Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2195

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

                                                              

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 19 дүгэр байр, 72 тоотод оршин суух, Батнасан овогт Балдан-Осорын Мөнх-Оргил /РД: ЧТ84111177/,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Гэгээнтэн 101 дугаар байр, 7 тоотод оршин суух, Батнасан овогт Балдан-Осорын Мөнхболд /РД: ЧТ86012773/,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 4 улирлын цэцэрлэг 4 дүгээр байр, 306 тоотод оршин суух, Боржигон овогт Балдан-Осорын Цолмон /РД: УИ98070881/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 83Б дугаар байр, 91 тоотод оршин суух, Хатагин овогт Будын Майцэцэг /РД: ХБ65041462/-т холбогдох

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 16/1 дүгээр байр, 12 тоотод оршин суух, Хатагин овогт Будын Энх-Амгалан /РД: ШУ89041512/,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: ОХУ, Москва хот, Енийсейская гудамж, 2 дугаар байр, Хотхон-2, 8 тоотод оршин суух, Сатыбекова Динара /РД: АС14953479/,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Бүгд Найрамдах Киргиз улс, Таласс муж, Карабууринский дүүрэг, Чымкент тосгон, Сатыбек-51 дугаар байранд оршин суух, Сатыбекова Дамир /РД: АN0812765/ нарын бие даасан шаардлагтай,

 

Өвлөгдсөн эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах, нэхэмжлэгч Б.Мөнх-Оргилын газар эзэмших эрхийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Өвлөгдсөн эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг өвлөгдвөл зохих хөрөнгө биш болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй,

 

