Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
Хэргийн индекс | 183/2017/00009/И |
Дугаар | 183/ШШ2017/00204 |
Огноо | 2017-01-19 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 183/ШШ2017/00204
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Р.Оюунгэрэл нь нэхэмжлэгч Хаан банкны зээлийн гэрээний үүрэгт 84,895,837.31 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах, хэрэв хариуцагч зээлийн төлбөрийг сайн дураараа барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгүүд болох Хан-уул дүүрэг, 10 дугаар хороо, Нисэхийн 9 дүгээр гудамж, 181Г тоотод байрлах 363 м.кв талбайтай хувийн сууц, гаражийн зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга Ү-2206034127, дэлгүүрийн тоног төхөөрөмж, цайны газрын тоног төхөөрөмж,
Хан-уул дүүрэг, 10 дугаар хороо, Нисэхийн 9 дүгээр гудамж 181Г тоот 686 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар Г-2206005107, Хан-уул дүүрэг 10 дугаар хороо, Нисэхийн 9 дүгээр гудамж 181 тоот 286 м.кв талбайтай хувийн сууц, 36 м.кв гаражын хамт Ү-2206014927,
УБЗ 88-57 улсын дугаартай, Самсунг ямузин /Samsung Yamuzin/ автомашин зэргээр нэхэмжлэгч Хаан банк үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 582,430 төгрөгийн 291,215 төгрөгийг улсын орлогод үлдээж, 291,215 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 данснаас, 291,215 төгрөгийг хариуцагч Р.Оюунгэрэлээс гаргуулж, нэхэмжлэгч Хаан банкинд тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