Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/192

 

 

 

 

    2022         02          10                                       2022/ШЦТ/192

                                                                                                                                                                                                                                                                                                           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Н.Өнөрбаяр,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,

хохирогч А.Ардах,

хохирогч Т.Төгсжаргал, түүний өмгөөлөгч Д.Даваа,

шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,

шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч А.Ганзориг

шүүгдэгч С.З, түүний өмгөөлөгч П.Гансүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт С.З, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Н, С.Т нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 04405 2707 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч С.З, Г.Н нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу А.Билгүүний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуарангийн 520-130 тоот 1 өрөө байрыг түрээслэн амьдрахаар ойлгуулан худал хэлж, сар сард нь түрээсийн төлбөрийг төлөхөөр тохирч, 1 сарын байрны түрээс болох 450,000 төгрөгийг төлж, байрны түлхүүрийг авч байранд орсон, 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр түрээсэлсэн тус байраа иргэн Г.Ганчимэгт өөрийн өмчлөлийн байр мэт ойлгуулан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 1 сарын барьцааны мөнгө, 6 сарын түрээсийн мөнгийг авахаар тохирон 2,800,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт,

2. Шүүгдэгч С.З, Г.Н нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр иргэн Х.Алтанхуягаас 2 сарын хугацаатай Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 43 дугаар байрны 39 тоот 1 өрөө байрыг түрээслэхээр тохиролцсон боловч уг байрыг бусдад давхардуулан түрээслүүлэхээр 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Үнэгүй.мн сайтад “Байр түрээслүүлнэ” гэх зарыг байршуулан зарын дагуу холбогдсон иргэн А.Эрдэнэхишигт тухайн байрыг өөрийн байр гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон 1 сарын түрээсийн төлбөрийг 330,000 төгрөгөөр тооцож 1 жилийн хугацаатай түрээслүүлэхээр тохиролцож 3,630,000 төгрөгийг Хаан банкны 5018133457 дугаарын дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт,

3. Шүүгдэгч С.З нь 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 15 дугаар хороолол Хилчдийн гудамж 27 дугаар байрны 32 тоот иргэн Г.Солонгийн эзэмшлийн байрыг “түрээсэлнэ” хэмээн цахим орчинд зар тавьж, өөрийн байр хэмээн иргэн З.Дэмбэрэлсамбууд итгүүлэн, хуурч мэхлэх аргаар түрээсийн 1,600,000 төгрөгийг иргэн Б.Энхтөрийн Хаан банкны 5039260323 дугаарын дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт,

4. Шүүгдэгч С.З нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу С.Отгоны өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Улаанхуарангийн 33-23 тоот 3 өрөө байрыг түрээслэн амьдрахаар ойлгуулан худал хэлж, сар сард нь түрээсийн төлбөрийг төлөхөөр тохирч байрны түлхүүрийг авч байранд орсон, 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр түрээсэлсэн тус байраа иргэн Б.Ононд өөрийн өмчлөлийн байр мэт ойлгуулан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, худал хэлж, түрээсийн мөнгийг барьцаа мөнгөний хамт авахаар тохирон 3,600,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт,

5. Шүүгдэгч С.З нь 2018 оны 06 дугаар сард иргэн Б.Ардахын эзэмшлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүнсний мухлагийг /ТҮЦ/ түрээслүүлнэ гэж 2.000.000 төгрөг өгч, уг хүнсний мухлагыг иргэн Д.Баяртуяад өөрийн эзэмшлийнх гэж итгүүлэн 3,200,000 төгрөгөөр худалдан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэгт,

6. Шүүгдэгч С.З нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр үнэгүй.мн сайт дээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2 өрөө тавилгатай байрыг нэг сарын 600.000 төгрөгөөр түрээслүүлнэ гэж зар байршуулж иргэн Г.Дөлгөөнтэнгисээс 1,800,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт,

7. Шүүгдэгч С.З нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байрны 7 тоот орон сууцыг түрээсэлнэ гэж иргэн Н.Алтанчимэгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хаан банкны 5076206258 тоот данс руу 1,300,000 төгрөг шилжүүлэн авч авч залилах гэмт хэрэгт,

8. Шүүгдэгч С.З нь 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байрны 7 тоотод орон сууцыг түрээсэлж, захиран зарцуулах эрхгүй байж цааш хүмүүст дамнаж түрээсэлэн иргэн Р.Амартүвшинг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэгт,

9. Шүүгдэгч С.З нь зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр фейсбүүк дээр байр түрээслүүлэх талаар зар байршуулан 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гэрээгээр халхавчлан Т.Төгсжаргалыг хуурч “Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ногоон төгөл хотхоны 75-52 тоот 2 өрөө байранд 15.000.000 төгрөг зээлж хүүнд нь уг байрандаа 1 жилийн хугацаатай суулгана” гэж Э.Нархажидын хаан банкны 5005478941 дугаартай дансаар дамжуулан 5.000.000 төгрөг, бэлнээр 10.000.000 төгрөг нийт 15,000,000 төгрөгийг авч залилах гэмт хэрэгт,

10. Шүүгдэгч С.З нь 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 80 дугаар байрны 48 тоот байрыг иргэн Б.Маралмаад түрээсэлнэ гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2,000,000 төгрөг авч залилах гэмт хэрэгт,

11. Шүүгдэгч С.З нь зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр интернет дээр мөнгө зээлж хүүнд нь байранд суулгах талаар зар байршуулан 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэрээгээр халхавчлан Ц.Батцэрэнг хуурч “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харшийн 7-129 тоот байранд 10.000.000 төгрөг зээлж хүүнд нь уг байрандаа 1 жилийн хугацаатай суулгана” гэж бэлнээр 8.000.000 төгрөг, Г.Хүрэлчулууны хаан банкны 5059087580 дугаартай дансаар дамжуулан 2.000.000 төгрөг нийт 10,000,000 төгрөгийг авч залилах гэмт хэрэгт,

12. Шүүгдэгч С.З нь 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо, 55а байрны 88 тоот байрыг түрээслүүлнэ гэж иргэн М.Пүрэв-Очироос 2,000,000 төгрөгийг Ц.Номингийн Хаан банкны 5431089427 тоот данс ашиглан авч залилах гэмт хэрэгт,

13. Шүүгдэгч С.З нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорроны нутаг дэвсгэрт иргэн Б.Булгантамираас 10.000.000 төгрөг зээлж, зээлийн хүүнд нь тус дүүргийн 20 дугаар хороон 53/09 дүгээр байрны 58 тоотод 2 өрөө орон сууцыг 12 сарын хугацаатай оршин суулгахаар гэрээ байгуулж, хуурамч баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 10,000,000 төгрөгийг авч залилах гэмт хэрэгт,

14. Шүүгдэгч С.З, С.Т нар нь Б.Цэцэгдарьтай бүлэглэн, цахим хэрэгсэл ашиглаж 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр фэйсбүүк Surnee Uuganaa хаягт “805-д 75 метр квадрат байрандаа мөнгө зээлж хүүнд нь суулгана” гэсэн хуурамч зар байршуулж, иргэн Д.Мөнхбаярыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар түүний эхнэр О.Төгөлдөртэй орон сууц хөлслөх хуурамч гэрээ байгуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Хаан банкны 5065319673 дугаартай данснаас 9,500,000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт тус тус холбогдожээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С.З, Г.Н, С.Т нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 04405 2707 дугаар хэргийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

 

1. Шүүгдэгч С.З, Г.Н нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу А.Билгүүний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуарангийн 520-130 тоот 1 өрөө байрыг түрээслэн амьдрахаар ойлгуулан худал хэлж, сар сард нь түрээсийн төлбөрийг төлөхөөр тохирч, 1 сарын байрны түрээс болох 450,000 төгрөгийг төлж, байрны түлхүүрийг авч байранд орж, 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр түрээсэлсэн тус байраа иргэн Г.Ганчимэгт өөрийн өмчлөлийн байр мэт ойлгуулан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, худал хэлж 1 сарын барьцааны мөнгө, 6 сарын түрээсийн мөнгийг авахаар тохирон 2,800,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Г.Ганчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 06 сарын 14-ний өдөр фейсбүүкээр З гэсэн хаягт Баянзүрх дүүргийн 8-р хороо 520-130 тоотод 1 өрөө байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу очиж Зтай уулзсан. Тэрээр уг байрыг өөрөө зээлээр авч байгаа. 1 сарын барьцаа аваад 6 сарын түрээс бэлнээр авна гэсэн юм. Байрны бичиг баримтыг үзье гэхэд банкны барьцаанд байгаа. Орой харьж байгаад чатаар барьцаанд байгаа бичиг баримтыг явуулья гэсэн. Тэгээд 2.800.000 төгрөгийг Зын өгсөн нөхрийн нь данс руу шилжүүлсэн.

Байрандаа ороод амьдарч байтал 2019 оны 7 сарын 22-ны өдөр байрны жинхэнэ эзэн нь гээд Билгүүн гэх залуу түрээсийнхээ мөнгийг нэхэж ирсэн. Түрээсээ төлчихсөн гэхэд Зд байраа түрээслүүлсэн. Энэ сарынхаа мөнгийг авах гээд ирж байна гэсэн гэх мэдүүлэг /1-р хх-н 11-12/,

 

-Хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1-р хх-н 4/,

 

Гэрч Б.Мөнхжингийн мөрдөн байцаалтад өгсөн:

Зтай 2017 оны 11 сард танилцаад үерхэж байгаад 2019 оны 3 сард салсан. Энэ хугацаанд Чулуун Овоонд хамт нийтийн байранд амьдарч, Офицерт ТҮЦ ажиллуулж байсан. 5039....53 дугаарын данс миний данс юм. Зын дансыг өмнөх хэрэгээр нь хаасан. Тэр үед би картаа өгч байсан. Уг дансны мэдээлэлыг утсаар авдаггүй ба ямар гүйлгээ хийгдэж байгааг нь би мэдээгүй. 2019 оны 6 сард картаа буцааж авсан ба хуулга авч үзэхэд их хэмжээний мөнгөн гүйгээ хийгдсэн зүйл байгаагүй гэх мэдүүлэг /1-р хх-н 80-81/,

 

Шүүгдэгч С.Зын мөрдөн байцаалтад өгсөн:

Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 6 сарын 14-ний өдөр зарын дагуу Батлан хамгаалах сургуулийн хажууд 1 өрөө байр түрээслэнэ гэсний дагуу Нийн хамт очиж уулзаад сар сард нь түрээсээ төлөхөөр болоод Н 450.000 төгрөгийг Билгүүний дансруу хийгээд түлхүүрийг нь авсан. ...Н машинаа барьцаанд тавьсан байгаа мөнгө хэрэгтэй байна гээд уг түрээслэсэн байраа давхар түрээслэхээр болсон. Нийн фейсбүүк хаягаар зар тавьсан. Зарын дагуу нэг хүн холбогдож 6 сараар түрээсийг өгнө байрандаа оруулчих гэсэн. Ганчимэг, Анхныбаяр нараас 2.800.000 төгрөг болох 6 сарын түрээсийн мөнгө, 1 сарын барьцаа гэж авсан... Нийн ээжийн бие нь өвдсөн гээд сар сард нь түрээслэх байр олоод тэр байраа цаашаа түрээслүүлээд их мөнгөтэй болъё гэсэн. Тэгээд Чингэлтэй дүүрэгт хийсэн залилангийн үйлдлийн мөнгийг төлөх зорилгоор Н машинаа барьцаанд тавьсан байсан. Өмнөх өрүүдээ дарах гээд үргэлжилсэн үйлдэл хийсэн гэх мэдүүлэг /1-р хх-н 42-43/,

 

Шүүгдэгч Г.Нийн мөрдөн байцаалтад өгсөн:

Яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. З бид хоёр мөнгөний хэрэг болоод байр түрээслээд түрээсэлсэн байраа дахин түрээслүүлэхээр болсон. Тэгээд зар харж байгаад Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 520-130 тоот 1 өрөө байрыг түрээслэхээр болоод очиж уулзахад тус байранд байрны эзэн Билгүүний эмэгтэй дүү байсан. Байрыг орж үзээд 1 сараар түрээслэхээр болоод түрээсийн мөнгө гэж 450,000 төгрөгийг байрны эзний дансруу би өөрийнхөө данснаас мобайль банкаар шилжүүлсэн.

Тэгээд З байрандаа орсоны дараа өөрийнхөө утсаар Үнэгүй.мн сайт дзэр зар тавьсан чинь Анхныбаяр гэх хүн залгаад ирж үзсэн Анхныбаяр ах 6 сараар түрээслэхээр болсон бөгөөд 1 сарын барьцаа мөнгө нийлээд 2.800.000 төгрөгийг авхаар болоод З найз залуу Мөнхжингийнхөө дансруу шилжүүлэн авсан. Үлдэгдэл мөнгийг бид хоёр хэрэгцээнд зарсан. Анхныбаярынх байранд 1 сар суусан бөгөөд тэр сарын мөнгийг төлсөн байсан учир хасаад 2.400.000 төгрөг болсон. Үүний 1.200.000 төгрөгийн хохиролыг би барагдуулчихсан байгаа. Үлдэгдэлийг нь З өгөх ёстой гэх мэдүүлэг /1-р хх-н 50/,

 

2. Шүүгдэгч С.З, Г.Н нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр иргэн Х.Алтанхуягаас 2 сарын хугацаатай Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 43 дугаар байрны 39 тоот 1 өрөө байрыг түрээслэхээр тохиролцсон боловч уг байрыг дахин бусдад давхардуулан түрээслүүлэхээр 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Үнэгүй.мн сайтад “Байр түрээслүүлнэ” гэх зарыг байршуулан зарын дагуу холбогдсон иргэн А.Эрдэнэхишигт тухайн байрыг өөрийн байр гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон 1 сарын түрээсийн төлбөрийг 330,000 төгрөгөөр тооцож 1 жилийн хугацаатай түрээслүүлэхээр тохиролцож 3,630,000 төгрөгийг Хаан банкны 5018133457 дугаарын дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч А.Эрдэнэхишигийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Үнэгүй.мн сайтнаас Баянзүрх дүүрэг 16 хороо Саруул тэнгэр хотхоны урд байдаг 48-39 тоот буюу 1 өрөө байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу 9044-тэй утасны дугаараар холбогдож уг байрыг очиж үзсэн. Очиход өөрийгөө Номио, Чимгээ гэж танилцуулсан эмэгтэйчүүд сарын 400.000 төгрөг, 10 сараар түрээсэлбэл 350.000 төгрөг гэхээр нь би 1 жилийн хугацаатай 330.000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон ба 1 сарын мөнгөнд гал тогооны тавилга хийлгэхээр болж нийт 11 сарын мөнгө болох 3.630.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5015281909 дугаарын данснаас Нийн 5018133457 дансад тухайн байранд байхдаа шилжүүлсэн. Энэ байрыг Н өөрийнх гэж хэлсэн ба өөрөө Циркийн тэнд эгчийндээ амьдрах гэж байгаа гэж хэлж байсан. Би байрныхаа мөнгийг төлөхөөр банкинд очиход байрны эзэмшигч Алтанхуяг гэх нэр гарч ирсэн. Тухайн үедээ Нийн нөхөр юм байх гэж бодоод нээх юм бодоогүй юм. Тэгтэл 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Алтанхуяг хүн ирээд намайг уг байрнаас гарах хугацаа болсон гэж хэлэхээр нь гайхаад болсон асуудлын талаар яриад залилуулсан гэдгээ мэдсэн юм. Уг эмэгтэй байрны эзэмшигч бөгөөд Нт 2 сараар түрээслүүлсэн байсан. Ийм асуудал болсныг мэдээд Нтэй гэрээ байгуулья гэж хэлж дуудаад цагдаад барьж өгсөн юм гэх мэдүүлэг /1-р хх-н 214-215/,

 

-Хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1-р хх-н 203/,

-Г.Нийн 5015....09 дугаартай данснаас 1.000.000 төгрөгийг 2019 оны 08 сарын 14-ний өдөр А.Эрдэнэхишигийн дансруу шилжүүлсэн дансны хуулга /1-р хх-н 204/,

-А.Эрдэнэхишигийн 50......09 дугаартай данснаас 5018133457 дугаарын дансанд 2019 оны 7 сарын 8-ны өдөр 3.630.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /1-р хх-н 205/,

 

Гэрч Х.Алтанхуягийн мөрдөн байцаалтад өгсөн:

... анх 2 сарын хугацаатай сарын 400,000 төгрөгөөр түрээслэхээр болсон ба урьдчилгаа гэж 2019 оны 07 дугаар сарын эхээр байрандаа орохдоо 200,000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш увуулж цувуулаад үлдэгдэл 600,000 төгрөгийг миний дансруу шилжүүлсэн. Гэрээ хийх гэхээр маргааш маргааш гээд алга болоод байсан. Би Зд түрээслүүлснээс хойш 1 сар орчмын дараа Дархан-Уул аймгаас ирээд байран дээрээ очиход танихгүй А.Эрдэнхишиг гэх эмэгтэй байсан ба ямар учиртайг асуухад энэ байрыг түрээслээд 1 сар орчим болох гэж байна гэсэн. Тэгж хэлхээр нь би А.Эрдэнэхишигт энэ миний байр би Чимгээ буюу Зд 2 сарын хугацаагаар түрээслүүлсэн гэж хэлж учрыг нь тайлбарлаж өгсөн. З анх надад өөрийгөө Чимгээ гэж танилцуулж байсан. Би А.Эрдэнэхишигт хэдээр түрээслэсэн, одоо хэдэн төгрөгний хохирол учирсан эсэхийг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /2-р хх-ийн 71/,

 

Шүүгдэгч С.Зын мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 07 дугаар сарын эхээр Н бид хоёр байр давхар түрээслэж байгаад Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаад тэр хэргийнхээ хохирлыг төлөх гээд Н өөрийнхөө машиныг барьцаанд тавьсан байсан юм. Нөхөр нь мэдээгүй байгаа болохоор мэдэхээс нь өмнө барьцаанаас нь гаргаж авахгүй бол болохгүй байна гээд манай гэрт олон хоног ирж байр давхар түрээслэж мөнгө ольё гээд байсан. Тэгээд Үнэгүй.мн сайтаас зар хараад Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 43-39 тоот 1 өрөө байр түрээслэх зарын дагуу очиж уулзаад 3 сараар түрээслэхээр тохирч Н 1 сарын түрээсийн мөнгө болох 400.000 төгрөгийг өөрийнхөө дансаар тэр эмэгтэй рүү шилжүүлсэн юм. Тэгээд дараагийн давхар түрээслэх хүнээ олох гээд Н өөрөө Үнэгүй.мн сайтанд байр түрээслэх зар байршуулаад тухайн үедээ ашиглаж байсан скайтелийн дугаарын хамт байршуулсан. Ингээд зарын дагуу хэд хэдэн хүн ирээд үзсэн. Тэгээд нэг жирэмсэн эмэгтэй ирж үзээд Нтэй уулзсан. Тэр үед нь би утсаараа тоглоом тоглоод байж байсан. Миний хувьд тэр хоёрын ярианд огт оролцоогүй. Энэ асуудлыг Н өөрөө эхлээд санаачлаад мөнгөний хэрэг байна гэсээр байгаад хийсэн. Би хажууд нь оролцоогүй, өөрт нь ч энэ талаар хэлсэн. Эхлээд Н надад 6 сараар давхар түрээслэх талаар ярьж байснаа тэр жирэмсэн эмэгтэй 12 сараар сарын 350.000 төгрөгөөр түрээсэлмээр байна гэсэн чинь Н тэгье, болно асуудалгүй гээд өөрийнхөө дансаар 3.630.000 төгрөг авсан. Мөн гал тогооны тавилга хийлгүүлэх мөнгө гээд хасаж тооцоод байсан. Яг хэдэн төгрөг хоорондоо ярьсан талаар мэдэхгүй байна. Ингээд Н бид хоёр түлхүүрийг нь өгөөд хамт гараад таксидаад явж байх замдаа Н машиныхаа барьцааны мөнгийг шилжүүлэхдээ илүү 30.000 төгрөг шилжүүлэхээр нь өрнөөс өрний хооронд хэрэгт орчихсон байж хүнд илүү мөнгө өглөө гэж хэлснээс болоод хоорондоо маргалдсан, би замдаа буугаад үлдсэн, таксинд явж байхдаа Н хүмүүс рүү мөнгө шилжүүлээд байсан. Энэ мөнгөнөөс би огт хэрэглээгүй, тэр өдөр хэрэлдээд тэрнээс хойш уулзаагүй, мөн тухайн байрны жинхэнэ эзэн рүү өөрийнхөө 99742414 дугаараас залгаад би энэ байрыг түрээслэхээ больсон, манай нөгөө найз байхаар болсон түрээсийн гэрээ болон бусад мөнгөний асуудлыг Нээс аваарай гэж ярьсан. Эхлээд байр түрээслэх зарын дагуу байрны жинхэнэ эзэнтэй яриад очиж уулзахдаа би энэ байранд байна гэж хэлсэн, гэхдээ бусад асуудлыг Н ганцаараа хийж, мөнгийг нь өөрөө л хэрэглэсэн, би огт мөнгө аваагүй гэх мэдүүлэг /1-р хх-н 226/,

 

Шүүгдэгч Г.Нийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би Зтай гэр цэвэрлэх ажил хийж байгаад танилцаж байсан, Зыг байр давхар түрээслэж хүнээс мөнгө авдаг гэж мэдэж байсан гэхдэз би тэр ярианд оролцдоггүй, З өөрөө бүх хүнээ олж ярьдаг байсан. Чингэлтэй дүүрэгт хэрэгт шалгагдаж байхдаа бид хоёр хохиролын мөнгийг нь төлөх гээд машинаа барьцаанд тавьсан байснаа нөхөртөө хэлээгүй болохоор айгаад машинаа барьцаанаас авах шаардлагатай болсон тэгээд 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр З Үнэгүй.мн сайтаас байр түрээслэх зар харж байгаад Баянзүрх дүүргийн 16 хороо 43-39 тоот 1 өрөө байрыг түрээслэхээр болж уг байрны эзэн Аптанхуяг гэх эмэгтэйтэй уулзаж 2 сараар түрээслэхээр болж 2 сарын 800.000 төгрөгийг өгсөн. Тэгээд байрныхаа түлхүүрийг аваад дахин Үнэгүй.мн болон миний ашигладаггүй Ноngогоо Ноngогоо гэсэн фэйсбүүк хаягаар “цайзад олон сараар 1 өрөө байр түрээслүүлнэ-утас 90445011” гэсэн зарыг байршуулсан. Удалгүй 2 эмэгтэй холбогдоод байр ирж үзээд нэг нь жижиг байна гээд нөгөө нь буюу гомдол гаргасан жирэмсэн эмэгтэй түрээслэхээр болж 1 сарын төлбөрийг 330.000 төгрөгөөр бодож, 1 жилээр төлбөрийг хийж 11 сарын төлбөр 3.630.000 төгрөгийг миний Хаан банкны 5018133457 дугаарын дансаар шилжүүлсэн. Нэг сарын төлбөр болох 330.000 төгрөгөөр гал тогооны тавилга хийхээр болсон юм. Энэ хэрэгт З бид хоёр хамт оролцож олсон мөнгөө хамт үрсэн. Байр түрээслэх зар байршуулж, өөрөө тэр байранд түрээслэх гэж байгаа мэт ярьж өгсөн. Намайг залилах гэмт хэрэг хийж байгааг мэдэж байсан. Мөн байрны түрээсийн мөнгийг өгөөрэй гээд Зын найз залуу болох Мөнхжингийн Хаан банкны 5039471753 дугаарын данс руу 550.000 төгрөг шилжүүлснийг цааш нь өгөлгүй өөрөө үрчихсэн байсан. Тиймээс энэ хэрэгт өмнөх хэргийн хамт үрсэн хохирлын мөнгийг төлөхийн тулд машинаа барьцаалсан. Энэ барьцааны мөнгийг олох гэж би өөрийн дансаар мөнгө авсан болохоор З энэ хэрэгт хамааралтай гэх мэдүүлэг /2-р хх-н 23-24/,

 

3. Шүүгдэгч С.З нь 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 15 дугаар хороолол Хилчдийн гудамж 27 дугаар байрны 32 тоот иргэн Г.Солонгийн эзэмшлийн байрыг “түрээсэлнэ” хэмээн цахим орчинд зар тавьж, өөрийн байр хэмээн иргэн З.Дэмбэрэлсамбууд итгүүлэн, хуурч мэхлэх аргаар түрээсийн 1,600,000 төгрөгийг иргэн Б.Энхтөрийн Хаан банкны 5039260323 дугаарын дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч З.Дэмбэрэлсамбуугийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 04 сарын 06-ны өдөр 16 цаг 40 минутын үед интернэтээс байр түрээслэнэ гэсэн зарын дагуу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 15 дугаар хороолол хилчдийн гудамж 27 дугаар байрны 32 тоотод очиж З гэдэг эмэгтэйтэй уулзаж байртай нь танилцаад түрээслэхээр болсон. 1,600,000 төгрөгийг Жуков худалдааны төвийн АТМ-с авч бэлнээр өгч байрны түлхүүрийг нь авсан. Үүнээс хойш 2 цагийн дараа түрээсийн байран дээрээ очиход цэвэрлэгээ хийнэ гэсэн хийгээгүй хаалгаа түгжээд гараад явсан байсан. Тэгэхээр нь би утсаар нь холбогдоод гэрээ хийе гэж хэлэхэд орой 21 цагийн үед очно гэж хэлээд ирээгүй маргааш 11 цагийн үед уулзахаар тохирсон. Тэгээд утсаа авахгүй байхаар нь сууц өмчлөгчдийн холбооноос нь уг байрны эзэмшигчийг нь асуухад Г.Солонго гэж хүн байдгийг мэдсэн. Би Солонго гэх хүний утасны дугаарыг нь аваад утсаар холбогдож болсон зүйлийн талаар хэлсэн. Солонго нь З гэдэг хүн манай байрыг түрээслэж байгаа хүн надтай ямар нэгэн холбоогүй. З байрны түрээсийн мөнгө болох 650,000 төгрөгийг надруу Энхтөр гэдэг хүний дансаар шилжүүлсэн гэсэн. Үүний дараа З нь би мөнгөө буцааж өгнө гээд өдийг хүрсэн цагдаагийн байгууллагад хандвал хандаарай гэж мессэж бичсэн гэх мэдүүлэг /1-р хх-н 74/,  

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1-р хх-ийн 68-69/,

-хохирогч шүүгдэгч нарын харилцсан чат мессеж /1-р хх-н 1005-109/,

 

Шүүгдэгч С.Зын мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 04 сард Фейсбүүк зараас байр түрээслэх зар харж байгаад Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 өрөө орон сууцанд байр түрээслэнэ гэсэн зарын дагуу Солонго гэх эмэгтэйтэй холбогдоход манай байранд айл байгаа тэр айлыг гарахаар ороорой гэж хэлж байсан. Тухай айл нь удахгүй гарахаар би өөрөө орж 2-3 хоног болж байсан чинь Солонго гэх эмэгтэй байрныхаа түрээсийг нэхэхээр нь би удахгүй өгнө гэсэн хариулт өгч байсан. Тэгээд манай найз болох Нтэй уулзаад байж байгаад тухайн байрыг өөр хүнд түрээслэхээр болсон. Улмаар Үнэгүй.мн сайт дээр тухайн байрыг сарын 400.000 төгрөгөөр түрээслэнэ гэж зар тавьсан. Тэгсэн чинь З.Дэмбэрэлсамбуу байрыг чинь үзье гэж ирээд шууд орохоор болсон. Тэгээд Баянзүрх дүүргийн 4 дүгэзр хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-ээс надад 1.600.000 төгрөг бэлнээр авч өгсөн. Би тухайн мөнгийг авчихаад гэр болох Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хороолол 14-7-0 тоотод байж байхад З.Дэмбэрэлсамбуу нь гэрээ хийчихье гэж утсаар залгахаар нь би хоол хийж байна одоо завгүй байгаа учраас маргааш гэрээгээ хийе гэж хэлсэн. Улмаар би дахиж З.Дэмбэрэлсамбууг залгахаар гар утсаа аваагүй. Бид хоёр мессежээр л харьцдаг байсан. Би З.Дэмбэрэлсамбуугаас бэлнээр авсан 1.650.000 төгрөгөө тухайн байрны эзэн болох Солонгоогийн данс руу 650.000 төгрөг шилжүүлсэн. Үлдсэн 950.000 төгрөгийг нь юунд зарцуулсанаа мэдэхгүй байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75/,

 

4. Шүүгдэгч С.З нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу С.Отгоны өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Улаанхуарангийн 33-23 тоот 3 өрөө байрыг түрээслэн амьдрахаар ойлгуулан худал хэлж, сар сард нь түрээсийн төлбөрийг төлөхөөр тохирч байрны түлхүүрийг авч байранд орж 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр түрээсэлсэн тус байраа иргэн Б.Ононд өөрийн өмчлөлийн байр мэт ойлгуулан, хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, түрээсийн мөнгийг барьцаа мөнгөний хамт авахаар тохирон 3,600,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч С.Отгоны мөрдөн байцаалтад өгсөн:

Би өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанхуарангийн 33-23 тоот байрыг 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс барьцаа 600,000 төгрөг 1 сарын түрээсийн мөнгө 600,000 төгрөгөөр тохирж гэрээ хийсэн. ... З надад манай ажилтай ойрхон, би жирэмсэн танай байранд үргэлжлүүлээд суух гэсэн юм гэсэн. Би ч дахиж байр түрээслэх хүн хайж байхаар гэж бодоод ус, цахилгааныхаа мөнгийг төлөөд асуудалгүй, сар сардаа мөнгөө өгеөд байвал болох байхаа гээд амаар тохиролцсоны үндсэн дээр Зыг гэртээ үлдээсэн. 2018 он дуустал мөнгөө асуудалгүй өгч байгаад 2019 оны 01 дүгээр сараас байрны мөнгө, ус, цахилгаан зэрэгээ төлөхгүй байсан. Тэгээд би мөнгөө төлөхгүй юм уу гээд фейсбүүкээр нь чат бичсэн /Золуушка золуушка Б/. Удахгүй хийнэ, одоо яг хийж байна гээд байдаг байсан. Удалгүй би зээл авах гэж байгаа, зээл бүтчихлээ маргааш таны дансруу мөнгө орж ирэхээр нь хийчихнэ гээд байсан. Мөн л мөнгөө хийхгүй байсан ба надруу миний дансанд хүн андуураад мөнгө хийчихсэн болохоор данс битүүмжилчихлээ гээд худлаа хэлээд байсан. Тэгээд би байрандаа 2019 оны 03 дугаар сарын эхээр очиход Батсайханы Онон гэх охин 02 дугаар сарын 14-ний өдрөөс гэрээ хийгээд сууж байгаа гээд байж байсан. Тэгэхээр нь би наад байр чинь манай байр гэхэд З “Манай ах эгчийн байр байгаа юм, би жирэмсэн болохоор ганцаараа 3 өрөө байранд байж чадахгүй болохоор түрээслэж байгаа юм” гэж хэлсэн байсан. Би Зруу ярихад би маргааш 12 цагт байрандаа мөнгийг нь авчирч өгнө гээд ирээгүй. Маргааш нь залгахад банканд байна гээд тэрнээс хойш ямар ч холбоогүй байгаа. Онон бид хоёр түрээслэж байсан 44 дүгээр сургуулийн урд байсан ТҮЦ-нээс асуухад эзэн нь ээж Сугарынх нь 86689158 дугаарыг өгсөн. Ээжтэй нь ярихад манай охинд 7 хоногийн хугацаа өгчих гээд гуйсан ба 2019 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл хүлээгээд өгөхгүй болохоор нь ээж Сугартай нь ярихад уулзна гээд байранд ирсэн. Би мөнгийг нь төлий, боломжоороо төлөөд дуусгана, миний охиныг битгий цагдаад өгөөч гээд түрээсийн мөнгө төлөх график гаргаж өгсөн. Ардаасаа залгуулж байгаад надад миний 5031448020 дугаарын дансруу 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 300,000 төгрөг, 04 дүгээр сарын 10,30-ны өдөр 600,000 төгрөг, 05 дугаар сарын 16-ны өдөр 300,000 төгрөгийг гүйлгээний утган дээр нь утас болон нэрээ бичээд шилжүүлж байсан. Тэгээд дээрх өдрөөс хойш утсаа авахгүй эсхүл хүүхэд өвдсөн гэх мэтээр худлаа ярисаар одоог хүрсэн.

Би Ононг байрандаа 2019 оны 08 сарын 14-ний өдрийг хүртэл суулгасан бөгөөд энэ хугацааныхаа түрээсийг огт аваагүй. Тэгэхээр 2019 оны 1-с 8 дугаар сарын гээд 8 сарын түрээсийн мөнгө 4.800.000 төгрөг болсоноос Зын ээжийн шилжүүлсэн 1.200.000 төгрөгийг хасаад 3.600.000 төгрөгөөс Заас гаргуулж авна гэх мэдүүлэг /1-р хх-н 128/,

 

Гэрч Б.Ононгийн мөрдөн байцаалтад өгсөн:

...Үнэгүй.мн-ээс Улаанхуаранд байр түрээслэнэ гэсэн зарын дагуу З гэх хүнтэй ярисан. 2019 оны 02 сарын 14-ний өдөр байраа ирж үзээд боломжтой болохоор нь байр түрээслэх гэрээг З гэх хүнтэй байрандаа хийгээд 2019 оны 02 дугаар сарын 16-нд байрандаа нүүж орсон. Тухайн үед байрандаа орох гэхэд тухайн байранд эрэгтэй, эмэгтэй 30-40 насны орчим 2 хүүхэдтэй хүмүүс байсан. З хэлэхдээ өмнө нь 2018 оны 10 дугаар сараас түрээслэж байсан хүмүүс одоо хугацаанаасаа өмнө гарах гэж байгаа гэж надад хэлж байсан. Байрныхаа түрээсийн мөнгө болон барьцаа мөнгө гээд нийт 3,600,000 төгрөг нөхөрийнхөө дансаар шилжүүлсэн. Тэгээд 3 сар өнгөрч байхад нэг эмэгтэй гэрт ирээд З гэдэг хүнтэй уулзах гэсэн юм гэхээр нь яах гэж байгаа юм болоо би энэ байрыг түрээслэж байгаа юм гэсэн. Тэгээд Отгон эгч Зруу залгахад утсаа авахгүй байхаар нь би залгаад юу болоод байгаа юм бэ байрны эзэн гээд хүн ирчихсэн байна гэхэд аан за би маргааш 12 цаг гээд очно гээд өнгөрсөн. Тэрнээс хойш банканд байна, одоо шилжүүллээ гэх мэтээр сунжраад байгаа гэж ярьж байсан гэх мэдүүлэг /1-р хх-н 133/,

 

-Орон сууц хөлслөх гэрээнүүд /1-р хх-н 139-142/,

-хохирогч С.Отгон, шүүгдэгч С.Зтай “Золуушка Золуушка” фейсбүүк хаягаар болон 99742414, 80072112 дугаараар харилцсан чат мессеж /1-р хх-н 143-151/, 

-хохирогч С.Отгонд 1.200.000 төгрөгийн хохирол барагдуулсаныг нотлох 50.....20 дугаарын дансны хуулга /1-р хх-н 152-187/,

 

Шүүгдэгч С.Зын мөрдөн байцаалтад өгсөн:

Би эрх үүргээ уншиж танилцаж ойлгосон. Яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Асуух зүйл байхгүй. Өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэх мэдүүлэг /1-р хх-н 194/,

 

5. Шүүгдэгч С.З нь 2018 оны 06 дугаар сард иргэн Б.Ардахын эзэмшлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүнсний мухлагийг /ТҮЦ/ түрээслүүлнэ гэж 2.000.000 төгрөг өгч, улмаар уг хүнсний мухлагыг иргэн Д.Баяртуяад өөрийн эзэмшлийнх гэж итгүүлэн 3,200,000 төгрөгөөр худалдан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч А.Ардахын мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 06 сард би өөрийн ажиллуулдаг байсан ТҮЦ-г түрээсэлж, өөрөө Баян-Өлгий аймаг руу явах шаардлага гарсан. Тэгээд үл таних 25 орчим настай, тарган, тайрмал үстэй охинд сарын 600,000 төгрөгөөр түрээслэхээр болсон. Тэгээд би 2 сарын түрээс болон дотор нь байсан барааны хамтаар 2,000,000 төгрөгөөр түрээслүүлсэн. Тэгээд намайг Баян-Өлгий аймагт байхад хүмүүс надруу залгаад танай ТҮЦ хаашаа нүүсэн юм бэ гэж асуух болсон. Тэгээд би байрандаа байгаа гэж хэлэхэд байхгүй байна гээд байхаар нь эхэндээ итгээгүй. Тэгээд яваад иртэл миний ТҮЦ байсан газарт өөр ТҮЦ тависан байсан. Тэгээд ТҮЦ-ээ хайгаад явж байгаад хорооллын Өргөө кино театрын урд байхад нь олсон. Тэгээд ороод асуухад би энэ ТҮЦ-г 1,000,000 төгрөгөер түрээслэж байгаа гээд танихгүй эрэгтэй хүн сууж байсан. Би ТҮЦ-ээ хараад шууд танина. Ард хэсэгт нь хутгаар зүссэн хэсэгтэй, мөн дотор засал болон гадна харагдах байдлаар нь танина. Мөн цахилгааны тоолуурынхаа кодыг хартал яг адилхан код байсан. Тэгээд би цахилгааны лавлах газраас нь асуухад миний тоолуур мөн байсан. Би одоо ТҮЦ-ээ тэр хүнээс эргүүлэн авмаар байна. Би тэр эмэгтэйд ТҮЦ-ээ түрээслүүлэхдээ ямар нэгэн гэрээ байгуулаагүй амаар итгэлцлийн үндсэн дээр түрээслэж байсан гэх мэдүүлэг /2-р хх-н 83/,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Баяртуяагийн мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 08 дугаао сарын 25-аас 26-нд шилжих шөнө 02:00 цагийн үе Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Сансарын тунел дээр байрлалтай байхад нь С.З гэх хүнээс 3.200.000 төгрөгөөр худалдаж авсан. С.З нь миний өөрийн эзэмшилийн ТҮЦ гэж хэлж байсан, би дэлгүүр ажилуулдаг ТҮЦ-ээ ажилуулж амьчихгүй байна гэж байсан. ТҮЦ-ний 3 зураг тавиад худалдана гэсэн байсан. Авах үедээ гэрчилгээ байгаа юу гэж асуухад ТҮЦ-д ямар нэгэн бичиг баримт байхгүй. Тусгай зөвшөөрөл байгаа гэсэн. Би худалдаж авсан ТҮЦ-ээ хороололд байх Өрөе кино театерийн урд байрла автобусны буудал дэзр байрлуулсан, тэгээд 2019 оны 03 дугаар сарын 15-ны өде хүртэл түрээслэж байгаад тэгээд зархаар болоод Ганганцэцэгт 5.800.000 төгрөгөөр худалдсан гэх мэдүүлэг /2-р хх-н 125-126/,

 

Иргэний нэхэмжлэгч А.Ганцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би ТҮЦ худалдан авч, үйл ажиллагаа явуулахаар зарах ТҮЦ хайж байгаад зүс мэдэх хүмүүсээс сонсоод Баянгол дүүргийн 13 дугаар хороо Өргөө кинот театрын урд талд автобусны буудал дээр байрлах ТҮЦ-ийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр очиж үзэхэд уг ТҮЦ-нд түрээслэгч гэх үл таних залуу байсан. ТҮЦ-ийг үзээд таалагдаад худалдан авхаар ТҮЦ-ний эзэмшигч гэх Б.Ганганцэцэгтэй тус өдрийн орой 18:00 цаг орчмын үед 3 дугаар эмнэлэг буюу Б.Ганганцэцэгийн ажил дээр нь очиж уулзаад 7,200,000 төгрөгөөр худалдан авхаар болоод 5024567806 тоот даснруу 7,000,000 төгрөгийг шилжүүлсэн, 200,000 төгрөгийг тогны өртэй байсныг төлсөн. Тус өдрөө гэрээ хийх гээд нотариот хайсан чинь олдоогүй, нээлттэй байсан нотариатууд ТҮЦ худалдан авах гэрээ хийж өгөхгүй, дансаар мөнгө шилжүүлж өг, тэр нь нотолгоо болно гэж хэлсэн. Худалдах худалдан авах гэрээг гараар бичиж гарын үсэг зурж баталгаажуулсан.

Б.Ганганцэцэг миний эзэмшлийн ТҮЦ гэж хэлсэн. Би өөр хүнээс уг ТҮЦ-ийг худалдан авсан гэрээ байгаа тэр гэрээ гэрт байгаа гэж хэлж байсан. Өөр ямар нэгэн бичиг баримт үзүүлээгүй. ТҮЦ-нд угаасааа зөвшөөрөл байдаггүй юм гэж хэлсэн. Би Б.Ганганцэцэгээс энэ ТҮЦ ямар нэгэн асуудал байхгүй биз дээ гэж асуухад энэ ТҮЦ-ийг би түрээслэж байгаад өөр хүнээс худалдан авсан. Надад зарсан хүн бас өөр хүнээс авсан. Тэр анх зарсан хүн залилаж уг ТҮЦ-ийг өөр хүнд зарсан байсан. Одоо тэр асуудал шийдэгдсэн би зарж борлуулж болно. Цагдаагийн ямар нэгэн асуудал гарвал би өөрөө шийднэ гэж хэлж байсан. Б.Ганганцэцэг хэзээ хэнээс худалдан авсанаа хэлээгүй, би түрээслэж байгаад худалдан авсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /2-р хх-н 128/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /2-р хх-н 78-81/,

-С.З, Д.Баяртуяа нарын хооронд байгуулагдсан ТҮЦ худалдах, худалдан авах гэрээ /2-р хх-н 88/,

-Д.Баяртуяа, Б.Ганганцэцэг нарын хооронд байгуулагдсан ТҮЦ худалдах, худалдан авах гэрээ /2-р хх-н 89/,

-Д.Баяртуяад ТҮЦ зарсан С.Зын зураг, харилцсан чат мессеж /2-р хх-н 90-94/,

-Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх гэрээ /№0000251 А.Гүлстан, 3-р хороо Сансарын нисгэгчдийн талбай/ хуулбар /2-р хх-н 95/,

-А.Гүлстаны А.Ардахад олгосон итгэмжлэл /2-р хх-н 104-105/,

-эд хөрөнгө битүүмжлэх тухай Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2020 оны 03 сарын 13-ны өдрийн 04 дугаартай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг /2-р хх-н137-142/,

 

Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2020 оны 01 сарын 02-ны өдрийн №БЗД2-20-001 дугаартай:

2017 онд авч байсан 3х4 хэмжээтэй ТҮЦ нь 3.750.000 төгрөгийн үнэтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-н 106-107/,

 

Шүүгдэгч С.Зын мөрдөн байцаалтад өгсөн:

Би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө. Яллагдагчаар татах тогтоолтой танилцсан гэх мэдүүлэг /2-р хх-н 113/,

 

6. Шүүгдэгч С.З нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр үнэгүй.мн сайт дээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2 өрөө тавилгатай байрыг нэг сарын 600.000 төгрөгөөр түрээслүүлнэ гэж зар байршуулж иргэн Г.Дөлгөөнтэнгисээс 1,800,000 төгрөгийн дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Г.Дөлгөөнтэнгисийн мөрдөн байцаалтад өгсөн:

2020 оны 03 дугаар сарын 19-нд үнэгүй.мн сайт дээр байршуулсан байсан түрээсийн байр гэх зарын дагуу 80118402 гэсэн дугаараар зарын дагуу холбогдож Жуковын 3 дугаар байрны 7 тоот байрыг очиж үзэхэд нэг эрэгтэй эмэгтэй 2 хүн байсан. Тэгээд уг байрыг үзээд эхнэр бид 2 орохорр болоод А4 цаасэн дээр гэрээ шиг зүйл бичээд 5920121310 гэсэн Намнуунаа гэх дансруу 1.800.000 төгрөгийг 2 сарын түрээс, нэг сарын барьцаа мөнгө гэж өгөөд түлхүүрээ авсан.

Тэгээд 7 уоногийн дараа үл таних эрэгтэй эмэгтэй 2 хүн орж ирээд энэ байр залилангийн байр. Та нар залилуулсан байна гэхээр нь 80118402 дугаарын утсаар нь ярихад тийм зүйлгүй ээ. Наад байр чинь Биндэръяа гэх хүний байр, өөртэй нь ярь гээд 80180620 дугаарыг өгсөн. Уг дугаарт холбогдоход нэг дэх өдөр очиж уулзана гэж хэлээд тасалсан. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан. Анх Намуунаа гэх эмэгтэйтэй гэрээ хийсэн. Биндэръяа гэж хүн байгаагүй. Тийм хүнтэй гэрээ байгуулаагүй. Сарын 600.000 төгрөг гэж тохироод 3 сарын мөнгө 1.800.000 төгрөгийг 5920121310 гэх данс руу шилжүүлсэн гэх мэдүүлэг /2-р хх- 250-3р хх-н 1/,

 

Гэрч Д.Биндэръяагийн мөрдөн байцаалтад өгсөн:

2020 оны 02 сарыд найз Зын хамт дэлгүүрээс юм авчихаад өөрийн 5076206258 тоот дансны картаа Зын халаасанд хийгээд мартаар явсан байсан. 2020 оны 03 сарын эхээр З руу өөрийн эзэмшлийн 99060463 дугаараас Зын 80072112 дугаар руу залгаад би чиний хувцасны халаасанд картаа үлдээсэн байна авъя гэж хэлэхэд би гэрээсээ гараад явчихсан байна. Гэртээ нөгөө хувцасныхаа халаасанд үлдээчихсэн байна дараа аваачаад өгье гэж хэлсэн. Тэгээд би өөрийн интернет банкаар өөрийн дансны гүйлгээнүүдийг харсан чинь их хэмжээгээр олон удаагийн давтамжтай мөнгө орж, гарсан байсан. Тэгэхээр нь би З руу гар утсаар залгаад ямар учиртай мөнгө миний дансаар орж гараад байгаа юм бэ гэж асуухад найз нь ажил хөөцөлдөж байгаа юм гэж хэлсэнээс өөр ямар нэгэн зүйл яриагүй. Түүнээс хойш буюу 2020 оны 03 дугаар сарьш 28-ны едөр би Зын гэрийн гадаа очиж виза картаа авсан юм. Мөн З нь миний нэрээр хүмүүстэй орон сууц түрээслэх гэрээ байгуулсан юм байна лээ. Би энэ талаар огт мэдээгүй явсан юм гэх мэдүүлэг /3-р хх-н 3/,

 

Гэрч Н.Ёндонжамцын мөрдөн байцаалтад өгсөн:

Амартүвшин эгч нь манай ээжийн төрсөн дүү буюу нагац эгч минь байгаа юм. Би 2007 онд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байрны Мансартны 7 тоот 2 өрөө байрыг өөрийн нэр дээр худалдаж авч байсан юм. Тэгээд 2009 оноос эхлэн энэ орон сууцыг Амартүвшин эгч түрээслэж эхэлсэн бөгөөд 2 жилийн дараа буюу 2011 оны 08 сард Амартүвшин эгч надаас 25.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Нэр нь миний нэр дээр байгаа болохоос биш Амартүвшин эгчийн эзэмшлийн байр гэж ойлгож болно гэх мэдүүлэг /3-р хх-н 5/,

 

Гэрч С.Намуунаагийн мөрдөн байцаалтад өгсөн:

2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт явж байхдаа фэйсбүүк дээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2 өрөө байр, тавилгатай байр нэг сарын 600.000 төгрөгөөр түрээслүүлнэ гэсэн зар байсан ба тухайн зарын дагуу 80180620 гэсэн дугаараар холбогдоход өөрийгөө Биндэръяа гэж танилцуулсан үл таних 20-30 насны орчим насны эмэгтэй хүн байсан юм. Тухайн Биндэръяа гэх эмэгтэй нь надад Американ дэнжийн ертөнцийн зүгээр урд талд нь 2 дугаар байрны голын орцны 5 давхарт тоотыг мэдэхгүй гэж хэлж байсан юм. Тэгээд би очиж үзсэн бөгөөд махлаг, шар царайтай 20- 25 настай үл таних эмэгтэй байсан. 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Биндэръяа гэх эмэгтэй байраа үзүүлсэн ба би уг байрыг нь түрээслэхээр болоод эхлээд би 200.000 төгрөгийг 5027646107 тоот данснаас Биндэръяа гэх хүний Хаан банкны 5076206258 тоот данс руу, мөн 1.000.000 төгрөгийг тухайн байранд нь байхдаа мобайл банкаар шилжүүлсэн. 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр би өөрийн Хаан банкны 5920121310 тоот данснаас Биндэръяа гэх Хаан банкны 5076206258 тоот данс руу уг байранд байхдаа шилжүүлсэн юм.

Тэгээд уг байрыг түрээслэхээ болиод Биндэръяагаас мөнгөө авъя гэж нэхсэн боловч өгөхгүй байсан учраас би яах вэ гэж асуусан чинь Биндэръяа нь наад байр чинь миний ззэмшлийнх учраас чи түрээслэчихээ гэж хэлэхээр нь би байрны ордернхоо зургийг явуулчих гэж хэлсэн чинь энэ байр нь 8 хувийн зээлд хамрагдсан байгаа учраас тухайн газар нь ордерыг нь хураагаад авчихсан гэж хэлсэн. Мөн тухайн байр нь ганцхан түлхүүртэй учраас санаа зоволтгүй гэж хэлсэн. Тухайн түлхүүр нь надад байсан юм. Тэгэхээр нь Үнэгүй.мн сайт дээр Биндэръяагийн урьд байрлуулсан байсан зарыг хуулбарлаж аваад би Гантулгын хаягаар байршуулсан юм. Тэгсэн чинь 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Дөлгөөнтэнгис гэх залуу над руу холбогдоод байрыг чинь үзье гэж хэлсэн ба орой 21 цагийн үед тухайн байран дээр уулзахаар болсон бөгөөд би Биндэръяаг дагуулж очих гэсэн боловч Биндэръяа нь хөлөө гэмтээсэн байгаа, уулзах боломжгүй гэсэн. Би Дөлгөентэнгист Биндэръяагийн хэлсний дагуу 2+1 барьцаатай төлбөрийг авна гэж хэлсэн. Тэгсэн чинь Дөлгөөнтэнгис зөвшөөрч бид хоёр бичгэн гэрээ хийсэн юм. Тухайн гэрээг хийхдээ Биндэръяа бид хоёрын хийсэн гэрээ шиг хийгээрэй гэж Биндэръяа хэлж байсан учир би тухайн гэрээний дагуу хийж өгсөн юм. 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Дөлгөөнтэнгис нь миний Хаан банкны 5920121310 тоот данс руу 1.800.000 төгрөг шилжүүлсэн юм гэх мэдүүлэг /3-р хх-н 7/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-н 247/,

-С.Намуунаа, Д.Биндэръяа нартай Дөлгөөнтэнгисийн байгуулсан түрээсийн гэрээний хуулбар /2-р хх-н 248/

 

Шүүгдэгч С.Зын мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2020 оны 02 дугаар сарын сүүлээр үнэгүй.мн сайт дээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байрны Мансартны 7 тоот хоёр өрөө орон сууц түрээслэнэ гэсэн зар байрлуулсан байсан юм. ... Би тухайн орон сууцанд өөрөө амьдрахгүй болоод фэйсбүүкийн орон сууц түрээс гэсэн грүпп дээр түрээслүүлнэ гэж зар байршуулсан юм. Зарын дагуу үл таних 40 орчим настай эрэгтэй хүн ирж надтай уулзаад тухайн байранд орохоор болсон бөгөөд тэр эрэгтэй хүнээс 1.300.000 төгрөг Биндэръяагийн дансаар шилжүүлж авсан юм. Тэгсэн чинь удалгүй 2 хоногийн дараа залгаад манай эхнэр уурлаад байна би энэ байрнаас гарлаа гэхээр нь за та тэгвэл надад байраа чөлөөлөөд өгчих гэж хэлээд тухайн өдрийн орой очиж Сансар орчмоос түлхүүрийг авсан. Тэгсэн чинь тухайн ах надаас мөнгийг маань хэзээ өгөх вэ, гэж асуухаар нь таны оронд хүн оруулж байгаад мөнгийг чинь буцааж өгнө гэж хэлсэн.

Тэгээд дахиад зар байршуулж үл таних эхнэр нөхөр хоёр ирж уулзаад дахин тухайн байранд орохоор болсон. Хэдэн төгрөг, ямар хэлбэрээр авснаа санахгүй байна. Тэгээд би хөдөө Говьсүмбэр аймаг руу явчихсан байж байсан чинь хэд хоногийн дараа Намуунаа над руу залгаад байрнаас чинь гармаар байна, танай байр жоомтой юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрөө хөдөө байна очоод мөнгө төгрөгийг чинь өгье гэж хэлсэн юм. Тэгсэн чинь Намуунаагийн ээж нь надад чиний өмнөөс зар байршуулаад хүн оруулчихъя мөнгөө л авах гэсэн юм. Бид нарт яаралтай мөнгөний хэрэг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хариу хэлээгүй утсаа тасалсан юм. Түүнээс цааш юу болсон талаар мэдэхгүй байна. Би Намуунаад бол байраа цааш нь түрээслэж мөнгөө олж ав гэж хэлээгүй юм. Тухайн байрыг бусдад түрээслэх эрх надад байхгүй юм. Би тэр байрнаас гарч бусдад түрээслэх болсон шалтгаан нь хөдөө Говьсүмбэр рүү явах ажилтай болсөн байсан учир түрээслэсэн юм.

Яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /3-р хх-н 9, 69/,

 

7. Шүүгдэгч С.З нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байрны 7 тоот орон сууцыг түрээсэлнэ гэж иргэн Н.Алтанчимэгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хаан банкны 5076206258 тоот данс руу 1,300,000 төгрөг шилжүүлэн авч авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Н.Алтанчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нөхөр бид 2 Үнэгүй.мн сайтаас байр түрээспэнэ гэсэн зарын дагуу 80180620 гэсэн дугаараар хопбогдоод Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 3-7 тоот байх байрыг очиж үзэхээр болсон. Нөхөр Амармөнх уг байрьг үзээд уг байранд орохоор болоод урьдчилгаа мөнгө гэж 1.300.000 төгрөг 5076206258 дугаарын Биндэръяа гэх хүний дансруу шилжүүлсэн. Тэгээд маргааш нь би нөхрийн хамт уг байрыг очиж үзээд турээслүүлэгч гэх Бчндэръяа гэх эмэгтэйтэй яриад урсгал зардал ороогүй бол бид нар уг байрыг түрээслэхээ болилоо гэж хэлээд больсон юм. Гэтэл Биндэръяа гэх эмэгтэй нь би дараагийн хүнийг оруулж байж танай мөнгийг өгнө гэж хэлсэн боповч тэрнээс хойш одоог хуртэл манай хохирлыг барагдуулаагүй байна. Нөхөр бид 2 аргаа бараад З сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 хороо 3-7 тоот байранд очиход эхнэр нөхөр гэх 2 хүн 3 сарын 11-нд байранд орсон гээд байж байсан. Тэгэхээр нь бид нарыг залиласан байна гэж бодсон гэх мэдүүлэг /3-р хх-н 81-82/,

 

-гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3-р хх-н 78/,

-түрээсийн гэрээн /3-р хх-н 79/,

 

Гэрч Э.Амармөнхийн мөрдөн байцаалтад өгсөн:

2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Үнэгүй.мн сайт дээрээс Жуковт хоёр өрөө байр түрээслүүлнэ, сарын 650.000, барьцаа нь 650.000 төгрөг гэсэн зар байрлуулсан байсан. Тухайн зарын дагуу 80180620 дугаар руу холбогдож тухайн орон сууцыг нь үзье гэж хэлээд ганцаараа Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 3 дугаар байрны 2 дугаар орцны Мансартны 7 тоотод очсон. Тэгэхэд махлаг эмэгтэй хүн байсан ба 20-25 насны орчим эмэгтэй хүн байсан юм. Улмаар байрыг үзээд түрээслэхээр болсон. Тэр эмэгтэй нь өөрийгөө Биндэръяа гэж танилцуулсан ба надаас мөнгө авсан Хаан банкны 5076206258 тоот данс нь мөн Дэмбэрэл овогтой Биндэръяа гэсэн нэртэй байсан ба тухайн данс руу нь бичгээр гэрээ үйлдэж өөрийн Хаан банкны 5749538021 тоот данснаас 1.300.000 төгрөг шилжүүлж өгсөн. Улмаар 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр эхнэрийн хамт тухайн байрыг очиж үзсэн чинь манай эхнэр Н.Алтанчимэгт таалагдаагүй учраас надад түрээслэсэн эмэгтэй рүү залгаад энэ байр манай эхнэрт таалагдахгүй байгаа учир би мөнгөө буцааж авъя гэж хэлсэн чинь таны мөнгийг хүнд өртэй байсан учир өгчихсөн байгаа. Одоо бол өгч чадахгүй байна, шинээр зар тавиад хүмүүс оруулаад тухайн хүмүүсээс авсан мөнгөө шууд таньд өгье гэж хэлсэн юм. Тухайн орой 19-20 цагийн үед Сансарын түннелийн тэнд ирж надаас түлхүүр авсан юм. Тэрнээс хойш цувуулсаар байгаад миний эзэмшлийн Хаан банкны 5749538021 тоот данс руу нийт 700.000 төгрөгийг шилжүүлсэн байсан ба одоо надад үлдэгдэл 600.000 төгрөгний хохирол учирсан ба тухайн үлдэгдэл мөнгөнөөс дахиж аваагүй гэх мэдүүлэг /3-р хх-н 91/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан “Э.Амармөнхийг өрөөнөөс гаргаад С.Зын зургийг ижил төстэй 3 хүний зурагтай хамт бичгийн цаасан дээр нааж 3 дугаарт С.Золжараглын зургийг байршуулав. Гэрч Э.Амармөнхийг оруулж ирэн 2020 оны 03 сарын 01-ний өдөр таньд байр түрээслэсэн хүний талаар ярина уу. Тэр хүнийг зургаар нь харж зааж чадах уу гэхэд “тухайн эмэгтэй махлаг биетэй, 160 см өндөртэй, 20-25 насны эмэгтэй хүн байсан. Зургийг нь харвал танина” гэснээр бичгийн цаасан дээр байршуулсан зургийг харуулахад 3 дугаартай С.Зын зургийг зааж энэ хүн нь тухайн өдөр надад байр түрээслэсэн эмэгтэй мөн байна гэснийг тэмдэглэлд тусгаж, бэхжүүлэв гэх тэмдэглэл, зураг /3-р хх-н 92-95/,

 

Гэрч Д.Биндэръяагийн мөрдөн байцаалтад өгсөн:

2020 оны 02 сарыд найз Зын хамт дэлгүүрээс юм авчихаад өөрийн 5076206258 тоот дансны картаа Зын халаасанд хийгээд мартаар явсан байсан. 2020 оны 03 сарын эхээр З руу өөрийн эзэмшлийн 99060463 дугаараас Зын 80072112 дугаар руу залгаад би чиний хувцасны халаасанд картаа үлдээсэн байна авъя гэж хэлэхэд би гэрээсээ гараад явчихсан байна. Гэртээ нөгөө хувцасныхаа халаасанд үлдээчихсэн байна дараа аваачаад өгье гэж хэлсэн. Тэгээд би өөрийн интернет банкаар өөрийн дансны гүйлгээнүүдийг харсан чинь их хэмжээгээр олон удаагийн давтамжтай мөнгө орж, гарсан байсан. Тэгэхээр нь би З руу гар утсаар залгаад ямар учиртай мөнгө миний дансаар орж гараад байгаа юм бэ гэж асуухад найз нь ажил хөөцөлдөж байгаа юм гэж хэлсэнээс өөр ямар нэгэн зүйл яриагүй. Түүнээс хойш буюу 2020 оны 03 дугаар сарьш 28-ны өдөр би Зын гэрийн гадаа очиж виза картаа авсан юм. Мөн З нь миний нэрээр хүмүүстэй орон сууц түрээслэх гэрээ байгуулсан байна лээ. Би энэ талаар огт мэдээгүй явсан юм гэх мэдүүлэг /3-р хх-н 84/,

 

Гэрч Н.Ёндонжамцын мөрдөн байцаалтад өгсөн:

Амартүвшин эгч нь манай ээжийн төрсөн дүү буюу нагац эгч минь байгаа юм. Би 2007 онд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байрны Мансартны 7 тоот 2 өрөө байрыг өөрийн нэр дээр худалдаж авч байсан юм. Тэгээд 2009 оноос эхлэн энэ орон сууцыг Амартүвшин эгч түрээслэж эхэлсэн бөгөөд 2 жилийн дараа буюу 2011 оны 08 сард Амартүвшин эгч надаас 25.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Нэр нь миний нэр дээр байгаа болохоос биш Амартүвшин эгчийн эзэмшлийн байр гэж ойлгож болно гэх мэдүүлэг /3-р хх-н 86/,

 

Шүүгдэгч С.Зын мөрдөн байцаалтад өгсөн:

2020 оны 02 дугаар сарын сүүлээрүнэгүй.мн сайт дээр байрлуулсан зар буюу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байрны Мансартны 7 тоот хоёр өрөө орон сууц түрээслэнэ гэсэн зар байрлуулсан байсан юм. Тухайн зарын дагуу холбогдож очиж уулзсан чинь үл таних 50 орчим настай эмэгтэй байсан юм. Тухайн эмэгтэйтэй ярилцаж, тохиролцож тухайн байрыг түрээслэхээр болсон ба урьдчилгаа 600.000 төгрөгийг бэлнээр өгсөн юм. Тэр өдөр гэрээ хийж амжихгүй гэж хэлж байсан ба тухайн байрны 2 хувь түлхүүрийг авсан юм.

Би тухайн орон сууцанд өөрөө амьдрахгүй болоод фэйсбүүкийн /байр орон сууц түрээс/ гэсэн грүпп дээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 3 дугаар барны мансартны 7 тоотод 2 өрөө байр түрээслүүлнэ гэж зар байршуулсан юм. Зарын дагуу үл таних 40 орчим настай эрэгтэй хүн/Оюу толгойд ажилладаг/ ирж надтай уулзаад тухайн байранд орохоор болсон бөгөөд тэр эрэгтэй хүнээс 1.300.000 төгрөг Биндэръяагийн дансаар шилжүүлж авсан юм. Тэгсэн чинь удалгүй 2 хоногийн дараа надаас байр түрээслэдэг хүн над руу залгаад манай эхнэр уурлаад байна би энэ байрнаас гарлаа гэж хэлэхээр нь за та тэгвэл надад байраа чөлөөлөөд өгчих гэж хэлээд тухайн өдрийн орой очиж Сансар орчмоос түлхүүрийг авсан. Тэгсэн чинь тухайн ах нь надаас мөнгийг маань хэзээ өгөх вэ, гэж асуухаар нь таны оронд хүн оруулж байж мөнгийг чинь буцааж өгнө гэж хэлсэн. ...тэгээд тэр оюу толгойд ажилладаг ах руу 700.000 төгрөг шилжүүлж өгсөн бөгөөд үлдэгдэл 600.000 төгрөг дутуу байх ёстой.

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Хүлээн зөвшөөрч байна. Асуух зүйлгүй гэх мэдүүлэг /3-р хх-н 120/,

 

8. Шүүгдэгч С.З нь 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байрны 7 тоотод орон сууц түрээсэлж, захиран зарцуулах эрхгүй байж цааш хүмүүст дамнаж түрээсэлж иргэн Р.Амартүвшинг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Р.Амартүвшингийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2020 оны 02 сарын сүүлээр Үнэгүй.мн дээр байр турээслэнэ гэж зар байршуулсан 2 сарын 28-ны өдөр манай байрыг махлаг шар царайтай, дунд зэргийн нуруутай эмэгтэй хүн ирж үзээд орохоор болж нэг сарын түрээсийг 700,000 төгрөгөөр тохироод тухайн өдөрөө 600.000 төгрөг бэлнээр өгсөн. Уг эмэгтэйд 2 хувь түлхүүр өгсөн. 2020 оны 3 сарын 25-ны өдөр түрээслэсэн байран дээрээ ирэхэд анх уулзсан эмэгтэйгээс өөр хүмүүс орсон байхаар нь учрыг тодруултал манай байрыг анх түрээслэсэн Биндэръяа нь дамлаж түрээслэсэн. Анх Биндэръяа гэх эмэгтэйд байраа түрээслэсэн. Түүнд байрыг захиран зарцуулах эрх байхгүй гэх мэдүүлэг /3-р хх-н 131-132/,

 

Гэрч Н.Ёндонжамцын мөрдөн байцаалтад өгсөн:

Амартүвшин эгч нь манай ээжийн төрсөн дүү буюу нагац эгч минь байгаа юм. Би 2007 онд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байрны Мансартны 7 тоот 2 өрөө байрыг өөрийн нэр дээр худалдаж авч байсан юм. Тэгээд 2009 оноос эхлэн энэ орон сууцыг Амартүвшин эгч түрээслэж эхэлсэн бөгөөд 2 жилийн дараа буюу 2011 оны 08 сард Амартүвшин эгч надаас 25.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Нэр нь миний нэр дээр байгаа болохоос биш Амартүвшин эгчийн эзэмшлийн байр гэж ойлгож болно гэх мэдүүлэг /3-р хх-н 86/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3-р хх-н 126/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан “... С.Зын зургийг ижил төстэй 3 хүний зурагтай хамт бичгийн цаасан дээр нааж 3 дугаарт С.Золжараглын зургийг байршуулав. Хохирогч Р.Амартүвшинг оруулж ирэн 2020 оны 02 сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 4-р хорооны 3-7 тоот байрыг ямар хүн түрээслэсэн бэ. Та тэр хүнийг зургаар нь харж зааж чадах уу гэхэд “тухайн эмэгтэй махлаг, шар царайтай, дунд зэргийн нуруутай эмэгтэй хүн байсан. Зургийг нь харвал танина” гэснээр бичгийн цаасан дээр байршуулсан зургийг харуулахад 3 дугаартай С.Зын зургийг зааж энэ хүн мөн байна. Манай байрыг анх надаас түрээслэсэн эмэгтэй мөн байна гэснийг тэмдэглэлд тусгаж, бэхжүүлэв гэх тэмдэглэл, зураг /3-р хх-н 156-158/,

 

Шүүгдэгч С.Зын мөрдөн байцаалтад мэдүүлсэн:

2020 оны 02 дугаар сарын сүүлээрүнэгүй.мн сайт дээр байрлуулсан зар буюу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байрны Мансартны 7 тоот хоёр өрөө орон сууц түрээслэнэ гэсэн зар байрлуулсан байсан юм. Тухайн зарын дагуу холбогдож очиж уулзсан чинь үл таних 50 орчим настай эмэгтэй байсан юм. Тухайн эмэгтэйтэй ярилцаж, тохиролцож тухайн байрыг түрээслэхээр болсон ба урьдчилгаа 600.000 төгрөгийг бэлнээр өгсөн юм. Тэр өдөр гэрээ хийж амжихгүй гэж хэлж байсан ба тухайн байрны 2 хувь түлхүүрийг авсан юм. Тухайн байрыг бусдад түрээслэх эрх надад байхгүй. Би тэр байрнаас гарч түрээслэх шалтгаан нь Говьсүмбэр аймаг явах ажилтай болсон байсан учир түрээслэсэн юм.

Яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /3-р хх-н 133, 164/,

 

9. Шүүгдэгч С.З нь зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр фейсбүүк дээр байр түрээслүүлэх талаар зар байршуулан 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гэрээгээр халхавчлан Т.Төгсжаргалыг хуурч “Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ногоон төгөл хотхоны 75-52 тоот 2 өрөө байранд 15.000.000 төгрөг зээлж хүүнд нь уг байрандаа 1 жилийн хугацаатай суулгана” гэж Э.Нархажидын хаан банкны 5005478941 дугаартай дансаар дамжуулан 5.000.000 төгрөг, бэлнээр 10.000.000 төгрөг нийт 15,000,000 төгрөгийг авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Т.Төгсжаргалын мөрдөн байцаалтад өгсөн:

2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр би фзйсбүүк дээр байр түрээслэнэ гэсэн зарын дагуу С.З гэдэг эмэгтэйтэй уулзаад Баязүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ногоон төгөл хотхоны 75 дугаар байрны 52 тоот 2 өрөө байрыг надад үзүүлсэн ба надаас 15 сая төгрөг зээлж аваад мөнгөний хүүнд нь байрандаа нэг жилийн хугацаатай суулгана гэсэн ба маргааш нь би өөрийн хүү М.Нармандалын хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлан үйл ажиллагаа явуулдаг Дүнжингарав худалдааны төв дээр очоод С.Зтай уулзан явж байсан цагаан өнгийн приус-20 маркийн авто машин дотор байрны бичиг баримтыг хүүтэйгээ хамт үзсэн ба нотариатаар зээлийн гэрээ хийх гээд орсон ба тус нотариат дотор ороод С.З нь бичиг баримтаа орхисон байна машинаасаа аваад ороод ирье гээд гарч яваад алга болсон байгаа. Тэгээд 30 орчим минутын дараа С.З нь надруу залган даргатайгаа уулзах гээд хүлээгээд бичиг баримтан дээрээ тэмдэг даруулж чадсангүй гэж байсан. Тэгээд үдээс хойш С.Золжаргэл нь надруу залгаад намайг Хороололд байх гэрээс минь очиж аваад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Шөнийн зах дотор орж ирээд мөнгөө бэлэн байлгаж байгаад нотариатаар гэрээгээ батлуулсан байгаа. Би бэлнээр 10 сая төгрөг өгсөн ба тэр дор нь шөнийн захын АТМ бэлэн мөнгөний машинаас Хаан банкны өөрийн эзэмшлийн 5075136585 дугаары нданснаас С.Зын найзынх нь данс гэж хэлсэн Хаан банкны 5005478941 дугаарын дансруу 5 сая төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд өчигдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баязүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ногоон төгөл хотхоны 75 дугаар байрны 52 тоот түрээсийн орон сууцанд байж байхад гэрийн эзэн нь гээд Баттулга гэдэг залуу гаднаас хаалга цохиод орж ирсэн ба би энэ байрны эзэн нь байна гэж хэлсэн. Батгулга нь 99033675 гэсэн утасны дугаартай байсан гэх мэдүүлэг /3-р хх-н 181-182/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3-р хх-н 174/,

-хохирогчийн цагдаагийн байгууллагд гаргасан өргөдөл, зээлийн гэрээний хуулбар /3-р хх-н 175-176/,

