Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 0417

 

2020 оны 06 сарын 15 өдөр

        Дугаар 128/ШШ2020/0417

             Улаанбаатар хот

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б овгийн С 

Хариуцагч:     Нзда, Бздзда, Бздгзба,

Нэхэмжлэлийн шаардлага:

1. “Бздздын 2005 оны 12 дугаар сарын 30 өдрийн 386 дугаар захирамжийн Д.Бд холбогдох хэсэг, мөн Нздын 2006 оны 430 дугаар захирамжийн С.Ад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох,

2. С овогтой Ггийн Бзд 12 дугаар хороо ******* ******* хаягтай ******* /*******/ нэгж талбарын дугаартай 700 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан захирамж гаргахыг даалгах;

3. С овогтой Ггийн Бздгзбадүүргийн 12 дугаар хороо  700 м.кв газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, уг газрын кадастрын зургийг иргэн С.Ггийн нэр дээр мэдээллийн санд оруулахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч, түүний өмгөөлөгч В.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө, Э.А, Г.Ү, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чоос шүүхэд анх гаргасан болон нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бздгзбадүүргийн 12-р хороо ******* ******* тоот газрыг Бздздын 2004 оны 04 сарын 01 өдрийн 70-р захирамжаар иргэн С.Гд эзэмших эрх олгосон билээ.

2019 оны эхээр газар эзэмших эрхийн бичгээ сунгахаар өргөдөл БЗД-ийн газрын албанд өгөхөд БЗД-ийн засаг даргын 386 захирамжаар 2005 оны 12-р сарын 30-ны өдөр иргэн Д.Бд, 2006 оны Нздын 430 захирамжаар С.А гэх хүнд өмчлүүлсэн байна гэсэн.

Уг асуудлыг мэдэн 2019 оны 8-р сард Бздзда болон газрын албанд гомдол гаргахад Засаг дарга иргэнд газар өмчлүүлэхтэй холбоотой гаргасан шийдвэрийг хүчингүй болох эрх тусгагдаагүй тул шүүхээр шийдвэрлүүлнэ үү гэсэн албан бичиг ирсэн.

... Бздздын 386 захирамжаар 2005 оны 12-р сарын 30-ны өдөр иргэн Д.Бд, 2006 оны Нздын 430 захирамжаар С.А гэх хүнд өмчлүүлсэн байсан нь хүчин төгөлдөр ямар нэгэн хүчингүй болгох захирамжгүйгээр Д.Бд шинээр гаргаж өгсөн нь Монгол улсын газрын тухай хуулийн 31.3 хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж буй газартай ямарваа нэгэн хэлбэрээр давхцаагүй байна гэснийг зөрчин дахин шинээр олгож Д.Бн шинэ гэрчилгээ гарангуут нь С.А гэдэг хүнд зарж дамжуулан шилжүүлсэн байна. С.А нь гэрчилгээгээ давхардуулан авангуутаа өмчлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтэй тэр даруйд нь өгч Нздын 2006 оны 430 захирамжаар өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна.

Иймд Бздздын 2005 оны 12 дугаар сарын 30 өдрийн 386 дугаар захирамжийн Д.Бд холбогдох хэсэг, мөн Нздын 2006 оны 430 дугаар захирамжийн С.Ад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү.

... Бздздад холбогдуулан:

Иргэн С овогтой Ггийн Бздгзбадүүргийн 12 дугаар хороо ******* ******* хаягтай ******* /*******/ нэгж талбарын дугаартай 700 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан захирамж гаргахыг даалгах;

Бздгзбадүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан Бздздын 2004 оны 78-р дугаар захирамжаар анх газар эзэмших эрх нь үүсч, 2013 оны******* дугаар захирамжаар газар эзэмших эрх нь сунгагдсан иргэн С овогтой Ггийн Бздгзбадүүргийн 12 дугаар хороо ******* ******* хаягтай ******* /*******/ нэгж талбарын дугаартай 700 м.кв газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, уг газрын кадастрын зургийг иргэн С.Ггийн нэр дээр мэдээллийн санд оруулахыг даалгах гэсэн 2 нэмэгдүүлсэн шаардлагыг Захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.12-т заасны дагуу шүүхэд гаргаж байна.

... Бздгзбадүүргийн 12 дугаар хороо ******* тоотыг С.Г өөрөө анх газрыг нь тэгшилж, хашаа байшинг нь барьж, амьдарч байсан. Тэгээд н.ийн дүү н.*******т нөхөртэй нь хамт үлдээгээд явсан. Гэтэл гадаадад амьдарч байгааг нь далимдуулан газрыг нь дээрэмдэж авсан асуудал болж байна. Мөн газрын албаны хариуцлагагүй үйлдэл байна. Анх гэрчилгээ аваад сунгуулах гээд өгч байхад түүнийг нь өөрийнхөө албан тушаалыг ашиглаж сунгаж өгөхгүй байгаа үйлдлийг гуравдагч этгээд хариуцагч нар хамтарч байгаа гэж ойлгож байна.

Газрын харилцааны мэргэжилтэн н.А өмнөх шүүх хуралдаанд 2019 оны 9 дүгээр сард өөрөө өөрчилсөн гэж хэлж байсан. Одоо болохоор тэгж хэлээгүй байна гэж байна. Бүтэн хэлэлцсэн хурал дээр байгаа. Мөн Газрын албаныхан ажилдаа хайнга хандсан. Ямар нэгэн захирамж гарч байгаа бол тэр захирамжийг хүчингүй болгосны дараа дараагийн иргэнд шилжүүлэх хуулиа баримтлахгүй ажиллаж байна. Хуулиараа байх ёстой. Хэрэв эзэмших эрхийн гэрчилгээ олгох гэж байгаа бол хуульд заасан байгаа шаардлагатай бүх бичиг баримтыг цуглуулсны дараа өргөдлийг хүлээж авахаас биш ингээд явдаг юм гэдэг байдлаар хандаж болохгүй. Газрын албаны хариуцлагагүй үйлдлээс болж иргэн хохирч байна. Төрийн албан хаагч хариуцлагагүй үйлдэл хийсэн бол шалгуулж болно. Энэхүү асуудлыг үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч В.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хавтаст хэрэгт цугларсан баримтаас харахад маргаан бүхий газарт нэхэмжлэгчийн газрын эрх үүссэн нь тодорхой байна. Газрын эрхийн хугацааг Засаг даргын захирамжаар тоолно гэсэн асуудал яригдаад байна. Энэ бол худлаа. Газрын тухай хуульд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссанаас 30 хоногийн өмнө Засаг даргад хугацаа сунгуулах хүсэлт гаргана гэж заасан. Өөрөөр хэлбэл газар эзэмших, ашиглах эрхийн хугацааг гэрчилгээгээр тодорхойлдог. Мөн хууль тогтоомжийн дагуу газрыг зөвхөн хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй этгээд эзэмших ёстой. Тухайн эзэмшил ашиглалтад байгаа газар нь бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газартай давхцах ёсгүй гэж заасан. Маргаан бүхий 386 дугаар захирамж гарч байхад С.Ггийн газар хүчин төгөлдөр байсан нөхцөл байдал тогтоогдож байгаа.

Кадастрын зураг устгагдсан, устгагдаагүй гэдэг асуудал дээр маргаад байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаачлан үүнийг шалгах боломжтой. Энэ хэрэгт хэдэн хэдэн гэрч орж ирэн хэргийг субъектив болгож байна. Кадастрын зураглал хоорондоо зөрүүтэй байгаа учраас мэдээллийн санд үзлэг хийлгэх хүсэлт тавьсан. Ингээд шүүх шаардлагагүй гэж үзсэн тул баримтыг авч ирсэн. Зөрүүтэй байдалд нь шүүх үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой. Ямар ч байсан энэ хүн төрөөс өгсөн хүчин төгөлдөр кадастрын зурагтай. Хуурамчаар хийсэн зүйл биш.

Тухайн маргаж байгаа газрыг анх С.Г хөрөнгө оруулаад зуслангийнхаа байшингаар хашааг нь татаад, газрыг нь сайжруулсан нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд хариуцагчийн зүгээс маргахгүй байх гэж бодож байна. Хавтаст хэрэгт цугларсан баримтаас харахад С.Г н.Б гэдэг хүнд энэ газрыг бэлэглэсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй. Хавтаст хэргийн 78 дугаар хуудсан байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Аийн өөрийнх нь хариу тайлбар байгаа. С.Г нь н.Бд бэлэглэсэн газраа буцааж авах гээд яваад байгаа гэсэн хариу тайлбар байгаа. Үүн дээр бэлэглэсэн нөхцөл байдал нотлогдох юм бол бид нар маргаад байх шаардлага байхгүй. Би энд өмгөөлөл хийгээд зогсоод байх ч шаардлага байхгүй.

Мөн С.Г 2 газартай байх нь эрх зүйн байдлыг нь дордуулах нөхцөл болохгүй. Газрын тухай хуулиар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар Монгол Улсын иргэн хэдэн ч газар эзэмших эрхтэй. Төрөөс ганцхан удаа үнэ төлбөргүйгээр газрыг өмчлүүлнэ гэдэг зүйл байгаа.

Иргэн н.Б, С.Г нарын хооронд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийгдээд 4 хоногийн дотор захиргааны процесс явж байна. Шууд өмчлүүлчихсэн. Энэ бол захиргааны алдаатай процесс юм. Зарим хүмүүс газрын эрхээ сунгуулах гээд хэдэн сар жил болж байхад зарим нь 7 хоногийн дотор эзэмшиж байгаа үйл баримт авагддаг. Өөрөөр хэлбэл н.Атэй Бздгзбадүүргийн тодорхой хүмүүс нэг талд гарчихаад хэргийг шийдвэрлэхэд төвөгтэй нөхцөл байдал үүсгэж байна. Эдгээр нөхцөл байдлын улмаас нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Тийм учраас үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамтатган нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж шийдэж өгнө үү” гэв.

Хариуцагч Бздздын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Ггийн нэхэмжлэлтэй Бздзда, Нздад тус тус холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...иргэн С.Ггийн Бздгзбадүүргийн 12 дугаар хороо Жанжины ******* хаяггай ******* /*******/ нэгж талбарын дугаартай 700 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан захирамж гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцаж дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Бздздын 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 386 дугаар захирамжаар иргэн Дорждэрэм овогтой Бд тус дүүргийн 12 дугаар хороо, Жанжины ******* хаягт газар эзэмшүүлж шийдвэрлэсэн байна. Улмаар иргэн Д.Б газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг С.Атэй байгуулж 12 дугаар хороо, Жанжины ******* тоот газрыг Нздын 2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 430 дугаар захирамжаар С.Ад тухайн газрыг өмчлүүлсэн байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй” гэж заасны дагуу маргаан бүхий газартай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь газар эзэмших эрх бүхий этгээд мөн эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд нэхэмжлэлдээ “... 2019 оны эхээр газар эзэмших эрхийн бичгээ сунгахаар Бздгзбадүүргийн Газрын албанд өргөдөл гаргасан гэж дурдсан” В иймд дээрх нэмэгдүүлсэн шаардлагыг 2020 оны 06 дугаар сард гаргаж байгаа нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр А- зүйлийн 54.1.3, 54.1.5, 54.1.8-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай шийдвэр гаргаж өгнө үү.

... Газрыг хэн анх эзэмшсэн бэ буюу маргаан бүхий газарт хэн анх амьдарч байсан бэ гэдэг асуудлыг тогтоохыг зорьсон. Өнөөдрийн шүүх хуралдаанд ирсэн 2 гэрч ч 2002 онд маргаан бүхий газарт очиход овоолсон шороо байсан, байшингийн модоор хашаа хатгасан гэдэг байдлаар ярьж байна. Хэдийгээр гэрчүүд мэдүүлсэн ч гэсэн сайн мэдэхгүй байна гэдэг байдлаар ярьсан. Иймд бүрэн дүүрэн нотолж чадахгүй байна. Мөн өнөөдрийн 2 гэрчийн мэдүүлэг логикийн хувьд хоорондоо зөрж байна. Эхний гэрч ямар ч хашаа байхгүй байхад газрыг тэгшилсэн гэсэн бол дараагийн гэрч хашаа барих гээд модоо аваад очиход овоолсон шороотой байсан. Тэр овоолсон шороон дээр хашаа хатгасан гэдэг зүйлийг ярьж байна.

Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна” гэсэн заалт байгаа. 0.07 га-гаас илүүгүй газар эзэмших эрх байгаа. Гэхдээ 0.07 га-гас илүү газар эзэмших юм бол тодорхой хэмжээгээр мөнгө төлнө гэсэн заалт байгаа юм. Гэтэл нэхэмжлэгч талаас хэдэн ч газар эзэмшиж болно. Өмчлөх дээр л энэ асуудал яригдаж байна гэж хэлж байгаа нь буруу. Тэгэхээр дахин нэг газрын эзэмших эрхийн гэрчилгээ байгаа бол хоёр дахь газраа заавал үнэ төлбөртэй эзэмшинэ. Тийм учраас одоогийн энэ маргаж буй газраа эзэмших эрхтэй гэж ярьж байгаа бол төлбөрийг нь төлсөн байх ёстой гэж хэлэх гээд байгаа юм. Тийм зүйл байхгүй учраас энэ 2 дахь газрыг эзэмшээд ирсэн гэдэг нь үндэслэлгүй юм.

Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийг олгодог. Түүнээс биш тэр газар эзэмших эрхийн захирамж албажуулсан гэрчилгээг бичигдсэн өдрөөс хойш энэ хүний газар эзэмших эрх олгогдлоо гэж үзэх нь хууль бус юм. Засаг даргын захирамж 4 дүгээр сарын 01-ний өдөр гарсан бол энэ өдрөөс эхлэн хугацаагаа тоолно. Тэгэхээр 2004 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр захирамж гарсан бол 2005 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хугацаа дуусна. Хугацаа дуусаж байхад 30 хоногийн өмнө газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлт өгөх байсан. 30 хоногийн өмнө буюу 2005 оны 3 дугаар сард хүсэлтээ өгөх юм бол одоогийн маргаад байгаа н.Бд олгосон захирамж, 2006 оны өмчлүүлсэн захирамж гарахгүй байсан. Тийм учраас үүнээс хойших процессууд нь хуульд заасны дагуу явагдсан. Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн үндсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэмэгдүүлсэн шаардлагын хувьд өмнөх саналаа дэмжиж байна” гэв.

Хариуцагч Бздгзбадүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2004 онд С.Гд газар эзэмшүүлэхдээ хугацааг нь 1 жилээр гэж тогтоосон байдаг. Тэгэхээр захирамж олгогдсон өдрөөс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн учраас хүчингүй болсон гэж үзэж байгаа юм. Иймд дүүргийн Засаг дарга газар байдаг айлд нь эзэмшүүлэхэд хууль зөрчиж байгаа зүйл байхгүй. Кадастрын зураг бүртгэгдээд алга болоод байгаа асуудалд манай архивын материал байхгүй байна. Тэгэхээр түүнд тодорхой тайлбар өгч чадахгүй байна. Иргэний үнэмлэхийн хуулбар байхгүй, схем зураг байхгүй, хүснэгт шиг зүйл бөглөж өгсөн зүйл байна” гэв.

Хариуцагч Нздын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ү шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн С.Ггийн нэхэмжлэлтэй Нздын 2006 оны Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай“ 430 дугаар захирамжийн С.Ад холбогдох хэсгийг хүчингүй болгохоор гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Бздгзбадүүргийн 12-р хороо, ******* ******* тоот, 700 м2 газрыг Бздздын 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 386 дугаар захирамжаар иргэн Д.Бд эзэмшүүлсэн.

Тухайн захирамжийг гаргахдаа дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5,3 дахь хэсэг, Нздын 2003 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 129 дүгээр захирамжийг тус тус үндэслэсэн байна.

Иргэн Д.Б болон С.А нарын хооронд 2006 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай гэрээ” байгуулагдсан бөгөөд 2006 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр иргэн С.А Гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авахаар Нздад хандан өргөдөл гаргасан байдаг.

Улмаар Нздын 2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 430 дугаар захирамжаар С.Ад тухайн газрыг өмчлүүлсэн бөгөөд Нздын 2006 оны 430 дугаар захирамж нь холбогдох хууль тогтоомжид үндэслэж гарсан захиргааны акт байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

... Нзда захирамжаа гаргахдаа материалуудаа хянаад гаргадаг. Ингэхэд бүх баримт байсан. Тийм учраас Нзда хууль зүйн хувьд алдаагүй захирамж гаргасан. Өнөөдрийн шүүх хуралдаанд ирж мэдүүлэг өгсөн гэрчүүд тухайн газарт нэг удаа очиж үзсэн байна. Гэтэл өмнөх шүүх хуралд ирж мэдүүлэг өгсөн н.Бгийн ээж гэх хүн тэр хашаанд 1990 оны дунд үеэс амьдарч байсан гэж мэдүүлдэг. Энэ нь улсын бүртгэлээс авсан нотлох баримтаар тодорхой харагдаж байгаа” гэв.

Гуравдагч этгээд С.А шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа С.Ггийн нэхэмжлэлтэй хэргийн материал түүний үндэслэлтэй танилцаад дараахь тайлбарыг хүргүүлж байна.

Совогтой А миний бие 2006 онд Бздздын 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 386 тоот захирамжтай тус дүүргийн 12-р хороо Жанжины ******* тоот эзэмших гэрчилгээтэй иргэн Д.Бгийн бичиг баримтын зөрчилгүй, ямар нэгэн маргаангүй газрыг Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулж худалдан авсан.

Улмаар гэр бүлийн хэрэгцээнд зориулан өмчилж авахаар өргөдөл гаргасны дагуу Нздын 2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 430 дугаар захирамжаар С.Ад өмчлүүлэх шийдвэр гарсан бөгөөд тухайн захирамж нь холбогдох хууль тогтоомжид үндэслэж гарсан захиргааны акт мөн болох нь тогтоогдсон.

Иргэн С.Г нь тус газарт амьдарч байгаагүй бөгөөд хамтран амьдрагчынхаа төрсөн дүүдээ бэлэглэсэн газрыг эзэмших санаархалтай байгаа нь энэхүү маргаантай асуудлын үндэс болж байна.

Тухайн газарт 1995 оноос хойш иргэн Д.Б нь гэр бүлийн хамтаар амьдарч байсан бөгөөд дулааны шугам дэд бүтцййн ажлаас шалтгаалан 2005 онд тус газрын байршлын кадастрын зураг баталгаажин эзэмших эрх үүссэн.

Улмаар 2006 оны 8-р сарын 29-ний өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” хийгдэн эзэмших эрх надад шилжсэн.

Энэ газрын талаарх дэлгэрэнгүй, баттай мэдээллийг иргэн Д.Бгийн төрсөн ээж С.******* болон төрсөн дүү Д.Н, Д.Д нараас гэрчийн мэдүүлэг авах боломжтой.

Шаардлагтай гэвэл эдгээр хүмүүстэй утсаар холбогдсон аудио бичлэг байгаа болно” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн н.Бд газар эзэмших хүсэлт, Газрын албаны мэргэжилтний тодорхойлсон кадастрын зураг, дүүргийн Засаг даргын тодорхойлолт нь байгаа юм. Нэхэмжлэгч талд архиваас ямар ч материал олдоогүй. Нэг Засаг даргын тодорхойлолт байдаг. 2014 онд архиваас шүүлгэхэд н.О гэдэг хүний гарын үсэгтэй кадастрын зураг архивт бүртгэл нь өөрчлөгдсөн байна лээ. Гэтэл өнгөрсөн хуралд н.О гэх хүн мэдүүлэг өгөхдөө миний гарын үсэг биш байна гэж хэлсэн ... С.Г н.Бгийн нагац ахтай түр хамтран амьдрагч байсан юм байна лээ. Н.Бгийн нагац ах нь төрсөн дүүдээ хоосон газрыг бэлэглэсэн юм байна лээ. Өөрөө 2 газартай юм чинь нэгийг нь С.Гд өгчихье гэсэн. С.Гд өөрийнхөө байшинтай газрыг өгөөд хоосон газрыг дүүдээ өгсөн байна лээ. С.Ггийн хамтран амьдрагч нь анх энэ газрыг олж өөрийн төрсөн дүүдээ бэлэглэсэн юм байна лээ” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Ггийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чоос анх шүүхэд “Бздздын 2005 оны 12 дугаар сарын 30 өдрийн 386 дугаар захирамжийн Д.Бд холбогдох хэсэг, мөн Нздын 2006 оны 430 дугаар захирамжийн С.Ад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох” тухай нэхэмжлэл гаргасан.

2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа “С овогтой Ггийн Бздгзбадүүргийн 12 дугаар хороо ******* ******* хаягтай ******* /*******/ нэгж талбарын дугаартай 700 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан захирамж гаргахыг даалгах, ... газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, уг газрын кадастрын зургийг иргэн С.Ггийн нэр дээр мэдээллийн санд оруулахыг даалгах”[1] гэж нэмэгдүүлжээ.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр С.Ггийн Нзда, Бздзда, Бздгзбадүүргийн Газар зохион байгуулалтын албан холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлээ “хариуцагч Бздзда нь С.Гд анх 2004 онд эзэмших эрх үүссэн газарт давхардуулан Д.Бд газар эзэмшүүлсэн, улмаар дүүргийн Засаг даргаас С.Ад газар эзэмших эрх олгосон шийдвэр гаргаагүй байхад Нзда нь тавхан хоногийн дотор уг газрыг өмчлүүлсэн нь хууль бус” гэж тайлбарлан маргасан.

