Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/108

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж, ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Г.Энхтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй

 

Нарийн бичгийн дарга Ц.Н

Улсын яллагч Н.Д

Иргэдийн төлөөлөгч Х.Б ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Бс/онлайн/

         Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2025003910362 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Б.Б

 

          Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Б.Б нь “Мөнхцэцэг гар утас”, “Заяа Заяа”, “Тэди гар утас” гэх фэйсбүүк хаяг буюу цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан “гар утас хямдралтай үнээр зарна” гэж хуурч,

 

1. 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр иргэн Б.Г-с иргэн Э.М-н Хаан банкны ********* дугаартай дансаар 2 260 000 төгрөгийг залилж авсан,

 

2. 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр иргэн Б.М, Х.Д Хаан банкны ***** дугаартай дансаар 335 000 төгрөгийг залилж авсан,

 

3. 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр иргэн Б.М-с Э.М-н Хаан банкны ********* дугаартай дансаар 425 000 төгрөгийг залилж авсан,

 

4. 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Х.Б-с Д.БХаан банкны *дугаартай дансаар 1 250 000 төгрөгийг залилж авсан,

 

5. 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Б.Ц-с Ё.Б-н *  дугаарын дансаар 1 120 000 төгрөгийг залилж авсан,

 

6. 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр иргэн Д.Н-с Э.М-н Хаан банкны ********* дугаартай дансаар 530 000 төгрөгийг залилж авсан,

 

7. 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр иргэн Г.П-с Б.А-н *  дугаартай дансаар 425 000 төгрөгийг залилж авсан,

 

8. 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр иргэн Э.Ч-с Х.Дашгомбын Хаан банкны ***** дугаартай дансаар 980 000 төгрөгийг залилж авсан,

 

9. 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр иргэн М.У  , Б-А нараас М.А-н*  дугаартай дансаар 885 000 төгрөгийг залилж авсан,

 

10. 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр иргэн О.Н-с Э.М-н Хаан банкны ********* дугаартай дансаар 572 000 төгрөгийг залилж авсан,

 

11. 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр иргэн М.О-с иргэн Э.М-н Хаан банкны ********* дугаарын дансаар 850 000 төгрөгийг залилж авсан,

 

12. 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр иргэн Д.С-с Д.БХаан банкны *дугаартай дансаар 540 000 төгрөгийг залилж авсан,

 

13. 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр иргэн М.О-с Б.С-н Хаан банкны **  дугаарын дансаар 330 000 төгрөгийг төгрөгийг залилж авч нийт 14 хүнийг гар утас зарах нэрийдлээр залилж, 10 502 000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-г бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, эд хөрөнгийг нь залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

          Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлнө. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Хохирогч Б.Г “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хохирогч Д.Н “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хохирогч Э.Ч “шүүх хуралдаанд оролцохгүй хохирол гаргуулж өгнө үү” гэсэн байна.

 

Хохирогч М.У   “шүүх хуралдаанд оролцохгүй хохирол гаргуулж өгнө үү” гэсэн байна.

 

Хохирогч Б-А “шүүх хуралдаанд оролцохгүй хохирол гаргуулж өгнө үү” гэсэн байна.

 

Хохирогч О.Н “шүүх хуралдаанд оролцохгүй хохирол гаргуулж өгнө үү” гэсэн байна.

 

Хохирогч М.О “шүүх хуралдаанд оролцохгүй хохирол гаргуулж өгнө үү” гэсэн байна.

          Хохирогч Б.М “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

Хохирогч Б.М шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

Хохирогч Х.Б шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

Хохирогч Г.п шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Хохирогч Д.С “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Хохирогч М.О “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

          1. Б.Г-н  Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, хавсаргасан баримтууд /1 дэх хавтаст хэргийн 3-9 дэх тал/

 

          2. Хохирогч Б.Г-н  “Би 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр...“Monhtsetseg gar utas” гэсэн хаягтай хүнээс “гар утас авья” гээд хандсан. 17 ширхэг гар утас авахаар 2 260 000 төгрөг шилжүүлэхээр тохиролцсон. Би өөрийн ** дугаартай данснаас мобайл банкаараа ********* гэсэн дугаартай, М  эзэмшигчтэй хүний данс руу 15.49 минутад 700 000 төгрөг, 15.50 минутад 700 000 төгрөг, 15.52 минутад 860 000 төгрөг нийт 3 удаагийн үйлдлээр мөнгө шилжүүлээд, гүйлгээний утга дээр нь ** гэж утасны дугаараа бичээд явуулсан. Тэгээд би “гар утсаа явуулсан уу” гээд асуух гээд *гар утас руу залгаж үзтэл холбогдох боломжгүй болчихсон, фэйсбүүк хаягтаа байхгүй гарчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

 

          3. Гэрч Ц.Х “Энэ талаар цагдаагаас анх мэдсэн. Дэнжийн 1000 орчим багадаа найзалдаг байсан Н гэх залуу надтай 2020 оны 6-7 сарын орчим чатаар холбогдоод чи интернет банктай юу хэрэв тийм бол банкны дансаа түр ашиглуулчих, чамд 500 000 төгрөг өгье гэхээр нь би зөвшөөрөөд 5131295125 гэсэн дансныхаа интернет банкныхаа нэвтрэх нэр болон нууц үгийг өгсөн юм. Би хүн надад 500 000 төгрөг өгье гэхээр нь дансныхаа мэдээллийг өгсөн. Н одоо Солонгос улсад гэр бүлийн хамтаар амьдардаг. 2017 оны орчим явсан, энэ асуудлаас өмнө чатаар хааяа харилцаатай байдаг байсан боловч энэ асуудлаас болоод одоо намайг блоклочихсон байсан. Анх надад 14 хоногийн хугацаатай дансыг чинь хэрэглээд 500 000 төгрөг өгнө гэж байсан бөгөөд ойролцоогоор 10 орчим хоногийн дараагаас над руу цагдаагаас залгаж ярихаар нь би Нтой холбогдоод цагдаа нар холбогдсон талаар хэлсэн чинь зүгээр зүгээр чиний дансаар интернетээр мөрийтэй тоглоом тоглодог сайт дээр дансны дугаарыг чинь тавьсан байсан юм гэтэл танихгүй хүмүүс дансыг чинь ашиглаад залилан хийсэн гэж байсан. Н надад 500 000 төгрөг өгсөн зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 31-32 дахь тал/

 

          4. 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр 700 000 төгрөг, 700 000 төгрөг, 860.000 төгрөгөөр орлого орсныг харуулсан Э М  Хаан банкны ********* дугаарын дансны хуулга /1 дэх хавтаст хэргийн 39 дэх тал/

 

5. Хохирогч Б.М-н “2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “Monhtsetseg gar utas” нэртэй фэйсбүүкийн хэрэглэгчтэй холбогдоод “Iphone7” загварын хар өнгөтэй 128 GB багтаамжтай гар утас авахаар болоод 335.000 төгрөг шилжүүлсэн, орой 17 цагийн үед тухайн гар утас руу залгасан чинь холбогдох боломжгүй, фэйсбүүк рүү нь 23 цагийн үед чат бичсэн чинь намайг блок хийсэн учраас цагдаагийн байгууллагад хандсан. Намайг дээрх данс руу мөнгө шилжүүлэх үед Д  нэртэй дансны эзэмшигч байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 186 дахь тал/

 

          6. Б.М-н Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол. /1хавтаст хэргийн 178 дахь тал/

 

          7. 335.000 төгрөгөөр зарлага гарсныг харуулсан Б.М-н Голомт банкны * дугаартай дансны хуулга /1 дэх хавтаст хэргийн 191-192 дахь тал/

 

          8. Хохирогч Б.М “Monhtsetseg gar utas” гэх фейсбүүк хаягтай чатаар харилцсан мессеж болон байрлуулсан зар /1 дэх хавтаст хэргийн 193-200 дахь тал/

 

          9. 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 335.000 төгрөгөөр орлого орсныг харуулсан Х Д Хаан банкны ***** дугаарын дансны хуулга /1 дэх хавтаст хэргтийн 234 дэх тал/

 

          10. Б.Б-с хохиролд Д.М-д  335 000 төгрөг төлсөн баримт /2 дахь хавтаст хэргийн 54 дэх тал/

 

          11. Хохирогч Б.М-н “2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Эрдэнэт гар утас гэсэн фэйсбүүк хаягаас баталгаат гар утаснууд Тэди төв 2 давхарт зарж байна гэсэн пост оруулсан байсан. Би холбогдож захиалгаа баталгаажуулахад надад ********* гэсэн М  гэж хүний данс өгөөд гар утасны үнэ 425 000 явуулчих гэхээр нь Лэнд хэтэвчний 5175157014 дугаарын дансаар явуулсан, шилжүүлчихлээ гэж залгахад тэр эмэгтэй таны мөнгө орсон байна, 16 цагийн Улаанбаатараас-Эрдэнэтийн автобусаар гар утсыг чинь явуулъя гэсэн. *дугаарт залгахад холбогдох боломжгүй болчихсон байсан” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 8 дахь тал/

 

12. Б.М-н Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, гомдолд хавсаргасан нотлох баримтууд /2 дахь хавтаст хэргийн 6, 45-47 дахь тал/

 

13. Б.Б-с хохирогч Б.Мягмарсүрэнд хохиролд 425 000 төгрөг төлсөн баримт /2 дахь хавтаст хэргийн 55 дахь тал/

 

          14. Иргэн Х.Б-н Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /2 дахь хавтаст хэргийн 69 дэх тал/

 

          15. “Заяа Заяа” гэх фэйсбүүк хаягаар бичсэн чат мессежийн гэрэл зургууд /2 дахь хавтаст хэргийн 70-72 дахь тал/

 

          16. Хохирогч Х.Б-н “2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 13 цаг өнгөрч байхад 8 ширхэг гар утсыг бөөнд нь 1 250 000 төгрөгөөр авахаар болоод Хаан банкны *тоот Д.Б гэсэн данс руу мөнгийг хийсэн. Тэгээд мөнгөө хийсэн гээд чатаар хэлснээс хойш утас нь холбогдохоо болиод, миний хаягийг блок хийчихсэн” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 85-86 дахь тал/

 

          17. 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 1 250 000 төгрөгөөр орлого орсныг харуулсан Д Б Хаан банкны *дугаарын дансны хуулга /2 дахь хавтаст хэргийн 78 дахь тал/

 

18. Хохирогч Б.Ц-н “2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр бараандаа явах гэж байхдаа гар утсаараа фэйсбүүк орсон чинь “Заяа заяа” гэсэн фэйсбүүк хаягаас “гар утас бөөний үнээр зарна, урамшуулалтай” гэх мэт зар тавьсан байсан, чат бичиж мэдээлэл авсан чинь бүх төрлийн гар утас байгаа гэхээр нь “бөөний үнээр зардаг юм уу, боломжийн бол бөөндөж авья гэсэн, хэдэн утас авахаас чинь шалтгаална гэхээр нь би утасныхаа маркийг бичиж өгсөн, бүгд байгаа бөөний үнээр өгнө, нийт 1 120 000 төгрөг болж байна гэхээр нь би *  дугаартай Батсүх гэсэн данс руу мөнгө шилжүүлсэн. Миний утсыг блок хийсэн” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 133-134 дэх тал/

 

19. Иргэн Б.Ц-н Цагдаагийн байгууллагад хандан гаргасан гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 131 дэх тал/

 

20. 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1 120 000 төгрөгөөр орлого орсныг харуулсан Ё Б Хаан банкны *  дугаарын дансны хуулга /2 дахь хавтаст хэргийн 147 дахь тал/

21. Иргэн Д.Н-ний Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /2 дахь хавтаст хэргийн 183 дахь тал/

 

22. Хохирогч Д.Н-ний “...2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр зар тавьсан байсан, би “tedy gar utas” гэх хаягаар холбогдоход “Iphone-8 маркийн гар утсыг цэнэглэгч, чихэвч, повер банк зэрэг дагалдах хэрэгслийн хамт явуулна” гэж хэлсэн. 530 000 төгрөгийг ********* дансанд шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /2 хавтаст хэргийн 190 дэх тал/,

 

          23. Насанд хүрээгүй гэрч С.У-н  “56225829328 дугаарын данс миний нэр дээр байдаг данс мөн. Би энэ талаар огт мэдэхгүй байна. миний картыг манай нөхөр Болд-Эрдэнэ бид хоёр байнга дундаа хэрэглэдэг, миний данс руу 530 000 төгрөг орсон талаар юу ч мэдэхгүй байна. Өөр хүний данснаас миний данс руу мөнгө хийсэн талаар надад хэлээгүй, харин 7 хоногтоо 2-3 удаа гадуур цагийн ажил, барилгын ажил хийх гээд гараад явахаараа өөрийнхөө данснаас 50 000-60 000 төгрөг хийж байсан” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн197 дахь тал/  

 

          24. 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 530 000 төгрөгөөр орлого орсныг харуулсан Э М  Хаан банкны ********* дугаарын дансны хуулга /2 дахь хавтаст хэргийн 201 дэх тал/,

          25. Хохирогч Г.П-н“Би 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “Дархан хамгийн том зарын групп” гэсэн нэртэй фэйсбүүк хуудсанд “Monhtsetseg gar utas” хаягтай харилцаж “Iphone-7plus” гар утас авахаар болоод Хаан банкны *  данс руу 425 000 төгрөг шилжүүлсэн. 425 000 төгрөгөө шилжүүлээд энэ дугаар руу залгасан чинь эрэгтэй хүн аваад “гар утас зарна гэж хэлээгүй, юу яриад байгаа юм” гэсэн. Тэгээд “Monhtsetseg gar utas” гэсэн нэртэй фэйсбүүк хаяг руу чат бичих гэсэн чинь блок хийчихсэн харилцаж болохгүй байсан” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 88 дахь тал/

 

          26. Иргэн Д.Э-нЦагдаагийн байгууллагад гаргасан гомдол /3 дахь хавтаст хэргийн 30 дахь тал/,

 

          27. Г П Хаан банкны * дугаарын данснаас 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 425 000 төгрөгөөр *  дансруу зарлага гарсныг харуулсан хуулга /3 дахь хавтаст хэргийн 33 дахь тал/,

 

          28. Гэрч Д.Э-н”... манай хүү Г.п нь гар утас худалдаж авахаар фэйсбүүкээр “гар утас Мөнхцэцэг” гэсэн хаяг руу “Iphone7plus” загварын гар утасны захиалга өгөхдөө 2020 оны 8 дугаар сарын 15-нд *  дугаарын А гэдэг хүний Хаан банкны данс руу утасны үнэ болох 425 000 төгрөг шилжүүлсэн. Манай хүүгийн фэйсбүүк хаягийг блок хийгээд холбогдохоо байчихлаа...” гэсэн мэдүүлэг /3 дах хавтаст хэргийн 31 дэх тал/,

 

          29. Гэрч Б.А-н “...2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр * дугаарын данснаас хийсэн 425 000 төгрөгийн гүйлгээний талаар сайн мэдэхгүй байна, тухайн үед би данс, карт, интернет банкны нууц дугаараа зүс таних хүнд 2020.08.11-ний өдөр өгчихсөн байсан. Би тэр миний дансанд орсон 425 000 төгрөгийг ашиглаагүй харин хэн ашигласан талаар сайн мэдэхгүй байна. Би өөрийн *  дугаарын дугаарын данс, картаа 2020.08.11-ний өдөр ажлын гадаа байнга таардаг байсан зүс таних 30-35 орчим насны жижигхэн халимаг үстэй, багавтар хөмсөгтэй, эрүүний доороо бага зэргийн сахалтай 165-170 орчим өндөртэй хүнд дансаа ашиглуулчих бэлэн 1 000 000 төгрөг өгье гэж хэлэхээр нь мөнгийг нь авч ашиглуулсан. Тэрнээс хойш би дансаа ашиглаагүй байж байгаад 2020.08.21-ний өдөр Эрүүгийн цагдаагийн алба хаагчидтай уулзаж өөрийн данс, карт, интернет банкны нууц кодыг өөрчлүүлж дахин сэргээлгэж өөрөө ашиглаж байна... гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 86 дахь тал/,

 

          30. Хохирогч Э.Ч-н “...2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр “Дархан хамгийн том зарын групп” гэсэн фэйсбүүк хуудсанд “гар утас зарна' гэсэн зар “Monhtsetseg gar utas” гэсэн фэйсбүүк хаягаас тавьсан байсан. Би “Iphone7plus” хэд вэ гэж чат бичсэн, 425 000 гэсэн, ***** Д  гэсэн данс руу Хаан банкны өөрийн *  гэсэн данснаас 980 000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд 88180501 дугаар руу залгасан чинь холбогдох боломжгүй гээд байсан, фэйсбүүкээрээ намайг блок хийсэн...” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 110-111 дэх тал/,

 

          31. 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 980 000 төгрөгөөр зарлага гарсныг харуулсан Эрдэнэбатын Чинзоригийн Хаан банкны *  дугаартай дансны хуулга /3 дахь хавтаст хэргийн 113 дахь тал/,

 

          32. Хохирогч М.У  ын “...би зурагнуудаас нь харж байгаад “Iphone7plus”, “Iphone8plus” хоёр гар утсыг худалдан авахаар болж гар утасны дугаарыг нь асуухад 80567605 гэсэн дугаар явуулахаар нь тэр дугаараар холбогдоход 30 орчим насны эмэгтэй хүн аваад “та захиалга өгөхдөө утсаар ярьж мөнгө шилжүүлээд баталгаажуулаарай” гэж хэлсэн. *  тоот данс руу 885 000 төгрөг шилжүүлсэн. Манай найз А  бас надтай хамт гар утас худалдаж авахаар миний данс руу 385 000 төгрөг шилжүүлэхээр нь би нийт 885 000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд дараа нь мөнгөө шилжүүлчихээд эргээд холбогдох гэтэл утсаа авахгүй байж байгаад миний фэйсбүүк хаягийг блок хийгээд алга болсон...” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 171-172 дахь тал/

          33. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.А ын “...манай найз У бид хоёр “Iphone” загварын гар утас худалдаж авахаар болоход чатаар над руу 80567605 дугаарын гар утас явуулсан. *  дугаартай А гэсэн хүний данс руу У бид хоёр нийт 885 000 төгрөг шилжүүлсэн боловч хэсэг хугацааны дараа дээрх утас нь холбогдох боломжгүй болоод салсан...” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 182 дахь тал/,

 

          34. Иргэн М.У  аас Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, “Monhtsetseg” гэх фэйсбүүк хаягтай мессенжер чатаар харилцсан мессежүүдийн гэрэл зураг /3 дахь хавтаст хэргийн 170, 184-188 дахь тал/,

 

          35. Хохирогч О.Н-н “...Би “Monhtsetseg gar utas” гэх фэйсбүүк цахим хаягтай хүнтэй 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр “Iphone8” маркийн гар утас худалдаж авахаар болж фэйсбүүк хаягаар холбогдож байсан, би утасны мөнгө 572 000 төгрөгийг ********* данс руу ээж Отгонсүрэнгийн Төрийн банкны 210900049378 дугаарын данснаас шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 244-245 дахь тал/,

 

          36. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 229-230 дахь тал/,

37. Хохирогч М.О-н “...2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр “Хэнтий гар утас худалдаа” гэсэн фэйсбүүк группт “Тэди гар утасны зар” гэсэн нэртэй фэйсбүүк аккаунт байсан. Уг аккаунт дээр “манай гар утас худалдааны төв 7 дугаар сарын 01-нийг хүртэл хямдрал зарласан” гэсэн утга бүхий зар тавигдсан, захирлын данс гээд ********* гэсэн М  гэх хүний данс руу 850 000 төгрөгийг шилжүүлсэн, би *гэсэн хүн рүү залгахад холбогдох боломжгүй байсан, фэйсбүүкээр ороод үзэхэд аккаунт устгасан намайг блок хийсэн байсан...” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 170-171, 208-209 дэх тал/,

          38. Хохирогч Д.С-н “...2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн нэгдсэн зарын группт байж байтал “Monhtsetseg gar utas” хаягаас “2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ухаалаг гар утасны хямдралтай худалдаа” гэх зар оруулсан байсан. Би тус хаяг руу “Iphone8 гар утас сонирхож байна” гэтэл 3 ширхэг “Iphone8” гар утасны зураг явуулаад “9 дүгээр сарын 01-нийг хүртэл 540 000 төгрөг болж хямдарсан байгаа, авахаар бол *дугаартай дансны гүйлгээний утга дээрээ утасны дугаараа бич, мөнгө ормогц утсыг Говь-Алтай аймгийн унаанд хүргэлтээр хүргэж өгнө” гэж хэлсэн. Тэгээд би тус дансанд мөнгөө хийчихээд чат бичсэн чинь “хүргэлт гарлаа” гэж хэлээд дахиж надтай холбогдоогүй, миний фэйсбүүк хаягийг блок хийсэн...” гэсэн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 10 дахь тал/,

 

          39. 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 540 000 орлого орсныг харуулсан Д Б Хаан банкны *дугаарын дансны хуулга /5 дахь хавтаст хэргийн 24 дэх тал/,

 

          40. Фэйсбүүк чатад үзлэг хийсэн тэмдэглэл /5 дахь хавтаст хэргийн 30-32 дахь тал/,

 

          41. Д.Б*дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /5 дахь хавтаст хэргийн 33-35 дахь тал/,

 

          42. Хохирогч М.О-н “...2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр манай хүү болох М.Ц  /14 настай/ нь “гар утас худалдаж авна” гэж Сэлэнгэ зар цахим фэйсбүүк бүлгэмд зар байршуулсан. “Тedy Gar Utas” гэсэн цахим хуудаснаас “манайх маш олон төрлийн гар утсыг хямдхан зарна” гэсэн сэтгэгдэл бичсэн байсан, ярилцаж тохиролцоод “3 ширхэг Galaxy S6 edge маркийн гар утсыг худалдаж авна” гэж 330 000 төгрөгийг тухайн хүний данс руу байршуулсан. Тэгээд мөнгө шилжүүлсэн баримтаа эхнэрийн “majig majig” гэсэн фэйсбүүк хаягаас явуултал манай эхнэрийн фэйсбүүк хаягийг, миний 99777389 дугаарыг блок хийсэн байсан...” гэсэн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 99-100 дахь тал/

 

          43. 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 330 000 төгрөгөөр зарлага гарсныг харуулсан Мөнхбаярын Отгонтөгсийн Хаан банкны * дугаарын дансны хуулга /5 дахь хавтаст хэргийн 97 дахь тал/

 

          44. Б.Б-н сэжигтнээр, яллагдагчаар өгсөн “...Би “Monhtsetseg gar utas” гэх нэртэй фэйсбүүк хаягийг 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод Зурагтад байр түрээслэн эхнэрийн хамт амьдардаг байхдаа тухайн үед барьж байсан S6 еdge маркийн гар утсаар нээж байсан. Энэ хаягаараа орон нутгийн зарын группт “Баталгаат утас зарж унаанд хийж явуулна” гэж зар оруулан, холбогдсон хүмүүсийн утасны дугаарыг асууж www.play.pokerroom.site-руу орж утасны дугаараар нь шинэ аккаунт нээж, нээсэн аккаунтдаа өөрийнхөө хаан банкны 5721378227 дугаарын дансыг холбосноор шинэ аккаунт нээдэг. Тухайн дугаар өгсөн хүний www.play.pokerroom.site-ийн дансыг групп чатнаас нь харан дугаар өгсөн хүн рүүгээ явуулаад “мөнгөө шилжүүллээ” гэж над руу чат бичихэд би шинээр нээсэн аккаунтаараа орж “cash out” гэсэн команд өгөхөд тухайн шилжсэн мөнгө нь 10-15 минутын дараа миний данс руу автоматаар ордог. Зарим тохиолдолд “cash out” гэсэн команд өгсөн ч мөнгө миний данс руу орохгүй тохиолдол гардаг. Тогтсон ажил олдохгүй, зээлийн монгол гэр худалдан авсан байсан, мөн эхнэр төрөх гээд хүүхдийн юм бэлдэх хэрэг болоод мөнгөний хэрэг гарсан тул www.play.pokerroom.site-ийг ашиглан залилан хийх санаа төрсөн. 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн www.play.pokerroom.site-ийг ашиглан залилан хийж эхэлсэн... Надтай холбоо тогтоох гэж оролдох үед нь залилсан хүмүүсээ фэйсбүүк хаягаараа блок хийж чатаа устгадаг байсан. Тэгээд үргэлжлүүлэн фэйсбүүк группуудэд нэмж зараа оруулдаг... *гэсэн дугаарыг Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг Өлзийт хороолол руу автобусанд явж байгаад олсон, харин 80567605 гэсэн дугаарыг Улаанбаатар хотод явж байгаад нэг согтуу ах “шараа тайлах гээд байна” гэхээр нь 10.000 төгрөгөөр нокиа гар утасны хамтаар худалдаж авсан, Б.М-с мөнгө залилж авахдаа ашигласан уг дугаарыг дахиж ашиглахгүй хаячихсан. ...Бусдаас залилж авсан мөнгөөрөө гэртээ тавилга авсан, хоол ундандаа хэрэглэдэг байсан, мөн хүүхддээ хувцас эм тариа, живх авдаг байсан, хааяа покер тоглодог байсан... Би цахим сайтаар интернет покер тоглохдоо данс барьдаг хүний Хаан банкны ***** тоот данс руу 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 335.000 төгрөгийг шилжүүлэн аваад тэгээд покер тоглож тал мөнгөө алдаад үлдэгдэл мөнгө болох 177.768 төгрөгөө өөрийнхөө Хаан банкны 5400070136 данснаас авсан... 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр миний эхнэр С.У Б.М холбогдон дансаар нь 425.000 төгрөгийг хийчихлээ” гэж надад хэлсэн. Би хохирол мөнгийг нь төлж барагдуулсан... 2020 оны 9 дүгээр сарын эхэн үед “Заяа Заяа” гэх фэйсбүүк хаягнаасаа Чойр зарын группт зар оруулахад фэйсбүүк чатаар холбогдож дугаарыг нь авч ярьж байсан хүн байх шиг байна. Би уг хүнтэй утсаар ярихдаа гудамжинд явж байгаад замд тааралдсан эмэгтэйг гуйж “мөнгөө шилжүүлчих, утсыг чинь унаанд тавьж өгье” гэж хэлээд “Nokia-choir delguur” гэсэн хаягтай хүнтэй яриулж байсан. 1.250.000 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө... Би “Заяа Заяа” гэх фэйсбүүк хаягийг 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн ашиглаж байгаа. Б.Ц гэх хүнээс 1.120.000 төгрөгийг авахдаа уг хаягаар дамжуулан залилж авсан. Гэрийнхэндээ болон өөртөө хэрэгтэй зүйлээ аваад мөнгөө үрээд дуусгасан.. Би иргэн Д.Н-с 530.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэх хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгаад санал нийлж байна. 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Ч.Бямбажавын эзэмшлийн Хаан банкны *  тоот данснаас эхнэр С.У-н  * тоот данс руу 530.000 төгрөгийг шилжүүлсэн санахгүй байна. Зөндөө олон хүмүүстэй харьцан чаталсан болохоор санахгүй байна. Би Г.п гэх хүнтэй “Monhtsetseg gar utas” нэртэй фэйсбүүк хаягаар чатлаж 425.000 төгрөгийг өөрийнхөө дансаар авсан эсэхээ санахгүй байна. Хааяадаа покерын админы данснаас миний данс руу мөнгө орж ирэхгүй байх тохиолдол гардаг... Би “Monhtsetseg gar utas” нэртэй фэйсбүүк хаягаар 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр “гар утас зарна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж     Хаан банкны ********* тоот дансаар иргэн Э.Ч-с 980 000 төгрөгийг шилжүүлэн авсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж байгаад санал нийлж байна... Зарын дагуу холбогдож байна гээд нэг хүн холбогдоод Хөвсгөл аймаг руу гар утас авах гэсэн юм гэхээр нь би чатаар холбогдож байгаад онлайнаар покер тоглуулдаг хүний данс руу 885 000 төгрөг шилжүүл” гэж хэлсэн, тэгсэн чинь онлайн покерын данснаас мөнгөө буцаагаад авах гэтэл миний данс руу мөнгө орж ирээгүй тухайн үед мөнгөө шилжүүлчихлээ гэхээр нь би гар утсаа унтраачихсан... Би 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ зар гэсэн фэйсбүүк группт оруулсан зарын доор гар утас худалдана гэсэн сэтгэгдэл бичиж хүнээс 330 000 төгрөг авснаа санахгүй байна, эхнэрийн амаржих хугацаа нь ойртсон байсан болохоор би тусдаа гарах, гэр болон тавилга худалдаж авах гэх мэт мөнгөний шаардлага их байсан болохоор ийм үйлдэл гаргасан. “...Би бусдад нийт 10.502.000 төгрөгийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлын тал дээр ямар нэгэн маргаан байхгүй, уг мөнгийг авч хэрэглэсэн нь үнэн.. гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн149-150, 158, 170-171, 249, дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 51,93, 119-120, 138, 174, 3 дахь хавтаст хэргийн 25, 103, 198, 5 дахь хатваст хэргийн 110, 235 дахь тал/

 

          45. Гэрч Э.М-н мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 28-29, 2 дахь хавтаст хэргийн 13-14, 191, 3 дахь хавтаст хэргийн 249-250, 4 дэх хавтаст хэргийн 215-216 дахь тал/

 

          46. Фейсбүүк чатад үзлэг хийсэн тэмдэглэл /5 дахь хавтаст хэргийн 30-32 дахь тал/

 

          47. Дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /5 дахь хавтаст хэргийн 33 дахь тал/

 

          48. Үзлэгийн тэмдэглэлд үзлэг хийсэн тэмдэглэл /5 дахь хавтаст хэргийн 34 дэх тал/

 

          49. Гэрч Б.С-н “...Манай хамаатны эгчийн нөхөр М  ахын найз Т  Н 2020.05.29-ний өдрөөс 06.29-нийг хүртэл чиний дансыг ашиглаж болох уу хэрэв ашиглуулах юм бол 500 000 төгрөг өгнө гэж хэлсэн. Тухайн үед би шууд тэгье гэж хэлсэн. 2020.06.12-ны үед Дэнжийн мянга Бааскагийн дэлгүүрийн гадаа зогсож байтал Нын танил гээд нэг залуу ирээд тухай данстай холбоотой виза карт мөн интернет банкны код зэргийг аваад надад 500 000 төгрөг бэлэн өгөөд явсан” гэсэн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 114 дэх тал/

 

          50. Банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /5 дахь хавтаст хэргийн 232-233 дахь тал/

 

          51. 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 19 дугаартай “...Магадлуулагч Б.Б нь гэмт хэрэг гарах үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан. Өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгож мэдэж, удирдах чадвартай. Эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай” гэсэн дүгнэлт /5 дахь хавтаст хэргийн 172 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

          Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д  дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутай болох нь хавтаст хэрэгт хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар бүрэн дүүрэн тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 6 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч С.Бсдүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Б нь өөрийн гэм буруу болон хохирлыг хүлээн зөвшөөрч байгаа харин хэргийн зүйлчлэлийн хувьд амьдралын эх үүсвэрээ болгосон гэж үзэхгүй байна. Тиймээс зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэв.

 

          Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Х.Б  дүгнэлтдээ: “Б.Б нь олон хүнийг залилан, их хэмжээний хохирол учруулсан байна. Сошиал сүлжээ ашиглан олон хаяг нээж утас хямд зарна гэж өөр өөр данс руу мөнгө шилжүүлж авч нийт 14 хүнийг хохироож 10 000 000 төгрөгийн хохирол учруулсан байна. Өмнө нь хэд хэдэн удаа удаагийн залилан хийж байсан байна. Шүүгдэгч нь хохирол учруулсан гэм буруугаа хүлээж, хохирогч нарт мөнгийг нь хуваан төлсөн байна. Иргэн хүний хувиар харахад санаатайгаар бусдыг залилан хохироосон учраас гэм буруутай санагдаж байна. Зохих ёсны ял шийтгэлийг өгөх нь зүйтэй” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн талаар:

 

   Шүүх хавтаст хэрэгт авагдсан Б.Г-н  Цагдаагийн байгууллагад хандан гаргасан гомдол, гомдолд хавсаргасан баримтууд, хохирогч Б.Г-н  мэдүүлэг, гэрч Ц.Х мэдүүлэг, Э М  Хаан банкны ********* дугаарын дансны хуулга, хохирогч Б.М-н мэдүүлэг, Б.М-н Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, 335 000 төгрөгөөр зарлага гарсныг харуулсан Б.М-н Голомт банкны * дугаартай дансны хуулга, хохирогч Б.М “Monhtsetseg gar utas” гэх фейсбүүк хаягтай чатаар харилцсан мессеж болон байрлуулсан зар, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 335 000 төгрөгөөр орлого орсныг харуулсан Х Д Хаан банкны ***** дугаарын дансны хуулга, Б.Б-с хохиролд Д.М-д  335 000 төгрөг төлсөн баримт, хохирогч Б.М-н мэдүүлэг, Б.М-н Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, гомдолд хавсаргасан нотлох баримтууд, Б.Б-с хохирогч Б.Мягмарсүрэнд хохиролд 425 000 төгрөг төлсөн баримт, иргэн Х.Б-н Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, “Заяа Заяа” гэх фэйсбүүк хаягаар бичсэн чат мессежийн гэрэл зургууд, хохирогч Х.Б-н мэдүүлэг,  2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 1 250 000 төгрөгөөр орлого орсныг харуулсан Д Б Хаан банкны *дугаарын дансны хуулга, хохирогч Б.Ц-н мэдүүлэг, иргэн Б.Ц-н Цагдаагийн байгууллагад хандан гаргасан гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1 120 000 төгрөгөөр орлого орсныг харуулсан Ё Б Хаан банкны *  дугаарын дансны хуулга, иргэн Д.Номин-Эрдэний Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, хохирогч Д.Номин-Эрдэний мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч С.У-н  мэдүүлэг, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 530 000 төгрөгөөр орлого орсныг харуулсан Э М  Хаан банкны ********* дугаарын дансны хуулга, хохирогч Г.П-нмэдүүлэг, иргэн Д.Э-нЦагдаагийн байгууллагад гаргасан гомдол, Г П Хаан банкны * дугаарын данснаас 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 425 000 төгрөгөөр *  дансруу зарлага гарсныг харуулсан хуулга, гэрч Д.Э-нмэдүүлэг, гэрч Б.Аз-Эрдэний мэдүүлэг, хохирогч Э.Чинзоригий мэдүүлэг,  2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 980 000 төгрөгөөр зарлага гарсныг харуулсан Эрдэнэбатын Чинзоригийн Хаан банкны *  дугаартай дансны хуулга, хохирогч М.У  ын мэдүүлэг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.А ын мэдүүлэг, иргэн М.У  аас Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, “Monhtsetseg” гэх фэйсбүүк хаягтай мессенжер чатаар харилцсан мессежүүдийн гэрэл зураг, хохирогч О.Н-н мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч М.О-н мэдүүлэг, хохирогч Д.С-н мэдүүлэг, 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 540 000 орлого орсныг харуулсан Д Б Хаан банкны *дугаарын дансны хуулга, Фэйсбүүк чатад үзлэг хийсэн тэмдэглэл, Д.Б*дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч М.О-н мэдүүлэг, 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 330 000 төгрөгөөр зарлага гарсныг харуулсан Мөнхбаярын Отгонтөгсийн Хаан банкны 5634140816 дугаарын дансны хуулга, Б.Б-н сэжигтнээр, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, гэрч Э.М-н мэдүүлэг, Фейсбүүк чатад үзлэг хийсэн тэмдэглэл, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн тэмдэглэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Б.С-н мэдүүлэг, банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүх сэтгэц эмгэг судлалын 19 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Б нь “Мөнхцэцэг гар утас”, “Заяа Заяа”, “Тэди гар утас” гэх фэйсбүүк хаяг буюу цахим хэрэгсэл ашиглан “гар утас хямдралтай үнээр зарна” гэж

 

-2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр иргэн Б.Г-с иргэн Э.М-н Хаан банкны ********* дугаартай дансаар 2 260 000 төгрөгийг авсан,

 

-2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр иргэн Б.М, Х.ДХаан банкны ***** дугаартай дансаар 335 000 төгрөгийг авсан,

 

-2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр иргэн Б.М-с Э.М-н Хаан банкны ********* дугаартай дансаар 425 000 төгрөгийг авсан,

