайг очиж амьдарснаас хойш Г.Б гэдэг хүн тэр газар дээр байгаагүй. Би 2014 оны 1 сарын 15-ны өдөр нүүж очсон. Би хөдөөнөөс нүүгээд ирчихсэн байсан. Тэгээд Дарь эхэд газар хайж явж байгаад очиход н.Н гэдэг хүн байсан. Эхлээд явж байхад зарна гэдгээ хэлээгүй. Д нь та газар хайгаад байгаа бил үү гээд над дээр ирээд энэ газрыг надад заръя гэж хэлээд тэр газрыг хууль, дүрмийн дагуу өгсөн байгаа. Өгсөн гэдгийг өөрөө ч мэдэж байгаа. Тэгсэн мөртлөө мэдүүлэг дээрээ тэгж өгөөгүй гэж ярьдаг. Би н.Нгээс хуулийн дагуу авсан. Тэгэхэд гэрчилгээгүй байсан гэж нэг цагаан гэрчилгээ авч ирсэн байсан. Тийм учраас газрын алба өгсөн байх.
2013 онд цагдаа дээр очсон. н.Ш гэдэг хүнд өгөөрэй гэхэд сүүлд нь н.Т гэдэг хүн гарч ирээд, Г.Б гэдэг хүн гарч ирсэн. Хорооны захирамжууд бүгд гд газрын албан дээрээ тэр бүрд нь очиж өмчлөлөө өөрчилсөн байгаа. Тийм учраас тоотоор нь залилан авсан зүйл байхгүй. Цагдаагийн байгууллагад очиход газрын талаар яригдаагүй. Өр төлбөрийн талаар яригдаж байсан гэдгийг мэдэж байна. Би өөрт байсан бүх бичиг, баримтуудыг өгсөн. н.Дын ээж нь хэдийд нас барсан. Тийшээ хэзээ явсан гэдгийг мэдэхгүй байна. Н.Д бид хоёр хамтран амьдардаг гэдгээ хэлээгүй. Эхнэр, нөхөр 2 гэж байсан. Гэхдээ гэрлэлтийн баталгаа зэргийг үндэслээд н.Д Ж.Тт өгсөн байх гэж үзэж байна. Би хууль дүрмийн дагуу авсан.” гэв.
Гуравдагч этгээд Э.А шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Тус захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй ээж Д.Агын нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад өгсөн тайлбар байр суурийг дэмжиж буй тайлбартай ижил байр суурьтай байна” гэв.
Гуравдагч этгээд Б.Н шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Бид одоогийн өмчилж буй газар, байшингаа 2011 онд иргэн Ж.Таас сонины зарын дагуу “Г ” төвд байрладаг зуучлалын компаниар дамжуулан Монгол Улсын холбогдох хуулиудад заасны дагуу гэрээ байгуулан худалдан авч хууль ёсны бөгөөд шударга өмчлөгчид болсон. Ийнхүү худалдан авахдаа “ХБ” ХХК-ийн 7 буудал дахь салбс 18,000,000 төгрөгийн зээл аван уг газар, байшингаа барьцаалсан.
Уг зээлийн төлбөр одоо ч дуусаагүй байна. Г.Бын нэхэмжлэлдээ бичсэн шиг бид албан тушаалын байдлаа ашиглаж хууль зөрчсөн үйлдэл огт үгүй болно. Иймд Г.Бын Нийслэлийн ба БЗДЗД нарт холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлага ямар ч үндэслэлгүй байна. Г.Б нь манай орон сууцны байшингийн Ү-22040*******5 дугаар бүртгэлийг хүчингүй болгох шаардлага гаргасан байна. Гэвч энэхүү шаардлага нь ямар ч үндэслэлгүй юм. Учир нь уг байшинг бид хөрөнгө зуучлалын компаниар дамжуулан хуулийн дагуу худалдан авч улсын бүртгэлд бүртгүүлсэн болно. Үүнд бид ч, улсын бүртгэлийн байгууллага ч огт буруугүй. Харин Г.Б нь “Н ” ХЗХ болон Д.Таас мөнгө зээлэхдээ байшин газрынхаа талаар худал хэлсэн нь илрэхээр буруугаа бусад руу чихэж шүүхийн ажилд хүндрэл учруулан шат шатны Засаг дарга нар, Улсын бүртгэлийн байгууллага, иргэд рүү бүдүүлгээр дайрч давшилж байна гэж үзэж байна.” гэв.
Гуравдагч этгээд Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Энэ хашаа, байшинг 2011 оны ******* сард зарын дагуу Ж.Т гэдэг хүнээс худалдаж авсан. “ХБ”-ны зээлээр авсан. Тэгээд 2013 оноос хойш цагдаа, шүүхээр явсан. Эхлээд өөр хүн цагдаа дээр явж байсан. Дахиад өөр хүн гарч ирээд нэхэмжлэл гаргаад яваад байдаг.” гэв.