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах, өвлөгдсөн эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай бие даасан шаардлагуудтай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Мөнхболд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Бадрал, хариуцагч Б.Майцэцэг, хариуцагчийн  өмгөөлөгч Т.Дарьсүрэн, Т.Дэлгэрбаяр, гуравдагч этгээд Б.Энх-Амгалангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцэцэг, гуравдагч этгээд С.Дамир, С.Динара нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтанцэцэг, түүний өмгөөлөгч Д.Цэндсүрэн, гэрч Ж.Энхчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Мөнх-Оргил, Б.Мөнхболд, Б.Цолмон бид Б.Балдан-Осорын хууль ёсны өвлөгч буюу төрсөн хүүхдүүд нь юм. Бидний аав Б.Балдан-Осор нь бидний ээж Н.Оюунсүрэнтэй 1982 онд гэр бүл болон гэрлэлтээ батлуулсан. Улмаар тэдний дундаас Б.Мөнх-Оргил миний бие 1984 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр, Б.Мөнхболд 1986 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр, Б.Цолмон 1998 оны 7 дугаар сарын 08-ны өдөр тус тус төрсөн. Гэвч 2011 онд аав, ээж хоёр гэрлэлтээ цуцлуулж, аав Б.Балдан-Осор 2013 онд Б.Майцэцэгтэй гэр бүл болсон бөгөөд аав Б.Балдан-Осор 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зуурдаар нас барсан. Энэ нэхэмжлэлийг шүүхэд гаргахаас өмнө бид 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч С.Гэрэлд өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтээ гаргасан бөгөөд аав нас барах хүртлээ Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 83Б дугаар байр, 91 тоотод оршин сууж байсан нь лавлагаагаар тодорхой болсон тул 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн тойргийн нотариатч Н.Туяад мөн өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар хүсэлт гаргасан. Нотариатч бидний хүсэлтийг хүлээн аваад Монголын Нотариатчдын Танхимаас лавлагаа авч Б.Майцэцэг нь 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч С.Гэрэлд хандан өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн авахаар мөн хүсэлт гаргасныг мэдсэн. Б.Майцэцэг бид дөрвөөс өөр хүсэлт гаргасан хууль ёсны өвлөгч байхгүй тул өвлөгдсөн эд хөрөнгийг хуваах асуудлыг хэлэлцэн зөвшилцөх гэсэн боловч Б.Майцэцэг нь хүүхдүүд бидэнд “өвлөгдөх эд хөрөнгийг өгөхгүй, дангаар эзэмших эрхтэй” гэж маргасан тул ийнхүү шүүхэд хандаж байна. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д “Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй” гээд мөн зүйлийн 520.1.1-д “Нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх”, мөн хуулийн 532 дугаар зүйлийн 532.1-д “Өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж, хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч бүрт оногдвол зохих хэмжээгээр хуваарилах бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ” гэж тус тус заасныг үндэслэн Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж, 95/3 тоот хаягт байрших, Ү-2201037710 улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 000327371 тоот гэрчилгээтэй, 170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гаражийн хамт,  Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж, 95/7 тоот хаягт байрших, Ү-2201037705 улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 000327377 тоот гэрчилгээтэй, 170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гаражийн хамт, “Тоёота Ланд круйзер-200” маркийн 03-21 УБГ улсын дугаартай автомашин,  “Есөнбүрд” ХХК-ийн 100 хувийн хувьцаанаас ногдох хэсгийг гаргуулж өгнө үү. “Есөнбүрд интернэшнл” ХХК-ийн 100 хувийн хувьцаанаас бидэнд ногдох хэсэг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагдаа: Шүүхэд хандахаасаа өмнө бид өвлөх эрхийн гэрчилгээ авахаар нориатад хандсан ч өв залгамжлагч Б.Майцэцэгтэй тохиролцоогүй, маргаантай гээд гэрчилгээ өгөөгүй. Иймд Б.Мөнх-Оргил, Б.Мөнхболд, Б.Цолмон биднийг Б.Балдан-Осорын хууль ёсны өвлөгчөөр тогтоож өгнө үү. Мөн шүүхэд банкнаас гаргаж өгсөн лавлагаанаас үзэхэд хэд хэдэн банкинд өвлүүлэгчийн мөнгөн хөрөнгө хадгалагдаж байх тул Худалдаа хөгжлийн банкны 499202313 тоот ам.долларын дансны үлдэгдэл 280 ам.долларын 75 хувь, Голомт банкны 1809328974 тоот төгрөгийн дансны үлдэгдэл 1 075 833 төгрөгийн 75 хувь, 1402001111 тоот төгрөгийн дансны үлдэгдэл 76 000 төгрөгийн 75 хувь, Төрийн банкны 102700181094 тоот төгрөгийн дансны үлдэгдэл 81 800 төгрөгийн 75 хувь, 343200147906 тоот төгрөгийн дансны үлдэгдэл 4 281 145 төгрөгийн 75 хувь, Хаан банкны 5058201636 тоот төгрөгийн дансны үлдэгдэл 370 098 төгрөгийн 75 хувь, 5058206191 тоот төгрөгийн дансны үлдэгдэл 1 769 279 төгрөгийн 75 хувь, 5077184753 тоот ам.долларын дансны үлдэгдэл 2 096 ам.долларын 75 хувь, нийт 7 654 155 төгрөг, 2 376 ам.долларын мөнгөн хөрөнгөөс бидэнд дээрх хэмжээгээр ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Мөнхболд шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагдаа:  Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын аманд орших нэгж талбарын 18628312635606 дугаар бүхий, 430 м.кв талбайтай газрыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/135 дугаар захирамжаар 15 жилийн хугацаагаар зуслангийн зориулалтаар Б.Балдан-Осорт олгосон байх бөгөөд уг газрыг өвлүүлэгч нь 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр олгогдсон Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000512366 тоот гэрчилгээгээр эзэмшиж байжээ. Иймээс Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-д заасны дагуу би дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авах хүсэлтэй байгаа тул Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Зуслан /Баянголын аманд/ орших, нэгж талбарын 18628312635606 дугаар бүхий, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000512366 тоот гэрчилгээтэй 430 м.кв талбайтай газрын эзэмших эрхийн хууль ёсны өвлөгчөөр Б.Мөнхболд намайг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Майцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмждэгч нар нь энэхүү маргаж буй өв хөрөнгийг өөрсдийн өмчлөлд шилжүүлэн шаардлага    бүхий    нэхэмжлэлийг   2015    оны    10 дугаар сард    Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 06-өдрийн 102\Ш32015\26500 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 65.1.10-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон ба шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байгаа. Дээрх захирамжаар нэхэмжлэгч нарыг өв нээгдэх нэг жилийн хугацаа болоогүй нэхэмжлэл  гаргасныг зааснаас  гадна өвлөх эрхийн  гэрчилгээ авснаар өвийг нэхэмжлэх эрх үүсэхийг тодорхой заасан. Нэхэмжлэгч нар нв өвлөх эрхийн гэрчилгээ аваагүй атлаа шүүхэд дахин ханджээ. Нэхэмжлэгч нар маргаж буй хөрөнгийн өвлөгч мөн болох талаар өвлөх эрхийн гэрчилгээ  аваагүй атлаа өөрсдийгөө өвлөгч хэмээн тодорхойлж эд хөрөнгө гаргуулахаар шаардлага гаргасан. Тэдгээрт өвлөх эрхийн гэрчилгээ олгогдохгүй байх үндэслэлтэй. Учир нь маргаж буй нэр бүхий хөрөнгө төдийгүй бусад хөрөнгө, хөрөнгийн эрх нь өвлүүлэгч өвлүүлэгч буюу миний талийгаач нөхөр Б.Балдан-Осорын өмчлөлд хууль ёсоор шилжсэн эсэх асуудлаар би гомдол гаргаж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Миний би Б.Балдан-Осортой 2010 оны сүүлээр танилцах үед салсан эхнэр Н.Оюунсүрэн нь хамтран эзэмшиж байсан хөдлөх болон үл хөдлөх дундын өмчөө бүгдийг нь өөртөө болон хүүхдүүддээ шилжүүлэн авсан байсан. Иймд Б.Балдан-Осорт оногдох хөрөнгө огт байгаагүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, өдөр тутмын хэрэглээний зардалаа ч шийдвэрлэж чадахгүй, гэрлэлтээ шүүхээр цуцлуулсан, 3 дугаар зэргийн группт орсон, сэтгэл зүйн хувьд амьд явах итгэл нь бүрэн тасарсан, төрсөн эхийнхээ Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 21 дүгээр байранд амьдарч байсан. Тухайн үед би нэг хүүхэдтэй, нөхөр Б.Энхтүвшингээс 1991 онд шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан байсан. Б.Балдан-Осор нь “Есөнбүрд” ХХК-ийг 1996 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 44 000 000 төгрөгийн дүрмийн сантай 1 гишүүнтэй үүсгэн байгуулсан ба үйл ажиллагаа эрхлээгүй, татварт хасах тайланг 2000 оноос хойш гаргаж ирсэнээс 2005 оны 12 дугаар сарын 16-ны өдөр татан буугдаж, эрх зүйн чадамжгүй болсноор компанийн бүртгэлээс албан ёсоор хасагдсан байсан. Б.Балдан-Осор нь гэрлэлтээ цуцлуулсанаас хойш тодорхой эрхэлсэн ажилгүй, түүнийг эмчлүүлэн эрүүл болгох нь миний үүрэг болж, харин Б.Балдан-Осор хариуд нь мэргэжилдээ тулгуурлан барилга барьж өгөхөөр “Есөнбүрд” ХХК-ийг шинээр байгуулсан. 2070 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1 000 000 төгрөгийн дурмийн сантай, нэг гишүүнтэй, гадаад худалдаа, барилгын засвар, засал чимэглэл эрхлэх “Есөнбүрд” ХХК-ийг байгуулан Б.Балдан-Осор захирлаар ажилласан ба миний бие түүний ажлыг  дэмжиж барилгын салбарт хөрөнгө оруулсан. 2011 оны эхний сард Баянгол дүүрэг, 18 дугаар хороонд байрлах аж ахуйн зориулалттай 2168 м.кв талбайтай газрыг Б.Өвгөнхүүгээс 550 000 000 төгрөгөөр би худалдан авч, 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдөр иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг Нийслэлийн газрын албатай байгуулснаар хууль ёсны эзэмшигч болсон. Тус газарт орон сууц барих талаар Б.Балдан-Осортой ярьж тохиролцон, холбогдох газраар зураг төслийг нь хийлгэн 12 давхар 230 айлын “Мажести” хотхоны ажлыг захиалагч, хөрөнгөө 100 хувь оруулагчийн үүднээс “Хамтран ажиллах” гэрээг “Есөнбүрд” ХХК-тай хийж 4 дүгээр сарын 01-ний өдрөөс барилгын газар шорооны ажлыг эхэлсэн. Тус барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч “Есөнбүрд” ХХК , “Профтехникс” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Ви Энд Эич Би” ХХК, зураг төслийг “Хатанбаатар” ХХК болон бусад компаниудтай гэрээг хийж ажилласан. Барилгын ажил эхлэх үеэс би санхүүжилтын асуудлыг 100 хувь хариуцаж байсан. Б.Балдан-Осорын зааварласан, шаардагдах хөрөнгүүдийг гэрээтэй аж ахуйн нэгжүүдэд тасалдуулахгүй тухай бүр нь төлбөр тооцоог данс болон бэлнээр хийж, барилгын ажилд шаардагдах бараа материал авах зардлыг “Есөнбүрд” ХХК-д тухай бүрт нь шилжүүлж байсан. Б.Балдан-Осор нь Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газар газар эзэмших эрхийг хууль ёсны үндэслэл журмын дагуу олж аваагүй. Эзэмших эрхийг шилжүүлэн авсан үйл баримт нь одоог хүртэл эрх зүйн зөрчилтэй байгаа. Энэ газар дээр баригдсан 95/3 тоот амины орон сууцыг миний хөрөнгөөр барьсаныг Эрүүгийн хэрэгт томилогдсон ШШҮХ-н ЭЗШ-ны шинжээчийн дүгнэлтээр тогтоогоод байгаа. Б.Балдан-Осор, П.Наранхүү нар үгсэн хуйвалдаж өмчлөгч наймайг хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар Б.Балдан-Осорын өмчлөлд шилжүүлэн авсан ба үүнийг эрүүгийн журмаар шалгаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Б.Майцэцэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Балдан-Осорын банкууд дахь мөнгөн хадгаламжуудаас өвлөгч Б.Майцэцэгт оногдох хэсгийг тогтоолгох, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж, 95/3 тоот хаягт байрлах, Ү-2201037710 улсын бүртгэлийн дугаартай, 000327371 тоот гэрчилгээтэй, 170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гаражийн хамт нэхэмжлэгч нарын өвлөгдвөл зохих хөрөнгө биш, Б.Майцэцэгийн хуваарьт өмч мөн болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар  хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж, 95/7 тоот хаягт байрлах, Ү-2201037705 улсын бүртгэлийн дугаартай, 000327377 тоот гэрчилгээтэй,170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гаражийн хамт нэхэмжлэгч нарын өвлөгдвөл зохих хөрөнгө биш, Б.Майцэцэгийн хуваарьт өмч мөн болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж, 95/3 тоот хаягт байрлах, Б.Балдан-Осорын эзэмших эрхийн 000512366 тоот гэрчилгээтэй, 18628312635606 нэгж талбарын дугаар бүхий, 430 м.кв талбайтай газрыг эзэмших эрхийг нэхэмжлэгч нарын өвлөгдвөл зохих зүйл биш болохыг тогтоолгох, “Тоёота ланд Круизер-200” маркийн, 03-21 УБГ улсын дугаартай, автомашиныг нэхэмжлэгч нарын өвлөгдвөл зохих хөрөнгө биш, Б.Майцэцэгийн хуваарьт хөрөнгө болохыг тогтоож өгнө үү. Учир нь миний бие нь Б.Балдан-Осортой 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болж, 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн ба Б.Балдан-Осор нь Н.Оюунсүрэнтэй гэрлэлтээ 2011 оны 7 дугаар сарын 01-ний өдөр шүүхээр цуцлуулсан. Б.Балдан-Осор нь “Есөн бүрд” ХХК-ийг 1996 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 44 000 000 төгрөгийн дүрмийн сантай, 1 гишүүнтэй үүсгэн байгуулаад сүүлийн үед үйл ажиллагаа явуулаагүй, татварт олон жил хасах тайлан гаргаж байгаад 2005 оны 12 дугаар сарын 16-ны өдөр татан буулган бүртгэлээс хасуулсан. Талийгаач нь 2010 оноос надтай хамтран амьдарч эхлэх үедээ ямар нэгэн эрхэлсэн ажилгүй, бизнесгүй, хөрөнгөгүй, орлогогүй байсан тул би түүнийг үндсэн мэргэжил болох барилгын инженерээр нь ажиллуулж сэтгэл санаа, эд материалаар дэмжих, улмаар хүнд өвчний эсрэг сөрөн зогсох итгэл найдвартай болгох зорилгоор “Есөн бүрд” ХХК-ийг нь шинээр үүсгэн байгуулан өгч, барилгын салбарт хөрөнгө оруулалт хийсэн. Улмаар 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1 000 000 төгрөгийн дүрмийн сантай, нэг гишүүнтэй, гадаад худалдаа, барилгын засвар, засал чимэглэл эрхлэх “Есөн бүрд” ХХК-ийг үүсгэн байгуулсан ба би өөрийн нэр дээр компанитай тул үүсгэн байгуулагчаар ороогүй, хөрөнгө оруулж, талийгаачийн нэр дээр бүртгүүлж захирлаар нь түүнийг ажиллуулж эхэлсэн. Б.Мөнхболд, Б.Мөнх-Оргил, Б.Цолмон нарын хүсэлтийн дагуу шүүх банкуудаас талийгаачийн нэр дээрх хадгаламжуудын лавлагааг авсан. Энэ мөнгөн хөрөнгөөс хууль ёсны өвлөгч Б.Майцэцэгт оногдох хэсгийг тогтоолгох шаардлагатай байна. Хаузийн хувьд 9 ширхэг амины орон сууцны барилгыг Б.Майцэцэгийн 1 900 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Есөн бүрд” ХХК ерөнхий гүйцэтгэгчээр барьсан ба талууд хамтран борлуулж, цэвэр ашгийг тэнцүү хуваан авахаар тохиролцож, 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр “Тооцоо нийлсэн акт” гэх хэлцлийг хийсэн. Уг амины 2 ширхэг орон сууцны өмчлөх эрхийг гэрчилгээ хууль бусаар Б.Балдан-Осорын нэр дээр гарсан. Уг 2 ширхэг амины орон сууц нь миний хуваарьт хөрөнгө юм. Маргаж буй 430 м.кв газрыг өвлүүлэгч Б.Балдан-Осор эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулан авсан байгаа нь өөрөө эрх зүйн зөрчилтэй, маргаантай асуудал байх тул энэ газрыг эзэмших эрх өвлөгдвөл зохих маргашгүй эрх биш. Мөн маргаж буй 03-21 УБГ улсын дугаартай, “Тоёота ланд Круизер 200” маркийн суудлын автомашиныг Б.Майцэцэг би 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Ц.Мөнх-Эрдэнээс худалдан авсан ба Голомт банкин дахь 1605019001 тоот дансанд 100 000 ам.долларын төлбөрийг хийсэн тул Б.Майцэцэгийн хуваарьт хөрөнгө мөн болохыг тогтоолгох шаардлага гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчдээс Б.Майцэцэгийг хууль ёсны нэг өвлөгч болох тухайд маргаагүй бөгөөд өвлөгдөх эд хөрөнгөөс өөрсдөд оногдох хэсгийг гаргуулахаар шүүхэд хандсан. Өөрөөр хэлбэл, Б.Майцэцэгт өвлөгдөх компанийн хувьцаа болон банкны харилцах дансны мөнгөн хөрөнгийн оногдох хэсэгт маргаагүй. Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж 95/3 тоот хаягт байрших, Ү-2201037710 улсын бүртгэлийн дугаартай, 000327371 тоот гэрчилгээтэй, 170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гаражыг, мөн Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж 95/7 тоот хаягт байрших, Ү-2201037705 улсын бүртгэлийн дугаартай 000327377 тоот гэрчилгээтэй, 170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гаражыг  Б.Балдан-Осор агсан нь өөрийн 100 хувийн эзэмшлийн компани болох “Есөн бүрд” ХХК-ийн хөрөнгөөр барьж бий болгон ашиглалтанд оруулсан бөгөөд өөрийн хувиарт хөрөнгө болгон авсан байдаг. Тиймээс уг үл хөдлөх эд хөрөнгүүд нь Б.Балдан-Осор агсны өмч мөн тул хууль ёсны өвлөгч нарт өвлөгдөх эд хөрөнгөд хамаарч байгаа болно. Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж 95/3 тоот хаягт байрших, Б.Балдан-Осор агсны эзэмших эрхийн 000512366 тоот гэрчилгээтэй, 18628312635606 нэгж талбарын дугаар бүхий, 430 м.кв талбайтай газар газар нь мөн өвлөгдөх эд хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгийн доорх газар ба уг газрын эзэмших эрх нь өвлүүлэгчийнх бөгөөд Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д “Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө” гэж заасны дагуу дээрх газрын эзэмших эрхийг өвлөгдөх зүйлд хамаарна гэж үзэж байна. “Тоёота ланд Круизер-200” маркийн, 03-21 УБГ улсын дугаартай, суудлын автомашиныг Б.Балдан-Осор агсан өөрөө эзэмшиж, ашиглаж байсан ба түүний өмчлөх эрхийн баталгаажилт нь мөн төрийн эрх бүхий байгууллагад түүний нэр дээр бүртгэлтэй байгаа болно. Тиймээс хууль ёсны өвлөгч нарт өвлөгдөх эд хөрөнгө тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Гуравдагч этгээд Б.Энх-Амгалан шүүхэд гаргасан бие даасан шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эх Б.Майцэцэг талийгаач Б.Балдан-Осортой 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хамт амьдарч бид нэгэн гэр бүл болж эмээ, өвөө нарын хамт 4 жилийн хугацаанд амьдарсан. Талийгаач эцэг Б.Балдан-Осор гэр бүлээ цуцлуулсан, өөрийн гэх өмч хөрөнгө юу ч байхгүй, бөөрний архаг дутагдал оноштой маш хүнд өвчтэй байсан бөгөөд гэр бүлийн гишүүд бид бүгд түүнийг асарч өөрсдийн зүгээс чадах чинээгээрээ асран хамгаалахад гар бие оролцож байсан. Талийгаач эцэг Б.Балдан-Осор нь бидэнтэй хамт амьдарсанаас хойш эмчилгээ хийлгэн бие нь сайжирч үйл ажиллагаа явуулахаа байсан “Есөн бүрд” ХХК-д эх Б.Майцэцэгээс оруулсан хөрөнгө оруулалтын үндсэн дээр сэргээн үйл ажиллагаа явуулах болсон. Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж, 95/7 тоот хаягт байрлах,  Ү-2201037705 улсын дугаарт бүртгэлтэй, 000327377 тоот гэрчилгээтэй, 170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, граж, мөн Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж, 95/3 тоот хаягт байрлах, Ү-2201037710 улсын дугаарт бүртгэлтэй, 000327371 тоот гэрчилгээтэй, 170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, граж, мөн “Тоёота Ланд круйзер-200” маркийн, 03-21 УБГ улсын дугаартай автомашин нь гэр бүлийн гишүүд болох Б.Балдан-Осор, эх Б.Майцэцэг, Б.Энх-Амгалан бидний оруулсан хөрөнгөөр, бидний хамтын хөдөлмөрийн үр шимээр бий болсон хөрөнгүүд тул дээрх хөрөнгөөс гэр бүлийн гишүүний хувьд надад ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нар шүүх хуралдаанд гуравдагч этгээд Б.Энх-Амгалангийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Шаардлагыг Иргэний хуулийн 129 дүгээр зүйлд заасан заалтаар шийдэх ёстой. Гэтэл энэ заалтанд байгаа 4 шаардлага нь нэхэмжлэгч нарт ямар ч холбогдолгүй. Шаардлага бол дундын эд хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах гэж байгаа. Тиймээс энэ шаардлагын бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ шаардлага гаргаж байгаа этгээдийн хувьд Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны өвлөгч биш. Хуулиар бол дагавар хүүхэд өвлөх эрх эдлэхгүй. Тиймээс бие даасан шаардлага бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгчид холбогдуулж гаргасан нь буруу. Бие даасан шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Шаардлагын үндэслэл болж байгаа энэ хөрөнгүүд миний хөрөнгө гэж хандаад байна. Энэ хэрэг өв залгамжлах, өвлүүлэх талаар яригдаж байгаа тул энэ шаардлага энэ маргаанд хамааралгүй гэв.

Хариуцагч Б.Майцэцэг шүүх хуралдаанд гуравдагч этгээд Б.Энх-Амгалангийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Бие даасан шаардлагыг нь дэмжиж байгаа. Гуравдагч этгээд Б.Энх-Амгалангийн хувьд өв залгамжилна гэж шаардлага гаргаагүй. Гэр бүлийн дундын өмч хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийн гаргуулах шаардлага гаргасан. Бие даасан шаардлагыг нь дэмжиж байна гэв.

 

Гуравдагч этгээд С.Дамир, С.Динара нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан бие даасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талийгаач Б.Балдан-Осор нь 1979 онд ОХУ-ын Харьков хотын Нийтийн Аж ахуйн барилгын дээд сургуульд суралцаж байхдаа Киргиз улсын иргэн Сатыбекова Жылдызтэй танилцаж, хамтран амьдарсан ба хамтын амьдралын хугацаанд 1981 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүү Сатыбеков Дамир,1983 оны 7 дугаар сарын 27-ны өдөр охин Сатыбекова Динара нар төрсөн ба одоо Киргиз улсад амьдарч байна. 1982 онд талийгаач Б.Балдан-Осор нь Сатыбекова Жылдызын төрсөн нутаг болох Киргиз улсын Талас хотод очиж эхнэрийнхээ төрөл төрөгсөд, хамаатнуудтай танилцаж, хүүгээ ээжийнх нь эцэг эхэд үлдээгээд өөрсдөө Харьков хот руу буцаж, удалгүй Б.Балдан-осор нь Монгол улс руу буцсан. Сатыбеков Дамир, Сатыбекова Динара нарын эх, эцэг нь хоорондоо захидлаар харилцаж байгаад сүүлдээ холбоо тасарч нэг хэсэг хугацааг өнгөрүүлсэн байдаг. Б.Балдан-Осорын хүү Сатыбеков Дамир нь өсөж том болоод 2000 оноос ОХУ-ын ОРТ-1 сувгаар гардаг “Жди меня” хөтөлбөрөөр дамжуулан өөрийн эцгийг хайж эхэлсэн ба 2006 онд түүний утасны дугаарыг олж өгснөөр олон жил тусдаа байсан үр хүүхдүүд нь эцэгтэйгээ уулзаж холбоо тогтоосон байдаг.Талийгаач Б.Балдан-Осор нь 2007 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд Киргиз улсад зочлон очиж, түүнээс хойш хүүхдүүдтэйгээ байнгын харилцаа холбоотой байж, хүүхдүүдээ Монголд урьж авчран монгол төрөл төрөгсөд, хамаатнуудтайгаа танилцуулсан ба түүний том хүү Сатыбеков Дамир, охин Сатыбекова Динара нь эцэг нэгтэй дүү нар болох нэхэмжлэгч нартай танилцаж, уулзаж, ах дүүсын холбоотой болсон байна. Иймд Балдан-Осорын том хүү Сатыбеков Дамир, охин Сатыбекова Динара нь талийгаач Б.Балдан-Осорын хууль ёсны өвлөгч нар мөн байх тул Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж, 95/7 тоот хаягт байрлах, Ү-2201037705 улсын дугаарт бүртгэлтэй, 000327377 тоот гэрчилгээтэй, 170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гражаас Сатыбеков Дамир, Сатыбекова Динара нарт ноогдох хэсгийг тогтоолгох, мөн Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж, 95/3 тоот хаягт байрлах, Ү-2201037710 улсын дугаарт бүртгэлтэй, 000327371 тоот гэрчилгээтэй, 170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гражаас Сатыбеков Дамир, Сатыбекова Динара нарт ноогдох хэсгийг тогтоолгох, мөн “Тоёота Ланд круйзер-200” маркийн, 03-21 УБГ улсын дугаартай автомашины өөрт ноогдох хэсгийг тогтоолгох, “Есөнбүрд” ХХК-ийн 100 хувийн хувьцаанаас өөрт ногдох хэсгийг тогтоолгох, Б.Балдан-Осорын доорх арилжааны банкууд дахь хувийн харилцах дансан дахь мөнгөн дүнгээс ноогдох хэсгийг гаргуулах, Б.Балдан-Осорын эзэмшилд байсан Портер маркийн, 91-67 УНР, 73-51 УНЧ улсын дугаартай, жижиг оврын ачааны автомашин 2 ширхэг,  Хьюндай майти маркийн, 91-87 УНЦ улсын дугаартай, дунд оврын ачааны автомашин, Мицубиши Кантер маркийн, 45-31 УНТ улсын дугаартай, ачааны автомашин, Сүзүки аерио маркийн, 52-85 УНО улсын дугаартай, суудлын автомашин, Сүзүки свифт маркийн, 72-95 УНТ улсын дугаартай,  суудлын автомашин, нийт 6 автомашинаас ноогдох хэсгийг гаргуулах, мөн Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын аманд орших, нэгж талбарын 18628312635606 дугаар бүхий, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000512366 тоот гэрчилгээтэй 430 м.кв газраас гуравдагч этгээд нарт ноогдох хэсгийг гаргуулах,  Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын аманд байрлах, нэгж талбарын 18628312660622 дугаар бүхий, газар эзэмших эрхийн 000509941 тоот гэрчилгээтэй, 400 м.кв талбайтай газраас гуравдагч этгээд нарт ноогдох хэсгийг тус тус гаргуулахаар бие даасан шаардлагуудыг гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч нар шүүх хуралдаанд гуравдагч этгээд С.Дамир, С.Динара нарын бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Эдгээр хөрөнгүүдээс ногдох хэсгийг гаргуулах тухайд маргах зүйлгүй. Энэ 6 ширхэг авто машин талийгаачийн өвлөгдөх хөрөнгө гэдгийг нотлох баримт байхгүй. Эдгээр 6 автомашин нь "Есөнбүрд" ХХК-ийн хөрөнгө. Тиймээс компани татан буугдсан үед хөрөнгийг хувааж авах байх. Тэр 400 м.кв газар талийгаач нэр дээр байгаа гэсэн баримт байхгүй. Тиймээс энэ нь өөр хүний нэр дээр байдаг газар тул өвлөгдөх хөрөнгө биш гэв.

Хариуцагч Б.Майцэцэг шүүх хуралдаанд гуравдагч этгээд С.Дамир, С.Динара нарын бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Энэ 430 м.кв талбайтай газар Б.Балдан-Осор агсны нэр дээр бүртгэлтэйг нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Энэ 6 ширхэг автомашин хэний машин гэдэг нь тодорхой биш байгаа. Бие даасан шаардлагыг нь дэмжиж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Мөнх-Оргил, Б.Мөнхболд, Б.Цолмон нар нь хариуцагч Б.Майцэцэгт холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж, 95/3 тоот хаягт байрших, Ү-2201037710 улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 000327371 тоот гэрчилгээтэй, 170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гаражаас, мөн Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж, 95/7 тоот хаягт байрших, Ү-2201037705 улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 000327377 тоот гэрчилгээтэй, 170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гаражаас, “Тоёота Ланд круйзер-200” маркийн, 03-21 УБГ улсын дугаартай автомашинаас,  “Есөнбүрд” ХХК-ийн 100 хувийн хувьцаанаас, мөн нэр бүхий банк дахь Б.Балдан-Осорын нэр дээр эзэмшдэг харилцах болон хадгаламжийн данс дахь мөнгөн хөрөнгөөс тус тус ногдох хэсгийг гаргуулах, нэхэмжлэгч Б.Мөнхболд нь Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын аманд орших, нэгж талбарын 18628312635606 дугаартай, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000512366 дугаар гэрчилгээтэй, 430 м.кв талбайтай газрын эзэмших эрхийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Б.Майцэцэг нь нэхэмжлэгч нарт холбогдуулан “Есөн бүрд” ХХК-ийн хувьцаанаас Б.Балдан-Осорын өвлөгч Б.Майцэцэгт оногдох хэсгийг тогтоолгох, Б.Балдан-Осорын банкууд дахь мөнгөн хадгаламжуудаас өвлөгч Б.Майцэцэгт оногдох хэсгийг тогтоолгох, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж, 95/3 тоот хаягт байрлах, Ү-2201037710 улсын бүртгэлийн дугаартай, 000327371 тоот гэрчилгээтэй, 170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гаражийг, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар  хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж, 95/7 тоот хаягт байрлах, Ү-2201037705 улсын бүртгэлийн дугаартай, 000327377 тоот гэрчилгээтэй,170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гаражийг Б.Майцэцэгийн хуваарьт өмч мөн болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж, 95/3 тоот хаягт байрлах, Б.Балдан-Осорын эзэмших эрхийн 000512366 тоот гэрчилгээтэй, 18628312635606 нэгж талбарын дугаар бүхий, 430 м.кв талбайтай газрыг эзэмших эрхийг нэхэмжлэгч нарын өвлөгдвөл зохих зүйл биш болохыг тогтоолгох, “Тоёота ланд Круизер-200” маркийн, 03-21 УБГ улсын дугаартай автомашиныг Б.Майцэцэгийн хуваарьт хөрөнгө болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

 

Гуравдагч этгээд Б.Энх-Амгалан нь нэхэмжлэгч нар болон хариуцагчид холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж, 95/7 тоот хаягт байрлах,  Ү-2201037705 улсын дугаарт бүртгэлтэй, 000327377 тоот гэрчилгээтэй, 170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гражаас, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж, 95/3 тоот хаягт байрлах, Ү-2201037710 улсын дугаарт бүртгэлтэй, 000327371 тоот гэрчилгээтэй, 170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гражаас, мөн “Тоёота Ланд круйзер-200” маркийн, 03-21 УБГ улсын дугаартай автомашинаас гэр бүлийн гишүүний хувьд ногдох хэсгийг гаргуулах тухай бие даасан шаардлага гаргажээ.

 

Гуравдагч этгээд С.Дамир, С.Динара нар нь нэхэмжлэгч нар болон хариуцагчид холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж, 95/7 тоот хаягт байрлах, Ү-2201037705 улсын дугаарт бүртгэлтэй, 000327377 тоот гэрчилгээтэй, 170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гражаас, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж, 95/3 тоот хаягт байрлах, Ү-2201037710 улсын дугаарт бүртгэлтэй, 000327371 тоот гэрчилгээтэй, 170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гражаас, “Тоёота Ланд круйзер-200” маркийн, 03-21 УБГ улсын дугаартай автомашинаас, “Есөнбүрд” ХХК-ийн 100 хувийн хувьцаанаас, нэр бүхий банк дахь Б.Балдан-Осорын нэр дээр эзэмшиж байгаа данс дахь мөнгөн хөрөнгөөс, Портер маркийн, 91-67 УНР, мөн 73-51 УНЧ улсын дугаартай, жижиг оврын ачааны автомашин 2 ширхэг,  Хьюндай майти маркийн, 91-87 УНЦ улсын дугаартай, дунд оврын ачааны автомашин, Мицубиши Кантер маркийн, 45-31 УНТ улсын дугаартай, ачааны автомашин, Сүзүки аерио маркийн, 52-85 УНО улсын дугаартай, суудлын автомашин, Сүзүки свифт маркийн, 72-95 УНТ улсын дугаартай, суудлын автомашин, нийт 6 автомашинаас, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын аманд орших, нэгж талбарын 18628312635606 дугаар бүхий, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000512366 тоот гэрчилгээтэй 430 м.кв газраас, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын аманд байрлах, нэгж талбарын 18628312660622 дугаар бүхий, газар эзэмших эрхийн 000509941 тоот гэрчилгээтэй, 400 м.кв талбайтай газраас тус тус ногдох хэсэг гаргуулах тухай бие даасан шаардлагуудыг гаргажээ.

 

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн, бие даасан шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлийн тухайд:

 

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа “Б.Балдан-Осорын хууль ёсны өвлөгч тул түүний нэр дээр бүртгэлтэй хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, мөн мөнгөн хадгаламжаас ногдох хэсгийг гаргуулах” гэж тодорхойлсон бөгөөд хариуцагч нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...Б.Балдан-Осорын нэр дээр бүртгэлтэй хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, банк дахь харилцах болон хадгаламжийн мөнгийг өөрийн хуваарьт хөрөнгө, мөн “Есөнбүрд” ХХК-ийг өөрийн хөрөнгөөр байгуулсан компани тул нэхэмжлэгч нар хувьцааг өвлөх эрхгүй” гэж үгүйсгэн маргажээ.

 

Н.Оюунсүрэн болон Б.Балдан-Осор нар 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болж, тэдний дундаас 1984 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүү Балдан-Осорын Мөнх-Оргил, 1986 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүү Балдан-Осорын Мөнхболд, 1998 оны 7 дугаар сарын 08-ны өдөр охин Балдан-Осорын Цолмон нар төрсөн байна.

 

Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 891 дүгээр шийдвэрээр Н.Оюунсүрэн болон Б.Балдан-Осор нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн байх бөгөөд Б.Балдан-Осор 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нас баржээ. Талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эхийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй тул нэхэмжлэгч нар нь талийгч Б.Балдан-Осорын хууль ёсны өвлөгч нар байх тул түүний эд хөрөнгө болон эрхийг бусад өвлөгч нартай адил хэмжээгээр өвлөх эрхтэй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлийн тухайд:

 

Талийгч Б.Балдан-Осор болон хариуцагч Б.Майцэцэг нар 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болж, 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд талууд уг үйл баримтын талаар маргаагүй байна. Иймд хариуцагч Б.Майцэцэгийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар талийгч Б.Балдан-Осорын хууль ёсны өвлөгч гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд тэрээр түүний эд хөрөнгө болон эрхийг бусад өвлөгч нартай адил хэмжээгээр өвлөх эрхтэй байна.

 

Гуравдагч этгээд Б.Энх-Амгалангийн бие даасан шаардлагын үндэслэлийн тухайд:

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/03625 дугаар шийдвэрээр Б.Майцэцэгийг Б.Энх-Амгалангийн төрсөн эх мөн болохыг тогтоожээ. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Б.Энх-Амгаланг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар талийгч Б.Балдан-Осорын хууль ёсны өвлөгч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул тэрээр талийгч Б.Балдан-Осорын эд хөрөнгө болон эрхийг өвлөх эрхгүй байна.

 

Гуравдагч этгээд С.Дамир, С.Динара нарын бие даасан шаардлагын үндэслэлийн тухайд:

 

Бүгд найрамдах Киргиз улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, хүү Сатыбекова Дамир, Бүгд найрамдах Киргиз улсын иргэн, 1983 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, охин Сатыбекова Динара нар нь талийгч Б.Балдан-Осорын төрсөн хүүхдүүд болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2017/01247 дугаар шийдвэр болон Зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот улс /хуучин нэрээр/-ын II-ВЛ493062, III-ВЛ387645 дугаар төрсний гэрчилгээр тус тус нотлогдож байхаас гадна талууд энэ талаар маргаагүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар гуравдагч этгээд нар нь талийгч Б.Балдан-Осорын хууль ёсны өвлөгч нар байх бөгөөд түүний эд хөрөнгө болон эрхийг бусад өвлөгч нартай адил хэмжээгээр өвлөх эрхтэй байна.

 

Талууд талийгч Б.Балдан-Осорын өвлөгдвөл зохих эд хөрөнгийн талаар маргаж байх тул Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1-д “өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж, хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч бүрт оногдвол зохих хэмжээгээр хуваарилах бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ” гэж заасны дагуу талийгч Б.Балдан-Осорын эд хөрөнгө болон эрхийг шүүх дараах байдлаар хуваирлав.

 

1. Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж, 95/3 тоот хаягт байрших, Ү-2201037710 улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 000327371 тоот гэрчилгээтэй, 170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гараж, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж, 95/7 тоот хаягт байрших, Ү-2201037705 улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 000327377 тоот гэрчилгээтэй, 170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гараж нь талийгч Б.Балдан-Осорын өмчлөлд 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр бүртгэгдсэн байх бөгөөд улсын бүртгэл хүчинтэй байна. Өөрөөр хэлбэл, дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь Б.Балдан-Осор болон хариуцагч Б.Майцэцэг нарыг гэр бүл болсноос хойш бие болсон эд хөрөнгө байна. Түүнчлэн, гэрч Ж.Энхчимэгийн мэдүүлэг болон Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 998 дугаар, Баянгол дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн тодорхойлолтоор гуравдагч этгээд Б.Энх-Амгалан, талийгч Б.Балдан-Осор болон хариуцагч Б.Майцэцэг нарыг Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар гэр бүлийн гишүүн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн тул дээрх үл хөдлөх эд хөрөнгийн 34 хувийг талийгч Б.Балдан-Осорын өвлөгдвөл зохих эд хөрөнгө гэж, 33 хувийг хариуцагч Б.Майцэцэгийн гэр бүлийн гишүүний хувьд оногдох хэсэг гэж, үлдэх 33 хувийг гуравдагч этгээд Б.Энх-Амгалангийн гэр бүлийн гишүүний хувьд оногдох хэсэг гэж тус тус үзэхээр байна.

 

Харин нэхэмжлэгч нар болон хариуцагч, мөн гуравдагч этгээд С.Дамир, С.Динара нар дээрх 2 ширхэг амины орон сууц, 2 ширхэг гаражны талийгч Б.Балдан-Осорт ногдох хэсэг болох 34 хувийг  Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар адил хэмжээгээр өвлөх эрхтэй байна. Өөрөөр хэлбэл, шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дүгнэлтээр дээрх 2 ширхэг амины орон сууц болон 2 ширхэг гаражийг нийт 531 189 400 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд үүний 33 хувь болох 175 292 502 төгрөгт ногдох хэсэг нь хариуцагч Б.Майцэцэгийн гэр бүлийн гишүүний хувьд оногдох хөрөнгө, 33 хувь болох 175 292 502 төгрөгт ногдох хэсэг нь гуравдагч этгээд Б.Энх-Амгалангийн гэр бүлийн гишүүний хувьд оногдох хэсэг болох тул үлдэх 34 хувь буюу 180 604 396 төгрөгт ногдох хэсэг нь талийгч Б.Балдан-Осорын өвлөгдвөл зохих эд хөрөнгө болж байна. Иймд дээрх үл хөдлөх эд хөрөнгийн 180 604 396 төгрөгт ногдох хэсгээс нэхэмжлэгч Б.Мөнх-Оргил нь 16.66 хувь буюу 30 100 732 төгрөгт, нэхэмжлэгч Б.Мөнхболд нь 16.66 хувь буюу 30 100 732 төгрөгт, нэхэмжлэгч Б.Цолмон нь 16.66 хувь буюу 30 100 732 төгрөгт, хариуцагч Б.Майцэцэг нь 16.66 хувь буюу 30 100 732 төгрөгт, гуравдагч этгээд С.Дамир нь 16.66 хувь буюу 30 100 732 төгрөгт, гуравдагч этгээд С.Динара нь 16.66 хувь буюу 30 100 732 төгрөгт ногдох хэсгийг тус тус өвлөх эрхтэй байх тул хариуцагчийн уг үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч нар өвлөх эрхгүй гэх татгалзал болон сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна. Түүнчлэн, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн дийлэнх хэсэг хариуцагч Б.Майцэцэгт өвлөгдөж байх тул уг үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б.Майцэцэгийн өмчлөлд үлдээж, харин бусад өвлөгч нарт оногдох хэсгийг мөнгөн хэлбэрээр тооцон хариуцагч Б.Майцэцэгээс гаргуулж тус тус олгох нь зүйтэй байна.

 

2. “Тоёота Ланд круйзер-200” маркийн, 03-21 УБГ улсын дугаартай автомашиныг талийгч Б.Балдан-Осор нь 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдөр буюу хариуцагч Б.Майцэцэгтэй  2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болохоос өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул уг автомашиныг талийгч Б.Балдан-Осорын хувиарт хөрөнгө буюу өвлөгдөх эд хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй байна. Шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дүгнэлтээр уг автомашины зах зээлийн дундаж үнэлгээг 92 000 000 төгрөгөөр үнэлсэн байх тул нэхэмжлэгч Б.Мөнх-Оргил нь тухайн автомашинаас 16.66 хувь буюу 15 333 333 төгрөгт, нэхэмжлэгч Б.Мөнхболд нь 16.66 хувь буюу 15 333 333 төгрөгт, нэхэмжлэгч Б.Цолмон нь 16.66 хувь буюу 15 333 333 төгрөгт, хариуцагч Б.Майцэцэг нь 16.66 хувь буюу 15 333 333 төгрөгт, гуравдагч этгээд С.Дамир нь 16.66 хувь буюу 15 333 333 төгрөгт, гуравдагч этгээд С.Динара нь 16.66 хувь буюу 15 333 333 төгрөгт ногдох хэсгийг тус тус өвлөх эрхтэй байх тул хариуцагчийн уг автомашины өмчлөгч гэх татгалзал болон сөрөг нэхэмжлэл, мөн гуравдагч этгээд Б.Энх-Амгалангийн гэр бүлийн гишүүний хувьд ногдох хэсэг гаргуулах шаардлага тус тус үндэслэлгүй байна. Түүнчлэн, уг автомашин нь хариуцагч Б.Майцэцэгийн эзэмшилд байгаа нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул уг автомашиныг хариуцагч Б.Майцэцэгийн өмчлөлд үлдээж, харин бусад өвлөгч нарт оногдох хэсгийг мөнгөн хэлбэрээр тооцон хариуцагч Б.Майцэцэгээс гаргуулж тус тус олгох нь зүйтэй байна. 

 

3.  Талийгч Б.Балдан-Осорын нэр дээр “Үнэт цаас төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн 15-156721 дугаар дансанд 251 төгрөгийн, Голомт банк дахь 1809328974 дугаар төгрөгийн дасанд 1 075 833 төгрөгийн, 1809328974 дугаар төгрөгийн дасанд 76 000 төгрөгийн, Төрийн банк дахь 102700181094 дугаар төгрөгийн дансанд 81 800 төгрөгийн, 343200147906 дугаар төгрөгийн дансанд 4 281 145 төгрөгийн, Хаан банк дахь 5058201636 дугаар төгрөгийн дансанд 370 098 төгрөгийн, 5058201636 дугаар төгрөгийн дансанд 1 769 279 төгрөгийн, Худалдаа хөгжлийн банк дахь 499202313 ам.долларын дансанд 280.40 ам.долларын үлдэгдэлтэй болох нь дээрх банкуудын лавлагаар нотлогдож байна. Уг мөнгөн хөрөнгүүд нь талийгч Б.Балдан-Осорын нэр дээр эмшилтэй байх тул түүний хувиарьт хөрөнгө гэж үзнэ. Иймд уг хөрөгөөс нэхэмжлэгч нар болон хариуцагч, мөн С.Дамир, С.Динара нар адил хэмжээнээр өвлөх эрхтэй байна. Харин Хаан банк дахь 5077184753 дугаар ам.долларын дансыг талийгч Б.Балдан-Осор болон хариуцагч Б.Майцэцэг нар хамтран эзэмшиж байх тул уг данс дахь үлдэгдэл 2 096.85 ам.долларын 50 хувийг хариуцагч Б.Майцэцэгийн хуваарьт хөрөнгө гэж үзэх, үлдэх 50 хувийг нэхэмжлэгч нар болон хариуцагч, мөн гуравдагч этгээд С.Дамир, С.Динара нар адил хэмжээгээр өвлөх эрхтэй байна.

 

4. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 12/12600 дугаар лавлагаар “Есөнбүрд” ХХК-ийн үүсгэн байгуулагч болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр талийгч Б.Балдан-Осор бүртгэлтэй байна. Түүнчлэн компанийн үүсгэн байгуулагчийн 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрийн 1 дүгээр хавсралтаар баталсан “Есөнбүрд” ХХК-ийн дүрмийн 1.3-т зааснаар талийгч Б.Балдан-Осор нь тус компанийн хувьцааг дангаар эзэмшиж байна. Өөрөөр хэлбэл, дүрмийн 5.2-т зааснаар тус компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 1 000 000 төгрөг ба нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 10 000 ширхэг энгийн хувьцаа байх бөгөөд үүнийг талийгч Б.Балдан-Осор дангаар эзэмшиж байжээ. Иймд Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д зааснаар нэхэмжлэгч нар болон хариуцагч, гуравдагч этгээд С.Дамир, С.Динара нар нь талийгч Б.Балдан-Осорын эзэмшиж байсан дээрх хувьцаанаас адил хэмжээгээр буюу тус бүр 16.66 хувийн хувьцааг өвлөх эрхтэй байна.

 

5. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/31 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж, 95/3 тоот хаягт байрлах, нэгж талбарын 18628312635606 дугаартай, 430 м.кв талбайтай газрыг талийгч Б.Балдан-Осорт 15 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ. Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т зааснаар газар эзэмшигч нас барсан тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж, анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал газрыг үргэлжлүүлэн эзэмшиж болно. Шүүх уг газар дээр байрлах өвийн зүйл болох  Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж, 95/3 тоот хаягтай, Ү-2201037710 улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 000327371 тоот гэрчилгээтэй, 170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гаражийг хариуцагч Б.Майцэцэгийн өмчлөлд үлдээсэн тул газрыг нь салгаж эзэмших эрхийг бусдад шилжүүлэх боломжгүй тул энэ талаарх нэхэмжлэгч Б.Мөнхболд болон гуравдагч этгээд С.Дамир, С.Динара нарын шаардлагыг ханган үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар дээрх эрх нь салгаж үл болох эрхэд хамаарч байх тул уг газрын эзэмших эрхийн өвлөгчөөр хариуцагч Б.Майцэцэгийг тогтоох нь зүйтэй байна.

 

6. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын аманд байрлах, нэгж талбарын 18628312660622 дугаар бүхий, газар эзэмших эрхийн 000509941 тоот гэрчилгээтэй, 400 м.кв талбайтай газар нь талийгч Б.Балдан-Осорын эзэмшилд бүртгэлтэй болох нь тогтоогдохгүй байхаас гадна уг газар нь салгаж болох эрхэд хамаарч буй эсэхийг гуравдагч этгээд С.Дамир, С.Динара нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй байна.

 

7. Автотээврийн үндэсний төвийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 4 дугаар лавлагаагаар талийгч Б.Балдан-Осорын эзэмшилд “Тоёота Ланд круйзер-200” маркийн, 03-21 УБГ улсын дугаартай автомашин бүртэлтэй байх бөгөөд “Есөнбүрд” ХХК-ийн нэр дээр автомашин бүртгэлгүй байна. Гэтэл гуравдагч этгээд С.Дамир, С.Динара нар нь “Портер” маркийн, 91-67 УНР улсын дугаартай автомашинаас, “Портер” маркийн, 73-51 УНЧ улсын дугаартай автомашинаас, “Хьюндай майти” маркийн, 91-87 УНЦ улсын дугаартай автомашинаас, “Мицубиши Кантер” маркийн, 45-31 УНТ улсын дугаартай автомашинаас, “Сүзүки аерио” маркийн, 52-85 УНО улсын дугаартай автомашинаас, “Сүзүки свифт” маркийн, 72-95 УНТ улсын дугаартай автомашинаас оногдох хэсэг гаргуулахаар шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, дээрх автомашинуудыг талийгч Б.Балдан-Осорын өвлөгдөх эд хөрөнгө гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Дээрх үндэслэлээр Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж, 95/3 тоот хаягт байрших, Ү-2201037710 улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 000327371 тоот гэрчилгээтэй, 170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гаражийг, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж, 95/7 тоот хаягт байрших, Ү-2201037705 улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 000327377 тоот гэрчилгээтэй, 170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гаражийг хариуцагч Б.Майцэцэгийн өмчлөлд шилжүүлж, мөн уг газрын эзэмших эрхийн өвлөгчөөр хариуцагч Б.Майцэцэгийг тогтоож, хариуцагч Б.Майцэцэгээс 175 292 502 төгрөг гаргуулан гуравдагч этгээд Б.Энх-Амгаланд, 30 100 732 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мөнхболдод, 30 100 732 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мөнх-Оргилд, 30 100 732 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Цолмонд, 30 100 732 төгрөг гаргуулан гуравдагч этгээд С.Дамирт, 30 100 732 төгрөг гаргуулан гуравдагч этгээд С.Динара нарт тус тус олгож, мөн “Тоёота Ланд круйзер-200” маркийн, 03-21 УБГ улсын дугаартай автомашиныг хариуцагч Б.Майцэцэгийн өмчлөлд шилжүүлж, түүнээс 15 333 333 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мөнх-Оргилд, 15 333 333 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мөнхболдод, 15 333 333 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Цолмонд, 15 333 333 төгрөг гаргуулан гуравдагч этгээд С.Дамирт, 15 333 333 төгрөг гаргуулан С.Динара нарт тус тус олгож, талийгч Б.Балдан-Осорын нэр дээрх “Үнэт цаас төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн 15-156721 дугаар данс дахь 251 төгрөгийн 41.8 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мөнх-Оргилд, 41.8 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мөнхболдод, 41.8 төгрөгийг нэхэмжлэгч Б.Цолмонд, 41.8 төгрөгийг хариуцагч Б.Майцэцэгт, 41.8 төгрөгийг гуравдагч этгээд С.Дамирт, 41.8 төгрөгийг гуравдагч С.Динарад, Голомт банк дахь 1809328974 дугаар төгрөгийн данс дахь 1 075 833 төгрөгийн 179 305.5 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мөнх-Оргилд, 179 305.5 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мөнхболдод, 179 305.5 төгрөгийг нэхэмжлэгч Б.Цолмонд, 179 305.5 төгрөгийг хариуцагч Б.Майцэцэгт, 179 305.5 төгрөгийг гуравдагч этгээд С.Дамирт, 179 305.5 төгрөгийг гуравдагч С.Динарад, Голомт банк дахь 1809328974 дугаар төгрөгийн данс дахь 76 000 төгрөгийн 12 666.6 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мөнх-Оргилд, 12 666.6 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мөнхболдод, 12 666.6 төгрөгийг нэхэмжлэгч Б.Цолмонд, 12 666.6 төгрөгийг хариуцагч Б.Майцэцэгт, 12 666.6 төгрөгийг гуравдагч этгээд С.Дамирт, 12 666.6 төгрөгийг гуравдагч С.Динарад, Төрийн банк дахь 102700181094 дугаар төгрөгийн данс дахь 81 800 төгрөгийн 13 633.3 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мөнх-Оргилд, 13 633.3 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мөнхболдод, 13 633.3 төгрөгийг нэхэмжлэгч Б.Цолмонд, 13 633.3 төгрөгийг хариуцагч Б.Майцэцэгт, 13 633.3 төгрөгийг гуравдагч этгээд С.Дамирт, 13 633.3 төгрөгийг гуравдагч С.Динарад, Төрийн банк дахь 343200147906 дугаар төгрөгийн данс дахь 4 281 145 төгрөгийн 713 524.1 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мөнх-Оргилд, 713 524.1 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мөнхболдод, 713 524.1 төгрөгийг нэхэмжлэгч Б.Цолмонд, 713 524.1 төгрөгийг хариуцагч Б.Майцэцэгт, 713 524.1 төгрөгийг гуравдагч этгээд С.Дамирт, 713 524.1 төгрөгийг гуравдагч С.Динарад, Хаан банк дахь 5058201636 дугаар төгрөгийн данс дахь 370 098 төгрөгийн 61 683 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мөнх-Оргилд, 61 683 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мөнхболдод, 61 683 төгрөгийг нэхэмжлэгч Б.Цолмонд, 61 683 төгрөгийг хариуцагч Б.Майцэцэгт, 61 683 төгрөгийг гуравдагч этгээд С.Дамирт, 61 683 төгрөгийг гуравдагч С.Динарад, Хаан банк дахь 5058201636 дугаар төгрөгийн данс дахь 1 769 279 төгрөгийн 294 879.8 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мөнх-Оргилд, 294 879.8 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мөнхболдод, 294 879.8 төгрөгийг нэхэмжлэгч Б.Цолмонд, 294 879.8 төгрөгийг хариуцагч Б.Майцэцэгт, 294 879.8 төгрөгийг гуравдагч этгээд С.Дамирт, 294 879.8 төгрөгийг гуравдагч С.Динарад,  Худалдаа хөгжлийн банк дахь 499202313 дугаар ам.долларын данс дахь 280.40 ам.долларын 46.7 ам.долларыг нэхэмжлэгч Б.Мөнх-Оргилд, 46.7 ам.долларыг нэхэмжлэгч Б.Мөнхболдод, 46.7 ам.долларыг нэхэмжлэгч Б.Цолмонд, 46.7 ам.долларыг хариуцагч Б.Майцэцэгт, 46.7 ам.долларыг гуравдагч этгээд С.Дамирт, 46.7 ам.долларыг гуравдагч С.Динарад, Хаан банк дахь 5077184753 дугаар ам.долларын данс дахь 2096.85 ам.долларын 174.7 ам.долларыг нэхэмжлэгч Б.Мөнх-Оргилд, 174.7 ам.долларыг нэхэмжлэгч Б.Мөнхболдод, 174.7 ам.долларыг нэхэмжлэгч Б.Цолмонд, 1223.1 ам.долларыг хариуцагч Б.Майцэцэгт, 174.7 ам.долларыг гуравдагч этгээд С.Дамирт, 174.7 ам.долларыг гуравдагч этгээд С.Динарад нарт тус тус олгож, “Есөнбүрд” ХХК-ийн хувьцааны 16.66 хувийг нэхэмжлэгч Б.Мөнх-Оргилд, 16.66 хувийг нэхэмжлэгч Б.Мөнхболдод, 16.66 хувийг нэхэмжлэгч Б.Цолмонд, 16.66 хувийг хариуцагч Б.Майцэцэгт, 16.66 хувийг гуравдагч этгээд С.Дамирт, 16.66 хувийг гуравдагч этгээд С.Динарад нар тус бүр өвлөх эрхтэй болохыг тогтоож, нэхэмжлэгч Б.Мөнхболдын Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж, 95/3 тоот хаягт байрлах, нэгж талбарын 18628312635606 дугаартай, 430 м.кв талбайтай газар эзэмших эрхийн өвлөгчөөр тогтоолгох, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж, 95/3 тоот хаягт байрлах, Ү-2201037710 улсын бүртгэлийн дугаартай, 000327371 тоот гэрчилгээтэй, 170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гаражийг, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар  хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж, 95/7 тоот хаягт байрлах, Ү-2201037705 улсын бүртгэлийн дугаартай, 000327377 тоот гэрчилгээтэй,170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гаражийг Б.Майцэцэгийн хуваарьт өмч мөн болохыг тогтоолгох, “Тоёота ланд Круизер-200” маркийн, 03-21 УБГ улсын дугаартай автомашиныг хариуцагч Б.Майцэцэгийн хуваарьт хөрөнгө болохыг тогтоолгох хэсгийг, гуравдагч этгээд С.Дамир, С.Динара нарын “Портер” маркийн, 91-67 УНР улсын дугаартай автомашинаас, “Портер” маркийн, 73-51 УНЧ улсын дугаартай автомашинаас, “Хьюндай майти” маркийн, 91-87 УНЦ улсын дугаартай автомашинаас, “Мицубиши Кантер” маркийн, 45-31 УНТ улсын дугаартай автомашинаас, “Сүзүки аерио” маркийн, 52-85 УНО улсын дугаартай автомашинаас, “Сүзүки свифт” маркийн, 72-95 УНТ улсын дугаартай  автомашинаас ногдох хэсэг гаргуулах, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын аманд орших, нэгж талбарын 18628312635606 дугаар бүхий, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000512366 тоот гэрчилгээтэй 430 м.кв газраас, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын аманд байрлах, нэгж талбарын 18628312660622 дугаар бүхий, газар эзэмших эрхийн 000509941 тоот гэрчилгээтэй, 400 м.кв талбайтай газраас ногдох хэсэг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нь хариуцагч Б.