 

-2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Х.Б-с Д.БХаан банкны *дугаартай дансаар 1 250 000 төгрөгийг авсан,

 

-2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Б.Ц-с Ё.Б-н *  дугаарын дансаар 1 120 000 төгрөгийг авсан,

 

-2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр иргэн Д.Н-с Э.М-н Хаан банкны ********* дугаартай дансаар 530 000 төгрөгийг авсан,

 

-2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр иргэн Г.П-с Б.А-н *  дугаартай дансаар 425 000 төгрөгийг авсан,

 

-2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр иргэн Э.Ч-с Х.Дашгомбын Хаан банкны ***** дугаартай дансаар 980 000 төгрөгийг авсан,

 

-2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр иргэн М.У  , Б-А нараас М.А-н*  дугаартай дансаар 885 000 төгрөгийг авсан,

 

-2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр иргэн О.Н-с Э.М-н Хаан банкны ********* дугаартай дансаар 572 000 төгрөгийг авсан,

 

-2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр иргэн М.О-с иргэн Э.М-н Хаан банкны ********* дугаарын дансаар 850 000 төгрөгийг авсан,

 

-2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр иргэн Д.С-с Д.БХаан банкны *дугаартай дансаар 540 000 төгрөгийг авсан,

 

-2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр иргэн М.О-с Б.С-н Хаан банкны **  дугаарын дансаар 330 000 төгрөгийг авч нийт 14 хүнээс гар утас зарах нэрийдлээр 10 502 000 төгрөгийг авсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд “Мөнхцэцэг гар утас”, “Заяа Заяа”, “Тэди гар утас” гэх зэрэг хуурамч фэйсбүүк хаяг ашиглан “гар утас хямдралтай үнээр зарна” гэж нэр бүхий 14 иргэнийг хуурч, нийт 10 502 000 төгрөгийн авч хувийн хэрэгцээндээ зарцуулсан нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Х.Б , шүүгдэгч Б.Б-г “гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн гэм буруутай” гэж дүгнэсэн байна.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Болд-Эрдэний гэм буруутай үйлдлийн улмаас нэр бүхий 14 иргэнд нийт 10 502 000 төгрөгийн мөнгөн хохирол учирсан байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд шүүгдэгчийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх хуулийн зүйлчлэл үндэслэлгүй учир өөрчлөх тухай шүүгдэгчийн өмгөөлөгч санал дүгнэлт гаргасан байна.

 

Шүүгдэгч нь 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн 13 удаагийн үйлдлээр 14 иргэнээс 10 502 000 төгрөгийг залилан авч өөрийн болон өрхийн орлогын эх үүсвэр болгож, ашиглаж байсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ялыг доод хэмжээгээр оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б нь 314 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

            Шүүгдэгч Б.Б нь залилах гэмт хэрэг үйлдэж, Сонгинохайрхан дүүрэг дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 493 дугаар шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсан бөгөөд тэнссэн хугацаа нь тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт хамаарч байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

          Шүүгдэгч Б.Б нь 13 удаагийн үйлдлээр 14 хүнд нийт 10 502 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Б.М-д 335 000 төгрөгийг, хохирогч Б.М 425 000 төгрөгийг, хохирогч Х.Б 1 235 000 төгрөгийг, хохирогч Д.Су 540 000 төгрөгийг, хохирогч М.О 330 000 төгрөгийг, хохирогч Б.Га 360 000 төгрөгийг, хохирогч М.У  т, Б-А нарт 885 000 төгрөгийг, хохирогч Б.Ц 1 020 000 төгрөгийг, хохирогч О.Н т 570 000 төгрөгийг, хохирогч М.О т 700 000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн байна.

 

Хохирогч Б.Г т 1 900 000 төгрөг, хохирогч Д.Н 530 000 төгрөг, хохирогч Э.Ч т 780 000 төгрөг, хохирогч О.Н 2000 төгрөг, хохирогч М.О т 150 000 төгрөг, хохирогч Х.Б д 15 000 төгрөг, хохирогч Г.Ц д 100 000 төгрөг тус тус төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Б.Б-с нийт 3 477 000 төгрөгийг гаргуулж дээрх хохирогч нарт олгох нь зүйтэй байна.

 

            3. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Б.Б эзэмшлийн Iphone загварын хар өнгийн гэртэй хар өнгийн гар утсыг зарж, борлуулан хохиролд тооцуулахаар Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад заасан хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүрэг дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 493 дугаар шийтгэх тогтоолоор 8 сарын хугацаагаар тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Болд-Эрдэний цагдан хоригдсон 314 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

          6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-с 3 477 000 /гурван сая дөрвөн зуун далан долоон мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.Г  т 1 900 000 төгрөг, хохирогч Х.Б д 15 000 төгрөг, хохирогч Б.Ц -д 100 000 төгрөг, хохирогч Д.Н-д 530 000 төгрөг, хохирогч Э.Ч -т 780 000 төгрөг, хохирогч О.Н-т 2000 төгрөг, хохирогч М.О т 150 000 төгрөгийг тус тус олгосугай.

          8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Iphone” загварын гар утсыг зарж, борлуулан хохиролд тооцуулахаар Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

          9. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.АЛТАНГАДАС

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Д.АРИУНЦЭЦЭГ

                                 ШҮҮГЧ                              Г.ЭНХТУНГАЛАГ