-хохирогч Т.Төгсжаргалын 50....85 дугаарын данснаас 2020 оны 4 сарын 7-ны өдөр 10.000.000 төгрөгийн зарлага АТМ-с гарсан, 5005478941 дугаарын данс руу 5.000.000 төгрөг шилжүүлсэн гэх дансны хуулга /3-р хх-н 177/,

-гэрч Э.Нархажидийн 5005478941 дугаарын дансанд 2020 оны 4 сарын 7-ны өдөр 5.000.000 төгрөг хохирогч Т.Төгсжаргалын 50.....85 дугаарын данснаас орсон гэх дансны хуулга /3-р хх-н 200/,

 

Гэрч Н.Баттулгын мөрдөн байцаалтад өгсөн:

2020 оны 04 дүгээр сарын 05-ны өглөе Үнэгүй.мн зарын сайтан дээр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол ногоон төгөл хотхонд 2 өрөө байр түрээслэнэ гэсэн зар байршуулсаны дагуу өдөр нь надруу 88992339 дугаарын утсаа эмэгтэй хүн залгаад түрээслэн сууж байрнаас нь эззн нь өнөөдөр гар гээд байргүй болсон 4 хүүүхэдтэй, 70 нас гарсан ээж аавтайгаа хамт амьдардаг өөрөө Шангри. Ла-д ажилладаг гэж хэлж байсан ба нөхөр нь Солонгост байдаг гэж хэлж байсан ба тэгээд би байраа сарын 700.000 төгрөгөөр түрээслээд сар сард нь мөнгийг нь авъя гэхэд тэр эмэгтэй нь сар сард нь мөнгө өгч ажил болж байхаар 6 сараар нь мөнгийг нь өгье гээд өнөөдөр багтаад нүүгээд орьё гээд надаас байрны түлхүүр авсан ба намайг гэрт байсан цахилгаан хэрэгслүүдээ зөөгөөд авчих гэсэн. Маргааш нь манай гэрийн цахилгаан барааг танидаг машинтай хүнээрээ нүүлгээд өгье гэсэн ба гэртээ байсан тавилгаа тус авто машинаар нь зөөгөөд авч явсан байгаа. 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 18 цагийн үед манай байр түрээслэсэн эмэгтэй нь 88992339 дугаарын утсаараа миний гар утас руу залгаад дансны дугаараа өгчихөө би одоо 700.000 төгрөг шилжүүлэе гэж хэлсэн ба тэр өдрөө надруу мөнгө шилжүүлээгүй байсан ба 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө би уг эмэгтэйгийн 88992339 дугаарлуу өглөө 10 цагаас хойш залгаад утсаа авахгүй байсан ба өдөр 12 цагийн үед залгахад бага насны эмэгтэй хүүхэд утас аваад Золоо эгч утсаа үлдээгээд ажилдаа явсан ба таны мөнгийг үдээс хойш өгнө гэсэн ба Золоо гэж хэн бэ гэхэд З гэж хэлж байсан. Тэгээд үдээс хойш 88992339 дугаар луу залгахад утсаа авахгүй болохоор нь байрандаа яваад очиход настай эмэгтэй хүн 2 жоохон хүүхэдтэй гурвуулаа байсан ба тэр эгч надад нэг эмэгтэй хүнд 15 сая төгрөг зээлээд мөнгөний хүүнд нь байранд нэг жилийн хугацаатай амьдрахаар болсон гэж хэлж байсан гэх мэдүүлэг /3-р хх-н 184-185/,

 

Гэрч Э.Нархажидийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би Хаан банканд 5005478941 дугаарын данс эзэмшдэг ба энэхүү дансыг би сүүлийн 9 жил ашиглаж байгаа. Би С.Зтай 2020 оны 04 дүгээр сард утсаар ярьж байх үед машинаараа нэг өдөр хамт яваад ажил амжуулаад өгөөч гэснийх нь дагуу 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдер би машинтайгаа Сансар орчимд очиж С.Зтай уулзаад хамтдаа Баянгол дүүрэг хороололд очиход тэндээс нэг эгч 2 бага насны хүүхэд дагуулж гарч ирээд хамтдаа машинтай Зипбау худалдааны төвийн урд зогсоол дээр ирж зогсоход С.З нь хороололоос суусан эгчтэйгээ хамт машинаас буугаад явсан ба тэр хооронд нь машинд байсан бага насны 2 хүүхэд нь би ундаа худалдан авч өгөөд байж байтал С.З нь ирээд надаас дансны дугаарыг асуугаад миний банкны картыг надаас аваад явсан. Удалгүй С.З хамт явсан эмэгтэй хүнтэйгээ буцаж ирээд нөгөө эмэгтэй хүн нь 2 хүүхдээ аваад үлдсэн ба С.З бид хоёр машиндаа суугаад явсан, С.З миний унаж явсан машинд ои.иш орчим төгрөгөнд бензин хийж өгөөд салаад явсан. Сүүлд нь би дансаа шалгаж үзэхэд С.З миний дансанд мөнгө хийлгэж аваад мөнгөө буцаагаад авсан байсан ба миний дансаар 5 сая төгрөгний гүйлгээ орсоныг нь тэр үед би мэдээгүй ээ.

Би өмнө нь С.Зд ганц, хоёр удаа картаа ашиглуулдаг байсан ба харин 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хэсэг зуур л ашиглуулсан байгаа. С.З нь банкны дансанд барилт хийсэн тул мөнгө оруулж болохгүй байна гэж хэлээд миний дансыг гуйж ашигладаг байсан гэх мэдүүлэг /3-р хх-н 187-188/,

 

Шүүгдэгч С.Зын мөрдөн байцаалтад өгсөн:

...Т.Төгсжаргал гэж хохирогчтой 15.000.000 төгрөгний хохиролтой хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /3-р хх-н 191, 215/,

 

10. Шүүгдэгч С.З нь 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 80 дугаар байрны 48 тоотыг иргэн Б.Маралмаад түрээсэлнэ гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2,000,000 төгрөг авч авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.Маралмаагийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр фейсбүүкээр нэг өрөө байра авна, зарна, түрээслэнэ гэсэн зарын дагуу надтай фэйсбүүкээр нэгэн хүн холбогдоод надад 99989386 дугаарын утас өгөөд би энэ утсаар нь холбогдоод Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 80 дугаар байрны 48 тоотод очин 20 орчим насны эмэгтэй хүн байраа түрээслэнэ гэж байсан ба түрээсийн төлбөр нь сарын 500.000 төгрөг гэсэн. Би 3 сараар нь түрээслэхээр болоод барьцаа гээд дээр нь 500.000 төгрөг гээд нийт 2.000.000 төгрөг өгсөн байгаа. Тэгээд бид хоёр байрандаа байх ганц нэг тавилгыг хүлээлцээд би түлхүүрээ аваад уг байранд нь үлдсэн байгаа. Тэгээд маргааш нь өөрийгөө байрны эзэн гээд нэгэн эрэгтэй хүн ирсэн ба байрныхаа ордер болон бичиг баримтаа авч ирээд надад үзүүлсэн. Тухайн байрны эзэн гэдэг хүн нь 88063956 гэсэн утасны дугаартай байсан. Намайг залилсан хүн нь С.З гэдэг эмэгтэй хүн байсан. Би 2.000.000 төгрөгөө тухайн байранд бэлнээр өгсөн гэх мэдүүлэг /3-р хх-н 236-237/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /3-р хх-н 226-227/,

-орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ /3-р хх-н 228-231/,

-иргэн Т.Энхжаргалын Баянзүрх дүүргийн 14-р хороо 14-р хороолол, 80-р байрны 48 тоот орон сууцны гэрчилгээний хуулбар /3-р хх-н 233/,

 

Гэрч Т.Энхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн:

Би фэйсбүүкэд байр түрээслэнэ гэсэн зар тавьсны дагуу нэгэн эмэгтэй хүн надтай холбогдоод 2020 оны 04 дүгээр еарын 05-ны өдөр уулзаад тэр эмэгтэй нь надад “би нялх хүүүхэдтэй Дэнжийн мянгад айлын хашаа түрээслэж амьдардаг ба тэр айл нь хашаагаа зараад өнөөдөр хашаа чөлөөл гээд байна манай нөхөр Солонгост ажил хийдэг байгаа. Өнөөдөр байранд чинь ормоор байна” гэж хэлээд гуйгаад байхаар нь тэр өдрөө би өөрийн өмчлөлд байдаг Баянзүрх дүүргийн 14 дүгэзр хорооны нутаг дэвсгэрт байрлах 80 дугаар байрны 48 тоот байрныхаа түлхүүрийг өгөөд маргааш нь би Багануур дүүрэг рүү ажлаар явахад надаас байр түрээслэн авсан эмэгтэй нь хотод ирэхээр чинь байрны түрээсийн гэрээ хийгээд мөнгөө өгнө манай 2 дүү манай хүүхдийг хараад байж байгаа гэж хэлж байсан. Түүний дараа 2 хоногийн дараа би байрандаа яваад очиход 20 орчим насны эмэгтэй, эрэгтэй хоёр хүн байж байхад тэр хоёр хүн өөр зүйл яриад байсан ба би өөрийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 80 байрны 48 тоот байрны ордерынхоо хуулбарыг үзүүлэхэд манай байранд байсан 2 хүн залилуулсан байна гэдгээ мэдсэн.

Тэр хоёр хүн манай байрыг 2.000.000 төгрөгөөр түрээслэн суусан ба сарын 500.000 төгрөгөөр 3 сарын хугацаатай түрээслэн суугаад 500.000 төгрөгийг барьцаанд нь өгсөн гэж хэлж байсан. Тухайн эмэгтэй хүнд мөнгө өгөхдөө байрны ордерыг нь хараагүй гэж хэлж байсан гэх мэдүүлэг /3-р хх-н 240-241/,

 

Шүүгдэгч С.Зын мөрдөн байцаалтад өгсөн:

... Маралмаа гэдэг хохирогчтой 2.000.000 төгрөгийн хохиролтой хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /3-р хх-н 244, 4-р хх-н 6/,

 

11. Шүүгдэгч С.З нь зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр интернет дээр мөнгө зээлж хүүнд 'нь байранд суулгах талаар зар байршуулан 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэрээгээр халхавчлан Ц.Батцэрэнг хуурч “ Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харшийн 7-129 тоот байранд 10.000.000 төгрөг зээлж хүүнд нь уг байрандаа 1 жилийн хугацаатай суулгана” гэж бэлнээр 8.000.000 төгрөг, Г.Хүрэлчулууны хаан банкны 5059087580 дугаартай дансаар дамжуулан 2.000.000 төгрөг нийт 10,000,000 төгрөгийг авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Ц.Батцэрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би интернетээр мөнгө зээлж хүүнд нь байранд суулгана гэсэн зарын дагуу 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 99540598 дугаарын утсаар эмэгтэй хүнтэй холбогдоод Хурд хороололын байранд маргааш нь уулзахаар болсон. Тэгээд маргааш нь Хан-Уул дүүрийн 15 дугаар хороо Рапид харш 7 байр 129 тоотод очиж С.З гэдэг эмэгтэйтэй уулзаад байрыг нь үзээд орохоор болсон ба би С.Зд 10 сая төгрөг зээлээд хүүнд нь уг байранд нь нэг жилийн хугацаатай суухаар болсон байгаа. Тэгээд тэр өдрөө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлан үйл ажиллагаа явуулдаг Дүнжингарав худалдааны төвд уулзаад байрных нь бичиг баримтыг нь үзэхэд уг байр нь Төрийн банканд ипотекийн зээлд хамрагдсан байрны ордер нь Төрийн банканд зээлийн гэрээнд барьцаалсан гэж хэлж байсан ба маргааш нь Төрийн банкнаас байрны ордерын хуулбарыг гарган өгөхөөр болсон ба надад Төрийн банкны зээлийн эргэн төлөлтийн хуваар, Орон сууцны зээлийн гэрээ үзүүлсэн байгаа тэгээд би Зтай түрээсийн гэрээ хийсэн байгаа. Ингээд би С.Зд бэлнээр 8 сая төгрөг өгөөд үлдэгдэл 2 сая төгрөгийг Дүнжингарав худалдааны төвд байх Хаан банкны АТМ-ээс өөрийн эзэмшлийн Хаан банкны 5029854830 данснаар С.Зын ажлынх нь газрын менежерийн гэж хэлж өгсөн 5059087580 дугаарын дансаар мөнгөө шилжүүлэн өгсөн байгаа. Ингээд би тус байранд 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр байж байхад гаднаас хаалга цохиход онгойлгоход нь эрэгтэй, эмэгтэй 2 хүн байсан ба энэ байрны эзэд нь гэж хэлж байсан. Тэгээд уг хүмүүс нь 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр эмэгтэй хүнд түрээслэн өгсөн гэж хэлээд гэрийн эзэдийг нь тэр өдрөө дагаж очоод байрны ордерыг нь үзэхэд гэрийн эзэд нь мөн байсан гэх мэдүүлэг /4-р хх-н 38-39/,

 

-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /4-р хх-н 16-18/,

-орон сууцны зээлийн гэрээ, Төрийн банк болон С.З нарын хооронд байгуулсан /4-р хх-н 19-27/,

-хохирогч Ц.Батцэрэн болон шүүгдэгч С.З нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээ /4-р хх-н 28-30/,

-хохирогч Ц.Батцэрэн болон шүүгдэгч С.З нарын хооронд байгуулсан 10.000.000 төгрөгийн зээлийн гэрээ /4-р хх-н 28-30/,

-Э.Эрдэнэбатын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15-р хороо, Рапид харш 7 байр 129 тоот хаягт байршилтай орон сууцны гэрчилгээний хуулбар /4-р хх-н 32/,

-хохирогч шүүгдэгч нарын харилцсан чат мессеж /4-р хх-н 34-35/,

 

Гэрч Э.Эрдэнэбатын мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр үнэгүй.мн зарын сайтад нэг өрөө байр түрээслүүлнэ гэсэн зар байршуулсан ба 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 88992339 гэсэн дугаарын утаснаас нэгэн эмэгтэй хүн өөрийгөө жирэмсэн гэрээсээ гарахгүй байгаа гэж хэлээд утсаар байр түрээслэхээр болоод тохирсон ба би байраа сарын 650.000 төгрөгөөр түрээслэхээр болсон ба тус эмэгтэй нь өөрөө гэрээсээ гарч чадахгүй тул хамаатныхаа эгчийг явуулаад байраа үзүүлье гэсэн ба тэр өдөртөө нэгэн эмэгтэй хүн миний түрээслүүлэнэ гэсэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Раппид харш хотхоны 7 байр 129 тоот байрыг ирж үзсэн ба байр нь таалагдаж байна гээд байрны түлхүүр аваад явсан ба 3 хоногийн дараа манай эхнэр Б.Булган-Эрдэний эзэмшдэг Хаан банкны 5003106305 дугаарын данс руу Хаан банкны 5005707100 дугаарын данснаас 700.000 төгрөг шилжүүлэн өгсөн.

2020 оны 03 дугаар сарын 24-ны өдөр би түрээслэсэн байраараа очиж үзэхэд манай байранд Батцэрэн гэсэн эрэгтэй хүн байсан ба тэр хүн нь манай байрыг хэд хоногийн өмнө С.З гэдэг хүнд зээлийн гэрээ хийж 10 сая төгрөг зээлээд хүүнд байранд нь нэг жилийн хугацаатай суухаар тохиролцоод уг байранд сууж байгаа гэж надад хэлсэн. Тэгээд би байрны эзэн нь байна гэж хэлээд Батцэрэн нь С.З гэдэг хүнтэй хийсэн гэрээнүүдийг нь үзэхэд Төрийн банкны 8 хувийн орон сууцны зээлийн гэрээ болон барьцааны гэрээг нь хуурамчаар үйлдсэн байсан.

Тэр өдөр Батцэрэн нь надтай хамт сууж байгаад утсаа чанга яригч дээр нь тавиад ярихад надтай анх байр түрээслэнэ гээд өөрийгөө жирэмсэн гээд байсан эмэгтэй хүний хоолой мөн байсан гэх мэдүүлэг /4-р хх-н 41-42/,

 

Гэрч Г.Хүрэлчулууны мөрдөн байцаалтад өгсөн: 

Би Хаан банканд 5059087580 дугаарын данс эзэмшдэг ба энэхүү дансыг би сүүлийн 10 орчим жил ашиглаж байгаа. Миний эзэмшдэг Хаан банкны 5059087580 дугаарын дансанд 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 2 сая төгрөгний орлого орсон нь манай ээжийн төрсөн дүүгийн охинтой суусан буюу миний хүргэн болох Ойдов овогтой Даваасүрэн нь надтай утсаар холбогдоод Хаан банканд эзэмшдэг миний өөрийн 5059087580 дугаарын дансаар 5029854830 гэсэн данснаас 2 сая төгрөгийг 15 цаг 54 минутанд хүлээн аваад тэр өдрөө 17 цаг 12 минутанд өөрийн 5059087580 данснаас О.Даваасүрэнгийн 5005707100 дугаарын дансруу буцаагаад мөнгө шилжүүлсэн байгаа. О.Даваасүрэн нь надад энэ 2 сая төгрөгний талаар ямар нэгэн зүйл хэлээгүй байгаа. Шууд өөрийнхөө дансаар мөнгөө аваагүйд нь би одоо эргэлзэж байна гэх мэдүүлэг /4-р хх-н 44/,

 

Шүүгдэгч С.Зын мөрдөн байцаалтад өгсөн:

...Ц.Батцэрэн гэдэг хохирогчтой 7 сая төгрөгний хохиролтой хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /4-р хх-н 49, 81/,

 

12. Шүүгдэгч С.З нь 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо, 55а байрны 88 тоотыг түрээслүүлнэ гэж иргэн М.Пүрэв-Очироос 2,000,000 төгрөгийг Ц.Номингийн Хаан банкны 5431089427 тоот данс ашиглан авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч М.Пүрэв-Очирын мөрдөн байцаалтад өгсөн:

Би Үнэгүй.мн зарын сайтаас орон сууц түрээслэн гэсэн зарын үзсэн ба манай эгч М.Цээпилмаа зарын дагуу 93001121 дугаарын утсаар эмэгтэй хүнтэй холбогдоод Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Сэнгүр горхи хотхоны 55а байрны 88 тоот байрын очиж үзээд түрээслэхээр болсон ба нэг сарын түрэзс нь 500.000 төгрөг ба 3 сарын түрээсийн мөнгө 150.000 төгрөг болон нэг сарын барьцаа мөнгө 500.000 төгрөгийг өгөхөөр болоод байрынх нь түлхүүрийг нь авсан ба үүнийх нь дагуу би 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Хаан банкны өөрийн эзэмшлийн 5541087898 дугаарын данснаас 1.000.000 төгрөгийг Цэрэндорж Номин гэсэн хүлээн авагчтай 5431089427 дугаарын данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл 1.000.000 төгрөгийг нь 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Хаан банкны өөрийн эзэмшлийн 5541087898 дугаарын данснаас 1.000.000 төгрөгийг Цэрэндорж Номин гэсэн хүлээн авагчтай 5431089427 дугаарын данс руу Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвд байрлах Худалдаа хөгжлийн банкны салбар буюу ажил дээрээ байхдаа гар утаснаасаа интернет банк үйлчилгээг ашиглан шилжүүлсэн байгаа. Тэгээд байранд нь нүүгээд ороод байж байгаад өнөөдөр 11 цуагийн орчимд түрээслэн сууж байгаа байрны эзэн нь гээд нэгэн залуу ирээд байрны түрээс мөнгө нэхсэн тул би өөрөө хүнд залилуулсанаа мэдсэн гэх мэдүүлэг /4-р хх-н 198/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4-р хх-н 189/,

-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /4-р хх-н 191/,

-хохирогч М.Пүрэв-Очирын 55.....98 тоот данснаас 2020 оны 6 сарын 28 болон 29-ний өдрүүдэд тус бүр 1.000.000 төгрөгийг 5431089427 дугаарын данс руу шилжүүлсэн дансны хуулга /4-р хх-н 193/,

 

Гэрч Т.Шинэбатын мөрдөн байцаалтад өгсөн:

Би Үнэгүй.мн сайтанд орон сууц түрээслэх зар байршуулсан ба зарын дагуу 2020 оны 06 дугаар сарын 27-ны орой 19 цагийн үед өөрийгөө Удвал гэж танилцуулсан, ойролцоогоор 25-27 орчим насны, 160 орчим өндөртэй, махлагдуу, шар царайтай змэгтэй хүн 93001121 дугаарын утсаар холбогдож байгаад Баянзүрх дүүргийн 5 дугаар Сэнгүр горхи хотхоны 55а байрны 88 тоотод ирсэн, Уг эмэгтэй хүн нь ирээд өөр түрээсийн байрнаас өнөөдөр нүүж байгаа өнөөдөртөө энэ байранд нүүгээд орчихмоор байна гэсэн. Тэгэхлээр нь би орон сууц түрээсийн гэрээ хийж нотариат ормоор байна гэхэд Удвал гэх эмэгтэй нь орой болсон байна маргааш болъё гэсэн. Тэгээд 2020 оны 06 дугаар сарын 29-ны өдөр 12 цаг 01 минутанд Номин гэдэг хүний Ц.Номин гэдэг хүний Хаан банкны 5431089427 дугаарын данснаас манай ээж Д.Цэрэндэжидийн Хаан банканд эзэмшдэг 5035254835 дугаарын дансруу 500.000 төгрөг шилжүүлсэн байгаа.

Тэгээд өнөөдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар Сэнгүр горхи хотхоны 55а байрны 88 тоот байрандаа очиход надаас байр түрээслэсэн хүн байхгүй өөр хүмүүс байсан ба тэр хүмүүсээс ямар учраас байгааг нь асуухад өөрийгөө байрны эзэн нь гэж хэлсэн Удвал гэх эмэгтэй хүнд 2.000.000 төгрөг өгөөд 3 сарын хугацаатай барьцаа 500.000 төгрөг өгөөд түрээслэн сууж байгаа гэж хэлсэн ба өөрийгөө Удвал гэж хэлсэн эмэггэй хүн нь тэр хүмүүсийг залилсан байсан гэх мэдүүлэг /4-р хх-н 200/,

 

Гэрч Ц.Номингийн мөрдөн байцаалтад өгсөн:

З нь манай хүргэн ах Болдбаатарын дүүгийнх нь хүүхэд юм. Надтай цусан төрлийн хамаатан биш. З нь манай ээжийн дүү Сайханаа эгчийнд 10 жилийн сургуулиа төгсөж байсан.

З фейсбүүк хаягаараа надруу би картаа хаячихлаа мобиал банк байна уу гэж асуусан, Тэгэхлээр нь би мобиал банк байгаа гэж хэлсэн чинь дансаа өгчих, дансруу чинь мөнгө хийлгээд эргүүлээд мобиал дуулчихъя гэсэн. Би З эгчид өөрийн 5431089427 тоот дансаа өгсөн. З нь манай ээжийн төрсөн эгч Сайханаа эгчийнд амьдардаг байхдаа манайхаар байнга орж гарч бид нартай ойрхон байдаг байсан болохоор итгээд дансаа өгч байсан.Түүнээс хойш нэгсэг дансаа өгч бай гэж ярихгүй байж байгаад дахиад 2020 оны 05 сараас дахин ярьж аниа нь картаа дахиад хаячихлаа дансаа өгчих гэсэн.2020 оны 06 сарын дундуур миний дансанд 500.000 мянга билүү 1.000,000 төгрөг билүү орж ирсэн. Тэр орж ирсэн мөнгөнүүд нь миний данснаас гарахдаа өөр өөр хүмүүсрүү 200, 300 төгрөг болж задарч шилжүүлж байсан.Надтай З эгч яриад тэдэн зуун мянган төгрөгийг тэр дансруу шилжүүлчих гэж хэлэхээр нь би мобиал банкаар шилжүүлж өгч байсан.2020 оны 06 сарын сүүлээс дахиж надтай чатлалгүй холбоо тасарсан. Миний данснаас хаашаа хэн хэн гэдэг хүнрүү явуулсан нь харагдана.Одоо дансны хуулга байхгүй болохоор хэлж мэдэхгүй байна.

2020 оны 01 сарын сүүлээр миний дансыг авч 40000, 50000 орчим мянган төгрөг хийгээд авч байсан. Ямар учиртай мөнгө миний дансанд орж ирж байсныг би мэдэхгүй. Картаа хаячихсан дансаа өгчих гэж хэлээр нь таньдаг мэддэг болохоор дансаа өгчихдөг байсан. Түүнээс хойш 2020 оны 06 сард авч их хэмжээний дээр хэлсэн 500, 1 сая төгрөг орж ирсэн. Түүнээс хойш сураг тасарсан.

З миний мобиал банкыг ашигласан гээд надад мөнгө төгрөг өгч байгаагүй. Ямар учиртай мөнгө болохыг би мэдээгүй. Юун мөнгө болох талаар би З эгчээс асууж байгаагүй. Хүн надаас мөнгө зээлсэн юм удаагаад бага багаар өгч байгаа юм гэж хэлж байсан. Миний хувьд юун мөнгө болох талаар асуугаагүй гэх мэдүүлэг /4-р хх-н 205/,

 

Шүүгдэгч С.Зын мөрдөн байцаалтад өгсөн:

Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 2006031280185 дугаартай прокурорын тогтоолтой танилцлаа. Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 06 дугаар сарын эхээр би Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 55а байрны 88 тоот байрыг зарын дагуу удаан хугацаагаар түрээслэнэ гэж байрны эзэний хүүхэд гэх залуутай уулзаад байрыг нь үзээд байрных нь түлхүүрийг авсан.Тэгээд би тухайн байранд 3-4 хоног хоносон.Тэгээд би амьдрахаа болиод фэйсбүүкийн зарын грүпп дээр байр түрээслэнэ гэж зар байршуулсан.Зарын дагуу нэг 20-25 орчим насны эмэгтэй хүн ирээд байр үзээд 3 сараар сарын 500.000 төгрөгөөр түрээслэхээр тохирч 2.000.000 төгрөгийг өөрийн танидаг охины дансаар авсан.Би тухайн 2.000.000 төгрөгнөөс байрны эзэнд үлдэгдэл 500.000 төгрөгийг өгсөн гэх мэдүүлэг /4-р хх-н 212/,

 

13. Шүүгдэгч С.З нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорроны нутаг дэвсгэрт иргэн Б.Булгантамираас 10.000.000 төгрөг зээлж, зээлийн хүүнд нь тус дүүргийн 20 дугаар хороон 53/09 дүгээр байрны 58 тоотод 2 өрөө орон сууцыг 12 сарын хугацаатай оршин суулгахаар гэрээ байгуулж, хуурамч баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, 10,000,000 төгрөгийн хохирол учруулж авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.Булгантамирын мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр миний фэйсбүүкэд байрлуулсан 10 сая төгрөг бусдад зээлдүүлэн хүүнд нь орон сууцсанд нь сууна гэсэн зарын дагуу өөрийгөө Мөнхсүх гэж танилцуулсан эмэгтэй хүн утсаар холбогдсон. Ингээд тэр эмэгтэй надад Баянгол дүүргийн 20 дугаар хороо 53/9 дүгээр байрны 58 тоот 2 өрөө орон сууцанд 12 сарын хугацаантай амьдрах санал тавьсан. Ингээд гэрчилгээг үзсэн Мөнхсүх гэх эмэгтэйн нэр дээр бүртгэлтэй байсан. Ингээд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сайн ломбардны орчимд байх наториатын газарт орж орон сууц хөлслөх, зээлийн холимог гэрээг байгуулсан. Ингээд би 10 сая төгрөгийг Мөнхсүхийн надад өгсөн Гөлөгийн Хүрэлбаатар гэх данс руу шилжүүлэн өгсөн. Уг дансны эзэмшигчийг хэлэхдээ манай нөхөр гэж танилцуулсан. Ингээд 2 хоногийн дараа би байрыг цэвэрлээд байж байхад гаднаас үл таних эмэгтэй хүн орж ирээд энэ байрыг хөлслөхөөр болсон гэж хэлсэн. Тэгээд уг байр нь Мөнхсүхийн эзэмшилийн байр биш болж таарсан. Мөнхсүх гэгч нь З гэх эмэгтэй болж таарсан. Ингээд мөнгөө авъяа гэхээр өгнө гэж явсаар өдий хүрсэн гэх мэдүүлэг /6-р хх-н 11/,

 

-хохирогч Б.Булгантамирын прокурорын газар болон цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /4-р хх-н 178, 237-238/,

-орон сууц хөлслөх, зээлийн холимог гэрээ /4-р хх-н 240-241/,

-барьцааны гэрээ /4-р хх-н 242-245/,

-хохирогч Б.Булгантамирын 57.....41 тоот данснаас 2020 оны 07 сарын 02-ны өдөр 5059087580 дугаарын данс руу 10.000.000 төгрөгийг “хүүнд байранд суух. Булгантамираас” гэх утгаар шилжүүлсэн дансны хуулга /4-р хх-н 248/,

-Юнивишин ХХК-ийн үндсэн үйлчилгээний гэрээ 93001121 дугаарыг тэмдэглэсэн /4-р хх-н 249-250/,  

-хохирогч Б.Булгантамир болон шүүгдэгч С.З нарын харилцсан чат мессеж /6-р хх-н 2-7/,

 

Гэрч Б.Мөнхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн:

Би болон эхнэр Э.Мөнхчимэгийн хамтаар Баянгол дүүргийн 20 дугаар хороо 53/9-58 тоотод байх 2 өрөө байрыг эзэмшдэг юм. 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр би Үнэгүй.мн дээр 2 өрөө байр түрээслүүлнэ гээд зар тавьсан. Тухайн үед зарын дагуу эмэгтэй хүн / 91220671 / залгаад байр түрээслэж суумаар байна. Одоо амьдарч байгаа байрны эзэн байрнаасаа гар гээд хөөгөөд байгаа юм, би очиж үзмээр байна гэхээр нь би Улаанбаатар хотод байдаг Цэрэндолгор гэх / 88102591 / дүү рүүгээ яриад манай байрыг турээслэж сууна гэсэн эмэгтэйтэй холбуулаад тэр хоёр манай байрыг очиж үзээд түрээслэж суухаар болсон. Тухайн эмэгтэйг ядаж 2 сарын турээсийн мөнгөө өгчих гэхэд өмнөх түрээсийн байрны эзнээс 3 дахь өдөр нь мөнгөө авна, мөнгөө авахаараа өгье гэж хэлсэн. Мөн нялх хүүхэд тэвэрчихсэн явж байна гэхээр нь би өрөвдөөд, хэлсэн үгэнд нь итгээд зөвшөөрөөд байрандаа оруулсан. 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн түрээслүүлсэн юм. Байранд орсны дараа тэр эмэгтэй түрээсийн мөнгөө өгөхгүй 7 хоног өнгөрсөн. Яагаад мөнгөө өгөхгүй байгаа талаар нь асуухад ажил явдалтай байна. Та энэ дугаар луу / 93001121 / яриад мөнгөө ав гэхэд би өгсөн дугаар луу нь залгаж ярихад эмэгтэй хүн байсан. Залуу охин шиг санагдсан. Компанийн мөнгө өнөө маргаашгүй орж ирнэ гэсэн. Тэр үед нь би бас итгэсэн. 5 хоног хүлээгээд мөнгөө өгөхгүй болохоор нь би дахиад зар тавиад, зарын дагуу над руу эмэгтэй хүн холбогдсон. Тэр эмэгтэйд би байраа хүнд түрээслүүлсэн боловч мөнгөө өгөхгүй байна. Та очоод байр үзээд, нүүгээд орчих гэж хэлсэн. Тэр эмэгтэй манай байрыг үзэх зорилгоор очтол байр цэвэрлээд эхнэр нөхөр хоёр байж байсан гэсэн. Юу болоод байгааг асуухад хүнд 10,000,000 төгрөг зээлүүлээд зээлсэн мөнгөнийхөө хүүнд нь амьдрахаар болсон юм гэхээр нь би очсон эмэгтэйгийн утсаар дамжуулан дүрсээ харж яриад өөрийн байр гэдгээ хэлсэн. Хүнд түрээслүүлээд үлдээсэн гэдгээ хэлсэн. Тухайн үед ч манай байранд орчихсон эхнэр нөхөр хоёр залилуулснаа мэдсэн юм. Би орой нь Улаанбаатар хот руу галт тэргээр явж очиж өөрийн байранд очоод нөгөө айлыг гаргаад өөр айлд байраа түрээслэчихээд буцаж ирсэн юм. Тэгээд тэр эхнэр нөхөр хоёр цагдаагийн байгууллагад хандаж байсан гэх мэдүүлэг /6-р хх-ийн 18/,

 

Шүүгдэгч С.Зын мөрдөн байцаалтад өгсөн:

Булгантамираас 10.000.000 төгрөг залилж авсан нь үнэн гэх мэдүүлэг /6-р хх-н 14/,

... Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол, ЭХТА-н 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгтэй танилцлаа. Би энэ хүндрүүлж байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрийн үйлдсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрч байгаа. Өмнө нь тодорхой мэдүүлэг өгсөн учир дахин хэргийн талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг /6-р хх-н 206/,

 

 

14. Шүүгдэгч С.З, С.Т нар нь Б.Цэцэгдарьтай бүлэглэн, цахим хэрэгсэл ашиглаж 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр фэйсбүүк Сүрнээ Ууганаа хаягт “805-д 75 метр квадрат байрандаа мөнгө зээлж хүүнд нь суулгана” гэсэн хуурамч зар байршуулж, иргэн Д.Мөнхбаярыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар түүний эхнэр О.Төгөлдөртэй орон сууц хөлслөх хуурамч гэрээ байгуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Хаан банкны 5065319673 дугаартай данснаас 9,500,000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Д.Мөнхбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

Миний эхнэр О.Төгөлдөрт 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагийн үед түүний фэйсбүүк хаягт Surnee Uuganaa гэсэн фэйсбүүк хаягтай мессенжерээс “805-д 75 мкв байрандаа мөнгө зээлж хүүнд суулгана” мессеж ирэхээр нь тухайн хүнтэй холбогдож, улмаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Доржийн гудамжны 26/4 дүгээр байрны 85 тоот буюу 805-ын хажууд байрлах 2 өрөө байрыг 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр очиж үзсэн. Тухайн байрыг очиж үзэхэд хоосон, ямар нэгэн засвар хийгдээгүй, муухай болчихсон байсан ба байрны эзэн гэж Сугар овогтой Т гэх эмэгтэй байсан.

Эхнэр О.Төгөлдөр бид хоёр тухайн байрыг түрээслэхээр болоод 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр С.Т гэдэг хүний хэлснээр түүний нөхөр гэх Долгор овогтой Аюуш гэх хүний Хаан банкны 5065319673 дугаарын данс руу нь 9.500.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Наран пойнт төвийн Хаан банкны салбар дээрээс шилжүүлсэн.

Улмаар мөнгийг шилжүүлэхээс өмнө С.Ттэй Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цэцээ гүн төвийн 2 давхарт байрлах нотариатын газарт очиж, нийт 12.000.000 төгрөгийн гэрээг давхар дээр нь орон сууцыг хөлслөж суухаар гэрээг манай эхнэр О.Төгөлдөр очиж байгуулсан. 12.000.000 төгрөгнөөс 2.500.000 тегрөгөнд нь тухайн байранд засвар хийхээр гэрээндээ тохиролцсон. Тухайн эмэгтэй С.Тт 12.000.000 төгрөгийг зээлээд зээлийнхээ хүүд нь түүний байрыг түрээслэж суухаар тохиролцсон. С.Т нь дээрх байрыг Хас банкнаас өөрийнхөө нэр дээр ипотекийн 8 хувийн зээлээр худалдаж авсан гэж хэлээд Хас банктай байгуулсан гэрээний хуулбар, Хас банкинд зээл хэвийн төлөгдөж байгаа гэсэн тодорхойлолт, байрны гэрчилгээний хуулбар зэргийг харуулахаар нь манай эхнэр О.Төгөлдөр нь зургийг гар утсандаа дарж авсан.

