Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 486

 

2019 оны 8 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2019/0486

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мдаргалж,

Нэхэмжлэгч: М ХХК

Хариуцагч: НЗД

Гуравдагч этгээд: ГБХХК

Нэхэмжлэлийн шаардлага: НЗД 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаар захирамжийн М ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Онар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК нь НДдэх 33,78 гектар талбай бүхий уурхайн талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмал ашиглах эрх бүхий 0тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газраас 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 30 жилийн хугацаатай эзэмшихээр авсан.

Гэтэл НЗД2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжаар М ХХК-ийн 0тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан болохыг Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 7/6112 дугаар албан бичгээс олж мэдсэн.

НЗДдээрх захирамжаар М ХХК-ийн МУ-014483 тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалснаар М-ийн ХХК-ийн 33,78 гектар талбай бүхий уурхайн талбайн гадаргуу, түүний хэвлий, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах зэрэг хуульд заасны дагуу ашиглах эрх зөрчигдөж байна.

М-ийн ХХК-ийн 0тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/01930 дугаар шийдвэрт дурдсанаар ГБзээлийн барьцаанд барьцаалсан ба тусгай зөвшөөрлийг захиран зарцуулах эрх өнөөдрийг хүртэл хязгаарлагдсан байгаа.

Нэхэмжлэгч талын зүгээс зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр НЗДдээрх захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр анх гаргасан боловч 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/11132018/7188 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж, дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдан буцаасан ба тус захирамжид дурдсанаар маргаан бүхий актыг www.ulaanbaatar.mn цахим хуудаст 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр байршуулсныг ямар хүндэтгэн үзэх шалтгаанаар мэдээгүй үндэслэлээ тусгахыг дурдсан.

М ХХК-ийн 0тоог ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг ямар үндэслэлээр цуцлах гэж байгааг М XXК болон барьцаалагчид хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй, мэдэгдэх ямар ч үйл ажиллагаа хийгээгүй, шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй байсан тул өөрийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан гэдгийг мэдэх боломжгүй байсан. Сүүлд Ашигт малтмал газрын тосны газрын 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 7/6112 дугаар албан бичгээс М ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосныг мэдэж, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймд НЗД2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаар захирамжийн М ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр батлагдан гарснаар НЗД харьяалах нутаг дэвсгэртээ байрших түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх эрхтэй болсон.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн Байгаль орчны газар 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2017/16 дугаартай хамтарсан удирдамжийн хүрээнд Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэн Газрын хэвлийн тухай" хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 1-д заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй аж ахуйн нэгжүүдийн судалгааг гаргасан.

Мөн Ашигт малтмал, газрын тосны газраас 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 05/586 дугаар албан бичгээр 3 жил олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн судалгааг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт ирүүлсэн байна.

Уг шалгалтаар тухайн компанийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай нь дээрх хуулийн дагуу газрын хэвлийг ашиглаж эхлээгүй нь тогтоогдсон, газар дээр нь очиж, координатын цэгээр талбайг тодорхойлж, фото зургаар баталгаажуулсан байна.

НЗД Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай 2017 оны А/609 дүгээр захирамжийг гаргахдаа Газрын хэвлийн тухай ;7дугаар зүйлийн 7.3.4, 21 дүгээр зүйлийн 21.1.5, 21.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн шийдвэрлэсэн болно.

Иймд НЗД2017 оны А/609 дүгээр захирамжийн М ХХК-д хэсэг нь хууль тогтоомжийг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болгон шийдвэрлэж өгнө үү. гэв.

Гуравдагч этгээд ГБХХК-иас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: М ХХК-иас 2018 оны 11-р сарын 29 өдер НЗДд холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

М ХХК нь ГБ 2009 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ******* тоот Дунд хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулан 691.700.000 /Зургаан зуун ерэн нэгэн сая долоон зуун мянган/ төгрөгийг 84 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хуүтэйгээр зээлж авсан.

Зээлийг олгохдоо талуудын хооронд дараах барьцааны гэрээнүүдийг байгуулсан.Үүнд:

1.  ******* тоот Барьцааны гэрээ-г байгуулан НДдэх 33,78 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглах зөвшөөрөл бүхий ******* дугаар бүхий Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл (өргөдлийн бүртгэлийн дугаар - *******)

2.  0тоот Барьцааны гэрээ-г байгуулан НДдэх 20,2 гектар талбай бүхий уурхайн талбайд хайгуул хийх зөвшөөрөл бүхий ******* дугаар бүхий "Ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл(өргөдлийн бүртгэлийн дугаар-Т6878Х)

Талуудын хооронд байгуулсан Зээлийн болон Барьцааны гэрээг бичгээр үйлдэн, нотариатаар батлуулсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул холбогдох хууль болон гэрээнд заасны дагуу тухайн үеийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр тухайн үеийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний йн анхан шатны шүүхээс 101/ШШ2016/01930 дугаартай шийдвэр гарч, төлбөрийг төлүүлэх, төлөгдөөгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг дээрх дурдсан барьцааны зүйлээс хангуулахаар шийдвэрлэсэн.

Улмаар 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 181/Ш32016/06920 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж болон 602 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудсыг бичүүлэн авсан.

Төлбөр төлөгч нь төлбөрийг төлөөгүй тул 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтээ, холбогдох гүйцэтгэх баримтын хамтаар хүргүүлсэн.

Тус газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгчээс 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 1820033 дугаартай тогтоол үйлдэн ажиллагааг эхлүүлсэн.

Гэтэл М ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсанаар ******* тоот барьцааны гэрээ-ээр барьцаалагдсан НДдэх 33,78 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглах зөвшөөрөл бүхий ******* дугаар бүхий Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл (өргөдлийн бүртгэлийн дугаар -23104А)-ийг НЗД2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр А/609 дугаар бүхий захирамжаар хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Учир нь ГБ2012 оны 4 дүгээр сард Сүхбаатар дүүргийн шүүхэд хандан М ХХК-тай холбоотой иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хариуцагчийн хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд захиран зарцуулах эрхэд нь хориг тавиулах тухай хүсэлтийг хүргүүлсэн.

Шүүхээс хүсэлтийг шүүх хүлээн авч, 2012 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 2690 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж гарсан.

Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 2690 дугаартай захирамжийг үндэслэн Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх Албанаас Ашигт малтмал ашиглалтын *******, мөн хайгуулын ******* тоот тусгай зөвшөөрлүүдэд шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарлах тухай 2/5005 дугаартай албан бичгийг 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Ашигт малтмалын газарт хүргүүлсэн байдаг.

Шүүхээс тавьсан хоригийг цуцлаагүй байхад НЗДас Ашигт малтмал ашиглалтын *******, мөн хайгуулын ******* тоот тусгай зөвшөөрлүүдийн эзэмших эрхийг цуцалсан нь шүүхийн, улмаар шүүгчийн үйл ажиллагаанд хууль бусаар халдсан, улмаар үндэслэлгүйгээр бусдын эзэмших эрхийг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна.

Энэхүү хууль бус үйлдлийн улмаас ГБнь шүүхийн шийдвэрийн дагуу барьцаааны хөрөнгөөсөө үүргийн гүйцэтгэлээ хангуулах боломжгүй болж байх тул НЗД2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаар бүхий захирамжийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М ХХК нь тус шүүхэд хандан НЗД2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаар захирамжийн М ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг НЗДд холбогдуулан гаргасныг шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтад үнэлэлт өгч дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1592 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч М ХХК-нд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Налайх нэртэй газарт 33.78 га уурхайн эдэлбэр газарт ашигт малтмал ашиглах MV-14483 дугаар тусгай зөвшөөрлийг анх олгожээ.

Монгол Улсын Их Хурлаас 2014 онд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг баталж, тус хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ, 3 дугаар зүйлийн 3.1-д. энэ хуулиар түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна, 11 дүгээр зүйлийн 11.2-т түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, НЗД доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 11.2.2-т харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргасан тохиолдолд уг зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах, 11.2.5-д харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, 37 дугаар зүйлийн 37.1-д Аймаг, НЗД тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална хэмээн хуульчилснаар өмнө нь Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулж байсан түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглахтай холбоотой харилцааг энэхүү хуулиар тусгайлан зохицуулах болсон байна. Ингэснээр аймаг, НЗД нь түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгох, хуульд заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлах, дуусгавар болгох эрхтэй болжээ.

Хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд, НЗДхэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 02-01/182 дугаар албан бичгээр хяналт шалгалт, тандалт судалгааны зорилгоор ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн уулын ажлын тайлан, төлөвлөгөөг хянуулж, батлуулж байсан эсэх талаарх мэдээллийг гаргуулж авахаар Ашигт малтмал, газрын тосны газарт ханджээ.

Энэ дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 5/586 дугаар албан бичгээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт 3 жил болон түүнээс дээш жил олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй аж ахуйн нэгжийн судалгаа-г хавсралтаар хүргүүлсний 18-д нэхэмжлэгч М ХХК-ийн нэр дурдагдсан байх ба Ашигт малтмал, газрын тосны газрын өмнө нь 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 7/2385 дугаар албан бичгээр тус компанид тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй гэж үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлж байжээ.

Улмаар, НЗДхэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 2017/16 дугаар Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт шалгалт хийх ажлын хэсгийн удирдамж-ийг батлан, хяналт шалгалтыг явуулсан байх ба удирдамжийн 1 дүгээр зүйлд хяналт шалгалтын зорилгыг Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд

-       Ашигт малтмалын тухай хууль,

-       Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль,

-       Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль,

-       Байгаль орчныг хамгаалах тухай хууль,

-       Газрын хэвлийн тухай хууль,

-       Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль,

-       Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах,

тайлагнах журам болон бусад норм, стандартын хэрэгжилтийг шалгаж, хууль зөрчсөн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах хэмээн тодорхойлсон байна.

Шалгалтын дүнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 02-03/1462 дугаар албан бичгээр Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх /газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй/ заалтыг зөрсөн аж ахуйн нэгжид холбогдох арга хэмжээг авахуулах саналыг Ашигт малтмал, газрын тосны газарт хандан /уг албан бичгийн хавсралтын 28-д нэхэмжлэгч М ХХК бичигдсэн/ хүргүүлжээ.

Үүний хариуд Ашигт малтмал, газрын тосны газраас 2017 оны 7/5453 дугаар албан бичгээр ...Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хувийн хэргийг шилжүүлэх тухай АМГТГазрын даргын ... тушаалын дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг хянан шийдвэрлэсэн материалыг орон нутагт нь шилжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллаж байна гэсэн хариуг буцаан хүргүүлсэн байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалтын дүнг нэгтгэн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 2017/16 дугаар Хяналт шалгалтын танилцуулга-г боловсруулан, 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 02/959 дүгээр албан бичгээр

-       Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д заасан ашиглагч нь газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй 33 тусгай зөвшөөрөл,

-       Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон ИТХ-ын 50 дугаар тогтоолоор хамгаалалтын бүстэй давхцалтай 46 тусгай зөвшөөрөл,

-       ИТХ-ын 50 дугаар тогтоол гарснаас хойш хайгуулын тусгай зөвшөөрлийг хууль тогтоомж зөрчиж олгосон 2 тусгай зөвшөөрөл,

-       Улсын байцаагчийн гаргасан удаа дараагийн хяналт шалгалтаар зөрчлөө арилгаагүй, биелэлт ирүүлээгүй тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай Улсын байцаагч санал гаргасан 13 тусгай зөвшөөрөл,

- 2017 оны 5 дугаар сард Улсын байцаагчийн гаргасан хугацаатай албан шаардлага, актыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй 39 тусгай зөвшөөрөл нийт 96 Тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт-ийг НЗДд хүргүүлсэн байна.

Үүнтэй холбогдуулан НЗД2017 оны 8 дугаар сарын 21-ны өдрийн А/609 дүгээр захирамжаар Нийслэлийн Байгаль орчны газраас дүгнэлт гарган ирүүлсэн 95 аж ахуйн нэгжид хамаарах тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлын 62 аж ахуйн нэгжид хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон гэх үндэслэлээр,

33 аж ахуйн нэгжид хамаарах асуудлыг нь тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй гэх үндэслэлээр газрын хэвлий ашиглах эрхийг нь дуусгавар болгож шийдвэрлэсний 21-т нэхэмжлэгч М ХХК багтжээ.

