Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/155

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням 

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Еөншөөбүү овогт ******* *******т холбогдох эрүүгийн 2121002720120 дугаартай хэргийг 2022 оны 04 сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багт оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн шүүхийн 1992 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

Дорнод аймгийн шүүхийн 1994 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 24 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн Б-д зааснаар 15 жил хорих ялаар,

Баянзүрх дүүргийн 2002 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 142 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас үлдсэн ялын зарим болох 6 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 7 жил хорих ял шийтгүүлж, 2007 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шүүгчийн захирамжаар 1 жил 1 сар 6 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/44 дугаар  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Еөншөөбүү овогт ******* ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 11 цаг 30 минутын үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Шүр” худалдааны төвд үйл ажиллагаа явуулж буй “******* *******” дэлгүүрээс БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотопомп 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 330,000 (гурван зуун гучин мянга) төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй” гэв. 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай дэлгүүр 4 ширхэг хяналтын камертай. Бүгд дотор талдаа бөгөөд 2 камер нь хаалганы дээд хэсэгт дотор талаа харсан. 2 камер нь үүд хэсгээ харсан байрлалтай байдаг. Тухайн хүний хулгай хийж байгаа үйлдэл нь камерт бичигдсэн байгаа. “ ******* гэдэг байх” гэж хүн хэлсэн. ...Алдсан эд зүйлээ олоод авчихвал болно...” гэжээ. /хх-ийн 17-18/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би  2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 11 цаг 30 минутад өөрийн ажил болох Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах Шүр захын “******* *******” ХХК-ийн дэлгүүртээ сууж байхад гаднаас 50 орчим насны 2 эрэгтэй хүн орж ирсэн. Тэгтэл орж ирсэн 2 залуугийн нэг нь манай нөхөр болох асуусан. Тухайн хүнд байхгүй гэж хэлээд дэлгүүрийнхээ нөгөө өрөөнд худалдан авалт хийж байсан хүмүүстэй уулзаад зогсож байсан. Тэгээд тухайн 2 эрэгтэй хүн гарахдаа худгийн ус сорох зориулалттай помп бариад гараад явчихсан байсан...” гэжээ. /хх-ийн 19-20/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “Шүр” зах дээгүүр архи ууж байгаад ******* ******* дэлгүүр рүү ороход худалдагч нь наймаа хийгээд завгүй байхаар нь би үүдэнд нь зарж байсан худгаас ус татдаг цахилгаан помпыг хулгайлж аваад гарч үргэлжлүүлж архи ууж явсан. Ингээд яг хаана хэнд хэдэн төгрөгөөр зарж байснаа мэдэхгүй байна...” гэжээ. /хх-ийн 45-46/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 11/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15/

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн тайлан /хх-ийн 29-36/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 37-38/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 48, 50-76/

*******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 92/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Еөншөөбүү овогт ******* ******* нь 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 11 цаг 30 минутын үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Шүр” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг “******* *******” дэлгүүрээс БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 1 ширхэг мотопомпийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 330,000 (гурван зуун гучин мянга) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн шүүгдэгч *******ын “...Би 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “Шүр” зах дээгүүр архи ууж байгаад ******* ******* дэлгүүр рүү ороход худалдагч нь наймаа хийгээд завгүй байхаар нь би үүдэнд нь зарж байсан худгаас ус татдаг цахилгаан помпыг хулгайлж аваад гарч үргэлжлүүлж архи ууж явсан. Ингээд яг хаана хэнд хэдэн төгрөгөөр зарснаа мэдэхгүй байна...” гэх, хохирогч *******ын “...манай дэлгүүр 4 ширхэг хяналтын камертай. Бүгд дотор талдаа бөгөөд 2 камер нь хаалганы дээд хэсэгт дотор талаа харсан. 2 камер нь үүд хэсгээ харсан байрлалтай байдаг. Тухайн хүний хулгай хийж байгаа үйлдэл нь камерт бичигдсэн байгаа. “ ******* гэдэг байх” гэж хүн хэлсэн...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч гийн “...Би  2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 11 цаг 30 минутад өөрийн ажил болох Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах Шүр захын “******* *******” ХХК-ийн дэлгүүртээ сууж байхад гаднаас 50 орчим насны 2 эрэгтэй хүн орж ирсэн. Тэгтэл орж ирсэн 2 залуугийн нэг нь манай нөхөр болох асуухаар нь байхгүй гэж хэлээд дэлгүүрийнхээ нөгөө өрөөнд худалдан авалт хийж байсан хүмүүстэй уулзаад зогсож байсан. Гэтэл тухайн 2 эрэгтэй хүн гарахдаа худгийн ус сорох зориулалттай помп бариад гараад явчихсан байсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн тайлан, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч ******* *******т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлын хэр хэмжээ, түүний тодорхой эрхэлсэн ажилгүй, тогтмол орлогогүй зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч *******ад 330,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн тайлан, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдож бөгөөд шүүгдэгч нь хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 330,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******ад олгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Еөншөөбүү овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******т 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас гэм хорын хохиролд 330,000 /гурван зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 баг, тоотод оршин суух, Гунгаад овогт /РД: /-д олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА