Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 519

 

2019 оны 8 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2019/0519

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,

Нэхэмжлэгч: Д.Ц

Хариуцагч: НЗД

Гуравдагч этгээд: УОХХК

Нэхэмжлэлийн шаардлага: НЗД 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/421 дүгээр захирамжийн УОХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие 2003 оны 7 дугаар сарын 25-ны өдөр УОХХК-иас Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн худалдааны гудамжинд орших, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0 дугаартай, Монгол Улсын аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмшлийн 207 тоот гэрчилгээтэй, НЗД1996 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А/76 дугаар захирамжтай, УОХХК-ийн НШ ХҮТ-ийн барилгын урд талын Улаанбаатар хотын барилга, түүхий эдийн биржийн 1993 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн дуудлага худалдаагаар худалдан авсан хүнсний захын дуусаагүй барилгын суурийн байгууламжийг /барилгын суурь, аяган суурь, суурийн дам нуруу, инженерийн шугам сүлжээ, хатуу хучилттай зам талбай, барилгын зураг, харалдаа хашаа бүхий/ 1689 м.кв талбай газрыг бичгээр гэрээ байгуулан худалдан авсан билээ.

Энэхүү газраа өөрийн нэр дээр шилжүүлэхээр 2005 оны 8 дугаар сарын 04-ний өдөр НГАхүсэлт гаргасан боловч ...газрын маргаантай учир шилжүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн ба үүнээс хойш газраа шилжүүлэн авах талаар удаа дараа хандаж байсан боловч боломжгүй гэдэг хариуг амаар өгч өнөөдрийг хүрсэн.

Гэтэл 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр үл таних хүмүүс ирж уг газарт хашаа барин, барилга барих гэж байгаа тухайгаа мэдэгдсэн бөгөөд тэдгээр хүмүүс нь НЗД2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/421 дүгээр захирамжийн дагуу олгогдсон гэх 0 тоот газар эзэмших гэрчилгээ үзүүлсэн бөгөөд уг гэрчилгээнээс үзэхэд дээрх захирамжаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд үйлчилгээ, конторын зориулалтаар 585 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар "УОХХК-д олгосныг олж мэдээд нэхэмжлэл гаргаж байна.

Миний бие 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр НЗДд хандан гомдол гаргасан бөгөөд НЗДас 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 07/4079 дугаар албан бичгээр миний гомдлыг шийдвэрлэх боломжгүй тул шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу ирсэн. Иймд НЗД2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/421 дүгээр захирамжийн УОХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Ц нь 2003 оны 7 дугаар сарын 25-ны өдөр УОХХК-иас Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн худалдааны гудамжинд орших үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0 дугаартай, газар эзэмшлийн 207 тоот гэрчилгээтэй, НЗД1996 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А/76 дугаартай захирамжтай УОХХК-ийн НШХҮТ-ийн барилгын урд талын Улаанбаатар хотын барилга түүхийн эдийн биржийн 1993 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн дуудлага худалдаагаар худалдан авсан хүнсний захын дуусаагүй барилгын суурийн байгууламжийг 1689 м2 талбай бүхий газрын хамт бичгээр гэрээ байгуулан худалдан авсан.

Д.Ц нь газраа өөрийн нэр дээр шилжүүлэхээр 2005 оны 8 дугаар сарын 04-ний өдөр НГАхүсэлт гаргасан боловч газрын маргаантай учир шилжүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн ба түүнээс хойш газраа шилжүүлэн авах талаар удаа дараа хандаж байсан боловч боломжгүй гэдэг хариу амаар өгсөөр өнөөдрийг хүрсэн. Энэ хугацаанд УОХХК-ийн захирал Л.З гэдэг хүн нас барсан бөгөөд өнөөдрийг хүртэл газрыг шилжүүлж аваагүй байна.