2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр байрны түлхүүрийг аваад, дээрх байранд засвар хийхээр төлөвлөж, улмаар 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байрандаа очиж, том өрөөний обойг хуулж цэвэрлсэн. 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байрандаа ирсэн чинь хаалганы цоожны голийг сольчихсон байхаар нь дуудлага дуудаж, хаалганы голыг дахиж сольж, том өрөө, жижиг өрөөний обойг хуулсан. 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр байрандаа ирээд засвар хийх гэтэл дахиад голыг нь сольчихсон хаалга дээр 88023209 утасны дугаарыг бичээд байрны эзэн байна гээд үлдээчихсэн.

Ингээд байрны эзэнтэй утсаар холбогдоод уулзсан чинь наад байрыг чинь Цэцэгдарь гэдэг эмэгтэй түрээслэхээр болоод урьдчилгаа 650.000 төгрөгийг өгчихсөн мөртлөө түрээсийн гэрээ хийлгүй, түлхүүрийг авчихаад утсаа авалгүй алга болчихсон ба хаалганы голыг солиод байхаар нь зөрүүлээд сольсон гэдгээ хэлсэн.

Тухайн байрны жинхэнэ эзэн нь Авралтбаясгалан гэсэн хүн байгаа. С.Ттэй тэр өдрөөс хойш холбогдож чадахгүй байж байгаад 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр холбогдоход “тэр байрыг зарах гэж байгаа, зарчихаад мөнгийг нь өгье” гэж худал хэлсэн. Одоо дээрх хүнээс 9.500.000 төгрөгөө олж авмаар байна гэх мэдүүлэг /5-р хх-н 33-34/,

 

-цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /5-р хх-н 11-12/,

-хуурамч барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, банкны тодорхойлолт, байрны гэрчилгээ /5-р хх-н 13-22/,

-хохирогч Мөнхбаярын эхнэр О.Төгөлдөрийн 50....13 данснаас 2020 оны 07 сарын 16-ны өдөр шүүгдэгч С.Тийн нөхөр Д.Аюушын 5065319673 данс руу 9.500.000 төгрөг шилжүүлсэн баримт /5-р хх-н 23/,

-шүүгдэгч С.Зын Svrnee Uuganaa фейсбүүк чатаар хохирогч харилцсан чат мессеж /5-р хх-н 24-28/,

-шүүгдэгч С.Т болон хохирогчийн эхнэр О.Төгөлдөр нарын хооронд байгуулсан Орон сууц хөлслөх гэрээ /5-р хх-н 29-30/,

-шүүгдэгч С.Т болон хохирогчийн эхнэр О.Төгөлдөр нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээ /5-р хх-н 31/,

 

Гэрч У.Авралтбаясгалангийн мөрдөн байцаалтад өгсөн:

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Хоршооллын хотхон Б.Доржийн 26/4 дүгээр байр 85 тоотод байрлах хуурай эгч Ганболдын Баярмаагийн эзэмшлийн байр бөгөөд эгч маань 2014 оноос хойш Канад улсад амьдарч байгаа. Надад дээрх байрыг түрээслэх итгэмжпэлийн гэрээтэй бөгөөд байрыг түрээслэж мөнгийг нь эгч рүүгээ шилжүүлдэг. Энэ байрыг би эгчийн хэлснээр бараг 2 жилийн өмнөөс түрээслэж байна.

Улмаар би 2020 оны 07 дугаар сард наадмын өмнө дээрх байрыг сарын 550.000 төгрөгөөр түрээслэхээр үнэгүй.мн зарын цахим сайтад зар байршуулахад зарын дагуу Цэцэгдарь гэх эмэгтэй утсаар холбогдож, биеэр ирж, байрыг үзээд, дараа нь байрыг түрээслэхээр тохиролцож, барьцаа гэж 650.000 төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 15 цаг 55 минутанд миний Хаан банкны 5024804566 дугаарын данс руу Цэцэгдарь өөрийнхөө Хаан банкны 5125032967 дугаарын данснаас дээрх байран дотор байхдаа “байр 1 сарын төлбөр” гэх утгатайгаар шилжүүлсэн.

Тэгээд Цэцэгдарь гэх шар царайтай жижигхэн биетэй хүн нь ганцаараа явж байсан бөгөөд байрны түлхүүрийг өгчих тэгэхүү, гадаа хүүхэд машин дотор хэцүү байна, байрандаа нүүж ороод орой гэрээгээ хийе гэж хэлэхээр нь тэр эмэгтэйд итгэж, хүүхэдтэй гэхээр нь өрөвдөөд байрныхаа 4-5 түлхүүрийг бүгдийг нь өгчихсөн. Орой нь 18 цагийн үед байхаа байр луу очоод гэрээг хийх гэтэл тэр эмэгтэй утсаа салгаад алга болсон байсан ба дахиж маргааш өдөр нь “Цэцэгдарийн эгч байна” гээд нэг эмэгтэй холбогдож “Цэцэгдарийн эгч нь байна, бид нар байрыг удаан хугацаагаар түрээслэнэ, түрээслэж байх хугацаандаа тохиолог баймаар байна, түрээснээсээ хасаад обой, плитагаа сольж болох уу” гээд намайг сатааруулж залгасан.

Тэр эмэгтэй энэ мэтээр байрыг түрээслэнэ гэж хойшлуулж байх хугацаандаа өөр хүмүүст давхар түрээслэж залилсан гэдгийг би 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр мэдсэн. Учир нь 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байрандаа очиж, цоожний голыг солиход том өрөөний обойг юу ч үгүй хуулаад авчихсан байсан. Тэгэхээр нь тэр эмэгтэй огт холбогдохгүй байхаар нь зөрүү мөнгөө өгөөд байрыг түрээлэхээ болио гэж бодоод дараагийнхаа байр түрээслэх зараа тавьсан.

Тэгээд 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байрыг хүнд түрээслэх гээд хүн дагуулж ирэхэд ахиад цоожны голыг сольсон байхаар нь байрны хяналтын камерийн бичлэгийг 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гар утсаараа 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 22 цаг 52 минутын үед бичлэг хийж хуулбарлаж авсан. Би дахиж цоожны голыг энэ өдөр солиод хаалга дээрээ утасны дугаараа бичиж үлдээсэн. Үүний дараа 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн орой хохирогч Д.Мөнхбаяр над руу 23 цагийн үед холбогдоод бид хоёр уулзаад би жинхэнэ байрны гэрчилгээг харуулж, улмаар Д.Мөнхбаяр бид хэд залилуулсан гэдгээ мэдсэн.

Тэр Цэцэгдарь гэдэг эмэгтэй над руу 90624644 дугаарын утсаар холбогдож байсан. Би 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байр луугаа ороход бүх өрөөний обойг хуулчихсан байсан ба залилуулсаны дараа би Цэцэгдарь гэдэг эмэгтэйн шилжүүлсэн 650.000 төгрөгөөр байрныхаа хананд шинээр обой авч, хүн хөлсөлж ажиллуулж, дахиж засварласан.

Мөнхбаярын эхнэр жирэмсэн байсан ба тухайн үедээ байрны урьдчилгаанд бэлдэж байсан мөнгөө залилангийн хүмүүст алдсан байна гэх мэдүүлэг /5-р хх-н 41-42/,

 

Б.Цэцэгдарийн мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн:

...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ойролцоо байрлах улаан алаг өнгийн 7-8 давхар бүхий байранд байх 2 өрөө байрыг С.З олсон бөгөөд уг байр нь фэйсбүүк дээр түрээслүүнэ гэсэн зарыг байршуулсан. Тэгээд С.З ай фоне 11 про маркийн гар утсыг Баянцээлийн ойролцоо байрлах “Сутай ФМ” гэх нэртэй ломбарданд 2020 оны 07 дугаар сард 1.650.000 төгрөгөөр барьцаанд тавьж, түүнээс 700.000 төгрөгийг миний Хаан банкны 5125032967 дугаарын дансаар байрны эзний данс руу “түрээсийн мөнгө” гэдэг утгатайгаар шилжүүлсэн.

Дараа нь байрны түлхүүрийг байрны эзэн залуугаас 2020 оны 07 дугаар сард байранд би ганцаараа орж авсан ба гадаа таксин дотор С.Т, С.З 2 хүлээж байсан. Би тухайн өдөр байрны түлхүүрийг авчихаад С.З, С.Т хоёрт өгчихөөд 3, 4 дүгээр хороололд байсан түрээсийн хашаа руугаа явсан.

Дээрх байрны хуурамч гэрчилгээ, Хас банкны тодорхойлолт, Хас банкны дансны хуулга, ТҮЦ машины үл хөдлөх хөрөнгийн лавлагаа зэргийг хуурамчаар Э.Нархажид хүнээр хийлгэж авчирсаныг би харсан.

Дараа нь би түлхүүрийг тэд нарт өгсөн өдрөөс хойш 3-4 хоногийн дараа Сансрын тунелийн эсрэг талд Э.Нархажидын найз залуугийн машин дотор уулзсан ба хохирогчоос хэдэн төгрөг авсан гэдгийг бол мэдэхгүй байна. Миний мэдэж байгаагаар С.З барьцаанд тавьсан гар утсаа буцааж 1.680.000 төгрөгийг төлөөд буцааж авсан, Э.Нархажид 1.500.000 төгрөгийг авсан гэдгийг сонссон. С.З бол бэлнээр мөнгө авсан. Э.Нархажид бэлнээр мөнгө авсан уу, эсхүл дансаар мөнгө авсан эсэхийг мэдэхгүй байна. Үлдэгдэл мөнгийг С.Т эгч авсан. Сүүлд 2021 оны 01 дүгээр сард С.Т эгчтэй утсаар ярихад “нөгөө байрыг түрээслэж авсан хүмүүс цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна лээ, С.З та хоёрт би мөнгө өгсөн ш дээ, чамд 500.000 төгрөг өгөөрэй гээд С.Зд мөнгийг өгсөн.  Тэр мөнгийг авсан биз дээ” гэж хэлсэн. Миний хувьд С.Зтай хамт амьдарч байсан болохоор мөнгө байвал хамтдаа хуваагаад хэрэглэчихдэг байсан.

С.Зд дээрх гар утасныхаа барьцааны мөнгийг өгчихөөд цаана нь өөрт нь мөнгө үлдсэн бөгөөд хэдэн төгрөг үлдсэн гэдгийг мэдэхгүй байна. Гэхдээ тэр мөнгөнөөс би хамтдаа хоол идэх, хамт хөдөө Тэрэлж рүү үнэгүй.мн дээрээс түрээсийн машин түрээслэж аваад С.З, Алтанбулагийн Ананд, А.Анандын найз залуу Дорлиг нарын хамт явсан. Тэгээд бараг С.Зд мөнгө үлдээгүй санагдаж байна. Хар өнгийн приус 20 маркийн машиныг хоногийн 50.000 төгрөгөөр түрээслэж авсан. Би дээрх мөнгийг гэмт хэргийн замаар олдсон мөнгө гэдгийг мэдэж байсан гэх мэдүүлэг /5-р хх-н 44-45/,

 

Шүүгдэгч С.Тийн мөрдөн байцаалтад өгсөн:

Баянзүрх дүүргийн 4-р хороонд байх 2 өрөө байрыг хохирогч Д.Мөнхбаяр, эхнэр нарт нь өөрийнхөө байр гэж худал хэлж Э.Нархажидаар хийлгүүлсэн хуурамч Хасбанкны тоот, байрны гэрчилгээ, банкны лизингийн зээлд байгаа баримт зэргийг үзүүлж нөхөр Д.Аюушийн 5065319673 тоот дансаар 9.500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан.

Энэ мөнгөнөөс би 3.200.000 төгрөгийг авсан. Э.Нархажид бэлнээр 1.500.000 төгрөг авсан. Цэцэгдарь 500.000 төгрөг авсан. Үлдсэн мөнгийг С.З авсан. С.З, Э.Нархажид нартай 461-т хоригдож байхдаа танилцаад гарч ирснийхээ дараа урд хэргийнхээ хохиролыг төлөхийн тулд энэ хэргийг хийсэн гэх мэдүүлэг /5-р хх-н 62-63/,

 

Шүүгдэгч С.Зын мөрдөн байцаалтад өгсөн:

“Түмээ Т” гэх нэртэй өмнө нь ашиглаж байсан өөр нэртэй байсан, бүртгэлгүй дугаараар нээж байсан, нэрийг нь солиод “Түмээ Т” болгосон ямар нэгэн үг бичсэн зурагтай фэйсбүүк цахим хуудсыг ашиглаж, “Мөнгө зээлүүлж, хүүнд нь байранд суулгана” гэсэн фэйсбүүкийн группт “Баянзүрх дүүрэгт 2 өрөө байранд 12 сарын хугацаатай, хүүнд нь суулгана” гэсэн утгатай худал зарыг байршуулж, улмаар зарын дагуу мессенжерээр Э.Төгөлдөр гэх нэртэй фэйсбүүк мессенжерээс “байрыг чинь сонирхож байна дугаараа өгөөч” гэсэн. Тэгэхээр нь Түмээ эгчийн /С.Т/ 94557820 дугаарыг мессенжерээр өгсөн.

Тэгээд С.Т эгч хохирогч нартай өөрөө утсаар яриад өөрөө холбогдож уулзаад байрыг үзүүлсэн. С.Т эгч хохирогчоос хэдэн төгрөг авсан эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ анх байрыг Б.Цэцэгдарь байрны жинхэнэ эзнээс үнэгүй.мн зар дээр тавигдсан зарын дагуу холбогдож байгаад сарын 700.000-750.000 төгрөгөөр түрээслэж авахаар болсон.

С.Т эгч надаас мөнгө зээлээч гэхээр нь би өөрийнхөө ай фоне 11 про маркийн гар утсыг Сансарын Баянцээлээс дээшээгээ өгсөөд байх нэг ломбарданд 1.600.000 төгрөгөөр барьцаанд тавьж мөнгийг нь Б.Цэцэгдарийн Хаан банкны данс руу шилжүүлж авсан. Дараа нь байрны жинхэнэ эзэн лүү байрны түрээс гээд Б.Цэцэгдарийн Хаан банкны данснаас яг нэг сарын түрээс, эсхүл барьцаатай түрээс нийлээд хэдэн төгрөгийг шилжүүлсэн эсэхийг мэдэхгүй байна.

Харин байрын гэрчилгээний хуулбар, Хасбанкны зээлийн гэрээ зэргийг С.Т эгч өөрөө Э.Нархажидаар хуурамчаар гуйж хийлгэсэн бөгөөд хоорондоо С.Т, Э.Нархажид хоёр хоорондоо хэдэн төгрөгөөр үнэ хөлсөө тохирсон эсэхийг мэдэхгүй байна. С.Т эгчийн хэлснээр хохирогчоос 10.000.000 төгрөг авсан гэх бөгөөд Сансарын дээд талын Пицца хат өөрөөр хэлбэл Бишрэлт гүн ХХК-ны дээд талд байрлах Хаан банкны салбар дээрх АТМ-руу эхлээд С.Т эгч хүн лүү мөнгө шилжүүлнэ, дараа нь чи өөрийнхөө утасны мөнгийг аваарай гээд хамтдаа орсон. Тэгээд АТМ дээрээс эхлээд С.Т өөрийнхөө нөхрийнхөө данснаас бэлнээр 2.000.000 төгрөгийг авч өгсөн. Мөн тэр АТМ дээр байхдаа С.Т эгч өөрөө нэг хүн лүү 1.000.000 төгрөгийг АТМ-ээр шилжүүлсэн. С.Т надад 2.000.000 төгрөгнөөс 1.830.000 төгрөгийг ломбарданд гар утасны мөнгөнд өгсөн. Дараа нь С.Түмэн дэлгэр эгч АТМ дээр үлдэгдэлээ шалгаад, үлдсэн мөнгөө аваад гарч ирсэн гэх мэдүүлэг /5-р хх-н 51/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.  

 

Хавтаст хэргээс эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолууд, эрүүгий хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоол,  эрүүгийн хэрэг нэгтгэх тогтоолууд болон Б.Цэцэгдарийн холбогдох хэргийг тусгаарласан тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд болох иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 907 дугаар шийтгэх тогтоол болон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/872 дугаар шийтгэх тогтоолын хуулбар, яллагдагчаар шилжүүлэн цагдан хорих тухай Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 23-ны өдрийн захирамж, 407 дугаар нээлттэй хорих ангид ял эдлэж байсан С.Тийн ялын тооцооны тодорхойлолт зэргийг,

Хохирогч А.Ардахын шүүх хуралдаанд гаргаж өгсөн өөрийнх нь ТҮЦ мөн болохыг нотолсон зурагууд шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцсон болно.

 

Шүүгдэгчийг сэжигтэн, ялллагдагчаар асууж байцаалт авахдаа, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагын хангасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

         

Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт С.З,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Н, С.Т нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байна.

 

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, цахим хэрэгсэл ашиглах, худал амлах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд гэмт этгээд нь бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдэл байдаг.

 

Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг гэмт хэрэг болно. Хохирогчийг төөрөгдөлд оруулж, өөрийнх нь зөвшөөрлөөр эд зүйлийг нь өөртөө авч захиран зарцуулах эрхтэй болсноор энэ төрлийн гэмт хэрэг төгс үйлдэгддэг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч... баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад энэ гэмт хэргийг “их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол” гэж хүндрүүлэх шинжийг тус тус заасан нь уг хэрэг, яллах дүгнэлтийн хүрээнд хамаарч байна.

