Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2017/000456

2017 оны 02 сарын 20 өдөр

            Дугаар 183/ШШ2017/00456

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Бага тойруу гудамж, 44-11 тоотод бүртгэлтэй ч, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 11Б-25 тоотод оршин суух, Боржгон овогт Гансүхийн Очгэрэл /Регистрийн дугаар:ЦБ87042462/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Өөрийн байранд байрлах, “Эрэл” ХХК-д холбогдох,  

            Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшуулалд төлсөн төлбөр, зардалд 367,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунаа, нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2015/04322 тоот шийдвэрээр Г.Очгэрэлийг “Эрэл” ХХК-ийн тоосгоны үйлдвэрт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, зардалд нийтдээ 4,215,500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр Улсын дээд шүүхээр хянагдаж 2015 оны 10 дугаар сарын 27-нд хүчин төгөлдөр болсон. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлэх үүрэгтэй ч биелүүлээгүй тул 2016 оны 1 сард шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд өгсөн.  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу “Эрэл” ХХК-иас төлсөн төлбөрөөс 356,702 төгрөгийг шийдвэр гүйцэтгэх алба суутгаж авсан. “Эрэл” ХХК үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч илүү зардал гаргасан тул урамшуулалд төлсөн 356,702 төгрөг, нотариатын болон архивын хуулбар хийсэн зардал 10,300 төгрөг, нийтдээ 367,000 төгрөгийг  “Эрэл” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагч “Эрэл” ХХК шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Г.Очгэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунаа нь хариуцагч “Эрэл” ХХК-д холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн урамшуулалд төлсөн төлбөр, зардалд нийт 367,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч “Эрэл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн хувийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гардан авч, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл тайлбараа ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн өнөөдрийн шүүх хуралдааны товыг итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Эрдэнэцэцэгт хүргэсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасныг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэв.

 Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 854 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Г.Очгэрэлийг “Эрэл” ХХК-ийн тоосгоны үйлдвэрийн Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 3,420,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, “Эрэл” ХХК нь 2014 оны 9, 10 дугаар сарын дутуу олгосон цалин 394,000 төгрөг, мөн шийдвэр гүйцэтгэлийн урамшууллын 382,500 төгрөг нийт 776,500 төгрөгийг нэхэмжлэгч Г.Очгэрэлд төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэсэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2015/04322 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 1120 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээсэн байна.

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч “Эрэл” ХХК сайн дураар биелүүлээгүйгээс нэхэмжлэгч шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр   Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 16/1606 тоот Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ байгуулсныг хэрэгт нотлох баримтаар ирүүлжээ.

Уг гэрээгээр нэхэмжлэгч Г.Очгэрэлээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1.2, Хууль зүйн сайдын 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/181 тоот журамд зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалыг 8,5%-иар тооцон төлбөрийн дүнгээс гаргуулахаар тохиролцсон байх ба Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь “Эрэл” ХХК-иас төлбөрт шилжүүлсэн нийт 4,216,500 төгрөгөөс 356,702 төгрөгийг суутган авч, үлдэгдэл 3,859,798 төгрөгийг Г.Очгэрэлд шилжүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болжээ./хх 5-6/

Дээрхээс дүгнэхэд “Эрэл” ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэснийг зөрчсөн болох нь тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг албадан биелүүлэхэд 356,702 төгрөгийн зардал гаргасныг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

            Нэхэмжлэгч нь нотариатын болон архивын зардалд 10,300 төгрөг гаргуулахаар шаардаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа өөрөө нотлох хуульд заасан үүргээ хэрэгжүүлэх үүднээс гаргасан зардал байхаас гадна хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны архивын кассын орлогын ордер, нотариатын зардал төлсөн баримтууд нь тухайлан нэхэмжлэгч Г.Очгэрэл энэ хэрэгт авсан баримт гэж үзэх боломжгүй байх тул дээрх зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж үзэв.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагаас 356,702 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов. Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангагдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 228 дугаар зүйлийн 228.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Эрэл” ХХК-иас 356,702 /гурван зуун тавин зургаан мянга долоон зуун хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Очгэрэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,298 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 11,660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 11,351 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ                             О.ОДГЭРЭЛ