Гуравдагч этгээд Ж.Т шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “ Тус шүүхэд иргэн Г.Бийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд: Иргэн Ж.Т би тус шүүхэд Г.Бийн нэхэмжлэлийн дагуу гуравдагч этгээдээр оролцож байгаа бөгөөд миний урьд хамтран амьдарч байсан Б.Дын төрсөн ээж болох хүн бид хоёрын хамтын амьдралыг дэмжиж бусдаас өр зээлэнд авсан бичиг баримтгүй, хуучин муу эвдэрхий балгас болсон, хүн амьдрах боломжгүй, болсон газар, байшинг засч, янзлаад амьдар гэсний дагуу би өөрийн хөрөнгө, мөнгө, санхүү, цаг заваа гарган хөдөлмөрөө зарцуулж хэсэг хугацаагаар засч, сэлбэж янзлан, жорлон ухаж янзлан төрийн эрх бүхий байгууллагад хандан шалгуулж, хууль, дүрэм журмын дагуу бичиг баримтжуулж авсан юм. Ингээд Б.Дтай 6-7 жил амьдраад хувийн таарамжгүй харьцаанаас болж тухайн үл хөдлөхийг зуучлалын газраар дамжуулан зарж, борлуулж, борлуулсан мөнгөө Б.Дтай хуваан авсан юм. Иргэн Г.Б нь энэ олон жилийн хугацаанд өөрийн гэх тус үл хөдлөхийг бусдад зарж борлуулснаа мэдсээр байж, хуулийн өмнө шударга мэдүүлэг өгөхгүй улайран шүүх, цагдаагаар дарамталж, увайгүй аашилж байгаад их гомдолтой байх тул нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болон үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд “ХБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Г.Бийн нэхэмжлэлтэй НЗД, БЗДЗД, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн газар, УБЕГт холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй ХБ ХХК нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна.
Б.Э, Б.Н нар нь 2011 оны ******* сарын 09-ний өдөр “ХБ” ХХК-тай 1520001554 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 14.400.000 /арван дөрвөн сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг 120 сарын хугацаатай, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зориулалтаар зээлж авсан бөгөөд, тус зээлийн барьцаанд Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, хороо, Дунд дарь эх тоотод байрлах 221 м.кв талбайтай биет байдлын болон эрхийн доголдолгүй орон сууц /Улсын бүртгэлийн дугаар ГД-000146, гэрчилгээний дугаар Ү-22040*******5/, түүний доорх 213 м.кв талбайтай, биет байдлын болон эрхийн доголдолгүй өмчийн газар /Улсын бүртгэлийн дугаар ГД-00006, гэрчилгээний дугаар Г-22040/-Г тус тус барьцаалуулсан бөгөөд 2019 оны 1 сарын 11-ний өдрийн байдлаар 4.416.755 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Гуравдагч этгээд болох “ХБ” ХХК нь дх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.
Д.Ад БЗДЗДын 2005 оны 189 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 2-р хороо, Дунд дарь эхийн гудамжны тоот газрыг иргэн Д.Агийн нэр дээр 186443 нэгж талбарын дугаартай, 254.6 м.кв талбайтайгаар бүртгэсэн байх бөгөөд уг газар нь Г.Бийн эзэмшлийн Дарь эхийн ******* тоот хаягт байрлах 800 м.кв газартай давхцаж байгаа талаар нотлох баримт байхгүй тул нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна гэж үзэх үндэслэлгүй байна.
НЗДын 2006 оны 1 сарын 17-ны өдрийн 570 дугаар шийдвэрээр Баянзүрх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт 255 м.кв газрыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 1 зүйлийн 12.1.3 дахь хэсгийг үндэслэн өмчлүүлэхээр иргэн Д.Ад өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэрээр өмчлүүлсэн газар нь нэхэмжлэгчийн эзэмшлийн Дарь эхийн ******* тоот хаягт байрлах 800 м.кв газартай давхцаж байгаа талаар нотлох баримт байхгүй тул нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна гэж үзэх үндэслэлгүй байна.
БЗДЗДын 2007 оны сарын 29-ний өдрийн 263 дугаар захирамжаар Ж.Тт Баянзүрх дүүргийн хороо, Дунд дарь эхийн 1-р гудамжны тоот хаягт байрлах газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд уг газар нь нэхэмжлэгчийн эзэмшлийн Дарь эхийн ******* тоот хаягт байрлах 800 м.кв газартай давхцаж байгаа талаар нотлох баримт байхгүй тул нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна гэж үзэх үндэслэлгүй байна. НЗДын 2009 оны 029 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт 213 м.кв газрыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 1 зүйлийн 12.1.3 дахь хэсгийг үндэслэн иргэн Ж.Тт өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэрээр өмчлүүлсэн газар нь нэхэмжлэгчийн эзэмшлийн Дарь эхийн ******* тоот хаягт байрлах 800 м.кв газартай давхцаж байгаа талаар нотлох баримт байхгүй тул нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна гэж үзэх үндэслэлгүй байна. Ж.Тын өмчлөлд бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 21 р хороо, Дунд дарь эх гудамжны тоот хаягт байрлах 221 м.кв орон сууцыг бүртгэсэн байх бөгөөд Г.Бийн нэхэмжлэлдээ дурдаж буй улсын бүртгэлийн 220200******* дугаартай үл хөдлөх хөрөнгө болох Баянзүрх дүүргийн хороо, гудамжны тоот хаягт байрлах 103 м.кв талбай бүхий 2 давхар амины орон сууц мөн эсэх нь нотлох баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна гэж үзэх үндэслэлгүй байна. Иргэн Б.Э нь иргэн Ж.Таас 2011 оны 0******* сарын 08-ны өдөр Газар худалдах, худалдан авах гэрээ, Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж хуульд заасан үндэслэл журмын дагуу шилжүүлэн авч, холбогдох гэрчилгээг авсан бөгөөд тус үл хөдлөх хөрөнгийг худалдсан Ж.Т нь эдгээр хөрөнгийг өмчлөх эрхтэй байсан болох нь НЗДын 2009 оны 029 дүгээр захирамж болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр нотлогддог тул газар болон орон сууцны хууль ёсны өмчлөгч болно. УБЕГын даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/21******* тушаалаар иргэн Д.А, Э.А нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220402 дугаарт бүртгэлтэй улсын бүртгэлийн гэрчилгээг хүчинг/й болгосон байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дх тохиолдолд шийдвэрийг мэдсэнээс хойш Захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” ,14.1.1 дэх хэсэгт “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” гэж нэхэмжлэл гаргах хугацааг заасан байна. Нэхэмжлэгч Г.Б нь НЗДын 2009 оны 0 сарын 03-ны өдрийн 029 дугаар захирамжаар Ж.Тт газар өмчлөх эрх олгосон болохыг анх 2013 онд мэдсэн болох нь түүний 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээс харагдаж байх бөгөөд Г.Б нь Эрүүгийн болон ИргэнийI хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гарган шийдвэрлүүлсээр 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1508******* ‘‘Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж гарсан байна.| Нэхэмжлэгч Г.Б нь уг шүүгчийн захирамж гарснаас хойш 7 сарын д буюу 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр НЗДд БЗДЗДын 2007 оны сарын 29-ний өдрийн 263 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар хандаж, улмаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан байх тул нэхэмжлэгчийг хуульд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 154.1.8 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж гуравдагч этгээд болох "ХБ" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд “ХБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан тайлбартаа: “ХБ” ХХК нь Б.Э, Б.Н нартай 2013 онд барьцаат зээлийн гэрээ байгуулаад тухайн зээлийн гэрээний барьцаанд Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, хороо Дунд дарь эхийн байр ******* тоотод байрлах 221 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаар 000146, гэрчилгээний дугаар 220420675 гэсэн дугаартай 213 м.кв улсын бүртгэлийн ХД:0006, гэрчилгээний дугаар 22040 гэсэн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалуулсан.
Г.Б нь нэхэмжлэл дээрээ 1999 оны Б/159 дугаартай захирамжаар газар эзэмших эрх авч, цаашлаад өмчлөх эрх шилжсэн гэж тайлбарлаад байдаг. Гэтэл 1999 оны Б/159 тоот захирамжаар эзэмших эрх олгогдоогүй байдаг. Мөн өмчлөх эрх олгогдсон гэдэг баримт нотлох баримтад байхгүй. Хавтаст хэрэгт өгсөн баримтуудад 35 гэсэн дугаартай 800 м.кв талбайтай хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхтэй гээд байгаа боловч тэр нь огт нотлогдохгүй байгаа. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дх тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргахаар заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн тайлбарлаад байгаагаар НЗДын 2009 оны 0 сарын 03-ны өдрийн 29 тоот захирамжаар Ж.Тт газар өмчлөх эрх олгосон тухай анх 2013 онд мэдсэн байдаг нь түүний 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээс харагдаж байгаа. Мөн Г.Б нь Эрүү болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргаад шийдвэрлүүлээд 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 158*******тай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарсан байгаа. Иймээс нэхэмжлэгч Г.Б нь уг шүүгчийн захирамж гарснаас хойш 7 сарын д буюу 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр НЗДд БЗДЗДын 2007 оны сарын 29-ний өдрийн 263 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар хандсан. Өөрөөр хэлбэл шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн тайлбарлаад байгаа Э.А болон Ж.Т нарт газар эзэмших, өмчлөх эрх олгосон гэдгийг бүртгэсэн бүртгэлүүд нь хүчин төгөлдөр бус гээд байгаа боловч Өөрийнх нь тайлбр эзэмших эрх олгогдсон гээд байгаа тай 800 м.кв газар нь эдгээр хөрөнгүүдтэй давхцаж байгаа. Эдгээр хөрөнгүүдийг Ж.Т болон Э.Ад эзэмшүүлсэнтэй холбоотойгоор эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн гэдгийг нотлох баримтууд юм. Энэ баримтууд нь давхцаж байгаа гэдгийг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримт байхгүй байхад миний эрх, ашиг сонирхолд хөндөгдөөд байна гээд шаардаад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Гуравдагч этгээд Б.Э, Б.Н нарын өмгөөлөгч Н.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Бийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй талаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар зөв зүйтэй хэллээ. Би ч эдгээр хариуцагчдын дүгнэлттэй санал нэг байна. Учир нь холбогдох хуулиудыг харахаар Г.Бийн эрх, ашиг нь хөндөгдсөн гэдэг зүйл харагдахгүй байна. Ялангуяа Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн гэдэг дээр бид зөрөхгүй байгаа. Үүн дээр хариуцагч нар, “ХБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн ярьсан. Гуравдагч этгээдээр оролцож байгаа Ж.Т газар эзэмших захирамжийн 2007 оны сарын 29-ний өдөр гаргуулсан. Орон сууцыг 2009 оны 5 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тэгвэл үнэхээр Г.Б тухайн газар, байшинг өөрийнхөө хөрөнгө гэж үзэж байгаа бол энэ байшин маань яаж байна гээд яагаад анзаарч хгүй юм бэ?
Түрүү нь Г.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтуудыг хэлээд байна. Нэхэмжлэгч эрх нь зөрчигдсөн гэж үзэж байгаа бол эрхээ хамгаалуулах нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл газар эзэмших захирамжийг Ж.Т үүнийг 2017 оны сарын 29-ний өдөр гаргасан гэх юм бол Г.Б түүнийг мэдсэнээс хойш 9 дүгээр сарын 29-ний өдөрт багтаагаад гомдлоо гаргах жишээтэй шүү дээ. Нөгөө талаар гуравдагч этгээд “ХБ” ХХК-ийн төлөөлөгчийг прокурор н.Б*******ын хариу мэдэгдэх хуудас 2013 оны 1 сарын 05-ны өдөр гарсан байна. Үүнээс хойш 5 жилийн д нэхэмжлэлээ гаргасан байна гэж үзэж байна. Бусад хариуцагч, гуравдагч этгээдүүд олон зүйлийг ярьсан болохоор олон зүйл хэлээд яах вэ гэж бодож байна.