Гэтэл 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хэсэг хүмүүс уг газар хашаа барин барилга барих гэж байгаа тухай мэдэгдсэн бөгөөд тэдгээр хүмүүс НЗД2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/421 дүгээр захирамжийн дагуу олгогдсон гэх 0 тоот газар эзэмших гэрчилгээ үзүүлсэн бөгөөд уг гэрчилгээнээс үзэхэд уг захирамжаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд үйлчилгээ, конторын зориулалтаар 585 м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар УОХХК-д олгосныг олж мэдсэнээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг 585 м2 талбай нь иргэн Д.Цын УОХХК-иас худалдан авсан 1689 м2 талбай бүхий газартай давхцалтай. Уг газрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх нэрээр УОХХК-д буцаан олгож захирамж гаргаж байгааг хууль бус гэж үзэж байна.

УОХХК-иас Улаанбаатар хотын барилга түүхийн эдийн биржийн хүнсний захын дуусаагүй барилгын суурийг барилга байгууламж, барилгын суурийн газартай нь хамт тойм зураг үйлдэн талууд гэрээ байгуулан гарын үсэг зурж, тамга дарж худалдсан газар байдаг. Энэ газрын газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлт гаргасныг шийдвэрлээгүй байхад 585 м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар УОХХК-д олгосон нь иргэн Д.Цын эрхийг зөрчиж байна.

Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлж гуравдагч этгээдэд газар олгосон гэдэг боловч анхнаасаа энэ газрыг худалдахдаа Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны шүүхийн шийдвэрээр 1689 м2 талбай бүхий газар эзэмших эрхтэй болохыг тогтоосон. Тухайн үед барилгын суурь нурсан байсан бөгөөд нурсан суурийг Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны шүүхийн шийдвэрийг үндэслэж 40 сая төгрөгөөр худалдан авч мөнгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогддог юм. Тиймээс энэхүү захиргааны актыг хууль бус гэж үзэж байна.

Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлж гуравдагч этгээдэд 585 м2 талбай газар олгосон гэдэг боловч энэ нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн эсэх нь тодорхойгүй байна. Маргаан бүхий актыг гаргахдаа эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээдэд сонсох ажиллагаа явуулах, нөхцөл байдлыг тогтоох нотлох баримт цуглуулах зэрэг үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй гэж үзэж байна.

Иргэн Д.Ц НГАхандаж байсан гэдгийг

гэрчлэх өргөдлийн бүртгэлийг архиваас хугацаа дуусаж устсан гэж мэдэгдсэн тул нотлох баримтаар авах боломжгүй байгаа. Тиймээс ЭХХК-д ажиллаж байсан, тухайн үед уг компанийг төлөөлж байсан Г.П*******, Ж.Ш******* гэсэн 2 гэрч Д.Цыг уг газрыг авахаар гээд хөөцөлдөж байсан гэж тодорхой мэдүүлдэг. Мөн Газрын албаны орлогч дарга албан бичгээр иргэн Д.Цад Газрын зөвлөлөөр хэлэлцээд танд олгох боломжгүй гэсэн байдлаар хариу өгсөн байсан. Гэхдээ Нийслэлийн Газрын алба дараа нь УОХХК-д газар олгохдоо энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж тогтоох ёстой байсан. Тиймээс шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. НЗД2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/421 дүгээр захирамж нь хууль зөрчөөгүй, хуульд нийцэж гарсан, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж байна.

УОХХК-иас 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр НЗД бөгөөд НЗДхэрэгжүүлэгч агентлаг НГАхүсэлт гаргасан. Уг хүсэлтдээ маргаан бүхий газрыг манайх эзэмших ёстой, учир нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр маргаан бүхий газрыг УОХХК эзэмших ёстой гэсэн бичиг ирсний дагуу Нийслэлийн Газрын албанаас тус хүсэлтийг хянан шийдвэрлэж Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах хурлаар орж дэмжигдсэний үндсэн дээр УОХХК-д олгох нь зүйтэй гэж үзэж тус хүсэлтэд дурдсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт, тухайн Газрын албаны хурлаар дэмжигдсэн дүгнэлтийг үндэслэн маргаан бүхий захирамжийг гаргасан. Уг захирамжаар олгогдсон газар нь иргэн Д.Цийн хууль ёсны эрх, ашгийг хөндөөгүй. Учир нь нэгж талбарын байдлаар давхцаагүй, 2005 оноос хойш Д.Ц нь НГАхүсэлт гаргаж, удаа дараа хандаж байсан гэх боловч нотлох баримт байхгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү." гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь 1990 онд УП, 1991 онд У нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд Монгол Улсын засгийн газрын 1993 оны 62 дугаар тогтоол, НЗДА-85 тоот захирамж, Өмч хувьчлалын 62 тоот тогтоолын дагуу зарлагдсан дуудлага худалдаанд оролцож, Улаанбаатар хотын Хүнсний захын барилгыг худалдан авсан.

Ингээд Улаанбаатар хотын Ардын их хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссоос 1993 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 374 тоот Эрхийн гэрчилгээ-г олгосон.

НЗД1996 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн А/76 дугаар захирамжаар тус компанид Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүнсний зах, худалдаа үйлчилгээний зориулалтаар 0.36 га газрыг 9 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийн 207 дугаартай гэрчилгээ олгож, Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших гэрээ байгуулсан. Гэтэл 1997 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Газрын албанаас тус компанийн эзэмшлийн газрын зарим хэсгийг хураан авсан тул Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Чингэлтэй дүүргийн шүүхээс тус компанийн нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлээд 1999 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 612 дугаар шийдвэрээр УОХХК нь 2119 м.кв газар эзэмших эрхтэй болохыг тогтоосон. Гэвч Нийслэлийн Газрын албанаас шүүхийн шийдвэрийн дагуу УОХХК-ийн газрын байршил цэгийг тогтоож өгөхгүй, бусад иргэд аж ахуйн нэгжүүд манай газартай давхцуулан газар олгож, эзэмшил газрын байрлал тодорхойгүй олон жил явсан.

УОХХК-иас газрын төлбөрөө 1997 оноос 2007 оныг дуустал бүрэн төлж 1,490 төгрөгийг илүү төлөлттэй явж байсан. Газрын төлбөртэй холбоотойгоор 2006 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 52 тоот Газар ашиглах, эзэмших гэрээ дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт протокол, 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 75 дугаартай Газар ашиглах, эзэмших гэрээ дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт протокол-уудыг тус тус үйлдсэн болно.

Ийнхүү бид газрын төлбөрөө төлж ирсэн боловч Нийслэлийн Газрын албанаас Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 612 дугаар шийдвэрийн дагуу газрын байршлыг тодорхой болгож, гэрээ гэрчилгээг шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хэмжээгээр гаргаж өгөөгүйн улмаас газраа бодит байдалд эзэмшиж чадахгүй байсан. Иймд тус компанийг төлөөлөн З.Ч*******ийн зүгээс тухай үед газрын маргаантай асуудалд хяналт тавьдаг байсан Улсын мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан. З.Ч*******ийн гомдолд Байгаль орчин, геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч Б.О*******, Байгаль орчин, газрын хяналтын улсын байцаагч Ч.Э******* нар хяналт шалгалт хийж, 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 09/36/330 дугаартай Газар эзэмших эрхийн тухай Улсын байцаагчийн дүгнэлт гаргаж ....Газрын тухай хуулийн 61.1-д заасны : дагуу УОХХК-д хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу газар эзэмших эрхийг бүрдүүлж, иргэн Г.Б*******ын эзэмшлийн газрын хэмжээг дахин тогтоож зохих шийдвэр гарган иргэдийг хохиролгүй болгох нь зүйтэй байна гэж шийдвэрлэсэн

Дээрх байдлаар Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэр, Улсын мэргэжлийн хяналт газрын улсын байцаагчийн дүгнэлт гарсаар байхад НЗД, Газрын албанаас шүүхийн шийдвэрийн дагуу манай эзэмших эрхтэй газрын байршлыг тогтоож, тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээг олгохгүй байсан. Бидний зүгээс Нийслэлийн үе үеийн Засаг дарга, Газрын албаны дарга нарт байнга хүсэлт, гомдол гаргаж, биеэр уулзаж газрын асуудлаараа олон жил хөөцөлдсөн. Тухайлбал: 2010 онд НЗД Н.Мт, 2011 оны НЗДТамгын газарт, 2015 онд НЗД Э.Бд, 2007 онд НЗД С.Б*******, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.С, Нийслэлийн Газрын албаны дарга Э.Б*******д гэх мэт албан тушаалтнуудад удаа дараа хандаж байсан. Ийнхүү олон жил хөөцөлдсөний үр дүнд НЗД2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/421 дугаар захирамжаар тус компанийн эзэмших эрхтэй газрын зарим хэсгийг буюу 585 м.кв газрыг Үйлчилгээ, контор-ын зориулалтай эзэмших эрх олгох шийдвэр гарч 0 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож, гэрээ байгуулсан.

Иргэн Д.Цын 2003 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Барилгын суурийн байгууламж худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу 1689 м.кв газар худалдан авсан гэсэн тайлбарын тухайд,

Иргэн Д.Цын шүүхэд гаргаж өгсөн гэрээний 1.1 дэх заалтын агуулгаас харахад ....үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0 дугаартай үл хөдлөх хөрөнгийг худалдан авч байгаа тул түүний эдэлбэр газрыг цуг шилжүүлж авна гэсэн агуулгатай байна. Гэтэл тус компани нь үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 0 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг иргэн Д.Цад худалдах талаар хүчин төгөлдөр гэрээ хэлцэл байгуулаагүй бөгөөд аливаа хэлбэрээр тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Д.Цад шилжүүлээгүй юм. Тодруулбал, Эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40 50 мянгат /15171/ хороолол, Жуулчны гудамж, 45/1 тоот хаягт байрлах 204.28 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай /2 давхар барилга/ үл хөдлөх хөрөнгө бөгөөд 2016 он хүртэл УОХХК-ийн өмчлөлд байж байгаад Худалдах, худалдан авах гэрээ-гээр Н ХХК-ийн өмчлөлд шилжсэн байгаа болно. Уг 2 давхар барилгад 1997 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн товчооноос улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэж гэрчилгээ олгож байсан юм.

Түүнчлэн иргэн Д.Цын шүүхэд гаргаж өгсөн Барилгын суурийн байгууламж худалдах, худалдан авах гэрээ гэх баримт нь нотариатаар баталгаажаагүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй хуульд заасан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх, эзэмших эрх шилжүүлэх хэлцлийн шаардлагыг хангаагүй гэрээ байгаа юм.

Ийнхүү иргэн Д.Ц нь хуулийн шаардлага хангахгүй хүчин төгөлдөр бус гэрээ гэх зүйлдээ үндэслэж манай газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар маргаж байгаа нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ц анх тус шүүхэд хандан НЗД2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/421 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа НЗД2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/421 дүгээр захирамжийн УОХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах хэмээн эцэслэн тодорхойлсон.

Шүүх нэхэмжлэгчийн эцэслэн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Иргэн Л.З анх 1990 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хувийн УПийг байгуулан, улсын бүртгэлийн гэрчилгээ авч, 1991 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хуулийн этгээдийн хэлбэрийг өөрчлөн Ундрам ББХК, 1996 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хуулийн этгээдийн нэрийг өөрчлөн УОХХК болгон тус тус улсын бүртгэлд бүртгүүлжээ.

