| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2021/0083/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/85 |
| Огноо | 2021-08-05 |
| Зүйл хэсэг | 17.12.1., 17.12.2.2., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******гийн ******* Шүүгдэгч *******ын *******, Шүүгдэгч *******ын ******* Шүүгдэгч Б.*******ын ын Өмгөөлөгч Шүүгдэгч С.*******ын ийн Өмгөөлөгч Хохирогч *******ын ******* Хохирогчийн өмгөөлөгч ын Гэрч гийн /цахим/ гийн /цахим/ ын /цахим/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нарт холбогдох Б.*******, С.******* нарт холбогдох 2123000390070 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл-9, эхнэр-7 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн сумын багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ын ******* /Регистрийн дугаар: *******/
Монгол улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 23-ны өдөр аймгийн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Завхан аймгийн сумын багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ын *******, /Регистрийн дугаар: *******/
Шүүгдэгч З.*******, С.******* нар нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буюу 2021 оны 03 дугаар сарын 31-ээс 2021 оны 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө бүлэглэн Завхан аймгийн сумын багийн гэх газарт бэлчээрт байсан иргэн Б.*******ын малаас 26 тооны эр хонь, 29 тооны төлөг, 12 тооны ямааг хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар: Шүүгдэгч З.*******, С.******* нар нь бүлэглэн 2021 оны 03 дугаар сарын 31-нээс 2021 оны 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Завхан аймгийн сумын багийн гэх газарт бэлчээрт байсан иргэн Б.*******ын малаас 26 тооны эр хонь, 29 тооны төлөг, 12 тооны ямааг хулгайлсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал: Тухайн өдөр хулгайд хонь, ямаагаа алдсанаа шууд тусган мэдүүлсэн хохирогч Б.*******ын “Би Завхан аймгийн сум баг “” гэх газраас 55 хонь, 12 ямаагаа хулгайд алдсан. Хонинууд нь зөв талынхаа ташаа руугаа хар лактай, зөв чих араасаа ганзага имтэй, баруун чих нь урдаасаа ганзага имтэй, 2 эвэртээ улаан шар будагтай, зөв талын хаан дээрээ хайчин тэмдэгтэй. Эр хонио 200.000, төлөг 60.000, эр ямаагаа 160.000 төгрөгөөр үнэлнэ. 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр тоолоход ямаа 566, хонь 478 байсан. Алдсан бог мал болон 3 хоног малаа хайж явсан бензиний мөнгө 307.167 төгрөг болсон нэхэмжилж байна. Ямар нэгэн шулсан болон тээврийн хэрэгслээр ачиж зөөвөрлөсөн мөр байхгүй байсан... Манай хонь хотлуулснаас хойш бэлчиж тасардаг асуудал байхгүй, тасардаггүй болохоор би гэр рүүгээ түр явсан юм... Алдсан хониноосоо 25 тооны төлгийг буцааж авсан, өөр мал буцааж авсан, төлөгдсөн зүйл байхгүй, гомдолтой байна, хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлгээр, Б.*******ын малд хулгай орсны дараа малыг нь тоолоход 26 тооны эр хонь, 29 тооны төлөг, 12 тооны ямаа дутсан байсан талаар мэдүүлсэн гэрч Б.ын “...Б.******* нь байнга шахуу хонио тоолдог, ихэнхдээ надаар тоолуулдаг юм. 2021 оны 03 дугаар сарын 20-доор надаар тоолуулсан юм, тухайн үед мал нь бүрэн байсан. Дараа 04 сарын эхээр над руу залгаад манай мал цөөхөн юм шиг байна та ирээд тоолоод өгөөч гэхээр нь би очиж тоолоход малнаас дутсан байсан. 67 тооны бог мал дутсан үүнээс эр ямаа 12, эр хонь 26, төлөг 29 нийт 67 байсан. Тухайн үед мал төллөөд *******ынх сувай малаа ялгаад гэрийнхээ ойрхон машиныхаа хажууд хотлуулдаг байсан. Тэр 1000 гаруй малтай...” гэсэн мэдүүлгээр, З.*******ынд байхад шүүгдэгч З.*******, С.******* нар хонь ямаа тууж ирж хашсан талаар мэдүүлсэн гэрч Б.ийн “...Эхнэр бид хоёр тухайн өдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байх орой харанхуй болсон байсан цаг хэд болж байсныг санахгүй байна *******ынхаас ухна ишиг авах гээд очиход ******* гэртээ байхгүй ... байсан. Очоод удаагүй байж байтал гадаа *******, ******* нар хонь, ямаа туугаад ирсэн. Тэгээд эхнэр бид хоёр, *******ын эхнэр нар гарч хашилцсан юм. Хашилцахад 40 гаруй хонь, 10 гаруй эр ямаа байсан ба дотроос нь 3 тооны эр хонь барьж аваад хүнд өгнө гээд миний машин муу тул та хамт явалцаач гээд ******* өөрийнхөө жижиг суудлын тэргэндээ хонинуудаа ачаад сумын төв орсон. Маргааш нь ******* хүнд хонь аваачаад өгөхөд хамт явалцаач гээд байхаар нь 20 тооны төлөг гэх айлд аваачиж тавьсан...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Г.гийн “ 2021 оны 04 сарын эхээр өдрийг нь санахгүй байна... нөхөр бид хоёр ынхаас ухна ишиг авах гэж орой харанхуй болсон байхад очиход *******ын эхнэр хүүхдүүдтэйгээ байсан... удаагүй *******, ******* нар гадаа хонь ямаа мориор туугаад ирэхээр нь нөхөр бид хоёр хашилцахад 40 гаруй хонь, 10 гаруй ямаа байсан байх...” гэсэн мэдүүлгээр, З.*******, Б. нар хонь тууж авчран өөрийнх нь хонинд нийлүүлсэн талаар мэдүүлсэн гэрч Б.гийн мэдүүлгээр, З.******* 4 тооны төлгөн хонь өөрийнх нь хонинд нийлүүлсэн талаар мэдүүлсэн гэрч Б.ын “2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 16 цагийн орчимд 4 тооны төлгөн хонь малтайгаа хамт хариулж байгаарай гээд авчирч өгсөн. Надад мал зарсан зүйл байхгүй. Зүүн талын гуя руугаа унжсан хар лактай, баруун болон зүүн талын чихэндээ ганзага имтэй, 2 хар толгойтой, 1 бор халзан, 1 хар халзан нийт 4 тооны төлгөн хонинууд байсан. Би тухайн үед хулгайн хонь гэж мэдээгүй. Намайг малдаа түр байлгаж байгаарай гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч С.******* өөрт нь 1 эр хонь худалдсан талаар мэдүүлсэн гэрч Б.ын “...2021 оны 03 дугаар сарын сүүлээр санагдаж байна. ...манай хүргэн Б. ... С.******* хямд үнээр хонь зарна гэж байсан тэрнээс авах уу гэж ярьж байсан. Тэгээд удалгүй 2 хоногийн дараа С.******* 3 хонь төв дээр авчраад манайх нэгийг нь аваад, хүргэн Б. нэгийг нь аваад үлдсэн 1 хонийг манай сумын иргэн Н. авсан. Манай авч идсэн хонь хар алаг өнгийн зөв чих урдаасаа догол, буруу чих араасаа ганзага имтэй, нуруун дээрээ хар лакан тэмдэгтэй, нас гүйцсэн эр хонь байсан. Тухайн хонийг иргэн С.*******оос 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр худалдаж авсан. Бэлнээр нь мөнгөө өгсөн...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Н.ын “Би 2021 оны 03 дугаар сарын сүүлээр сумын төв дээр иргэн С.******* хонь зарж байна гэж сонсоод гэрт нь очтол 3 хонь авчраад 2- г нь хүн авчихлаа 1 хонь үлдсэн гэхээр нь би худалдаж авсан юм. Манай авч идсэн хонь жижигхэн эвэртэй, бод нүдтэй, нуруун дээрээ хар лакан тэмдэгтэй эр хонь байсан. Нэг талын чих догол имтэй байсан санагдаж байна. *******оос 150000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн хонины толгой шийрийг Б.*******ын ээж сумын иргэн гэдэг хүн ирээд хонины толгой, нэхий, шийр зэргийг хараад манай хонь мөн байна гээд аваад явсан...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч С.*******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ...*******ын хамт *******ын өөрийнх халиун зүсмийн морийг би унаад ******* өөрийнхөө бор морийг унаад айлын ойрхон Портер маркийн машины хажууд хураасан байсан хониноос ойролцоогоор 30 гаран тооны хонь, 10 гаруй эр ямаа тасдаж туусан, би тоо сайн мэдэхгүй тэрнээс олон ч мал байсан байж магадгүй, *******ын хашаанд аваачиж хашсан юм. Тасдсан хонь ямаанаас нь би 3 тооны эр хонь би авсан бусдыг нь ******* авсан юм...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч нарын дээрх үйлдлийн улмаас хохирогч Д.*******од 8465000 төгрөгийн хохирол учирсан нь хөрөнгийн үнэлгээчин Х.гийн гаргасан “ эр хонь нэг бүрийн үнэ 200000, төлөг 65000 төгрөг, эр ямаа 110000 төгрөг, 26 эр хонь 5200000 төгрөг, 29 төлөг 1885000 төгрөг, эр ямаа 1380000 төгрөг нийт 8465000 төгрөг” гэсэн дүгнэлтээр нотлогдсон байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. Шүүх хуралдаанд гэрч Б., Г., шүүгдэгч С.******* нар нь тухайн үед Б.*******, С.******* нарын тууж ирсэн малд ямаа байгаагүй 30 гаруй тооны дан хонь тууж ирсэн гэж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс өөрөөр мэдүүлсэн бөгөөд гэрчүүдийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдийг хэрэгт авагдсан бусад гэрч хохирогчийн мэдүүлэг, шүүх хуралдаанд хохирогч Э.*******ын гаргаж өгсөн малын тоогоо бичиж тэмдэглэсэн хувийн тооцоо зэргийг харьцуулан дүгнэж үзэхэд гэрч Б.ийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр өгсөн “ 40 гаруй тооны хонь 10 гаруй тооны ямааг тууж ирсэн” гэсэн мэдүүлэг, Г.гийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр өгсөн “ 40 гаруй хонь, 10 гаруй ямаа тууж ирсэн “ гэсэн мэдүүлэг , яллагдагч *******ын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өгсөн “30 гаруй тооны хонь,10 гаруй эр ямаа байсан” гэсэн мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүгүй, нэг нэгнийхээ мэдүүлгийг харилцан нотолсон нь хохирогч Б.*******ын 26 эр хонь, 29 төлөг 12 ямаа алдсан алдсан талаар тууштай мэдүүлсэн мэдүүлэг болон гэрч ын мэдүүлэгтэй тохирч байх тул дээрх мэдүүлгүүдийг үнэн зөв гэж шүүх үнэлсэн. Шүүгдэгч С.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар батлагдаж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг яллах нотлох баримтаар үнэлсэн болно “Мал Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Мал хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино. Шүүгдэгч нар нь нийт 67 тооны бог мал хулгайлсан бөгөөд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “ олон тооны мал гэж ...найман бог түүнээс дээш малыг ойлгоно” гэж зааснаар шүүгдэгч нар олон тооны мал хулгайлсан байна. Шүүгдэгч С.*******, З.******* нар нь бүлэглэн Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж иргэн Б.*******ын 67 тооны бог малыг хулгайлж түүнд нийт 8,465,000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч С.*******, З.******* нарыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, -т заасан бусдын олон тооны малыг бүлэглэн, хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч нар нийт 24 төлөг, 1 эр хонийг хохирогчид буцааж өгсөн болох нь хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байх тул хохирол 8,465,000 төгрөгөөс буцаан өгсөн малын үнэ нийт 1,760,000 төгрөгийг хасч үлдэгдэл, 6,705,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй. /24 төлөг *65000=1560000, 1 эр хонь 200,000 нийт 1,760,000 төгрөгийн хохирол төлөгдсөн гэж үзсэн/ Мөн хохирогч Б.******* нь малаа эрж хайхад гаргасан зардал 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 95,067 төгрөгийн, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 72,500 төгрөгийн шатахууны зардал, 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлэг өгөхөөр Завхан аймагт ирэхдээ 63984 төгрөгийн шатахууны зардал гаргасан нь хэрэгт авагдсан зарлагын баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч нараас зардал 231,551 төгрөгийг нэмж гаргуулан нийт 7,168,102 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 3,584,051 төгрөг гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна. Үүнээс шүүгдэгч С.******* 3 эр хонины үнэ 600,000 төгрөгийг хохирогчид төлсөн нь хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч С.*******оос гаргуулах 3584051 төгрөгөөс дээрх 600000 төгрөгийг хасч С. *******оос 2,984,051 төгрөг, шүүгдэгч Б.*******аас 3,584,051 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ. 2.Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч С.*******, З.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч С.*******ын өмгөөлөгч Д. эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “ Шүүгдэгч С.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, шүүхийн шийдвэрлэсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэснийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж байгаа субьектив байдлын цогц илрэл бөгөөд мөрдөн байцаалтаар тогтоосон хэргийн үйл баримтыг хууль зүйн дүгнэлтийн хамт хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлөх илэрхийлэл бөгөөд шүүх хуралдааны явцад мөрдөн байцаалтын явцад тогтоосон хэргийн үйл баримтыг бүхэлд нь зөвшөөрөөгүй өөрөөр хэлбэл ямаа хулгайлаагүй гэж байгааг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй. Иймд өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас учирсан хохирол хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч нарт тус бүр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулах нийтлэг үндэслэлийг уг хуулийн 3.1, 3.2 дугаар зүйлд заасан ба уг хуулийг 2 дугаар бүлэгт өршөөл үзүүлэх хэлбэр хүрээ хэмжээг зохицуулсан. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д “Корона-вируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж 5 жил түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан ба ийнхүү солиход Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна гэх нөхцлийг заагаагүй байх тул тэдэнд оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих зүйтэй байна. Шүүгдэгч З.******* нь Завхан аймгийн сумын Олон түрүү багт оршин суух хаягтай, шүүгдэгч С.******* нь Завхан аймгийн суманд хаягтай болох нь шүүх хуралдаанд гаргасан тэдний мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг байнга оршин суух газраасаа гадагш зорчих эрхийг хязгаарлах нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.*******, С.******* нар нь гэмт хэрэг үйлдэхдээ Б.*******ын өмчлөлийн халиун, бор 2 морийг ашигласан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар тэдний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морь нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл гэсэн ойлголтод хамаарахгүй байна. Харин Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-д заасан тээврийн хэрэгсэл, уналгад гэсэн ойлголтод хамаарч байгаа бөгөөд мөн зүйл хэсэгт “тээврийн хэрэгсэл, уналга... нь шүүгдэгчийн өмчлөлд байсан нь тогтоогдвол шүүх ... хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэсэн байх тул Б.*******ын өмчлөлийн 2 адууг хураан авч шүүгдэгч Б.*******ын нөхөн төлөх хохиролд зарцуулах нь зүйтэй гэж үзлээ. Хэрэгт битүүмжлэгдсэн Б.*******ын өмчлөлийн 2 морийг хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар шийдвэрлэсэн учир битүүмжлэлийг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь.
1. Шүүгдэгч овогт *******ын *******, овогт *******ын ******* нарыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар бүлэглэн, олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Б.*******, С.******* нарыг тус бүр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, С.******* нарт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоосугай.
4. Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******аас 3,584,051 төгрөг, шүүгдэгч С.*******оос 2,984,051 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Б.*******од олгосугай.
5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2 морийг худалдан борлуулж, үнийг шүүгдэгч З.*******ын хохирогч Б.*******од төлөх хохиролд нөхөн төлөхөд зарцуулсугай.
6. Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч Б.*******, С.******* нарт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тус бүр мөн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар сольсугай.
7. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг Завхан аймгийн сумын нутаг дэвсгэрээс 2 жил 6 сарын хугацаагаар гадагш явахыг, шүүгдэгч С.*******ыг Завхан аймгийн сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг 2 жил 6 сарын хугацаагаар тус тус хориглож, шүүхээс тогтоосон чиглэлээр явах, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих үүргийг тус бүр 2 жил 6 сарын хугацаагаар хүлээлгэсүгэй.
8. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялыг эдлээгүй үлдсэн ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
9. Шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
10. Шүүгдэгч Б.*******ын өмчлөлийн 2 морийг битүүмжилсэн прокурорын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, 2 морийг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
11. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
12. Шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгч С.*******ын эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нарын цахим үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа, цахим үнэмлэхний хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
13. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