 

“Хуурах” гэж бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг,

"хуурч... баримт бичиг ашиглах” гэж хуурамч бичиг баримт, эд зүйл, цахим хэрэгсэл, цахим сүлжээ, цахим мэдээлэл, дуу, дүрсний бичлэг, техник хэрэгсэл ашиглах, тусгай албаны хувцас хэрэглэл, цол, тэмдэг хэрэглэж зориудаар төөрөгдүүлэх, дутуу буюу зориулалтын бус эхсүл хуурамч чанарын доголдолтой эд зүйлээр төлбөр хийх,

“зохиомол байдлыг зориудаар бий болгох”  гэж өөрийгөө амжилттай яваа бизнесмен, баян, их хэмжээний эд хөрөнгийн өв залгамжлагч, томоохон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мэтээр зохиомол байдлыг бүрдүүлэх,

“бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах” гэж дампуурсан үйл ажиллагаа нь зогссон, доголдсон, санхүүгийн алдаатай, хөрөнгө оруулалт шаардлагатай байдлыг нуух, хуурамч аудитын дүнэлт гаргуулах зэргээр бусдыг төөрөгдөлд оруулахыг тус тус ойлгоно.

 

Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог бөгөөд их хэмжээний хохирол буюу тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учруулсаныг хүндрүүлэн зүйлчилдэг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” гэж хохирлын хэмжээг, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус тус заажээ. 

 

Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, баримт бичиг ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах зэрэг аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой, шунахайн сэдэлтэй байдаг.

 

Шүүгдэгч Г.Н нь бусадтай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр иргэдийн орон сууцыг өөрсдөө түрээслэн сууна гэж ойлгуулан, төлбөрийг хийж түлхүүрийг нь авч улмаар өөр хүмүүст өөрийн байр, банкы барьцаанд байгаа учир гэрчилгээ нь байхгүй гэж хэлэн хуурамч гэрчилгээний зургыг үзүүлэх зэргээр худал тайлбарлан тус байруудыг түрээслүүлнэ гэж зарын сайтад зар байршуулан давхар түрээслэж нэр бүхий иргэдээс мөнгийг нь авсан үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн “Хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг,

Шүүгдэгч С.Т нь бусадтай бүлэглэн 1 удаагийн үйлдлээр бусдын орон сууцыг түрээслэж байгаа гээд түлхүүрийг нь авч байр түрээслэнэ гэх зарыг цахим орчинд байршуулан улмаар байр түрээслэхээр холбогдсон хохирогчид өөрийн байр бөгөөд лизингийн зээлийн барьцаанд байдаг гэх хуурамч баримтыг үзүүлэн мөнгийг нь авсан үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн “хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг,

Шүүгдэгч С.З нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 14 удаагийн үйлдлээр бусдын орон сууцыг өөрөө түрээслэж сууна гэж ойлгуулан байранд орж, тус байруудыг түрээслүүлнэ гэсэн зарыг зарын сайтад байршуулан улмаар өөр хүмүүст өөрийн байр, банкы барьцаанд байгаа учир гэрчилгээ нь байхгүй гэж хэлэн хуурамч гэрчилгээний зургыг үзүүлэх зэргээр худал тайлбарлан,  байр түрээслэхээр холбогдсон хохирогчид өөрийн байр бөгөөд лизингийн зээлийн барьцаанд байдаг гэх хуурамч баримтыг үзүүлэн нэр бүхий иргэдэд давхар түрээслэж мөнгийг нь авсан үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн “Хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах” гэх шинжийг хангаж нийт 53.582.000 төгрөгийн хохирол учруулсан нь 50.000.000 төгрөгөөс дээш байх тул “Залилах” гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.2 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжийг тус тус хангаж, шүүгдэгч нар нь залилах гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба шүүгдэгч нарын шунахайн сэдэлттэй гэм буруутай санаатай үйлдэл, хохирогч нарт учирсан хохирол нь тус бүрдээ шалтгаант холбоотой байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч нарын гэмт үйлдэлүүдийг хуулийн уг шаардлагыг хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Г.Нийг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг бусадтай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч С.Тийг хуурч, бичиг баримт ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, 

Шүүгдэгч С.Зыг хуурч, бичиг баримт ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч Г.Сүхээ, шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч А.Ганзориг нар нь хэргийн болоод гэм буруугийн талаар маргахгүйгээр шүүх хуралдаанд оролцсон.

Шүүгдэгч С.З гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болохоо илэрхийлэн шүүх хуралдаанд оролцсо бөгөөд түүний өмгөөлөгч П.Гансүх нь “зарим гэмт үйлдлүүдэд Э.Нархажид, Г.Хүрэлчулуун, Биндэръяа нар оролцсон. Мөнгийг нь дансаараа авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог учир хэргийг прокурорт буцааж эдгээр хүмүүсийн үйлдлийг шалгуулана” гэх санал дүгнэлтүүдийг гаргасан.

 

Хэрэгт авагдсан баримтууд болох гэрч н.Биндэръяа нь шүүгдэгч С.Зтай садан төрлийн холбоотой ба хамт дэлгүүрээс худалдан авалт хийгээд картаа С.Зын халаасанд хийгээд мартаж явуулсаны улмаас хэсэг хугацааны дараа буцааж авсан. Дараа нь дансны хуулга авч үзэхэд орлого, зарлагын гүйлгээ хийгдсэн болохыг мэдсэнээ болон С.З нь Биндэръяагийн нэрийг барьж гэмт хэрэг үйлдсэн болохыг мэдсэнээ мэдүүлсэн,

Гэрч Г.Хүрэлчулуун нь шүүгдэгч С.Зтай үерхэж байсан хугацаандаа өөрийн данс, картыг хэрэглүүлж байсан. С.Золжарагалыг гэмт хэрэг үйлдэж байгааг болон өөрийнх нь дансаар гүйлгээ хийгдэж байсныг мэдээгүй болохоо мэдүүлсэн,

Гэрч Д.Энхтөр нь шүүгдэгч С.Зыг танихгүй бөгөөд эхнэрийг нь шүүгдэгч таньдаг байгаад дансыг нь ашиглахаар гуйхад нь Д.Энхтөрийн дансыг ашиглуулсан гэж мэдүүлсэн,

Гэрч Э.Нархажид нь шүүгдэгчтэй найз нөхөдийн харилцаатай бөгөөд хамт явж байхдаа миний дансыг гуйж ашигласан. Гэмт хэрэг үйлдэж байгаа талаар нь мэдээгүйгээр дансаа ашиглуулсан болохоо мэдүүлсэн байна.

Дээрх байдлаар шүүгдэгч С.З нь гэрч нарын дансыг ашигласан, ашигладаг байсан, ингэж ашиглаж байхдаа бусдаас мөнгө авсан болох нь тогтоогдож, тэдгээр нь тухайн гэмт хэрэгт холбогдолтой болох нь үгүйсгэгдэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба хэргийн зүйчлэл тохирсон байх тул хэргийг прокурорт буцаах хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр өмгөөлөгч П.Гансүхийн гаргасан санал хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заажээ.

 

Хохирогч Г.Ганчимэг нь 2.800.000 төгрөгийг шүүгдэгч нарт өгч залилуулсан байх бөгөөд шүүгдэгч Г.Н, С.З нар нь 1 сарын түрээсийн төлбөр 400.000 төгрөгийг Билгүүнд төлсөн хугацаанд тухайн байранд амьдарчээ. Тиймээс 1 сарын түрээсийн төлбөр 400.000 төгрөгийг 2.800.000 төгрөгөөс хасч тооцох нь зүйтэй. Үлдэх хохирол болох 2.400.000 төгрөгийг шүүгдэгч Г.Н, С.З нараас тэнцүү хуваан гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв. Шүүгдэгч Г.Н нь хохирогч Г.Ганчимэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.200.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч С.Заас 1.200.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Ганчимэгт олгох нь зүйтэй байна.

Хохирогч А.Эрдэнэхишигт 3.630.000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч С.З, Г.Н нар тэнцүү хувааж тус бүр 1.815.000 төгрөгийг хариуцахаас шүүгдэгч Г.Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.000.000 төгрөг төлсөн байх тул үүнийг хасаж тооцон шүүгдэгч С.Заас 1.815.000 төгрөг, шүүгдэгч Г.Нээс 815.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Эрдэнэхишигт олгов.

Хохирогч Д.Мөнхбаярт 9.500.000 төгрөгийн хохирол учирсаныг шүүгдэгч С.Т, С.З, Б.Цэцэгдарь нар тэнцүү хуваан тус бүрдээ 3.167.000 төгрөгийг хариуцах нь зүйтэй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.Цэцэгдарьт холбогдох хэргийг тусгаарласан байна. Иймд энэ хэргийн хүрээнд шүүгдэгч С.З, С.Т нараас тус бүрээс нь 3.167.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Мөнхбаярт олгож шийдлээ.

 

Шүүгдэгч С.З нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоос хохирогч С.Отгонд 1.200.000 төгрөг, хохирогч Н.Алтанчимэгт 700.000 төгрөгийг тус тус төлжээ.

 

Хохирогч А.Ардахад ТҮЦ-ийг нь түрээслэнэ гэж шүүгдэгч С.З нь 2.000.000 төгрөгийг өгч барааны хамт авсан байна. Улмаар ТҮЦ-ийг бусдад худалдсан байх бөгөөд хохирогч нь ТҮЦ-ээ буцаан авах нэхэмжлэл гаргасан учир нэхэмжлэлийг хангаж, хохирогчийн ТҮЦ-ийг битүүмжилсэн прокурорын шийдвэрийг хүчингүй болгож, ТҮЦ-ийг хохирогчид буцаан олгож шийдвэрлэв.

Уг ТҮЦ-ийг шүүгдэгч С.З нь иргэний нэхэмжлэгч Д.Баяртуяад, Д.Баяртуяа нь гэрч Б.Ганганцэцэгт, Б.Ганганцэцэг нь иргэний нэхэмжлэгч А.Ганцэцэгт тус тус худалдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгчийн хохирогчид өгсөн 2.000.000 төгрөгийг бараа болон эд зүйлийн өртөгөд тооцох нь зүйтэй.

Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2020 оны 03 сарын 13-ны өдрийн 04 дугаартай прокурорын тогтоолоор А.Ардахын эзэмшлийн ТҮЦ-ийг битүүмжилж, уг эд хөрөнгийг А.Ганцэцэгт хүлээлгэн өгч хадгалах, хамгаалах үүргийг хүлээлгэжээ. ТҮЦ-ийг буцаан олгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгч С.З нь гэмт хэрэг үйлдэж хохирогч нарт учруулсан бусад хохирлыг нөхөн төлөөгүй байх учир түүнээс 53.582.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Ганчимэгт 1.200.000 төгрөг, хохирогч А.Эрдэнэхишигт 1.815.000 төгрөг, хохирогч Д.Мөнхбаярт 3.167.000 төгрөг, хохирогч З.Дэмбэрэлсамбууд 1.600.000 төгрөг, хохирогч С.Отгонд 3.600.000 төгрөг, хохирогч Т.Төгсжаргалд 15.000.000 төгрөг, хохирогч Ц.Батцэрэнд 10.000.000 төгрөг, хохирогч Б.Маралмаад 2.000.000 төгрөг, хохирогч Г.Дөлгөөнтэнгист 1.800.000 төгрөг, хохирогч Р.Амартүвшинд 800.000 төгрөг, хохирогч  Н.Алтанчимэгт 600.000 төгрөг, хохирогч н.Булгантамирт 10.000.000 төгрөг, хохирогч М.Пүрэв-Очирт 2.000.000 төгрөг тус тус олгох нь зүйтэй байна.

 

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,

5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.Н, С.З, С.Т нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч нарт тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “... гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал бүх шүүгдэгч нарт тогтоогдлоо.

 

Шүүгдэгч С.З, С.Т, Г.Н нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэрийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл, санаа сэдэл, арга хэрэгсэл, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх дээрх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг тус бүрт оногдуулах нь зүйтэй бөгөөд шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч С.З, Г.Н, С.Т нар бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн байх тул гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, учруулсан хохирол зэргийг харгалзан ялыг ялгамжтай оногдууллаа.

 

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахаар 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хууль батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлжээ.

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “ Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 907 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар шүүгдэгч С.Зыг, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар шүүгдэгч Г.Н нарыг тус тус тэнсэж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Г.Н нь урьд ял шийтгүүлэхийн өмнө гэмт хэрэг үйлдсэн байсан нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа илэрсэн байх бөгөөд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаа дуусах хэмжээний хугацаа өнгөрсөн боловч уг шийдвэрийг биелүүлсэн талаар баримт хэрэгт авагдаагүй болно.

 

Шүүгдэгч С.З, Г.Н нарын урьд гэм буруутайд тооцогдож, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацааг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ... 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан “Залилах” /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж эдлүүлэхээр хуульчилсан байна.

Шүүгдэгч Г.Нийн үйлдсэн гэмт хэрэгт нь шүүхээс хорих ял оногдуулсан нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байх учир түүнд оногдуулсан хорих ялыг нийгмээс тусгаарлан хорих байгууллагад биечлэн эдлүүлэхгүйгээр мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өршөөн, уг хугацаанд хуульд заасан тодорхой үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгчид дүйцүүлэн оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх ажиллагааг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуульд зааснаар хариуцах ёстой.

 

Шүүгдэгч С.Тийн үйлдсэн гэмт хэрэгт шүүхээс энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зохицуулалтад хамруулж мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өршөөх хууль зүйн үндэслэлтэй болно. Харин тэрээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/872 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн байх бөгөөд энэ нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарахгүй учир өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялд нь дүйцүүлэн сольж оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмын дагуу нэмж нэгтгэн эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.З, С.Т нарт оногдуулсан хорих ялыг тэдний шунахайн сэдэлээр, амар хялбар аргаар өөрийн хэрэгцээг хангах гэсэн санаа зорилгоор гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон хохирол төлөөгүй нөхцөл байдал, хөдөлмөрийн чадвартай хэдий ч тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй, энэ төрлийн гэмт хэрэгт урьд гэм буруутайд тооцогдож байсан гэх хувийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Нт оногдуулсан хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн хугацаанд түүнд Улаанбаатар хотын хүрээнээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн ялын хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Хэргийн учир шүүгдэгч Г.Н нь цагдан хоригдоогүй бөгөөд шүүгдэгч С.Зын хэргийн учир 2020 оны 08 сарын 17-ны өдөр хойшлуулашгүйгээр 1 хоног, 2020 оны 08 сарын 19-ны өдрөөс 2021 оны 01 сарын 18-ны өдрийг хүртэл 151 хоног цагдан хоригдсоныг, шүүгдэгч С.Тийн 2021 оны 12 сарын 23-ны өдрөөс эхлэн энэ хэргийн учир цагдан хоригдсон 49 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцлоо.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсаргаж хадгалуулахаар тус шүүхийн тамгийн газарт шилжүүлж, шүүгдэгч нараас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Сын Зыг бүлэглэн хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б овогт Ггийн Н, Б овогт Сын Т нарыг бүлэглэн хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 907 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар шүүгдэгч С.Зыг, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар шүүгдэгч Г.Н нарыг тэнссэн хугацааг  тус тус өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Зыг дөрвөн жил дөрвөн сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тийг нэг жил найман сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нийг нэг жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тт оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Г.Нт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тт дүйцүүлэн сольж оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/872 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт ялыг гурван жил гурван сар хорин зургаа хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.З, С.Т нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хотын хүрээнээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүргийг шүүгдэгч Г.Нт нэг жилийн хугацаагаар хүлээлгэсүгэй.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Зын цагдан хоригдсон 151 хоногийг, шүүгдэгч С.Тийн цагдан хоригдсон 49 хоногийг тус бүрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

 

10.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нээс 815.000 төгрөг гаргуулж хохирогч А.Эрдэнэхишиг /ЖО84122467/-т,

шүүгдэгч С.Тээс 3.167.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Мөнхбаяр /УШ89032690/-т,

шүүгдэгч С.Заас 53.582.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Ганчимэг /ЛЙ81050560/-т, 1.200.000 төгрөг, хохирогч А.Эрдэнэхишиг / ЖО84122467/-т, 1.815.000 төгрөг, хохирогч Д.Мөнхбаяр /УШ89032690/-т 3.167.000 төгрөг, хохирогч З.Дэмбэрэлсамбуу /ИЮ89022671/-д 1.600.000 төгрөг, хохирогч С.Отгон /УШ90042048/-д 3.600.000 төгрөг, хохирогч Т.Төгсжаргал /ХК57082806/-д 15.000.000 төгрөг, хохирогч Ц.Батцэрэн /ЙЮ75112979/-д 10.000.000 төгрөг, хохирогч Б.Маралмаа /УХ00221507/-д 2.000.000 төгрөг, хохирогч Г.Дөлгөөнтэнгис /УК92112993/-т 1.800.000 төгрөг, хохирогч Р.Амартүвшин /АИ62102006/-д 800.000 төгрөг, хохирогч  Н.Алтанчимэг /ХК84030606/-т 600.000 төгрөг, хохирогч н.Булгантамир /ИН88011415/-т 10.000.000 төгрөг, хохирогч М.Пүрэв-Очир /ЙА97030616/-т 2.000.000 төгрөг тус тус олгосугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргаж хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ТҮЦ-ийг битүүмжилсэн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2020 оны 03 сарын 13-ны өдрийн 04 дугаартай прокурорын шийдвэрийг хүчингүй болгож, уг ТҮЦ-ийг хохирогч А.Ардах /БЮ92012926/-д буцаан олгосугай.

 

12. Шүүгдэгч Г.Н нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй бөгөөд хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нт урьд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах, шүүгдэгч С.Тт урьд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч С.Зд урьд хэрэглэсэн Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, эдлэх ялыг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