Хариуцагч, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “С.Гд газар эзэмшүүлсэн хугацаа дуусгавар болсны дараа Д.Бд уг газрыг эзэмшүүлсэн, улмаар Д-Бгөөс С.А нарын хооронд хийгдсэн газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ болон тэдний гаргасан хүсэлтийг үндэслэн газар өмчлүүлэх шийдвэр гаргасан нь хууль тогтоомжид нийцсэн” гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

С.Ггээс 2013 онд газар эзэмших эрхийн хугацааг сунгуулахдаа гаргаж өгсөн газрын кадастрын зураг нь нэгж талбарын дугаар/*******/ болоод эргэлтийн цэгүүдийн тоон утгын хувьд Д.Бгөөс С.Ад газар эзэмших эрх шилжүүлэхдээ гаргаж өгсөн газрын кадастрын зурагтай зөрүүгүй давхцаж байна[2].

Мөн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар,

- Бздздын 2004 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 70 дугаар захирамжаар С.Гд тус дүүргийн 12 дугаар хороо, ******* ******* тоот хаягт байрлах амины хашааны зориулалт бүхий газрыг 1 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, мөн оны 11 дүгээр сарын 29-ний өдөр эрхийн гэрчилгээ олгосон, мөн дүүргийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн******* дугаар захирамжаар дээрх газрын эзэмших эрхийн хугацааг 5 жилийн хугацаагаар сунгасан[3],

- Бздздын 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 386 дугаар захирамжаар дээрх Бздгзбадүүргийн 12 дугаар хороо, ******* ******* тоот хаягт байрлах газрыг Дорждэрэмийн Бд эзэмшүүлсэн, Д.Бгөөс газар эзэмших эрхээ 2006 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ээр С.Ад шилжүүлсэн[4],

- Нздын 2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 430 дугаар захирамжаар дээрх газрыг Сүхээ овогтой Ад өмчлүүлж шийдвэрлэсэн үйл баримт тус тус тогтоогдов[5].

Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх” гэж, 33 дугаар зүйлийн 33.1.1-т “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтууд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй  дээрх үйл баримтуудаас үзвэл, Бздгзбадүүргийн 12 дугаар хороо, ******* ******* тоот хаягт байрлах 700мкв газрыг Д.Бд эзэмшүүлсэн, улмаар С.Ад өмчлүүлсэн захиргааны байгууллагуудын шийдвэрүүд нь хууль тогтоомжид нийцсэн гэж үзэхээр байна. Учир нь:

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх бөгөөд хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй этгээд газар эзэмшихийг хориглохоор заасан.

Маргаан бүхий газрыг нэхэмжлэгч С.Гд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Бздздын 2004 оны 70 дугаар захирамжид газар эзэмшүүлсэн хугацааг заагаагүй, харин уг захирамжийг үндэслэж олгосон 12-737[6] тоот гэрчилгээнд заасан газар эзэмшүүлэх хугацааг “Нэг жил” байхаар тогтоосон байх ба нэхэмжлэгчээс хүчингүй болгуулахаар шаардаж буй дүүргийн Засаг даргын 2005 оны 386, Нздын 2006 оны 430 дугаар захирамжууд нь уг хугацааг дуусгавар болсны дараа гарсан байх тул хариуцагч захиргааны байгууллагууд нь газрыг давхардуулан олгосон гэж үзэхээргүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч С.Гд маргаан бүхий газрыг 1 жилийн хугацаагаар газар эзэмшүүлсэн шийдвэр нь 2004 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр, газар эзэмшүүлэх 12-737 тоот гэрчилгээ нь мөн оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөр огноологдсоны дээр “нөхөн олгов” гэсэн тэмдэглэгээтэй, харин Д.Бд маргаан бүхий газрыг анх эзэмшүүлсэн шийдвэр нь 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр огноологдсон буюу нэхэмжлэгчийн газар эзэмшиж байсан 1 жилийн хугацаа дуусгавар болсны дараа гарсан байх тул маргаан бүхий шийдвэрүүдийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “дүүргийн Засаг даргаас иргэнд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа газрын тухай хуульд заасан шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг баримтлах, хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх гэснийг тус тус шалгах үүргээ хэрэгжүүлээгүй” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Харин Бздздын 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн******* дугаар захирамжаар нэхэмжлэгч С.Ггээс гаргасан хүсэлтийг үндэслэж маргаан бүхий газрын эзэмших эрхийн хугацааг 5 жилээр сунгаж[7] шийдвэрлэсэн байх боловч энэ нь С.Гг маргаан бүхий газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа гэж үзэх хангалттай үндэслэл болохооргүй байна гэж шүүх дүгнэлээ. Тодруулбал,

- Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “миний ээж С.Г нь гадаадад олон жил амьдарч байгаа” гэж тайлбарлах ба С.Г нь газар эзэмших эрх түүнд анх үүссэнээс хойш Д.Бд газар эзэмших эрх үүсэх хүртлэх цаг хугацаанд газар эзэмших эрхийн хугацаагаа сунгуулахаар хүсэлт гаргаж байсан талаар нотлох баримтын эх сурвалж зааж маргаагүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “2008, 2009 оны үед хүсэлтээ гаргаж байсан байх” тайлбарлаж байгаагаас үзвэл, нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас өмнө хугацаа сунгуулах хүсэлт гаргах талаар хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж заасны дагуу түүний газар эзэмших эрх дуусгавар болсон байхад уг цаг хугацаанаас хойш үүссэн газар эзэмших, өмчлөх эрхийг хүчингүй болгуулахаар шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

- Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нь маргаан бүхий газарт оршин суудаггүй, бодитоор эзэмшдэггүй тухайдаа маргаагүй, харин “Д.Бг анх хашаа харж бай гэж буулгасан. Одоо өөр айл буулгасан байгаа” гэж тайлбарласан.

- Гуравдагч этгээд С.А нь тухайн газарт оршин суудаггүй байх боловч өмчилж байгаа газрын хувьд энэ нь зайлшгүй байх нөхцөл биш бөгөөд хариуцагч Бздздаас маргаан бүхий газрыг Д.Бд эзэмшүүлэх шийдвэр гаргасан, түүнчлэн Нздын 2005 оны 430 дугаар шийдвэрээр уг газрын С.Ад өмчлүүлж шийдвэрлэсний дараа энэхүү нөхцөл байдлыг шалгахгүйгээр нэхэмжлэгчийн газар эзэмших хугацааг сунгасан нь гуравдагч этгээдийн газартай бодитоор давхцал үүсгэжээ.

Дээрх тохиолдолд, хэдийгээр эзэмшлийн газар дээрээ өөрөө амьдраагүй, оршин суугаагүй нь газар эзэмших эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй боловч нэгэнт дуусгавар болсон газар эзэмших эрхийн сунгасан шийдвэрийг үндэслэж нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдсөн гэж үзэх, улмаар тухайн газар үүссэн бусдын газрын эрхийг хүчингүй болгуулах хууль ёсны эрхтэй гэж үзэх нь учир дутагдалтай болохоор байна.

Иймд нэхэмжлэлийн “Бздздын 2005 оны 12 дугаар сарын 30 өдрийн 386 дугаар захирамжийн Д.Бд холбогдох хэсэг, мөн Нздын 2006 оны 430 дугаар захирамжийн С.Ад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох, С овогтой Ггийн Бздгзбадүүргийн 12 дугаар хороо ******* ******* хаягтай ******* /*******/ нэгж талбарын дугаартай 700 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан захирамж гаргахыг даалгах” шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн нэгж талбарын ******* дугаартай Бздгзбадүүргийн 12 дугаар хороо ******* ******* хаягт байрлах 700мкв газрын кадастрын зураг нь 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр үйлдэгдсэн байна[8].

Бздгзбадүүргийн Газрын алба/хуучин нэрээр/-нд тухайн үед мэдээллийн сангийн бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байсан Г.О нь шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ дээрх кадастрын зургийг хэвлэж өгөөгүй, тус зурагт “Иргэн С.Ггийн нэр дээр бүртгэлтэй байна гэсэн тэмдэглэгээ хийгээгүй” гэж мэдүүлсэн ба тухайн үед мэдээллийн санд өөрчлөлт оруулахгүйгээр эзэмшигчийн нэрийг өөрчилж зургийг цаасан дээр хэвлэх боломжтой байсан талаар үгүйсгээгүй[9].

Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 2/745 дугаартай албан бичгээр шүүхэд ирүүлсэн лавлагаанд “...2006 оны 9 дүгээр сарын зурган мэдээлэлд ...иргэн С.Аийн нэр дээр өмчлөх эрхтэйгээр бүртгэгдсэн. ... өөрчлөлт ороогүй”[10] гэж, мөн газраас 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 3/1807 дугаартай иргэн С.Гд өгсөн лавлагаанд “... 2006 оны 09 дүгээр сард анх бүртгэгдсэн. 2013 оны 11 дүгээр сард өмчлөгчийн мэдээлэл өөрчлөгдөн С.Ггийн нэр дээр өмчлөх эрхтэйгээр бүртгэгдсэн. 2020 оны 06 дугаар сарны зурган мэдээлэлд өмчлөгчийн мэдээлэл өөрчлөгдөн нэгж талбарын ******* дугаартайгаар бүртгэгдсэн”[11] гэж зөрүүтэй тодорхойлогджээ.

Гэвч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дээрх лавлагаануудад газрын кадастрын зурган мэдээллийн сангийн мэдээлэлд маргаан бүхий газрын байршил, хэмжээнд өөрчлөлт ороогүй, анх бүртгэгдсэн огноо өөрчлөгдөөгүй агуулга ижил, харин өмчлөгчийн бүртгэлийн талаарх агуулга зөрүүтэй байгаа нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөргүй байна. 

Учир нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-т зааснаар дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын ... кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх” эрх хэмжээтэй тул С.Ад газар өмчлүүлэх шийдвэр гарснаар зураг бүртгэгдэх, нэхэмжлэгч С.Ггийн газар эзэмших эрхийн хугацааг сунгаснаар зураг өөрчлөгдөх боломжтой байх тул газрын кадастрын зурган мэдээллийн санд газрыг өмчлөгчийн мэдээлэл өөрчлөгдсөн байдал нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлхээргүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч С.Гд маргаан бүхий газрыг өмчлүүлсэн аливаа шийдвэр гарч байгаагүй байх тул Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас иргэн С.Гд өгсөн “...2013 оны 11 дүгээр сард өмчлөгчийн мэдээлэл өөрчлөгдөн С.Ггийн нэр дээр өмчлөх эрхтэйгээр бүртгэгдсэн. 2020 оны 06 дугаар сарны зурган мэдээлэлд өмчлөгчийн мэдээлэл өөрчлөгдөн бүртгэгдсэн” гэсэн агуулга бүхий тодорхойлолт ач холбогдолгүйн дээр кадастрын зураг мэдээллийн санд бүртгэгдэх үндэслэл болох нэхэмжлэлийн “С овогтой Ггийн Бздгзбадүүргийн 12 дугаар хороо ******* ******* хаягтай ******* /*******/ нэгж талбарын дугаартай 700 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэхүй” хууль бус болох нь тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэлийн “С овогтой Ггийн Бздгзбадүүргийн 12 дугаар хороо ******* ******* хаягтай ******* /*******/ нэгж талбарын дугаартай 700 м.кв газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, уг газрын кадастрын зургийг иргэн С.Ггийн нэр дээр мэдээллийн санд оруулахыг даалгах” хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Ггээс Нзда, Бздзда, Бздгзбадүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “Бздздын 2005 оны 12 дугаар сарын 30 өдрийн 386 дугаар захирамжийн Д.Бд холбогдох хэсэг, мөн Нздын 2006 оны 430 дугаар захирамжийн С.Ад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох, С овогтой Ггийн Бздгзбадүүргийн 12 дугаар хороо ******* ******* хаягтай ******* /*******/ нэгж талбарын дугаартай 700 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан захирамж гаргахыг даалгах, С овогтой Ггийн Бздгзбадүүргийн 12 дугаар хороо ******* ******* хаягтай ******* /*******/ нэгж талбарын дугаартай 700 м.кв газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, уг газрын кадастрын зургийг иргэн С.Ггийн нэр дээр мэдээллийн санд оруулахыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Ц.МӨНХЗУЛ

 

 


[1] 2 дугаар хавтаст хэргийн 59 дэх талд

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 18, 149,60 дахь талд, 2 дугаар хавтаст хэргийн 1 дэх талд

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 48-52 дахь талд

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 53-58 дахь талд

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 88, 145-149 дэх талуудад

[6] 2 дугаар хавтаст хэргийн 5 дахь талд

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 52 дахь талд

[8] 1 дүгээр хавтаст хэргийн 18 дахь, 2 дугаар хавтаст хэргийн 1 дэх талд

[9] 2 дугаар хавтаст хэргийн 52 дахь талд

[10] 1 дүгээр хавтаст хэргийн 151 дэх талд

[11] 2 дугаар хавтаст хэргийн 73-77 дахь талд