Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2017/01848

 

017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2017/01848

Улаанбаатар хот

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 4-р хороо, Сөүл гудамжны 25, өөрийн байранд байрлах ХААН банк ХХК /РД:2693321/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11-р хороо, 7 хэсэг Зайсангийн 103, 22 тоотод байрлах Бинтко ХХК /РД: 5671345/,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б.Баттулгад холбогдох

Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэг 332 949 735.49 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гэрэлмаа, гуравдагч этгээд Д.Баттулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХААН банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ХААН банк ХХК нь 213 оны 12 срын 24-нд ЗГ/579 тоот зээлийн гэрээг Бинтко ХХК болон иргэн Д.Наранцацралт, Д.Баттулга, Э.Идэрболд, Г.Тэнгэр нартай байгуулан 200 сая төгрөгийг 48 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй олгосон. 2014 оны 8 сарын 11-нд ЗГ/662 тоот нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт оруулах тухай гэрээг Бинтко ХХК болон иргэн Д.Наранцацралт, Д.Баттулга, Э.Идэрболд, Г.Тэнгэр нартай байгуулан 100 сая төгрөгийн зээлийг авсан. Зээлдэгч нар нь зээлийн хүүгийн төлбөрт 14 220 433.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4 489 9.59 төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 24 019 436.94 төгрөг, нийт 38 244 360 төгрөг төлсөн бөгөөд 2014 оны 11 сарын 16-ны өдрөөс хойш дахин зээлийн төлбөрийг төлөөгүй.

Өөрчлөгдсөн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа 2013.12.24-ний өдрийн ЗГ/579 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, үндсэн зээлийн төлбөр 275 739 563.06 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 52 130 917.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 4 651.90 төгрөг нийт 332 949 735.49 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 23 000 төгрөг нийт 332 972 734.49 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлт болон тайлбартаа: Тус банкны зүгээс иргэн Д.Наранцацралт, Д.Баттулга, Э.Идэрболд, Г.Тэнгэр нарт холбогдуулан гаргасан шаардлагаас татгалзаж, мөн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 332 972 734.49 төгрөгөөс 32 949 735.49 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж, үлдэх 300 000 000 төгрөгийг 2018 оны 12 сарын 31-ний дотор 100 000 000, 2019 оны 12 сарын 31-ний дотор 200 000 000 төгрөгийг Бинтко ХХК-аас төлүүлэхээр эвлэрсэн бөгөөд эхний хугацаанд төлбөрийг төлөөгүй бол дараагийн хугацааг хүлээхгүй бөгөөд төлж барагдуулаагүй тохиолдолд 2013 оны 12 сарын 04-ний өдрийн БГ/579 тоот барьцааны гэрээгээр барьцаалуулсан барьцааны зүйлээр хангуулах нөхцөлтэй эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа: Барьцааны гэрээнд тусгагдсан Д.Баттулгын өмчлөлийн газрыг үүргийн гүйцэтгээгүй тохиололд үүргийн гүйцэтгэлд хангуулахыг хүлээн зөвшөөрч байгаа, эвлэрлийг батлахад татгалзах зүйлгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХААН банк ХХК нь хариуцагч Бинтко ХХК-аас зээлийн төлбөр 332 972 734.49 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн нийт шаардлага болох 332 949 735.49 төгрөгөөс 32 949 735.49 төгрөгөөс татгалзаж, үлдэх 300 000 000 төгрөгийг 2018 оны 12 сарын 31-ний дотор 100 000 000 төгрөгийг төлүүлэх, 2019 оны 12 сарын 31-ний дотор 200 000 000 төгрөгийг төлүүлж, эхний төлөлтийг хийгээгүй тохиолдолд албадан гүйцэтгүүлэх, төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг 2013 оны 12 сарын 24-ний өдрийн БГ/579 тоот барьцааны гэрээний зүйлээр хангуулах нөхцөлтэй эвлэрсэн байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь итгэмжлэлээр шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, хоорондоо эвлэрэх зохигчийн бүх эрхийг хүлээн авсан байх бөгөөд тэдний дээрх нөхцөлөөр эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээд Б.Баттулга нь барьцааны зүйл болох өөрийн өмчлөлийн газрыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тохиолдолд хүлээн зөвшөөрч байгаа, татгалзах зүйлгүй талаар тайлбарлаж байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Зохигч улсын тэмдэгтийн хураамжийн тухайд тохиролцсон зүйлгүй байх тул хуульд заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагчид хуваан хариуцуулбал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ХААН банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Бинтко ХХК-д холбогдох иргэний хэрэгт зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлага болох 332 949 735.49 төгрөгөөс 32 949 735.49 төгрөгөөс татгалзаж, үлдэх 300 000 000 /гурван зуун сая/ төгрөгийг 2018 оны 12 сарын 31-ний дотор 100 000 000 /нэг зуун сая/ төгрөгийг, 2019 оны 12 сарын 31-ний дотор 200 000 000 /хоёр зуун сая/ төгрөгийг тус тус төлүүлж, эхний төлөлтийг хийгээгүй тохиолдолд албадан гүйцэтгүүлэх, төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг 2013 оны 12 сарын 24-ний өдрийн БГ/579 тоот браьцааны гэрээний зүйлээр хангуулах нөхцөлтэй эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 822 817 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 911 408.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх бөгөөд барьцааны зүйл болох БЗД-ийн 8-р хороо, УС-15, АОС гудамж 9 тоот 432 мкв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай обьект, гэр бүлийн хэрэгцээний газар, үйлдвэрийн тоног төхөөрөмж, бараа материалаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 

          4. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА