Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 112

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Лхагвасүрэн,

Улсын яллагч: Н.Анхбаяр,

Шүүгдэгч Э.Оюунболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Э.Оюунболдод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201624000562 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

 Монгол Улсын харьяат, 1989 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 5 эцэг, эх, ах эхнэрийн Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Баруун тасганы 8 дугаар гудамж 69/А тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл, улсаас авсан гавьяа шагналгүй, Хатагин овгийн Энхжаргалын Оюунболд /Регисртийн дугаар ЖБ89120312/ нь:

 Согтуурсан үедээ 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр 117 дугаар сургуулийн орчим замын зорчих хэсэгт 79-49 УНБ улсын дугаартай Toyota prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5.а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсож, ослын дохионы гэрлээ асаа, ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх мөн дүрмийн 2.7 а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 8.11. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болрн хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна...гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас жолооч Ш.Ариунаагийн жолоодож явсан 11-05УНР улсын дугаартай Toyota Rav-4 маркийн автомашин. Жолооч Т Туяасайханы жолоодож явсан 99-14 УНЭ улсын дугаартай Toyota Runx автомашинуудыг мөргөж зам тээврийн осол гаргаад осол гарсан газрыг санаатай  орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

  • үүгдэгч Э.Оюунболд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад
бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд,

      Иргэний нэхэмжлэгч Ц.Бадамын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр
би гэртээ хүүхдүүдээ хараад үлдсэн ба миний охин Ш.Ариунаа нь ажилдаа
явахаар болоод жолоодож явсан юм. Ер нь бол миний охин Ш.Ариунаа нь
жолооддог юм. Би хааяа л нэг ажил гарсан үед хэрэглэдэг миний авто машины урд буфер баруун урд хэсгээрээ зуурсан баруун хойд хаалга зурагдаж. хонхойсон. Баруун урд амартизатор доод хэсгээрээ тахисан байгаа...гэх мэдуулэг,

      Иргэний нэхэмжлэгч Т.Туяасайханы мөрдөн байцаалтанд өгсөн:...2016 оны 06 дугаар сарын 16-ны өглөө 08 цаг өнгөрч байхад Салхитаас хотын төврүу буюу хойноос урагшаа чиглэлтэй 99-14УНЭ улсын дугаартай Toyota Runx маркийн авто машинтай явж байгаад 117-р сургуулийн баруун замд 1 дүгээр эгнээгээр явж байтал баруунаас зүүн тийш чиглэлтэй явган зорчигч зам хөндлөн гарахаар нь уг хүнд зам тавьж өгөөд зогстол араас буюу зуүн хойд талаас нэг машин мөргөөд зүүн талаар урагшаа чиглэлтэй явчихсан. Уг машин нь мөн миний зүүн талд 2-р эгнээнд явж байсан Toyota Rav-4 маркийн автомашиныг мөн баруун талаас нь мөргөөд урагшаа зогсолгүй зугтаачихсан уг авто машин нь хөх өнгийн тоёота приус маркийн авто машин байсан ба би осол болсон газар үлдээд гар утсаараа ойрхон ажиллаж байсан нөхөр Хүрэлбаатарлуу залгаад миний машины араас хөх ангийн тоёота приус маркийн машин мөргөчихөөд зогсолтгүй шууд хотын төв чиглээд зугтчихлаа гэж хэлсэн...гэх мэдүүлэг,

 Гэрч Д.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 06 дугаар сарын 15-ны орой би ажил дээрээ буюу Гүнтийн зусланд айлын байшин барьж байхад хамт ажиллаж байсан Оюунболд нь эхнэр хүнд зодуулчихсан гээд Нарантуулын цагдаагийн хэсэг дээр байна гэнэ хоёулаа хамт очье гээд байсан ингээд маргааш өглөө нь буюу 2016 оны 06 дугаар сарын 16-ны өглөө 06 цаг өнгөрч байхад босоод эртхэн лагер явья гээд Ёндонг дагуулаад явсан ба Оюунболд босоогүй тэднийхээс дөнгөж хөдлөөд явж байтал Ёндон Оюунболдоос бензиний мөнгө авья гэхээр нь эргээд очсон ба Ёндон ороод гарч ирэхдээ Оюунболдтой хамт гараад ирсэн. Тэгээд бид гурав хойшоо Гүнтийн зусланлуу яваад Шарга морьтийн тойрог дээр ирэхэд Ёндон миний машиныг сонирхоод барьж үзэх гээд байтал Оюунболд нь хэрэггүй ээ би бариад хашааруу орье гэхээр нь би Оюунболдод жолоогоо шилжүүлсэн. Ингээд байж байтал Ёндон гурвуулаа нэг шил хуваагаад ууя шартаж үхлээ гэхээр нь би за тэгье гээд бид гурав ойрхон дэлгүүрээс 1 шил 0.5 граммтай хараа архи аваад эргэж барьж байгаа байшин дээрээ ирээд машин дотор сууж байгаад нөгөө архи хувааж ууссан. Би тэр архины талд нь оруулаад тасарчихсан байсан. Нэг сэрэхэд осол болсон хэргийн газрын ойрхон Ёндон бид хоёр юм яриад сууж байсан ба Ёндон наад Оюунболд чиний машин барьж яваад осол гаргачихлаа гэж хэлсэн...гэх мэдүүлэг,

