Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2189

А.Бий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/02071 дугаар шийдвэртэй, А.Бий нэхэмжлэлтэй, хариуцагч Ннд холбогдох

Албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Гуравдагч этгээд “О” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н нь шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1206 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн “О” ББСБ-ын нэхэмжлэлийн шаардлага 81 525 655 төгрөгийг хангуулахаар 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, миний өмчлөлд байсан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороололд байрлах 40а байрны зоорийн давхрын 3 тоот, 93 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ээж Ц.Тгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороололд байрлах 23/1 байрны 34 тоот, 42.5 м.кв талбайтай орон сууцыг 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хураан авсан.

Улмаар өөрийн өмчлөлд байсан үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг 140 000 000 төгрөгөөр тооцож санал болгосон ч төлбөр авагч дээрх үнийг хүлээн зөвшөөрөөгүй учраас хөндлөнгийн үнэлгээчин уг хөрөнгийн зах зээлийн үнийг 125 000 000 төгрөгөөр тогтоож, ээж Ц.Тгийн өмчлөлийн орон сууцыг 84 000 000 төгрөгөөр үнэлж төлбөр авагч тал хүлээн зөвшөөрсөн. Ингээд би 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дээрх хоёр үл хөдлөх хөрөнгийг албадан дуудах эхний худалдаа 2015 оны 07 дугаар сарын 10-нд зарлагдсаныг мэдсэн.

Миний өмчлөлд байсан үл хөдлөх хөрөнгийн анхны үнийг 88 130 000 төгрөгөөр үнэлсэн, уг үнээр дээрх үл хөдлөх хөрөнгө шууд зарагдана гэдэгт би итгэлтэй байсан. Учир нь 2014 онд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 150 000 000 төгрөгөөр худалдан авах санал ирж байсан юм. Эхний албадан дуудлага худалдаагаар уг хөрөнгө болон ээжийн өмчлөлийн орон сууц борлогдоогүй. 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд анхны үнийг зах зээлийн үнийн 50 хувиар тогтоож оруулсан ч хоёр үл хөдлөх эд хөрөнгө мөн л худалдагдаагүй.

Тус албанаас үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдагдаагүй тул 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн албадан дуудлага худалдааны комиссын хуралдаанаар төлбөр авагч “О” ББСБ-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Тухайн өдрийн хуралдаанаар комисс төлбөр авагч, төлбөр төлөгч хоёроос санал авсан. Миний хувьд өөрийн өмчлөлд байсан үл хөдлөх хөрөнгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу үнэлж төлбөр авагчид өмчлөлийг шилжүүлье, үлдэгдэл хэсгийг мөнгөөр төлж барагдуулъя гэдэг санал тавьсан ч комисс хүлээж аваагүй. Дээрх комиссын шийдвэр гарсанаас хойш төлбөр авагчтай удаа дараа нэхэмжлэлийн шаардлагыг барагдуулах саналууд тавьсан ч мөн хүлээж аваагүй ба энэ хугацаанд үл хөдлөх хөрөнгийг үйлчилгээний зориулалтаар ашиглах хүсэлтэй хувь хүмүүс 60-70 сая төгрөгөөр худалдан авах санал тавьсан ч албадан дуудлага худалдааны комиссын шийдвэрээр төлбөр авагчид шилжсэн гэдгийг мэдэгдмэгц худалдан авах хүсэлгүй болж байсан.

Дээрх байдлаас харвал энэхүү үл хөдлөх хөрөнгийг худалдан авах сонирхолтой хувь хүмүүс, албан байгууллагууд байгаа, улмаар нэхэмжлэлийн шаардлагын 80-90 хүртэл хувийг барагдуулах боломжтой гэж харж байна. Н Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47-р зүйлийн 47.1, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.7 дахь хэсэгт зааснаар дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ гэсэн заалтуудыг зөрчиж шийдвэр гүйцэтгэх байгууллага анхны албадан дуудлага худалдааны зарыг өөрийн цахим хуудсанд 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нийтэлж, нийтэд мэдээллэсэн хэрнээ 7 дугаар сарын 10-ны өдөр дуудлага худалдаанд оруулсан байсан.

Мөн хоёр дахь албадан дуудлага худалдааны зарыг 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр нийтэд мэдээлж, 2015 оны 08 дугаар сарын 07-нд явуулж, дуудлага худалдаа явагдахаас 7 хоногийн өмнө мэдээлсэн нь хууль зөрчсөн байна. Нны үйл ажиллагаа, гаргасан тогтоол нь холбогдох хуулийн заалтуудыг зөрчиж улмаар миний өмчлөлд байсан үл хөдлөх хөрөнгө болон ээжийн өмчлөлийн орон сууцыг зохиомлоор үнэгүйдүүлэх нөхцөл бүрдүүлсэн байж болзошгүй тул 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар шаардлага гаргаж байна. Шийдвэр гүйцэтгэх албанаас эд хөрөнгийг хураах, битүүмжлэхдээ болон мэдэгдэл, тогтоолуудыг ээж Ц.Тд мэдэгдэхдээ надад хамт тухайн өдрүүдэд өгч байсан. Надад үнэлгээний мэдэгдлийг 2015 оны 06 дугаар сарын 23, анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр мэдэгдсэн нь үнэн. Мөн хураасан, битүүмжилсэн ажиллагаанд гомдол гаргаагүй. Зөвхөн дуудлага худалдаа явагдахаас 14 хоногийн өмнө нийтэд мэдээллэх ёстой байтал 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нийтэд мэдээлж, 2015 оны 07 дугаар сарын 10-нд анхны албадан дуудлага худалдааг явуулсан байх тул анхны албадан дуудлага худалдаанд гомдол гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 903 дугаар захирамжаар А.Бээс 81 525 665 төгрөг гаргуулж О ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж А.Бий үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 40а дугаар байр 03 тоот 93 м.кв талбай бүхий зоорийн давхарын үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ц.Тгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 23/1 байрны 34 тоот 42,5 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнийн санал авахад төлбөр төлөгч А.Б зоорийн давхарын үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 140 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй тул хөрөнгийн үнэлгээний “М” ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгоход 125 000 000 төгрөгөөр үнэлсэн.

Өмчлөгч Ц.Т 34 тоот орон сууцаа 84 000 000 төгрөгөөр үнэлсэн ба төлбөр авагч уг үнэлгээг хүлээн зөвшөөрсөн байна. Дээрх үнэлгээний мэдэгдлүүдийг 2015 оны 06 дугаар сарын 23-нд төлбөр төлөгч А.Б, өмчлөгч Ц.Т нарт мэдэгдсэн байна. Анхны албадан дуудлага худалдаанд 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 40а дугаар байр 03 тоот 93 м.кв талбай бүхий зоорийн давхрын үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэгдсэн үнэ 125.000.000 төгрөгийн 70 хувь буюу 88 130 000 төгрөгөөр, Ц.Тгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 23/1 байрны 34 тоот 42,5 м.кв талбайтай орон сууцыг харилцан тохиролцсон үнэ 84 000 000 төгрөгийн 70 хувь буюу 58.800.000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад мөн худалдан борлогдоогүй. Тус албанаас үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн албадан дуудлага худалдааны комиссын хуралдаанаар төлбөр авагч “О” ББСБ-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч А.Бий төрсөн эх Ц.Т албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн ба 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/01685 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 902 дугаар магадлалаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ба Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2016/00884 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхэд буцаасан.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2016/00714 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2042 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 002/ХТ2017/00195 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргэсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.Бий ээж Ц.Т нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Уг шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тухай дүгнэсэн. Иймд нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан. Мөн нэхэмжлэгч Г.Билгүүний хувьд тэрээр 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр мэдэгдлийг хүлээн авснаас хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд гомдол гаргаж байгаагүй тул гомдол гаргах хугацаа өнгөрсөн байна гэжээ.

Шүүх:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай А.Бий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Миний бие Нны үйл ажиллагаа, тус байгууллагын гаргасан тогтоол хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн талаар нэхэмжлэл гаргасан. Н нь шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн “О” ББСБ-ын нэхэмжлэлийн шаардлага 81 525 655 төгрөгийг хангуулахаар 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, миний өмчлөлийн 93 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ц.Тгийн өмчлөлийн 42.5 м.кв талбай бүхий орон сууцыг 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хураасан.

Миний хөрөнгийг тухайн үед 140 000 000 төгрөгөөр тооцож санал болгосон ч төлбөр авагч дээрх үнийг зөвшөөрөөгүй тул үнэлгээчин уг хөрөнгийн зах зээлийн үнийг 125 000 000 төгрөгөөр, орон сууцыг 84 000 000 төгрөгөөр тус тус тогтоосон. 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн анхны албадан дуудлага худалдаа 10-ны өдөр явагдах болсныг мэдсэн. 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хоёр дахь дуудлага худалдаагаар анхны үнийг зах зээлийн үнийн 50 хувиар тогтоосон боловч  худалдан борлогдоогүй.

Н Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д заасан үндэслэлээр шүүхийн гүйцэтгэх хуудас гаргасан 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу тус албаны томилсон албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгчийн 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр албадан дуудлага худалдааг зохион байгуулах хүртэл хугацаа нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.7 дахь хэсэгт заасан хугацаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт заасан хугацаанаас тус тус хэтэрсэн. Албадан дуудлага худалдааны зарыг Н өөрийн цахим хуудсанд 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нийтэлж, олон нийтэд мэдээлсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.7 дахь хэсэгт заасан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

Мөн хоёр дахь албадан дуудлага худалдаа 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр явагдах зарыг 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр буюу дуудлага худалдаа явагдахаас 7 хоногийн өмнө мэдээллэсэн нь дээрх хуулийн заалтуудыг зөрчиж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болсон. Гэтэл шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй, хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы журам зөрчөөгүй бөгөөд шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Ннд холбогдуулан 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр албадан дуудлага худалдаа явуулахдаа 14 хоногийн өмнө нийтэд мэдээллэх байтал 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нийтэлж хууль зөрчсөн гэх үндэслэлээр уг албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч болон гуравдагч этгээд эс зөвшөөрч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 00714 дугаар шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт бөгөөд хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 903 дугаар захирамжаар А.Бээс 81 525 665 төгрөг гаргуулж “О” ББСБ-д олгож, барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх 41/

Дээрх захирамжийн дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай Ц.Тгийн нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2016/00714 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгосныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2042 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 195 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээжээ. /хх 53-61/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зохицуулсан боловч дээрх хэргийн тухайд өмчлөгч Ц.Тгийн гомдлоор шүүх хэргийг шийдвэрлэсэн байна. Харин нэхэмжлэгч А.Бий хувьд тухайн хэргийн оролцогч биш учраас түүнийг шүүхэд мэдүүлэх эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэж, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Хэргийн баримтаас үзвэл хариуцагч Н нь шүүхийн шийдвэрийн дагуу А.Бий төлөх үүрэгт барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр албадан дуудлага худалдаанд оруулахыг “Өнөөдөр” сонины 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 148 дугаарт нийтэлжээ. /хх 42/ Энэ нь албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч уг худалдаа явагдахаас 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх талаар зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Харин нэхэмжлэгч А.Б төлбөр төлөгчийн хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасан хугацаанд шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрт гомдлоо гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч дээрх ажиллагааны талаарх мэдэгдлийг өмчлөгч Ц.Тд 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүргүүлэхэд нь хамт хүлээн авч байсан талаар маргаагүй ба шүүх хуралдааны явцад энэ талаар тайлбарлаж байжээ. /хх 101/

Дээрх ажиллагаа явагдсан буюу өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо долоо хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргах, түүний тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргах журмыг нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй, хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл болох юм.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасантай нийцсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдолд дурдснаар хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/02071 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.Бий давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                                       А.МӨНХЗУЛ

                                                                                                Т.ТУЯА