Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2020/0412

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Б

Хариуцагч: НЗД

Нэхэмжлэлийн шаардлага: “НЗД 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах, НЗД 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар захирамжийн 528 м.кв газрыг давхцуулсан хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х, Б.Цшүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Бшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ "С.Бминий бие НЗД 2012 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ******* тоот захирамжаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нарантуул зочид буудлын зүүн талд байрлах орон сууцны зориулалттай 800 м.кв талбай газар эзэмших эрхийг олж авсан, улмаар 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулан, 0******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулан авсан.

          Газар эзэмших гэрчилгээний дагуу тус газар дээр миний бие 100 хувь өөрийн

хөрөнгө оруулалтаар барилга байгууламж барьж эхэлсэн байдаг. Гэвч 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр НЗД ******* тоот захирамжаар иргэн С.Бминий нэр дээр олгогдсон газрыг хүчингүй болгосон. Миний бие Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нарантуул зочид буудлын зүүн талд байрлах орон сууцны зориулалттай 800 м.кв талбай газрыг газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг хангаж ажиллаж байсан. Хүн амын эрүүл Мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшлахгүй ашигласан.

Мөн Нийслэлийн газрын албатай гэрээ байгуулсан, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлж байсан буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан болзлыг хангаж ажиллаж байсан.

Хууль ёсны болзлыг хангаж ажилласаар байхад НЗД 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай захирамжаар миний газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байна.

Тус газарт миний бие өөрийн 100 хувь хөрөнгөөр орон сууцны барилга байгууламж барихаар төлөвлөж ажлаа эхэлсэн бөгөөд дулаан, цэвэр бохир ус, цахилгаан болон холбооны техникийн нөхцөлүүдийг гаргуулан авч, “Э.Х” ХХК, “БИГ” ХХК болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллахаар тохиролцож гэрээт ажил эхлүүлсэн.

Иргэн миний газрыг хүчингүй болгосон тухай НЗД Тамгын газрын албан ёсны цахим сайтад тавигдаагүй, газар хүчингүй болгосон тухай мэдэгдэл НЗД 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, газар эзэмших эрхийг сэргээлгэх тухай гомдлыг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр НЗДд холбогдуулан гаргасан.

Гомдлын хариуг С.Б миний зүгээс удаа дараа шаардсан боловч Чингэлтэй дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч Г.А ээлжийн амралттай байгаа, хариу албан бичиг нь гараагүй байгаа гэх тайлбарыг хамт ажилладаг хүмүүс нь хэлж байсан бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Г.А-гээлжийн амралттай байх хугацаанд нь орлон ажиллаж.байсан газар зохион байгуулагч Б.Батбаяраас НЗД ******* дугаартай захирамжийг албан ёсоор гардан авсан.

2019 оны 5 дугаар сарын. 23-ны өдрийн гомдлын хариу болох 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөр огноо тавигдсан 01-06/2997 тоот албан бичгийг албан ёсоор өгөхгүй байсаар 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Монгол шуудангаас хүлээн авсан.

С.Б миний бие хуулийн дагуу олж авсан газраа буцаан авч хуулиар олгогдсон эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаж байна...”гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...НЗД 2012 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ******* дүгээр захирамжаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нарантуул зочид буудлын зүүн талд байрлах орон сууцны зориулалттай 800 м.кв газар эзэмших эрхтэй болж улмаар 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулан газар эзэмших эрхийн гэрчилгээтэй болсон байна. Тэрээр газар эзэмших эрхийн дагуу тус газар 100 хувь өөрийн хөрөнгө оруулалтаар барилга байгууламж барихаар төлөвлөж ажлаа эхлүүлж дулаан, цэвэр, бохирын ус, цахилгаан, холбоо техникийн нөхцөлийг гаргуулан авч “Э.Х” ХХК, “Б.И” ХХК зэрэг хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллахаар гэрээт ажлуудыг эхлүүлсэн байсан.

Мөн тухайн газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл болон газар эзэмших эрхийн гэрээнд заасан нөхцөл боломжийг хангаж хүн амын эрүүл мэнд байгаль орчин үндэсний аюулгүй байдалд харшлахгүйгээр ашиглаж ирсэн. Газрыг хууль ёсны дагуу эзэмшиж ашиглаж байхад НЗД 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар захирамжаар газар эзэмшүүлэх эрх олгосон захирамжийг сонгон шалгаруулалтад оруулаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг зөрчиж байна. Захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн буюу түүнд газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгосон гэдгийг заавал мэдэгдэх ёстой байсан боловч энэ талаар огт мэдэгдээгүй. Нэхэмжлэгчийн хувьд энэ захирамжийг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр мэдсэн. Тэрээр мэдсэн даруйдаа Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу НЗДд хандаж гомдол гаргасны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Маргаан бүхий захирамжийг Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 61 дүгээр зүйлийн 61.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 3/А тогтоолын 3.5, 3.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 3/А тогтоолын 3.5 дахь хэсэгт заасан “Нийтийн эзэмшлийн талбайд газар эзэмшүүлсэн” гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон харагдаж байгаа. Нөгөө талаас харахад Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтад заасан “дуудлага худалдаа сонгон шалгаруулалтад ороогүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож байгаа харагдаж байгаа боловч яг ямар үндэслэлээр хүчингүй болгож байгаа нь тодорхой бус байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 3/А тогтоолд заасны дагуу шалгаж, судлах ёстой байтал ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй. Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугласан нотлох баримтуудыг үндэслэн гаргасан. Нэхэмжлэгчийн эзэмшиж ашиглаж байсан газрыг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар захирамжаар Х.Т СӨХ-д ашиглах эрх олгосон. Х.Т СӨХ-д эрх олгохдоо нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 800 м.кв газрын 525 м.кв газартай давхцуулан олгосон. Энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”  гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж маргаан бүхий хоёр захирамжийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

 НЗД итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхманлай шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нарантуул зочид буудлын зүүн хойд талд НЗД 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/******* дүгээр захирамжаар иргэн Б.С-д 800 м.кв газрыг эзэмшүүлж гэрээ байгуулан гэрчилгээ олгосон байна.

Газрын нэгдмэл санг эзэмших, ашиглах, хамгаалах болон газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчид, Засаг дарга нь хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дагуу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 дугаар тогтоол гарган нийслэлийн хэмжээнд мөрдөж ажилласан.

Дээрх тогтоолын дагуу НЗД 2013 оны ******* дугаар захирамжаар иргэн Б.С-д газар эзэмших эрх олгохдоо нийтийн эдэлбэрийн гудамж, зам, талбайд, хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон шугам сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт хууль зөрчиж олгосон тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 3/10 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Улаанбаатар хотын хэмжээнд 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 105 аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрх нь хүчингүй болсон талаар тухайн үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан болно.

Газар эзэмшигч иргэн С.Бнь 2012 оны А/******* дүгээр захирамжаар 5 жилийн хугацаатай газар эзэмших эрхийг олж авснаас тооцож үзвэл 2017 онд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусгавар болох бөгөөд газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол гэрчилгээний хугацааг сунгуулах талаар хүсэлтийг захиргааны байгууллагад огт гаргаагүй, 2013 оны 3 дугаар сараас хойш газрын төлбөр төлөөгүй зэрэг нөхцөл байдлаас үзэхэд газар эзэмшигч нь НЗД 2013 оны ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн Б.С-ы нэхэмжлэлтэй НЗД 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ******* дүгээр захирамжийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг хүргүүллээ.

Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Нарантуул” зочид буудлын зүүн хойд талд НЗД 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн. А/******* дүгээр захирамжаар иргэн Б.С-д 800 м.кв газрыг эзэмшүүлж гэрээ байгуулан гэрчилгээ олгосон байна. Газрын нэгдмэл санг эзэмших, ашиглах, хамгаалах болон газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчид, Засаг дарга хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дагуу хяналт тавих эрх хэмжээний дагуу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 дугаар тогтоол гарч нийслэлийн хэмжээнд мөрдөж ажилласан.

Дээрх тогтоолын дагуу НЗД 2013 оны ******* дугаар захирамжаар иргэн Б.С-д газар эзэмших эрх олгохдоо нийтийн эдэлбэрийн гудамж, зам, талбайд, хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон шугам сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт хууль зөрчиж олгосон тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 3/10 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Улаанбаатар хотын хэмжээнд 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 105 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг

хүчингүй болгож, газар эзэмших эрх нь хүчингүй болсон талаар тухай үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан болно.

Газар эзэмшигч иргэн С.Бнь 2012 оны А/******* дүгээр захирамжаар 5 жилийн хугацаатай газар эзэмших эрхийг олж авснаас тооцож үзвэл 2017 онд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусгавар болох бөгөөд газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах талаар хүсэлтийг захиргааны байгууллагад огт гаргаагүй, 2013 оны 3 дугаар сараас хойш газрын төлбөр төлөөгүй зэрэг нөхцөл байдлаас үзэхэд газар эзэмшигч нь НЗД 2013 оны ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэл тогтоогдож байна гэж үзэж байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...”гэжээ.  

НЗД итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...НЗД 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/******* дүгээр захирамжаар иргэн Б.С-д 5 жилийн хугацаатай 800м.кв газрыг эзэмших эрх олгосон байдаг. Уг газар эзэмших эрхийг олгохдоо нийтийн эзэмшлийн гудамж талбайд болон дулааны шугам сүлжээтэй газарт давхцуулан хууль зөрчиж олгосон байсан тул НЗД 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар захирамжаар тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. С.Бнь Газрын тухай хуулийн дагуу 2017 онд газар эзэмших эрхийг сунгуулах хүсэлт гаргаагүй. Мөн газрын төлбөрөө жил болгон төлж байгаагүй. Өөрөөр хэлбэл хүчингүй болгох захирамж гарах үед газрын төлбөрийг төлөөгүй байсан. Тухайн үед 115 иргэн аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэлж байсан. С.Бнь 2017 онд газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болох үед сунгуулах хүсэлт гаргаагүй. Мөн 2013 оны 03 дугаар сараас хойш газрын төлбөрийг төлөөгүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2018 онд Х.Т СӨХ-д газар эзэмших ашиглах эрхийг хууль ёсны дагуу олгосон тул нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна...” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цшүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Манай СӨХ-ийн 25, 23-р байрнууд 1961 онд ашиглалтад орсон. Манай 25 дугаар байрны хойд талд байгаа одоо хүүхдийн сагсны талбай, машины зогсоол байгуулсан барилга барих ямар ч боломжгүй жижиг газрыг эхлээд 2004 онд НЗД 360 дугаар захирамжаар “Э.Х” ХХК-д газар олгосон байдаг. Энэ компани 2012 оны 4 дүгээр сарын 11-нд иргэн Б.С-д шилжүүлсэн байдаг. Одоо энэ газрыг олгоод 16 жил болжээ. 2006 оноос эхлэн “Х.Т “ СӨХ уг газар олгосон барилга барих асуудлын талаар ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбайд барилга барих асуудлаар бүх шатны байгууллагад хандаж олон жил явлаа. Иргэн Б.С-д шилжүүлж гэрчилгээ олгосон газар нь:

1. Барилга байгууламж барих ямар ч боломжгүй газар.

2. Газар олгох тухай хуулийн дагуу тухайн иргэн материал бүрдүүлэх ёстой /техникийн нөхцөл, мэдэгдлүүд гэх мэт баримтууд буруу гаргасан./Жишээ нь: тухайн газрын дэргэд цахилгаан том шийд газар доогуур дулааны шугамууд явсан байдаг.

3. Тухайн орчинд манай СӨХ, СӨХ-ийн тухай улсын их хурлаас хууль гаргасны дагуу Нарантуул ХХК -тай хамтран 2014 онд 13 сая 760,0 төгрөгийн хүүхдийн сагсан бөмбөгийн талбай, оршин суугчдын машин тавих зогсоол зэргийг байгуулсан.

4. Газар олгосноос хойш 16 жил болсон боловч одоог хүртэл С. ******* ашиглаагүй энэ газарт ямар ч хөрөнгө оруулалт хийгдээгүй.

5. 2006 оноос эхлэн энэ 2 байрны оршин суугчид хурал хийж протокол гарын үсэг зурж өөрийн орчмын газрыг авахын төлөө 14 жил бүх шатны байгууллагад хандаж ажилласан байдаг.

6. Энэ газар нь оршин суугчид 60 жил цэвэрлэж арчлан хамгаалан зүлэг мод тарьж хүүхдүүд тоглосон үе үеийн оршин суугчдын хөлс хүч шингэсэн газар билээ.

7. 2013 оны 03 сарын 15-нд НЗД ******* тоот захирамжаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Нарантуул зочид буудлын зүүн талд орон сууц зориулалттай С. *******д олгосон хүчингүй болгосон асуудал нь маш зүйтэй оршин суугчдын эрүүл мэнд аюулгүй орчинд амьдрах боломжийг хангасан маш зүйтэй шийдвэр гарсан байна.Энэ шийдвэр нь ганц хүний биш хэдэн зуун иргэдийн эрх ашиг, эрүүл мэнд аюулгүй орчны хангасан шийдвэр байна.

8. Манай 50,0-тын 25-р байрны хойд талын хэсэгхэн газар ямар ч хүн барилга барих боломжгүй газар.

9. Манай хүүхдийн тоглоомын ард талд одоо 16 давхар барилга барьж байгаа энэ орчинд одоо машин тавих, хүүхэд хөгшид сууж амрах хүн •явахад хүнд байдалтай амьдарч байна.

10.Энэ газрыг С.Бгазар олгох тухай хуулийн дагуу зохих журмаар аваагүй. Харин хууль зөрчсөн олон нөхцөлтэй газрыг уг хүнд олгосон нь хачирхалтай. Иймд манай СӨХ-ийн тохижуулсан энэ газрыг бид өөрсдөө эзэмшиж амьдармаар байна...” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2004 онд “Э.Х” ХХК-д энэ газрыг олгож байсан. 2012 онд Б.С-ы нэр дээр шилжүүлсэн. Энэ газар дээр НЗД 2 захирамж гарсан байгаа. Манай байрны оршин суугчдаас маш олон удаа НЗДд хандаж байсан. Тухайн газрыг манайх ашиглах болсноос хойш “Наран тулга” ХХК-тай хамтран сагсан бөмбөгийн талбай болон автомашины зогсоолыг 13.750.000 төгрөгөөр тохижуулсан. С.Бэнэ газрыг эзэмшиж авснаас хойш ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй. 2018 оныг иргэдийн амьдрах бололцоог сайжруулах жил болгон ажилласан бөгөөд үүний дагуу манай оршин суугчид тухайн газарт барилга барих боломж байхгүй тул “Х.Т” СӨХ-д эзэмшүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байсан. Энэ газрыг манай СӨХ-д эзэмшүүлсэн шийдвэрийг маш зөв  гэсэн байр суурьтай байна...” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай байрны хүүхдүүд гадаа тоглох гэхээр ямар ч талбай байхгүй болохоор хотын төвийн байрнууд руу явж тоглодог байсан. Харин одоо тоглоомын талбайтай болсноор гэрээсээ холдохгүй гадаа тоглох боломжтой болсон. НЗД захирамж гарснаас хойш бид өөрсдөө тоглоомын талбай байгуулж тохижилт хийсэн. Тухайн газар нь барилга барих ямар ч зай байхгүй. Хүн явах талбай нь маш бага байдаг. Нэхэмжлэгчийн хувьд дуудлага худалдаанд орж өөр газар авах саналыг нь хүлээж аваад явсан нь дээр байх гэж бодож байна. НЗД гаргасан хоёр захирамжийг иргэдийн төлөө гаргасан зөв шийдвэр гэж боддог юм. Иймээс шүүх иргэдийн эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргана гэдэгт итгэж байна...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.С-аас “НЗД 2013 оны 03 дугаар

сарын 15-ны өдрийн ******* дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, НЗД 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар захирамжаар “Х.Т” СӨХ-ийн 528 м.кв газрыг давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах” гэж эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

Нэг: Хөөн хэлэлцэх хугацааны тухайд:

Үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...2013 онд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн бол нэхэмжлэгч ямар нэгэн арга хэмжээ авах боломжтой байсан...” гэж, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...2013 оны 03 дугаар сараас хойш газрын төлбөрөө төлөөгүй зэрэг нөхцөл байдлаас үзэхэд газар эзэмшигч нь НЗД 2013 оны ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй...” гэж тайлбарлан маргажээ.

Хавтас хэрэгт НЗД 2013 оны ******* дугаар захирамжийг тухайн цаг хугацаанд хариуцагчийн зүгээс иргэн Б.С-д хэрхэн мэдэгдсэн, нэхэмжлэгч С.Б түүнийг нь хэзээ, хэрхэн мэдсэн талаар хөдөлбөргүй баримт олдоогүй ч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 02-04/4592 дугаар албан бичгийг[1] үндэслэн нэхэмжлэгчийг Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дугаар зүйлд заасан эрхээ эдэлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу шүүхэд хандсанд тооцсон.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн “шударга шүүхээр шүүлгэх” үндсэн хуулиар олгосон эрхээр нь хангаж, энэхүү захиргааны хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэсэн болно.

Хоёр: “НЗД 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ******* дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

  Хэрэгт нотлох баримтаар авагдсан маргааны үйл баримттай холбоотой баримтуудаас үзвэл “...НЗД 2007 оны 577 дугаар захирамжаар иргэн Б.С-д орон сууцны зориулалтаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нарантуул зочид буудлын зүүн хойно 450 м.кв газрыг эзэмшүүлэн, гэрчилгээ[2] олгосныг НЗД 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/******* дүгээр “газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” захирамжаар 800 м.кв болгон нэмэгдүүлэн өөрчилсөн байна[3].

             Гэтэл хариуцагч НЗД 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” ******* дугаар захирамжаар[4] “...Газрын тухай хуулийн 12.2, 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 61.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3.5, 3.6 дахь заалт”-ыг тус тус үндэслэн “...газрын хэмжээг 800 м.кв болгон өөрчилсөн НЗД 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/******* дүгээр захирамжийн Б.С-д холбогдох  заалтыг тус тус хүчингүй болгожээ.

             Нэхэмжлэгч С.Бнь НЗД шийдвэрийг “...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл болон газар эзэмших эрхийн гэрээнд заасан нөхцлийн дагуу ашиглаж ирсэн. Газар дээрээ 100 хувь өөрийн хөрөнгө оруулалтаар барилга байгууламж барихаар төлөвлөж ажлаа эхлүүлж дулаан, цэвэр, бохирын ус, цахилгаан, холбоо техникийн нөхцөлийг гаргуулан авч “Э.Х” ХХК, “Б.И” ХХК зэрэг хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллахаар гэрээт ажлуудыг эхлүүлэн, газраа хууль ёсны дагуу эзэмшиж ашиглаж байхад НЗД 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар захирамжаар газар эзэмшүүлэх эрх олгосон захирамжийг сонгон шалгаруулалтад оруулаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг зөрчиж байна...” гэж маргажээ.

            Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: “...иргэн Б.С-д 800 м.кв газрыг эзэмших эрхийг олгохдоо нийтийн эзэмшлийн гудамж талбайд болон дулааны шугам сүлжээтэй газарт давхцуулан хууль зөрчиж олгосон байсан тул НЗД 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар захирамжаар тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. С.Бнь Газрын тухай хуулийн дагуу 2017 онд газар эзэмших эрхийг сунгуулах хүсэлт гаргаагүй, газрын төлбөрөө төлж байгаагүй...” гэж актын үндэслэлийг тайлбарласан болно.

Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл болсон Газрын тухай

хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “нийтийн эдэлбэрийн газарт гудамж, талбай, зам, ...зэрэг  газар хамаарах”-аар, 21 дүгээр зүйлийн 21.2.3, мөн зүйлийн 21.3.2-т тус тус заасан “...Инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар...” гэдэгт аймаг, нийслэлийн төвийн нутаг дэвсгэрт барьж байгуулагдсан, түүнчлэн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий, хэсэгчилсэн төлөвлөгөөнд барьж байгуулагдахаар төлөвлөгдсөн, газар хамаарах”-аар, 31 дүгээр зүйлийн 31.2-т  “...газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд... эзэмшүүлж болохоор заагдсан байх”-аар, 33 дугаар зүйлийн 33.1.2-т “...аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэх”-ээр, 61 дүгээр зүйлийн 61.1-д “төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ Газрын тухай хууль тогтоомж, ...зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө ...уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсоох”-оор, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө,...тус тус өөрчлөх буюу хүчингүй болгох”-оор тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтуудыг нотлох баримттай холбон үзвэл Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Нарантуул” зочид буудлын зүүн хойно байрших 800 м.кв газар нь инженерийн шугам сүлжээ бүхий нийтийн эдэлбэрийн газар байх бөгөөд шүүхээс Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан “сонгон шалгаруулалт”-тай холбоотой нотлох баримт цуглуулах ажиллагааг хийсэн боловч “маргаан бүхий газрыг эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт”-ыг явуулсантай холбоотой баримт олдоогүй.

Энэ нь уг газрыг иргэн Б.С-д Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан “Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу олгогдоогүй гэж үзэхээр байна.

Энэ үйл баримт нь Нийслэлийн газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлиийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний хүрээнд гаргасан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 3/10 дугаар тогтоолын 3.5, 3.6-д хамрагдахаар[5] байх тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1-д “Хурал, түүний Тэргүүлэгчдээс хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж дүнг тайлагнах; заасны дагуу НЗД-д 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл бий болжээ.

Товчхондоо НЗД инженерийн шугам сүлжээ бүхий газрыг эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн иргэн Б.С-д 2012 оны “газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” А******* дүгээр захирамжаар 800 м.кв газар олгосон шийдвэрээ өөрөө хүчингүй болгосныг буруутгах боломжгүй юм.

Иймд маргаан бүхий 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар захирамж хууль зүйн үндэслэл бүхий хуулийн хүчин төгөлдөр акт болохын хувьд уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Гурав: НЗД 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар захирамжаар “ Х.Т” СӨХ-д 528 м.кв газрыг давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Гуравдагч этгээд “Х.Т” СӨХ-ноос 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн №26, 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн болон удаа дараагийн албан бичгээр “Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө, 50 мянгатын 23, 25 дугаар байрны орчмын нийтийн эдэлбэр газрыг сууц өмчлөгчдийн холбоонд шилжүүлэх, нийтийн эзэмшил хэвээр ашиглуулах талаар Нийслэлийн газрын албанд хандаж байжээ.

Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас дээрх хүсэлтүүдийг хянан үзээд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө, 50 мянгатын 23, 25 дугаар байрны орчмын газар болох 5877 м.кв газрыг “Х.Т” СӨХ-нд ашиглуулахаар шийдвэрлэснийг[6] НЗД 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар “Сууц өмчлөгчдийн холбоодод газар ашиглах эрх олгох тухай” захирамжаараа баталгаажуулжээ[7].

Гэтэл энэхүү захирамжаар олгосон 5877 м.кв газарт нэхэмжлэгч Б.С-ы НЗД 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/******* дүгээр захирамжаар эзэмшиж байсан “...Нарантуул зочид буудлын зүүн хойно 800 м.кв газрын 528 м.кв ...” багтсан гэж маргажээ.

Хавтас хэрэгт авагдсан баримтаас үзвэл НЗД 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/******* дүгээр захирамжийг үндэслэн Нийслэлийн газрын алба болон нэхэмжлэгч  С.Бнар “иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г 5 жилийн хугацаатай байгуулсан.

Уг гэрээнд “...газрын төлбөрийг улирал бүрийн эхний 25-ны өдрийн дотор газар эзэмшүүлэгчийн Улаанбаатар банкны 2611009722 тоот дансанд шилжүүлж байх...”, “...гэрээгээр  хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр гэрчилгээний хугацааг сунгуулах...”-аар тохиролцсон байна.

Газар эзэмшигч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5 “газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах; эрхтэй бол 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх; 35.3.2-т “газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх; 35.3.3-д” газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх; үүрэг хүлээжээ.

Гэвч нэхэмжлэгчээс 2012 онд байгуулсан газар эзэмшүүлэх гэрээнд заасан төлбөрөө огт төлж байгаагүй[8], “...эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр гэрчилгээний хугацааг сунгуулах эрх, үүргээ хэрэгжүүлээгүй.

Нөгөөтээгүүр гуравдагч этгээд “Х.Т” СӨХ-ны газар ашиглах эрх үүссэн хугацааг тооцон үзвэл тухай маргаан бүхий газар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй...” шаардлагыг хангасан.

Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан “нотлох баримтыг цуглуулах” ажиллагааны хүрээнд маргааны бүхий газар дээр үзлэгээр[9] “Х.Т” СӨХ дээрх газрыг хуулиар зөвшөөрсөн хүрээнд гэрээнд заасны дагуу газрын ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэж байсан болно.

Мөн шүүхийн шийдвэрийн хоёр дахь хэсэгт “...Б.С-д эзэмшүүлсэн 800м.кв газрын эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон НЗД 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар захирамж хууль зүйн үндэслэл бүхий болсон, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй болохыг дүгнэсэн тул шүүх дээрх нөхцөл байдлыг нэгтгэн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан “НЗД-ын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ******* дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, НЗД 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар захирамжаар “ Х.Т” СӨХ-д 528 м.кв газрыг давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  47  дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгүй.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.БАТБААТАР

 

 

 


[1] 1 хавтас хэргийн 50 хуудас

[2] 1 Хавтас хэргийн 94 хуудас

[3] 1 хавтас хэргийн 105-106 хуудас

[4] 1 хавтас хэргийн 6 хуудас

[5] 1 Хавтас хэргийн 123-129 хуудас

[6] 1 Хавтас хэргийн 235-236

[7] 2 Хавтас хэргийн 29-34 хуудас

[8] 1 Хавтас хэргийн 185 хуудас

[9] 1 Хавтас хэргийн 194-199 хуудас