Майцэцэгт холбогдуулан гаргасан “Есөнбүрд итернэшнл” ХХК-ийн хувьцаанаас оногдох хэсэг гаргуулах шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126 дугаар зүйлийн 126.2.4, 520 дугаар зүйлийн 520.1.1, 532 дугаар зүйлийн 532.1-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж, 95/3 тоот хаягт байрших, Ү-2201037710 улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 000327371 тоот гэрчилгээтэй, 170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гаражийг, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж, 95/7 тоот хаягт байрших, Ү-2201037705 улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 000327377 тоот гэрчилгээтэй, 170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гаражийг, “Тоёота Ланд круйзер-200” маркийн, 03-21 УБГ улсын дугаартай автомашиныг хариуцагч Б.Майцэцэгийн өмчлөлд тус тус шилжүүлж, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж, 95/3 тоот хаягт байрлах, нэгж талбарын 18628312635606 дугаартай, 430 м.кв талбайтай газрыг эзэмших эрхийн өвлөгчөөр хариуцагч Б.Майцэцэгийг тогтоож, хариуцагч Б.Майцэцэгээс 175 292 502 төгрөг гаргуулан гуравдагч этгээд Б.Энх-Амгаланд, 45 434 065 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мөнхболдод, 45 434 065 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мөнх-Оргилд, 45 434 065 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Цолмонд, 45 434 065 төгрөг гаргуулан гуравдагч этгээд С.Дамирт, 45 434 065 төгрөг гаргуулан гуравдагч этгээд С.Динара нарт тус тус олгож, талийгч Б.Балдан-Осорын нэр дээрх “Үнэт цаас төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн 15-156721 дугаар данс дахь 251 төгрөгийн 41.8 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мөнх-Оргилд, 41.8 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мөнхболдод, 41.8 төгрөгийг нэхэмжлэгч Б.Цолмонд, 41.8 төгрөгийг хариуцагч Б.Майцэцэгт, 41.8 төгрөгийг гуравдагч этгээд С.Дамирт, 41.8 төгрөгийг гуравдагч С.Динарад, Голомт банк дахь 1809328974 дугаар төгрөгийн данс дахь 1 075 833 төгрөгийн 179 305.5 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мөнх-Оргилд, 179 305.5 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мөнхболдод, 179 305.5 төгрөгийг нэхэмжлэгч Б.Цолмонд, 179 305.5 төгрөгийг хариуцагч Б.Майцэцэгт, 179 305.5 төгрөгийг гуравдагч этгээд С.Дамирт, 179 305.5 төгрөгийг гуравдагч С.Динарад, Голомт банк дахь 1809328974 дугаар төгрөгийн данс дахь 76 000 төгрөгийн 12 666.6 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мөнх-Оргилд, 12 666.6 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мөнхболдод, 12 666.6 төгрөгийг нэхэмжлэгч Б.Цолмонд, 12 666.6 төгрөгийг хариуцагч Б.Майцэцэгт, 12 666.6 төгрөгийг гуравдагч этгээд С.Дамирт, 12 666.6 төгрөгийг гуравдагч С.Динарад, Төрийн банк дахь 102700181094 дугаар төгрөгийн данс дахь 81 800 төгрөгийн 13 633.3 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мөнх-Оргилд, 13 633.3 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мөнхболдод, 13 633.3 төгрөгийг нэхэмжлэгч Б.Цолмонд, 13 633.3 төгрөгийг хариуцагч Б.Майцэцэгт, 13 633.3 төгрөгийг гуравдагч этгээд С.Дамирт, 13 633.3 төгрөгийг гуравдагч С.Динарад, Төрийн банк дахь 343200147906 дугаар төгрөгийн данс дахь 4 281 145 төгрөгийн 713 524.1 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мөнх-Оргилд, 713 524.1 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мөнхболдод, 713 524.1 төгрөгийг нэхэмжлэгч Б.Цолмонд, 713 524.1 төгрөгийг хариуцагч Б.Майцэцэгт, 713 524.1 төгрөгийг гуравдагч этгээд С.Дамирт, 713 524.1 төгрөгийг гуравдагч С.Динарад, Хаан банк дахь 5058201636 дугаар төгрөгийн данс дахь 370 098 төгрөгийн 61 683 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мөнх-Оргилд, 61 683 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мөнхболдод, 61 683 төгрөгийг нэхэмжлэгч Б.Цолмонд, 61 683 төгрөгийг хариуцагч Б.Майцэцэгт, 61 683 төгрөгийг гуравдагч этгээд С.Дамирт, 61 683 төгрөгийг гуравдагч С.Динарад, Хаан банк дахь 5058201636 дугаар төгрөгийн данс дахь 1 769 279 төгрөгийн 294 879.8 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мөнх-Оргилд, 294 879.8 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мөнхболдод, 294 879.8 төгрөгийг нэхэмжлэгч Б.Цолмонд, 294 879.8 төгрөгийг хариуцагч Б.Майцэцэгт, 294 879.8 төгрөгийг гуравдагч этгээд С.Дамирт, 294 879.8 төгрөгийг гуравдагч С.Динарад,  Худалдаа хөгжлийн банк дахь 499202313 дугаар ам.долларын данс дахь 280.40 ам.долларын 46.7 ам.долларыг нэхэмжлэгч Б.Мөнх-Оргилд, 46.7 ам.долларыг нэхэмжлэгч Б.Мөнхболдод, 46.7 ам.долларыг нэхэмжлэгч Б.Цолмонд, 46.7 ам.долларыг хариуцагч Б.Майцэцэгт, 46.7 ам.долларыг гуравдагч этгээд С.Дамирт, 46.7 ам.долларыг гуравдагч С.Динарад, Хаан банк дахь 5077184753 дугаар ам.долларын данс дахь 2096.85 ам.долларын 174.7 ам.долларыг нэхэмжлэгч Б.Мөнх-Оргилд, 174.7 ам.долларыг нэхэмжлэгч Б.Мөнхболдод, 174.7 ам.долларыг нэхэмжлэгч Б.Цолмонд, 1223.1 ам.долларыг хариуцагч Б.Майцэцэгт, 174.7 ам.долларыг гуравдагч этгээд С.Дамирт, 174.7 ам.долларыг гуравдагч этгээд С.Динарад нарт тус тус олгож, “Есөнбүрд” ХХК /РД: 543019/-ийн энгийн хувьцааны 16.66 хувийг нэхэмжлэгч Б.Мөнх-Оргил, 16.66 хувийг нэхэмжлэгч Б.Мөнхболд, 16.66 хувийг нэхэмжлэгч Б.Цолмон, 16.66 хувийг хариуцагч Б.Майцэцэг, 16.66 хувийг гуравдагч этгээд С.Дамир, 16.66 хувийг гуравдагч этгээд С.Динара нар тус бүр өвлөх эрхтэй болохыг тогтоож, нэхэмжлэгч Б.Мөнхболдын “Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж, 95/3 тоот хаягт байрлах, нэгж талбарын 18628312635606 дугаартай, 430 м.кв талбайтай газар эзэмших эрхийн өвлөгчөөр тогтоолгох” тухай нэхэмжлэлийг, хариуцагч Б.Майцэцэгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас “Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж, 95/3 тоот хаягт байрлах, Ү-2201037710 улсын бүртгэлийн дугаартай, 000327371 тоот гэрчилгээтэй, 170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гаражийг, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар  хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж, 95/7 тоот хаягт байрлах, Ү-2201037705 улсын бүртгэлийн дугаартай, 000327377 тоот гэрчилгээтэй,170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гаражийг Б.Майцэцэгийн хуваарьт өмч мөн болохыг тогтоолгох, “Тоёота ланд Круизер-200” маркийн, 03-21 УБГ улсын дугаартай автомашиныг хариуцагч Б.Майцэцэгийн хуваарьт хөрөнгө болохыг тогтоолгох” хэсгийг, гуравдагч этгээд С.Дамир, С.Динара нарын “Портер” маркийн, 91-67 УНР улсын дугаартай автомашинаас, “Портер” маркийн, 73-51 УНЧ улсын дугаартай автомашинаас, “Хьюндай майти” маркийн, 91-87 УНЦ улсын дугаартай автомашинаас, “Мицубиши Кантер” маркийн, 45-31 УНТ улсын дугаартай автомашинаас, “Сүзүки аерио” маркийн, 52-85 УНО улсын дугаартай автомашинаас, “Сүзүки свифт” маркийн, 72-95 УНТ улсын дугаартай  автомашинаас ногдох хэсэг гаргуулах, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын аманд орших, нэгж талбарын 18628312635606 дугаар бүхий, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000512366 тоот гэрчилгээтэй 430 м.кв газраас, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын аманд байрлах, нэгж талбарын 18628312660622 дугаар бүхий, газар эзэмших эрхийн 000509941 тоот гэрчилгээтэй, 400 м.кв талбайтай газраас ногдох хэсэг гаргуулах” хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч Б.Мөнх-Оргил, Б.Мөнхболд, Б.Цолмон нар хариуцагч Б.Майцэцэгт холбогдуулан “Есөнбүрд итернэшнл” ХХК-ийн хувьцаанаас оногдох хэсэг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316 400 төгрөгийг, нэхэмжлэгч Б.Мөнхболдоос төлсөн 70200 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 3 979 793 төгрөгийг, гуравдагч этгээд Б.Энх-Амгалангаас төлсөн 1 196 599 төгрөгийг, гуравдагч этгээд С.Дамир, С.Динара нараас төлсөн 1 266 799 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 316 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт, нэхэмжлэгч нараас 70200 төгрөг гаргуулан хариуцагчид, 70200 төгрөг гаргуулан гуравдагч этгээд С.Дамир, С.Динара нарт, нэхэмжлэгч нараас болон хариуцагчаас тус бүр 598 299 төгрөг гаргуулан гуравдагч этгээд Б.Энх-Амгаланд тус тус олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.