| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 183/2017/00651/И |
| Дугаар | 183/ШШ2017/01848 |
| Огноо | 2017-09-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 183/ШШ2017/01848
| Зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг |
хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Х******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б******* ХХК-д холбогдох иргэний хэрэгт зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлага болох 332 949 735.49 төгрөгөөс 32 949 735.49 төгрөгөөс татгалзаж, үлдэх 300 000 000 /гурван зуун сая/ төгрөгийг 2018 оны 12 сарын 31-ний дотор 100 000 000 /нэг зуун сая/ төгрөгийг, 2019 оны 12 сарын 31-ний дотор 200 000 000 /хоёр зуун сая/ төгрөгийг тус тус төлүүлж, эхний төлөлтийг хийгээгүй тохиолдолд албадан гүйцэтгүүлэх, төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг 2013 оны 12 сарын 24-ний өдрийн БГ/579 тоот браьцааны гэрээний зүйлээр хангуулах нөхцөлтэй эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 822 817 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 911 408.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх бөгөөд барьцааны зүйл болох *******, *******, ******* 432 мкв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай обьект, гэр бүлийн хэрэгцээний газар, үйлдвэрийн тоног төхөөрөмж, бараа материалаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА