Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 404

 

     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

                                             хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, БУК 6 дугаар гудамж 2 тоотод оршин суух, Боржигон овогтой Дэмбэрэлийн Отгонбаатар /РД:ЧП83062373/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалант 10 дугаар гудамж, 215А тоотод оршин суух, Монгол овогтой Хэнмэдэхэвийн Отгончимэг /РД:ШД68041562/-т холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.503.200 төгрөг гаргуудах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Отгончимэг нь 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 2.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 1сарын хугацаа зээлүүлсэн. Хариуцагч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрт 535.520 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд зээлийн төлбөрийн үлдэгдэлээ төлж барагдуулах талаар удаа дараа мэдэгдсэн боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 2.503.200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.     

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Отгонбаатарын нэхэмжилж буй 2.503.200 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг бүрэн төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.  

 

    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Отгонбаатар нь хариуцагч Х.Отгончимэгт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.503.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь  Х.Отгончимэг 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 2.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 1 сарын хугацаа зээлүүлсэн. Хариуцагч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрт 535.520 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд зээлийн төлбөрийн үлдэгдэлээ төлж барагдуулах талаар удаа дараа мэдэгдсэн боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 2.503.200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Д.Отгонбаатарын нэхэмжилж буй 2.503.200 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг бүрэн төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл ... баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Отгонбаатар нь хариуцагч Х.Отгончимэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 2.503.200 төгрөгийг хариуцагч нь бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55.001 төгрөг төлснийг дурдаж, түүний 50 хувь буюу 27.500 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь буюу 27.500 төгрөгийг хариуцагч Х.Отгончимэгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Отгонбаатарт олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

           

 

                                               

 

        ШҮҮГЧ                                           Б.АРИУНХИШИГ