Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2017/01576

 

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2017/01576

Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 17, Гэрэгэ тауэр 12 давхарт байрлах Албан журмын даатгагчдын холбоо-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон 18 дугаар байрны 105 тоотод оршин суух Боржигон овогт Цэрэндаваагийн Дуламсүрэнд холбогдох нөхөн төлбөр 1.895.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч Албан журмын даатгагчдын холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Дуламсүрэн нь 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 81-16 УНЕ улсын дугаартай D.Rezzo маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11 дэх заалтыг зөрчсөний улмаас иргэн Б.Одхүүгийн 83-86 УБЛ улсын дугаартай Toyota Hilux маркийн тээврийн хэрэгслэл болон Б.Буянтын 08-98 УБӨ улсын дугаартай Suzuki Grand Vitara маркийн тээврийн хэрэгслүүдийг мөргөж эд хөрөнгөнд нь хохирол учруулсан байна. Тус холбоо Ц.Дуламсүрэнгийн гаргасан хүсэлтийн дагуу хохирогч Б.Одхүүгийн эд хөрөнгөнд учирсан хохирол 420.000 төгрөг, хохирогч Б.Буянтын эд хөрөнгөнд учирсан хохирол 1.665.000 төгрөг ба нийт 2.085.000 төгрөгийг төлж барагдуулан даатгалын тохиолдлын буруутай этгээд Ц.Дуламсүрэнтэй 11 сарын хугацаанд буцаан төлж барагдуулах нөхцөлтэйгээр 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 15200016 дугаар бүхий Жолоочийн даатгалын сангаас хохирогчид олгосон нөхөн төлбөрийн буцаан нэхэмжлэх гэрээ-г байгуулсан. Ц.Дуламсүрэн нь уг гэрээний хугацаанд 190.000 төгрөгийг буцаан төлж, үлдэгдэл 1.895.000 төгрөгийг гэрээний хугацаанд төлж барагдуулаагүй төдийгүй эдүгээ хүртэл эргэн төлөлт хийгээгүй байна. Иймд хариуцагч Ц.Дуламсүрэнгээс 1.895.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Дуламсүрэн шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Албан журмын даатгагчдын холбоо-оос нэхэмжилж байгаа 1.895.000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Албан журмын даатгагчдын холбоо, хариуцагч Ц.Дуламсүрэнд холбогдуулан нөхөн төлбөр 1.895.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн дотор 1.895.000 төгрөгийг төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Нэхэмжлэгч Албан журмын даатгагчдын холбоо, хариуцагч Боржигон овогт Цэрэндаваагийн Дуламсүрэнд холбогдуулж нөхөн төлбөр 1.895.000 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45270 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 22635 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ц.Дуламсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамж 22635 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

  1. . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Г.АРИУНАА