Мөн нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь эргэлзээтэй гэдэг талаар зарим оролцогчид хэлж байсан. Үүнтэй санал нэг байна. БЗДЗДын 1999 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 5/100 гэсэн захирамж байгаа юм байна. Гэтэл харамсалтай нь н.Б нас барсан байна. Тэгэхээр үүн дээр бас өөр хуулийн зохицуулалт бий. НЗДын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар газрыг гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшдэг. Н.Б нь хууль ёсоор гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж байсан юм бол нас барснаас нь хойш өв залгамжлалын журмаар шийддэг. Ийм баримтууд хэрэгт байхгүй. Тэгэхээр Г.Бийг нэхэмжлэл гаргах эрхгүй гэдгийг нотолж байгаа бас нэг зүйл нь энэ гэж хэлмээр байна.
Нэхэмжлэгч Г.Бийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрэгт авагдсан маш олон нотлох баримтууд нотолж байгаа. Захиргааны шүүхээс хэргийг шийдвэрлэхийн тулд эрх хэмжээнийхээ хүрээнд олон нотлох баримтыг цуглуулсан. Нэхэмжлэгч Г.Бийн талд орчихсон яваа н.Т буюу Ш гэж хүн байгаа. Нөгөө талаар н.Тийн эхнэр Д.Т бол нэхэмжлэгчийн талд ороод нэгдчихсэн сууж байна. Гэтэл Эрүүгийн хэрэг болон бусад Захиргааны хэрэгт цугларсан нотлох баримтуудаар н.Т гэдэг хүн өөр байр суурьтай байсан гэдэг нь маш тодорхой харагдаж байгаа. Жишээ нь Эрүүгийн хэрэгт байгаа 2012 оны 0 сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн прокурорын газарт гаргасан өргөдөлдөө хашаа, байшин хоёрыг өрөндөө авсан гэсэн байна. Өөрөөр хэлбэл н.Б, Г.Б нс өрөндөө авч байна. 2007 онд миний эгч н.Батсүх, хүү Давааням, Ж.Т нарыг амьдруулсан гэсэн байгаа. Мөн шүүх хурал дээр өгсөн мэдүүлэгтээ Г.Б нар мөнгө аваад, хашаа, байшингаа өгсөн гэж бид нарын өмнө маш тодорхой мэдүүлсэн шүү дээ. Энэ талаар шүүх хуралдаанд өгсөн хэд хэдэн мэдүүлэг байгаа. 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ н.Бөд 3,700 доллар өгсөн. Надад мөнгийг нь өгч чадахгүй байсан тул байшингаа надад дээрх мөнгөний оронд өгсөн. Талийгаач надад ордер өгч байсан. Гэвч би хаячихсан гэдэг байдлаар тайлбарласан. Тэгвэл энэ Эрүүгийн хэрэгт нэхэмжлэгч Г.Б нь 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр ямар мэдүүлэг өгч байсан бэ гэхээр н.Тт манай нөхөр амьд байхдаа хашаа байшингаа өгч байсан юм. Н.Таас бид хоёр 3,700 доллар авсан байсан. Түүнийхээ оронд хашаа байшингийн гэрчилгээний хамт өгсөн гээд маш тодорхой мэдүүлсэн байдаг. Тэгэхээр н.Таас 3,700 доллар аваад амьдрал, ахуйдаа хэрэглэсэн байгаа. Тэгсэн хүн өнөөдөр миний эрх, ашиг хөндөгдсөн гээд яриад суух ямар эрх байгаа юм бэ. Энэ бол нэхэмжлэгч Г.Бийн эрх ашиг зөрчигдөөгүй гэдгийг харуулж байгаа маш том баримт юм. Эрүүгийн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн н.Дын мэдүүлгээр нотлогдоно. Эрүүгийн хэрэгт гэрч н.Д нь 2012 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Ж.Тт өөрийн хашаа, байшин гэж ойлгуулсан. Түүнээс биш н.Т ахынх гэж Ж.Т хэлж байгаагүй. Бид хоёр Ж.Тын нэр дээр хашаа байшинг шилжүүлье гэж ярилцаад шилжүүлсэн. Хашаа байшинг бичиг баримттай болгоё гэж бодсон юм. Тухайн үедээ хашаа, байшинг бичиг баримтгүй гэдгийг мэдэж байсан. Тэгээд н.Т ахдаа байшингаа зарсан гэж хэлсэн гэж 2013 оны ******* сарын 06-ны өдөр мэдүүлсэн. Ийм баримтууд байгаа. Гэрч н.Н ч 2 давхар байшин, газар Шархүү буюу н.Тийнх гэж 2018 оны 1 18-ны өдрийн шүүх хуралдаанд хэлж байсан. Н.Т нь н.Д, Ж.Т нарт байшингаа эзэмшүүлж байсныг давхар нотолж байгаа. Тэгэхээр нэгэнт 3,700 долларын тооцоондоо авчихсан юм чинь хашаа, байшинг харж, хандах эрх н.Тт байсан байх. Гэхдээ харамсалтай нь хаягдсан, орхигдсон, тэнүүлчид цугларсан гэдэг талаар Э.А хэллээ. Нэхэмжлэгч Г.Б энэ үед хаана байсан юм бэ. н.Т ч гэсэн хаана байсан юм бэ. Ийм нөхцөл байдалтай байтал н.Т нь Г.Бдаа залилуулсан, мэхлүүлсэн хүн болоод цагдаагийн байгууллага, тогтоолд өргөдөл гаргасан байгаа. Эцэст нь энэ нөхцөл байдал өөрөөр эргэхээр Г.Бтай нийлээд ингээд явж байгаа үйлдэл маш тодорхой харагдаж байгаа. Тэгэхээр Г.Бийг энд хохирсон, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэх талаар ямар ч нөхцөл байдал байхгүй.
Миний үйлчлүүлэг Б.Э, Б.Н нар нь байшин, газрыг хууль ёсны дагуу авсан гэдгийг зайлшгүй хэлэх ёстой. Энэ талаар Улсын бүртгэл, Нийслэл, дүүргийн Засаг дарга нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ярьсан болохоор давхцуулж яриад яах вэ гэж бодож байна. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна” гэж заасан. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “бүртгэл үнэн зөв байх” гэж заасан байдаг. Энэ бүх шаардлагын дагуу Б.Э, Б.Н нарын үл хөдлөх хөрөнгө зүй ёсоор хийгдсэн байгаа. Өөрөөр хэлбэл Б.Э, Б.Н нар нь Иргэний хуулийн 10 зүйл, 10 зүйлд зааснаар хууль ёсны өмчлөгчид нь болсон. Мөн газрын өмчлөлдөө худалдан авсан. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 3 зүйлд нийцэж байгаа. Ийм байдлаар гуравдагч этгээд Б.Э, Б.Н нар нь үл хөдлөх хөрөнгүүдээ хууль ёсоор худалдаж авсан. Зуучлалын байгууллагыг хууль ёсоор оролцуулсан. Хуульчдын байгууллагыг оролцуулан хуульчдын байгууллагаар дамжуулаад авсан. Мөн ийнхүү худалдаж авахдаа “ХБ” ХХК-иас зээл авсан. Мэдээж “ХБ” ХХК зээл олгогчийн хувьд бичиг баримтыг маш сайн нягталж, шалгасан гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Эдгээр байдлыг үндэслээд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Миний үйлчлүүлэг Б.Э, Б.Н нар газар, байшинг хууль ёсоор өмчилж байгаа гэдэг нь харагдаж байгаа.” гэв.
Гуравдагч этгээд Э.А, Ж.Т нарын өмгөөлөгч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний ярих байгаа зүйл хууль зүйн дүгнэлт биш хэрэгт цугларсан нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, мэдүүлэг, хэргийн болсон процессыг Э.А, Ж.Т нарын эрх ашгийг хамгаалж байгаа хүний хувьд хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна. Бодит байдал дээр Ш буюу н.Т гэдэг хүн өмнөх шүүх хурал дээр гэрчээр оролцсон. Үүнд 3,700 долларын асуудал тодорхой яригддаг. Тэр ч утга хавтаст хэрэгт Баянзүрх дүүргийн цагдаагийн газар, мэдүүлэг, хавтаст хэрэг, прокурорын тогтоол, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн материалд хүртэл байж байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаа дугаар зүйлийн 3 дахь хэсэгт иргэн бүр хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар олж авах эрхтэй гэж заасан. Үүний дагуу иргэн Г.Б нь байна уу, н.Т нь байна уу өөрийнх нь эрх ашиг хөндөгдөөд өөрөө хохироод байгаа бол цагдаагийн байгууллага, шүүхийн байгууллагад хандах эрх нь нээлттэй. Тэр ч утга бүх шатны шүүх, цагдаагийн байгууллагаар яваад өдийг хүрч байна. Гэвч өнөөдөр иргэний үүргээ ухамсарлаад хувийн ёс зүйг энд тодорхой хэмжээгээр ярих нь зүйтэй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар, гэрчийн мэдүүлгээр болсон процессын үйл явдал яаж өрнөсөн бэ гэдэг нь туйлын тодорхой болоод байна. Миний үйлчлүүлэгч Ж.Тын хувьд н.Д гэдэг хүнтэй 8 жилийн хугацаанд хамтран амьдарсан. Н.Д гэдэг нь Ш буюу н.Тийн эгчийнх нь хүүхэд байгаа юм. Энэ хүнтэй 8 жилийн хугацаанд хамт амьдрахад болж бүтэх юм байна, энд амьдар гэдэг зүйлийг ярьсан. Ж.Тын хувьд ярихдаа 3,700 долларыг н.Т гэдэг хүний эгч болох н.Дын ээж нь өгсөн байдаг. Тэр ч утга Э.А гэдэг хүнд зарсан н.Н гэдэг хүн н.Тийн дүүгийнх нь эхнэр гээд байгаа. Ингээд ах, дүүсээрээ тодорхой баримт, материалаар шилжсэн. Ингээд ах, дүү нартаа чи энд амьдар, чи энд амьдар гээд өгч байсан процесс явагдсан байдаг. Тэгээд н.Д, Ж.Т хоёр хувийн таарамжгүй харьцааны улмаас салсан байдаг. Ингээд энэ хугацаанд миний үйлчлүүлэгчийн хувьд н.Д гэрлэсэн. Гэхдээ албан ёсоор биш. Хамтран амьдарсан. Энэ хугацаанд тухайн байшин ямар байсан гэдгийг Э.А хэллээ. Сүүлдээ байшинг нь нураах дээрээ тулсан. Газар, хогийг нь тэгшилсэн гэдэг асуудлыг ярьдаг. Ингээд эзэнгүй үлдсэн эд зүйлийг өөд нь тат, миний зүйл байгаа юм гэдэг үүднээс ах, дүү нь хэлэлцээд, шороо тоосыг нь очиж зөөлцсөн гэдэг нь гэрчийн мэдүүлэг дээр байгаа. Ингээд Ж.Тунгалатамир өөрийнхөө зардлаар нөгөө байшинг эргүүлээд хүн амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн гэдгийг өөрөө хэлдэг. Мөн Э.А хажууд нь амьдарч байсан хүн мэдэж байна гэдгийг хэлж байна. Гэр бүлийн таарамжгүй харьцаанаас болоод хоёр тийш болохдоо н.Д гэдэг хүнд зарсан мөнгөнийхөө талыг өгсөн байдаг. Хавтаст хэрэгт энэ материалаа ч өгсөн. Дээрээс нь өөрийн хүүхэд болох н.Быг гэрчээр оролцуулж, мэдүүлэг өгсөн байгаа. Хүн чанар, ёс суртахуун, процессын хувьд ийм л амьдрал өрнөөд, ийм үйл баримт болсон нь ойлгомжтой тогтоогдоод байна гэж үзэж байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Б анх тус шүүхэд хандан Нийслэлийн Засаг даргын 2009 оны 29 дүгээр захирамжийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 189 тоот шийдвэрийн Э.