Нэхэмжлэгч М ХХК нь НЗДдээрх захирамжийг эс зөвшөөрч тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ хуульд заасны дагуу ашиглах эрх зөрчигдсөн, уг тусгай зөвшөөрөл нь ГБзээлийн барьцаанд барьцаалсан ба тусгай зөвшөөрлийг захиран зарцуулах эрх өнөөдрийг хүртэл хязгаарлагдсан, захиргаа хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа хийгээгүй хэмээн тайлбарлан маргаж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд, нэхэмжлэгч М ХХК болон гуравдагч этгээд ГБХХК-ийн нарын хооронд 2009 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ******* тоот Дунд хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ, ******* тоот Барьцааны гэрээ, 0тоот Барьцааны гэрээ-г тус тус байгуулсан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/01930 дугаар шийдвэрээр Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан М ХХК-иас 830.067.668 төгрөгийг  гаргуулж, нэхэмжлэгч  Голомт банканд олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд шийдвэрт М ХХК-ийн НДдэх 33,78 гектар талбайтай ******* тоот зөвшөөрөл бүхий ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, НДдэх 20,2 гектар талбайтай 12560X тоот ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл, ЧДЧГ ХХК-ийн хувьцааг зээлийн барьцаанд барьцаалсан болохыг дурджээ. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2017 оны 18280033 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна.

Гэвч энэхүү нөхцөл байдал нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийг Ашигт малтмалын тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль болон Газрын хэвлийн тухай хуулиудад заагдсан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Тодруулбал, 1988 онд батлагдан, 1994 онд өөрчлөлт оруулсан Газрын хэвлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4-т ашигт малтмалын ордыг ашиглах хугацааг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад уурхайн эдэлбэрийн зөвшөөрлийг бүртгүүлсэн өдрөөс эхлэн тооцно гэж заасанчлан нэхэмжлэгч М ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын ******* дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, талбайн солбицол бүхий гэрчилгээний хавсралтыг олгосон 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс тус компанийн газрын хэвлийг ашиглах хугацаа тоологдож эхэлсэн байх бөгөөд мөн хугацаанаас эхлэн НЗД нь нэхэмжлэгч М ХХК Газрын хэвлийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж буй эсэхэд хяналт шалгалт хийх, хуульд заасан үндэслэл тогтоогдсон тохиолдолд газрын хэвлийг ашиглах эрхийг хуульд заасан эрх хэмжээнийхээ дотор дуусгавар болгох зэрэг Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4-т заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх үүрэгтэй болжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон тайлбарлаж буй Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн 2690 дүгээр Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж /М ХХК-ийн үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/01930 дугаар шийдвэр нь М ХХК-ийн эзэмшиж буй түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын 0дугаар тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор нэхэмжлэгчид ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгасан, хориглосон агуулгагүй,

тусгай зөвшөөрөл эзэмшигч болохын хувьд М ХХК нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 34 дүгээр зүйлийн 34.8, Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан тайлан, төлөвлөгөө, тэдгээрийн биелэлтийн талаарх баримтыг Ашигт малтмалын газар болон Нийслэлийн Байгаль орчны газарт гаргаж өгч байгаагүй,

түүнчлэн, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3.түгээмэл тархацтай ашигт малтмалын орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу газрын гадаргуу, хэвлийгээс ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагаа гэж заасанчлан М ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хийсэн шүүхийн үзлэгээр нэхэмжлэгч нь тухайн талбайдаа ямар нэгэн хашаа хайс хатгаагүй, тэмдэгжүүлээгүй, үйл ажиллагаа явуулсан гэх ул мөр огт байхгүй, ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан, техник, тоног төхөөрөмж байрлуулсан зүйл байхгүй, атар байдалтай, 3-аас дээш жил олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 2017/16 дугаар хяналт шалгалтын танилцуулга, Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 5/586 дугаар албан бичиг, шүүхийн үзлэг болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.

Үүнтэй холбогдуулан, хуулиар тогтоосон хугацаанд түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглах үүргээ биелүүлээгүй этгээдийн тусгай зөвшөөрлийг хариуцагч НЗДас Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасан газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй гэх үндэслэлээр газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэснийг хууль бус хэмээн үзэж, хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй хэмээн маргаж байх боловч хариуцагчийн зүгээс 2017 оны 3 дугаар сарын 29-ны өдөр нийслэлийн нутаг дэвсгэр дэх түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл, түүнийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй хяналт шалгалтын ажлын талаар болон уг шалгалтын үр дүнд цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн[1] нь нийтэд илэрхий үйл баримт байх бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх боломжгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтыг тус тус үндэслэн НЗДд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч М ХХК-ийн НЗД2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаар захирамжийн М ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ Г.М