  Гэрч Ш.Ариунаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 06 сарын 16-ны өглөө 08 цаг өнгөрч
байхад Шадивлан зусланд байх гэрээсээ гараад ажилдаа явсан би хойноос
урагшаа чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр 117 дугаар сургуулийн
баруун талын замаар хурд сааруулагч дөнгөж өнгөрөөд явж байтал нэг дүгээр
эгнээнд жижиг суудлын саарал өнгийн авто машин зогсож байх шиг байсан ба уг
авто машиныг дөнгөж өнгөртөл түс тас хийх чимээ гарахаар нь баруун талруугаа
хартал цэнхэр өнгийн тоёота приус маркийн авто машин миний машины баруун хойд мөргөөд тэр чигээрээ зогсолгүй жолооч нь надруу нэг харсанаа тэр чигээрээ яваад өгсөн.. буугаад иртэл нэгдүгээр эгнээнд зогсож байсан авто машины жолооч эгч бууж ирээд чи саяны машины дугаарыг харсан уу чи бид хоёрын машиныг мөргөчихөөд яваад өглөө гэсэн...,

Гэрч Б.Ёндонгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Ингээд Даваасүрэн бид хоёр хашаанаас нь гараад явж байтал Даваасүрэн зогсоод машины бензин дуусч байна чи эргэж ороод Оюунболдоос мөнгө аваад ирээч гэхээр нь би эргээд гэрт ортол Оюунболд босчихсон сууж байсан. Тэгээд намайг хамт явья гэхээр нь би гараад машинд хүлээж байгаад Оюунболдыг гарч ирэхээр нь хамтдаа Гүнтийн зуслан явсан. Энэ үед Даваасүрэн өөрөө машинаа барьж явсан ба шараа тайлаад нэг юм авчих уу гэхээр нь за тэгье гээд би буугаад Гүнтийн зуслан явах замын уулзварын доод талын дэлгүүр орж нэг шил 0.5 грамм хараа архи аваад эргэж машиндаа суугаад барьж байсан байшингийн хашаанд ороод Даваасүрэнгийн машинд авсан архиа уусан юм....тэр хүн нь Оюунболдыг машин мөргөөд зугтаачихлаа гээд байсан...гэх мэдүүлэг,

     Ашид Билгүүн ХХК-ний 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн...Toyota Runx маркийн тээврийн хэрэгсэлд шууд 577.000 төгрөгний, шууд бус 245.000 төгрөгний нийт 822.000 төгрөгний хохирол...гэх үнэлгээний тайлан, Ашид Билгүүн ХХК-ний 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн...Toyota Rav-4 маркийн тээврийн хэрэгсэлд шууд 583.000 төгрөгний, шууд бус 395.000 төгрөгний нийт 978.000 төгрөгний хохирол...гэх үнэлгээний тайлан...гэх дүгнэлт,

 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №347 дугаартай техникийн шинжээчийн... toyota prius маркийн 79-49 УНБ улсын дугаартай автомашины жолооч Э.Оюунболд нь Монгол Улсын Замын хөделгөөний дүрмийн 2.5.а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, 2.5 в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх, мөн дүрмийн 2.7 а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсзл жолоодох, 8.11. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Toyota Rav-4 маркийн 11-05 УНР улсын дугаартай авто машины жолооч Ш.Ариунаа нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. 3. Toyota Runx маркийн 99-14 УНЭ улсын дугаартай автомашины жолооч Т.Туяасайхан нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна...гэх дүгнэлт,

           Яллагдагч Э.Оюунболдын мөрдөн байцаалтанд өгсөн:  Даваасүрэнгийн машиныг нь бариад доошоо уруудаад төв замд нийлээд хойноос урагшаа буюу хотруу чиглэлд хөдөлгөөнд оролцоод зорчих хэсгийн 1-р эгнээгээр явж байхад урд саарал өнгийн Toyota Runx маркийн жижиг суудлын авто машин явж байгаад гэнэт зогссон би тэр үед уг машинтай нэлээд ойрхон ирсэн болохоор зүүн гар талаар нь тойрч гарах үйлдэл хийхэд урд хэсгээрээ шүргэлдсэн. Би тэр машиныг их хүчтэй мөргөөгүй байх гэж бодоод дээр нь архи уучихсан байсан болохоор айгаад зугтаачихсан юм...ингээд осол болсон газраас цаашаа 500 орчим метр зайд явж байхад араас нэг машин

 

ирээд араас гэрэл дуут дохиогоор дохиод байхаар нь зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд зогсоход нэг ах бууж ирээд шууд машины түлхүүр булааж аваад чи осол хийчихээд ягаад зугтаж байгаа юм гэсэн...гэх мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Э.Оюунболд нь согтуурсан үедээ 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр 117 дугаар сургуулийн орчим замын зорчих хэсэгт 79-49 УНБ улсын дугаартай Toyota prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5.а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсож, ослын дохионы гэрлээ асаа, ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх мөн дүрмийн 2.7 а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй

өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 8.11. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болрн хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна...гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас жолооч Ш.Ариунаагийн жолоодож явсан 11-05УНР улсын дугаартай Toyota Rav-4 маркийн автомашин. Жолооч Т Туяасайханы жолоодож явсан 99-14 УНЭ улсын дугаартай Toyota Runx автомашинуудыг мөргөж зам тээврийн осол гаргаад осол гарсан газрыг санаатай  орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад
бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд,

       Иргэний нэхэмжлэгч Ц.Бадамын... миний авто машины урд буфер баруун урд хэсгээрээ зуурсан баруун хойд хаалга зурагдаж. хонхойсон. Баруун урд амартизатор доод хэсгээрээ тахисан байгаа...гэх мэдуулэг,

      Иргэний нэхэмжлэгч Т.Туяасайханы … Уг машин нь мөн миний зүүн талд 2-р эгнээнд явж байсан Toyota Rav-4 маркийн автомашиныг мөн баруун талаас нь мөргөөд урагшаа зогсолгүй зугтаачихсан уг авто машин нь хөх өнгийн тоёота приус маркийн авто машин байсан...гэх мэдүүлэг,

 Гэрч Д.Даваасүрэнгийн ... Ингээд байж байтал Ёндон гурвуулаа нэг шил хуваагаад ууя шартаж үхлээ гэхээр нь би за тэгье гээд бид гурав ойрхон дэлгүүрээс 1 шил 0.5 граммтай хараа архи аваад эргэж барьж байгаа байшин дээрээ ирээд машин дотор сууж байгаад нөгөө архи хувааж ууссан. Би тэр архины талд нь оруулаад тасарчихсан байсан. Нэг сэрэхэд осол болсон хэргийн газрын ойрхон Ёндон бид хоёр юм яриад сууж байсан ба Ёндон наад Оюунболд чиний машин барьж яваад осол гаргачихлаа гэж хэлсэн...гэх мэдүүлэг,

  Гэрч Ш.Ариунаагийн ... 117 дугаар сургуулийн
баруун талын замаар хурд сааруулагч дөнгөж өнгөрөөд явж байтал нэг дүгээр
эгнээнд жижиг суудлын саарал өнгийн авто машин зогсож байх шиг байсан ба уг
авто машиныг дөнгөж өнгөртөл түс тас хийх чимээ гарахаар нь баруун талруугаа
хартал цэнхэр өнгийн тоёота приус маркийн авто машин миний машины баруун хойд мөргөөд тэр чигээрээ зогсолгүй жолооч нь надруу нэг харсанаа тэр чигээрээ яваад өгсөн.. буугаад иртэл нэгдүгээр эгнээнд зогсож байсан авто машины жолооч эгч бууж ирээд чи саяны машины дугаарыг харсан уу чи бид хоёрын машиныг мөргөчихөөд яваад өглөө гэсэн… гэх мэдүүлэг,

Гэрч Б.Ёндонгийн …Гүнтийн зуслан явах замын уулзварын доод талын дэлгүүр орж нэг шил 0.5 грамм хараа архи аваад эргэж машиндаа суугаад барьж байсан байшингийн хашаанд ороод Даваасүрэнгийн машинд авсан архиа уусан юм....тэр хүн нь Оюунболдыг машин мөргөөд зугтаачихлаа гээд байсан...гэх мэдүүлэг,

     Ашид Билгүүн ХХК-ний 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн...Toyota Runx маркийн тээврийн хэрэгсэлд шууд нийт 978.000 төгрөгний хохирол...гэх  үнэлгээний дүгнэлт,

 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №347 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт,  

           Яллагдагч Э.Оюунболдын мөрдөн байцаалтанд өгсөн:

Даваасүрэнгийн машиныг нь бариад доошоо уруудаад төв замд нийлээд хойноос урагшаа буюу хотруу чиглэлд хөдөлгөөнд оролцоод зорчих хэсгийн 1-р эгнээгээр явж байхад урд саарал өнгийн Toyota Runx маркийн жижиг суудлын авто машин явж байгаад гэнэт зогссон би тэр үед уг машинтай нэлээд ойрхон ирсэн болохоор зүүн гар талаар нь тойрч гарах үйлдэл хийхэд урд хэсгээрээ шүргэлдсэн. Би тэр машиныг их хүчтэй мөргөөгүй байх гэж бодоод дээр нь архи уучихсан байсан болохоор айгаад зугтаачихсан юм...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь хүндрүүлэх үндэслэл болно.

Шүүгдэгч нь анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохиролд 1.980.000 төгрөг төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж ял оноох нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон

       ТОГТООХ нь:

       1. Шүүгдэгч Хатагин овогт Энхжаргалын Оюунболдыг зам тээврийн осол гаргаж, ослын газрыг орхиж явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     

       2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оюунболдод 2 жилийн хорих ял оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оюунболдын эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оюунболдыг оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай. 

 

5. Шүүгдэгч  Э.Оюунболд нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг дурьдсугай. 

       

       6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ё.ЦОГТЗАНДАН