2. Монгол Улсын Засгийн газрын 1993 оны Улсын төсвийн төвлөрсөн хөрөнгө оруулалтаар 1993 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тухай 62 дугаар захирамжаар ... нийгмийн зориулалттай барилга байгууламжийг 1993 онд улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх боломжгүй байгааг харгалзан тэдгээрийн барилгын ажлыг түр зогсоож, бүрэн бүтэн байдлаар нь хадгалах буюу эсвэл хувьчлан зориулалтынх нь дагуу ашиглах арга хэмжээ авах[1]-ыг Яам, тусгай газар, аймаг, НЗДТамгын газар, хотуудын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаанд даалгажээ. Энэ дагуу Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссоос 1993 оны 7 дугаар сарын 9-ны өдөр Улаанбаатар хотын Хүнсний захын дуусаагүй барилгын дуудлага худалдааг зохион байгуулж, Ушалгарч, үнийг бүрэн төлсөнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссоос 1993 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 374 дүгээр Эрхийн гэрчилгээг олгож, 1996 онд тухайн орчны газарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдсэнтэй холбоотойгоор НЗД1996 оны А/76 дугаар захирамжаар Ундрам ББХК-д Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд 0,36 га талбай бүхий газрыг хүнсний зах, худалдаа үйлчилгээний зориулалтаар 9 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 1996 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 207 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгон, 1996 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр УОХХК-тай Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших гэрээг байгуулжээ.

НЗД1998 оны А/240 дүгээр захирамжаар эзэмшлийн газартай холбоотой үүссэн асуудлыг нэг мөр шийдвэрлэх зорилгоор тус компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосонтой холбоотойгоор УОХХК-ийн захирал Л.З гаас Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 1999 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 612 дугаар шийдвэрээр УОХХК-ийг 2119 м.кв талбай бүхий газар эзэмших эрхтэй болохыг тогтоон шийдвэрлэсэн.

Улмаар УОХХК-иас болон Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанаас НЗДд хандан Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 612 дугаар шийдвэрийг биелүүлж УОХХК-нд газар эзэмших эрх олгохыг удаа дараа шаардсаны дагуу /ШШГЕГ-ын 1999 оны 612, НШГА-ны 2016 оны 1/25725, 2016 1/36868, 2017 оны 1/16558, 2018 оны 2/5887 зэрэг албан бичиг/ НЗД2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/421 дүгээр захирамжаар УОХХК-д Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 585 м.кв талбай бүхий газрыг Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосон байна.

3. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч Д.Ц тус шүүхэд хандан: 2003 онд УОХХК-иас худалдан авсан Хүнсний захын дуусаагүй барилга, 1689 м.кв газрыг өөрийнхөө нэр дээр шилжүүлэхээр 2005 оны 8 дугаар сарын 04-ний өдөр НГАгаргасан хүсэлтийг ...газрын маргаантай учир шилжүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөөр өнөөдрийг хүрсэн байж НЗД2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/421 дүгээр захирамжаар миний худалдаж авсан уг газарт давхцуулан 585 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар "УОХХК-д олгосон нь хууль зөрчиж байна гэсэн агуулга бүхий нэхэмжлэлийг гаргаж маргаж байх бөгөөд

нэхэмжлэлдээ УОХХК-тай 2003 оны 7 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан гэх №1 дугаар бүхий Барилгын суурийн байгууламж худалдах, худалдан авах гэрээ, 2003 оны 7 дугаар сарын 29-ний огноо бүхий кассын орлогын ордер, УОХХК-иас иргэн Д.Цад шилжүүлэн эзэмшүүлэх газрын схем зураглал, УОХХК-иас 2005 оны 8 дугаар сарын 04-ний өдөр НГАхандан гаргасан Газар эзэмшлийн тухай 121 дугаар бүхий албан бичиг, 2009 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн огноо бүхий Х ХХК-ийн үйлдсэн гэх иргэн Д.Цын эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг зэрэг баримтыг хавсарган ирүүлжээ.

4. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхээс НЗДТамгын газар болон Нийслэлийн Газрын албаны архив, бичиг баримтад хийсэн үзлэгээс үзэхэд,

Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Байгууллагын үйл ажиллагаанд үүссэн удирдлагын нийтлэг баримт бичгийн хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалтыг үндэслэн Нийслэлийн Газрын албаны хадгалах хугацаа дууссан, түүх эрдэм шинжилгээний болон практик ач холбогдолгүй болсон гэх үндэслэлээр 1996-2007 оны 6 дугаар сарыг хүртэл хугацаанд хамаарах Нийслэлийн газрын албаны ирсэн бичиг хн-ийн тоо 40, ирсэн бичгийн бүртгэлийн дэвтэр хн-ийн тоо 61-ийг устгахаар бүртгэл үйлдэн, устгасан,

үүний улмаас нэхэмжлэгч Д.Цнэхэмжлэлдээ дурдсанчлан

2005 оны 8 дугаар сарын 04-ний өдөр бодитоор НГАхандан хүсэлт гаргаж байсан эсэхийг тогтоох боломжгүй,

нэхэмжлэгчээс 2009 онд НГАхандан гаргасан гэх газар эзэмших эрхийн тухай хүсэлтийн хариуг Нийслэлийн Газрын албанаас 2011 оны 5/4732 дугаар албан бичгээр хүсэлтийг Нийслэлийн Газрын алба, Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын хамтарсан техникийн зөвлөлийн хурлаар ... боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Иймд таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна хэмээн өгч байсан бөгөөд үүнээс хойш 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд уг асуудлаар НЗД болон Газрын албанд хандаж дахин өргөдөл, хүсэлт бичгээр гаргаж байгаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, гэрч нарын мэдүүлэг, Нийслэлийн Газрын албаны 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5/4732 дугаар албан бичиг, 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн газрын алба устгах хэргийн акт, тус шүүхийн 2019 оны 1/2069 дүгээр албан бичгийн хариуд Нийслэлийн Газрын албаны архивч, зааварлагч-арга зүйч Ц.О*******ээс ирүүлсэн Ирсэн бичгийн бүртгэл хяналтын карт, Нийслэлийн Газрын албаны 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 02-04/672 дугаар албан бичиг, 3204 дугаар ирсэн бичгийн бүртгэл хяналтын карт, Нийслэлийн Газрын албаны архив, бичиг хэрэгт хийсэн шүүхийн үзлэгээр тус тус тогтоогдож байх бөгөөд газар эзэмших асуудлаар нэхэмжлэгчээс гаргасан 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн өргөдлийн хариуг Нийслэлийн Газрын алба 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 02-06/5731 дүгээр албан бичгээр өгсөн байх бөгөөд үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй гэх хариуцагчийн эс үйлдэхүй тогтоогдохгүй,

маргаан бүхий акт болох НЗД2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/421 дүгээр захирамж /УОХХК-д холбогдох хэсэг/ нь хариуцагчаас Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гуравдагч этгээд УОХХК-иас удаа дараа гаргасан хүсэлт, Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 612 дугаар шийдвэрийг биелүүлэх хүрээнд Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 1/25725, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/36868, 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1/16558, 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 2/5887 дугаар албан бичгээр тус тус хүргүүлсэн Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдлүүдийн үндсэн дээр шүүхийн шийдвэрийг биелүүлэн гарсан захиргааны акт байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна хэмээн

шүүх үзлээ.

Үүнтэй холбогдуулан, НЗД2018 оны А/421 дүгээр захирамжаар "УОХХК-д эзэмшүүлсэн 585 м.кв газар нь нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн 2009 оны 3 дугаар сарын 24-нna өдрийн огноо бүхий Х ХХК-ийн үйлдсэн /иргэн Д.Цын эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг/ гэх 1689.2 м.кв бүхий талбайтай 573 м.кв талбайгаар давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 2/338 дугаар албан бичгээр,

маргаан бүхий газрын төлбөрийг гуравдагч этгээд УОХХК-иас 1997 оноос 2006 оныг дуустал хүртэл хугацаанд бүрэн төлж байсан болох нь Нийслэлийн Газрын албаны 2006 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Газар ашиглаж, эзэмших гэрээ дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт протокол-оор тус тус тогтоогдож байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.     Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус үндэслэн НЗДд холбогдуулан нэхэмжлэгч Д.Цгаргасан НЗД2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/421 дүгээр захирамжийн УОХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.М