Ад холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 570 тоот шийдвэрийн Э.Ад холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 263 тоот захирамжийн Ж.Тт холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 029 тоот захирамжийн Ж.Тт холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн хороо, дунд Дарь Эх гудамж, тоот Ү-22040*******5 улсын дугаартай 2009 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай Ж.Тын өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл, Баянзүрх дүүргийн хороо, дунд Дарь Эх, гудамж тоот Ү-22040*******5 дугаартай 2011 оны ******* сарын 08-ны өдрийн Б.Э, Б.Н нарыг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл, Баянзүрх дүүргийн хороо, дунд Дарь Эх, гудамж тоот Ү-220402 улсын дугаартай 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Д.А, Э.А нарыг өмчлөгчөөр бүртгэсэн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах хэмээн эцэслэн тодорхойлсон.
Шүүх нэхэмжлэгчийн эцэслэн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, маргаан бүхий акттай холбогдуулан шүүхээс хийсэн архив, бичиг хэргийн болон газрын үзлэг, шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг зэрэгт үнэлэлт өгч, дх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасанчлан захиргааны үйл ажиллагаанд хуульд үндэслэх тусгай зарчмыг баримтлах бөгөөд Газрын тухай хуулийн 3 зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна, 39 дүгээр зүйлийн 39.1.4-т газар эзэмших эрх газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсноор дуусгавар болохоор, 47 дугаар зүйлийн 47.1-т Газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгө өмчлөгч этгээдийн тэрхүү эд хөрөнгөө тухайн газар дээр ашиглах эрх дуусгавар болно, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана хэмээн тус тус хуульчлан заажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд, маргаан бүхий газарт болон хариуцагчийн архив, бичиг хэрэгт хийсэн шүүхийн үзлэг, шинжээчийн дүгнэлт болон хэргийн оролцогчдын тайлбар, гэрч нарын мэдүүлгээр,
1. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 1999 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Газар ашиглах эрх олгох тухай Б/100 дугаар захирамжийн хавсралтаар Баянзүрх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт суурьшин амьдарч байсан иргэн Б.Бөд газар ашиглах эрх олгохоор тусгасан байх боловч тухайн захирамжийн хувийн хэрэг хадгалагдаагүйн улмаас захирамжид нэр дурдагдсан этгээд нь нэхэмжлэгч Г.Бын нөхөр мөн эсэхийг тогтоох боломжгүй байна.
2. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаар, Баянзүрх дүүргийн хороо, ******* тоотод оршин сууж асан Г.Бт Баянзүрх дүүргийн Засаг даргаас 2000 оны сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн хороо, ******* тоотод байрлах 800 м.кв амины хашааг ашиглах эрхийн 981 дугаар гэрчилгээг олгосон. Гэрчилгээний Газар ашиглуулах үндэслэл хэсэгт Баянзүрх дүүргийн Засаг даргын 1999 оны 1 сарын 27-ны өдрийн Б/159 дүгээр тоот шийдвэр хэмээн тэмдэглэсэн байна.
Энэхүү үйл баримттай холбогдуулан шүүхээс хуульд заасан журмын дагуу цуглуулсан нотлох баримтууд болох Баянзүрх дүүргийн Засаг даргын 1999 оны Б/159 болон 2000 оны Б/133 дугаар захирамж, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0022 дугаар гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 6/3216, 2018 оны 7/3110 дугаар албан бичиг, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 8/330 дугаар албан бичиг, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1/1093 дугаар албан бичиг, Баянзүрх дүүргийн Газрын албаны 2018 оны 13/168******* албан бичиг болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 1/284 албан бичиг бүхий шинжээчийн дүгнэлт зэрэг баримтаар,
Баянзүрх дүүргийн Засаг даргын 1999 оны 1 сарын 27-ны өдрийн Газар ашиглах эрх олгох тухай Б/159 дүгээр захирамжийн хавсралтад дурдагдсан иргэдийн нэрсийн жагсаалтад нэхэмжлэгч Г.Б болон түүний нөхөр Б.Б нарын нэр байхгүй, харин Баянзүрх дүүргийн Засаг даргын 2000 оны сарын 14-ний өдрийн дүүргийн хорооны нутаг дэвсгэрт суурьшин амьдарч байгаа... иргэдэд Газар ашиглах эрх олгох тухай Б/133 дугаар захирамжийн хавсралтын хороо хэсгийн 3-т Г.Б Дарь-Эхийн ******* хэмээн тусгагдаж, газар ашиглах эрхийн үнэмлэх олгохоор шийдвэрлэсэн боловч газрын болон захирамжийн хувийн хэрэг хадгалагдаагүй,
Г.Б нь өөрийн эзэмшиж байсан газартаа хашаа, байшин барьснаа эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд 2000 оны сарын 14-ний өдрийн 220400******* дугаарт бүртгүүлсэн,
Г.Бын 2000 онд хашаалсан гэх газар нь бодит байдал дээр 800 м.кв бус харин 467 м.кв талбайтай болох нь тус тус тогтоогдож байна.
3. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 01/1321, Баянзүрх дүүргийн хорооны Засаг даргын 2018 оны 19 албан бичиг болон Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 27, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 6/4 тогтоол холбогдох бусад баримтаар, тус дүүргийн хороо нь 1965 онд анх байгуулагдсан бөгөөд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2007 оны 0 сарын 28-ны өдрийн Зарим хороодыг шинээр байгуулж нутаг дэвсгэрийн хилийн зааг /цэс/-ийг шинэчлэн тогтоох тухай тогтоолоор 2 болон хороо болон хуваагдаж улмаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны Хороодын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай 6/4 тогтоолоор Баянзүрх дүүргийн 2 болон хороодоос хувааж хороог шинээр байгуулсан болох нь тогтоогдож байна.
4. Гуравдагч этгээд Д.А нь нэхэмжлэгч Г.Бийн дүүгийн эхнэр Л.Нгээс 2005 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн огноо бүхий Баянзүрх дүүргийн хороо, Дарь Эх ******* гудамж ******* тоот хаяг бүхий нэгж талбарын 1864436924 дугаар бүхий 467.25м.кв талбайтай газрыг 1 сая 500 мянган төгрөгөөр худалдан авсан гэх үйл баримт тогтоогдож байх боловч хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга болон дүүргийн Газрын албанаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбр Баянзүрх дүүргийн Засаг даргын зүгээс иргэн Л.Нд газар эзэмшүүлсэн захирамж гаргаж байгаагүй,
Д.А Л.Н нарын хооронд байгуулсан гэрээнд талууд 2004 оны 1 сарын 15-нд Баянзүрх дүүргийн хороо 8- тоот хаяг бүхий хашаа байшинг газрын хамт худалдсан тухай тэмдэглэсэн, Л.Нгээс 2005 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн Газрын албанд Баянзүрх дүүргийн хороо 8- тоотод оршин суугч би өөрийн эзэмшиж байсан хашаа байшинг Д.Ад бэлэглэж байна гэсэн агуулга бүхий өргөдөл гаргасан байх боловч тухайн хаяг бүхий газар болон нэхэмжлэгч Г.Бын эзэмших эрх бүхий Баянзүрх дүүргийн хороо Дарь-Эхийн ******* тоот хаяг бүхий газар нь бодит байдал дээр нэг газар болох нь,
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2005 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 189 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Д.Ад Баянзүрх дүүргийн хороо Дунд Дарь Эхийн 8- тоот газар эзэмших эрхийг олгож, 2005 оны сарын 09-ний өдөр 467 м.кв газар эзэмших эрхийн 2-189-1643 дугаар гэрчилгээг олгож улмаар Нийслэлийн Засаг даргын 2006 оны 570 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн хороо, Дунд Дарь Эхийн 1-ийн тоот 255 м.кв газрыг өмчлүүлснийг Д.А нь 2007 оны сарын 10-ны өдөр эрхийн Улсын бүртгэлийн Ү-220402/байшин/, Г-220400 /газар/ дугаарт бүртгүүлэн улмаар 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улсын бүртгэлийн Ү-220402-тай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд Э.Аийг нэмж бүртгэсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, гэрч Л.Нгийн мэдүүлэг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 7/590 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд, Баянзүрх дүүргийн Газрын албанаас 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 1/284 албан бичиг бүхий шинжээчийн дүгнэлт холбогдох бусад баримтаар тогтоогдож байна.
5. Д.Агаас Баянзүрх дүүргийн Газрын албанд хандан Ариунаагийн нэр дээр хамт орсон байшин, газрыг иргэн Ж.Тийн нэр дээр болгож өгнө үү гэсэн утгатай өргөдөл гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны сарын 29-ний өдрийн 263 дугаар захирамжаар гуравдагч этгээд Ж.Тт Баянзүрх дүүргийн хороо, Дунд Дарь-Эхийн 1- тоот 213 м.кв газрыг таван жилийн хугацаагаар эзэмшүүлж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2009 оны 29 дүгээр захирамжаар өмчлүүлснийг Ж.Т 2009 оны 5 дугаар сарын 28-ны өдөр эрхийн Улсын бүртгэлийн Ү-22040*******5/байшин/, Г- 22040 /газар/ дугаарт бүртгүүлэн улмаар 2011 оны ******* сарын 08-ны өдрийн Эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр гуравдагч этгээд болох Б.Э, Б.Н нарт худалдсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, гэрч Б.Даваанямын мэдүүлэг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 7/590 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд, Баянзүрх дүүргийн Газрын албанаас 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 1/284 албан бичиг бүхий шинжээчийн дүгнэлт холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.
6. Энэ бүхний дүнд нэхэмжлэгч Г.Бын эзэмшиж байсан Баянзүрх дүүргийн хороо, ******* тоот хаяг бүхий газар нь Баянзүрх дүүргийн хороо, Дарь Эх ******* гудамж ******* болон Баянзүрх дүүргийн хороо 8- тоот хаяг бүхий 2 нэгж талбар болон хуваагдан гуравдагч этгээд Д.А болон Ж.Т нарын эзэмшил, өмчлөлд шилжиж, хороо дахин зохион байгуулагдах үйл явцтай холбоотойгоор Ж.Тын өмчлөх эрхтэй болсон газар нь Баянзүрх дүүргийн хороо, Дунд Дарь Эхийн гудамж тоот болж, Д.Агийн өмчлөх эрх бүхий газар нь Баянзүрх дүүргийн хороо, Дунд Дарь-Эхийн 1- /2009 оны Баянзүрх дүүргийн хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 3 дугаар тогтоолоор Дунд дарь эрхийн 1- болсон/ гэсэн хаягтай болж тус тус өөрчлөгдсөн.
Эдүгээ Д.А, Э.А нарын өмчилж буй эрхийн улсын бүртгэлийн Г-220400 дугаарт бүртгэлтэй газар нь Баянзүрх дүүргийн хороо, Дунд Дарь Эхийн гудамжны ******* тоот хаяг болох нь,
гуравдагч этгээд Б.Э, Б.Н нарын гуравдагч этгээд Ж.Таас шилжүүлэн авсан эрхийн улсын бүртгэлийн Ү-22040******* дугаарт бүртгэлтэй газар нь Баянзүрх дүүргийн хороо, Дунд Дарь Эхийн гудамжны ******* тоот хаяг болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Баянзүрх дүүргийн хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 3 дугаар тогтоол, 2010 оны сарын 25-ны өдрийн огноо бүхий Баянзүрх дүүргийн хорооны Засаг даргын тодорхойлолт, Баянзүрх дүүргийн 27 дүгээр хорооны Засаг даргын 2019 оны 20 дугаар албан бичиг болон холбогдох бусад баримтаар тогтоогдож байна.
7. Нэхэмжлэгч Г.Б нь анх тус шүүхэд 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 2009 оны 29 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаснаас хойш нийт 6 удаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмж, тодруулсан байх бөгөөд энэ хүрээнд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 263 дугаар болон Нийслэлийн Засаг даргын 2009 оны 029 тоот захирамжуудын гуравдагч этгээд Ж.Тт холбогдох хэсгийн хүчингүй болгуулахаар Нийслэлийн Засаг даргад,
Баянзүрх дүүргийн хороо, дунд Дарь Эх, гудамж тоот Ү-220402 улсын дугаартай 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Э.А, Э.А нарыг өмчлөгчөөр бүртгэсэн улсын бүртгэл, Баянзүрх дүүргийн хороо, дунд Дарь Эх гудамж, тоот Ү-22040*******5 улсын дугаартай 2009 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай Ж.Тын өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл, Баянзүрх дүүргийн хороо, дунд Дарь Эх, гудамж тоот Ү-22040*******5 дугаартай 2011 оны ******* сарын 08-ны өдрийн Б.Э, Б.Н нарыг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус хандаж байсан байх бөгөөд харин Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 189 дугаар болон Нийслэлийн Засаг даргын 2006 оны 570 тоот шийдвэрийн Э.Ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Засаг даргад хандаагүй байна.
Иймд дээрх үйл баримттай холбогдуулан шүүхээс Газрын тухай хуулийн 3 зүйлийн 31.3 дахь хэсгийг зөрчиж, Г.Бийн эзэмшиж байгаа газартай давхацуулан бусдад газар эзэмшүүлж, өмчлүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 263 дугаар захирамжийн, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 29 дүгээр захирамжийн Ж.Тт холбогдох хэсгийг,
Газрын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2009 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Ү-22040*******5 улсын дугаартай, Баянзүрх дүүргийн хороо, дунд Дарь Эх гудамж, тоот газрын өмчлөгчөөр Ж.Тыг бүртгэсэн бүртгэл, Баянзүрх дүүргийн хороо, дунд Дарь Эх, гудамж тоот Ү-22040*******5 дугаартай 2011 оны ******* сарын 08-ны өдрийн Б.Э, Б.Н нарыг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож,
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 189 дугаар болон Нийслэлийн Засаг даргын 2006 оны 570 дугаар захирамжийн Э.Ад холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Ү-220402 улсын дугаартай Баянзүрх дүүргийн хороо, дунд Дарь Эх, гудамж тоот газрын өмчлөгчөөр Э.А, Э.А нарыг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10******* зүйлийн 106.1, 106.3.1, 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 3 зүйлийн 31.3, 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг тус тус үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 263 дугаар захирамжийн, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 29 дүгээр захирамжийн Ж.Тт холбогдох хэсгийг, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2009 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Ү-22040*******5 улсын дугаартай, Баянзүрх дүүргийн хороо, дунд Дарь Эх гудамж, тоот газрын өмчлөгчөөр Ж.Тыг бүртгэсэн бүртгэл, Баянзүрх дүүргийн хороо, дунд Дарь Эх, гудамж тоот Ү-22040*******5 дугаартай 2011 оны ******* сарын 08-ны өдрийн Б.Э, Б.Н нарыг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Г.Баас тус шүүхэд хандан гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 189 дугаар захирамжийн, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 570 дугаар захирамжийн Э.Ад холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Ү-220402 улсын дугаартай Баянзүрх дүүргийн хороо, дунд Дарь Эх, гудамж тоот газрын өмчлөгчөөр Э.А, Э.А нарыг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Улсын бүртгэлийн ерөнхий газраас тус бүр 23.400 /хорин гурван мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.М