Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2017/01829

 

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар *******4/ШШ2017/0*******29

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* дугаар байрны ******* тоот хаягт оршин суух, эрэгтэй, ******* овогт ******* ******* /рд: /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч дүүргийн дүгээр хороо, дүгээр хороолол, байрны тоот хаягт оршин суух, эмэгтэй, овогт /рд: ИЭ812768/,

Хариуцагч дүүргийн дугаар хороо, дугаар гудамжны 8 тоот хаягт оршин суух, эрэгтэй, Соод овогт - /рд: / нарт холбогдох,

Хэлцлийн дагуу шилжүүлсэн 11.000.000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш., хариуцагч Н., түүний өмгөөлөгч Д., гэрч Т., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Одончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.******* нь сургууль хамт төгссөн өөрийн танил Н.той харилцан тохиролцож, 4 ширхэг дээд сургуулийн диплом гаргуулах зорилгоор 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Н. болон түүний нөхрийнх нь дансаар 10.970.000 төгрөгийг, Н.д бэлнээр 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 30.000 төгрөгийг, нийт 11.000.000 төгрөгийг өгсөн. Диплом нь онлайнд бүртгэлгүй, хуурамч тул 11.000.000 төгрөгийг буцаан шаардсан боловч одоо болтол өгөөгүй юм. Иймд 11.000.000 төгрөгийг Н. болон түүний нөхөр Г.- нараас буцаан гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Н., Г.- нараас шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагч Н. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Н.******* болон хариуцагч Н. бид Ач анагаах ухааны дээд сургуулийг хамт төгссөн найзууд юм. Н.******* нь 2016 оны 7 дугаар сарын сүүлээр над руу залган диплом гаргаж өгдөг хүн байвал олж өгч туслаач гэж ярьсан. Би диплом гаргадаг хүн мэдэхгүй гэтэл над дээр дадлага хийж байсан оо гэх оюутан миний яриаг сонсоод эмч ээ манай Үүрийнтуяа гэж эгчтэй суусан гэдэг ах боловсролын яаманд ажилладаг, тэр хүмүүст диплом гаргаж өгдөг юм байна лээ та яриад үз гээд Үүрийнтуяагийн дугаарыг өгсөн. Дараа нь Үүрийнтуяатай холбогдож *******ын асуусныг асуутал тэр диплом гаргаж өгч болно гэсэн. Тэгээд би *******т дамжуулан хэлтэл үнэ өртгийг нь асуугаад өг гэсэн. Үүрийнтуяа урьдчилж мөнгөө авна гэж хэлсэн. Үүнийг нь *******т дамжуулан хэлэхэд болно гэсэн. Анхандаа ******* нь дүүдээ диплом гаргуулна гэж байсан боловч эхний дипломоо гаргуулж авсны дараа дахин 3 хүний диплом гаргуулахаар болж хөлсөндөө нийт 8.200.000 төгрөгийг, зуучилж өгсний хөлсөнд надад 2.800.000 төгрөгийг, нийт 11.000.000 төгрөгийг миний болон миний нөхрийн дансаар шилжүүлсэн. Дээрх мөнгөнөөс би 2.800.000 төгрөгийг авч, үлдэх 8.200.000 төгрөгийг Үүрийнтуяагийн нөхөр ид бэлнээр хүлээлгэн өгч, мөнгө хүлээлгэн өгсөн баримтыг үйлдэн хадгалсан юм. Н.******* нь ээр хийлгүүлж авсан 4 ширхэг диплом нь онлайнд бүртгэгдээгүй байсны улмаас ийнхүү мөнгөө буцаан авахаар шаардсан. Миний хувьд зуучлалын хөлс 2.800.000 төгрөгийг буцааж өгөхөд татгалзах зүйлгүй. Харин үлдэх 8.200.000 төгрөгийг бид хариуцахгүй бөгөөд диплом гаргаж өгсөн ээс шаардах ёстой. нь *******ын диплом гаргуулахаар өгсөн мөнгөнөөс 7.500.000 төгрөгийг Нэргүй гэж хүнд өгсөн, энэ хүнийг гуйж хийлгүүлсэн гэж эрүүгийн хэрэгт шалгагдах явцад мэдүүлсэн ба улмаар Н.Нэргүй гэж хүн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө 7.500.000 төгрөгийг хүлээн авснаа зөвшөөрч, 2017 оны 3 дугаар сарын 20-ны дотор буцааж төлнө гэж бичиг үйлдэж өгч байсан. Баянгол дүүргийн Прокурорын газрын 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 3240 дугаартай тогтоолд дурдагдсанаар намайг зуучлагч гэж үзсэн. Мөн би ид залилуулсан талаар Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан боловч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, өмнө шалгаж байсан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Энэ хэрэгт миний нөхөр Г.- хамаагүй ба зөвхөн түүний дансаар заримдаа мөнгийг авдаг байсан юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 2.800.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа ба үлдэх 8.200.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь боловсолын баримт бичиг болох диплом олж авах /гаргуулах, хийлгэх/ зорилгоор шилжүүлсэн гэх 11.000.000 төгрөгийг хариуцагч Н., Г.- нараас буцаан шаарджээ.

Хариуцагч нарын зүгээс, диплом хийж өгөх үүргийг Н.*******ын өмнө хүлээгээгүй, харин диплом хийдэг гэх Үүрийнтуяа, , Нэргүй нартай холбож өгсөн, Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан зуучлагчийн үүргийг гүйцэтгэсэн, Н.*******аас авсан 11.000.000 төгрөгөөс 2.800.000 төгрөгийг өөртөө үлдээж, үлдэх 8.200.000 төгрөгийг ид бэлнээр хүлээлгэж өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас 2.800.000 төгрөгийг хариуцна, үлдэх хэсгийг төлөх үндэслэлгүй хэмээн маргажээ.

Нэхэмжлэгч Н.******* нь 2016 оны 7 дугаар сард, хамт сургууль төгссөн өөрийн танил болох Н.д хандаж, 4 ширхэг боловсролын баримт бичиг болох диплом хийлгэхээр хүсэл зоригоо илэрхийлснийг хариуцагч Н. хүлээн авсан болох нь нэхэмжлэгч талын: ...Н.ыг л таньдаг, түүнтэй ярьж тохирсох, түүний нөхөр Г.-, мөн Үүрийнтуяа, , Нэргүй нарыг танихгүй, тэдэнтэй уулзаж байгаагүй... гэх тайлбар, гэрч Т.ийн: ...би Н.*******ыг танихгүй, хуурамч дипломын асуудал үүссэний дараа буюу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байхад л анх уулзсан... гэх мэдүүлэг, хариуцагч талын: ...2016 оны 7 дугаар сард Н.******* надтай ярьсан...мөнгө авахад өөр хүний данс шаардлагатай болсон тул нөхөр Г.-ын дансаар зарим мөнгийг шилжүүлж авсан... 11.000.000 төгрөгийг би хүлээж авсан, цаашаа бусад этгээдэд 8.200.000 төгрөгийг өгсөн... гэх тайлбар, мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болж, хэлцэл хийгдсэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зааснаар зуучлагч нь зуучлуулагчийг хэлцэл хийх этгээдтэй зөвхөн холбож өгөх үүргийг хүлээдэг. Гэтэл нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Н.оос өөр хүнтэй уулзаагүй, мөнгийг Н.д өгч байсан /түүний зөвшөөрснөөр нөхөр Г.-ын дансанд шилжүүлсэн/ зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан гэрээ хийгдсэн гэж үзэх боломжгүй байна.

Нөгөө талаас, Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар, хүсэл зоригоо илэрхийлэгч Н.*******ын хэрэгцээ, шаардлага, үйлдэл, бусад нөхцөл байдлыг авч үзвэл, тэрээр хамт сургууль төгссөн өөрийн танил Н.той хэлцэл хийх сонирхолтой байсан, эсхүл Н.той хэлцэл хийсэн гэж итгэсэн байна. Энэ тохиолдолд хариуцагч Н. нь өөртэйгээ хэлцэл хийгээгүй болохыг Н.*******т хангалттай тодорхой ойлгуулж чадаагүй, төлбөрийг өөрөө хүлээн авч байсан, өөр бусад этгээдтэй уулзуулж байгаагүй байх тул Н.*******ын Н.той хэлцэл хийсэн гэх итгэл үнэмшлийг илүүтэйгээр харгалзан үзэх нь зөв юм.

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу өргөдөл мэдээллийг шалгах хойшлуулшгүй ажиллагаа явуулж, холбогдох этгээдээс авсан тайлбарыг бэхжүүлсэн тэмдэглэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь талуудын маргааны үйл баримтыг шууд нотлосон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан бичмэл нотлох баримт бишээс гадна хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох үндсэн чиг үүрэг бүхий прокурорт, маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийж,эрх зүйн маргааныг эцэслэн шийдвэрлэх эрх хуулиар олгогдоогүй байна. Иймд Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 3240 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолоор зуучлагч мөн болох нь тогтоогдсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. Мөн хариуцагч Н.ын эзэмшлийн гэх Айфон 5 эс /Iphone 5s/ маркийн үүрэн холбооны гар утсанд үзлэг хийж бэхжүүлсэн мэдээлэл /зурвас захидал/ нь талуудын хооронд зуучлалын эрх зүйн харилцаа үүссэн байсныг нотлож чадаагүй болно.

Зохигчдын тайлбараар хариуцагч Н.- нь хэлцэлд оролцоогүй, зөвхөн Н.ын хүсэлтээр мөнгө хүлээж авах, бусдад шилжүүлэх үүргийг гүйцэтгэж байсан нь тогтоогдсон тул нэхэмжлэгч Н.******* болон хариуцагч Г.- нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлүүдээр, Н.******* болон Н. нарын хоорондын эрх зүйн харилцаанаас үүдсэн маргаанд дүгнэлт хийх нь зөв юм.

Бусдад боловсрол эзэмшсэн мэт ойлгуулах зорилгоор, 4 ширхэг диплом гаргуулах /хийлгэх, олж авах/-ыг хүссэн нэхэмжлэгч Н.******* болон хариуцагч Н. нарын хоорондын тохиролцоо нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн байх тул хүчин төгөлдөр бус байна. Учир нь Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар, боловсролын баримт бичиг буюу диплом нь тухайн иргэний эзэмшсэн боловсролын агуулгын түвшин, мэргэжлийг гэрчилсэн албан ёсны баталгаа болдог ба мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар боловсролын баримт бичгийг бүрдүүлэх, олгох журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлахаар хуульчилсан байна.

Боловсол соёл шинжлэх ухааны сайдын 2006 оны 480 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Дээд боловсролын диплом олгох журамд зааснаар, боловсролын тодорхой шатны хөтөлбөрийн агуулгыг эзэмшсэн этгээдэд, тухайн сургуулиас зөвшөөрч, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад уламжилсны дагуу, тухайн сургуультай байгуулсан гэрээний үндсэн дээр үнэт цаасны үйлдвэр хэвлэхээр зохицуулжээ.

Гэтэл нэхэмжлэгч болон хариуцагч нь боловсролын тодорхой шатны хөтөлбөрийн агуулгыг эзэмшээгүй этгээдэд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг буюу диплом гаргаж өгөх /хийж өгөх, олж өгөх/ талаар тохиролцсон нь дээрх хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд хууль зөрчиж, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй ба нэхэмжлэгч нь энэ үндэслэлээр шаардах эрхтэй юм.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл-ээс үүдэлтэй өгсөн авсан зүйлээ харилцан буцаах үүрэг болон шаардах эрх, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасан, хожим хүчин төгөлдөр бус болсноос буцаан шаардах эрх ялгаатай юм. Нэхэмжлэгч Н.******* болон хариуцагч Н. нарын хүсэл зоригийн илэхийлэл хүчин төгөлдөр болж, хэлцэл хийгдсэн, гагцхүү уг хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан, эхнээсээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах тул нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл нь, хожим хүчин төгөлдөр бус болсноос буцаан шаардах эрхийг олгосон, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсгийн зохицуулалтад хамаарахгүй гэж үзсэн болно.

Хариуцагч Н. нь нэхэмжлэгч Н.*******т 400.000 төгрөгийг буцааж өгсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчээс 11.000.000 төгрөгийг хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй тул хариуцагч Н.оос 11.000.000 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хариуцагч Г.-т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар, нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагч Г.-ын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2.1, 116, 1******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан Н.оос 11.000.000 төгрөгийг гаргуулан Н.*******т олгож, хариуцагч Г.-т холбогдох Н.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 0.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.оос 0.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5-д зааснаар хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийн талаар холбогдох лавлагааг аваагүй болохыг дурдаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл гардаж авсанд тооцсоноос хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР